Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал эрхэлсэн агентлаг байгуулна

Түгээх    
2018-05-25 10:47:31 - Улс төр

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. Төсөлд “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны долдугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д өөрчлөлт оруулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн  ерөнхий газар байгуулах тухай тусгажээ.

Үндэсний статистикийн газрын мэдээгээр Монгол Улсад 2017 оны байдлаар 103.630 буюу нийт хүн амын 3.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрхийн 42 хувь нь ядуу амьдарч, 15-59 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвхөн 28 хувь ньхөдөлмөр эрхэлж, 6-18 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 43 хувь нь бичиг үсэгт тайлагдаагүй байна. НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 61 дүгээр чуулганаар баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, түүний нэмэлт протоколд  Монгол Улс 2008 онд нэгдэн орж, уг конвенцийн үзэл баримтлалд тулгуурлан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг Улсын Их Хурлаас 2016 онд баталсан.

Тус хуулийн 40 дүгээр зүйлд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, салбар дундын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, оролцоог нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр үндэсний хэмжээнд ажиллах хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бий болгохыг хуульчилсан юм.Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөнуг хэрэгжүүлэгч агентлаг байгуулахаар тооцжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар  нь холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, салбар дундын үйл ажиллагааны зохицуулалтыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжих, нийгмийн амьдралд оролцох оролцоог дэмжих, төрийн бусад үйлчилгээнд хамрагдахад нь туслахад чиглэсэн үйл ажиллагаа явуулна. Агентлагийг байгуулснаар 2018 онд нэмэлт орон тоо шаардагдахгүй аж. Аймаг, дүүрэгт тус газрын чиг үүргийг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэст ажиллаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн гүйцэтгэх юм. Тогтоолын төслийг Засгийн газрын 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ. 

Г.ИТГЭЛ 

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 7

Зочин (27.123.*.*)
2018-05-25 13:00:42
Сэргээн засалтын эмнэлэгт жинхэнэ хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь хэвтэж эмчлүүлж чадахгүй оочёр дугаар хүлээж байхад Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвийн багш, тусгай сургуулийн багш нар гэгдэх хүмүүс дайраад хэвтэж эмчлүүлж тансаглах юм. Үүнийг анхааралдаа авч шалгана уу

Mulgui (27.123.*.*)
2018-05-25 12:40:55
Ymar teng novshuud be bas buun zardal yadaj baigaa ediin zasgiig yah MALuud be

60 terbum (202.131.*.*)
2018-05-25 12:20:51
tatvar tulugchdiin halaas ruu garaa dureh geed l chichreh yum aa MANgaruud turiin alban haagch ni ihdeed bna ihdeed bna 60 terbumd mungu ugsuniigoo tsalinjuulah gej yadah yum aa bolioch ee bolioch

Зочин (27.123.*.*)
2018-05-25 11:49:47
Агентлаг байгуулах нь зүйтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үй олноороо байгаа ТББ -уудыг цэгцлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний нэр барьж зээл тусламж, төсөл хөтөлбөрийн мөнгө авч иддэгийг зогсоох, ТББ-уудыг аттестатчилах, татан буулгах, халтар хултар бичиг үсэгтэй хүмүүс ТББ байгуулаад зангиа зүүж, цүнх үүрчихээд манаргаж явна даа. САЙД АА!!!!!

Номтойбаяр (211.36.*.*)
2018-05-25 11:43:11
Чинзориг оо муу гөлөг минь.

Зочин (202.70.*.*)
2018-05-25 11:08:09
Агентлаг шинээр байгуулах шаардлага байхгүй Халамж үйлчилгээний ерөнхий газрын ажил үүрэгт хамтатгах шаардлагатай шүү дээ.Ер нь Монгол Улсад шинээр Агентлаг байгуулах шаардлагагүй шүү адил төстөй яамдад нь хариуцуулаад явах хэрэгтэй

Зочин (119.40.*.*)
2018-05-25 10:50:01
хэрэггүй дээ. мөнгөний гарз.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-18 17:43:43 - Нийслэл
“TSETSERLEG UB” аппликэйшний сургалт боллоо
2018-10-18 17:42:28 - Нийслэл
Эрдэнэт үйлдвэрийн соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-18 17:10:49 - Гадаад
“Су-27” сөнөөгч онгоцны сүйрлийн улмаас амиа алдсан америк нисгэгчийн нэр ил болжээ
2018-10-18 16:46:00 - Боловсрол
ШУТИС-ийн профессорууд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдаар бүл нэмэв
2018-10-18 16:36:54 - Нийслэл
Цайзаас зүүн Алтан-Өлгий рүү өгсөх замыг засаж дууслаа
2018-10-18 16:34:21 - Орон нутаг
"Эрдэнэт үйлдвэр" ХХК 40 жил
2018-10-18 16:00:46 - Улс төр
Шадар сайдыг Куба Улсад урив
2018-10-18 16:00:20 - Улс төр
ФОТО: ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу манай улсад айлчиллаа
2018-10-18 15:23:18 - Хууль
“Kinder police” буюу цэцэрлэгийн эргүүлүүд ажиллаж эхэлнэ
2018-10-18 15:14:29 - Эрүүл мэнд
“Дархлаажуулалтын 10 хоног“ эхэллээ
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-18 14:58:50 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгуг хүлээн авч уулзав
2018-10-18 14:54:28 - Улс төр
Ерөнхийлөгчийн тэтгэлэг зарлагдлаа
2018-10-18 14:50:04 - Байгаль Орчин
“Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ
2018-10-18 14:36:47 - Боловсрол
“Спорт ба хөгжил” улсын дөрөвдүгээр зөвлөгөөн болж байна
2018-10-18 14:33:44 - Энтертайнмент
Сергей Шойгуг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнав
2018-10-18 14:19:12 - Улс төр
Ч.Хүрэлбаатар: Ирэх онд гурван ээлжээр хичээллэдгийг болиулах зорилт тавьсан
2018-10-18 14:18:36 - Нийслэл
Гурван цэцэрлэг, нэг сургууль барихаар газар чөлөөлөв
2018-10-18 14:12:24 - Улс төр
Путины мэндчилгээг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжлав
2018-10-18 14:04:41 - Улс төр
Д.Сумъяабазар: "Сентарра Гоулд" хувьцаагаа зарсан талаар мэдээлэлгүй байна
2018-10-18 13:59:30 - Нийслэл
Чехийн виз мэдүүлгийн төвтэй боллоо
2018-10-18 12:57:44 - Гадаад
Сэтгүүлч Хашоггийн асуудлаар Саудын Арабын Консулын газарт нэгжлэг шалгалт хийж дуусчээ
2018-10-18 12:38:06 - Байгаль Орчин
Улсын хэмжээнд ургац хураалтын ажил 73 хувьтай байна
2018-10-18 12:33:47 - Нийслэл
Баянзүрхийн гүүрний ажил 63.5 хувьтай байна
2018-10-18 12:26:49 - Шар
БНСУ-д ажиллахаар очсон бага ангийн багш эмэгтэй нас баржээ
2018-10-18 12:12:51 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн хараат бус гишүүдийг томилно
2018-10-18 12:02:53 - Спорт
Олимпын анхны алдартнуудын хөрөг бүхий мөнгөн зоосыг гардууллаа
2018-10-18 11:59:58 - Шар
Г.Ариунбаатар АСЕМ-ын зочдод тоглолтоо толилуулахаар болжээ
2018-10-18 11:55:21 - Эрүүл мэнд
“Дархлаажуулалтын 10 хоног”-оор 0-15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулна
2018-10-18 11:53:00 - Улс төр
Чуулган: “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 болон 51 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажлыг эрчимжүүлэхийг шаарджээ
2018-10-18 11:40:00 - Нийслэл
Ирэх сарын 1-нээс цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт хэрэгжинэ
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 11:03:09 - Улс төр
Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Ерөнхий шүүгчид гомдол гаргажээ
2018-10-18 10:56:40 - Улс төр
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу айлчилж байна
2018-10-18 10:54:22 - Нийслэл
Цэрэг татлага МАРГААШ эхэлнэ
2018-10-18 10:49:46 - Шар
Дэлхийн хошой аварга Шохей Оно Монголд иржээ
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-18 10:37:53 - Нийслэл
АТГ: Хурандаа Ч.Болдбаатар хураагдсан 1.3 сая ам.доллартай холбоогүй
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-16 16:35:39 - Шар
Төрийн дууллынхаа мөрүүдийг дуулсан хятад бүсгүйг шоронд хорьжээ