ТОЙМ: Оюутолгойг шалгах ажлын хэсэгт өөрчлөлт орж, дөрвөн элчинг шинээр томилов

Түгээх    
2018-05-19 10:38:18 - Улс төр

dalbaa

Өнгөрөгч ажлын өдрүүдэд улс төрийн хүрээнд өрнөсөн зарим үйл явдлыг тоймлон хүргэж байна.

-ДӨРВӨН ЭЛЧИН САЙДЫГ ШИНЭЭР ТОМИЛЛОО-

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсний дагуу нэр бүхий дөрвөн улсад суух элчин сайдыг шинээр томилов. Тодруулбал,

-Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мэндсайханы Энхсайханыг эгүүлэн татаж, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэгийг гишүүдийн 87,1 хувийн саналаар,

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Санжаагийн Баярыг эгүүлэн татаж, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулгыг гишүүдийн 83,6 хувийн саналаар,

-Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргалыг гишүүдийн 90,2 хувийн саналаар,

-Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболдыг гишүүдийн 90,3 хувийн саналаар тус тус томилсон юм.

-ОЮУТОЛГОЙГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА-

УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг хаврын чуулганы эхэнд байгуулсан билээ. Эхэндэээ ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир,дэд ахлагчаар Д.Тэрбишдагва ажиллаж, гишүүдэд Л.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар багтаж байв.

Улмаар Д.Дамба-Очир гишүүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэх мэдээлэл нэлээд явсан тул захирамжаар Д.Тэрбишдагва гишүүнийг ахлагчаар сонгосон юм. Мөн ажлын хэсгийн гишүүдийн бүрэлдэхүүнд ч нэлээд өөрчлөлт оруулаад байна. Тодруулбал, Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Х.Болорчулуун, Д.Ганболд, Ж.Батзандан нарын гишүүдээр тэд бүл нэмсэн байна. Нэмэгдэж орсон гишүүд өөрсдийн хүсэлтээр санал гаргасан  аж.

Ажлын хэсэг ахлагч Д.Тэрбишдагва гишүүний өгч буй мэдээллээр, тэд дотроо таван дэд ажлын хэсэгт хуваагдсан байна. Ажлын хэсгүүдийг  таван яамны төрийн нарийнууд ахлан, холбогдох асуудлуудаараа ажиллаж байгаа аж.  Тэд энэ сарын 20 гэхэд санал дүгнэлтээ гаргаж, УИХ-д танилцуулах учиртай.Гэвч дөнгөж өнгөрөгч долоо хоногт анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ цугларсан хурлыг хийсэн нь анхаарал татна.

Түүнчлэн ажлын хэсэгт хяналт тавих замаар үндсэндээ лоббинд өртөхгүй байх чиглэл анхаарахаар МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, Ногоон намын дарга Б.Бум-Ялагч, Н.Болдбаяр нарын нийт 10 хүн томилогджээ. Ажлын хэсэг зарчмын хувьд хэвлэлүүдээр дууграхгүй. Долоо хоног тутам дэд ажлын хэсгүүд гишүүдийг мэдээллээр хангаж, төв ажлын хэсгээ тогтвортой хуралдуулах чиглэлд ажиллахаар тогтсон байна.

-АРДЧИЛСАН НАМ “МОНГОЛОО СОНСЪЁ” ҮНДЭСНИЙ АЯНГ ЭХЛҮҮЛЛЭЭ-

Ардчилсан Намын зүгээс  улс орон даяар өрнөх “Монголоо сонсъё” үндэсний аяны нээлтийг өнгөрөгч долоо хоногт хийлээ. Нээлтийн ёслолд АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Нийслэлийн АН-ын дарга Б.Баттулга, намын ЕНБД Ц.Туваан тэргүүтэй албаны хүмүүс оролцов. Уг аян 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, 152 хороонд 2018.05.15-2018.06.15 хүртэл нэгэн зэрэг үргэлжлэхээр төлөвлөгдөөд байгаа юм.

Үндэсний аянг нээж АН-ын дарга С.Эрдэнэ үг хэллээ. Тэрээр “Монголын нийт ард түмэнд хүрч ажиллах нь бидний зорилт. Аяны хүрээнд ард түмнээ сонсож, дүнгээ нэгтгэн, бодлого чиглэлдээ тусгахад онцгойлон анхаарна. Бид бүтээн байгуулалтын чиглэлд олон  ажил өрнүүлсэн ч хангалттай сайн мэдээллээ хүргэж чадаагүй алдаа гаргасан байдаг. Энэ ажлаа бас ард түмэндээ аяны үеэр тайлагнах юм.

Мөн анхан шатны үүр хороодын гишүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, чадавхжүүлах чиглэлд анхаарч ажиллана. Бид нэг суманд хоёр хонож ажиллахаар төлөвлөсөн байгаа. Аянд ҮБХ-ны гишүүд, намын анхан шатны нэгжүүд, намын нийт гишүүд идэвхтэйгээр оролцоно гэсэн хүлээлттэй байна” гэж онцоллоо.

“Монголоо сонсъё” үндэсний аян энэ сарын 13-ны өдрөөс Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас эхлээд байгаа юм. Аяны нээлтийн арга хэмжээ “Хан Хэнтий” чуулгад болсон бөгөөд 500 орчим иргэн оролцож, Ардчилсан намын бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсч, санал, хүсэлтээ илэрхийлсэн билээ.

-ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ОХУ-Д АЙЛЧИЛЛАА-

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар энэ сарын 16-17-ны өдрүүдэд ОХУ-д айлчилж байна. Лхагва гаригт Гадаад харилцааны сайд нарын хийсэн албан ёсны хэлэлцээний үеэр талууд хоёр орны улс төрийн харилцаа стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу өндөр түвшинд хөгжиж, яриа хэлэлцээ бүхий л салбарт идэвхжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааны Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг идэвхжүүлэх, Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажлыг эхлүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцсон байна.

2018 онд хэрэгжүүлэх өндөр, дээд түвшний айлчлалуудын тов, агуулга, байгуулах баримт бичгүүдийг талаар санал солилцлоо.Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ойрын үед ОХУ-д хийх айлчлал нь Монгол, Оросын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй гэдэгт талууд санал нэгдэв. Монгол Улсын дэд бүтцийг хөгжүүлэх, эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн буйгаа манай тал илэрхийлэв.

Хэлэлцээний үеэр олон улсын харилцааны тулгамдсан асуудал, Ази Номхон далайн бүс нутаг дахь хамтын ажиллагаа, НҮБ, ЕАБХАБ, ШХАБ зэрэг олон улсын бусад байгууллагын хүрээнд явуулж буй үйл ажиллагаа, байр суурийн талаар санал солилцов.Талууд 2019 онд Халх голын байлдааны хамтын ялалтын 80 жилийн ойг хамтран ёслол төгөлдөр тэмдэглэхийг тохиролцов. Энэ удаагийн Гадаад харилцааны сайдын ОХУ-д хийсэн айлчлал нь найрсаг, дулаан уур амьсгалд болж, Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

-“ЭРДЭНЭС МОНГОЛ”-ЫН ЗАХИРЛААР ЭРХ ХҮЧНИЙ
САЙД АСАН П.ГАНХҮҮГ ТОМИЛОВ-

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн ээлжит хуралдаанаар тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, П.Ганхүүг шинээр томилох шийдвэр гаргажээ.

П.Ганхүү нь эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй. 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль төгсөж, Япон Улсын Сэншүгийн Их Сургуульд эдийн засгийн магистр, Австралийн Сиднейн их сургуульд мастер хамгаалсан нэгэн юм. 2016 онд Эрчим хүчний сайдаар томилогдон ажиллаж байсан аж. Тэрбээр дэд бүтэц, эрчим хүчний салбарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, агентлагийн орлогч даргын түвшинд ажилласан, мэргэжлийн бэлтгэгдсэн боловсон хүчин ажээ.

"ЭРДЭНЭС МОНГОЛ" ХХК НЬ: “Эрдэнэс Таван толгой” ХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК, “Багануур”” ХК, “Шивээ Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет менежмент” ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшдэг.

Мөн “Оюу толгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийг өөрийн охин компаниар дамжуулан эзэмшиж,  Таван толгой -Гашуун сухайт чиглэлийн автозамын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг “Гашуун сухайт авто зам” ХХК-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр байгуулан ажиллуулдаг билээ.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 10

Зочин (188.175.*.*)
2018-05-20 13:12:37
ОТ хөөгөөд улсаа хөгжүүлье гэж. Чанга Дуугаар Цээжэээ Дэлдэж Хашгардаг Дарга нарт Улсынхаа хөгжлийг урагшлахыгдаааааТГаа ад орхие дөө яршиг тэх үү?

зочин (202.9.*.*)
2018-05-20 09:23:10
АН ард түмнийг хулихдах ажлаа эхэллээ

Irgen (112.72.*.*)
2018-05-19 23:07:49
Ovoo gaigyid tootsogdox xymyys ajliin xesegt or-jee Batzandan Ayursaixan geed ta byxend ard tymen naidaj bga shy odoo l neg zuv goldrolryyga zyglej bna amjilt xyse za ter terbishdavga ch medexgyi nam damjsan olgarxyydiin neg xaashaa ch yaj ch medex nuxur bx dambaochroosoo arai deer gej naidxaas

Зочин (103.229.*.*)
2018-05-19 18:31:07
Баттулга пязда Эрдэнэт Оюутолгой хоёрын талаар ганц үг ганхийхгүй байнаа. АН ын утсан хүүхэлдэй Эбэгийн өгзөгний өт

Чанаржсан (112.72.*.*)
2018-05-19 18:08:01
Ажлын хэсэг бүл нэмээд овоо хэдэн чадвартай гишүүд сайн дурынхан нэмэгджээ. Асуудлыг зөвөөр шийдвэрлэх нь хамгийн чухал.Ажлын амжилт хүсье

НЯМДОРЖ (202.70.*.*)
2018-05-19 14:51:26
ЭРДЭНЭС МОНГОЛ ГЭДЭГ ӨРНИЙ ТУЛАМЫН ТУХАЙ ХЭЛЖ БНА АААА

ц.нямдорж (202.70.*.*)
2018-05-19 14:40:38
БОДИТ БАЙДАЛ: -эРДЭНЭС ТАВАНТОЛГОЙГООР ОФФИССИЙН ЗАРДАЛ САРД 80 САЯ ТӨГРӨГ АВЧ БГАА ГСН - ӨӨР 1 ТӨГРӨГ Ч ӨГӨХ БОЛОМЖТОЙ КОМПАНИ ГАНЦ Ч БХГҮЙ БХД ИНГЭЖ ХҮЧЭЭР ӨРИЙН ТУЛАМ БОЛГОЖ МАН-Н ГАР ХӨЛҮҮД ТЭЖЭЭЖ ӨР ҮҮСГЭХЭЭ ЗОГСОО, ШУУД ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ.................

Зочин (103.57.*.*)
2018-05-19 14:07:07
mon atom ireeduigui atomiin stants barihaar tsomiin haygdaliig oros hyatdaar damjuulj chadahgui

Адаацаг (27.123.*.*)
2018-05-19 13:35:43
Там-Очирыг л холдуулсан бол Монголчуудын санаа амарлаа даа. Ийм муухай хvн бас байдгаа

аод (27.123.*.*)
2018-05-19 11:20:23
Энэ Аюурсайхан байгаамуу Таг болцон чинь ХХБанкинд худалдагдсан гээд байсан кк

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-19 14:05:38 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирхол явагдана
2019-01-19 13:44:48 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гахайн мялзан өвчин гарчээ
2019-01-19 13:21:34 - Нийслэл
Цэргийн бүртгэл энэ сарын 21-ний өдөр дуусна
2019-01-19 12:51:44 - Орон нутаг
Цагааннуурт өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ
2019-01-19 12:32:39 - Энтертайнмент
Олон улсын цохивор хөгжмийн наадамд монгол хөгжимчин түрүүлжээ
2019-01-19 12:16:16 - Нийслэл
Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилээс 470 төгрөгөөр өсчээ
2019-01-19 11:42:34 - Хууль
Цахим сүлжээнд “Зээл, виз гаргана” гэх зараар иргэдийг залилах болжээ
2019-01-19 11:33:11 - Боловсрол
БСШУСЯ-аас дараах аймгуудын сурагчдын амралтыг сунгалаа
2019-01-19 10:37:42 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 09:49:13 - Эрүүл мэнд
Ж.Гантулга: Тамхинаас гарахын тулд мэргэжлийн эмчид хандах нь маш зөв алхам
2019-01-19 09:46:58 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ТАВ хүртлэх насны хүүхдийн ЭНДЭГДЭЛ нэмэгджээ
2019-01-19 09:30:48 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2019-01-18 18:12:58 - Нийслэл
Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ
2019-01-18 17:26:39 - Шар
Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз албан ёсны эрхтэй ШУУД дамжуулна гэв
2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
2019-01-18 11:57:43 - Орон нутаг
Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ
2019-01-18 11:55:46 - Орон нутаг
Цаг агаарын мэдээллийг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна гэв
2019-01-18 11:44:23 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын шүүх хурал болж байна
2019-01-18 11:35:04 - Хууль
Шалгагдаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна
2019-01-18 11:35:01 - Гадаад
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
2019-01-18 11:21:35 - Нийслэл
Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнийг бууруулна
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-16 11:28:41 - Хууль
Орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж нас баржээ
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-16 12:15:10 - Нийслэл
НИТХ: Төлөөлөгчдийн саналаар ХОТЫН ДАРГААР С.Мөнхчулуун тодорлоо
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-16 14:03:17 - Хууль
Хэвлийд нь хутгалан амь насыг нь бүрэлгээд жалганд хаясан байжээ
2019-01-16 16:08:38 - Улс төр
ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзлаа
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа