Хотын дарга Чингэлтэй дүүрэгт ажиллав

Түгээх    
2018-05-24 17:49:56 - Нийслэл

 


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Чингэлтэй дүүргийн 4, 5, 6 дугаар хороонд ажиллалаа. Ажлын хэсэгт нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, мөн хороодын Засаг дарга нар болон холбогдох албаны төлөөлөл багтсан байлаа. 

Ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн зургадугаар хороонд байрлах “Монголиан стар мелшерс” компанийн хууль зөрчиж, нийтийн эзэмшлийн газар эзэмшсэн нөхцөл байдалтай танилцав. Тус компани эзэмшил газраасаа хэтрүүлж хашаа барьсан тул зүүн хэсэг нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан авто замын төлөвлөлтөд орсон байна.

Нийслэлийн Газрын албанаас тус компанид газрын зөрчил арилгах тухай мэдэгдэл хүргүүлсэн аж. “МСМ” группийн хуулийн зөвлөх ирэх зургаадугаар сарын 13-ны өдрийн дотор өөрсдийн зардлаар хашааг татаж орц гарц чөлөөлнө гэдгээ ажлын хэсгийнхэнд хэллээ.

Үүний дараа СУИС-ийн ард байрлах 72, 58 дугаар байрны оршин суугчдын орох гарах гарц хааж хашаа барьж, газар олгосон зэрэг асуудалтай газар дээр нь очиж танилцсан юм. Хотын дарга нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу орц гарцыг нээж, иргэдийг аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, орц гарц нээх ажлыг цаашид ч хийх болно гэдгээ оршин суугчидтай уулзах үеэрээ хэлж байлаа. 

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд иргэн н.Түмэн-Ерөөлтөд олгосон 246м2, “Дулаан өргөө” ХХК, иргэн н.Ганбат нарт олгосон 288 м2 газрын маргаантай асуудалтай танилцав. Ажлын хэсгээс тус газарт иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай, нийтийн эзэмшлийн талбай болгох нь зүйтэй гээд газар эзэмших эрхийг цуцлах санал гаргав. Мөн тавдугаар хороонд байрлах “Меридан” ХХК-д хууль зөрчиж олгосон гэх газрын асуудалтай танилцаж, огт сургууль, цэцэрлэггүй хороо учир газар эзэмших эрхийг нь цуцалж, тус газарт цэцэрлэг, сургууль барих хэрэгтэй гэж үзлээ.

Ажлын хэсгийнхэн 23 дугаар сургуулийн гаднах авто зогсоолын нөхцөл байдалтай танилцлаа. Уг авто зогсоолын газрыг иргэн Ж.Батсайханд олгосон нь сургуулийн орц гарцыг хааж, галын аюулгүй байдлыг ноцтой зөрчиж байгаа аж. Хотын даргын зүгээс “Ойр орчимд нь орон сууц, сургууль, цэцэрлэг төвлөрсөн байдаг тул энд барилга бариулахгүй, авто зогсоол хэвээр нь үлдээнэ” гэж оршин суугчид болон сургуулийн багш удирдлагуудад хэллээ.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 8

Зочин (103.26.*.*)
2018-05-25 11:10:02
Zail muu ORK

zochin (43.228.*.*)
2018-05-25 10:51:23
Gazriin asuudliig ingeed tsegtelchix xotiin darga bas bdag l um bna Bolj bna

zochin (64.190.*.*)
2018-05-25 10:44:33
Ашгүй дээ жижиг замуудын орц гарцын сайжруулсанаар түгжрэл бага ч гэсэн буурна даа

Зочин (64.119.*.*)
2018-05-24 23:05:37
Наад 5-р хороонд нэгч сургууль цэцэрлэг байхгүй гэтэл нэг хогийн луйварчин авгай газар авцан хувийн байшин барина нийтийх эрх ашиг чухал уу үгүй юу

Зочин (64.119.*.*)
2018-05-24 23:02:55
Ингээд байвал дэмжинэ шүү хотын даргыг ахин сонгоно бүр ерөнхийлөгчөөр сонгоно

Зочин (202.21.*.*)
2018-05-24 20:10:57
Үе үеийн луйварчид өөрсдийгөө шалгаж байгаа юмуу

зочин (103.9.*.*)
2018-05-24 19:17:44
МСМ н Болормаа гэж луйварчин авгай нэвт хойшоо төв замруу гардаг гарцыг хааж байгаад 2005 онд Цэлмэгээс авч байсаан

зочин (103.9.*.*)
2018-05-24 19:09:33
МСМ н Болормаа гэж луйварчин авгай нэвт хойшоо төв замруу гардаг гарцыг хааж байгаад 2005 онд Цэлмэгээс авч байсаан

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-18 09:46:31 - Нийслэл
Айлчлалтай холбогдуулан, зарим замыг хэсэгчлэн хаана
2018-10-18 09:43:28 - Улс төр
Ирэх оны улсын төсвийн төслийг хэлэлцэнэ
2018-10-18 07:58:59 - Байгаль Орчин
Улаанбаатарт 14 хэм дулаан байна
2018-10-18 07:50:14 - Улс төр
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг өмгөөлдөг УИХ-ын гишүүд
2018-10-18 07:43:17 - Эдийн засаг
Хөгжлийн банк 500 сая ам долларын өр нэмж тавьжээ
2018-10-18 07:43:14 - Хууль
Германд сурдаг монгол оюутан цахимаар Монголд амьдардаг иргэний банкны дансанд халдаж, 8.7 сая төгрөг авчээ
2018-10-18 07:43:11 - Нийслэл
БНСУ-д харласан иргэдийг сайн дураараа нутаг буцвал ӨРШӨӨНӨ
2018-10-18 07:42:55 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-10-17 17:22:42 - Нийслэл
Түгээлтийн автомашиныг цагийн хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулахыг зөвшөөрөхгүй гэв
2018-10-17 17:19:43 - Улс төр
Сурагчдыг хоёр сар амраах асуудлыг судлахаар болов
2018-10-17 17:09:00 - Байгаль Орчин
Энэ сарын 19-нөөс эхлэн ихэнх нутгаар хүйтэрнэ
2018-10-17 16:48:47 - Боловсрол
Соёлын өвийн дархлааны асуудлаар зөвлөлдлөө
2018-10-17 16:39:06 - Гадаад
Ким Чен Ун удахгүй ОХУ-д айлчилна
2018-10-17 16:30:27 - Улс төр
БНХАУ-ын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжих төслүүдийн явцыг эрчимжүүлнэ
2018-10-17 16:28:17 - Боловсрол
Хэл засалч Светлана Юрьевна манай улсад ажиллаж байна
2018-10-17 16:24:45 - Эдийн засаг
Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлнэ
2018-10-17 15:53:22 - Улс төр
Вакцин хийлгээгүй бол торгох нь зөв эсэхийг хэлэлцлээ
2018-10-17 15:47:09 - Шар
Нийслэлд 104 сая төгрөгийн алим устгалд оруулжээ
2018-10-17 15:37:06 - Нийслэл
“Centеrra Gold” компани хувьцаагаа зарсан нь хууль бус үйлдэл, Дээд шүүхэд гомдол гаргана гэв
2018-10-17 15:18:41 - Энтертайнмент
Гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа болно
2018-10-17 15:14:59 - Боловсрол
“НОМИН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”- ийн шилдгүүд тодорлоо
2018-10-17 15:06:48 - Нийслэл
Ubike” түрээсийн дугуйн үйлчилгээ ирэх долоо хоногоос завсарлана
2018-10-17 14:51:38 - Нийслэл
Явган хүний зам талбайг 3-5 дахин нэмэгдүүлнэ гэв
2018-10-17 14:01:38 - Улс төр
Т.Аюурсайхан: Н.Баяртсайхан ажлаа өгөх ёстой
2018-10-17 13:48:42 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга төсвөө хэмнэж, гурван “Аж үйлдвэрийн комбинат” байгуулах талаар албан бичиг хүргүүлэв
2018-10-17 13:34:43 - Эдийн засаг
Төв банкны үнэт цаас бол бонд биш
2018-10-17 13:20:05 - Шар
Хэнтий аймгаас машин хулгайлаад зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-17 13:18:14 - Эрүүл мэнд
Улсын хэмжээнд төрөлт 3.2 хувиар өсчээ
2018-10-17 13:14:21 - Эрүүл мэнд
"Дэлхийн мисс-2018"-д оролцох Э.Энхриймаа “Сүрьеэгүй Монгол” төсөл эхлүүллээ
2018-10-17 13:08:24 - Улс төр
Д.Сумъяабазар: Нэг сараас хойш шатахууны үнэд ямар ч зохицуулалт хийгээгүй
2018-10-17 12:52:45 - Улс төр
Хуулийн төслүүд өргөн барилаа
2018-10-17 12:44:39 - Нийслэл
Ирэх сарын 1-нээс гадаад паспортыг арван жилийн хугацаатайгаар олгодог болно
2018-10-17 12:26:12 - Улс төр
Ханшийн савлагаа, шатахууны үнээ барьж чадахгүй бол ЗГ-ыг огцруулах асуудлыг хөндөнө
2018-10-17 12:23:06 - Эдийн засаг
“Сүү” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга ажлаа хүлээлгэн өгчээ
2018-10-17 12:14:15 - Технологи
Эрдэмтэд хүний үснээс 50 дахин нимгэн мэдрэгч бүтээжээ
2018-10-17 12:03:58 - Улс төр
Цэцээс Хэнтийн нөхөн сонгууль явуулахыг шаардлаа
2018-10-17 12:00:52 - Спорт
Монголын хөлбөмбөгчид Лаосын шигшээ багийг хожлоо
2018-10-17 11:59:05 - Нийслэл
“Ханару” дэлгүүрээс хугацаа нь дууссан 45 нэр төрлийн 22 сая төгрөгийн бараа илэрчээ
2018-10-17 11:58:27 - Байгаль Орчин
Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах хүртэл утаанд хордсоор байх уу
2018-10-17 11:45:03 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ард дөрвөн хүүхэд өнчирч үлдэв
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-16 16:35:39 - Шар
Төрийн дууллынхаа мөрүүдийг дуулсан хятад бүсгүйг шоронд хорьжээ