С.Гантөр: Монгол туургатны бөхийн барилдаан хоёр холбооны маргаанаас болж хойшлохгүй

Түгээх    
2018-05-19 10:38:21 - Спорт

МҮБХ-ны албан ёсны зөвшөөрөлтэйгээр “Хамаг Монгол” студи, бөхийн “Жавхлант” дэвжээ хамтран “Монгол туургатны бөхийн барилдаан”-ыг ирэх сарын 02-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Энэ талаар тус наадмын зохион байгуулах комиссын гишүүн С.Гантөрөөс тодруулга авлаа

-ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД МОНГОЛ ТУУРГАТНЫ БӨХЧҮҮД МААНЬ
БАРИЛДАХ МАШ ИХ СОНИРХОЛТОЙ-

-Монгол туургатны барилдаан хэд дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Урьд жилүүдийнхээсээ юугаараа онцлог вэ?

-Өмнө нь Манай улсад 2008 онд зохион байгуулагдаж байсан. Үндсэндээ Монгол Улсад хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж гэж байна. Монгол туургатнууд маань эх оронд маань өөрсдөө ирж байгаа. Төв цэнгэлдэх хүрээлэнд анх удаагаа болох гэж буйгаараа их онцлог. Учир нь монгол туургатнууд маань энэ газар барилдаж үзэх хүсэл сонирхол маш их байдаг.

-Энэ удаагийн барилдаанд урьдчилсан мэдээгээр хэдэн улсаас бөхчүүд ирж оролцохоор байна?

-Монгол туургатны барилдаанд Өвөрмонгол, Тува, Буриадаас бөхчүүд ирж барилдана. Эдгээр газраас ирж буй бөхчүүдийн барилдаан, дүрэм, өмсгөлийн хувьд нэлээд өөр л дөө. Жишээлбэл, Өвөрмонгол бөхчүүд хуучин уламжлалаараа ширэн зодгоо өмсдөг. Хүзүүндээ олон цацаг зангиатай. Барилдааны дүрэмдээ хөл нь хөлтэйгөө, гар нь гартайгаа мэх хийж барилддаг. Буриад бөхчүүд цээж нүцгэн монгол үндэсний бөхийн шуудагтай, давхар уяатай барилддаг байгаа. Өвөрмонголын Алшаа аймаг руу бөхчүүдийн өмсгөл, дүрэм нь өөр байдаг. Тува, Монгол бөхчүүдийн өмсгөл нь ижил.

-Монголоос улс, аймгийн ямар цолтой бөхчүүд барилдах вэ?

-Ид барилдаж буй бүх хүчтэнгүүд барилдана. Манай бөхчүүд Тува, Өвөрмонгол, Буриадаар маш сайн барилддаг. Өвөрмонголд зохиогдсон алтан бүсний барилдаанд өндөр амжилт үзүүлсэн. Одоогоор Буриад, Тувагаас бөхчүүд бүртгүүлсэн байна. Харин Өвөрмонголоос Баярбаатар аварга, Алтансүх, Алтандуулга, Бүрэнсайн зэрэг алдар цуутай бөхчүүдээр манлайлуулсан 30 гаруй бөх зодоглоно. 

-Барилдааныг ямар дүрмээр явуулах вэ?

-Өвөрмонгол, Буриад бөхийн барилдааны бүх даваа сугалаагаар явагдана. Монгол үндэсний бөхийн барилдаан явагдахдаа зочин 64 бөхчүүд, үндэсний бөхийн 64 бөх нь тус тусдаа барилдах юм. Эндээс үзүүр түрүүнд гарч ирсэн дөрвөн бөх хоорондоо тойрогоор барилдана.

-Бөхчүүдийн бай шагнал нэлээд өндөр гэж дуулдсан. Үзэгчдийн дундаас нэг азтан шалгаруулж “Prius автомашин өгнө гэл үү?

-Гурван төрлийн барилдаан явагдах юм. Монгол үндэсний, Өвөрмонгол, Буриад гэсэн төрлөөр барилдаж ижил түвшний бай шагналтай. Түрүү бөх нь гурван сая төгрөг, медаль, өргөмжлөлтэй. Үзэгчдийн дундаас нэг хүнийг сонгож “Prius” автомашин бэлэглэх юм. Ингэхдээ тасалбарын дугаараар шалгаруулна. Үүнээс гадна бөх сонирхогчид маань Төв цэнгэлдэх хүрээлэндээ үндэсний баяр наадмаасаа өмнө Монгол туургатны алдартай  бөхчүүдийнхээ барилдааныг үзэх боломжтой.

-Үндэсний бөхийн хоёр холбооны маргалдаан үл ойлголцлоос болж Монгол туургатны барилдаан хойшилж магадгүй гэсэн таамаглал бөх сонирхогчдын дунд яригдаж байна?

-Монгол туургатны бөхийн барилдаан хоёр холбооны маргаантай огтхон ч хамаагүй учраас хойшлохгүй ээ. МҮБХ-ноос өвөл арваннэгдүгээр сард албан ёсны зөвшөөрлөө авчихсан. Тиймээс үзэгч та бүхнийгээ Төв цэнгэлдэх хүрээлэндээ Монгол туургатныхаа шилдэг бөхчүүдийн уран гоё барилдааныг нэг дороос харах, хамт зургаа татуулах нь нээлттэй байна.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 40

Зочин (112.72.*.*)
2018-05-22 13:39:52
Энэ жилийн наадам үзэгчгүй байсан дээр юм.Бөхчүүд өөрсдөө барилаад талцаад барилдаг.Энэ сайхан үндэсний уламжлалаа уландаа гишгэж ард түмний хүндлэлийг үл тоож байгаа хүмүүс наадмаар ч адилхан хар энергетэй байх нь. Наадмаас өмнө учраа олж чадахгүй бол барилдаад ч ядаг юм бэ. Энэ бахчүүдийн "зодоон"-ыг харж суух хэрэг үү. Монголыг монгол биш болгох ийм бодлого гадны нөлөөтэй байж мэднэ гэж хардаж байна.

Зочин (202.179.*.*)
2018-05-21 19:53:34
Дотроо учираа олсны дараа Монгол туургатан гэж ярья. Нэг бизнес бөх барилдуулаад байвал хүн бүр тийм юм хийгээд явж чадна. Нийм заваан юм хийлгэхээ боль.

МҮБХ (202.179.*.*)
2018-05-21 19:49:22
Баянмөнх аварга, ац, нар чинь увсын хулгайчууд шүү дээ. Эд нар монголоор тоглож сүүлдээ үндэснийхэн бөхөөр тоглож байгаа юм. Бат-Эрдэнэ аварга шууд чигээрээ бодлогоо бариад ажлаачээ. Баянмөнх, Сүхбат, ац Ганболд гээд бөхчүүдийн цолыг шууд хураачих эд нар хайчдаг юм бэ. 18 жил хэрэлдэж БӨХИЙН хөгжилд саад болж байна. Хангалттай л харлаа. Нямдорж, Данзан нар 18 жилд хангалттай хөгжүүлсэн, одоо аваад явж байгаа нь дүрмээ засаад туршаад хөгжүүлээд явахад цаг хугацаа хэрэгтэй байгаа. Хугацаа өгөөд бөхийнхөө холбоог түшээд ажлаач бөхчүүдээ.

МҮБХ (202.179.*.*)
2018-05-21 19:48:07
Баянмөнх аварга, ац, нар чинь увсын хулгайчууд шүү дээ. Эд нар монголоор тоглож сүүлдээ үндэснийхэн бөхөөр тоглож байгаа юм. Бат-Эрдэнэ аварга шууд чигээрээ бодлогоо бариад ажлаачээ. Баянмөнх, Сүхбат, ац Ганболд гээд бөхчүүдийн цолыг шууд хураачих эд нар хайчдаг юм бэ. 18 жил хэрэлдэж БӨХИЙН хөгжилд саад болж байна. Хангалттай л харлаа. Нямдорж, Данзан нар 18 жилд хангалттай хөгжүүлсэн, одоо аваад явж байгаа нь дүрмээ засаад туршаад хөгжүүлээд явахад цаг хугацаа хэрэгтэй байгаа. Хугацаа өгөөд бөхийнхөө холбоог түшээд ажлаач бөхчүүдээ.

Зочин (182.160.*.*)
2018-05-20 21:35:19
Бохийн нэр зуусэн гузээнууд гэдэг их унэн уг байна. Эд нар улс орныхоо хогжлийн толоо юу хийсэн юм бэ. Монгол бохийг оорсдийн нэр хундийг осгох, монго олох, олонд танигдах арга хэрэгсэл болгосон новшнууд болж дээ. Монгол бох ийм байгаагуйг бид мэднэ. Цаашид ийм байвал монол бох сононо шуу

Зочин (182.160.*.*)
2018-05-20 21:29:09
Баянмонх одоо боль л доо. Аварга шиг бай л даа. Залуучуудыг битгий талцуул. Монхбат аварга чамайг бодвол жинхэнэ монгол эр, бох байсан байна. Монголын залуу уе уунийг хусч байна. Уеээ онгороосон хогшин аварга одоо онигоо. Ухлээ хулээгээд хэвтэж бай. Чи бух гавьяа шагналыг улсынхаа нэрийн дор аваа биз дээ. Ямар шуналтай новш вэ

Зочин (194.228.*.*)
2018-05-20 17:16:47
Туурга,туургатан гэсн үгийг бурят түва байтугай готын галх күн ч мэдэхгүй болсон шүү.өөр үгээр соль.Уг нь бөх бол үндэсний сайн соёл болбочиг одаа монгу мөнгүний солиорол болсон доо.

Зочин (174.138.*.*)
2018-05-20 12:26:01
Бөхийн өргөөг Нямдорж Данзан 2 байгуулаад авч явсан тулдаа л өдий хүртэл шуналт Баянаад алдчихаагүй явсан харин Батэрдэнэ гэж нэг үлбэгэр юманд өгөөнгүүт алдчихаад ацыг ганбаа ахаа гээд л арчаагүйтээд байгааг нь хар даа.Данзан ,Нямдорж нар гарч ирээд тэмцэх хэрэгтэй дээ арай л цаагуураа суурьтай даа.

Зочин (174.138.*.*)
2018-05-20 12:20:12
Дөрвөдүүдийг их давруулбал бөхийг гацааж чадаж бна .Цаашаа их даврах юм бол төрийг ч гацаах энүүхэнд шүү анхаарцгаа.

Nyamaa (202.179.*.*)
2018-05-20 12:10:11
Zugeer ali neg xor nairuulaad baigaa gants l nuxriig tur uuruu medeed nuxcjix tegeed l nam

Зочин (103.229.*.*)
2018-05-20 11:59:29
Энэ шуналын тулам хэдэн цаас хийчих санаатай худлаа хуцаад, одоо энэ хэруулийн бузар шингэсэн бех гэж балай юмыг тэнэг хун л узнэ дээ

zochin (64.119.*.*)
2018-05-20 09:49:47
Ene bol huuliin daguu Bayanmonhiin tald shuuhees shiidegdsen asuudal.Harin R.Nyamdorj,bogs B.Bat-erdene nar huuli bus arga hereglej heruul gargaj deeguur dooguur guij baij bohiin holboog abah geed baigaa yum.Nyamdorjiin olon olon hulgai bulhai ilreh geed sandraad baigaa.Omhii bogst Bat-Erdene ch adil.

Зочин (103.229.*.*)
2018-05-20 07:29:22
Муу хэлүүлээд нэр нь гараад байгаа нөхөр овгийн үсэгтэйгээ энэ мөн үү хууль зүйн яамны Ц.Нямдорж. Энэ хүнээр ойлгож үншицгаа.

цэцэг (66.181.*.*)
2018-05-20 01:21:47
төв цэнгэлдэх хиймэл зүлэгтэй ийм юм хийсэн хүн гагцхүү мөнгө л бодож хийсэндээ ичэмээр юм уул нь төрлөх ногоон зүлэгээрэй байхад байгалын зүлэг ногооны үнэр ханхийдэг сайхан цэнгэлдэх байсан

Зочин (64.119.*.*)
2018-05-20 00:35:57
box uzhee baigaad udaj bna boxchuud sergeesh hergeldeg bolson deer ni baahan buduun buduun bohchuuud barildaan garhaa baisan

Энэ муу бөх яахав ээ (103.229.*.*)
2018-05-19 20:35:40
Таминь ээ энэ монголд чинь одообааханл дуулсан гарууд бас нэг барилдсан бүдүүн бөхчүүд хэрүүл хийсэн л хүмүүс байх юм аа. Монгол туургатны барилдаан ч гэнэ үү наадам ч гэнэ үү яасан ч их баярлаж цэнгэж ханадаггүй бирдүүд хувалзнууд бээ. За тэгээд нөгөө муу луйварчид сайд дарга тэдний гар хөлүүд муу мал морь уяад л бузрын хар гүзээгээ унжуулаад л ярвайчаад хөгшин ухна шиг л бас л найр наадам хийнэ дээ. Энэ улсад өр шир хужаа нар ажлын байр нэмэгдүүлэх Ард олон оо ажилтай болгох Шинээр төрөх эмнэлэг барих Утаатай тэмцэх гээд мааш их ажил байхад нөгөө л нэг найр наадам хийх гэсэн муусайн баячууд хувалзнууд одоо болноо болио . Авсан аа эргүүлж өг өө. Шуларга бай.

Зочин (27.123.*.*)
2018-05-19 19:32:14
Баянаа Сүхбат Чинбат нарын хэрүүлчүүд очоод хийлгэхгүй гэхл байх шүү.Хүрэлбаатар Мөнхэрдэнэ нарын дүнхүү толгойтнууд нь дагачихнаа бас.

Зочин (27.123.*.*)
2018-05-19 19:29:42
Үндэсний бөхийн холбоо гэж байхгүй байсанч болохоор байгаа биз дээ.Энэ мэтчилэнгээрл наадам цагаан сар 2ийн барилдааныг улс нийслэлч юмуу зохион байгуулаад бусад арилжааны ойн барилдаануудыг зохион байгуулагчид нь цэнгэлдэхэд юмуу бөхийг өргөөнд түрээсээ төлөөд хийх нь зөв юм байна.Бөхийн өргөөг яаралтай Нийслэлийн өмчид бүртгэж ав.Ингээд бөхийн хэрүүл нам болно.

zochin (211.105.*.*)
2018-05-19 18:07:02
Baterdene avragiig tergvvn bolgoe

Зочин (66.181.*.*)
2018-05-19 17:37:26
А сүхбатын цолыг хураа ав хэрүүл өдөөгч ш дээ

Зочин (66.181.*.*)
2018-05-19 17:35:10
Баянаа Чинбат нарын шунал бөхийн нэр муутгаж байна

Зочин (103.229.*.*)
2018-05-19 17:15:11
Нямдорж гэж нэг нөхөр маргаан дэгдээж хор найруулж олон жил боллоо одоо болиоч бөхчүүд яриад асуудлаа шийдээд явж болно доо

Зочин (203.91.*.*)
2018-05-19 17:06:15
Hoi tur gej um bsidag um bol uter turgen ene buzartai buhiin urguu geech barilgagiig yaaraltai turd avaachee...! gui yaasan ikh shunal tachaalal yasan buzar shingsen baliar aduudaltai um bee hurdan turd avaad naad mahan tolgoi uuh zaligalsan umhii baasar duursen hoolnii savnuudiin heruuliin alim bee bushuuu turd avaachee buhiin urguunii orlogo tailangiin bugdiiin shalgaad naad hukgaichuudinhaa buh luivar ashig ni il gargaad zailuulachee ter huduu nuu ochij jalga nd barildana biz hend ch heregtei ch ni sdaaa gej gui yaasan duusdaggui shunal v eee? Sda sda sda sda sda

buh (103.9.*.*)
2018-05-19 16:31:51
buh ch gej dee. heden targan targan mahnuud murgulduh l ajil.

Жив (27.123.*.*)
2018-05-19 15:13:50
Менхбат аварга Баянааг естой нэг дарж байжээ. Аргагvй биз ээ, Халхын тэр сайхан эрээс энэ муу шуналт, хэрvvлч, муу амьтан айлгvй яахав чацга год хийлгэдэг байсан гэдэг нь vнэн байжээ.

Жив (27.123.*.*)
2018-05-19 15:13:50
Менхбат аварга Баянааг естой нэг дарж байжээ. Аргагvй биз ээ, Халхын тэр сайхан эрээс энэ муу шуналт, хэрvvлч, муу амьтан айлгvй яахав чацга год хийлгэдэг байсан гэдэг нь vнэн байжээ.

Жив (27.123.*.*)
2018-05-19 15:13:49
Менхбат аварга Баянааг естой нэг дарж байжээ. Аргагvй биз ээ, Халхын тэр сайхан эрээс энэ муу шуналт, хэрvvлч, муу амьтан айлгvй яахав чацга год хийлгэдэг байсан гэдэг нь vнэн байжээ.

Жив (27.123.*.*)
2018-05-19 15:13:48
Менхбат аварга Баянааг естой нэг дарж байжээ. Аргагvй биз ээ, Халхын тэр сайхан эрээс энэ муу шуналт, хэрvvлч, муу амьтан айлгvй яахав чацга год хийлгэдэг байсан гэдэг нь vнэн байжээ.

Зочин (64.119.*.*)
2018-05-19 15:10:17
Нямдорж баянмөнхтэй бөхийн өргөө булаацалдаж байгаа.Ердөө бөхийн өргөөг хэн нь авах вэ гэдэг асуудал.Нямдоржийн хамгийн гутамшигтай үйлдэл нь юу гэвэл "увсынхан" болохгүй байна, увсынхан л нийлээд ингээд байна гэсэн ойлголтыг нийгэмд өгч нийгмийн дэмжлэг авах гэж оролдож байгаа явдал. Өмч булаацалдаад маргаж байж цаань нь байгаа гэмгүй хүмүүсийг бөөнөөр нь муухай болгож харуулж байж тэр юм аа авах юм гэнэ ээ.Увсынхан бидэнд наад бөхийн өргөө чинь, баянаа та хоёрын хэрүүл, ер нь бөх ямар ч сонин биш байна.Биднийг битгий муу муухайгийн туйл болгож харуулаад бай нямдоржоо,чиний клментчид нэг үг хэлээд л бидний нулимж байна.Ямар ой гутмаар аргатай хүн бэ та, энэ үйлдлээ зогсоо, ерөнхийлэгч та энэ хүний хагалан бутаргах үйлдлийг зогсоо.Хуулийн дагуу арга хэмжээ авч өг.Төр, хууль нь хөдөлдөггүй юм бол бид өөрсдийг өө хамгаалахаас өөр яахав.Баянаа та хоёр тэр бөхийн өргөөгөө аваад зайл.

иргэн (66.181.*.*)
2018-05-19 14:27:02
бөх нэр зүүсэн гүзээнүүд ард түмэний өмчийг булаалдаж бна өргөөг улсын мэдэлд авья

ҮНЭНЧ (103.240.*.*)
2018-05-19 13:15:57
ЭНЭ НЯМДОРЖИЙГ ДОЛООГООД ГҮЙГЭЭД ЦАГДААРУУ ДАЙРААД БАЙСАН НӨХРИЙГ НААНААСАА ХӨӨГӨӨЧ БАЛЛАХ ДААЛГАВАР АВСАН Л ЯВАА ДАА

Mongol tuuragtnuudaa hundel (91.231.*.*)
2018-05-19 13:14:59
Mongol tuuragtanuud soel ulamjilalaaraa negdeh ni eruul saruulaar setgej bodoj chadag bol tuun shig saihan yum gej haa baina.Soel ulamjilalaa yag baisan chigeer ni busdadaa uvuluuleh ni uuruu asar ih buyan huraaj baigaatai adil yum.

Зочин (66.181.*.*)
2018-05-19 13:03:59
2 холбоо гэж байхгүй ээ нямдорж 20 жил хууль зөрчөөд одоо ч салж чадахгүй зууралдаад өлөн бөөс царайлаад байгаа албан ёсоор хуулийн дагуу нэг л холбоо байгаа

Зочин (64.119.*.*)
2018-05-19 13:03:26
МҮБХ-н хэрүүлийг дэвэргэж байгаа нууц эзэдийг жонхуу зика нар биш байгаа гэж улам их бодох боллоо. баянмөнх гэж хар дотортой амьтан чи Ардчилалар намын идэвхтэн фен эд нарыг жонхуу эд нар хөөргөж байгаад бөөн маргаан үүсгэж маргааныг зохицуулах нэртэй төрийн мэдэлд аваад хувьчилсан болоод тэр алга дарам газарыг нь шаах гээд байна уу даа тэр навсайсан барилга ч яахав газарт нь наад баялагийн хулгайч Жонхуу Зика нар шуунаад юм биш үү олон жилийн туршлагаараа л шаах нь дээ ардчилаларууд

irgen (112.72.*.*)
2018-05-19 12:50:49
ДУУ ДУУЛАЖ, БӨХ БАРИЛДАЖ , АРХИ УУХААС ӨӨР ЧАДДАГ ЮМ ГЭЖ БИДЭНД БАЙНА УУ

Зочин (150.129.*.*)
2018-05-19 12:08:44
Одоо залхаж бна еронхийлогчоо хэлсэндээ хурээд тэр бохийн оргоог нь улсын мэдэлд авчихаа .

Зочин (103.229.*.*)
2018-05-19 11:54:12
Хэруулийн бузар шингэсэн бех гэдэг зуйлээс хол бай хумуусээ

Батсайхан (66.181.*.*)
2018-05-19 11:34:48
Бөхчүүд гээд өөрсдийгөө бодцон хүмүүс ёстой нэг хогийн хэрүүлч шаарнууд. 30 аад жил хэрэлдлээ. Үзэх нь битгий хэл сонсох ч дургүй хүрч бна

халхМонгол (64.119.*.*)
2018-05-19 11:32:02
увсынхан хүн биш гэдгээ өдөр ирэх тусам таниулах юмдаа

арл (27.123.*.*)
2018-05-19 11:17:12
Бөхчүүдээ гэж хамгиин хогиин хүмүүс байдаг нь энэ маргаанаас л харагдаж бндаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-15 18:15:26 - Эрүүл мэнд
“Гоёо” компанийн ажилчид бензиний хордлого оноштой эмчлүүлж байна гэв
2018-10-15 17:45:10 - Нийслэл
Консулын газраас монголчууддаа хулгайн гэмт хэргээс болгоомжлохыг анхаарууллаа
2018-10-15 17:20:26 - Эдийн засаг
Б.Даваадалай: Дотоод бодлогоороо зохицуулах төсөв, мөнгөний зохистой бодлого хэрэгтэй байна
2018-10-15 17:02:53 - Шар
Меланья Трамп: Би нөхөртөө хайртай
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 16:13:11 - Нийслэл
Монголын агаарын замаар дэлхийн хамгийн урт нислэг дамжив
2018-10-15 15:26:17 - Хууль
Хугацаа нь дууссан солонгос бүтээгдэхүүний шошгыг сольж борлуулдаг байсныг илрүүлэв
2018-10-15 15:13:22 - Энтертайнмент
Б.Мөнхчимэг “Miss International- 2018” тэмцээнд Монголыг төлөөлөн оролцохоор болжээ
2018-10-15 15:01:56 - Улс төр
Ж.Самбуу гуай дайны үеэр Ким Ир Сенд хань болж нуувчинд нь шатар нүүж үлдэж байжээ
2018-10-15 14:49:32 - Нийслэл
Дэд станц барих газрыг чөлөөлж, шарилуудыг чандарлажээ
2018-10-15 14:29:25 - Улс төр
АН: Монголбанк, Засгийн газар хоорондын уялдаа алдагдсан байна
2018-10-15 14:15:06 - Улс төр
Д.Хаянхярваа: 54 тэрбум төгрөгөөр шүүлтүүр авч байгаатай санал нийлэхгүй
2018-10-15 13:56:26 - Байгаль Орчин
Монголын говиос шинжлэх ухаанд тэмдэглэгдээгүй аварга үлэг гүрвэлийн яс олджээ
2018-10-15 13:48:56 - Байгаль Орчин
Богдхан ууланд ойн цэвэрлэгээ хийгдэж байна
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 13:20:19 - Эрүүл мэнд
Өнөөдөр “Цагаан таягтан”-ы өдөр
2018-10-15 12:46:16 - Орон нутаг
Халхгол суманд “Сум дундын төв” төсөл хэрэгжиж эхэлжээ
2018-10-15 12:26:24 - Хууль
Хахуулийн хэрэгт холбогдсон “Шинэ эхлэл” сургуулийн захирал батлан даалтад гарчээ
2018-10-15 12:22:14 - Эдийн засаг
ХХБанкны Ривер Гарден салбар нээлтээ хийлээ
2018-10-15 12:13:41 - Хууль
Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого эхэллээ
2018-10-15 12:02:38 - Хууль
Хаднаас унаж, хөлөө хугалсан таван настай хүүг аварчээ
2018-10-15 11:57:14 - Улс төр
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уныг Монголд айлчлахыг урьжээ
2018-10-15 11:55:58 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2567 төгрөгийн үнэтэй байна
2018-10-15 11:40:42 - Энтертайнмент
Америкт кино продакшн байгуулсан анхны монгол бүсгүйтэй ярилцлаа
2018-10-15 11:31:12 - Орон нутаг
Д.Чойжамц хамбыг Хамба Номун хаанаар өргөмжилсөн үү
2018-10-15 11:23:36 - Нийслэл
Дараах чиглэлийн автобусууд өглөө 06:35-06:55 цагт үйлчилгээнд гарахаар боллоо
2018-10-15 11:23:12 - Улс төр
Ерөнхий сайд "МАК" компанийн цемент, блокийн үйлдвэртэй танилцав
2018-10-15 11:08:43 - Улс төр
Хөвсгөл аймгийн Засаг даргын томилгооны асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ
2018-10-15 11:02:23 - Нийслэл
Төв замын уулзваруудад “Шар хайрцаг” тэмдэглэгээ хийж эхэллээ
2018-10-15 10:53:24 - Энтертайнмент
Б.Алтанжаргалын “Дөмөн хонгор аялгуу” дуурсана
2018-10-15 10:39:07 - Улс төр
Д.Сумъяабазар "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг IPO хийх асуудлаар Торонтод ажиллав
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-15 10:30:58 - Шар
Сергей Шойгу энэ сарын 18-нд Монголд айлчилна
2018-10-15 10:07:48 - Нийслэл
Дугаарын хязгаарлалт ӨВЛИЙН бүсчлэлд шилжлээ
2018-10-15 10:05:28 - Байгаль Орчин
Малчид, тариаланчид цаг агаарын таатай үеийг ашиглаарай
2018-10-15 09:46:21 - Улс төр
УИХ дахь намын бүлгүүд хуралдана
2018-10-15 08:38:27 - Байгаль Орчин
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2018-10-15 08:35:49 - Энтертайнмент
Д.Энхтүшиг: Хавар алимны мод цэцэглэхэд хашаа маань бяцхан төгөл шиг болдог
2018-10-15 07:53:51 - Эдийн засаг
Ч.Отгочулуу: Хөргөгч, шатахууны сав нь дундуур сонгогчид "Эдийн засаг сэргэлээ" гэх сурталчилгаанд хууртахгүй
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-13 14:18:42 - Энтертайнмент
Б.Март: “Оскар”-ын шагнал хүртсэнээ сонсоод чихэндээ ч итгээгүй
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-13 09:50:37 - Хууль
ЕБС-ийн захирлуудын холбогдсон авлигын хэрэг цаашид үргэлжилнэ
2018-10-13 18:11:38 - Спорт
Манай тамирчин дэлхийн аварга боллоо
2018-10-13 10:07:28 - Эрүүл мэнд
Ж.Нэргүй: Д витамин дархлааны цагаан эсийг идэвхжүүлдэг ганц микро элемент
2018-10-13 10:12:36 - Эдийн засаг
ЗГ дотоодод бонд гаргахаа больсноор Төв банк 4.2 их наяд төгрөгийг БАНКУУД РУУ НИЙЛҮҮЛЖЭЭ
2018-10-15 11:40:42 - Энтертайнмент
Америкт кино продакшн байгуулсан анхны монгол бүсгүйтэй ярилцлаа