ТАНИЛЦ: Хувьчлагдах 27 төрийн өмчит компанийн нэрс ба мэдээлэл

Түгээх    
2018-05-24 08:50:48 - Нийслэл

dalbaa

Засгийн газар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ. Тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлж, хаврын чуулганы хугацаанд багтаан батлуулна гэх хүлээлттэй байгаа юм. Засгийн газрын хуралдаанаар нийт 37 төрийн өмчит байгууллагын хувьчлал яригдсанаас 27 нь зөвшөөрөгдсөн байна.

Засгийн газрын хуралдаанаар хувьчлагдахаар яригдсан компаниудын мэдээллийг доорх байдлаар бэлтгэлээ.

-ХУВЬЧЛАЛААС ЭРЧИМ ХҮЧНИЙ ЧИГЛЭЛИЙН 10 КОМПАНИЙГ ХАСЧЭЭ-

УИХ-ын 2015 оны 70 дугаар тогтоолоор “Төрийн өмчийг 2015-2016 онд онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-д эрчим хүчний чиглэлийн 10 компани багтсан байдаг. Харин Эрчим хүчний яамнаас 2018 оны хоёрдугаар сард Үндсэн чиглэлээс хасуулах санал ирүүлсэн байна. Ингэснээр ТӨБЗГ-аас эдгээр 10 компанийг хувьчлах, эс хувьчлах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулан шийдвэрлүүлж буй нь энэ юм.

Анх тогтоолын төсөлд эдгээр эрчим хүчний чиглэлийн компаниудын 30 хувийг хувьд шилжүүлэхээр тусгагдаж байсан. Харин эдүгээ 100 хувь төрийн өмчит байх саналтайгаар УИХ-аар дахин хэлэлцэгдэхээр болж байна. Компаниудын 30 хүртэлх хувийг хувьчилснаар хяналт сайжирч, төрийн албанаас үүдэлтэй үргүй зардал буурах сайн талтай. Гэвч эрчим хүчний салбар өөрөө нийгмийн хариуцлага хүлээдэг учир хувьчлах нь эрсдэлтэй гэж Засгийн газраас үзсэн байна.

Хэдий тийм ч эрчим хүчний чиглэлд “түгээх” үүрэг хүлээж буй компаниудыг хувьчлах нь зүйтэй. Ухаалаг байдлаар цахилгааны хэрэглээг хянах технологи хурдтай нэвтэрч буй өнөө үед олон мончартай төрийн том бүтэц бүхий эрчим хүчний чиглэлийн компанийн хэрэгцээ ирээдүйд багасна гэж үзэх хүмүүс ч байгаа юм.

Хувьчлах жагсаалтаас хасагдсан эрчим хүчний чиглэл дэх компаниудыг нэрлэвэл,

1. “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК

2. “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК

3. “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК

4. “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК

5. “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК

6. “УБЦТС” ТӨХК

7. “Шивээ-Овоо” ХК

8. “Багануур” ХК

9. “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ХК

10. “Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаа түгээх сүлжээ” ТӨХК-иуд багтаж байна.


-ХУВЬЧЛАГДАХ ЖАГСААЛТ ДАХЬ СОНИРХОЛТОЙ ДОЛООН КОМПАНИ-

Хувьчлагдах жагсаалтад багтсан нэр бүхий долоон компани олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж байна.

1. “МИАТ” ТӨХК: Үйл ажиллагааны хэт их зардалтай, билетийн үнэ нь өндөр, өрсөлдөөнийг хязгаарласан гэх шалтгаанаар тус компанийн 49 хувийг хувьчлах шийдэлд Засгийн газар хүрсэн байна. Гэхдээ хувьчлах асуудал УИХ нэлээд маргаан дагуулах нь дамжиггүй юм. Агаарын тээврийн үйлчилгээг либеральчлах, орон нутгийн тээвэрт өрсөлдөөнийг бий болгох зайлшгүй шаардлага бий.

Гэвч нөгөө талд төрийн өмчит компанид шахалт үзүүлэх замаар хямд өртөг бүхий гадны болон дотоодын авиа компаниуд гарч ирдэг ч хэсэг хугацааны дараа үнээ өсгөчихдөг олон улсын жишиг бий. Ийм эрсдэлийг бодлогоор хэрхэн хамгаалах вэ гэдгээ тодорхойлж байж хувьчлал ярих хэрэгтэй гэсэн шүүмжлэл явж буй.

2. ТӨРИЙН БАНК: Засгийн газраас 100 хувь хувьчлах шийдэлд хүрчээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Дотоодод банкны салбар сайн хөгжиж байхад төр өөр дээрээ данхар бүтэцтэй банк байлгах шаардлагагүй” гэсэн санаа илэрхийлсэн бол ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хувьчлалын асуудалд эсрэг байр суурь илэрхийлсэн байна. 

Төрийн банкны тодорхой хувийг стратегийн хөрөнгө оруулагчид өгөх шийдэлд хүрсэн. Энэ нь банкны системийг цаашид тогтвортой явуулах бодлоготой холбоотой юм. Үлдсэн хэсгийг хөрөнгийн биржээр дамжуулан, хувьцаа хэлбэрээр арилжах шийдэлд хүрчээ.

3. МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: Иргэд хүссэн цагтаа гар утаснаасаа хувьцааны үнэ харж, худалдаандаа чөлөөтэй оролцдог болсон. Ийм цаг үед Хөрөнгийн бирж “түүх” болон үлдэх магадлалтай байгууллагаар нэрлэгдэж буй. Тиймээс Засгийн газраас 100 хувь хувьчлах шийдэлд хүрчээ.

4. МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО: Төрийн эзэмшлийн хувьцааг 66 хувиас доошгүй хувьд байлгах. 

5.МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК: Нийт 49 хувийг нь үүрэн телефоны оператор компаниудад шилжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Тус компани сүүлийн жилүүдэд Монгол Улсын нутаг дэвсгэрийг шилэн кабельд бүрэн холбох асуудлаар чармайн ажиллаж буй. Гэвч технологийн хөгжлөөс үүдэн эрсдэл хүлээх магадлалтай гэж үзэж байгаа юм.

6. ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ: Засгийн газраас 49 хувийг нь хувьчлах нь зүйтэй гэж үзжээ. Ингэхдээ ХАА-н зах зээлд оролцогчдод бизнесийн эрсдлийг удирдах, төлбөр тооцооны цогц систем нэвтрүүлэх, ложистикийн нэгдсэн сүлжээ бий болгох зэрэг анхаарах олон асуудал байгааг ярилцсан байна.

7. АРИЛЖААНЫ ТӨЛБӨР ТООЦОО ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ: Төрийн эзэмшлийн нийт хувьцааг худалдах

ХУДАЛДАХ ЗАРЧИМ: Хөрөнгийн биржээр дамжуулан, нээлттэй арилжаалах


-ТӨРИЙН ӨМЧЛӨЛ ДЭХ 20 АЗЗА КОМПАНИЙГ ХУВЬД БҮРЭН ШИЛЖҮҮЛНЭ-

Улсын хэмжээнд төрийн өмчлөлтэй 20 АЗЗА компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компаниуд нийслэл, орон нутгийн авто зам арчлалтын ажил хариуцдаг. Компаниуд ойролцоогоор 20 орчим ажилтантай, сул зогсолт ихтэй, аймаг орон нутгийн төсвөөс жилдээ 200-600 сая төгрөгийн төсөв авдаг ерөнхий зүй тогтолтой.

Улс төрөөс хамаарч, удирдлагууд нь олон солигддог тул техникийн хадгалалт, хамгаалалт эрс мууддаг, тогтмол ажилгүйн улмаас ажилчдын нийгмийн даатгал тасардаг гэхчилэн ахуйн бэрхшээл ихтэй байдаг аж.

2009 онд гадны хөрөнгө оруулалтаар АЗЗА компаниуд тоног төхөөрөмжөө шинэчилснээс хойш есөн жилийн хугацаанд баазаа бэхжүүлэх арга хэмжээ авах санхүүгийн чадамжгүй ажиллаж байна. Өнгөрсөн 2017 онд холбогдох агентлагаас нь бодлогоор дэмжиж өгснөөр 18 АЗЗА ашигтай ажилласан хэдий ч цаашид төрийн өмчид  байлгах шаардлагагүй гэж үзжээ.

Хувьчлагдах АЗЗА компаниудын нэрс:

1. Булган АЗЗА

2. Дорноговь АЗЗА

3. Харгуй АЗЗА

4. Хархорин АЗЗА

5. Талын зам АЗЗА

6. Эрдэнэсант АЗЗА

7. Багануур АЗЗА

8. Налайх АЗЗА

9. Төв АЗЗА

10. Дархан АЗЗА

11. Сэлэнгэ АЗЗА

12. Орхон АЗЗА

13. Баянчандмант АЗЗА

14. Архангай АЗЗА

15. Өвөрхангай АЗЗА

16. Хөвсгөл АЗЗА

17. Говь-Алтай АЗЗА

18. Ховд АЗЗА

19. Завхан АЗЗА

20. Увс АЗЗА

ХУДАЛДАХ ЗАРЧИМ: Дуудлага худалдаагаар худалдах


-ЭЦСИЙН ШИЙДВЭРИЙГ УИХ ГАРГАНА-

Засгийн газраас өмч хувьчлалын асуудлаарх тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Тогтоолын төсөл УИХ дээр хэрхэн өнгө зүсээ өөрчлөхийг хэлж мэдэхгүй ч эхний төсөөллөө Засгийн газар ингэж гаргалаа. Өмч хувьчлал цөөн хэдхэн мөнгөтэй хүнд боломж олгодог. Хэт шударга бус байдлаар явагддаг гэх нийтлэг шүүмжлэл бий. Харин энэ удаа томоохон долоон компаниа нээлттэй байдлаар Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах шийдвэрийг Засгийн газар гаргасан байна.

Гэхдээ Төрийн банк тэргүүтэй томоохон компаниудыг хувьчлахдаа үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэх зорилгоор стратегийн хөрөнгө оруулагч оруулж ирэх нь тодорхой. Гол нь энэ тогтоолын төсөл яг ажил хэрэг болох уу гэсэн хүлээлт ихээхэн асуудалтай юм. Өнгөрсөн жилүүдэд Төрийн банк, Хөрөнгийн биржийг хувьчлах асуудал улиг болтлоо яригдсан ч гацсаар ирсэн билээ.

УИХ-аас тогтоолын төсөл батлагдсан тохиолдолд хувьчлагдах төрийн өмчит компаниудад хөндлөнгийн үнэлгээ орж, түүнд нь аудит орж байж, босго үнэ тогтоох асуудал яригдах учиртай. Биржээр дамжуулах бол бүртгэл хийгдэж, нэгж хувьцааны үнэ тогтоохоос эхлээд шат дараатай бэлтгэл ажлууд өрнөх юм.

Ж.МЯДАГБАДАМ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 46

зочин (202.179.*.*)
2018-05-24 22:06:53
МИАТ, мэдээлэл холбоон сүлжээ, цахилгаан холбоо, эрчим хүчний үйлдвэрүүд улсдаа байх ёстой газрууд. хувааж идэх гэж мөн яарч байнаа . Түрүүчийн хувьчилсан газрууд чинь ямар шуу байгааг харж байгаа биз дээ

Зочин (202.72.*.*)
2018-05-24 16:10:45
ШИНЭЭР БАЙГУУЛСАН БААХАН ХЭРЭГГҮЙ УЛСЫН КОМПАНИУДАА ТАТАН БУУЛГААЧ. САЯ ГЭХЭД Л ЭРДЭНЭС АЛТ КОМПАНИ БАЙГУУЖЛААД Л ХИЙХ АЖИЛГҮЙ ХЭДЭН ХООЛНЫ САВ АВААЧААД Л ТАВЬСАН. ЭНЭ ХЭРЭГГҮЙ КОМПАСНИУДЫГ ТАТАН БУУЛГАБАЛ ХЭМНЭЛТ НЬ ЭМЧ БАГШИТЙН ЦАЛИНГ НЭМЭХЭД ХАНГАЛТТАЙ ХҮРНЭ Ш ДЭЭ

Зочин (43.242.*.*)
2018-05-24 15:05:08
Төрийн өмчид байлгана гэдэг нь улс төрчдийн мэдэлд байлгана гэсэн үг шүү дээ. Тэд идэж уугаад татвараар алдагдлыг нв хааж л байг уу?

Зочин (66.181.*.*)
2018-05-24 14:30:15
Псдануудаа та нар хувьчлал явуулсанаар бензин колонкууд төр засагаа эргээд яаж дарамталж байна. Эргүү писданууд юмаа мөрөөрөө зайлахгүй гай болоод л зайлах нь дээ

Зочин (112.72.*.*)
2018-05-24 14:18:00
Zuv mash hurdan huvichal AZZA kompaniud urt hugtsaat zeelee tulj chadahgui olon jil bolj bgaa tuluh setgelch ugui 4jild darga ni soligddog

Зочин (112.72.*.*)
2018-05-24 14:18:00
Zuv mash hurdan huvichal AZZA kompaniud urt hugtsaat zeelee tulj chadahgui olon jil bolj bgaa tuluh setgelch ugui 4jild darga ni soligddog

УИХ-ийн гишүүдэд МАНАН-д (202.179.*.*)
2018-05-24 14:00:28
1990 ОНД АРДЧИЛАЛ АНХ ГАРЧ ТӨРИЙН ТОГТОЛЦОО ӨӨРЧЛӨгДӨН УЛС ОРНЫ ӨНГӨТЭЙ ӨӨДТЭЙ БҮХ ҮЙЛДВЭР, ГАЗРУУДЫГ ХУВЬЧИЛЖ ОЛОН ЗУУН МЯНГАН ХҮН АЖИЛГҮЙ БОЛЖ МОНГОЛ УЛС БАРАГ ДАМПУУРСАН. АН 2-Ч УДАА УИХ-Д ОЛОНХИ БОЛОХДОО МОНГОЛ УЛСЫН ЭЗ-ИЙН ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛЭН ЦӨӨН ШУНАЛТАЙ ХҮМҮҮСИЙН ЭРХ АШИГААР МОНГОЛ УЛС ТӨРИЙН МЭДЛИЙН КОМПАНИУДЫГ ХУВЬЧИЛЖ БАЙНА. ЦӨӨН ХҮН БАЯН МОНГОЛ ИРГЭД НЬ ЯДУУ ИЙМ ФЕОДАЛИЙН НИЙГЭМ КАПИТАЛИСТ НИЙГМИЙГ ӨӨРЧИЛЬЕ. ЭРЧИМ, ХОЛБОО, БАНК, ЭМНЭЛЭГ, МИАТ .... ГЭХ МЭТ ГАЗРУУДЫГ ХУВЬЧИЛАХ НЬ АРД ТҮМЭН БОЛООД УЛС ОРОНД АШИГГҮЙ. ТӨР ЗАСАГТ БАЙГАА НӨХДҮҮД УЛСЫН ТӨСВИЙГ БҮРДҮҮЛЭХ ТАЛААР ТОЛГОЙГОО САЙН АЖЛУУЛ, СЭТГЭ.

иргэн (66.181.*.*)
2018-05-24 12:41:23
миний бодоход банк эрчим хүч холбоо төрийн мэдэлд баймаар санагдах юм

цэцэг (150.129.*.*)
2018-05-24 12:26:08
миат, мэдээлэл холбооны шүлжээ, цахилгаан холбоо энэ гуравыг төрд 100%авч үлд оператор компаниуд гадны мэдэлд байдаг биз дээ үндэсний том хэмжээний мэдээлэл холбоотой болох нь монгол хүний хөгжилд ,улс орон энэ салбарт дэлхийн хэмжээнд тэргүүлэгч болох боломж бий

Zochin (27.123.*.*)
2018-05-24 12:11:49
Uls DULAAN ERCHIM HUCHEE HUVCHILAAD HUNII ERHEND BUREN ORNO GESEN UG ENE NOGOO LUIVARCHIDIIN ARGA MEH

Зочин (64.119.*.*)
2018-05-24 11:47:30
Strategiin hangamj tsahilgaan stants tvgeeh salbaruudiig hubichilan gj bh uu tsahilgaan stants tvgeeh tubvvd aldagdaltai ajillj bj ard tvmnii achaa bagasan shd jinhene zerleg kapitalist niigem rvv orchloo do hvmvvsee bdmoor yum darg ni l tsabchaa hiij srantsuudiig aldagdald oruulaad bga bzd

цэцэг (150.129.*.*)
2018-05-24 11:43:13
дэлхийн жишиг байна гэж хэлбэл сонсдог улс уу.аливаа улс ороны үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөгөө үзүүлдэг хэд хэдэн салбар байдаг ямар ч үед төрийн мэдэлд давуу эрх эдэлээд данаж байх ёстой байгуулагууд бол бүх цахилгаан станцууд нисэх зам тээвэр харилцаа холбоо эрүүл мэнд боловсорол шүүх цагдаа хүчний бүх байгуулагаууд гэх мэт нэр бүхий салбаруудыг хувьд өгч болдоггүй дэлхийн жишиг байнаа

Зочин (183.177.*.*)
2018-05-24 11:33:00
49% huviihan avaad zahiralaa tomilj chadahgui tul naad huvichlal chin yamar ch utgagui. 51% geed bas neg namchin, tsunh barigch ireed huwiihantaigaa hereldeed ajil yawahgui shuu. Tiimees uneheer huvichlaya gej bodoj baigaa bol 51% deesh l huvichil. Ugui bol naadah chin huviinhniig hulhidah gesen atgag sanaa bn.

Зочин (202.21.*.*)
2018-05-24 11:24:25
Анхааралтай унш зочин үнэхээр зөв бичсэн байна Наадах дамжуулах түгээх гээд арьс ширний үйлдвэрүүдийн хашаанд Нолго гээд компани байгаа ш дээ. Хэдэн арьс ширний үйлдвэрүүдийн цахилгааныг дамжуулаад ав авахгүй бол гээд дарамтлаад он удаан жил болж байна. Хувьд очоод нүдээ олох ч байна. Огт нүдээ олохгүй ч байна. Уг нь онцгой обьект улсынхаа мэдэлд байх нь л зөв байгаа юм. Одоо Миат хувьчлагдаад яах болж байна. Авах нэгж рүүгээ элдвээр дайрч байгаад л авдаг жишиг тогтоод удлаа даа

Буруу даа буруу (103.229.*.*)
2018-05-24 11:19:04
Арлын намынхан цаагуураа хуйвалдаад төрийн томоохон өмчийг хэн нэгэндээ буюу авлига ахиухан шургуулсан этгээдэд шууд өгчихдөг бсан. Одоо аргаа өөрчилж нэр цэвэр үлдэх залиа сайтар сүвэгчилсэн болтой. Нээлттэй хувьцаа гаргана гэдэг арга. Хэн мөнгөтэй нь эдгээр хувьцаан дээр тоглоно. Намын томчуул манай энхрий хайрт мафмуд олигархиуд л мөнгөтэй тул тэдний гарт дээрх газрууд орно. Нэр нь өөр ч нидэр дээрээ танилууд маань байх ба ард нь хөөрхий ядуу учраас авлигаар амьдардаг гэхүү дээ улс төрчид минь зогсож байх вий. Өвдөв цөвдөлхөнд сэтгэл ханадаг гишүүд минь хөөрхийс гэж. Монгол минь ингээд mсs ийн бүгд найрамдах улс болох замдаа шуударчихав уу яав???!!

Буруу даа буруу (103.229.*.*)
2018-05-24 11:19:04
Арлын намынхан цаагуураа хуйвалдаад төрийн томоохон өмчийг хэн нэгэндээ буюу авлига ахиухан шургуулсан этгээдэд шууд өгчихдөг бсан. Одоо аргаа өөрчилж нэр цэвэр үлдэх залиа сайтар сүвэгчилсэн болтой. Нээлттэй хувьцаа гаргана гэдэг арга. Хэн мөнгөтэй нь эдгээр хувьцаан дээр тоглоно. Намын томчуул манай энхрий хайрт мафмуд олигархиуд л мөнгөтэй тул тэдний гарт дээрх газрууд орно. Нэр нь өөр ч нидэр дээрээ танилууд маань байх ба ард нь хөөрхий ядуу учраас авлигаар амьдардаг гэхүү дээ улс төрчид минь зогсож байх вий. Өвдөв цөвдөлхөнд сэтгэл ханадаг гишүүд минь хөөрхийс гэж. Монгол минь ингээд mсs ийн бүгд найрамдах улс болох замдаа шуударчихав уу яав???!!

Буруу даа буруу (103.229.*.*)
2018-05-24 11:17:01
Арлын намынхан цаагуураа хуйвалдаад төрийн томоохон өмчийг хэн нэгэндээ буюу авлига ахиухан шургуулсан этгээдэд шууд өгчихдөг бсан. Одоо аргаа өөрчилж нэр цэвэр үлдэх залиа сайтар сүвэгчилсэн болтой. Нээлттэй хувьцаа гаргана гэдэг арга. Хэн мөнгөтэй нь эдгээр хувьцаан дээр тоглоно. Намын томчуул манай энхрий хайрт мафмуд олигаохиуд л мөнгөтэй тул тэдний гарт дээрх газрууд орно. Нэр нь өөр ч нидэр дээрээ танилууд маань байх ба ард нь хөөрхий ялуу учраас авлигаар амьдардаг гэхүү дээ улс төрчид минь зогсож байх вий. Өвдөв цөвдөлхөнд сэтгэл ханадаг гишүүд минь хөөрхийс гэж. Монгол минь ингээд mсs ийн бүгд найрамдах улс болох замдаа шуударчихав уу яав???!!

Буруу даа буруу (103.229.*.*)
2018-05-24 11:17:01
Арлын намынхан цаагуураа хуйвалдаад төрийн томоохон өмчийг хэн нэгэндээ буюу авлига ахиухан шургуулсан этгээдэд шууд өгчихдөг бсан. Одоо аргаа өөрчилж нэр цэвэр үлдэх залиа сайтар сүвэгчилсэн болтой. Нээлттэй хувьцаа гаргана гэдэг арга. Хэн мөнгөтэй нь эдгээр хувьцаан дээр тоглоно. Намын томчуул манай энхрий хайрт мафмуд олигаохиуд л мөнгөтэй тул тэдний гарт дээрх газрууд орно. Нэр нь өөр ч нидэр дээрээ танилууд маань байх ба ард нь хөөрхий ялуу учраас авлигаар амьдардаг гэхүү дээ улс төрчид минь зогсож байх вий. Өвдөв цөвдөлхөнд сэтгэл ханадаг гишүүд минь хөөрхийс гэж. Монгол минь ингээд mсs ийн бүгд найрамдах улс болох замдаа шуударчихав уу яав???!!

Буруу даа буруу (103.229.*.*)
2018-05-24 11:17:01
Арлын намынхан цаагуураа хуйвалдаад төрийн томоохон өмчийг хэн нэгэндээ буюу авлига ахиухан шургуулсан этгээдэд шууд өгчихдөг бсан. Одоо аргаа өөрчилж нэр цэвэр үлдэх залиа сайтар сүвэгчилсэн болтой. Нээлттэй хувьцаа гаргана гэдэг арга. Хэн мөнгөтэй нь эдгээр хувьцаан дээр тоглоно. Намын томчуул манай энхрий хайрт мафмуд олигаохиуд л мөнгөтэй тул тэдний гарт дээрх газрууд орно. Нэр нь өөр ч нидэр дээрээ танилууд маань байх ба ард нь хөөрхий ялуу учраас авлигаар амьдардаг гэхүү дээ улс төрчид минь зогсож байх вий. Өвдөв цөвдөлхөнд сэтгэл ханадаг гишүүд минь хөөрхийс гэж. Монгол минь ингээд mсs ийн бүгд найрамдах улс болох замдаа шуударчихав уу яав???!!

Буруу даа буруу (103.229.*.*)
2018-05-24 11:17:01
Арлын намынхан цаагуураа хуйвалдаад төрийн томоохон өмчийг хэн нэгэндээ буюу авлига ахиухан шургуулсан этгээдэд шууд өгчихдөг бсан. Одоо аргаа өөрчилж нэр цэвэр үлдэх залиа сайтар сүвэгчилсэн болтой. Нээлттэй хувьцаа гаргана гэдэг арга. Хэн мөнгөтэй нь эдгээр хувьцаан дээр тоглоно. Намын томчуул манай энхрий хайрт мафмуд олигаохиуд л мөнгөтэй тул тэдний гарт дээрх газрууд орно. Нэр нь өөр ч нидэр дээрээ танилууд маань байх ба ард нь хөөрхий ялуу учраас авлигаар амьдардаг гэхүү дээ улс төрчид минь зогсож байх вий. Өвдөв цөвдөлхөнд сэтгэл ханадаг гишүүд минь хөөрхийс гэж. Монгол минь ингээд mсs ийн бүгд найрамдах улс болох замдаа шуударчихав уу яав???!!

Буруу даа буруу (103.229.*.*)
2018-05-24 11:17:00
Арлын намынхан цаагуураа хуйвалдаад төрийн томоохон өмчийг хэн нэгэндээ буюу авлига ахиухан шургуулсан этгээдэд шууд өгчихдөг бсан. Одоо аргаа өөрчилж нэр цэвэр үлдэх залиа сайтар сүвэгчилсэн болтой. Нээлттэй хувьцаа гаргана гэдэг арга. Хэн мөнгөтэй нь эдгээр хувьцаан дээр тоглоно. Намын томчуул манай энхрий хайрт мафмуд олигаохиуд л мөнгөтэй тул тэдний гарт дээрх газрууд орно. Нэр нь өөр ч нидэр дээрээ танилууд маань байх ба ард нь хөөрхий ялуу учраас авлигаар амьдардаг гэхүү дээ улс төрчид минь зогсож байх вий. Өвдөв цөвдөлхөнд сэтгэл ханадаг гишүүд минь хөөрхийс гэж. Монгол минь ингээд mсs ийн бүгд найрамдах улс болох замдаа шуударчихав уу яав???!!

Буруу даа буруу (103.229.*.*)
2018-05-24 11:17:00
Арлын намынхан цаагуураа хуйвалдаад төрийн томоохон өмчийг хэн нэгэндээ буюу авлига ахиухан шургуулсан этгээдэд шууд өгчихдөг бсан. Одоо аргаа өөрчилж нэр цэвэр үлдэх залиа сайтар сүвэгчилсэн болтой. Нээлттэй хувьцаа гаргана гэдэг арга. Хэн мөнгөтэй нь эдгээр хувьцаан дээр тоглоно. Намын томчуул манай энхрий хайрт мафмуд олигаохиуд л мөнгөтэй тул тэдний гарт дээрх газрууд орно. Нэр нь өөр ч нидэр дээрээ танилууд маань байх ба ард нь хөөрхий ялуу учраас авлигаар амьдардаг гэхүү дээ улс төрчид минь зогсож байх вий. Өвдөв цөвдөлхөнд сэтгэл ханадаг гишүүд минь хөөрхийс гэж. Монгол минь ингээд mсs ийн бүгд найрамдах улс болох замдаа шуударчихав уу яав???!!

Зочин (180.149.*.*)
2018-05-24 10:58:48
сайн байна

Зочин (180.149.*.*)
2018-05-24 10:58:26
маш хурдан хувьчлах хэрэгтэй

Зочин (103.111.*.*)
2018-05-24 10:56:17
Сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс мэдээгээ гүйцэд уншсан уу. Цахилгаан станцуудыг хувьчлах жагсаалтаас хассан гээд байгаа юм бишүү

С.Ганбаамар (202.179.*.*)
2018-05-24 10:54:44
ХАА-н Биржийг Шоронгоос суллагдсан алдарт хулгайч Гаалийн Баатар самарч өгч байгаадаа үүнийг шалгах хэрэгтэй шүү

ард (112.72.*.*)
2018-05-24 10:43:30
МАН та нар ингэж тэнэгтэх байсан юм бол Баяртайгаа хамт ирэх сонгуулиар шоронд хамт явах болон шүү, бид сонгосон юм байна дахиад та хэдийг хааш нь явуулахаа мэдэх байлгүй дээ, наад шийдвэрээ одоохон цуцал

ард (112.72.*.*)
2018-05-24 10:40:38
стратегийн байгууламжуудыг хувьчилдаг яасан эргүү толгойтой нөхдүүд вэ? Эх орныг авч байгаа суурь үнэнд шууд нөлөөлж байдаг үйлдвэрүүдийг хувьчлан гэдэг чинь эх орноосоо урваж байгаагын нэг хэлбэр

Зочин (150.129.*.*)
2018-05-24 10:36:19
Төсөв бүрдүүлэх гэж энэ хэдэн малнууд Ю.Цэдэнбал даргын үед бүтээн босогсон байгууламжуудыг зарж идэж байна Төсвийг ингэж бүрдүүлээд хол явахгүй дээ

Анхааралтай унш (122.201.*.*)
2018-05-24 10:23:25
Станцуудыг хувьд өгөөд ашигтай ажиллахад хэцүү зардал өндөр үйлдвэрлэл явуулж байгаа учир ажилчидын нөхцөл хүнд хортой иймд хувьд очоод авч явж чадахгүй учир хасаж байгаа юм байна харин дамжуулах түгээх компанийг хувьчилбал асар ашигтай тул эд нар хувьчилж авах хүсэл их байна өрмийг нь аваад хусмийг нь хаяж байна Учир нь дамжуулах компани бол яг ченж хэлбэрээр ажилладаг станцаас гарсан цахилгааныг шугмаараа дамжуулаал мөнгө унагаж байдаг газар алсдаа цахилгааны үнийг өсгөөд ав авахгүй бол бид шугмаараа дамжуулахгүй гэнэ Яг нефьт импортлодог компани шиг тэгүүл яах вэ.

Зочин (112.72.*.*)
2018-05-24 10:23:09
End hooson hashgiraad yamar nemer baidag yum?

зочин (202.21.*.*)
2018-05-24 10:22:36
Эрчим хүч.Банк хоёр төрд үлдэх хэрэгтэй. Та нар идэж ханаагүй байна уу.

Зочин (27.123.*.*)
2018-05-24 10:10:12
Хувьд очоод сайжрах уу, муужрах уу гэдэгт бүх учир оршино.

Зочин (211.206.*.*)
2018-05-24 10:05:52
Ashigui erchim huchnii salbariig huvchilah n uls orond mash ih ayultai

Mongo (66.181.*.*)
2018-05-24 09:59:49
Toriin bank huvichalj bolohgui heden mongo ugaagch bank nertee luivarchid ard tumniig shulj duuslaaa

зочин (43.228.*.*)
2018-05-24 09:54:49
Эрхэм төрийн түшээд ээ Та нар Монгол улсын төлөө зүтгэе гэж гарч ирсэн юм бол Энэ Монголыг үгүй хийх чиглэл шийдвэрт зөв хахиулт , бодлого гаргах ёстой шүү. Төрийн мэдэлд байх банк, эрчим хүчний салбар ,МИАТ хувьд очвол монголын эмгэнэл болно шүү. Дээрх хүмүүс зөв бичсэн байн та нар минь нэгийг бодож хоёрыг тунгаагаарай.

зочин (43.228.*.*)
2018-05-24 09:51:05
та нар монгол улсаа хөгжүүлнэ гэж төрийн түшээд болоо биздээ . Гэтэл яахаараа банк,МИАТ. Эрчим хүчний салбараа хувьчилж идэх ажил төлөвөлөх гээд байна даа. Үүнийг өтөр түргэн өөрчил. Банк, МИАТ, Эрчим хүчний салбар төрийн өмчид байх ёстой.

НЭГ Л БИШ ДЭЭ. (112.72.*.*)
2018-05-24 09:49:49
МАН -ын МАФ сөнөхөөсөө өмнө ЭРЧИМ ХҮЧ зэрэг улс орны амин чухал салбаруудыг ТӨРИЙН МЭДЛЭЭС ГАРГАЖ, ЭНЭ УЛСЫН АРД ИРГЭДИЙГ хувийнхны мөлжлөгт бүрэн оруулах ХОРТ БОДЛОГОО хэрэгжүүлэх гэж улайрч байна даа. Дээрхи салбаруудыг урдаас асар их мөнгөөр угжуулж байгаа хужаагийн эрлийзүүд л хувьчилж авна шүү дээ! Тэгээд Монголыг Хятадын саварт аажмаар атгуулах ДОТОР бодлого хэрэгжих үндэс бүрдэнэ!

зочин (43.228.*.*)
2018-05-24 09:45:52
Эрхэмүүд ээ. Банк, Эрчим хүчний салбар төрийн өмчид байх ёстой шүү. Хувийн банканд гарсан эрсдэлийг ард түмэнд хэн барагдуулах вэ та наруу. Эхлээд улс орноо хөгжүүлэхээ бод дараа нь ...

ЗОЧИН (27.123.*.*)
2018-05-24 09:40:45
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЧИГЛЭЛИЙН БҮХ КОМПАНУУДЫГ ХАССАН НЬ МАШ ЗӨВ,НЭМЭЭД МИАТ,ТӨРИЙН БАНКИЙГ ХАС,ЭНЭ 2-ЫГ ХЭДЭН ХУВИЙГ НЬ Ч ХЭРХЭВЧ ХУВЬЧИЛЖ БОЛОХГҮЙ,ЭНЭ 2-ЫГ ХУВЬЧИЛБАЛ МИАТ,ТӨРИЙН БАНК 2 ДУУСАА,МИАТ ГАДАГШАА ГАРЦГҮЙ,ТӨР МЭДЭЛГҮЙ ШАХАМ БОЛЖ ДЭЛХИЙД ХАМГИЙН ӨНДӨР БУЙ БИЛЕТИЙН ҮНЭ УЛАМ ӨСНӨ,ҮҮНИЙ ОРОНД ГАДНА ДОРТНЫ АВИА КОМПАНУУДЫГ ОРУУЛЖ ИРЖ,НЭМЖ ӨРСӨЛДӨӨН БУЙ БОЛГОЖ ЛИБЕРАЛЧЛАХ Л ХЭРЭГТЭЙ,МОНГОЛЧУУД,Т ӨРИЙН БҮХ ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙГДДЭГ ТӨРИЙН БАНКИЙГ ХУВЬЧИЛБАЛ ТӨР ӨӨРӨӨ,АРД ИРГЭД Л ХОХИРНО,ХУВЬЧЛАЛААС ОРЖ ИРЭХ ЭЕРЭГ ЗҮЙЛ БАЙХГҮЙ.

Зочин (202.179.*.*)
2018-05-24 09:37:32
Irgedy maani sankhuu ediin zasgyn bolobsrol mash muu. Iimees songoltoo mash muu hiiij bn. Toryn mergejiltenguud 00 bn. 100% huvichlagdsan uls oron gej haana ch bhgui. USA-d hurtel federal reserve land, National Park geh metchlen zondoon ulsyn medlyn gazar bn. Hawaii-d gehed kazino huuli bus, beach dalain ereg, hurhree uul National Park ulsyn medlynh baih jisheetei!!!!! 100% ulsynh gej bas bhgui bas l muu zagvar. Songodog jishee ni Venesuel bn!!! Democracy buyu ardchilal dangaaraa hogjil avchirahgui!!!! Gol ni irgedyn sankhuu, ediin zasgyn medlegiig deeshluuleh heregtei bn. 10 jiliin dund surguuliin huuhduuded micro economy , macro economy bas finance zaah heregtei bn!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин (124.158.*.*)
2018-05-24 09:35:19
Энэ дарга нар өөрсдөө хувьчилж авах сонирхол их байна. Банк эрчим хүч улсынх байх естой Хэдхэн төгрөгөөр аваад л өөрсдөө баяжих сонирхол илүү байна шүү. Улс орноо боддоггүй юм байх даа.

Зочин (49.0.*.*)
2018-05-24 09:31:53
demjij baina

Зочин (202.179.*.*)
2018-05-24 09:27:04
1. Gazar 2. Eruul Mend 3. Bolovsrol 4. Batlan Hamgaalah Hil Gaali 5. Erchim Huch Edgeer zuils Toryn medeld baih yostoi. 100% zah zeel huvichejlal gej hezee ch bhgui!!! USA hurtel muj ulsyn medlyn ih surguuli, emneleg bdag uym shu!!!

Эрдэнэтээс (202.72.*.*)
2018-05-24 09:24:09
Хөгжсөн улсыг харахад банкуудаа төрийн болгож аваад орж ирсэн мөнгөийг улсынхаа хөгжилд зарцуулж өндөр хөгжилд түргэн зуур хүрсэн Солонгос гэх мэт улсууд бхад манайх эсрэгээрээ бх юм даа. Монгол даяараа ийм мулгуу хүмүүс бдаг болцын бхдаа чааваас гэж

Зочин (202.179.*.*)
2018-05-24 09:18:23
Erchim huch huvichlah mash buruu!!! Monopoli uusne!!!!!!!! Erchim huch suuri une!!!!!!!!!!!!!!! Ergeed ediin zasagt inflation uusgene shu!!!!!!!!!!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-19 14:05:38 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирхол явагдана
2019-01-19 13:44:48 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гахайн мялзан өвчин гарчээ
2019-01-19 13:21:34 - Нийслэл
Цэргийн бүртгэл энэ сарын 21-ний өдөр дуусна
2019-01-19 12:51:44 - Орон нутаг
Цагааннуурт өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ
2019-01-19 12:32:39 - Энтертайнмент
Олон улсын цохивор хөгжмийн наадамд монгол хөгжимчин түрүүлжээ
2019-01-19 12:16:16 - Нийслэл
Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилээс 470 төгрөгөөр өсчээ
2019-01-19 11:42:34 - Хууль
Цахим сүлжээнд “Зээл, виз гаргана” гэх зараар иргэдийг залилах болжээ
2019-01-19 11:33:11 - Боловсрол
БСШУСЯ-аас дараах аймгуудын сурагчдын амралтыг сунгалаа
2019-01-19 10:37:42 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 09:49:13 - Эрүүл мэнд
Ж.Гантулга: Тамхинаас гарахын тулд мэргэжлийн эмчид хандах нь маш зөв алхам
2019-01-19 09:46:58 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ТАВ хүртлэх насны хүүхдийн ЭНДЭГДЭЛ нэмэгджээ
2019-01-19 09:30:48 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2019-01-18 18:12:58 - Нийслэл
Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ
2019-01-18 17:26:39 - Шар
Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз албан ёсны эрхтэй ШУУД дамжуулна гэв
2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
2019-01-18 11:57:43 - Орон нутаг
Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ
2019-01-18 11:55:46 - Орон нутаг
Цаг агаарын мэдээллийг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна гэв
2019-01-18 11:44:23 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын шүүх хурал болж байна
2019-01-18 11:35:04 - Хууль
Шалгагдаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна
2019-01-18 11:35:01 - Гадаад
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
2019-01-18 11:21:35 - Нийслэл
Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнийг бууруулна
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-16 11:28:41 - Хууль
Орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж нас баржээ
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-16 12:15:10 - Нийслэл
НИТХ: Төлөөлөгчдийн саналаар ХОТЫН ДАРГААР С.Мөнхчулуун тодорлоо
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-16 14:03:17 - Хууль
Хэвлийд нь хутгалан амь насыг нь бүрэлгээд жалганд хаясан байжээ
2019-01-16 16:08:38 - Улс төр
ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзлаа
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа