Ноён оргилуудын мөнх цас 15 жилийн дотор 50 хувиар багассан гэв

Түгээх    
2018-05-24 15:14:19 - Байгаль Орчин

Өнөөдөр “Монгол Улсын газрын доройтлын суурь нөхцөл ба үндэсний сайн дурын зорилт” сэдэвт хэлэлцүүлэг эхэлж байна. Тус хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжлэх юм. Монгол Улс газрын доройтлыг тэглэх үндэсний зорилт тодорхойлох хөтөлбөрийг 2016 оноос хэрэгжүүлж, энэ зорилтод нэгдсэн 180 улсын нэг болжээ. Шинжлэх ухааны академийн Газар зүй, экологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Н.Мандахаас газрын доройтол цөлжилтийн талаар тодрууллаа.

-МОНГОЛ ОРНЫ НИЙТ НУТГИЙН 76,8 ХУВЬД ЦӨЛЖИЛТ ЯВАГДСАН-

-Өнөөдрийн хэлэлцүүлгээр ямар ямар асуудал хөндөн ярилцаж байна вэ?

-Монгол Улсын газрын доройтлыг тэглэх үндэсний зорилт тодорхойлох хэлэлцүүлэг явж байна. Энэ хэлэлцүүлгийн гол зорилго нь 2030 он хүртэл Монгол Улс хаана, хэний хүчээр ямар үйл ажиллагаагаар дамжуулан одоо нүүрлээд буй газрын доройтол цөлжилтийн асуудлыг шийдвэрлэж чадах вэ гэдгийг ярилцаж байна.

-Монгол орны хэдэн хувь нь цөлжилттэй байгаа вэ. Аль нутгаар цөлжилт хамгийн их явагдаж байна вэ?

-2015 оны байдлаар нийт газар нутгийн 76,8 хувь нь их бага хэмжээгээр газрын доройтол болон цөлжилтөд өртсөн гэж үзэж байгаа. 2000 оноос хойш цугларсан мэдээллээр хээрийн бүс буюу Төв аймаг, Дорнодын баруун, Хэнтийн урд, Говьсүмбэр, Дорноговь аймгийн цаад нутгуудад Их нууруудын хотгор гэсэн газруудад цөлжилт газрын доройтол тасралтгүй нэмэгдэж байна.

-Газрын доройтол цөлжилтөд дэлхийн дулаарлаас гадна өөр ямар хүчин зүйлүүд нөлөөлж байгаа вэ?

-Мэдээж дэлхийн дулаарал газрын доройтол, цөлжилтөд дэвсгэр хүчин зүйл нь болж байна. Үүнийг бид үгүйсгэж, зайлж чадахгүй ээ. Дэвсгэр хүчин зүйлийг идэвхжүүлж гүнзгийрүүлж буй нэг зүйл нь хүн.

  • Нэгдүгээрт: Хот суурин газар руу хүмүүс их төвлөрснөөр газар ашиглалтын бүхий л хэлбэрүүд хот руу төвлөрч байна.
  • Хоёрдугаарт: Малын тоо толгойн өсөлт нэмэгдсэнээс болж бэлчээрийн даац хэтэрч байна.
  • Гуравдугаар: Замбараагүй зам харилцаа, хүмүүс дуртай газраараа машинаар явдаг.
  • Дөрөвдүгээрт: Уул уурхай.

-Яагаад уул уурхайг дөрөвдүгээрт тавьж байгаа юм бэ. Газрын доройтолд хамгийн их нөлөө үзүүлдэг шүү дээ?

-Уул уурхайн салбар эхлэхээсээ хаагдах хүртлээ байгаль орчны менежмент төлөвлөгөөтэй байдаг. Хуулиар тавьсан журмынхаа хэмжээнд уул уурхайн компаниуд байгаль орчны хүрээнд хүлээж буй үүргээ ухамсарлаж байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байдаг хүмүүсийн нэг. Хууль бус алт, байгалийн нөөц олборлодог хүмүүс газрын доройтлыг үүсгэж тэлдэг. Тиймээс Монгол Улс ойрын хугацаанд нинжа гэх хүмүүсийг байхгүй болгох хэрэгтэй.

-Сүүлийн жилүүдэд бэлчээрийн даац хэтэрлээ гэж их ярьдаг болсон. Ер нь Монгол орны газар нутагт хичнээн тоо толгой мал бэлчээрлэх боломжтой вэ?

-Бэлчээрийн даац хэтэрчихсэн гэж ярьж байгаа хирнээ нэг зүйлийг ойлгохгүй, хэн ч ярихгүй байна. Энэ нь сүргийн бүтэц. Байгаль экологийн онцлогоос хамаарч таван хошуу малаа нутаглуулах талаар хэн ч хөндөж ярихгүй байна. Монгол уламжлалд ийм арга байсан. Жишээлбэл, Хангайд үхэр сүргээ үржүүлж, Дорнод руу адуугаа, Говь руу ямаагаа түлхүү нутаглуулж үржүүлдэг байсан.

-ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ХАРАХАД ТӨВИЙН АЙМГУУДААР НЭЛЭЭД ГАНДУУ БОЛОХООР БАЙНА-

Ус, цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, зайнаас тандан судлах төвийн ерөнхий технологич Н.Элбэгжаргал: -Газрын бүрхэвчийн өөрчлөлтийн судалгаагаар 2000-2015 оны хооронд монгол орны газарт нэлээд өөрчлөлт орсон байна. Ерөнхий өөрчлөлт ойт хээрийн бүсэд томоохон өөрчлөлт ажиглагдаж байгаа. Мөнх цас, цэвдгүүд 15 жилийн дотор 50 хувиар багассан. Дэлхийн дулаарал энэ байдлаараа цааш үргэлжлэх юм бол 2040 он гэхэд мөнх цас хайлж алга болох магадлал байна.

Өнгөрсөн жил монгол орны ихэнх нутаг гантай байсан нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтэй шууд холбоотой байсан. Харин энэ жилийн зуншлагыг хиймэл дагуулын мэдээнээс тооцоолсон мэдээнээс харахад олон жилийн дунджаар таван сарын эхний арав хоног, дунд арав хоногоос Төвийн нутгуудаар нэлээд гандуу болохоор байна. Зүүн аймгийн төв хэсгээр нэлээн гандуу байх болов уу. Өнгөрсөн жилийнх шиг хуурайшиж гандаж магадгүй. Тиймээс төрийн байгууллага нь үүлэнд зориудаар нөлөөлж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах байх аа.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 5

irgen (112.72.*.*)
2018-05-25 02:17:55
ЭНЭ ЗУН ГАН БОЛОХ ТУЛ БЭЛТГЭЛТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Зочин (112.72.*.*)
2018-05-24 21:29:04
5saryn ehnii 10 baitugai 2dah 10 ali hediin ungursun hoino iim yum yriad yahav arhangain zvvn bulgani urd sumd ulaan gan bolchood bn

аз (66.181.*.*)
2018-05-24 16:24:38
Ок

Зочин (202.72.*.*)
2018-05-24 16:20:56
МӨСӨН ОРГИЛ ЯАХ ВЭЭ МАНАЙ ДАРГАНЦАРУУДААС ОГТ ХАМААРАХГҮЙ ЮМ МӨХӨЖ БАЙГАА ТУУЛ ГОЛОО АВРАХ ТУХАЙ ЯРИАЧ

цэцэг (150.129.*.*)
2018-05-24 15:37:08
ямар ч үр дүнгүй хуралдаад яриад байна ядаж туулыг тойруулаад байрсан тэр хэдэн байшинг буулгаж хаяаа ч хөрсний бохирдол агаарын бохирдол гэх асуудалаа бага ч гэсэн шийдмээр байгаа бол туулаа ядаж төрлөх төрхөөр нь байлгаач хаяан дахь туулаа шийдээгүй байж мөнх цаст уулын цас яриад яах вэ бүх юм хүйн холбоогоор амьсгалдаг хотын буруу хөгжил уулын цасанд шууд нөлөөлөж байгаа тийм болохоор эхлээд хотоо зас туулыг тойрсон барилга уудаа буулга газар мундсан биш

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-15 19:01:55 - Нийслэл
Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын ногдол ашгийг Нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр боллоо
2018-08-15 18:57:51 - Нийслэл
Хэрэглээний бүх төрлийн зээлийг ХААН-ААС АВААРАЙ
2018-08-15 18:56:39 - Улс төр
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд албан даалгавар хүргүүллээ
2018-08-15 18:43:54 - Гадаад
Японы Эзэн хаан гүн эмгэнэл илэрхийлж, Абэ дайны аюулыг дахин давтахгүйгээ тангараглав
2018-08-15 17:57:47 - Гадаад
Ким Чен Ун Владимир Путинд баярын цахилгаан утас илгээжээ
2018-08-15 17:24:15 - Нийслэл
Хот хоорондын зорчигч тээврийн үнэ тарифыг нэмэхийг шаардлаа
2018-08-15 17:18:47 - Гадаад
Грект түймрийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 96-д хүрчээ
2018-08-15 16:23:22 - Хууль
Хүүхэд тээвэрлэх автобусуудад үзлэг, шалгалт хийж байна
2018-08-15 16:20:31 - Эрүүл мэнд
ДОХ-ын тохиолдол хоёроор нэмэгджээ
2018-08-15 16:00:25 - Нийслэл
Нийслэлийн СӨБ-ын багш нарт Солонгосын Их дээд сургуулийн эрдэмтэд сургалт явууллаа
2018-08-15 16:00:07 - Нийслэл
Д.Жигжиднямаа: Хүндрэлтэй нөхцөл байдлыг хаяж явах сэтгэл байгаагүй учраас өргөдөл өгөөгүй
2018-08-15 15:41:50 - Улс төр
Г.Занданшатар: Сайдын томилгоог намын УЗ, бүлгээр хэлэлцэж шийднэ
2018-08-15 15:26:19 - Эдийн засаг
СТАТИСТИК: Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 291.3 төгрөгийн ашигтай гарлаа
2018-08-15 15:17:10 - Гадаад
Шинэ Зеландад 30 орчим мянган багш ажил хаяжээ
2018-08-15 15:09:14 - Эдийн засаг
Нэг өрхийн сарын дундаж орлого 1.1 сая төгрөг болж өсчээ
2018-08-15 15:06:33 - Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулав
2018-08-15 15:04:58 - Улс төр
Нөхөн болон дахин сонгуульд нийт 390 сая төгрөг зарцуулна
2018-08-15 14:40:07 - Нийслэл
Ажилгүй иргэдийн 58.0 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна гэв
2018-08-15 14:34:56 - Гадаад
Пхеньян: Путин Ким Чен Унтай уулзахад бэлэн байгаагаа илэрхийлсэн
2018-08-15 14:21:45 - Нийслэл
Германд галт тэрэгний машинистын чиглэлээр сурч, ажиллах залуусыг бүртгэж эхэлжээ
2018-08-15 14:06:52 - Хууль
Голууд үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
2018-08-15 14:06:30 - Орон нутаг
Сангийн далайд "луу унжжээ"
2018-08-15 13:46:32 - Орон нутаг
Айраг суманд үерийн улмаас хоёр хүн амиа алджээ
2018-08-15 13:46:18 - Нийслэл
Дарь-Эхийн авто замын доогуур ус зайлуулах хоолой суурилуулжээ
2018-08-15 13:44:04 - Боловсрол
БСШУСЯ-наас чанаргүй гүйцэтгэл үзүүлсэн компаниудын "Хар жагсаалт"-ийг яаралтай гаргахыг үүрэг болголоо
2018-08-15 13:06:40 - Улс төр
С.Чинзориг: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулахаар боллоо
2018-08-15 13:02:23 - Орон нутаг
Түр саатуулагдсан мотоциклийг эзэмшигчдэд нь буцаан олгож байна
2018-08-15 12:56:08 - Орон нутаг
Эмээлтэд буга замын хашлага давах гэж байгаад дунд чөмөг нь мултарсан хэрэг гарчээ
2018-08-15 12:36:55 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны тохирол энэ ням гаригт явагдана
2018-08-15 12:33:20 - Эрүүл мэнд
"Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр батлагдлаа
2018-08-15 12:31:15 - Энтертайнмент
"Элсний фестиваль-2018" соёл, спорт, урлагийн наадам болно
2018-08-15 12:15:47 - Хууль
УИХ-ын гишүүн Д.Муратын гомдлоор сэтгүүлч Д.Майцэцэгийг шүүх гэж байна
2018-08-15 12:00:40 - Орон нутаг
Өмнөговь аймгийн цагдаагийн газар агаарын эргүүл хийж байна
2018-08-15 11:58:55 - Боловсрол
Б.Батчимэг: Хүүхэд багшдаа сайн, хоолондоо дуртай байгаа эсэх нь тухайн цэцэрлэгийг илтгэдэг
2018-08-15 11:00:20 - Нийслэл
Газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагаанд суралцлаа
2018-08-15 10:27:49 - Улс төр
ЗАСГИЙН ГАЗАР: Л.Халтарыг дэд сайдаар томиллоо
2018-08-15 10:23:44 - Гадаад
Италид хурдны замын гүүр нурж, 23 хүн амиа алджээ
2018-08-15 09:58:27 - Нийслэл
М.Тулга, П.Золбаяр: Бүх зорчигч бүрэн, хүний амь нас эрсдээгүй гэхэд маш их баярласан
2018-08-15 09:55:24 - Нийслэл
Монгол, Хятад хоёр улсын автотээврийн салбарын ээлжит уулзалт болов
2018-08-15 09:32:55 - Байгаль Орчин
Улаанбаатарт 22 хэм дулаан байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-13 08:47:30 - Хууль
Т.Сайнжаргал: Талийгчийг хүний ёсноос гажууд, харгис хэрцгийгээр, санаатайгаар бүлэглэн хөнөөсөн
2018-08-12 10:48:15 - Орон нутаг
ОХУ-ын төмөр замчид засвар хийхээр бие бүрэлдэхүүнээрээ иржээ
2018-08-15 09:04:55 - Боловсрол
Д.Мөнхбаатар: Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын 70 ажилтны 68-ыг нь ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-13 18:34:57 - Шар
Б.Махбал 1.57 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй
2018-08-13 13:09:11 - Хууль
Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг солих уу
2018-08-15 09:25:56 - Нийслэл
Төгсөгчдийг маань хараад “Харүмафүжи Монголдоо хэрэгтэй зүйл хийжээ” гэж хэлбэл миний зорилго биелэх болно
2018-08-12 18:20:01 - Улс төр
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар ажлаа өгөхөө мэдэгдлээ
2018-08-14 10:33:55 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад Ц.Бат-Энх, Д.Амарбаясгалан нар яригдаж байна
2018-08-12 20:32:26 - Улс төр
У.Хүрэлсүх: ЗТХ-ийн сайд, дэд сайд, ТНБД болон газрын дарга нарыг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөллөө