С.Чинзориг: Инфляцийн түвшинтэй уялдуулан цалингаа нэмнэ

Түгээх    
2018-05-18 16:23:00 - Улс төр

chinzorig

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой эмч, багш тэргүүтэй төрийн албан хаагчдын цалинг нэмэх эсэх асуудлаар тодруулга авлаа. 

-Эмч, багш нар цалингаа нэмүүлэх шаардлагыг тавьж байгаа. Энэ асуудалд Засгийн газраас ямар нэгэн арга хэмжээ авах уу?

-2018 онд төрийн албан хаагчдын цалин нэмэхгүй гэх шийдвэр гарсан. Мөн ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж байгаа төрийн албаны шатлалыг ахиулахгүй байх, зэрэг дэв нэмэгдүүлэхгүй байх шийдвэрийг УИХ-аас гаргасан. Гэхдээ манай Засгийн газар үйлдвэрчний эвлэлийн байгуулгуудтай хамтарч ажиллаж байгаа. Ингээд бид 2017, 2018 оны улсын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнд, Засгийн газар хоёр үүрэг хүлээсэн. Нэгд, Амьжиргааны төвшний өөрчлөлтэй уялдуулаад төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар ОУВС-тай хэлэлцээр хийх үүрэг авсан. Хоёрт, 2018 оны хоёрдугаар улиралд багтааж төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх нэмэлт хэлэлцээр хийх үүргийг хүлээсэн. Засгийн газар энэ хоёр үүргээ хоёуланг нь биелүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр ОУВС-ийн төлөөлөлтэй уулзах үедээ, “2014 оноос хойш төрийн албан хаагчдын цалинг нэмээгүй, иргэдийн худалдан авах чадвар унаж байна. Тиймээс төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шаардлага байна” гэж хэлсэн. Үүний үр дүнд энэ оны дөрөвдүгээр улиралд багтаагаад төрийн албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулан  нэмэгдүүлэх зөвшилцөлд хүрсэн. Өөрөөр хэлбэл, 2017, 2018 онд төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэхгүй гэж ОУВС-тай байгуулсан гэрээндээ өөрчлөлт оруулахаар болсон. Мөн 2018 оны хоёрдугаар улиралд багтаан цалинг нэмэгдүүлэх хэлэлцээр байгуулах үүргийнхээ дагуу хэлэлцээр хийгээд явж байна.

-Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэл цалинг 50 хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа. Тэдний цалинг инфляцтай уялдуулахгүйгээр тодорхой хувиар нэмэх боломж байхгүй юу?

-Инфляцтай уялдуулахгүй бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Өөрөөр хэлбэл цалин нэмсэн нь сөрөг үр дагавар дагуулах эрсдэлтэй. Тиймээс инфляцийн төвшингөөс давуулан нэмэх боломжгүй. Улс орны төсөв санхүүгийн байдал ямар байгааг бид сайн мэднэ. Монгол Улсын төсөв зарлага 7 их наяд төгрөг. Энэ 7 их наядын 1.7 их наяд нь цалингийн сан байна. 1.9 их наяд нь Нийгмийн даатгалын сангаас олгогдож байгаа өндөр настны тэтгэвэр, 2.3 их наяд нь гадаад улс оронд төлж байгаа зээл, зээлийн хүү. 500 орчим тэрбум төгрөг нь халамжийн сангийн зардал юм. Тиймээс төрийн албан хаагчдын цалинг огцом 50 хувиар нэмэх боломж байхгүйӨнгөрсөн жил улсын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт байгуулахдаа төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх чиглэлээр ОУВС-тай хэлэлцээр хийж, цалинг тодорхой хэмжээгээр нэмэх үүрэг авсан. Гурван тал гурвуулаа гарын үсэг зурсан. Тэгэхээр одоо үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд байгуулсан нэмэлт хэлэлцээрээсээ давсан шаардлага тавьж байгааг гайхаж байна. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх чиглэлээр ОУВС-тай хэлэлцээр хийж ажиллана гэсэн үүргийг авч гурван тал гарын үсэг зурж, Засгийн газарт өгсөн. Энэ үүргээ Засгийн газар биелүүлж, 2017, 2018 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй царцаана гэсэн хөтөлбөртөө өөрчлөлт оруулан инфляцийн түвшинтэй уялдуулан цалингаа нэмэхээр боллоо. 

-Хүүхдийн мөнгөний хамрах хүрээг 20 хувиар нэмэгдүүлэхдээ санхүүжилтийг хэрхэн шийдсэн бэ?

-Засгийн газраас эдийн засгийн боломжтой уялдуулаад хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгоно гэж төсөвт тусгасан. Одоогоор 684 мянган хүүхдэд олгож байна. Нэмж 20 хувьд нь олгохын тулд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын багцад байгаа Нийгмийн халамжийн нэмэлт хөтөлбөр гэж төсөвт тусгасан 41 тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон. Цаашид хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилт бий. Тиймээс 2019,2020 онд Засгийн газрынха мөрийн хөтөлбөрийг хангаж ажиллах зорилт тавиад байгаа.

-Хүүхдийн мөнгөний хамрах хүрээг 20 хувиар нэмэгдүүлэхдээ өрхийн амжиргааны төвшин тогтоох судалгааг дахин хийх юм уу?

-2013, 2015, 2017 онуудад өрхийн амжиргааны төвшин тогтоох судалгааг хийсэн. Энэ судалгаан дээр үндэслээд хүүхдийн мөнгөний хамрах хүрээг нэмчих боломжтой.  Харин хүссэн бүх хүүхдэд мөнгө өгөх боломжгүй. Төсөв, хөрөнгөний хувьд боломжгүй байгаа юм. Одоо УИХ-аар нийт хүүхдийн 80 хувьд нь мөнгө олгох асуудлыг хэлэлцэж байна. Батлагдвал олгоод явна. Өмнө нь бүх хүүхдэд мөнгө олгож байх үед  5-6 хувь нь л мөнгөө авдаггүй байсан байна лээ. Харин 95 орчим хувь нь хүүхдийнхээ мөнгийг авч байсан. Хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө өгнө гэвэл цаана нь 15 орчим хувийн хүүхэд нэмэгдэж түүнийгээ дагаад санхүүжилт босгох шаардлага үүснэ. Тиймээс нийт хүүхдийнхээ 80 хувьд нь мөнгө олгое. Гэхдээ 80 хувь дотроо өргөдлөө өгсөн айлын хүүхдэд мөнгөө авна.

-Ирэх онд бүх хүүхдэд мөнгө олгох төсөв, санхүүгийн боломж бий юу?

-Ирэх онд 80 хувьд нь олгох асуудлыг төсвийн хүрээний мэдэгдэлдээ тусгаад явж байна. Улс орны төсөв, санхүүгийн байдал сайжирвал хүүхэд бүрт өгнө гэсэн зорилтыг хангаж ажиллана. Наймдугаар сард Олон улсын валютын сангийн ажлын хэсэг манай улсад ирж ажиллана. Ажлын хэсэг хүүхдүүдийн мөнгийг 20 хувиар нэмэх үү, үгүй юу гэдэг асуудлыг эцэслэн хэлэлцэнэ гэсэн чиглэл барьж ажиллаж байна.

Г.ИТГЭЛ 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 21

иргэн (119.40.*.*)
2018-05-21 14:51:17
Алтанхуягын засгийн газраас хойш цалин нэг төгрөгөөр ч нэмэгдээгүй байхад энэ 5 жилийн хугацаанд юмны үнэ нь бүтэн нугарч нэмэгдсэн,инфляцийг цалинтайгаа уялдуулах юм бол цалингаа 80 хувь нэмж байж л нэг түвшинд очих байх л даа,Сарангэрэл гэж нэг мануухай өөрийнхөө хүсэлтээр болимоор юм даа,худлаа мэдэмхий дүр исгэсэн,худалч ,,

zochin (77.136.*.*)
2018-05-18 22:32:52
hulgaich zarailaad . hudlaa shaagaad . bylduuchlaad. bugs vnerlesen ulugchin gej ene tursaggiig helne dee. tun idahgvi . nuuj hulgailsan chin ilerch . shorongiin hadaas bolohoo muruuduud ...

zochin (77.136.*.*)
2018-05-18 22:32:51

Зочин (66.181.*.*)
2018-05-18 21:48:46
Тжтгэвэрийн нас нэмэхгуй гэчихээд хулгайчид 3 сараар нэмсэн

Зочин (103.50.*.*)
2018-05-18 21:34:20
Мягмарт 30 сая төгрөг өгсөн үү

bod g (66.181.*.*)
2018-05-18 21:03:18
mongol torlln said baij olon ulsiin baiguulgiin omno tsachga tsarailhiig chini harlaa chi bol mongol toriin said bish mash haramsaltai mash emgeneltei mongol deedsiin suns ta nariig tseerluuleh jamtai

2018-05-18 21:03:17

khereggui (223.24.*.*)
2018-05-18 18:57:28
khereggui said.alban tushaal beleglejhiin tuld baiguulsan. gazar agentlahuudaa tataj buulgaachee ter Olon jolooch. n.a. ruin bichig ma nuulhaiinuudaa khalaa

Зочин (207.244.*.*)
2018-05-18 18:47:16
ХУЛГАЙЧ ЦАРАЙТАЙ АМЬТАН БАЙНА.

Зочин (213.3.*.*)
2018-05-18 18:45:28
Mongoliin aerd tumeiig huurch, amidralaar ni togloj, bur tsagaandaa garch bna! Tsalingiin dood hemjeeg 1say togrog bolgood harin neg ch huns baraa benzinii une nemelguigeer togtooh um bol harin ard tumendee orgoson tangaraa bieluulj ehelne! Es tegvees bugdiig ni zailuul!!!!!!

Зочин (213.3.*.*)
2018-05-18 18:45:27

зочин (139.5.*.*)
2018-05-18 18:06:08
Цалин нэмээд өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэхгүй гэсэн баталгаа монголд байхгүй шүү дээ.худалдаа наймаа эрхлэгч нар аж ахуйн нэгж kампониуд үнээ нэмж л таараа.баталгаан хаана бна.инфляцийн өсөлттэй уялдуулж цалин нэмнэ гэдэг чини еэвэнгийн нөгөө тал гэсэн үг шүү дээ.одоо цалин нэмэх биш 19 оноос эхэлж цалин тэтгэвэрийн системээ зах зээлийн бодит цалингийн тэтгэвэрийн системд шилжүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй.одоогийн энэ систем чини хоцрогдоод бгааг яагаад анхаарахгүй бна.

зочин (139.5.*.*)
2018-05-18 18:05:05

ЗОЧИН (66.181.*.*)
2018-05-18 17:59:27
Чинзоригоо чиний ялгаварласан хүүхдүүд ямар сэтгэхүйтэй өсөх болоо, Монгол улсын Үндсэн хуулинд ялгаварлах тухай заалт байгаа гэжүү, Ингэхэд энэ улсын төрийг та нар барьж байгаа юмуу эсвэл Олон улсын валютийн сан юмуу. Нөгөө талаар олсон хэдээ гадаад өрөнд өгөөд гээд л нэг их зовлон тоочих юм хэн тэр өрийг чинь тавьсан юм бэ,ард түмэн тариа юу, би чадна гэж гарч ирсэн луйварчингууд өр тавиа биздээ, Одоо болохоор бөөн өрөнд ард түмнээ барьцаалсан нөхөд ямар ч хариуцлага хүлээхгүй бүр давраад төрийн хамгаалалтанд инээж хөхрөөд ,тарган цатгалан унгалдаад явж байна,Гэвч түүх эргэж ард түмэн хариугаа авах цаг ирнэ дээ,

Цалин жинхэнээр нэмэх юм уү? (202.131.*.*)
2018-05-18 17:48:33
Ер нь инфляциас болж цалингийн хэмжээг өөрчлөх нь цалин НЭМЖ БАЙГАА ХЭРЭГ БИШ юм. Энэ бол зүгээр л "тохируулга" хийж, хуучин 100 ширхэг талх авдаг байсан цалинг шинэ үнэд шилжиснээр МӨН Л 100 ширхэг талх авдаг хэмжээнд хүргэж байгаа юм. Харин энэ шинэ цалин нь 120, эсхүл 150 ширхэг талх авахад хүрэхүйц болох юм бол үүнийг л ЦАЛИН НЭМЛЭЭ гэж эдийн засгийн онолоор хэлдэг юм. Тийм болохоор Чинзориг сайд "тохируулга" хийх, эсхүл жинхэнэ утгаар "цалин нэмэх" талаар ярьж байгаагаа тодорхой болгомоор байна. Олон түмнийг ГОЁ ҮГЭЭР БИТГИЙ ХУУРААД БАЙ!

Zochin (59.153.*.*)
2018-05-18 17:01:47
Suuliin 13 jil yarj baigaa ene nukhur basl yarsaar taarsanch said bol doo zailuul

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:

Таны сэтгэгдэл:

Шинэ мэдээ
2018-10-15 18:15:26 - Эрүүл мэнд
“Гоёо” компанийн ажилчид бензиний хордлого оноштой эмчлүүлж байна гэв
2018-10-15 17:45:10 - Нийслэл
Консулын газраас монголчууддаа хулгайн гэмт хэргээс болгоомжлохыг анхаарууллаа
2018-10-15 17:20:26 - Эдийн засаг
Б.Даваадалай: Дотоод бодлогоороо зохицуулах төсөв, мөнгөний зохистой бодлого хэрэгтэй байна
2018-10-15 17:02:53 - Шар
Меланья Трамп: Би нөхөртөө хайртай
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 16:13:11 - Нийслэл
Монголын агаарын замаар дэлхийн хамгийн урт нислэг дамжив
2018-10-15 15:26:17 - Хууль
Хугацаа нь дууссан солонгос бүтээгдэхүүний шошгыг сольж борлуулдаг байсныг илрүүлэв
2018-10-15 15:13:22 - Энтертайнмент
Б.Мөнхчимэг “Miss International- 2018” тэмцээнд Монголыг төлөөлөн оролцохоор болжээ
2018-10-15 15:01:56 - Улс төр
Ж.Самбуу гуай дайны үеэр Ким Ир Сенд хань болж нуувчинд нь шатар нүүж үлдэж байжээ
2018-10-15 14:49:32 - Нийслэл
Дэд станц барих газрыг чөлөөлж, шарилуудыг чандарлажээ
2018-10-15 14:29:25 - Улс төр
АН: Монголбанк, Засгийн газар хоорондын уялдаа алдагдсан байна
2018-10-15 14:15:06 - Улс төр
Д.Хаянхярваа: 54 тэрбум төгрөгөөр шүүлтүүр авч байгаатай санал нийлэхгүй
2018-10-15 13:56:26 - Байгаль Орчин
Монголын говиос шинжлэх ухаанд тэмдэглэгдээгүй аварга үлэг гүрвэлийн яс олджээ
2018-10-15 13:48:56 - Байгаль Орчин
Богдхан ууланд ойн цэвэрлэгээ хийгдэж байна
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 13:20:19 - Эрүүл мэнд
Өнөөдөр “Цагаан таягтан”-ы өдөр
2018-10-15 12:46:16 - Орон нутаг
Халхгол суманд “Сум дундын төв” төсөл хэрэгжиж эхэлжээ
2018-10-15 12:26:24 - Хууль
Хахуулийн хэрэгт холбогдсон “Шинэ эхлэл” сургуулийн захирал батлан даалтад гарчээ
2018-10-15 12:22:14 - Эдийн засаг
ХХБанкны Ривер Гарден салбар нээлтээ хийлээ
2018-10-15 12:13:41 - Хууль
Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого эхэллээ
2018-10-15 12:02:38 - Хууль
Хаднаас унаж, хөлөө хугалсан таван настай хүүг аварчээ
2018-10-15 11:57:14 - Улс төр
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уныг Монголд айлчлахыг урьжээ
2018-10-15 11:55:58 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2567 төгрөгийн үнэтэй байна
2018-10-15 11:40:42 - Энтертайнмент
Америкт кино продакшн байгуулсан анхны монгол бүсгүйтэй ярилцлаа
2018-10-15 11:31:12 - Орон нутаг
Д.Чойжамц хамбыг Хамба Номун хаанаар өргөмжилсөн үү
2018-10-15 11:23:36 - Нийслэл
Дараах чиглэлийн автобусууд өглөө 06:35-06:55 цагт үйлчилгээнд гарахаар боллоо
2018-10-15 11:23:12 - Улс төр
Ерөнхий сайд "МАК" компанийн цемент, блокийн үйлдвэртэй танилцав
2018-10-15 11:08:43 - Улс төр
Хөвсгөл аймгийн Засаг даргын томилгооны асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ
2018-10-15 11:02:23 - Нийслэл
Төв замын уулзваруудад “Шар хайрцаг” тэмдэглэгээ хийж эхэллээ
2018-10-15 10:53:24 - Энтертайнмент
Б.Алтанжаргалын “Дөмөн хонгор аялгуу” дуурсана
2018-10-15 10:39:07 - Улс төр
Д.Сумъяабазар "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг IPO хийх асуудлаар Торонтод ажиллав
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-15 10:30:58 - Шар
Сергей Шойгу энэ сарын 18-нд Монголд айлчилна
2018-10-15 10:07:48 - Нийслэл
Дугаарын хязгаарлалт ӨВЛИЙН бүсчлэлд шилжлээ
2018-10-15 10:05:28 - Байгаль Орчин
Малчид, тариаланчид цаг агаарын таатай үеийг ашиглаарай
2018-10-15 09:46:21 - Улс төр
УИХ дахь намын бүлгүүд хуралдана
2018-10-15 08:38:27 - Байгаль Орчин
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2018-10-15 08:35:49 - Энтертайнмент
Д.Энхтүшиг: Хавар алимны мод цэцэглэхэд хашаа маань бяцхан төгөл шиг болдог
2018-10-15 07:53:51 - Эдийн засаг
Ч.Отгочулуу: Хөргөгч, шатахууны сав нь дундуур сонгогчид "Эдийн засаг сэргэлээ" гэх сурталчилгаанд хууртахгүй
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-13 14:18:42 - Энтертайнмент
Б.Март: “Оскар”-ын шагнал хүртсэнээ сонсоод чихэндээ ч итгээгүй
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-13 09:50:37 - Хууль
ЕБС-ийн захирлуудын холбогдсон авлигын хэрэг цаашид үргэлжилнэ
2018-10-13 18:11:38 - Спорт
Манай тамирчин дэлхийн аварга боллоо
2018-10-13 10:07:28 - Эрүүл мэнд
Ж.Нэргүй: Д витамин дархлааны цагаан эсийг идэвхжүүлдэг ганц микро элемент
2018-10-13 10:12:36 - Эдийн засаг
ЗГ дотоодод бонд гаргахаа больсноор Төв банк 4.2 их наяд төгрөгийг БАНКУУД РУУ НИЙЛҮҮЛЖЭЭ
2018-10-15 11:40:42 - Энтертайнмент
Америкт кино продакшн байгуулсан анхны монгол бүсгүйтэй ярилцлаа