Ч.Дэлгэрцэцэг: Үнэхээр сайхан амьдралыг хүсч байвал тархи, бие хоёроо зовоо

Түгээх    
2018-05-28 08:30:46 - Энтертайнмент

deegii

Хийлч Дээгийтэй ярилцлаа.

-УРАН БҮТЭЭЛЧ ХҮН ГЭДЭГ УРЛАГИЙГ ХҮМҮҮСТ ХҮРГЭХИЙН ТУЛД ӨӨРИЙНХӨӨ
БИЕЭР ДАМЖУУЛАН ГАРГАХ ҮҮРЭГТЭЙ ХҮМҮҮС-

-“Авьяаслаг монголчууд” шоуны хөтлөгчөөс хойш үзэгч түмэнтэйгээ уран бүтээлээрээ уулзав уу. Сүүлийн үеийн уран бүтээлийн тань сонин сайхнаас яриагаа эхэлье?

-Шинэ уран бүтээл гаргахаар ханцуй шамлан орчихоод байна. “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчидтэй хамтарсан тоглолтоороо хааяа уран бүтээлээ хүргэж байна даа.

-Сонгодог хөгжмийн эгшгээр өөрийн болон бусдын зүрх сэтгэлийг хөглөдөг мэдрэмжийг үгээр илэрхийлвэл?

-Хийл хөгжмийг би сонгосон гэхээс илүү намайг сонгосон гэж боддог юм. Юу ч мэдэхгүй балчир насандаа энэ хөгжимтэй учирсан нь яах аргагүй намайг сонгосны илрэл. Хүн бүр хорвоод өөр өөрийн гэсэн үүрэг даалгавартай ирдэг. Юу хийж яаж амьдрах ёстой гээд л. Миний хувьд хөгжмөө бариад тайзан дээр гарсан цаг хугацаа нөхцлийг хийх ёстой юмаа хийж байна л гэж боддог. Би байх ёстой байрандаа байгаа гэсэн мэдрэмж төрдөг дөө. Тайз бол маш хүчтэй талбар. Үзэгчдийг эзэмдэх, эс эзэмдэх нь хувь уран бүтээлчээс л шалтгаалах зүйл. Үзэгчдээ өөрийнхөө эрч хүч энергид автуулахыг нэг л хөдөлгөөнөөр нэг л хоромд хийж тайзыг эзэмших чадвар чухал. Тэгж байж л од, урлагийн хүн байна.

deegii-Хийл хөгжимтэй санамсаргүйгээр холбогдож байсан үеийн гэгээн сайхан дурсамжаасаа та хуваалцахгүй юү?

-Зохиол бүтээл бүхэн өөрийн гэсэн өгөгдөл утга санаатай. Хөгжимчин хүн аялгуу тоглож байхдаа зохиол руугаа бүтэн биеэрээ орж байж үзэгчдэд жинхэнэ таашаал төрүүлж чадна. Жишээлбэл, “Жалам хар”-ыг тоглож байлаа гэхэд хилэн морь шиг эрч хүчтэй хэмнэлийг дотроосоо үүсгэж байж хүнд хүргэнэ. Харин “Үлэмжийн чанар”-ыг тоглож байхад дээр орших дагинасуудыг дотоод ертөнцдөө сууж байгаагаар нь боддог. Үнэхээр л таван сайхан шинж чанарыг бүрдүүлсэн гоо үзэсгэлэнгийн дагинастай харьцаж байгаа юм шиг холбоо үүсгэдэг. Ингэж байж тэр уран бүтээл хүмүүст хүрнэ. Бөөтэй харьцуулбал бид хэлмэрч. Урлагийг хүмүүст хүргэхийн тулд өөрийнхөө биеэр дамжуулан гаргах үүрэгтэй. Тоглолт бол уран бүтээл, үзэгч гэсэн хоёр туйл уулзах мөч. Тэр үүднээс би 2011 оны тоглолт дээрээ энгийн байхыг хүсээгүй. Уран бүтээлч болгон тайзан дээр алхаж гарч ирдэг. Би алхаж гарч ирэхийг хүсээгүй. Нисч гарч ирэх ёстой юм шиг санагдаад болдоггүй. Тэгээд циркийн том манеж тойроод нисэх процесс зохион байгуулсан даа. Хүмүүсийн анхаарлыг татаж, дуу алдуулж байсан тэр мэдрэмж яалт ч үгүй хамгийн сайхан байсан. Хийл хөгжмөөр овоглуулаад явж байгаадаа үнэхээр азтай. Мэргэжлээрээ овоглодог хүн олон байдаггүй шүү дээ. Бага байхдаа өдөрт дөрөв таван цагаар ч хамаагүй хөгжмөө давтахдаа толгойгоо зүүн тийшээ гилжийж их зогсоно. Тэр дороо сайхан дуугараад эхэлдэг хөгжим биш. Хэр баргийн хүний чийр, чихийг өвтгөдөг.

-Өөрийнхөө амьдралыг нэгэн аялгуу эгшигтэй зүйрлэ гэвэл?

-Б.Шарав гуайн “Сэтгэлийн эгшиг”-тэй зүйрлэнэ. Тэр аялгууг сонсож байхад өөрийн эрхгүй маш их зүйлийг эргэцүүлэн боддог. Амьдрал ямар баян юм бэ гэж дуу алдмаар сайхан шүү дээ. Хайр дурлалын догдлуулсан, жаргаасан, уйтгарлуулсан, гуниглуулсан, маш олон өгөгдөл зүрхэнд орж ирдэг. Энэ аялгууны хамгийн сүүлийн аккорд мажороор дуусдаг л даа. Мажор нь гэрэлтэй өнгийг илэрхийлдэг. “Санаа зөв бол заяа зөв” гэдэг шиг санаа зөвтэй явбал мажорын гэрэлтэй өнгө шиг хүний амьдрал сайн сайхан руу тэмүүлж дуусна гэж дотроо боддог юм.

deegii

-ХҮМҮҮС НАМАЙГ “АВЬЯАСЛАГ МОНГОЛЧУУД” ШОУНААС ХАРСАН ИЛЭН
ДАЛАНГҮЙ ДЭЭГИЙ ГЭЖ ҮНЭЛДЭГ БАЙХ-

-Уянгат хийл хөгжимтэй нөхөрлөөд хичнээн жил өнгөрөв. Энэ цаг хугацаа таныг хэрхэн төлөвшүүлж, өнөөдрийн Дээгийг бүтээсэн гэж боддог вэ?

-Хүний ухамсар гэдэг зүйл нэлээн хожуу бүрэлддэг зүйл. Хүүхэд насанд ухамсар төдийлөн бүрэлдэж амждаггүй зүйл. Тэр утгаараа хар нялхаасаа сонгодог хөгжим гэдэг амаргүй зүйлтэй холбогдсон. Үүний ачаар маш их тэвчээр, хатуужил, тууштай бодол, цаг баримтлах зарчим зэргийг өөртөө төлөвшүүлсэн. Түүнчлэн багаасаа маш их ачаалал дааж сурсан. Аливаа юманд амархан шантраад байдаггүй юм. Эрхэлж өссөн нас надад тийм ч их байгаагүй. Гэхдээ өглөөний нарыг наранд бүү бод, өсөхийн жаргалыг жаргалд бүү бод гэдэг шиг эрхэлж өсөөгүй он жилүүд надад маш том сургамж болсон. Тийм болоод ч тэр үү аливаа зүйлийг хэт даврамтгай нүдээр хардаггүй. Хүнд бүх зүйл байх албагүй. Байвал бэлэг, байхгүй бол дасан зохицож амьдрах л ёстой.

-Хүмүүс таныг эрс шулуун зантай бүсгүй гэж тодорхойлдог. Үүнтэй та санал нийлдэг үү?

-Өөрийн мэдэрснээ цензургүйгээр илэрхийлдэг. Гэхдээ хаана дуугарах, хаана дуугарч болохүйгээ бодолгүй л яах вэ. Ер нь нээлттэй хүн л дээ. Аливаад өөрөө өөрийгөө зөвөөр ойлгуулж сурна гэдэг маш том чадвар юм шүү дээ. Дотроо нэг зүйл хүсч байгаа хэрнээ түүнийгээ гадагшлуулан илэрхийлж чадахгүй буруугаар ойлгогдоно гэдэг хамгийн харамсалтай. Би өөрийгөө энэ шатыг даваад гарчихсан гэж хэлнэ. Түүнчлэн эрс шулуун үгтэй гээд юуг л бол юуг хэлнэ гэсэн үг биш юм. Тархиныхаа шүүлтүүрээр оруулж байж амаараа гаргах юм л даа. Хүмүүс намайг “Авьяаслаг Монголчууд” шоунаас харсан Дээгийгээрээ үнэлдэг байж магадгүй юм. Илэн далангүй юм шиг санагддаг байх. Энэ бол шоуны зорилго, тавилт. Би тэр суудалд хууль шийдэх гэж суугаагүй учраас цэнгэн жаргах үүднээс хийгдсэн зүйлүүд. Харин бодит амьдрал дээр найзуудддаа хэлье гэсэн үгээ хэлчихдэг. Хүн хайр хүндэтгэл хоёрыг урдаа тавьж амьдралд хандвал хэлэх гэсэн үг нь хүртэл зөөлөрдөг юм болов уу. Надаас айхтар хатуу ширүүн үг гараад байдаггүй. Аливаа зүйлийг жаахан ёжилж, ёгтлох  маягтайгаар илэрхийлчихдэг юм.

deegii-Таны нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагыг уншиж байхад нэг сэтгүүлч таныг эрс шулуухан мөртлөө нээгдэшгүй нууцлаг юм гэж хэлсэн байдаг билээ?  

-Аливаа юм харагдах байдал шигээ хэзээ ч байдаггүй. Тэр хүн тухайн цаг мөчид намайг тэгж л мэдэрсэн юм байлгүй. Нээлттэй ном шиг байхыг хүсдэг хүн биш. Шууд гаргаад зажилчихдаг бохь шиг байж болохгүй. Гэхдээ бүсгүй хүн оньсого шиг байх ёстой гэдэг үзлээс эсрэг бодолтой. Оньсого шиг байх нь хэнд хэрэгтэй юм бэ. Ялангуяа хайрлагдах гэж сонгосон эр хүндээ нээлттэй амархан байгаасай гэж хүсдэг. Зарим эмэгтэйчүүд оньсого таалгах гэж амьдардаг. Өөрөө өөрийгөө ойлгуулах гэж хичээдэг. Гэтэл энэ богинохон амьдралд ийм их яршиг төвөгтэй зүйлээр яадаг юм бэ гэдэг үүднээс энгийн байх дуртай. Ялангуяа эрчүүдтэй энгийн байх дуртай.

-Зарим хүмүүс амьдарч байгаа нийгмээ болохгүй бүтэхгүй байна гэхчилэн шүүмжилж, ихэд бухимдалтай ханддаг. Та амьдралын цонхоороо юу харж, алхаж байгаа нийгмээсээ юу мэдэрч байна вэ? Бусад шиг шүүмжлэлтэй ханддаг уу?

-Хүний олж зэмшсэн боловсрол, мэргэжил, арчаанаас шалтгаалж амьдралынх нь цонхоор өөр өөр ертөнц харагддаг байх. Хэн ч, хэзээ ч чиний хоолыг хутгаад өгөхгүй нь ойлгомжтой. Өнөөдөр бага цалинтай, бага орлоготой ажил хийж байгаа бол та сурах үедээ хангалтгүй сурчээ гэж л дүгнэх хэрэгтэй. Энэ хатуу асуултыг өөрөөсөө хамгийн түрүүнд асуугаад үз. Үнэхээр сайхан амьдралыг хүсч байвал тархи, бие хоёроо зовоо. Бид өнөөдөр харьцангуй амгалан тайван нийгэмд алхаж, амьдарч байна. Гудамжинд алхаж явахад энд тэндээс буудчих болов уу, байгалийн аюул нөмрөөд барьсан байшин, босгосон гэр орныг минь нураачих болов уу гэсэн айдас алга гэдэг чинь л сайхан хэрэг шүү дээ. Амьдралын үндсэн нөхцөл бүрдсэн улс, хотод амьдарч байна. Амьдрал болохгүй байна гээд дарга босс болох гээд байгаа бол эхлээд өөрийгөө хангалттай бэлд. Монголчуудын уг чанар хүнээр юм хийлгэх, захирагч байх гээд байдаг шинж чанарын хүмүүс шүү (инээв.сурв).

-Монголчууд хүнээр юм хийлгэх, захирагч байх гээд байдаг шинж чанарын хүмүүс санагддаг. Та энэ талаархи бодлоо хуваалцахгүй юү?

-Бүгд маш сайн яриад сурчихсан байна. Хорин хэдтэй залуучууд аль хэдийнэ амьдралыг үзээд туулчихсан юм шиг ярьдаг. Бүх юмны орой дээр гараад үзчихсэн юм шиг хандах хандлага их байна. Хүн мундаг байж болно. Гэхдээ 20-30 насандаа хэзээ ч ханаж болохгүй. Хэзээ ч өөрийгөө түмний дээд гэж үзэж болохгүй нас. Яагаад гэвэл энэ насанд үүнийг үзээд алд гээд амьдрал өөрөө бүхнийг өгч байдаг юм шүү дээ. Тийм болохоор би 30 хүрээгүй залуусыг зүгээр л дуугүй байж бай гэж хэлмээр санагддаг юм.  Юун түрүүнд 30 хүрэхэд өөрөө өөрийгөө олоод авах ёстой. Олохгүй бол хэзээ ч олохгүй гэж боддог юм. Энэ нас хамгийн сонирхолтой. Би хэн бэ, хэн болох вэ гэдгээ мэдрэх боломж юм. Энэ хорвоод ямар үйл хэрэг бүтээх ёстой юм бэ гээд маш сайн бодох хэрэгтэй. Гэтэл миний хүүхэд мундаг, ухаантай, дарга болно гээд эрхлүүлдэг ч ямар ч потенциалгүй хүүхэд болоод өсчихдөг. Нөгөө талаар хөвгүүдийг дорой буурай болно уйлж болохгүй, тэсч тэвч гэдэг үзлээр өсгөдөг. Хүнийг хүн гэдэг өгөгдлөөр нь хайрлаж өсгөх хэрэгтэй.

-Эмэгтэй хүн хэдэн насандаа өөрийгөө олж нээдэг гэж боддог вэ. Таны хувьд өөрийгөө олсон нас гэвэл?

-Эмэгтэй хүн гуч хүртлээ өөрийгөө хэн бэ гэдгийг олчихдог. Энэ хүртэл яаж жаргаж, яаж зовсон бэ гэдэг нь эмэгтэй хүнийг тодорхойлоод өгчихдөг юм шиг ээ. Өөрөө өөрийгөө олох нас 30 нас юм. Тэр хүртэл зүгээр л дурла, жарга, инээ. Хүн өөрөө өөрийгөө таних нь хамгийн чухал. Өөрийгөө таньсан хүн өрөөлтэй харьцахад илүү амар. Олон олон учралаас өөрийгөө олж хардаг. Нэг хүнд хайр сэтгэлээ өгчихөөд л, хариуд нь тэр хүн бүх ертөнцийг өгөх ёстой юм шиг үзээд байдаг нь надад өрөөсгөл санагддаг юм. Өөрийгөө хэр эрт олсноор төдийчинээ амьдралын баяр баяслыг мэдрэх байх л даа.

-Эмэгтэй хүний хувьд, уран бүтээлч хүний хувьд юунаас таашаал авч, өөрийгөө  хөглөдөг вэ?

-За юун түрүүнд өөрөө өөрийгөө толинд хардаг. Гоо үзэсгэлэнтэй байх нь хамгийн таашаалтай. Мөн биеийн зөв жинтэй байх. Би таргалчихлаа гээд өөртөө сэтгэл дундуур байх юм бол өөрөөс чинь өөр хэн чамайг үнэлэх юм бэ. Хамгийн түрүүнд гадаад гоо үзэмжээр хөглөгддөг. Зарим нь ямар хөнгөн юм ярьдаг юм бэ гэж бодож магадгүй. Энэ бол бодит үнэн. Гадаад гоо үзэсгэлэн гэдэг хийсвэл зүйл биш. Маш том хөдөлмөр юм. Бүх л бүсгүйчүүд надтай үзэл бодол нийлэх байх. Үүний дараа ханилсан хань, хорвоог хамт туулах хүнээс бүх зүйл шалтгаална. Сайнтай суувал дэлгэрээд л, саартай суувал хатаж гунддаг яг л цэцэг шиг.

-Цахим ертөнцийн гүжирдлэг, гүтгэлэг, дайралтыг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Энэ бол цаг зуурын гажуудал. Айхтар хүндээр хүлээж авдаггүй юм. Хүн л юм чинь эмзэглэж гутрах үе байсан л даа. Гэхдээ хүн өөрөө сайн байх юм бол замын ноход хуцаж л байдаг гэдэг шиг сошиал дахь хэдхэн хүний үзэл бодлыг хэзээ ч бүхэл бүтэн ертөнцийн төлөөлөл мэт хүлээн авч болохгүй. Гадуур явж байхад олон хүний хайр хүндэтгэл мэдрэгддэг. Намайг таньж байгаа хүн бүрийн дулаан энерги сайхан санагддаг. Хүн л юм чинь дандаа цэцэг шиг гялтганаж явна гэж юу байх вэ. Гуньж гутарч явах үед цоглог, мундаг охин шүү гэх танихгүй хүмүүсийн үг сэтгэгдлүүд бурхны над руу явуулсан элч шиг санагддаг. Тэгэхээр сошиал ертөнцийн хэдхэн хүмүүсийн цаг зуурын дайралтыг тоохыг хүсдэггүй. Зөвхөн нүд рүү минь хараад хэлэх нэг ч хүн байхгүй гэдгийг би баттай мэдэж байна. Хэлсэн нь ч тэгэх эрх тэр хүнд байхгүй. Суурьшмал энэ хотод хов живээс эхлээд хүний амьдралын бүхэл зүйл багтаж байдаг хойно. Хорвоо дэлхий бүх юмтайгаа оршиж байж амьдрал бүрэн бүтэн болно.

deegii-ХҮН ЯАГААД ХАД ЧУЛУУ ШИГ ХАТУУ БАЙХ ЁСТОЙ ГЭЖ-

-Бэрхшээл тохиолдож, хүнд санагдсан үед ямар үг хамгийн түрүүн таныг тайвшруулж чаддаг вэ?

-Манай эгчийн “Одоо тэгээд яая гэхэв дээ, даваад л гарна шүү дээ” гэдэг нэг үг дотор минь байнга байж байдаг. Хүн л болсон хойно өвдөнө шанална. Энэ үед энэ үг намайг тулаад байж байдаг юм. Бүх цаг үед миний хажууд байж байдаг ганц хүн бол миний төрсөн эгч. Юу ч тулгарсан эгчийн минь хэлдэг энэ үг хачин дулаахан мэдрэмж төрүүлдэг (инээв.сурв). Жилд нэг удаа очиж үзээгүй газраа аял гэж бурхан багш хэлсэн байдаг. Энэ нь юм үзэж, нүд тайлаа л гэсэн үг шүү дээ. Юм үзэж нүд тайлахаараа жижиг сажиг зүйлд ач холбогдол өгөхөө болчихдог. Заримдаа яг жилийн дараа гэхэд намайг боож боомилж, хүлэх гээд байгаа энэ асуудлууд алга болчихсон байна даа гээд л боддог. Хүн өөрөө өөрийнхөө эзэн нь байж амьдрах ёстой. Энэ үүднээс би хэн нэгний хэлсэн үгээр, хэн нэгний цагт баригдаж амьдардаг төрлийн хүн яагаад ч биш юм шиг ээ. Өөртөө найдаж, хамгийн сүүлчийн асуултыг өөрөөсөө асууж байх ёстой. Яагаад гэвэл чамаас өөр өөртөө хариулт өгч чадах хүн байхгүй шүү дээ. Учир нь өөрийн чинь дотор л хариулт нь оршиж байгаа юм.

-Өөрийнхөө дотоод ертөнцөд хана мэт бат бөх босгож баримталдаг зарчим тань юу вэ?

-“Сайн санааны үзүүрт шар тос” гэдэг үгэнд дуртай. Миний ээж хэнд хэзээ ч муу юм хийж, санаж байгаагүй хүн. Үргэлж тус болоод байдаггүй юмаа гэхэд сайн сайхныг ерөөж явдаг. Би ч гэсэн яг л энэ зан чанарыг нь баримталж амьдрахыг хичээдэг. Найз нөхөд, ажил төрлийн хамтрагч, хайртай хүнээ юун түрүүнд бодож дэмжих сэтгэлтэй амьдрах сайхан. Амьдрал аяндаа хүнийг сайн сайхан руу хөтлөөд явчихдаг юм шиг ээ. Амьдралын тойрог чинь алсуураа зөв болж эргэнэ гэдэг дээ. Би би гэх аминчхан үзэлтэй хүн хол явахгүй.

-Стрессээ хэрхэн тайлдаг вэ?

-Уйлна (инээв.сурв). Уйлах шиг сайхан юм байхгүй. Эмэгтэй хүн уйлахад сүртэй санагддаггүй шүү дээ. Хаанаас тийм их нулимс, багтраа гардаг юм бэ гэмээр сайхан тайлагддаг шүү. Тийм болохоор нулимсаа ойрхон байлгах дуртай. Хүн яагаад муухай хад чулуу шиг хатуу байх ёстой гэж. Харин эрэгтэй хүн уйлахад хатуу ч юм шиг их л хэцүү санагддаг. Сүүлийн үед хүмүүс уйлж чадахгүй синдромтой болчихсон байна шүү дээ.

-Өөрийнхөө залгамж халааг бэлдэх, нөгөө талаар сонгодог хөгжмөөр дамжуулан хүүхдүүдийг хүмүүжүүлэн төлөвшүүлэх үйлсийн талаархи сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Манай сургууль байгуулагдаад дөрвөн жил болох гэж байна. Энэ жилүүдэд маш олон эцэг эхтэй харилцан хамтран ажилласан. Надад байдаг маш том бурхны бэлэг бол соёл боловсрол. Соёлтой орнуудын хүмүүсийн боловсрол яалт үгүй хөгжмөөр илэрхийлэгддэг. Энэ утгаараа гадаад орныг зорихынхоо өмнө хөгжмийн боловсролын амтыг мэдэрчихээд яваасай гэж хүсдэг. Гадагшаа явахаасаа өмнө нэг ч гэсэн хөгжим сурчихмаар байна гэж хандах хүмүүс цөөнгүй байдаг. Мэргэжлийн багш нартай, тохилог орчныг бүрдүүлж хүртээмжтэй байдлаар үйлчлэхийг зорьдог. Хүн урлагийн сайхныг мэдрэх гэж ирж байгаа болохоос биш урлагаар шийтгүүлэх гэж ирээгүй. Урлаг хатуу хэдий ч түүгээр дамжуулан  олон сайхан зүйл байдаг гэдгийг мэдрүүлэхийг хүсдэг. Манай сургуульд элссэн олон хүүхэд сайжраад гарч байгааг хараад өөрийн эрхгүй баярладаг юм. 

 

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 70

Г (202.131.*.*)
2018-05-31 13:57:04
бүдүүлэг үг хэллэгтэй хүмүүс өөрийгөө л шинж

chimeg (183.177.*.*)
2018-05-31 12:28:57
zugeer ioriihooroo baij boldogui umu mongol emegtei tandai he he

Зочин (203.91.*.*)
2018-05-31 00:29:57
Гайгүй баян нөхөр бас чухал, айн? Өвгөжөөр бол бүр сайн.

ард (66.181.*.*)
2018-05-30 19:56:40
Гайхамшигтай сайн хөгжимчин.цоглог бүсгүй дээ. Хөгжим сонсч мэдэрдэггүй юмнууд цэвдэг хүйтэн сэтгэлттэй..гутранги сэтгэлтэй. гундуу царай зүстэй бүтэл муутай л юмнууд байдаг ш дээ . Үлэмжийн чанар-ын аялгуу шигээ улам цоглог яваарай.

Зочин (112.72.*.*)
2018-05-30 17:05:07
бөгсөө л сайн зовоодог байх даа. энэ. жаргаадаг ч гэх юм уу. за ухаан гэдэг ч ёстой үгүй юм билээ. худлаа рекламдаад яахав дээ. өөрийгөө хэн байсаныг заримдаа сана л .даа:

doogii doogii (212.51.*.*)
2018-05-30 15:48:18
tsarai zus muu, oyun uhaan homs, maiga sairga holtei iim muu emsiig interneteer uzuulehiig horiglo sugai. ereen hotiin emsiin hureeleend ajluulj tatwar guwchuur aw,sugai

z (66.60.*.*)
2018-05-30 08:17:26
Manai Mongolchuud yamar aimaar negniigee gutaan doromjildog yum be? Ter 2 hun hoorondoo bolood l amidarch baigaa bol hend hamaatai yum be? Nasaar ah humuustei suusan huuhnuud zunduu l baidag shde. Horvood buh yumiig uv tegsh zayah bish! Avyastai, bue haa tsarai zus saitai l huuhen shde. Negendee bitgii ataarhaj baigaach!

Yagi (27.123.*.*)
2018-05-30 03:05:27
uvgun ni unuuh ni ajillagaagui tegeed nuguu dildo mildogoor l neg yum nuh ruugee zaimchuulj bdag bh daa huurhii

Zochin (27.123.*.*)
2018-05-30 02:53:18
Uzeeriin yanhan albin shulam.Muruuruu naad tugtsugiinhee booviig huhuud hevtej bai. Mongol ohidiig chi soyn gegeeruuldeg ni bish chi bol harin esteg taliin baatar..

Irgen (27.123.*.*)
2018-05-30 02:46:57
Hugshin sarmagchin hun har guruusnii uvurt hevtej booviig ni dolooj l neg yum gol zogooj yavaa yadarsan yagi daa.Eej meej ichdeggui yum bhdaa chaavaas.

ЗОЧИН (150.129.*.*)
2018-05-29 16:04:52
САЙХАН БҮСГҮЙ ШҮҮ, ЦОГЛОГ. АМЖИЛТ.

Зочин (103.229.*.*)
2018-05-29 15:06:49
2laa neg saihan bolzonooo k kk

Зочин (122.201.*.*)
2018-05-29 09:57:57
Ийм үлгэргүй, хөгийн юмнуудыг битгий олон нийтийн мэдээллийн хэрэгслээр яриулж байл даа, залуу охидууд үүнээс чинь үлгэр авбал яах вэ. Үнэхээр ховорхон сайн хөгжимчин юм бол тоглосон аялгууг нь гаргаж болно л доо.

Зочин (202.21.*.*)
2018-05-29 02:46:24
Deegii gej heleed uuruu bayan ovooogiin noob hohon dald orvooo Gej shaaj bga um bish shu mani chin yag tiim l bga itgehgyi Bol altanturuugin tanaid honiig uzeerei bas l aav shigee bhar ovoog haha noob bosdog l jmblgui degii noob bish nogoond n bolsn bha

Zochin (122.201.*.*)
2018-05-29 02:22:14
Zadgai yariatai, unen maanag huuhen uymaa. Tsarai muutai bj uurtuu l huurhun uym bh daa...Ta yaj ch bsn tsarailag huuhen bish..Mun nas nambandaa bj saihan avgai bolohgui bol zaluusiin doog tohuu bolj daraa n baidald oroh vii!!

Mongol eej (64.119.*.*)
2018-05-29 01:57:13
Хүн л юм хойно амиа тээх нэг ухаантай бж таарна. Харин тэр нь хосгүй талдаа гэвэл хошгоруулсан хэрэг. Бүх эмч багш нар мэргэжлээрээ овоглохын сацуу монголжуу амьдарч болж л бна. Бүү бялуур, бачуур, бас бардамна. Агуу нь энгийн байдаг. Хэн байгаад хэн болсноо санаж явбаас хүн шиг хүн. Гэхдээ тэр хөдөлмөрч, хэн ч үгүйсгэхгүй:)

Mongol eej (64.119.*.*)
2018-05-29 01:55:38
Хүн л юм хойно амиа тээх нэг ухаантай бж таарна. Харин тэр нь хосгүй талдаа гэвэл хошгоруулсан хэрэг. Бүх эмч багш нар мэргэжлээрээ овоглохын сацуу монголжуу амьдарч болж л бна. Бүү бялуур, бачуур, бас бардамна. Агуу нь энгийн байдаг. Хэн байгаад хэн болсноо санаж явбаас хүн шиг хүн. Гэхдээ тэр хөдөлмөрч, хэн ч үгүйсгэхгүй:)

иргэн (202.21.*.*)
2018-05-29 01:32:47
Сэтгэл судлалд иймэрхүү хүнийг "завсрын эмгэгтэй" гэж үздэг, эрүүл эсэх нь эргэлзээтэй, хараалгаж зүхүүлээд ч хамаагүй олны анхааралд өртөх гээд ядчихдаг. бидний өмнө гарч ирээд нүцгэн мах, салтаа гуяа гаргаад байхаар л бид дургүй хүрээд, жигшээд байгаа юм. Мөрөөрөө гэртээ эх хүн шиг үр хүүхдээ өсгөөд, монгол цусаа хадгалаад явж байвал бид огт муулахгүй ш дээ. "Доромжлох тусам нь гялалзаж байнаа" гээд л дайрч гарч ирээд л, олны хараал зүхэл, хар энергийг идээд л хохироод л байгааг нь харахад эрүүл сэтгэцтэй хүн яав ч биш. одоогийн гайгүй эрчүүд боловсрол, ухаантай, зөв суртахуунтай эмэгтэйг ханиа болгож эхэлсэн. Аальгүй хүүхний нүцгэн махан цогцсонд зөвхөн мунхаг харанхуй эрчүүд л, уурхайн хар босс хөгшин, майжиг нөхөр мэт нь л татагдана даа. Мунаг эрчүүд олон ч зөвхөн нүцгэн мах руу тэмүүлдэг нь бас ч цөөрч байгаа.

иргэн (202.21.*.*)
2018-05-29 01:23:22
Монгол улсад гай тариагүй гэвэл худлаа. Бяцхан охидыг өөр шигээ амар хялбар аргаар, мөнгөтэй л бол хэний ч хамаагүй дор хэвтэж, хөлөө алцайхыг зааж байгаа. Хөгшин энэтхэгтэй явж төрүүлсэн хүүхдээ эцэгт нь хаячихаад одоо хэнд ёс суртахуун заах гээд байнаа? Өөрөө нэг гиншсэн хөгжим шиг юм хөрөөдөж,ярвайж ширүүн харж, бараан арьсаа үнэтэй тосоор өнгөлж, өөрийгөө их юманд бодож гарч ирж байна. учир мэдэхгүй хүүхдүүдийг хорлоод байгаа юм. 13-р хорооллын ЭЛБА дэлгүүрт ормогц нэг их муухай нүцгэн гуя салтаа гаргасан зургийг нь асар томоор дэлгүүртээ тавьчихсан байсан. Элба ингэж янхнаар реклам хийтлээ ядарчихсан юм уу? Би эр хүн, гэхдээ энэ элий Дээгий гэгчийн ямар ч хөх, салтаа энэ тэрийг сонирхдоггүй, харахаас ч нүд хорсдог. Ардчилал гэх зоргоороо нийгэм болохоор луйварчид, янхнууд л дураараа дургиж байна. Тэр хөгшин гадаад нь монголын ард түмний баялгийг идсээр, та нар өмөөрсөөр л сууна шдэ

Kk (218.37.*.*)
2018-05-29 00:58:01
Tsarai muutai ym baij neeh ih zantai maniisan avgai bn lee. Neeh svrhii svrhii yariltslaga uguul nohoin baas haha. Eniig toodog hvn bdg ymu??

Зочин (202.21.*.*)
2018-05-28 23:18:19
Дээгий өөрөө нэг бус удаа хэлсэн нь энэ өвгөн миний хүссэнийг авч өгсөн монгол эрчүүд хоншооргүй тийм болохоор энэ америк өвөөтэй суусан гэж юу сайхан дур сайхан. Жоохон ухамсартай байцгооёо. гээндээ ч гоондооч байгаа. Энэ хүүхэний үнсэлт өөрт нь л болж байвал тэгээд л болно биздээ. хүний халаас өнгийсөн иймэрхүү нөхдүүд олон байгаа. Дээгий л ичихгүй мэдрэлтээд байгаа болохоос..

Зочин (202.21.*.*)
2018-05-28 23:18:17
Дээгий өөрөө нэг бус удаа хэлсэн нь энэ өвгөн миний хүссэнийг авч өгсөн монгол эрчүүд хоншооргүй тийм болохоор энэ америк өвөөтэй суусан гэж юу сайхан дур сайхан. Жоохон ухамсартай байцгооёо. гээндээ ч гоондооч байгаа. Энэ хүүхэний үнсэлт өөрт нь л болж байвал тэгээд л болно биздээ. хүний халаас өнгийсөн иймэрхүү нөхдүүд олон байгаа. Дээгий л ичихгүй мэдрэлтээд байгаа болохоос..

БAT (66.181.*.*)
2018-05-28 22:41:28
ЭНД ЭНЭ ЭМЭГТЭЙГ ХАРААЖ ЗҮХСЭН БҮХЭН АВСАНД ОРСОН ЦАГТ МОНГОЛЧУУД БИЕНЭЭ ОЙЛГОЖ ХҮНДЛЭЖ ХАЙРЛАЖ ЧАДНА !!! ТЭГЖ БАЙЖ ХӨГЖИХ БАЙХ АА !!! ТАНЫ АЖИЛ АМЬДРАЛД ЭНЭ ЭМЭГТЭЙ ЯМАР ГАЙ ТАРЬЧИХАВ АА !!! !!!! !!! ЭНЭ ЭМЭГТЭЙГЭЭС ИЛҮҮ УЛС ТӨРЧИД АВИЛГАЧИД ЭХ ОРОН ГАЗАР НУТАГ ТА ЕИДНИЙ БАЯЛГЫГ ХАРИЙНХАНД ХУДАЛДСАН ТЭР ХҮМҮҮСИЙН ТАЛААР ЯРЬЖ БИЧИЖ ТЭМЦЭХ ЕСТОЙ ҮҮРЭГТЭЙ БИШ ҮҮ !!! ДЭЭГИЙ ГЭХ ЭНЭ БҮСГҮЙГЭЭС ИЛҮҮ НИЙГЭМД БОЛЖ БҮТЭХГҮЙ АСУУДАЛ ЗАХААС АВАН ӨМНӨ ЧИНЬ УУЛ ОВОО МЭТ БАЙГААД НҮДЭЭ НЭЭГЭЭЧ ЭЭ !!!!!!!!!!!!!!!

zochin (27.123.*.*)
2018-05-28 22:12:49
Ee, ene hund chini ymarch gegeeleg medee alga, dimii um yrij, olnii emne garch ingej muu muuhaigaaraa duuduulah ymar hereg bna. Gertei chimeegui hebtej baij boldoggui umuu, Chi gants hegjim togoldog l huni biz dee, eeriigee hen gej bodood baigaa um be, bolobsrol baga shou chini neher l bna lee dee,Um medehgui baij Demii um bitgii yrij bai. Humuus chamaig amar hylbar argaar menge oldog baij hudlaa um bicheed bna, gej durguitseed bna sh dee, Chi sahil hurteed shal dordob gegch bolloo

Зочин (122.201.*.*)
2018-05-28 22:11:49
Царай муутай байж өөрийгөө хөөрхөн гээд бүүр итгэчихсэн. Хиймэл хөхөөрөө эрчүүдийг даллахаа ухаан гээд бодчихсон. Идэж ууж эдлэж байгаа юмсаа хараад өөрийгөө бөгсөө зараагүй ухаанаар мөнгө олсон элитүүдийн зиндаа гээд төөрчихсөн. Дээгий минь чи ядаж дүү залуусыг өдөж донтсон авгай шиг аашлахаа болиорой. Хөгшин гадаад өвгөндөө виагра уулгаж тэр их тачаалаа дарж мөрөөрөө амьдар.

zochin (27.123.*.*)
2018-05-28 22:07:42
Ee, ene hund chini ymarch gegeeleg medee alga, dimii um yrij, olnii emne garch ingej muu muuhaigaaraa duuduulah ymar hereg bna. Gertei chimeegui hebtej baij boldoggui umuu, Chi gants hegjim togoldog l huni biz dee, eeriigee hen gej bodood baigaa um be, bolobsrol baga shou chini neher l bna lee dee,Um medehgui baij Demii um bitgii yrij bai.

Зочин (66.181.*.*)
2018-05-28 20:32:15
Биенийхээ аль хэсгээр мөнгө олж байгаа вэ, балай авгай.

Зочин (43.228.*.*)
2018-05-28 19:48:18
Биеэ бөгсөө сайн зовоох юм уу

Зочин (112.72.*.*)
2018-05-28 19:34:01
үнэнхүү тэнэг авгай. ямар ч ухаан үгүй гэдэг нь илт юм билээ.

иргэн (112.72.*.*)
2018-05-28 18:17:01
ЭНЭ ТЭГЭЭД ӨӨРӨӨ ТАРХИ , БИЕ 2 оо ЗОВООХГУЙ ЯГААД ХӨГШИН АМЕРИКТАЙ СУУЖ АМАР ХЯЛБАР ЗАМЫГ СОНГОВ

Монгол сөнөж бн (77.81.*.*)
2018-05-28 17:54:45
Үр хүүхэд гэр бүлгүй утгагүй амьдарч яваа хүүхнүүд ийм хачин юм ярьж өөрөө өөрийгөө хуурч цаг бардаг. Хөгшин гадаадын царай муутай монгол ав гай

hehe (141.65.*.*)
2018-05-28 17:41:29
deegii tolgoi bas bieiinhee alga daram gazar 2iig sain ajilluuldag ni uneen unen.

Zochin (24.16.*.*)
2018-05-28 16:49:02
Deegii mine yadaj zov namb suu soliotoi zonog hogshinoo asraad yavhuu, odonchimeg shig ovjin zan gargaj chavgants bolchood bandi tevreed uheh uu, edgier n bol son in bish zugeer l ta nar shig gajaatai Belgiin yos bus humuus ichij bas nuugdaj amidar, bat tsetseg aytai

Zochin (24.16.*.*)
2018-05-28 16:42:19
Yadaj morooroo moom shig yumaa unjuulj giiguuldee hogshin nutagtaa bol zugeer l hench toohgui nohoi avch ircheed ekh ornii mine ireedui bolson zaluusiig naad hogshin shar nohoitoigoo buu ziurluul

zochin (202.179.*.*)
2018-05-28 16:38:06
saihan bvsgvi amjilt hvsie hvvhnvvdee bitgii hvnd ataarh oorsnoo ingej goe amidraach

зочин (43.242.*.*)
2018-05-28 16:37:46
Бурханаас өгсөн бэлгээ зөв эдэлж хөдөлмөрлөж яваа хүнд бүү атаарх чамайг бодвол хийсэн юмтай олонд танигдсан эмэгтэй гэж бодож байна юу таалагдахгүй байгаа юм бэ төрсөн бие өөрийн нүүрцарайгаараа л байна эрүүл бие въяас байна өөр юу хэрэгтэй гэж сайхан бүсгүйд амжилт хүсье

Zochin (24.16.*.*)
2018-05-28 16:30:36
Deegii mine naad hogshin ovgon chine Bie setgeleer chine naadgai hiij hanahgui n ee, shuluun gedeseer uulen boroonii ajil hiicheel Daraa n setgeliin tamd unana, daraa n jaal zoos ogohoor n jargaltai bolood l buhnee martana tegeed oilgoj baina, ohid huuhnuudiig iim yumand Birgitta urialan duudaj bai, tedgeer ohid huuhnuud yaduuch bai yu ch bai tsever Ariun hair setgelee undesniihee yazguur ugasgaandaa ilchilj hunii I yosoor amidarag , bitgii gadgaad huniig surtachilaach

Zulaa (64.119.*.*)
2018-05-28 15:02:11
66,181-ээ чамаас бол хол ухаантай, хөдөлмөрч, бас сайхан байх. Дэлгэцийн ард ямар матар сууж байдаг бол гэж би дандаа боддог юм. Өөрөө сайхан хүн бол хүнийг муухай гэдэггүй.

Zulaa (64.119.*.*)
2018-05-28 15:00:05
Бичсэнийг нь нэг сайтар уншчихаад бичээч комментуудаа. Ямар ухаалаг санаанууд гээч. Оркуудад ер нь юу ч хэлээд нэмэргүй. Энэ цаг үе өнгөрч, эд нар үхээд дуусвал яадаг юм бол гэхээс.

Зочин (66.181.*.*)
2018-05-28 15:00:04
Нээрээ Дээгийн хэлдэгээр монгол эрчууд архи ууж заваархаас оорцгуй хуухэндэж чаддаггуй будуулэг ХОНШООРГУЙ хумуус гэдэг нь унэнэнлдээ .Гэхдээ энэ хуухэн БОГСООН сайн зовоож амьдарч байгаа нь унээн. Килл хогжмоорч нэг их монго олж чадахгуйлдээ чааваас нэг их холрхон сайхан хуухэн бишээ ердийн нэг байдаг л хуухэн

цэцэг (64.119.*.*)
2018-05-28 14:10:08
дээгий үнэн л хэлсэн байна гэхдээ дээгий сайн цагын буюу социалист нийгэмийн соёлын үрээр сонгодог хөгжимийг үнэ төлбөргүй сурсан харин одоо сурсанаа ард түмэндээ үнэтэй зарж байна мэдээж сайн хөгжимчин болход хувь хүний хөдөлмөр 99%байсан л байх .

kkkkk (92.90.*.*)
2018-05-28 14:07:42
doodhoo ajilluulah bishvv kk

Зочин (66.181.*.*)
2018-05-28 13:53:38
HUGSHIN HUNTEI SUUHAAR SPERMIIG NI AVSAAR BAIGAAD AMARHAN YAMBIIDGIIN SHDE.TIIM L BOLJ DEE CHAVGANTS MINI

ИРГЭН (59.153.*.*)
2018-05-28 13:11:59
энэ эмэгтэй сайхан эмэгтэй биш

Зочин (103.87.*.*)
2018-05-28 12:05:29
Mundag busgui, Hun uuriinhuuruu baij chadaj baina gedeg ni hamgiin chuhal unet zuil, Busdiin haraand baij yu hiihee zaalgah ni gutamshig, Truul enh,az,jargal, gbjilm husii,

Зочин (27.123.*.*)
2018-05-28 12:04:22
Mongol erchuud honshoorgui gj amerik uvgunii dooroos gunigtaihan helsen bitch

zochin (202.21.*.*)
2018-05-28 11:57:20
ene huuhen tarhia ajiluulahuu,

Сувл (124.158.*.*)
2018-05-28 11:53:27
Энэ хүмүүс ямар атаархуу байдаг вэ ? Бичиэ байнйгаа

Зочин (202.21.*.*)
2018-05-28 11:46:40
майжиг богинохон хөлөө юун ч их ачиж суух дуртай юм дээ. энэ нь цаанаа байгаа зүйлийг ямар хэлбэртэй байгаа бол гэж эрчүүдэд бодогдуулах сэдлийг төрүүлдэг гэж байгаа биз

Зочин (112.72.*.*)
2018-05-28 11:32:58
Чадаж байгаа юманд арга байхгүй хүн өөрөө өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байгаа бол боллоо шүү дээ бүү атаархаж хэл амаа билүүд Ямар улс төрчид шиг эх орноо зарж идэж байгаа биш хүн алж хүрээ таслан биш

Зараа (182.160.*.*)
2018-05-28 11:19:30
Дайчин мундаг бүсгүй. Энэ бүсгүй зөвхөн өөрийнхөө биеийг зовоож байхад бөгс бөөрийг нь яриад санаагаа чилээгээд урдуур нь орж хошуу нэмэрлээд зовоод байгаа нөхдийг ойлгохгүй юм.

zochin (116.95.*.*)
2018-05-28 11:18:36
ene hogshin avgai bolimooroi nuur tsarai ene shavar hun aytai shali zavaan avgai tsarai gej zassan tonshuul aytai ichej amidara yma

Зочин (112.72.*.*)
2018-05-28 11:17:13
Араггүй үнэн. Энэ хүүхэн ТАРИХАА биш харин САЛТААГАА хирээс их зовоож байга хүн дээ!

зочин (202.131.*.*)
2018-05-28 11:08:44
Өрөвдмөөр хүмүүс шүү, Бусдын сайн сайхныг харах мэлмий нь хаагдчихсан. Оюуны хоосролууд. Дээгий мандтугай. Улам од мэт гялалзаад байгаарай. Нүдийг нь улам гялбуулаарай

123456 (124.158.*.*)
2018-05-28 10:55:13
бид яагаад хөгжиж чаддаггүйг мэдэхүү???. хар атаархал чинь чамайг хөгжүүлэхгүй байна.сайн юмыг сайхнаар хараад, тусгаад сурчих . тэгвэл чи ялна, бас ухаан санаа чинь эрүүлжинэ. ДЭЭГИЙ МУНДАГ, БАС ГОЁ БҮСГҮЙ

Зочин (64.119.*.*)
2018-05-28 10:49:33
Uuriig chini Uur yumaa zovooj amidardag geh yum.Hugshin huntei bh aimaar uitgartai yu?

Зочин (66.181.*.*)
2018-05-28 10:49:30
Их замбараагүй завхай яриатай явдалтай сонин эмэгтэй байнлээ дээ Эрчүүд голдоггүй юм биш үү Юм ярилцаад сууж байгаа эриихээ боовыг нь оролдоод байхыг хоёр нүдээрээ харсан л юмдаа Аягүй муухай санагдсан

зочин (202.9.*.*)
2018-05-28 10:37:56
боовоо сайн хөх

zochin (66.181.*.*)
2018-05-28 10:37:30
30 хүртлээ завхайр гэж ойлголоо

Зочин (27.123.*.*)
2018-05-28 10:36:35
ene huuhniig soyl urlagt bhad ni uhtel ni idlej bilee...

Зочин (27.123.*.*)
2018-05-28 10:13:24
За тэр энэ хүүхэн бүсгүйчүүд та нарт зөлөгөө өгч бн. Цэвэрхэн янханд гэж бн.

unshigch (43.250.*.*)
2018-05-28 10:03:18
mundag bvsgvi shuu. oorin gesen vzel bodoltoi. awiyaslag emegtei...

Амжилттай бай (112.72.*.*)
2018-05-28 09:55:04
Хатуу ч зөөлөн ч үнэн мундаг. Өөрийнхөөрөө баыгаа ч өрөөл бусдад үнэнийг ойлгуулдаг. Сайхан эмэгтэй

Зочин (202.70.*.*)
2018-05-28 09:29:12
Биеэ зовоож байгааг сайн мэдэх байх шүү

Зочин (203.91.*.*)
2018-05-28 09:23:56
чи бөгсөө л сайн ажиллуулсан даа дээгий ?

Зочин (27.123.*.*)
2018-05-28 09:10:09
Үнэхээр чи ч тэр гахай шиг бүдүүн америкийхаа доор биеэ ихээхэн зовоож байж гайгүй амьдарч байгаа л даа. Гэхдээ тэр бол чиний л сайхан амьдрах арга зам. Харин бусдыг өөрийхөө завхай амьдралруу бүү уриал! Please!

Зочин (112.72.*.*)
2018-05-28 09:07:02
Тийм шүү. үнэхээр сайхан амьдралыг хүсч байвал тархи бие хоёроо зовоох ёстой.

Зочин (202.131.*.*)
2018-05-28 09:02:09
тийм шүү, Ухаантай хүүхэн. нээрээ л уйлахгүй инээхгүй хүмүүсийн зүрх нь мөсөн байдаг байх. Эргэн тойрондоо жихүүдэс төрүүлээл

Зочин (103.229.*.*)
2018-05-28 09:00:44
зөв ухаалаг бүсгүй, амжилт хүсье!

Зочин (66.181.*.*)
2018-05-28 08:57:54
bugsuu bas zovoohiin bish uu. Deegii. aan.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-16 18:35:46 - Гадаад
Трамп АНУ-аас Монголд суух Элчин сайдын албан тушаалд Майкл С.Клеческийн нэрийг дэвшүүлжээ
2018-08-16 18:23:17 - Нийслэл
Дарь-Эхийн замыг засахын тулд арав хоног зам хаахаар боллоо
2018-08-16 18:17:12 - Нийслэл
Энэ сарын 25-нд тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулна
2018-08-16 17:53:01 - Орон нутаг
Хэрлэн голд живсэн 13 настай хүүг эрэн хайж байна
2018-08-16 17:35:30 - Энтертайнмент
МЗЭ Бага чуулганаа хуралдуулж, Удирдах зөвлөлийн даргаа томилно
2018-08-16 17:27:21 - Шар
Хүн амины хэрэгт холбогдсон, ЗТХЯ-ны албан тушаалтнууд чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
2018-08-16 17:12:40 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга "Конрад Аденауэр сан"-гийн Герхард Валерсийг хүлээн авч уулзав
2018-08-16 16:50:45 - Нийслэл
“Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулах хэлэлцүүлэг боллоо
2018-08-16 16:43:04 - Гадаад
Хойд Солонгосын төлөөлөгчид Бээжинд хүрэлцэн очжээ
2018-08-16 16:08:37 - Технологи
Компьютер вишн технологи ашиглан Нийслэлийн авто замын сүлжээний зураглал хийх аян эхлүүлж байна
2018-08-16 16:06:46 - Шар
С.Мишгээ: Зөрчлийн хуулийг эсэргүүцэж өлсгөлөн зарлана
2018-08-16 16:01:32 - Нийслэл
Зуслангийн 40 гаруй байршилд орц, гарц гаргаж, зөрчил арилгажээ
2018-08-16 15:57:27 - Орон нутаг
Өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангахыг анхаарууллаа
2018-08-16 15:35:13 - Нийслэл
Ирэх сард БНСУ-ын соёлын өдрүүд болно
2018-08-16 15:32:52 - Шар
Иргэн Х-гийн нүднээс нүүрээ угаасных нь дараа зэвтэй төмрийн үртэс гарчээ
2018-08-16 15:30:36 - Нийслэл
Нийслэл хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа
2018-08-16 14:39:03 - Шар
Туул голоос таван метр хүрэхгүй зайд газар ухаж байна гэв
2018-08-16 13:43:14 - Эдийн засаг
ХААН Галерейд “CODE 1” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ
2018-08-16 13:40:34 - Боловсрол
Багш нар есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхгүй гэв
2018-08-16 13:16:00 - Нийслэл
“Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” олимпиадад тэргүүлсэн сурагчид Сингапурыг зорилоо
2018-08-16 13:10:34 - Эрүүл мэнд
Есөн сартай охиныг үжил өвчний улмаас нас барсан гэж ЭМЯ-наас мэдээллээ
2018-08-16 12:58:27 - Эдийн засаг
“Дисковер Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болно
2018-08-16 12:58:13 - Хууль
Олон нийтийн сүлжээгээр дамжуулан баталгаагүй эм худалдаж авахгүй байхыг анхаарууллаа
2018-08-16 12:57:26 - Орон нутаг
Өгий нууранд живж, амиа алджээ
2018-08-16 12:55:10 - Улс төр
Польш Улсын элчин сайдыг хүлээн авч уулзав
2018-08-16 12:42:10 - Улс төр
Нөхөн сонгуулийн асуудлаар Үндсэн хуулийн цэц хуралдана
2018-08-16 12:35:02 - Орон нутаг
Архангай аймаг 1400 тонн өвс бэлдэнэ
2018-08-16 12:25:15 - Орон нутаг
Улсын Онцгой комиссын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
2018-08-16 12:20:35 - Технологи
Сансрын инженерчлэл ба хэрэглээний чиглэлийн олон улсын хурал болж байна
2018-08-16 12:17:44 - Нийслэл
Дорнод Сибирийн төмөр замын сэргээн босголтын галт тэрэгний баг өнөөдөр нутаг буцлаа
2018-08-16 11:47:33 - Хууль
“Нүүдэлчин Монгол-2018”-д 160 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэлээ
2018-08-16 11:00:22 - Улс төр
Монгол Беларусь улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа өргөжиж байна
2018-08-16 10:53:16 - Орон нутаг
Ховд аймгийн Жаргалант суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо
2018-08-16 08:22:39 - Байгаль Орчин
Улаанбаатарт 18 хэм дулаан байна
2018-08-16 08:20:22 - Энтертайнмент
С.Нацагдорж: Монгол орныхоо явж болох бүх газраар явж, зураглалыг нь “Google street view”-д оруулаад байна
2018-08-16 08:20:20 - Улс төр
Ц.Цогзолмаа: Б.Чойжилсүрэн гишүүн надаас барилгаа худалдаж аваач гэж гуйгаагүй
2018-08-16 08:20:17 - Нийслэл
ИНФОГРАФИК: Та замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэмтэй танилцсан уу
2018-08-16 08:20:14 - Эрүүл мэнд
СУРВАЛЖЛАГА: Эмнэлгүүдийн сахиурын өрөөнүүд бохир, бүгчим байна
2018-08-16 08:20:11 - Хууль
Бага насны охидыг хуурч, нүцгэн зургийг нь авдаг байсан этгээдийг саатууллаа
2018-08-16 08:19:59 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-15 09:04:55 - Боловсрол
Д.Мөнхбаатар: Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын 70 ажилтны 68-ыг нь ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-15 09:25:56 - Нийслэл
Төгсөгчдийг маань хараад “Харүмафүжи Монголдоо хэрэгтэй зүйл хийжээ” гэж хэлбэл миний зорилго биелэх болно
2018-08-14 12:13:17 - Шар
Ходоодондоо кокаин “хадгалсан” зорчигчоос болж онгоц яаралтай газарджээ
2018-08-14 10:33:55 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад Ц.Бат-Энх, Д.Амарбаясгалан нар яригдаж байна
2018-08-14 08:56:19 - Орон нутаг
Хэнтий аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан залуусын цуглааны үеэр алга болсон 17 настай хүү амиа алдсан уу
2018-08-14 16:44:16 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар Л.Халтарыг томилно
2018-08-16 13:40:34 - Боловсрол
Багш нар есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхгүй гэв
2018-08-15 14:06:30 - Орон нутаг
Сангийн далайд "луу унжжээ"
2018-08-16 08:20:20 - Улс төр
Ц.Цогзолмаа: Б.Чойжилсүрэн гишүүн надаас барилгаа худалдаж аваач гэж гуйгаагүй