Д.Энхжаргал: Сургуулийнхаа дээвэр дээрх спортын талбайг хараад дуу алдсан шүү

Түгээх    
2018-05-24 14:45:17 - Боловсрол

Дээгүүрээ битүү ногоон төмөр хашаан дотор хүүхдүүд бужигналдана. Хэдий хаврын жихүүн салхи ширүүхэн үлээх ч тоглон наадах хүүхдүүд түүнийг анзаарах ч завгүй хөгжилдөнө. Тоос ч дарж амжаагүй шинэхэн ногоон зүлгэн дээр оймстой хөлөөрөө бөмбөг өшиглөн хөөцөлдөх тэдний дунд хэд хэдэн охин тоглох нь нэн өхөөрдөм байлаа. Та иймэрхүү байдлыг олон удаа харсан байж болох ч энэ удаад бол гурван давхрын шатаар өгсөж гарч байж л тэдний зугаатай, хөгжилтэй төрхийг харах боломжтой. Тэд бол Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр сургуулийн сурагчид юм.

Өнгөрсөн долоо хоногийн бүтэн сайн өдөр буюу тавдугаар сарын 20-нд Монгол Улсад анх удаа сургуулийн дээвэр дээр байрлах сурагчдын спортын талбай нээлтээ хийсэн билээ. Нийслэлийн 104 дүгээр дунд сургууль анх 2006 онд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байгуулагдсан бөгөөд анхны барилга нь сургуулиудын өргөтгөлийн зориулалттай, зөвхөн анги танхимаас бүрдэж байжээ. Энэ байрандаа 12 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй бөгөөд сүүлийн 10 жил гурван ээлжээр хичээллэсэн байна. Энэ жилийн нэг сараас өргөтгөлийн шинэ барилгаа хүлээн авч, дунд болон ахлах ангийн сурагчид шинэ байрандаа хичээллэх болжээ. Энэ талаар сургуулийн захирал Д.Энхжаргалтай ярилцсанаа хүргэе.

-Та энэ сургуульд хэдэн жил ажиллаж байна вэ? Сургуулийнхаа тухай товчхон танилцуулахгүй юу?

-Би анх энэ сургуулийг байгуулагдахад ирсэн, одоо 12 дахь жилдээ ажиллаж байна. Манай сургуулийг 2006 онд Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж байгуулсан. Энэ сургуулийн хуучин барилга нь сургуулиудын дэргэд барьдаг өргөтгөлийн зориулалтай барилга юм. Хүмүүс Японы шар сургууль гэж ярьдаг даа. Энэ хороонд сургууль огт байхгүй байсан учир энэ барилгыг тухайн үед сургууль болгож, манай 104 дүгээр сургууль байгуулагдсан. 2008 оноос хойш манайх гурван ээлжээр хичээллэх болсон. Энэ барилгад урлаг, спортын заал цайны газар байхгүй, нийтдээ 18 ангитай, нэг ангид 40 хүүхэд гэж тооцоход 720 хүүхдийн суудалтай. Энд бид 2006-2018 оны хооронд 12 жил хичээллэсэн.

-Хэзээ ийм гоё талбайтай, ийм цэвэрхэн шинэ байртай болов?

-2015 оноос эхлээд 640 хүүхдийн багтаамжтай, 3,8 тэрбум төгрөгийн өртгөөр улсын төсвийн санхүүжилттэй баригдсан. Энэ барилгыг “Фүжи Алтай” ХХК барьж, 2018 оны нэгдүгээр сард бидэнд хүлээлгэж өгсөн. Манайх амралт дууссаны дараа, хоёрдугаар сарын 1-нд хичээл ороход энэ байрандаа нүүж орж ирсэн. Гурван ээлжээр хичээллэж байгаад энэ байрандаа орсноос хойш хоёр ээлжээр хичээллэх болсон. Нэгээс тавдугаар ангиуд маань хуучин байрандаа үлдсэн, 6-12 нь шинэ байрандаа нүүж орсон.

-Сургуулийн дээвэр дээрх спортын талбай олны анхаарлыг маш их татаж байна. Монголд өөр ийм талбай байхгүй. танай сургууль талбайнхаа шийдлийг хэрхэн гаргасан бэ?

-Манай сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэсэн “Фүжи Алтай” компани өөрийнхөө нийгмийн хариуцлагаа ухамсарлан, өөрсдийнхөө санаачлагаар анх удаа Монголд ЕБС-ийн дээврийг ашиглалттай болгон тохижуулж, спортын талбай байгуулж өгсөн юм. Спортын байгууламжийн өртөг нь 87 сая төгрөг. Сагсны талбай, хөлбөмбөгийн талбай, аюулгүйн тор зэргийг “Фүжи Алтай” компани өөрсдөө хөөцөлдөж, өөрсдөө хөрөнгийг нь босгоод, анх удаа ийм талбай хийлээ. Ер нь гадаадын олон сургууль дээврээ их сайн ашигладаг юм билээ. Тэгэхээр “Фүжи Алтай” компани манай сургуулиар эхлүүлэн гадаадын жишгийг оруулж ирлээ гэж хэлж болно. Нэг удаа “Фүжи Алтай” компанийн захирал америк хүмүүстэй ирээд манай сургуулиар зочилсон юм. Сургуулийн эзэмшил газар нь жижиг, жижиг газар дээр нь бид ийм том сургууль барьчихлаа. Тиймээс дээвэр дээр нь тоглоомын талбай хийж өгнө гэсэн юм. Гадны хүмүүс манай сургуультай танилцаад үнэхээр олон хүүхэдтэй, зай талбай багатай юм байна гэж ярилцсан. Тэд бага, дунд, ахлах сургуулиуд нь тусдаа байдаг учир манай сургуулиудыг ойлгодоггүй шүү дээ (инээв). Дараа нь бид цуг дээвэр дээр гарч үзээд, би бүр дуу алдсан шүү. Ийм том зай талбай байдгийг мэддэггүй байсан байна лээ.

-Дээврийн тохижилтоо яг хэзээнээс хэдий хүртэл хийв? Ямар нэг сөрөг нөлөө байгаагүй юу?     

-Тохижилтоо барилгатайгаа хамт хийсэн боловч өвөл хүлээлгэж өгч чадаагүй. Яагаад гэвэл хүйтэнд хөлбөмбөгийн хуулиастай зүлгийг дэлгэхээр хөлдөж хугарна, угаасаа өвөл хучилтын ажил хийдэггүй юм байна лээ. Өвөл нэг сард зөвхөн сургуулиа хүлээлгэж өгөөд, спортын талбайгаа тавдугаар сарын 20-нд хүлээлгэж өгч нээлтээ хийсэн. Нийт 900 м.кв гаруй талбай тохижуулсан. Хашааныхаа торыг энгийнээр залгаж гагнасан биш, хооронд нь сүлжиж хийсэн. Ойрхон бэхэлгээ багануудтай. Баганууд нь үндсэн карказны баганатайгаа холбоотой. Бас ус зайлуулагчийг нь өөрчилсөн, аянга газардуулагчтай, стандартын дагуу баригдсан гэдгийг надад мэргэжилтнүүд нь хэлсэн. Тун сайн байгууламж болсон нь харахад л мэдэгдэнэ.

-Хүүхдүүд ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Манай хүүхдүүд өчигдрөөс л дээвэр дээрээ гарч, хичээлээ орж үзэж байна. Багш, хүүхэдгүй нар нь гарч байна даа. Биеийн тамирын дөрвөн багш маань хичээл ороход хүндрэлтэй цаг нь давхацдаг байсан нь больж, одоо гурав дөрвөн анги зэрэг хичээллэх боломжтой болсон. Хүүхдүүд их хөөрхөн, ахлах ангийнхан нь хөлбөмбөгийн мэргэжлийн тамирчдыг дуурайж өвдөг дээрээ гулсаад, үсэрч харайгаад. Бага ангийнхан нь дахин дахин өнхөрч үзээд л, нэг тал руу нь очиж айлууд харж инээлдээд, нөгөө тал руу нь сургуулийнхаа нөгөө байрыг харцгаагаад, олон хүүхэд баярлахыг харах хичнээн сайхан гэж бодно. Энэ дашрамд “Фүжи Алтай” компанийнхандаа талархсанаа дахин илэрхийлье.

                                                                                                                        Г.ХҮРЭЛБААТАР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 15

Зочин (103.57.*.*)
2018-05-25 09:24:46
Естой сайхан бн. Хуухдууд эруул сайхан орчинд айх аюулгуй сурна гдг аз жаргал шуу

Bi (122.201.*.*)
2018-05-24 20:21:09
Saikhan buteel baiguulalt boljee

Зочин (82.163.*.*)
2018-05-24 19:33:39
deever deeree harin nogoo jims urguulaad biologiin hicheeliin dadlaga bol boloh bh. biyeiin tamiriin talvai bol demii.

Зочин (82.163.*.*)
2018-05-24 19:31:43
iim orgon delger gazar nutgaa huuhduudeesee haramlaad bh daa yahav dee. huuhduud deever deer togloh ayultai. gazar talvai hii. huuhduudiin toloo gazar cholool, zardal mongiig n gargaad ogvol hen ch durtaiya nuune. deever bol demii. Mongol shig ers tes uur amisgaltai oron bol ihenhidee zaaland l biyeiin tamiriin hicheel oroh n zov bh.

Зочин (27.123.*.*)
2018-05-24 19:31:33
Muu setgegdel bichij muuhaigaar bodoh hvmvvs uursduu bainga shanalgaatai amidarch ywaagaa meddeggvi bololtoi. Uugvi saihan baihad l uu gargahiimaa.

зочин (103.9.*.*)
2018-05-24 18:54:26
Үнэхээр сайхан мэдээ байнаа.Бүгдэд нь баяр хүргэж, ажил амьдралын өндөр амжилт хүсье.Энгийн бөгөөд бүтээлч иргэд улам олон болох болтуйгай хурай хурай хурай

mongoloos garahgui yum garna daa (64.119.*.*)
2018-05-24 18:54:01
bolohgui dee huuhduudiig deeber deer togluulj iim ih gazar nutagtai baij hamgaalaltiin saih hiigeereedee ene chin ayaultai shuu

Зочин (202.9.*.*)
2018-05-24 18:47:03
Энэ ёстой бахархалтай.Манайхан бас ч чадвартай шүү.Бүх байрыг боломжоор нь ингэж тохижуулах хэрэгтжэй.

Зочин (27.123.*.*)
2018-05-24 17:26:55
manai mongolchuud bas iim saikhan shv

Зочин (66.181.*.*)
2018-05-24 16:21:09
Gazar nutag bhgui uls l ingej hiideg shuudee japan,solongos metiin ulsuud solongost iim baishin zunduu bdag manaih shig uudam gazar nutagtai ulsad ontsgui l sanagdaj bn neeh huuruud bh yum alga

zochin (103.20.*.*)
2018-05-24 15:32:21
Saihan medeeg goy durselj hurgesend bayarlalaa Khurelbaatar.

zochin (66.181.*.*)
2018-05-24 15:11:40
hashlag haalt sain hiigereidee

Чимэг (66.181.*.*)
2018-05-24 15:09:58
Ёстой гоё. Хүүхдүүд маш баяртай байна даа.

zuk (202.179.*.*)
2018-05-24 15:01:47
сайхан мэдээ байна. Хүүхдүүд их баярласан байхдаа

Зочин (202.131.*.*)
2018-05-24 14:55:51
yanztai

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-19 14:05:38 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирхол явагдана
2019-01-19 13:44:48 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гахайн мялзан өвчин гарчээ
2019-01-19 13:21:34 - Нийслэл
Цэргийн бүртгэл энэ сарын 21-ний өдөр дуусна
2019-01-19 12:51:44 - Орон нутаг
Цагааннуурт өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ
2019-01-19 12:32:39 - Энтертайнмент
Олон улсын цохивор хөгжмийн наадамд монгол хөгжимчин түрүүлжээ
2019-01-19 12:16:16 - Нийслэл
Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилээс 470 төгрөгөөр өсчээ
2019-01-19 11:42:34 - Хууль
Цахим сүлжээнд “Зээл, виз гаргана” гэх зараар иргэдийг залилах болжээ
2019-01-19 11:33:11 - Боловсрол
БСШУСЯ-аас дараах аймгуудын сурагчдын амралтыг сунгалаа
2019-01-19 10:37:42 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 09:49:13 - Эрүүл мэнд
Ж.Гантулга: Тамхинаас гарахын тулд мэргэжлийн эмчид хандах нь маш зөв алхам
2019-01-19 09:46:58 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ТАВ хүртлэх насны хүүхдийн ЭНДЭГДЭЛ нэмэгджээ
2019-01-19 09:30:48 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2019-01-18 18:12:58 - Нийслэл
Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ
2019-01-18 17:26:39 - Шар
Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз албан ёсны эрхтэй ШУУД дамжуулна гэв
2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
2019-01-18 11:57:43 - Орон нутаг
Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ
2019-01-18 11:55:46 - Орон нутаг
Цаг агаарын мэдээллийг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна гэв
2019-01-18 11:44:23 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын шүүх хурал болж байна
2019-01-18 11:35:04 - Хууль
Шалгагдаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна
2019-01-18 11:35:01 - Гадаад
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
2019-01-18 11:21:35 - Нийслэл
Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнийг бууруулна
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-16 11:28:41 - Хууль
Орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж нас баржээ
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-16 12:15:10 - Нийслэл
НИТХ: Төлөөлөгчдийн саналаар ХОТЫН ДАРГААР С.Мөнхчулуун тодорлоо
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-16 14:03:17 - Хууль
Хэвлийд нь хутгалан амь насыг нь бүрэлгээд жалганд хаясан байжээ
2019-01-16 16:08:38 - Улс төр
ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзлаа
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа