2013 онд хугацаа нь дууссан чихэр, үнэр орсон гурилан бүтээгдэхүүн зарж байна гэв

Түгээх    
2018-05-25 13:26:52 - Нийслэл

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” ирэх долоо хоногийн баасан гаригт болно. НМХГ-аас тэмдэглэн өнгөрүүлэх баярын хүрээнд зах худалдааны төв, сүлжээ дэлгүүр, жижиглэн худалдаа эрхэлж буй дэлгүүрүүдэд борлуулж буй хүүхдийн бэлгэнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Одоогийн байдлаар есөн дүүргийн 110 аж ахуйн нэгж, 73 иргэний хүнсний худалдаа, үйлчилгээний газарт хяналт, шалгалт хийж, нийт давхардсан тоогоор 219 зөрчил илрүүлсэн байна. Үүнээс 164 буюу 74.8 хувийг газар дээр нь арилгуулах арга хэмжээг авч, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 42 заалт бүхий есөн албан шаардлага, нэг албан даалгавар хүргүүлсэн аж.

Шошгын шаардлага хангаагүй 28 нэрийн таван кг, 2145 ширхэг, 5.500.000 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авалт хийлгүүлсэн байна. Мөн хадгалалтын горим зөрчсөн, хадгалах хугацаа дууссан 27 нэрийн 527 ширхэг, нийт 260.850 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн акт тогтоон устгуулжээ.

Чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн зарсан 24 аж ахуйн нэгж, иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар 7.350.000 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээг авлаа. Шалгалтын явцад 52 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд дүгнэлт өгөх зорилгоор дээж авч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Нэгдсэн төв лабораторид шинжлүүлж байна. “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу ирэх сарын 1-нд Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд НМХГ-аас 150 албан хаагч ажиллана гэв.

Жижиг дэлгүүр, түргэн үйлчилгээний цэг, мухлагууд хадгалах хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнүүд их зарж байна. 2013 онд хугацаа нь дууссан чихэр, үнэр орсон гурилан бүтээгдэхүүн болох сүүтэй тэргүүн зарж байгааг шалгалтын явцад илрүүлжээ.

-ХҮҮХДҮҮДЭЭ БАЯРЛУУЛАХДАА ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ АНХААРААРАЙ-

      • Баярын өдрөөр хүн ихтэй газруудад хүнсний бүтээгдэхүүн худалдаалах тохиолдол олон байдаг. Тиймээс эцэг, эхчүүд баярын үеэр хүүхдэдээ бэлэг болон хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа найдвартай газраар үйлчлүүлнэ үү.
      • Боосон бэлэг дотор байгаа хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн болон хадгалах хугацааг нэг бүрчлэн үзэж шалгах. Хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй, хаяг шошгыг унших боломжгүй, эргэлзээтэй бүтээгдэхүүн сонгохгүй байх.
      • Хэт их чихэрлэг бүтээгдэхүүн сонгохгүй байх. Дундаж хэмжээтэй ундаа жүүсэнд ойролцоогоор 50-80 гр сахар агуулагддаг. Энэ нь таны хүүхдэд шүд өвдөх, харшил үүсгэх богино хугацааны нөлөөтэйгөөс гадна цаашлаад зүрх судас, бөөрний өвчлөлд нөлөөлөх сөрөг үр дагавартай юм.
      • Амархан муудах, хадгалалтын нарийн горим шаарддаг бүтээгдэхүүн боосон бэлгийг худалдан авахгүй байх. /бүржмэл чихэр, кремтэй нарийн боовны төрлийн бүтээгдэхүүн гэх мэт/
      • Хямдрал нэрийн дор худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүний хугацааг сайтар харж авах. Бялуу, хиам зайдсан бүтээгдэхүүн, өндөг гэх мэт түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчний хэмд хадгалж, тэр өдөртөө хэрэглэж дуусгах.
      • Гудамж талбайд ил задгай, машины ард болоод худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнээс авахгүй байх. Дулааны улиралд олон цагаар нар, салхинд байгаа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй, хүний биед сөргөөр нөлөөлдөг. Ингэснээр та бидний үр хүүхэд болзошгүй аюул, хордлого, өвчлөлөөс сэргийлэх юм.
      • Хүүхдүүдийг хөдөлгөөнт автомат тоглоом дээр тоглуулахдаа аюулгүй байдлыг бүрэн хангуулах буюу хувь хүмүүсийн баталгаагүй, зориулалтын бус тоглоом дээр тоглуулахгүй байх.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 7

зочин (103.9.*.*)
2018-05-25 15:08:03
МХЕГ гэж юу хийдэг газар байнаа ийм бараа хилээр оруулж ирээд зарж байхад тайлбар тавиад сууж байдаг

зочин (202.179.*.*)
2018-05-25 14:53:06
ТОМ ДЭЛГҮҮР СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРТ ИХ БАЙДАГ

Зочин (119.40.*.*)
2018-05-25 14:25:35
Хүнсний хортой хог битгий авч өгөөрэй дээ. Хүүхдүүд ээ.

Zochin (49.0.*.*)
2018-05-25 13:54:12
Debjih jabhlant kompani hyyramch bvteegdehvvn vildberlen mungu ygaaj bn yaraltai shalgaarai ahyin tseber baihgvi aimshigiin gazart

Zochin (49.0.*.*)
2018-05-25 13:51:39
Debjih jabhlant kompani hyyramch bvteegdehvvn vildberlen mungu ygaaj bn yaraltai shalgaarai ahyin tseber baihgvi aimshigiin gazart

Зочин (203.91.*.*)
2018-05-25 13:38:56
aaruul eezgii ni aimar unetei

fgj (27.123.*.*)
2018-05-25 13:33:25
Сайхан ааруул ээзгии бэлэглэж сурмаар юмаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-18 09:46:31 - Нийслэл
Айлчлалтай холбогдуулан, зарим замыг хэсэгчлэн хаана
2018-10-18 09:43:28 - Улс төр
Ирэх оны улсын төсвийн төслийг хэлэлцэнэ
2018-10-18 07:58:59 - Байгаль Орчин
Улаанбаатарт 14 хэм дулаан байна
2018-10-18 07:50:14 - Улс төр
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг өмгөөлдөг УИХ-ын гишүүд
2018-10-18 07:43:17 - Эдийн засаг
Хөгжлийн банк 500 сая ам долларын өр нэмж тавьжээ
2018-10-18 07:43:14 - Хууль
Германд сурдаг монгол оюутан цахимаар Монголд амьдардаг иргэний банкны дансанд халдаж, 8.7 сая төгрөг авчээ
2018-10-18 07:43:11 - Нийслэл
БНСУ-д харласан иргэдийг сайн дураараа нутаг буцвал ӨРШӨӨНӨ
2018-10-18 07:42:55 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-10-17 17:22:42 - Нийслэл
Түгээлтийн автомашиныг цагийн хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулахыг зөвшөөрөхгүй гэв
2018-10-17 17:19:43 - Улс төр
Сурагчдыг хоёр сар амраах асуудлыг судлахаар болов
2018-10-17 17:09:00 - Байгаль Орчин
Энэ сарын 19-нөөс эхлэн ихэнх нутгаар хүйтэрнэ
2018-10-17 16:48:47 - Боловсрол
Соёлын өвийн дархлааны асуудлаар зөвлөлдлөө
2018-10-17 16:39:06 - Гадаад
Ким Чен Ун удахгүй ОХУ-д айлчилна
2018-10-17 16:30:27 - Улс төр
БНХАУ-ын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжих төслүүдийн явцыг эрчимжүүлнэ
2018-10-17 16:28:17 - Боловсрол
Хэл засалч Светлана Юрьевна манай улсад ажиллаж байна
2018-10-17 16:24:45 - Эдийн засаг
Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлнэ
2018-10-17 15:53:22 - Улс төр
Вакцин хийлгээгүй бол торгох нь зөв эсэхийг хэлэлцлээ
2018-10-17 15:47:09 - Шар
Нийслэлд 104 сая төгрөгийн алим устгалд оруулжээ
2018-10-17 15:37:06 - Нийслэл
“Centеrra Gold” компани хувьцаагаа зарсан нь хууль бус үйлдэл, Дээд шүүхэд гомдол гаргана гэв
2018-10-17 15:18:41 - Энтертайнмент
Гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа болно
2018-10-17 15:14:59 - Боловсрол
“НОМИН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”- ийн шилдгүүд тодорлоо
2018-10-17 15:06:48 - Нийслэл
Ubike” түрээсийн дугуйн үйлчилгээ ирэх долоо хоногоос завсарлана
2018-10-17 14:51:38 - Нийслэл
Явган хүний зам талбайг 3-5 дахин нэмэгдүүлнэ гэв
2018-10-17 14:01:38 - Улс төр
Т.Аюурсайхан: Н.Баяртсайхан ажлаа өгөх ёстой
2018-10-17 13:48:42 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга төсвөө хэмнэж, гурван “Аж үйлдвэрийн комбинат” байгуулах талаар албан бичиг хүргүүлэв
2018-10-17 13:34:43 - Эдийн засаг
Төв банкны үнэт цаас бол бонд биш
2018-10-17 13:20:05 - Шар
Хэнтий аймгаас машин хулгайлаад зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-17 13:18:14 - Эрүүл мэнд
Улсын хэмжээнд төрөлт 3.2 хувиар өсчээ
2018-10-17 13:14:21 - Эрүүл мэнд
"Дэлхийн мисс-2018"-д оролцох Э.Энхриймаа “Сүрьеэгүй Монгол” төсөл эхлүүллээ
2018-10-17 13:08:24 - Улс төр
Д.Сумъяабазар: Нэг сараас хойш шатахууны үнэд ямар ч зохицуулалт хийгээгүй
2018-10-17 12:52:45 - Улс төр
Хуулийн төслүүд өргөн барилаа
2018-10-17 12:44:39 - Нийслэл
Ирэх сарын 1-нээс гадаад паспортыг арван жилийн хугацаатайгаар олгодог болно
2018-10-17 12:26:12 - Улс төр
Ханшийн савлагаа, шатахууны үнээ барьж чадахгүй бол ЗГ-ыг огцруулах асуудлыг хөндөнө
2018-10-17 12:23:06 - Эдийн засаг
“Сүү” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга ажлаа хүлээлгэн өгчээ
2018-10-17 12:14:15 - Технологи
Эрдэмтэд хүний үснээс 50 дахин нимгэн мэдрэгч бүтээжээ
2018-10-17 12:03:58 - Улс төр
Цэцээс Хэнтийн нөхөн сонгууль явуулахыг шаардлаа
2018-10-17 12:00:52 - Спорт
Монголын хөлбөмбөгчид Лаосын шигшээ багийг хожлоо
2018-10-17 11:59:05 - Нийслэл
“Ханару” дэлгүүрээс хугацаа нь дууссан 45 нэр төрлийн 22 сая төгрөгийн бараа илэрчээ
2018-10-17 11:58:27 - Байгаль Орчин
Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах хүртэл утаанд хордсоор байх уу
2018-10-17 11:45:03 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ард дөрвөн хүүхэд өнчирч үлдэв
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-16 16:35:39 - Шар
Төрийн дууллынхаа мөрүүдийг дуулсан хятад бүсгүйг шоронд хорьжээ