ЧУУЛГАН: Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгоно

Түгээх    
2018-05-25 14:25:19 - Улс төр

chuulgan

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу Хүүхдийн мөнгө олгох тухай” УИХ-ын тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Уг тогтоолын төсөлд өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхийн 0-18 насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор тусгасан. Ерөнхийлөгчийн зүгээс 100 хувь хүүхдийн мөнгө олгох санал оруулсан бөгөөд Төсвийн байнгын хорооны нэгтгэсэн хэлэлцүүлгээр 80 хувьд олгохоор хэлцэж байгаа юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт хүүхэд бүрд мөнгө өгнө гэж тусгасан. Хүүхдийн мөнгийг ярьж эхэлсэн цагаас хойш хүүхэд бүхэнд мөнгө олгох ёстой гэж үздэг гишүүдийн нэг нь би. Ардын хүүхэд бүрд мөнгө өгч, хүүхдийн мөнгө олгосныхоо төлөө бид огцорсон. Сангийн сайд мөнгө байгаа гэж сая ярилаа.

Өнөөдөр төсвийн тодотгол хийхгүй, төсөв давж биелсэн гэж ярьж байгаа. Та багш, эмч нарт зүгээр мөнгө олгож, 54 тэрбум төгрөг зарцуулсан. Та буруу бодлого явуулаад байна. Мөнгөтэй төгрөгтэй албан тушаалтай айлд энэ 20 мянган төгрөг хэрэггүй. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар чи Богд уулын хажууд хэдэн тэрбумын хаусанд амьдарч байгаа. Чам шиг хүнд 20 мянган төгрөг хэрэггүй байж болно. Харин ардын хүүхдүүдэд энэ мөнгө хэрэгтэй” гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

Мөн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн зүгээс хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох хэрэгтэй, шаардлагагүй зардлыг төсвөөс танаснаар санхүүгийн хувьд хүндрэл үүсэхгүй гэсэн байр суурь хэллээ.  Тухайлбал Д.Эрдэнэбат гишүүн "Хүсэлт гаргасан хүүхэд бүрт өгөхөд 20 тэрбум төгрөг хэрэгтэй. Энэ 20 тэрбум төгрөгөө хүүхдэд гаргаад өгөхийн төлөө бид маргаж суух хэрэггүй гэж бодож байна. Зорилтот бүлэг яагаад жилийн дотор 60 хувь байсан нь 80 болж өсч байгаа юм бэ? Би үүнийг улс төржилт гэж харж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Засгийн газар хүүхдийн мөнгийг 100 хувь олгох боломжтой. Хэрэв өгөхгүй бол хүүхдээ хайрлахгүй байна гэж хэлж болохоор байна" гэв.

ЕТГ-ын дарга З.Энхболд "Хүүхдийн мөнгийг 80 биш 100 хувь олгоход 12.9 тэрбум төгрөг л нэмэх шаардлагатай. Энэ нь 50 ширхэг жип автомашины үнэ. ОУВС-тай 80 хувь болгох хэлэлцээр хийж болсон юм чинь 100 болгож болох байлгүй. Үргүй зардал маш их байгаа. МАН-ын зарим гишүүд ч хүүхдэд 100 хувь олгох боломжтой. Мөнгө байгаа ч ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд олгох боломжгүй гэж байна. Юм бүрээ асуух шаардлагагүй гэж үзэж байна" гэсэн юм.

Гишүүд асуулж асуудж, үг хэлсний дараа Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох ёстой гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулж, олонхийн саналаар дэмжигдлээ.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 8

БАТ (66.181.*.*)
2018-05-26 18:25:58
80 ХУВИЙГ ӨГӨХДӨӨ БАС ХҮСЭЛТ ГАРГАХ ЮМ ГЭНЭ ДЭЭ ! , ДУРГУЙД ХҮЧГҮЙ , БАС Л НЭГ БИЧИГ ЦААС ЯВДАЛ СУУДАЛ ХҮНД СУРТАЛ ЧИРЭГДЭЛ , ИНГЭЖ ЯАДАГ БАЙНА АА . ЗҮГЭЭР Ч НЭГ ӨГЧИХӨЖ ЧАДАХГҮЙ ЯМАР Ч ТЭНЭГ ЮМ , ЕСТОЙ ОЙЛГОХГҮЙ ЮМ !!! !!! !!!

БАТ (66.181.*.*)
2018-05-26 18:20:46
ҮЛДСЭН 20 ХУВИЙГ СОНГУУЛИЙН УРЬДЧИЛГАА ШОУ БОЛГОЖ 100 ХУВЬ БОЛГОНО , ҮҮГЭЭРЭЭ ПИАР ХИЙХ ГЭСЭН ДАЛД САНАА ӨӨР ЮМ БАЙХГҮЙ !!! !!! !!!

irgen (112.72.*.*)
2018-05-25 22:37:42
Tgd sudalgaa geed been daramt.zarim n sudalgaagui avaad ybj bga shde

Songogch (103.26.*.*)
2018-05-25 18:31:02
Эмэгтэй гишүүдээс ганцхан согтуу Ундарсан л эсрэг санал өгсөн байгаамдаа зэвүүн шүү нээрээ

J Munkhagbat (119.40.*.*)
2018-05-25 14:57:23
Мөнгө өгөөд огцроогүй л дээ та нар. Огцрохгүйн тулд л мөнгө өгсөн дүр эсгэцгээсэн шүү дээ. Монголчуудыг битгий тэнэг гэж бод. Бүгд тэнэг биш.

Зочин (202.131.*.*)
2018-05-25 14:52:35
zygeer l ogchooch de luivarchdaa

би (202.179.*.*)
2018-05-25 14:40:52
1990 оноос өмнө ажилгүй хүн байгаагүй. ядуу гэж ярих ч хүн байгаагүй. түүнтэй адил одоо бүх хүнийг ажилтай орлоготой болгож хүүхдүүдийг цэцэрлэг,яслид явуулдаг болгох нь хамгий зөв шийдэл ,э тэр үед хүүхдийн мөнгийг жилд 1 удаа өгдөг байсан тэр мөнгө их хэрэгтэй байсан шүү газар тариалан МАА-гаа хөгжүүлж хөдөөгөө анхаараач ээ дээр байгаа нөхөд минь ээ биднээс илүү гэж сонгоо биздээ гэтэл биднээс дутуу юм шиг байх юм

Zochin (27.123.*.*)
2018-05-25 14:29:53
Нөхөж өгөх үү?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-15 18:15:26 - Эрүүл мэнд
“Гоёо” компанийн ажилчид бензиний хордлого оноштой эмчлүүлж байна гэв
2018-10-15 17:45:10 - Нийслэл
Консулын газраас монголчууддаа хулгайн гэмт хэргээс болгоомжлохыг анхаарууллаа
2018-10-15 17:20:26 - Эдийн засаг
Б.Даваадалай: Дотоод бодлогоороо зохицуулах төсөв, мөнгөний зохистой бодлого хэрэгтэй байна
2018-10-15 17:02:53 - Шар
Меланья Трамп: Би нөхөртөө хайртай
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 16:13:11 - Нийслэл
Монголын агаарын замаар дэлхийн хамгийн урт нислэг дамжив
2018-10-15 15:26:17 - Хууль
Хугацаа нь дууссан солонгос бүтээгдэхүүний шошгыг сольж борлуулдаг байсныг илрүүлэв
2018-10-15 15:13:22 - Энтертайнмент
Б.Мөнхчимэг “Miss International- 2018” тэмцээнд Монголыг төлөөлөн оролцохоор болжээ
2018-10-15 15:01:56 - Улс төр
Ж.Самбуу гуай дайны үеэр Ким Ир Сенд хань болж нуувчинд нь шатар нүүж үлдэж байжээ
2018-10-15 14:49:32 - Нийслэл
Дэд станц барих газрыг чөлөөлж, шарилуудыг чандарлажээ
2018-10-15 14:29:25 - Улс төр
АН: Монголбанк, Засгийн газар хоорондын уялдаа алдагдсан байна
2018-10-15 14:15:06 - Улс төр
Д.Хаянхярваа: 54 тэрбум төгрөгөөр шүүлтүүр авч байгаатай санал нийлэхгүй
2018-10-15 13:56:26 - Байгаль Орчин
Монголын говиос шинжлэх ухаанд тэмдэглэгдээгүй аварга үлэг гүрвэлийн яс олджээ
2018-10-15 13:48:56 - Байгаль Орчин
Богдхан ууланд ойн цэвэрлэгээ хийгдэж байна
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 13:20:19 - Эрүүл мэнд
Өнөөдөр “Цагаан таягтан”-ы өдөр
2018-10-15 12:46:16 - Орон нутаг
Халхгол суманд “Сум дундын төв” төсөл хэрэгжиж эхэлжээ
2018-10-15 12:26:24 - Хууль
Хахуулийн хэрэгт холбогдсон “Шинэ эхлэл” сургуулийн захирал батлан даалтад гарчээ
2018-10-15 12:22:14 - Эдийн засаг
ХХБанкны Ривер Гарден салбар нээлтээ хийлээ
2018-10-15 12:13:41 - Хууль
Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого эхэллээ
2018-10-15 12:02:38 - Хууль
Хаднаас унаж, хөлөө хугалсан таван настай хүүг аварчээ
2018-10-15 11:57:14 - Улс төр
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уныг Монголд айлчлахыг урьжээ
2018-10-15 11:55:58 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2567 төгрөгийн үнэтэй байна
2018-10-15 11:40:42 - Энтертайнмент
Америкт кино продакшн байгуулсан анхны монгол бүсгүйтэй ярилцлаа
2018-10-15 11:31:12 - Орон нутаг
Д.Чойжамц хамбыг Хамба Номун хаанаар өргөмжилсөн үү
2018-10-15 11:23:36 - Нийслэл
Дараах чиглэлийн автобусууд өглөө 06:35-06:55 цагт үйлчилгээнд гарахаар боллоо
2018-10-15 11:23:12 - Улс төр
Ерөнхий сайд "МАК" компанийн цемент, блокийн үйлдвэртэй танилцав
2018-10-15 11:08:43 - Улс төр
Хөвсгөл аймгийн Засаг даргын томилгооны асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ
2018-10-15 11:02:23 - Нийслэл
Төв замын уулзваруудад “Шар хайрцаг” тэмдэглэгээ хийж эхэллээ
2018-10-15 10:53:24 - Энтертайнмент
Б.Алтанжаргалын “Дөмөн хонгор аялгуу” дуурсана
2018-10-15 10:39:07 - Улс төр
Д.Сумъяабазар "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг IPO хийх асуудлаар Торонтод ажиллав
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-15 10:30:58 - Шар
Сергей Шойгу энэ сарын 18-нд Монголд айлчилна
2018-10-15 10:07:48 - Нийслэл
Дугаарын хязгаарлалт ӨВЛИЙН бүсчлэлд шилжлээ
2018-10-15 10:05:28 - Байгаль Орчин
Малчид, тариаланчид цаг агаарын таатай үеийг ашиглаарай
2018-10-15 09:46:21 - Улс төр
УИХ дахь намын бүлгүүд хуралдана
2018-10-15 08:38:27 - Байгаль Орчин
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2018-10-15 08:35:49 - Энтертайнмент
Д.Энхтүшиг: Хавар алимны мод цэцэглэхэд хашаа маань бяцхан төгөл шиг болдог
2018-10-15 07:53:51 - Эдийн засаг
Ч.Отгочулуу: Хөргөгч, шатахууны сав нь дундуур сонгогчид "Эдийн засаг сэргэлээ" гэх сурталчилгаанд хууртахгүй
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-13 14:18:42 - Энтертайнмент
Б.Март: “Оскар”-ын шагнал хүртсэнээ сонсоод чихэндээ ч итгээгүй
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-13 09:50:37 - Хууль
ЕБС-ийн захирлуудын холбогдсон авлигын хэрэг цаашид үргэлжилнэ
2018-10-13 18:11:38 - Спорт
Манай тамирчин дэлхийн аварга боллоо
2018-10-13 10:07:28 - Эрүүл мэнд
Ж.Нэргүй: Д витамин дархлааны цагаан эсийг идэвхжүүлдэг ганц микро элемент
2018-10-13 10:12:36 - Эдийн засаг
ЗГ дотоодод бонд гаргахаа больсноор Төв банк 4.2 их наяд төгрөгийг БАНКУУД РУУ НИЙЛҮҮЛЖЭЭ
2018-10-15 11:40:42 - Энтертайнмент
Америкт кино продакшн байгуулсан анхны монгол бүсгүйтэй ярилцлаа