Тодко Самсон: Романдаа Монголын эрүүл мэндийн салбарын хөшигний ард юу явагддаг тухай хөндсөн

Түгээх    
2018-05-25 08:46:30 - Эрүүл мэнд

“Вангийн нулимс” номын зохиогч, сэтгүүлч Тодко Самсонтой ярилцлаа.

-ЭМ ИМПОРТЛОГЧДОД ЭМЭЭ УУЛГАХ ӨВЧТӨН ХЭРЭГТЭЙ-

-“Вангийн нулимс” номдоо эмийн бизнесийн хөшигний ар талыг сөхсөн гэсэн. Энэ бүтээлээс тань яриагаа эхэлье?

-2013 он Вангийн нулимс номоо бичихээр төлөвлөж эхэлсэн. Энэ роман баримтад суурилсан шинжлэх ухааны шинжтэй. Би хэсэг хугацаанд Монголд байхдаа эрүүл мэнд, эмийн зах зээлийн тухай судалгаа хийсэн. Монголчууд эрүүл мэндийн боловсрол гэж мэддэггүй. Романдаа Монголын эрүүл мэндийн салбарын хөшигний ард юу явагддаг тухай хөндөж бичсэн. Гэхдээ сэтгүүлч хүний хувьд сэжиглэн таамаглах, хардах эрхийнхээ хүрээнд бичсэн юм л даа. Би өөрөө энэ салбарт ажил хөдөлмөр эрхэлж байхдаа ч гэсэн ашиг сонирхлын төлөө хүний эрүүл мэндийг яаж хохироодог вэ гэдэг тухай юм. Тэр тусмаа эрүүл мэндийн боловсролгүй ард түмэн, ядуу буурай улс орнуудын хүн ам өвчлөлийн магадлал өндөртэй байдаг. Манай улсын хувьд цаг агаарын нөхцөл байдал, хоол, хүнс тэжээл, утаа, жилээс жилд өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан өвчний төрлөөс хамааран эм тарианы хэрэглээ асар хурдацтай нэмэгдсэн. Дэлхий дахинд хамгийн өндөр ашиг орлоготой, хамгийн том бизнесийн салбар бол эмийн салбар. Ингэхдээ хүмүүсийн хамгийн их итгэж үнэмшдэг эмч гэдэг хүнээр дамжуулан эмийн борлуулалтаа явуулдаг. Би Хятадад Пормацын маркетинг буюу эмийн маркетингаар магистр хамгаалаад ирсэн Монголын анхны хүн. Эмийн пүүс компаниуд эмч гэсэн томьёололд багтдаг бүх хүнийг өөрийн талд байлгах гэж хичээдэг. Учир нь эмч өвтөнд хандаж “та ийм өвчтэй, энэ эмийг уу” гэж хэлнэ гэдэг бол хууль гэсэн үг. Тэгэхээр энэ бол сонголтгүйгээр тулгадаг зах зээл. Энэ тухай бичсэн. Араасаа олон асуудал дагуулж байна.

-Тухайлбал?

-Өвчин болон халдвар халдлага гэсэн хоёр янз байдаг. Гэтэл Монголд ихэвчлэн халдлагын чанартай өвчин их тохиолддог гэсэн хардлага надад байна. Энэхүү ном минь 2016 онд гарсан. Гэхдээ 2018 оны хавар дэгдсэн шүлхийн тухай бичигдсэн. Улаанбурхан ч мөн дэгдсэн. Одоо хүн бүр л өвдөж байна. Хачин ханиад тусаад салахгүй байна гэх мэтчилэн хүмүүс ярьдаг. Гэхдээ яагаад салахгүй байна гэдэгт ач холбогдол өгдөггүй. Олон улсын эмийн зах зээл, ашиг сонирхол, мөнгө олох гэсэн компани пүүсүүд  ханиадыг хүний биед удаан байлгах, халдварын төрлийг өөрчлөх техникүүдийн нууцаар хэрэглэдэг. Тухайлбал, халуун хүйтнээс хамаарсан ханиадны хувьсах чанарыг нь өөрчилж антибиотикт дарагддаггүй болгож, хэт их өвтгөхгүйгээр биед нь барьдаг. Ингэж удаан барьсны эцэст “Энэ эм сайн гэнэ” гэсэн яриа нийгэмд тараадаг. Яг ийм явдал ядуу буурай оронд түгэн дэлгэрээд олон жил болж байна. Монголчууд үүнийг мэдэж байгаа эсэхийг мэдэхгүй. Мэдэж байгаа хэсэг нь дуугардаггүй. 2012, 2013 онд охидын вакцин гэдэг зүйлийг охидод хийсэн байдаг. Түүнийг ямар зориулалтайгаар охидод тарьсан гэдгийг Монголын ард түмэнд нэг ч удаа тайлбарлаагүй. Бүх эмэгтэйд хийхийг завдсан байдаг. Бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж байгаа юм уу, орц найрлагад нь юу орсон бэ гэдгийг хэн ч сонирхоогүй. Энэ нь монголчуудын эрүүл мэндийн боловсрол хэр байна вэ гэдгийг харуулсан. Эрүүл мэндийн боловсрол олгохгүй гэх үүднээс арван жилийн боловсролоос ч хасч, хүчээр олгохгүй байгаа. Гэтэл манай ард түмэн ам дамжсан анагаах ухаан ярьсаар ирлээ. Түүнийг нь дотоодын болон олон улсын байгууллагууд овжноор ашигладаг. Реклам сурталчилгаа, байгууллага, эмч нар төдийгүй энгийн хүнээр ч дамжуулан ашигладаг. Эмийн зах зээлийн пирамид маркетинг буюу сүлжээний бизнес Монголд эрх дураараа ажиллаж болдог.

-Хүний биеийн өвчлөлд зориудаар нөлөөлж чадаж байгаа гэсэн үг үү?

-Өвчин гэж юу юм бэ. Энгийнээр хэлэхэд хүний биеийн жигд тогтолцооны түвшин алдагдаж байгаа хэлбэр юм. Хатиг гарах, ханиад хүрэх зэргээс эхлээд олон мянган өвчин бий. Хүний биеийн эрүүл байдал ямар ч гадны нөлөөгүйгээр алдагдаж болно л доо. Хэрэглэж байгаа хорт зуршил, буруу хооллолт, хоолны хордлого, халуун хүйтэн харших зэргээр. Гэвч утааны бүсээс хол, эрүүл хүнс хэрэглэдэг орон нутгийн хүмүүс яагаад өвдөж байна вэ? Монголд хавдар яагаад цэцэг шиг дэлгэрээд байгаа юм бэ? Хүүхдийн өвчний заримд нь яагаад нэр томьёо олдохгүй байгаа юм бэ? Эд нар тэгвэл хаанаас үүсээд байгаа юм бэ? Энэ бүгд үүтгэл шалтгаантай. Хэн тэр өвчнийг тээж ирсэн бэ гэдэг чухал. Тухайлбал, Монголд Камероны хоёр иргэн ДОХ анх оруулж ирсэн гэх үүсгэл байдаг. Үүнтэй адил томуунд ч үүсгэл бий.

-Халдлага өвчин гэж чухам юу вэ?

-Манай эрүүл мэндийн сайд, мэргэжилтнүүд хүүхдийн вакцинаар туршилт хийж байгаагаа болиоч гэж дуугарч байсан. Монголын вакцин бол бизнес. Вакцин хийнэ гэдэг нь ямар нэг өвчний идэвхигүй хам шинж. Хэрвээ тэр вакциныг хийгээд өвчин тусдаггүй юм бол тусах ёсгүй. Гэтэл шүлхийн вакциныг тариад байгаа мөртлөө яагаад жил бүр гараад байдаг юм бэ. Тухайн үеийн вакцинд дарагдаж байсан шүлхийн өвчлөлийн хувьсах чанарыг нэмэгдүүлээд, дулаанаас хүйтэнд дамжих хаврын улиралд илүү дэлгэрдэг байсан бол тэсгим хүйтний үед, эсвэл зуны халуунд дэлгэрч болдог болгочихсон. Вакцин хийлгэсэн мал амьтны вакциныг давж гарч ирэх хүчтэй вирус гаргаж ирсэн л гэж харна. Үүнийг байгаль гаргаж ирэхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр хар ухаанаар ч гэсэн бизнес явагдаад байгааг ойлгож болно. Монголчуудын тархинд энэ нь мафи гэж суурилагдсан бол дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн салбар. Манай улсад эм тариа үйлдвэрлэдэг олон компани бий. Тэд эм тариа үйлдвэрлэж, эмийн сан ажиллуулж, эм зохион бүтээж болно. Эцэст нь энэ бүхнийг ганц өгүүлбэрээр дүгнээд хэлэхэд “Өвтөн байхгүй бол эмийн зах зээлээр яах юм бэ". Тэдэнд эмээ уулгах өвчтөн л хэрэгтэй.

-МОНГОЛЧУУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ МУУ БАЙНА-

-Романдаа Монголын эм импортлогчдын талаар хэрхэн дурдсан тухайгаа ярихгүй юу. Товчхондоо тэдний шударга бус үйл ажиллагааны талаар ч бичсэн гэж ойлгож байна?

-Нэгдүгээрт, энэ бол уран зохиолын ном. Хоёрдугаарт, энэ романд дурдагдсан бүх газар орон, байгууллага, хүний дүр бодит. Би сэтгүүлч, энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд байгууллага болон бодит дүрийг шууд зарлах нь ёс зүйгүй зүйл санагдсан. Түүнчлэн энэ байгууллага ийм зүйл хийсэн гэдгийг зарлах нь асар аюултай. Монголын эмийн зах зээлд юу болдгийг энэ салбарт ажиллаж байсан хүн бүр мэднэ. Тухайлбал, энэ төрлийн бизнес эрхлэгчид нэг тендер авахын тулд Эрүүл мэндийн яаманд нэг танилтай байх, хувийн эмнэлэгт эмнэлгийн тоног төхөөрөмж, эм тариа нийлүүлэх, эмийн сангийн эрхлэгч нарыг өөрийн талд байлгахын тулд яаж шагнаж урамшуулдаг зэрэг нь нууц биш. Эмийн сангийн эрхлэгчийг өөрийнхөө талд элсүүлнэ гэдэг чинь эмээ амжилттай борлуулна, эмч нарыг өөртөө авна гэдэг өөрийнхөө эмийг өвчтөний жоронд бичүүлнэ л гэсэн үг. Тэд миний номыг уншсан бол өөрсдийгөө мэдэх байх. Харин ард түмэн мэдэхгүй байгаа.

-Монголд эм импортлогч хичнээн компани байдаг вэ. Тэдгээрийн эм эмэн бүтээгдэхүүнийг хянах, шалгах механизм хэр түвшинд байдаг бол?

-Уг нь эрүүл мэндийн салбарын хууль хатуу, сайн. Эмийн зар сурталчилгаа, эм импорт, эм бүртгэх, нэр төрөл бүртгэх, зах зээлд худалдаалах зэрэг хуулийн зүйл заалтуудтай. Гэхдээ Монголд дан ганц эрүүл мэндийн салбарт биш, бүх салбарт танил талын болоод мөнгөний гэсэн нэг л хууль үйлчилдэг болчихсон. Хэн танилтай, хэн мөнгөтэй, хэн эрх мэдэлтэй байна, тэр хүн ашиг олж, өөрийнхөө ажлыг бүтээж чадаж байна. Хууль энгийн иргэдэд хатуу. Иргэд л дагаж мөрддөг.

-Та нэрсийг нь зарлах уу?

-Би энэ номоороо дамжуулан зарлаж байна. Ганц нэг сөрөг зүйл ирдэг. Зарим байгууллагын хуулийн зөвлөх миний утсыг хайж байгаа сурагтай. Яах гэж байгааг нь мэдэхгүй юм. Шүүхэд хандах гэж байгаа байлгүй дээ. Хандвал хандаж л байг дээ.

-Шаардлагатай тохиолдолд зарлах уу?

-Үүнийг ганц би биш ярих хүмүүс олон байгаа. Цаана нь мөнгөний асуудал бий. Өнгөрсөн аравдугаар сард миний номыг худалдаанд гаргахгүй гэдэг асуудал ч гараад намжсан.

-Эрүүл мэндийн толгой удирлагуудад энэ компани ийм булхай, алдаа дутагдал хийдэг гэх утгатай шаардлага хүргүүлэх бодол байна уу?

-Нэг талд байгаа хүмүүст хандаж яах юм бэ.

-Нэрсийг зарласнаар ард түмэнд том сэрэмжлүүлэг хүргэх ёстой биш гэж үү?

-Ном бичлээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилаа. Үүнээс илүү яаж хүргэх юм бэ. Үхэж үрэгдчихдэггүй л юм бол дуугарсаар байх болно (инээв.сурв).

-Манай улс эм эмэн бүтээгдэхүүний 20 хувийг эх орондоо үйлдвэрлэж, 80 хувийг импортоор оруулж ирдэг. Импортоор оруулж ирдэг эмийн тээвэрлэлт, хадгалалтад маш сайн хяналт тавьдаг. Харин чанарын асуудалд хэр анхаарч хянаж чадаж байна гэж та бодож явдаг вэ?

-Хяналт тавихын хувьд тавьдаг. Эмийн компани бүр дагаж мөрддөг стандарттай. Харин иргэд өөрсдийн эрүүл мэндийн боловсролдоо анхаарч, хаанаас орж ирсэн ямар эм бэ гэдэг гарал үүслийг асууж чангааж байх ёстой. Эрүүл мэндийн даатгал төлдөг хэрнээ улсынхаа эмнэлэгт яагаад төлбөртэй үйлчлүүлдэг вэ гэдгээс л ард түмний боловсрол эхэлнэ. Үүнийг төрөөсөө асууж байх хэрэгтэй. Би Монголд үйлдвэрлэгддэг эмүүдийг чанартай гэж дүгнэдэг. Холбогдох байгууллагууд нь ч тэгж хардаг байх. Гэвч импортын зах зээл гэдэг асар хүчтэй. Дотооддоо үйлдвэрлэхэд үнэтэй түүхий эд их орох, нэмүү өртөг шингэх, цаг зав их зарцуулагдах зэргээс шалтгаалан импортын эмнээс үнэтэй болох магадлал өндөр.

-Саяхан эрүүл сурагчдад сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Д витамин уулгасан. Үүнийг хүүхдүүд дээр туршилт хийсэн гэж үгүйсгэх хэсэг бий болчихлоо. Таны хувьд юу гэж дүгнэж байна вэ?

-Хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх үүднээс ийм ийм зүйл хэрэглүүлнэ гэж ярьдаг. Хүүхэд болгон нэг бүлгийн цустай, нэг хам шинжтэй биш шүү дээ. Эрүүл хүнд эм, вакцин хийх ямар хэрэгтэй юм бэ. Тэр хүн насан туршдаа сүрьеэгээр өвчлөхгүй ч байж мэднэ. Яагаад заавал өвчлөнө гэж бодоод байгаа юм бэ. Энэ бол зүгээр л бизнес. Тэгвэл улаанбурханы вакцин хийснээр хүүхэд өвддөггүй байсан бол 2016 онд 100 гаруй хүүхдийг яагаад үхүүлсэн юм бэ.

-Таны хувьд эх орондоо ирээд удаагүй байгаа гэсэн. Нийгмийн сүлжээний хэрэглэгчид таныг “зохиолч” гэдгээр чинь танина. Өөрийнхөө тухай товчхон тодорхойлбол?

-Би сэтгүүлч мэргэжилтэй. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн салбарт илүү сонирхолтой. Хятадад тариалангийн их сургуульд сурч байхдаа Монголын залуучуудын ассоциаци гэдэг байгууллагад ажиллаж байсан юм. Тэр цагаас хойш хийж байгаа ажил, сонирхож буй зүйлийнхээ тухай эрэн сурвалжлах сэтгүүл зүйн салбарт өөрийн гэсэн дуу хоолойгоо гаргахыг хичээсэн. Хятадад магистраа хамгаалчихаад Монголдоо ирээд ажил хөдөлмөр эрхэлсэн. Би 2015 онд эрүүл мэндийн шалтгаанаар Европыг зорьсон. Тэнд хоёр удаагийн хүнд мэс заслыг давсан. Хэл мэдэхгүй, эмнэлгийн орон дээр хэвтэж байхдаа шүлэг бичдэг болсон. Тэр уйтгартай, удаан цаг хугацаа надад аливаа зүйлийг тунгаан бодох, хүсч мөрөөдөж байсан зүйлээ гаргах боломж өгсөн. Өнгөрсөн, одоо, ирээдүй цаг дээр тогтож буй гурамсан романы эхний дэвтэр “Вангийн нулимс”. Ирэх аравдугаар сараас англи, орос франц, герман, итали хэл дээр хэвлэгдэх гэж байна.  

П.УРНАА

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 39

zochuin (43.243.*.*)
2018-05-28 17:33:06
Номын өдөрдөгөөр энэ ном зарагдаж байна лээ. 25300 төг.

Зочин (202.21.*.*)
2018-05-28 11:52:43
сайн байна залуу

Зочин (66.181.*.*)
2018-05-28 00:09:41
Монголд бизнесгуй салбар ер нь ямар салбар байна??Боловсорол, ТВ ' эруул мэнд унэгуй нэртэй,бүхэл төрлийн шинжилгээ бүгд үнэтэй,Гээд бодоход зах зээлгуй салбар байхгуй.

иргэн (112.72.*.*)
2018-05-27 13:51:35
Ёстой зөв юм бичжээ. Эмийн хяналт ямар байна. Манай эмнүүд хуурамч байх магадлал өндөр байна. Нэг нэр бүхий, доз хэмжээ нь ижил эмийг Унгар, Америкаас авсан эм уухад хурдан эдгэрээд Монголоос авсан эм уугаад ер нэмэр байхгүй байсаныг санаад үүнийг хэлж байгаа юм. Монгол ядаж эм нь найдвартай байгаасай. эмний үнэ маш хурдацтай өсөж байна. Зөвхөн ханиад эдгэдэггүй бүх эм авч уугаад нэмэр болдоггүй тохиолдол байна. Нэг антибиотек ширхэгээрээ таблетка 6500 төг байна. Даралтын эм их өндөр үнэтэй байна.

Эмийн бизнес (202.9.*.*)
2018-05-26 23:50:14
Маш зөв бичсэн байна. Гэхдээ эмийн бизнес зөвхөн Монголд биш дэлхий дээр ч том бизнес. Эм гэдэг чинь химийн бодис, хүн өөрөө байгалийн амьтан. Тийм учраас хамгийн түрүүнд хоолоо цэгцлэх хэрэгтэй, мөн дасгал хөдөлгөөн,зөв амьдралын хэв маягтай байж эрүүл байж эмч эмнээс хол явна. Тэрнээс биш эрүүл мэндийн сайд бидний эрүүл мэндийг шийдэхгүй. Мэдээж осол гэмтэл бол өөр эмнэлгийн тусламж авч таарна. Ихэнх өвчнүүд бол бидний өөрсдийн арчаагүй байдлаас болж байгаа, чихрийн шижин, зүрх судасны өвчин, тулай, даралт ихсэх өвчин. Бүгд бодисын солилцооны хямралаас эхэлнэ. Эхлээд хоол хүнс таргалалт дээр анхаармаар байна. Эмч нар өөрсдөө бодисын солилцооны өвчтэй, таргалалттай, тэрнийхээ талаар мэдлэг муу, тийм байж бусдыг эмчлэнэ гэж юу байхав

Zochin (59.153.*.*)
2018-05-26 14:43:55
Emeer bayjij ard irgediig nasgui mungugui, hoosruulj baigaa hulgaich nar uudluhgui udahgui ted zovlond uchrah bolno tednii ur huuhed, hamaatan hyanaltiig saijruulaachaa mal uudaaaaa

Monhjargal (202.9.*.*)
2018-05-26 12:43:27
Nom haanaas awah be mash zow zvil bichsen b.na

Зочин (66.181.*.*)
2018-05-26 02:14:26
jil buriin eruul mendiin salbariin tusviig emneleg emch nariin baigaa baidaltai n haritsuulaad har. hamgiin undur tusuv, baidal hevendee... sharik haashaa orson be gedeg shig mungu haashaa ordog ve? emch yal avaad erhee hasuulj baihad emiinhen dandaa tsever ulddeg. irged n emnelegt bish emiin sand turuulj ochdog. emchees turuulj emiin companii zahiral gishuun bolson. uur yamar notolgoo heregtei ve

ww (119.40.*.*)
2018-05-25 14:37:32
gemteliin emnelegt emnelegiin kheregsleliin suljee zakhiral,tasgiin erkhlegch bugd orolctdog shuu,.

eee (119.40.*.*)
2018-05-25 14:35:27
mash sain nom,.odoo emneleg ba emch nar kherkhen mingu khiideg talaar bichnee,.khunii zovlongo mungu mt khardag emch nar olon bolson shuu,.kharamsaltai ee..

zochin (112.72.*.*)
2018-05-25 13:32:55
Bi ch gesen EM iin salbart ajillaj baisan.Ymar aimshigtai uil ajillagaa yvuulj baidgiig medne.Sanaataigaar uvchluliig ihesgej hunii ami nas eruul mendeer hohirooj ashig oldog.Shalguulah geed buh gazraar yvsan.Notloh barimt baigaa tul nuurelduulj shalga gehed huleej avdaggui.Hevleld handahad EM iin salbartai holbootoi asuudal yrihlaar ajlaas halna geed aidag ym bilee.

Saihnaa (103.57.*.*)
2018-05-25 13:09:25
Mash heregtei sedviig hunduj zorigtoi dugarchee bayr hurgey.Emch nar em bichij uuriinhuu shef emiin sanruu yvuudag bas uuruu gar deereesee uvchtunduu em zardag ni manai ulsiin huvid jiriin zuil bolood olon jiliig uzej baigaa shuu dee .Erhem duud bayrallaa amjilt husey .

Зочин (202.131.*.*)
2018-05-25 12:50:46
энэ ном хаана зарагдаж байгаа юм болоо,

уншигч (202.21.*.*)
2018-05-25 12:40:08
чам шиг зөв бодолтой, сэтгэлтэй залуус олон болоосой амжилт хүсье.

Зочин (64.119.*.*)
2018-05-25 12:15:17
монголын эрүүл мэнд шахааны бизнес болон хувирсан үнэн шүү.Зөв сэдэв хөндсөн байна.Амьдрал дээр эм тан ямарч зөвшөөрөл хяналтгүй орж ирж байна шүү дээ.Сүлжээний эм тан бүр хяналтнаас гарсан.Эмийн бизнес өвчин зовлон туссан иргэд болон өндөр настангуудыг их ашиглаж байна.Тийм эм сайн тэр аптек тэо хүнд байгаа нэг тэр эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэ энэ ховор эм тан тэднийд байгаа гэх жишээний.Энэ бол бодит үнэн.

цэцэг (103.229.*.*)
2018-05-25 11:14:49
ийм сайн судалгаатай түүнийгээ ил гаргаж хэлж байгаа залуу хүн байгаад талархаж байна. тэр д амин дэм бол туршалт байх талтай сайн судлах хэрэгтэй. цөөхөн монголчуудыг дууссгахын тулд янз бүрийн аргаар сүүлийн хориод жил оролдож байна .ингэхдээ хүнийг нь хорт хавдар тусгах малыг халдварт өвчинөөр өвчилүүлэж агаар дусалаар эрүүл хүн байгалыг өвчилсөн хүн малаар тархаан халдваржуулах бодлого явж байгаа төрийн тэргүүд энэ талаар ямар ч ажил хийж чадахгүй байгаа энэ цагт нэг ч гэсэн ийм залуу хүн гарч ирээд мэдсэн судалсанаа олон нийтэд хэлнэ гэдэг чинь үнэхээр бахархалтай. айх юм байхгүй эрүүл мэндэд нүүрэлсэн хур хогыг илчилэж бай .социализмын үед эрүүл мэндийн салбар онцгой хамгаалттай өндөр хариуцлагатай салбар байсан одоо энэ салбар хүн алж мөнгө олдог алагын салбар болж хувирсан даатгалын мөнгө хэний гараар ороод хаашаа алга болж байна судалаж олон түмэнд хүргэх нь зөв .

Зочин (202.170.*.*)
2018-05-25 11:11:52
Аль ч салбарт адилхандөө.Танил тал, өнгө мөнгөөр худалдагддаг. Хууль энгийн иргэдэд л үйлчилдэг нь туйлын үнэн. Эм хамгийн ашигтай бизнес.

Зочин (112.72.*.*)
2018-05-25 11:06:35
unen ug. zorigtoi duugarch bn shuu amjilt.

eegii (106.72.*.*)
2018-05-25 10:52:59
esreg sanal buchsen humuus medeej emch,emiin kompan, amiin sanchid ni oilgomjtoi Mingold mungu l olj baibl yu ch hiigees busddaggui erh medelten , bizenis erhelegchidiin sulzjee unher gazar absnaas ene yuls oron suirehd oirhon bnaaa,

Зочин (202.131.*.*)
2018-05-25 10:45:51
139.5.217.200 бол МАНгарын төлөөлөгч, бас болоогүй шүлхий, боомын биенес хийдэг нь илт харагдаж байна.

Зочин (122.201.*.*)
2018-05-25 10:41:37
эрүүл мэндийн талаар, вакциний талаар юугаа ч мэдэхгүй байж ямар юмаа яриад байгаа мал бэ? Юу ч мэдэхгүй байж бүхнийг ярьдгуудийн нэг юм байна л даа

хол (27.123.*.*)
2018-05-25 10:32:29
Тодоо.Эмиин бизнес бол монголын бизнес бишээ Энэ бол Америк тэргүүтэй бүх дэлхиин бизнес.шүү дээ хэ хэ Гэнэн бн Муссоныг унш

зочин (139.5.*.*)
2018-05-25 10:21:12
Энэ салбар бизнес болж хувирсан эрх мэдэл хөрөнгө мөнгө тендрийг бүгдыг авилга албан тушаалаар эмийн сан эмч эмнэлэгийн бүх үйлчилгээг атгаж авсан сүлжээ бгаан үнэн.бусад салбарууд мөн адил дээрхи сүлжээ хэлбэрт орсон бгаа.барилга боловсрол газар тариалан мал аж ахуй гээд ороогүй салбар байхгүй.ийм улс оронд авилгын асуудал бол улс орон даяараа идэгдэж дууссана.энэ улс орныг хэн ийм замруу оруулав гэвэл 90 онд бямбасүрэн цахилгаан зардыхаан зориг батүүл элбэгдорж батүүл да ганболд дорлигжав гончигдоржтонгууд төр улсыг бусниулж хувийн эрх ашгийн төлөө тохиролцоо хийж ардчилсан гэсэн далбаан дор улс орнын сүйрүүлжээ.өнөөдөр энэ байдал 90 оноос эхлэл үндэслэлэн тавигдаж иржээ монголчууд мэдэж авсугай.

зочин (139.5.*.*)
2018-05-25 10:21:06

2018-05-25 10:20:58

2018-05-25 10:20:48

2018-05-25 10:20:40

2018-05-25 10:20:32

2018-05-25 10:20:26

2018-05-25 10:20:19

2018-05-25 10:20:13

2018-05-25 10:20:06

2018-05-25 10:18:54

2018-05-25 10:18:42

Зочин (202.179.*.*)
2018-05-25 10:17:09
ЗАЙЛАААААААААААААААА АААААААААААААААААААА АА

Зочин (66.160.*.*)
2018-05-25 10:10:38
Үнэн төрхийг хөндсөн байна, шат шатандаа эмийн бизнес

Зараа (182.160.*.*)
2018-05-25 09:44:41
Зөв хөө. Одоо айдаг үе ч биш, жийрхдэг нас ч биш.

Зочин (180.149.*.*)
2018-05-25 09:26:48
MNG chi bitgii hutsaa ataarhuu novsh.uchuuhen amitan.

Mng (27.123.*.*)
2018-05-25 08:50:10
Amarsaikhanii Tuuliin ereg deer barij bgaa oron suutsiig bariulaad l baikh uu? Ene ulsad khuuli dyrem er ni baina uu?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:

Таны сэтгэгдэл:

Шинэ мэдээ
2018-08-15 19:01:55 - Нийслэл
Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын ногдол ашгийг Нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр боллоо
2018-08-15 18:57:51 - Нийслэл
Хэрэглээний бүх төрлийн зээлийг ХААН-ААС АВААРАЙ
2018-08-15 18:56:39 - Улс төр
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд албан даалгавар хүргүүллээ
2018-08-15 18:43:54 - Гадаад
Японы Эзэн хаан гүн эмгэнэл илэрхийлж, Абэ дайны аюулыг дахин давтахгүйгээ тангараглав
2018-08-15 17:57:47 - Гадаад
Ким Чен Ун Владимир Путинд баярын цахилгаан утас илгээжээ
2018-08-15 17:24:15 - Нийслэл
Хот хоорондын зорчигч тээврийн үнэ тарифыг нэмэхийг шаардлаа
2018-08-15 17:18:47 - Гадаад
Грект түймрийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 96-д хүрчээ
2018-08-15 16:23:22 - Хууль
Хүүхэд тээвэрлэх автобусуудад үзлэг, шалгалт хийж байна
2018-08-15 16:20:31 - Эрүүл мэнд
ДОХ-ын тохиолдол хоёроор нэмэгджээ
2018-08-15 16:00:25 - Нийслэл
Нийслэлийн СӨБ-ын багш нарт Солонгосын Их дээд сургуулийн эрдэмтэд сургалт явууллаа
2018-08-15 16:00:07 - Нийслэл
Д.Жигжиднямаа: Хүндрэлтэй нөхцөл байдлыг хаяж явах сэтгэл байгаагүй учраас өргөдөл өгөөгүй
2018-08-15 15:41:50 - Улс төр
Г.Занданшатар: Сайдын томилгоог намын УЗ, бүлгээр хэлэлцэж шийднэ
2018-08-15 15:26:19 - Эдийн засаг
СТАТИСТИК: Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 291.3 төгрөгийн ашигтай гарлаа
2018-08-15 15:17:10 - Гадаад
Шинэ Зеландад 30 орчим мянган багш ажил хаяжээ
2018-08-15 15:09:14 - Эдийн засаг
Нэг өрхийн сарын дундаж орлого 1.1 сая төгрөг болж өсчээ
2018-08-15 15:06:33 - Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулав
2018-08-15 15:04:58 - Улс төр
Нөхөн болон дахин сонгуульд нийт 390 сая төгрөг зарцуулна
2018-08-15 14:40:07 - Нийслэл
Ажилгүй иргэдийн 58.0 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна гэв
2018-08-15 14:34:56 - Гадаад
Пхеньян: Путин Ким Чен Унтай уулзахад бэлэн байгаагаа илэрхийлсэн
2018-08-15 14:21:45 - Нийслэл
Германд галт тэрэгний машинистын чиглэлээр сурч, ажиллах залуусыг бүртгэж эхэлжээ
2018-08-15 14:06:52 - Хууль
Голууд үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
2018-08-15 14:06:30 - Орон нутаг
Сангийн далайд "луу унжжээ"
2018-08-15 13:46:32 - Орон нутаг
Айраг суманд үерийн улмаас хоёр хүн амиа алджээ
2018-08-15 13:46:18 - Нийслэл
Дарь-Эхийн авто замын доогуур ус зайлуулах хоолой суурилуулжээ
2018-08-15 13:44:04 - Боловсрол
БСШУСЯ-наас чанаргүй гүйцэтгэл үзүүлсэн компаниудын "Хар жагсаалт"-ийг яаралтай гаргахыг үүрэг болголоо
2018-08-15 13:06:40 - Улс төр
С.Чинзориг: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулахаар боллоо
2018-08-15 13:02:23 - Орон нутаг
Түр саатуулагдсан мотоциклийг эзэмшигчдэд нь буцаан олгож байна
2018-08-15 12:56:08 - Орон нутаг
Эмээлтэд буга замын хашлага давах гэж байгаад дунд чөмөг нь мултарсан хэрэг гарчээ
2018-08-15 12:36:55 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны тохирол энэ ням гаригт явагдана
2018-08-15 12:33:20 - Эрүүл мэнд
"Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр батлагдлаа
2018-08-15 12:31:15 - Энтертайнмент
"Элсний фестиваль-2018" соёл, спорт, урлагийн наадам болно
2018-08-15 12:15:47 - Хууль
УИХ-ын гишүүн Д.Муратын гомдлоор сэтгүүлч Д.Майцэцэгийг шүүх гэж байна
2018-08-15 12:00:40 - Орон нутаг
Өмнөговь аймгийн цагдаагийн газар агаарын эргүүл хийж байна
2018-08-15 11:58:55 - Боловсрол
Б.Батчимэг: Хүүхэд багшдаа сайн, хоолондоо дуртай байгаа эсэх нь тухайн цэцэрлэгийг илтгэдэг
2018-08-15 11:00:20 - Нийслэл
Газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагаанд суралцлаа
2018-08-15 10:27:49 - Улс төр
ЗАСГИЙН ГАЗАР: Л.Халтарыг дэд сайдаар томиллоо
2018-08-15 10:23:44 - Гадаад
Италид хурдны замын гүүр нурж, 23 хүн амиа алджээ
2018-08-15 09:58:27 - Нийслэл
М.Тулга, П.Золбаяр: Бүх зорчигч бүрэн, хүний амь нас эрсдээгүй гэхэд маш их баярласан
2018-08-15 09:55:24 - Нийслэл
Монгол, Хятад хоёр улсын автотээврийн салбарын ээлжит уулзалт болов
2018-08-15 09:32:55 - Байгаль Орчин
Улаанбаатарт 22 хэм дулаан байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-13 08:47:30 - Хууль
Т.Сайнжаргал: Талийгчийг хүний ёсноос гажууд, харгис хэрцгийгээр, санаатайгаар бүлэглэн хөнөөсөн
2018-08-12 10:48:15 - Орон нутаг
ОХУ-ын төмөр замчид засвар хийхээр бие бүрэлдэхүүнээрээ иржээ
2018-08-15 09:04:55 - Боловсрол
Д.Мөнхбаатар: Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын 70 ажилтны 68-ыг нь ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-13 18:34:57 - Шар
Б.Махбал 1.57 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй
2018-08-13 13:09:11 - Хууль
Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг солих уу
2018-08-15 09:25:56 - Нийслэл
Төгсөгчдийг маань хараад “Харүмафүжи Монголдоо хэрэгтэй зүйл хийжээ” гэж хэлбэл миний зорилго биелэх болно
2018-08-12 18:20:01 - Улс төр
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар ажлаа өгөхөө мэдэгдлээ
2018-08-14 10:33:55 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад Ц.Бат-Энх, Д.Амарбаясгалан нар яригдаж байна
2018-08-12 20:32:26 - Улс төр
У.Хүрэлсүх: ЗТХ-ийн сайд, дэд сайд, ТНБД болон газрын дарга нарыг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөллөө