Ерөнхийлөгч Х.Баттулга Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзлаа

Түгээх    
2018-05-27 13:36:54 - Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Өвөрхангай аймгийн иргэдтэй аймгийн Хөгжимт драмын театрт уулзлаа. Төрийн тэргүүнийг Арвайхээр Цэргийн хүрээ хүндэтгэн угтаж, аймгийн удирдлагууд аймаг, орон нутгийн нийгэм, эдийн засгийн байдал болоод хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өглөө.

Өвөрхангай аймаг нь 19 сум, 111 баг, 115.6 мянган хүн ам, 34.1 мянган өрхтэй юм байна. 2018 оны I улирлын байдлаар нийт хүн амын 30.2 хувийг 15 хүртэлх насны хүүхэд, 65.4 хувийг 15-64 насныхан, 4.4 хувийг 65-аас дээш насныхан эзэлж байгаа юм байна. Мөн нийт өрхийн 24.6 хувь нь аймгийн төвдөө амьдарч байгаа бол 30.8 хувь нь сумын төвд, 44.6 хувь нь хөдөөд суурьшин амьдардаг байна. Харин нийт хүн амын 63 хувь буюу 72837 нь хөдөлмөрийн насныхан бөгөөд 2018 оны эхний улирлын байдлаар аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа иргэдийн дийлэнх нь 15-35 насны залуус байгаа юм байна. Арилжааны банкуудын мэдээгээр аж ахуйн нэгж, байгууллага иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл эхний дөрвөн сарын байдлаар 183.2 тэрбум төгрөг болжээ. Харин нийт зээлийн 1.7 хувь нь хугацаа хэтэрсэн зээл юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга аймгийн удирдлагуудтай уулзсаны дараа аймгийн иргэдтэй уулзсан юм. Ерөнхийлөгч уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Өвөрхангай аймгийн иргэд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Уулзалтаа маш энгийнээр буюу иргэдээ  сонсох зорилготой хийж байгаа. Та бүхний дэвшүүлж байгаа санал, санаачилга, шүүмжлэл бүрийг сонсож УИХ, Засгийн газарт буюу шийдвэр гаргах түвшинд хүргэхээр ажиллах болно” гээд уулзалтыг эхлүүлэв.

Өрөвхангай аймгийн Арвайхээр сумын иргэн Ихбаяр: “Монгол орны өрсөлдөх чадварын индекс буурсаар байна. Хамгийн сүүлийн судалгааг харахад 10 функцээр буурсан байна. Харин манай аймаг энэ индексээр 18 аймгаас 15-д явж байна. Тиймээс аймгийн удирдлагуудыг өрсөлдөх чадвараа дээшлүүлэх асуудалд анхаараарай гэж хэлмээр байна. Мөн манай аймагт өвөл болохоор агаарын бохирдлын асуудал яригддаг. Гэвч, энэ асуудлыг бид одоо ярих ёстой. Өнөөдөр бид бүгдээрээ Улаанбаатарын утааг мэддэг. Үүн шиг Өвөрхангай аймгийн утаа гамшгийн хэмжээнд хүрсэн. Энэ агаарын бохирдлыг дагаад бизнес яваад байна уу гэж хардаг. Улаанбаатарт ямар байгааг мэдэхгүй ч манай аймагт бол утааг дагасан бизнес бий. Би энэ асуудлаар АТГ-т хандах болно. Мөн төрийн албаны томилгоог анхаармаар байна. Төрийн алба гэр бүл шиг болсон, бүр ургийн мод шиг хөгжүүлсэн аймгуудын нэг нь манай аймаг болоод байна” хэмээн саналаа хэллээ.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7–р багийн иргэн Ганболд: “Ард иргэдийн амьдрал улам бүр доройтож байна. Саяхан манай аймагт Ерөнхий сайд ирээд буцсан. Ирэх сургаар нь зах хааж, захын гадна наймаа хийдэг хүмүүсийг хөөгөөд явуулчихаж байна. Наймаачид, таксичид мөрөөрөө л ажлаа хийгээд, амьдралаа залгуулах гээд явж байгаа хүмүүс. Мөн сүүлийн үед сэтгэл эмзэглүүлж байгаа нэг асуудал байгаа нь ажиллах хүчний асуудал болоод байна. Монголоор дүүрэн ажилгүй хүмүүс байхад Хятадаас л ажилтан аваад байх юм. Энэ ямар учиртай юм бэ. Хууль тогтоогчид энэ байдлаа харж, хуулиа батлахдаа ч гэсэн хариуцлагатай хандмаар байна. УИХ-ын чуулганы хуралдааныг хараад сууж байхад 76 гишүүний тал суугаад л тэднийх нь 50-иас дээш хувь нь хуулиа баталчих юм. Ийм маягаар батлагдсан хууль Монгол Улсын хууль байж чадах юм уу” гэлээ.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7–р багийн иргэн: “2016 онд УИХ-ын сонгууль болж нэг нам олонх болсон. Өнөөдөр тэдний бүрдүүлсэн сайд нар, танхим нь хил хязгаар, газар нутгийн аюулгүй байдалд анхаарч, нухацтай хандах хэрэгтэй. Хил хязгаар, газар нутаг нэг л биш болоод байна. Монголын томоохон компани, корпорациуд Хятадаас олон ажилтан оруулж, оронд нь залуус монгол адуу шигээ экспортод гарч байна. Энэ Монголыг эдийн засгаар нь чимээгүй эзлэх бодлого юм биш биз дээ. Өнөөдөр Монголд хэдэн мянган хятад хүн ажиллаж байгааг хэлээд өгөх хүн байгаа юм уу” гэв.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн Батболд: “Монголчууд ус бол чандмань эрдэнэ гэж ярьдаг. Гэвч, усаа хайрлахгүй, уул уурхайд маш ихээр ашиглаж байгаад сэтгэл зовинож байна. Жишээ нь, Оюутолгой компани ундны усыг хэрхэн хэрэглэж байгаа, цаашид хэр их усны нөөц хэрэглэх вэ гэдгийг тогтоож, нийтэд мэдээлэх хэрэгтэй байна. Хоёрдугаарт, 1994 онд Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хууль гэж гарсан. Түүнээс хойш энэ хуульд ямар нэг нэмэлт өөрчлөлт орсонгүй. Энэ хуульд өөрчлөлт оруулж, хөгжиж байгаа тосгонуудыг хотын зэрэглэлтэй болгох хэрэгтэй гэж үзэж байна. Түүнчлэн 60 тэрбумын асуудал хэрэгсэхгүй болсон. Хууль жирийн иргэнд хатуу үйлчилж байгаа ч эрх мэдэлтэй иргэдэд хууль үйлчлэхгүй байна. 60 тэрбумын асуудлыг цаашид хэрхэн шийдэх вэ, гэдэгт тодорхой хариулт өгөх хэрэгтэй байна” гэсэн юм.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн: “Монгол Улсын харьяатад байгаа иргэдийн офшорт байгаа хөрөнгө, мөнгийг оруулж ирэх хэрэгтэй. Энэ мөнгө орж ирвэл Монгол Улс, иргэд өрнөөс гарах болов уу гэсэн хүлээлт байгаа шүү. Манай хоёр хөрш офшорын асуудлаа шийдэх арга зам олж, шийдвэрлэж байна. Тиймээс офшоорын асуудлаар УИХ, Засгийн газартай хамтран ажиллаж ойрын хугацаанд офшорт байгаа мөнгийг эх орондоо оруулж ирэх хэрэгтэй байна” гэлээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3–р багийн иргэн Лхагвасүрэн: “Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн бүлэг байдаг гэдгийг мартаж болохгүй. Нийт хүмүүсийн асуудал шийдэгдээд явдаг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал шийдэгдэхгүй орхигдоод байна. Би гэхэд харааны бэрхшээлтэй хүн. Улаанбаатар хотын харааны бэрхшээлтэй иргэдийн боловсрол, хөгжлийн байдалтай нь харьцуулахад биднийх харьцангуй дор байдаг. Мөн өнөөдрийг хүртэл биднийг буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг халамжлуулагч, асруулагч гэж хардаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг шийднэ гэж хууль гаргасан ч дагалдах эрх зүйн актууд гараагүй учраас хууль хэрэгжихгүй байна” гэв

Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн асуултад дэлгэрэнгүй хариулж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.

Мөн аймгийн Засаг дарга Г.Ганболд орон нутгийн шинж чанартай асуултад хариулж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан зарим асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг хүссэн юм. Тухайлбал, Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байгаа алтны уурхайн үйл ажиллагаанаас болж Орхон голоос хүн мал ундаалах аргагүй болтлоо голын ус бохирдсон байна. Тиймээс Орхон голын бохирдлыг цэвэрлэх, хамгаалах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөхийг хүслээ. Хоёрдугаарт, Өвөрхангай аймгийн орон нутгийн чанартай автозамын чанар муудсан тул сүүлийн жилүүдэд авто осол ихээр гарч иргэдийн амь нас хохирох болжээ. Тиймээс орон нутгийн замыг ойрын хугацаанд засаж, сайжруулах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөхийг Ерөнхийлөгчөөс хүссэн юм. Мөн аймгийн Засаг дарга агаарын бохирдол Улаанбаатарын араас орохуйц хэмжээд хүрч нэмэгдсэн талаар хэлээд хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр дулааны цахилгаан станц барих ажлыг эхлүүлэх шаардлагатай байгаа гэлээ.

М.АМАРЖАРГАЛ

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 36

73 (66.181.*.*)
2018-05-28 11:30:12
амьдрал баялаг шүү амлалтаа биелүүл үгүй бол ард түмэн дүгнэх цаг ирнэ шүү ажлаа мэдэхгүй ажил хийдэггүй сайдуудаасаа зайлуулаачээ тэр казакуудаа

Зочин (122.201.*.*)
2018-05-28 02:17:24
Талбай дээрээс ном худалдаж авч жүжиглэж байхаар офшорчидыг наад нударгаараа няц цохиод өгөөчээ.

Зочин (64.119.*.*)
2018-05-28 00:39:47
Баттулга та элбэгдорж баяр энхболдыг шоронд ЯЛЛУУЛАХ хүсэлтэй байна монголын нийт ядуу ард түмэний хүсэл энэ элбэгдоржийг баривчлах ёстой шаардаж байна баярт ял өгөө! Даварч байна эмнэлэгт хэвтэх эрх байхгүй монголын зарсан зартай хулгайч баярт ялын дээд өг хамсаатануудын баривчлах ёстой тэгж шударга ёс тогтоох хэрэгтэй !

Зочин (64.119.*.*)
2018-05-28 00:39:41

2018-05-28 00:39:33

Зочин (185.107.*.*)
2018-05-28 00:08:57
Ерөнхийлөгчөө Тамгийн газрын даргаа солиочээ, таныг муухай харагдуулаад байна..

Зочин (66.181.*.*)
2018-05-27 21:33:25
Амлалтаа биелүүлж чадахгүй байж тэнээд яахав тэтгэврийн зээлээ чөлөөл.

Зочин (112.72.*.*)
2018-05-27 20:36:13
Монголчууд шиг ингэж балайрч улсторжиж байдаг ходооний хумуус бусад орны ходоогуур байнуу одоржин ажилласан ургацаа хураасан монгоо тоолсон хумуус л байгаа биздээ хоосон улсторжоод яахийн хоолтой болохуу ингэж дэмий цагаа урж байхаар наад том газар нутагтаа хэдэн га газар олж аваад жимсний мод тарь лдаа ногоо тарь тахиа тэжээ газай тэжээ нэг л мэдэхэд та монготэй орлоготой ажилтай завгуй зун болсон байна юун улсторч балдуушаа хийж явах гь хэнд ч хамаагуй болно

Zochin (112.72.*.*)
2018-05-27 19:10:41
Mongol yalsaan mongol yalsan nuguu ur zeel tegleh yu bolson bee

zochin (77.154.*.*)
2018-05-27 18:32:54
erunhiilugch min ard tvmendee sanaa zovood . l 65 hulgaich . erunhiilugchiin esreg ard tvmnii esreg . yaralztal gar urgun uursunduu ashigtai deerem tonuul batlan ard tvmnii hvsliig boomilsooos ted bayjsaar . hulgailsaar ....

2018-05-27 18:32:53

2018-05-27 18:32:52

2018-05-27 18:32:51

Зочин (27.123.*.*)
2018-05-27 17:58:49
Оффшорчдын мөнгийг авчирж монголчуудад тараах, ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх энэ талаар тэгээд танай аймгийнхан асуусан уу

Монгол иргэн (202.21.*.*)
2018-05-27 16:41:08
Ерөнхийлөгч 2017хоног сонгуулздаг ялалт байгуулсан 2 зүйл байгаа нэгт:офицерын монгол оруулж ирэх,хоёрт:иргэдийн банкны зээлийг нэг удаа хаах гэсэн 2 асуудлын талаар нэг ч үг дуугарахгүй АН-бн даалгавраар ажиллаад байгаа ерөнхийлөгчөөр яах билээ дээ зайлуул

ЗОЧИН (122.201.*.*)
2018-05-27 16:10:06
хөдөөгүүр тэнэхээс өөр хийх ажил байхгүй юм байхдаа

зочин (64.119.*.*)
2018-05-27 16:06:13
Аймаг орон нутагаар явлаа нэг нийтлэг асуудал бол монголчууд ажилгүй ажилгүйгээс гадна өмч хөрөнгө гэхээр юмгүй өмч хөрөнгөнөөс гадна хувицаа хадгаламж гэгч огт сураггүй хувицаа хадгаламжгүйгээс гадна газаргүй ийм ядууралд оруулчихсан учир юугаа ч ярих уу.адаглаад өмч хөрөнгөтэй бол барицаа болгож зээл авч өөрсдөө ажлын байр бий болгох жишээтэй.хадгаламж хувицаатай бол банk санхүүгийн байгууллагад хандаж хувийн аж ахуй эрхлэх газартай бол амижиргаагаа дээшээ татах зэрэг өөрсдөө хөдөлж хөдлөх гээд бгаа зорилготой хүмүүс их байнаа.гэтэл үүний эсрэг монгол төр монголчуудын эдийн засаг амижиргаагийн боож хаасан өмч хөрөнгөгүй ажил албагүй ямарч эдийн засгийн бааз сууригүй болгочихоод монгол улсаар явж монголчуудыг сонсоно гэдэг утгагүй ажил болоод бна.аймаг суманд ажилгүй залуучууд мааш их бгаа энэ л яриаг сонсож ханав уу л гэж хэлэх бна

зочин (64.119.*.*)
2018-05-27 16:06:05

2018-05-27 16:05:58

2018-05-27 16:05:46

2018-05-27 16:05:38

2018-05-27 16:05:29

2018-05-27 16:05:22

2018-05-27 16:04:03

вө (202.21.*.*)
2018-05-27 15:39:38
энэ нэг спиртийн ****** ямар ч их тэнэдэг юм

Зочин (27.123.*.*)
2018-05-27 14:43:42
МАН-ын О. Батмөнхийн үеэс төрийн алба төрлийн алба болсон. Хэтэвчний хүүхнүүд. хөхөвчний эрчүүдийг цэвэрлэх хэрэгтэй. ЭМГ-ын дарга Б. Даш -Яндаг, байцаагч эмч байсан Д.Тогоохүү нар эмнэлгийн эмч мэргэжилтнүүдээс төдийгүй Өвөрхангайд байрлаж байсан орос цэргийн эмнэлгээс их хэмжээний самавор авилгалд авч байхыг харж л явлаа.

зочин (49.98.*.*)
2018-05-27 14:35:52
Бух малчин, аймгийн хумуус ижил проблемтэй ш дээ. Тиймээс бус бусээр нь телеелегчдийг нь цуглуулаад 2-3 удаа уулзалт хийгээд л болоо. Аймаг бурээр явах хэрэггуй.

зочин (27.123.*.*)
2018-05-27 14:32:50
Амлалтаа хэзээ биелүүлэх вэ Юу амласнаа мэдэж байгаа биздээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:

Таны сэтгэгдэл:

Шинэ мэдээ
2019-01-19 14:05:38 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирхол явагдана
2019-01-19 13:44:48 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гахайн мялзан өвчин гарчээ
2019-01-19 13:21:34 - Нийслэл
Цэргийн бүртгэл энэ сарын 21-ний өдөр дуусна
2019-01-19 12:51:44 - Орон нутаг
Цагааннуурт өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ
2019-01-19 12:32:39 - Энтертайнмент
Олон улсын цохивор хөгжмийн наадамд монгол хөгжимчин түрүүлжээ
2019-01-19 12:16:16 - Нийслэл
Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилээс 470 төгрөгөөр өсчээ
2019-01-19 11:42:34 - Хууль
Цахим сүлжээнд “Зээл, виз гаргана” гэх зараар иргэдийг залилах болжээ
2019-01-19 11:33:11 - Боловсрол
БСШУСЯ-аас дараах аймгуудын сурагчдын амралтыг сунгалаа
2019-01-19 10:37:42 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 09:49:13 - Эрүүл мэнд
Ж.Гантулга: Тамхинаас гарахын тулд мэргэжлийн эмчид хандах нь маш зөв алхам
2019-01-19 09:46:58 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ТАВ хүртлэх насны хүүхдийн ЭНДЭГДЭЛ нэмэгджээ
2019-01-19 09:30:48 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2019-01-18 18:12:58 - Нийслэл
Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ
2019-01-18 17:26:39 - Шар
Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз албан ёсны эрхтэй ШУУД дамжуулна гэв
2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
2019-01-18 11:57:43 - Орон нутаг
Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ
2019-01-18 11:55:46 - Орон нутаг
Цаг агаарын мэдээллийг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна гэв
2019-01-18 11:44:23 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын шүүх хурал болж байна
2019-01-18 11:35:04 - Хууль
Шалгагдаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна
2019-01-18 11:35:01 - Гадаад
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
2019-01-18 11:21:35 - Нийслэл
Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнийг бууруулна
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-16 11:28:41 - Хууль
Орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж нас баржээ
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-16 12:15:10 - Нийслэл
НИТХ: Төлөөлөгчдийн саналаар ХОТЫН ДАРГААР С.Мөнхчулуун тодорлоо
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-16 14:03:17 - Хууль
Хэвлийд нь хутгалан амь насыг нь бүрэлгээд жалганд хаясан байжээ
2019-01-16 16:08:38 - Улс төр
ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзлаа
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА