Зайсанд олон жил амьдарсан иргэдийн газрыг “И” компанид хууль бусаар давхардуулан олгосон байжээ

Түгээх    
2018-05-19 10:38:15 - Нийслэл

Зайсангийн аманд он удаан жил амьдарч ирсэн, хашааны газраа “И” гэх нэгэн компанид алдахдаа тулсан зургаан иргэн шүүхэд хандаж, ялалт байгуулсан байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, дөрөвдүгээр хэсэг, Зайсангийн аманд оршин суудаг зургаан айл бүгд Зайсангийн аманд он удаан жил амьдарсан уугуул иргэд ажээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэд мөн төдийгүй Иргэний бүртгэлийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Иргэний үнэмлэх дээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо... гэсэн тодорхой оршин суух хаягт бүртгэгдсэн байдаг.

Гэтэл эдгээр иргэдийн оршин суугаа нутаг дэвсгэр нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс нутагт хамаарах бөгөөд эрх зүйн зохицуулалтын улмаас газар болон газар дээрх аливаа эрхээ баталгаажуулах боломжгүй байсан учраас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журмын дагуу газар ашиглах хүсэлт гаргахад зөвшөөрөл олгодоггүй байсаар өдийг хүрчээ.

Уг нь 2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А/235 дугаарт захирамжаар байгуулагдсан, тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд он удаан жил амьдран сууж буй иргэдийн газрыг бүртгэлжүүлэх, гэрчилгээжүүлэх үүрэгтэй байгуулагдсан байна. Үүний дагуу Зайсангийн аманд байгаа гэрчилгээгүй айлуудад кадастрын зураг хийж өгчээ. Улмаар тодорхой тооны иргэдэд газар ашиглуулах гэрчилгээ олгосон боловч дээрх иргэдэд газар ашиглах эрхийн гэрчилгээг нь тодорхойгүй шалтгаанаар олгохгүй нэлээн удсан байна.

2015 оны аравдугаар сарын 14-ний өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Батсансарын 10/6222 тоот албан тоотоор “Далайн омбо” ХХК-тай давхцаж байгаа тул тухайн газарт давхардуулан газар ашиглах эрх олгох эрх зүйн үндэслэлгүй байна гэсэн мэдэгдэл тэдгээр иргэдэд өгчээ. Иймд дээрх иргэд нэгдэж, өөрсдийн оршин суугаа газрыг “И” ХХК-ийн газрын давхцалаас гаргаж, газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгохыг шаардаж шүүхэд хандсан байна.

Гурван шатны шүүхийн шийдвэр харилцан адилгүй гарчээ. Тодруулбал, анхан шатны шүүхээс дээрх иргэдийн ганцынх нь л хүсэлтийг хангаж, бусдынх нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Харин Давж заалдах шатны шүүхээс дээрх иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн гэж үзэж, анхан шатны шүүх буруу шийдвэр гаргасан гэж үзсэн учраас иргэдийн газрыг “И” ХХК-ийн газрын давхцалаас гаргах шийдвэр гаргажээ. Эл шийдвэрийг Дээд шүүх ч баталж өгсөн байна.

Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхээс Монгол Улсын Засгийн газрын 2015 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Богдхан уулын дархан цаазат газар хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүй удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн газрыг гэрчилгээжүүлэхээр шийдвэрлэсэн байтал тухайн шийдвэрт заасан нөхцөл, болзлыг хангасан, тухайн газраа он удаан жил ашиглаж байгаа дээрх иргэдэд газар ашиглуулахаас удаа дараа татгалзсан хариуцагчийн үйлдэл хуульд нийцэхгүй байна.

Мөн нэхэмжлэгч зургаан иргэний амьдарч байгаа газар нь “Тт” ХХК-ийн газартай давхцалгүй, харин “И” ХХК-ийн ашиглаж байгаа гэх 3.3 га газартай тодорхой хэмжээгээр давхцалтай, захиргааны байгууллагаас “И” ХХК-д газар ашиглуулах шийдвэр гаргахдаа тухайн газрыг бодит байдал дээр өөр бусад этгээд эзэмшиж байгаа эсэхийг нягталж, шалгаагүй буруутай хэмээн үзсэн байна.

Улмаар  “И” ХХК-д 3.3 га ашиглуулахаар зөвшөөрсөн газраас нэхэмжлэгч П.Г, Б.О, Ш.З, Ч.А, Б.У, Д.Э нарын амьдарч буй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.Г-д 233 м.кв, Б.О-д 291 м.кв, Д.Э-д 403 м.кв, Ч.А-д 485 м.кв, Б.У-д 353 м.кв газрыг тус тус ашиглуулах шийдвэр гаргахыг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж, өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэгч Ш.З-ийн нэрийг орхигдуулсныг зөвтгөж, түүнийг нэмж оруулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 21

zorig (202.70.*.*)
2018-05-20 13:13:06
ene batsansar gej luivarchin avilgaching zailuulahaas naash iim luivar tasrahgui.

Зочин (103.57.*.*)
2018-05-20 11:59:03
Загджав сонгуульд ялах гэж хамаатан садан, намын найзууддаа хууль бусаар өгсөн газруудыг хурааж авах хэрэгтэй. Зайсан, Туул голыг бузарлаж буй айлуудын газрын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Утаа, хог, үнс, баас шээс нь бохирдол үүсгэж байна.

Зайсангийн уугуул (103.10.*.*)
2018-05-19 16:26:58
Одоогоос яг 36 жилийн өмнө, 1982 оны 6-р сард Зайсангийн айлуудыг бүгдийг нь албадан хөөсөн. Тиймээс уугуул хүмүүс тэнд үлдээгүй. Тэндхийн уугуулууд бүгд ийш тийш тараад явсан. Айлуудын үлдээсэн байшин сав, хашааг бүгдийг нь шанагатай трактор ирээд самраад, газартай тэгшилж байсан юм. Айлуудаас нохой нь л газраа сахиад үлдсэн. Хожим нь зэрлэг нохойн сүрэг болоод түүгээр явсан хүн амьтныг айлгаж цочоодог байсан.

0000 (103.10.*.*)
2018-05-19 15:43:38
Уугууль*иргэд*одоо*ба аг*байхгүй*байгаа*нь одоо*60*гарсан*иргэн*ба йх*ёстой*Зайнгийн*Гал у*Пүүжээ Түүний*дүүУлаанНямка* нарын*ээж*аав1982онд/за сангийн айлыг*Дэнжийн*1000*руу*н үүлгэж*газар*чөлөөлхө д нүүсэн*маш*цөөн*айл*үр дсэн*дээ

иргэн (103.10.*.*)
2018-05-19 15:34:46
Зайсангийн*газар*чинь *Богод*уулийн*Дархан*ц аазтай*газар*юм*биш*үү Төрд*үүрэлсэн*хулгайч *нараа*Зайсангаас*зай *Зайлахгүй бол*Ард*түмэн*та*нарыг *Авслаад*зайлуулна

Бат (202.21.*.*)
2018-05-19 14:53:02
Зайсангийн бүх айлуудыг нүүлгэж газрыг чөлөөлсөнөөс хойш 1980-аад он хэнд ч газар олгоогүй . Наад улсууд чинь дураараа хашаа хатгаад заоаад явдаг ченжүүд гэх шинэ луйварёингууд Засаг төр газраа цэвэрлүүлж авбал таарна

Зочин (103.57.*.*)
2018-05-19 14:05:42
HUULIND ZAHIRAGDDAG GAZAR SHUUH ONTSGOI

зочин (103.57.*.*)
2018-05-19 13:25:26
бичиг үсгийн чадвар алгадаа яанаа алдаатай бичиж байна эгшиг 7 гийгүүлэгч ёстой мэддэггүй юм байна үгийн баялаг найруулга алга 10 жилд хэл уран зохиол гэж хичээл орохгүй байгаа бололтой шүү

Зочин (202.9.*.*)
2018-05-19 13:24:38
Сууриншил иргэдийн эрхийг хамгаалах хэрэгтэй.Хууль бус шийдвэр гаргасан гаргуулсан 2 этгээд хариуцлагаа хүлээнэ.Шударга нийгэм ардчилсан орны зам.

зочин (103.212.*.*)
2018-05-19 13:05:02
Зайсангийн газрыг kампони хуви хүнээс газрын ченжүүдээс ялгахгүй бүгдын хурааж авах хэрэгтэй.төр газраа мэдэж хуулийн дагуу хураах хэрэгтэй.туул гол дагуу баригдсан байр байшинг нурааж газрын хурааж авах төрийн төмөр нүүрээ үзүүлэх хэрэгтэй.төр улсын хуули хатуу чанга байж тэр улсын ард иргэд kампони аж ахуйн нэгжүүд хуулийн дор эмх цэгцтэй хуули дүрэмээ дээдэлж амидрана гэж мэдэх үү.хуули бус үйлдэл газар авах ёсгүй шүү дээ.

зочин (103.212.*.*)
2018-05-19 13:04:56
Зайсангийн газрыг kампони хуви хүнээс газрын ченжүүдээс ялгахгүй бүгдын хурааж авах хэрэгтэй.төр газраа мэдэж хуулийн дагуу хураах хэрэгтэй.туул гол дагуу баригдсан байр байшинг нурааж газрын хурааж авах төрийн төмөр нүүрээ үзүүлэх хэрэгтэй.төр улсын хуули хатуу чанга байж тэр улсын ард иргэд kампони аж ахуйн нэгжүүд хуулийн дор эмх цэгцтэй хуули дүрэмээ дээдэлж амидрана гэж мэдэх үү.хуули бус үйлдэл газар авах ёсгүй шүү дээ.

зочин (103.212.*.*)
2018-05-19 13:04:50
Зайсангийн газрыг kампони хуви хүнээс газрын ченжүүдээс ялгахгүй бүгдын хурааж авах хэрэгтэй.төр газраа мэдэж хуулийн дагуу хураах хэрэгтэй.туул гол дагуу баригдсан байр байшинг нурааж газрын хурааж авах төрийн төмөр нүүрээ үзүүлэх хэрэгтэй.төр улсын хуули хатуу чанга байж тэр улсын ард иргэд kампони аж ахуйн нэгжүүд хуулийн дор эмх цэгцтэй хуули дүрэмээ дээдэлж амидрана гэж мэдэх үү.хуули бус үйлдэл газар авах ёсгүй шүү дээ.

зочин (103.212.*.*)
2018-05-19 13:04:41
Зайсангийн газрыг kампони хуви хүнээс газрын ченжүүдээс ялгахгүй бүгдын хурааж авах хэрэгтэй.төр газраа мэдэж хуулийн дагуу хураах хэрэгтэй.туул гол дагуу баригдсан байр байшинг нурааж газрын хурааж авах төрийн төмөр нүүрээ үзүүлэх хэрэгтэй.төр улсын хуули хатуу чанга байж тэр улсын ард иргэд kампони аж ахуйн нэгжүүд хуулийн дор эмх цэгцтэй хуули дүрэмээ дээдэлж амидрана гэж мэдэх үү.хуули бус үйлдэл газар авах ёсгүй шүү дээ.

зочин (103.212.*.*)
2018-05-19 13:03:59
Зайсангийн газрыг kампони хуви хүнээс газрын ченжүүдээс ялгахгүй бүгдын хурааж авах хэрэгтэй.төр газраа мэдэж хуулийн дагуу хураах хэрэгтэй.туул гол дагуу баригдсан байр байшинг нурааж газрын хурааж авах төрийн төмөр нүүрээ үзүүлэх хэрэгтэй.төр улсын хуули хатуу чанга байж тэр улсын ард иргэд kампони аж ахуйн нэгжүүд хуулийн дор эмх цэгцтэй хуули дүрэмээ дээдэлж амидрана гэж мэдэх үү.хуули бус үйлдэл газар авах ёсгүй шүү дээ.

зочин (103.212.*.*)
2018-05-19 13:03:52
Зайсангийн газрыг kампони хуви хүнээс газрын ченжүүдээс ялгахгүй бүгдын хурааж авах хэрэгтэй.төр газраа мэдэж хуулийн дагуу хураах хэрэгтэй.туул гол дагуу баригдсан байр байшинг нурааж газрын хурааж авах төрийн төмөр нүүрээ үзүүлэх хэрэгтэй.төр улсын хуули хатуу чанга байж тэр улсын ард иргэд kампони аж ахуйн нэгжүүд хуулийн дор эмх цэгцтэй хуули дүрэмээ дээдэлж амидрана гэж мэдэх үү.хуули бус үйлдэл газар авах ёсгүй шүү дээ.

Зочин (66.87.*.*)
2018-05-19 12:51:39
Зайсангийн уугуулууд гэж нэг сайхан аргаа олчихсон луйварчид байна аа...байна

Зочин (122.201.*.*)
2018-05-19 12:08:01
durtai gazaraa hash hatagchaad soliorood baidag malnuud hutsaaraa

Зочин (66.181.*.*)
2018-05-19 12:07:24
Наад иргэд гээд байгаа гарууд чинь газрын ченжүүд шдээ, одоо наад газрууд чинь тун удалгүй сая доллар гээд зарынсайтаар яваад эхэлнэ дандаа ингэдэг байхгүй юу энэ газрын наймаачид

Ганаа (150.129.*.*)
2018-05-19 11:54:26
Компаний эзэмшлийг болиулж анхнаасаа байсан иргэдэд нь эргүүлж өмчлүүлэх хэрэгтэй. Иргэдийн газрыг компанид давхардуулж зөвшөөрөл олгосон төрийн түшмэдийг, даргатай нь цуг шийтгэх хэрэгтэй.

Зочин (64.119.*.*)
2018-05-19 11:27:53
Uher mongolchuud bugd hulgaich bnaa

үнэн (202.21.*.*)
2018-05-19 11:22:37
Наадуул чинь уугуул суугуул гэж худал!Ямарч зөвшөөрөлгүй! Өөрсдөө газраа зардаг. Зарын сайт дээр тэр бумаас доош тавидаггүй чэнжүүд!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-15 19:01:55 - Нийслэл
Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын ногдол ашгийг Нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр боллоо
2018-08-15 18:57:51 - Нийслэл
Хэрэглээний бүх төрлийн зээлийг ХААН-ААС АВААРАЙ
2018-08-15 18:56:39 - Улс төр
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд албан даалгавар хүргүүллээ
2018-08-15 18:43:54 - Гадаад
Японы Эзэн хаан гүн эмгэнэл илэрхийлж, Абэ дайны аюулыг дахин давтахгүйгээ тангараглав
2018-08-15 17:57:47 - Гадаад
Ким Чен Ун Владимир Путинд баярын цахилгаан утас илгээжээ
2018-08-15 17:24:15 - Нийслэл
Хот хоорондын зорчигч тээврийн үнэ тарифыг нэмэхийг шаардлаа
2018-08-15 17:18:47 - Гадаад
Грект түймрийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 96-д хүрчээ
2018-08-15 16:23:22 - Хууль
Хүүхэд тээвэрлэх автобусуудад үзлэг, шалгалт хийж байна
2018-08-15 16:20:31 - Эрүүл мэнд
ДОХ-ын тохиолдол хоёроор нэмэгджээ
2018-08-15 16:00:25 - Нийслэл
Нийслэлийн СӨБ-ын багш нарт Солонгосын Их дээд сургуулийн эрдэмтэд сургалт явууллаа
2018-08-15 16:00:07 - Нийслэл
Д.Жигжиднямаа: Хүндрэлтэй нөхцөл байдлыг хаяж явах сэтгэл байгаагүй учраас өргөдөл өгөөгүй
2018-08-15 15:41:50 - Улс төр
Г.Занданшатар: Сайдын томилгоог намын УЗ, бүлгээр хэлэлцэж шийднэ
2018-08-15 15:26:19 - Эдийн засаг
СТАТИСТИК: Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 291.3 төгрөгийн ашигтай гарлаа
2018-08-15 15:17:10 - Гадаад
Шинэ Зеландад 30 орчим мянган багш ажил хаяжээ
2018-08-15 15:09:14 - Эдийн засаг
Нэг өрхийн сарын дундаж орлого 1.1 сая төгрөг болж өсчээ
2018-08-15 15:06:33 - Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулав
2018-08-15 15:04:58 - Улс төр
Нөхөн болон дахин сонгуульд нийт 390 сая төгрөг зарцуулна
2018-08-15 14:40:07 - Нийслэл
Ажилгүй иргэдийн 58.0 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна гэв
2018-08-15 14:34:56 - Гадаад
Пхеньян: Путин Ким Чен Унтай уулзахад бэлэн байгаагаа илэрхийлсэн
2018-08-15 14:21:45 - Нийслэл
Германд галт тэрэгний машинистын чиглэлээр сурч, ажиллах залуусыг бүртгэж эхэлжээ
2018-08-15 14:06:52 - Хууль
Голууд үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
2018-08-15 14:06:30 - Орон нутаг
Сангийн далайд "луу унжжээ"
2018-08-15 13:46:32 - Орон нутаг
Айраг суманд үерийн улмаас хоёр хүн амиа алджээ
2018-08-15 13:46:18 - Нийслэл
Дарь-Эхийн авто замын доогуур ус зайлуулах хоолой суурилуулжээ
2018-08-15 13:44:04 - Боловсрол
БСШУСЯ-наас чанаргүй гүйцэтгэл үзүүлсэн компаниудын "Хар жагсаалт"-ийг яаралтай гаргахыг үүрэг болголоо
2018-08-15 13:06:40 - Улс төр
С.Чинзориг: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулахаар боллоо
2018-08-15 13:02:23 - Орон нутаг
Түр саатуулагдсан мотоциклийг эзэмшигчдэд нь буцаан олгож байна
2018-08-15 12:56:08 - Орон нутаг
Эмээлтэд буга замын хашлага давах гэж байгаад дунд чөмөг нь мултарсан хэрэг гарчээ
2018-08-15 12:36:55 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны тохирол энэ ням гаригт явагдана
2018-08-15 12:33:20 - Эрүүл мэнд
"Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр батлагдлаа
2018-08-15 12:31:15 - Энтертайнмент
"Элсний фестиваль-2018" соёл, спорт, урлагийн наадам болно
2018-08-15 12:15:47 - Хууль
УИХ-ын гишүүн Д.Муратын гомдлоор сэтгүүлч Д.Майцэцэгийг шүүх гэж байна
2018-08-15 12:00:40 - Орон нутаг
Өмнөговь аймгийн цагдаагийн газар агаарын эргүүл хийж байна
2018-08-15 11:58:55 - Боловсрол
Б.Батчимэг: Хүүхэд багшдаа сайн, хоолондоо дуртай байгаа эсэх нь тухайн цэцэрлэгийг илтгэдэг
2018-08-15 11:00:20 - Нийслэл
Газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагаанд суралцлаа
2018-08-15 10:27:49 - Улс төр
ЗАСГИЙН ГАЗАР: Л.Халтарыг дэд сайдаар томиллоо
2018-08-15 10:23:44 - Гадаад
Италид хурдны замын гүүр нурж, 23 хүн амиа алджээ
2018-08-15 09:58:27 - Нийслэл
М.Тулга, П.Золбаяр: Бүх зорчигч бүрэн, хүний амь нас эрсдээгүй гэхэд маш их баярласан
2018-08-15 09:55:24 - Нийслэл
Монгол, Хятад хоёр улсын автотээврийн салбарын ээлжит уулзалт болов
2018-08-15 09:32:55 - Байгаль Орчин
Улаанбаатарт 22 хэм дулаан байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-13 08:47:30 - Хууль
Т.Сайнжаргал: Талийгчийг хүний ёсноос гажууд, харгис хэрцгийгээр, санаатайгаар бүлэглэн хөнөөсөн
2018-08-12 10:48:15 - Орон нутаг
ОХУ-ын төмөр замчид засвар хийхээр бие бүрэлдэхүүнээрээ иржээ
2018-08-15 09:04:55 - Боловсрол
Д.Мөнхбаатар: Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын 70 ажилтны 68-ыг нь ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-13 18:34:57 - Шар
Б.Махбал 1.57 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй
2018-08-13 13:09:11 - Хууль
Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг солих уу
2018-08-15 09:25:56 - Нийслэл
Төгсөгчдийг маань хараад “Харүмафүжи Монголдоо хэрэгтэй зүйл хийжээ” гэж хэлбэл миний зорилго биелэх болно
2018-08-12 18:20:01 - Улс төр
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар ажлаа өгөхөө мэдэгдлээ
2018-08-14 10:33:55 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад Ц.Бат-Энх, Д.Амарбаясгалан нар яригдаж байна
2018-08-12 20:32:26 - Улс төр
У.Хүрэлсүх: ЗТХ-ийн сайд, дэд сайд, ТНБД болон газрын дарга нарыг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөллөө