Гэмт хэрэгт холбогдсон хүүхдэд хорихоос өөр төрлийн ял ногдуулах хуулийн төсөл өргөн барилаа

Түгээх    
2018-05-24 17:57:23 - Улс төр

 

УИХ-ын гишүүн О.Батнасан, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар нар “Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл өргөн барилаа. 2015 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг өмнөх хуулиас дордуулж зохицуулсан нь 18 нас хүрээгүй хүүхдийг аль болохоор хорихоос өөр ялаар шийтгэх хувилбарыг баримтлах олон улсын гэрээ, конвенц, пактын зарчимд нийцээгүй гэж төсөл санаачлагчид үзэж байна.

2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүүхдийн хувьд гэмт хэргийн ангилал харгалзахгүйгээр “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх”, “хорих ял оногдуулах шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” зэрэг зохицуулалт байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар эдгээрийг “хөнгөн гэмт хэрэг” гэж хязгаарласан нь өмнө байсан энэрэнгүй зохицуулалтыг дордуулсан байна.

Практикт 14-17 насны 4 хүүхэд хүнсний дэлгүүрээс 110 мянган төгрөгийн талх, боорцог, чихэр гэх мэт хүнсний зүйл хулгайлсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн Хулгайлах гэмт хэргийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтын “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн” хэмээх зүйл ангид хамаарч, тус зүйл анги нь “хүнд” гэмт хэргийн ангилалд багтах тул дээрх хүүхдүүд хорих ялаар шийтгүүлж байгаа юм.
Эрүүгийн хуулиар гэмт хэргийг “хөнгөн” ба “хүнд” хэмээн ангилж буй ангилал нь насанд хүрэгсдийн үйлдэж буй гэмт хэргийн шинж чанар, хор хохирол зэргийг үндэслэсэн ангилал бөгөөд үүнийг насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэрэгт шууд хамааруулан авч үзэх нь учир дутагдалтай гэж тэд үзжээ. 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хойш буюу Эрүүгийн шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш хорих ял эдэлж буй хүүхдийн тоо эрс өсчээ. 2017.07.01-ний байдлаар 21 хүүхэд гэмт хэрэгт яллагдаж, 9 хүүхэд хорих ангид ял эдэлж байсан бол 2018.05.01-ний байдлаар 58 хүүхэд гэмт хэрэгт яллагдаж, 59 хүүхэд хорих ангид ял эдэлж байгаа аж.

Иймд гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдийн эрх зүйн байдлыг нь дордуулж зохицуулсан Эрүүгийн хуулийн 8.1 дэх “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл” зүйлийн 4 дэх заалт “Хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй” гэсэн заалтыг хүчингүй болгож, мөн тус хуулийн 8.6 дахь “Өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” зүйлийн 1 дэх заалтын болон тус хуулийн 8.7 дахь “Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ” зүйлийн 1 дэх заалтын “хөнгөн” гэснийг тус тус хасаж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзээд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.

Г.ИТГЭЛ 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 9

Зочин (202.170.*.*)
2018-05-25 10:13:39
Хууль санаачилсан нэр зүүсэн байх шив дээ, ганцхан үг хасах биш насанд хүрээгүй хүүхдийн ялыг цогцоор авч үзэж амвдралаас тасархай хэрэгждэггүй асуудлуудыг бүрэн шийдүүлэх хэрэгтэй байсан юм. Хамгийн энгийн зүйл гэхэд л Насанд хүрээгүй хүн гэсэн хэллэгээр хуулинд бичигдсэн байдаг.Хэзээ байхад монголчууд хүүхдийг 18 насанд хүрээгүй хүн гэж хэлдэг байсийн. Тэгээд ч одоо эрүүгийн хуулийн өөрчлөлтийн асуудал яригдаж ажлын хэсэг ажиллаж байгаа биз дээ. Ёстой уялдаагүй ажиллах юмаа, ийм гишүүд байх гэж

zochin (74.101.*.*)
2018-05-24 21:45:45
3 gushuundee amjilt husie sain uils delgereh boltugai

zochin (74.101.*.*)
2018-05-24 21:44:40
zuw demjij bna. huuhed baitugai tom hun alddag yum aldsan der ni tulhed baival hoich ireedui maani yah bolj bna. uhaaruulj oilguulah arga hemjee baih ni zuw uls ornoo iim bdald hurgesen erh barigchid buruutai

Зочин (202.21.*.*)
2018-05-24 21:22:32
Өлссөн хүүхэд байвал даруй сулла ллаларуудаа өөрсдөө 60 тэрбумаар шаана сда нараа ...

Зочин (202.21.*.*)
2018-05-24 21:22:17
Өлссөн хүүхэд байвал даруй сулла ллаларуудаа өөрсдөө 60 тэрбумаар шаана сда нараа ...

Зочин (202.21.*.*)
2018-05-24 21:21:02
Өлссөн хүүхэд байвал даруй сулла ллаларуудаа өөрсдөө 60 тэрбумаар шаана сда нараа ...

Зочин (202.179.*.*)
2018-05-24 19:13:23
Тийм ямар хэрэг хийснээс нь шалтгаалан ангилж болно. Үнэхээр зэрлэг балмад эсвэл хүчин хийсэн бол арга байхгүй тусгаарлах шаардлагатай. Бусдаар бол засч залруулах арга хэмжээнд л их оролцуулах нь зүйтэй. Хүүхэд хориод яах вэ дээ?

zochin (202.70.*.*)
2018-05-24 18:52:54
yalyg hunguruulsneer baga nasny huuhdeer hulgai hiilgeh asuudal gazar avna daa. huuliin hariutslaga huleehgui um chin huuhdiig ahsiglaj hulgai hiideg asuudal chin odoo boltol ih l bn shde.

Зочин (103.10.*.*)
2018-05-24 18:10:52
18 насанд хүрээгүй боловч бага насны хүүхэд хүчиндээд байдаг хүүхэд гэхэд хэцүү хүнийг яах бэ. батнасан дэлгэрсайхан мөнхбаатар гурав бол нөгөө насанд хүрээгүй мунаг нөхрийг гадуур тэнүүлэн 18 насанд хүртэл нь хэдэн хүүхэд хүчиндүүлэх, алуулах санаатай байгаа бол. хүн амь хүчин гэх мэт хэргээр л хорих ял авч байгаа. бусад хэрэгт бол ял хойшлуулах өгөөд 18 насанд хүрэхэд нь хэрэгсэхгүй болгодог ш дээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-15 19:01:55 - Нийслэл
Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын ногдол ашгийг Нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр боллоо
2018-08-15 18:57:51 - Нийслэл
Хэрэглээний бүх төрлийн зээлийг ХААН-ААС АВААРАЙ
2018-08-15 18:56:39 - Улс төр
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд албан даалгавар хүргүүллээ
2018-08-15 18:43:54 - Гадаад
Японы Эзэн хаан гүн эмгэнэл илэрхийлж, Абэ дайны аюулыг дахин давтахгүйгээ тангараглав
2018-08-15 17:57:47 - Гадаад
Ким Чен Ун Владимир Путинд баярын цахилгаан утас илгээжээ
2018-08-15 17:24:15 - Нийслэл
Хот хоорондын зорчигч тээврийн үнэ тарифыг нэмэхийг шаардлаа
2018-08-15 17:18:47 - Гадаад
Грект түймрийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 96-д хүрчээ
2018-08-15 16:23:22 - Хууль
Хүүхэд тээвэрлэх автобусуудад үзлэг, шалгалт хийж байна
2018-08-15 16:20:31 - Эрүүл мэнд
ДОХ-ын тохиолдол хоёроор нэмэгджээ
2018-08-15 16:00:25 - Нийслэл
Нийслэлийн СӨБ-ын багш нарт Солонгосын Их дээд сургуулийн эрдэмтэд сургалт явууллаа
2018-08-15 16:00:07 - Нийслэл
Д.Жигжиднямаа: Хүндрэлтэй нөхцөл байдлыг хаяж явах сэтгэл байгаагүй учраас өргөдөл өгөөгүй
2018-08-15 15:41:50 - Улс төр
Г.Занданшатар: Сайдын томилгоог намын УЗ, бүлгээр хэлэлцэж шийднэ
2018-08-15 15:26:19 - Эдийн засаг
СТАТИСТИК: Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 291.3 төгрөгийн ашигтай гарлаа
2018-08-15 15:17:10 - Гадаад
Шинэ Зеландад 30 орчим мянган багш ажил хаяжээ
2018-08-15 15:09:14 - Эдийн засаг
Нэг өрхийн сарын дундаж орлого 1.1 сая төгрөг болж өсчээ
2018-08-15 15:06:33 - Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулав
2018-08-15 15:04:58 - Улс төр
Нөхөн болон дахин сонгуульд нийт 390 сая төгрөг зарцуулна
2018-08-15 14:40:07 - Нийслэл
Ажилгүй иргэдийн 58.0 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна гэв
2018-08-15 14:34:56 - Гадаад
Пхеньян: Путин Ким Чен Унтай уулзахад бэлэн байгаагаа илэрхийлсэн
2018-08-15 14:21:45 - Нийслэл
Германд галт тэрэгний машинистын чиглэлээр сурч, ажиллах залуусыг бүртгэж эхэлжээ
2018-08-15 14:06:52 - Хууль
Голууд үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
2018-08-15 14:06:30 - Орон нутаг
Сангийн далайд "луу унжжээ"
2018-08-15 13:46:32 - Орон нутаг
Айраг суманд үерийн улмаас хоёр хүн амиа алджээ
2018-08-15 13:46:18 - Нийслэл
Дарь-Эхийн авто замын доогуур ус зайлуулах хоолой суурилуулжээ
2018-08-15 13:44:04 - Боловсрол
БСШУСЯ-наас чанаргүй гүйцэтгэл үзүүлсэн компаниудын "Хар жагсаалт"-ийг яаралтай гаргахыг үүрэг болголоо
2018-08-15 13:06:40 - Улс төр
С.Чинзориг: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулахаар боллоо
2018-08-15 13:02:23 - Орон нутаг
Түр саатуулагдсан мотоциклийг эзэмшигчдэд нь буцаан олгож байна
2018-08-15 12:56:08 - Орон нутаг
Эмээлтэд буга замын хашлага давах гэж байгаад дунд чөмөг нь мултарсан хэрэг гарчээ
2018-08-15 12:36:55 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны тохирол энэ ням гаригт явагдана
2018-08-15 12:33:20 - Эрүүл мэнд
"Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр батлагдлаа
2018-08-15 12:31:15 - Энтертайнмент
"Элсний фестиваль-2018" соёл, спорт, урлагийн наадам болно
2018-08-15 12:15:47 - Хууль
УИХ-ын гишүүн Д.Муратын гомдлоор сэтгүүлч Д.Майцэцэгийг шүүх гэж байна
2018-08-15 12:00:40 - Орон нутаг
Өмнөговь аймгийн цагдаагийн газар агаарын эргүүл хийж байна
2018-08-15 11:58:55 - Боловсрол
Б.Батчимэг: Хүүхэд багшдаа сайн, хоолондоо дуртай байгаа эсэх нь тухайн цэцэрлэгийг илтгэдэг
2018-08-15 11:00:20 - Нийслэл
Газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагаанд суралцлаа
2018-08-15 10:27:49 - Улс төр
ЗАСГИЙН ГАЗАР: Л.Халтарыг дэд сайдаар томиллоо
2018-08-15 10:23:44 - Гадаад
Италид хурдны замын гүүр нурж, 23 хүн амиа алджээ
2018-08-15 09:58:27 - Нийслэл
М.Тулга, П.Золбаяр: Бүх зорчигч бүрэн, хүний амь нас эрсдээгүй гэхэд маш их баярласан
2018-08-15 09:55:24 - Нийслэл
Монгол, Хятад хоёр улсын автотээврийн салбарын ээлжит уулзалт болов
2018-08-15 09:32:55 - Байгаль Орчин
Улаанбаатарт 22 хэм дулаан байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-13 08:47:30 - Хууль
Т.Сайнжаргал: Талийгчийг хүний ёсноос гажууд, харгис хэрцгийгээр, санаатайгаар бүлэглэн хөнөөсөн
2018-08-12 10:48:15 - Орон нутаг
ОХУ-ын төмөр замчид засвар хийхээр бие бүрэлдэхүүнээрээ иржээ
2018-08-15 09:04:55 - Боловсрол
Д.Мөнхбаатар: Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын 70 ажилтны 68-ыг нь ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-13 18:34:57 - Шар
Б.Махбал 1.57 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй
2018-08-13 13:09:11 - Хууль
Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг солих уу
2018-08-15 09:25:56 - Нийслэл
Төгсөгчдийг маань хараад “Харүмафүжи Монголдоо хэрэгтэй зүйл хийжээ” гэж хэлбэл миний зорилго биелэх болно
2018-08-12 18:20:01 - Улс төр
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар ажлаа өгөхөө мэдэгдлээ
2018-08-14 10:33:55 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад Ц.Бат-Энх, Д.Амарбаясгалан нар яригдаж байна
2018-08-12 20:32:26 - Улс төр
У.Хүрэлсүх: ЗТХ-ийн сайд, дэд сайд, ТНБД болон газрын дарга нарыг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөллөө