“Монголоо сонсъё” аян орон даяар амжилттай үргэлжилж байна

Түгээх    
2018-05-28 11:54:28 - Улс төр

Эрх баригчдын бодлого, шийдвэрт иргэд сэтгэл дундуур байна

“Монголоо сонсъё” үндэсний аян орон даяар амжилттай үргэлжилж байна. Ардчилсан намын шинэчлэл, үзэл баримтлал, үндсэн дүрэм, бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хүргэж, ард түмнээ сонсох зорилготой эхлүүлсэн аяны хүрээнд ҮБХ-ны гишүүд Монгол орны 21 аймаг 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, 152 хороонд хүрч ажиллахаар төлөвлөжээ. “Монголоо сонсъё” уриан дор зохион байгуулж буй үндэсний аян Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас энэ сарын 14-нд эхэлж, албан ёсны нээлтээ Улаанбаатар хотноо 15-нд хийсэн юм. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд, Хэрэг эрхлэх газрын ажилтнууд, урлаг соёл, эрүүл мэнд, хууль эрх зүйн салбарынхан гээд өргөн бүрэлдэхүүнтэй баг хамт олон хариуцсан бүс нутагтаа аяныг амжилттай зохион байгуулж, иргэдээ сонссоор байна. Энэ удаад Ардчилсан нам зөвхөн иргэдтэй уулзаад өнгөрөх бус тэдний хэрэгцээ, шаардлагад нийцсэн олон төрлийн үйлчилгээ үзүүлж, сонирхолтой байдлаар нээлттэй өдөрлөгөө зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, “Ардчилсан намын нээлттэй өдөрлөг”-ийн үеэр төрөл бүрийн хөгжөөнт тэмцээн, спортын наадам зохион байгуулж, азтан тодруулж,  иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэнд, соёлын үйлчилгээ үзүүлэн, хуулийн зөвлөгөө өгч байгаа нь тэдний талархлыг хүлээж байна.

Хэнтийчүүд орон нутгийнхаа нэрийг “баастсан” гишүүдэд хариуцлага тооцохыг хүсч байна

Зүүн бүсээс эхэлсэн “Монголоо сонсъё” аяны хүрээнд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд, бусад ажилчдын төлөөлөл бүхий 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Хэнтий аймгийн 18 сум, таван тосгонд хүрч ажиллахаар замдаа гарсан юм. Тэд төлөвлөсөн ажлынхаа талаас илүү хувийг хийж, гүйцэтгэсэн бөгөөд өрх бүрийн хаалгыг татаж, тулгамдаж буй бэрхшээл, саналыг сонсч, гарц, шийдлийг хамтдаа эрэлхийлж явна. Одоогоор Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Батширээт, Өмнөдэлгэр, Баянмөнх, Баян-Адарга зэрэг сумдад “Монголоо сонсъё” аян амжилттай зохион байгуулагдаад байна. Хан Хэнтий нутгаа төлөөлөн УИХ-д сонгогдсон зарим гишүүд  удаа дараа хариуцлага алдаж, ёсзүйн ноцтой зөрчил гаргачихаад байхад өнөөг хүртэл дорвитой арга хэмжээ авахгүй байгаад иргэд бухимдалтай байгаагаа юун түрүүн хэлж байв. Залуус нь орон нутгийнхаа нэрийг “баастаж”, туршлагатай улстөрчид нь төсвийн мөнгийг хэрэгцээгүй зүйлд урсгаж, Ононгийн гүүрийг ч барьчихаж чадахгүй байгаад иргэд халаглаж байна. Тухайлбал, Ононгийн гүүрийг барихад шаардагдах дөрөв орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх нь өнөө хэр тодорхойгүй байгаа асуудлыг шийдэж өгөхийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд уламжиллаа. Түүнчлэн хууль бусаар алт олборлож буй асуудал, орон нутгийн удирдлагуудын харалган шийдвэр, намын харъяалал харгалзаж ажилд авдаг байдал, ядуурал, ажилгүйдэл гээд ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтон буйг Хэнтийчүүд хэлж байна.

Орон нутгийн төсвийн 500 сая төгрөгийг “салхинд хийсгэжээ”  

“Монголоо сонсъё” аян Хангайн бүст буюу Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгуудад амжилттай үргэлжилж байна. Анхдагчдын өлгий нутаг гэгддэг Булган аймагт энэ жил хүндхэн өвөл болж, хавартай золгожээ. Байгаль дэлхий ч гандуу, хүн ардын сэтгэл ч гундуухан байгааг уулзалтын үеэр иргэд хэлж байлаа. Учир нь хүүхдийн мөнгийг алагчлан олгож байгаа, сургууль завсардалт, гэр бүлийн хүчирхийлэл,  цалин, тэтгэвэрийн зээлийн дарамт, хүүхдийн хадгаламжаас хүртэл татвар авч буй эрх баригчдын бодлого, шийдвэрийг иргэд эсэргүүцэж байгаагаа хэлж байна. Түүнчлэн малчдын хувьд тэтгэвэрийн асуудал тулгамдаад байгааг иргэд ярьж байсан юм. “Нийгмийн даатгалын тухай хууль”-ийн шинэчилсэн өөрчлөлтийн дагуу малчид 55 насандаа тэтгэвэрт гарах нөхцөл бүрдсэн тухай сонин, хэвлэлээр рекламдсан боловч бодит байдал дээр огт хэрэгжээгүй байгааг малчид хэлж байна. Үүний зэрэгцээ Орхон, Булган аймагт бүтээн байгуулалт, зам засварын ажил огт хийгдэхгүй байгаа гэв. Тухайлбал, Орхон аймгийн удирдлагуудын тансаглал, гадаад, дотоод зугаалга хэрээс хэтэрснээс бус орон нутгийн хөгжил, дэвшил, иргэдийн амжиргааг дээшлүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах чиглэлд дорвитой ажил хийгдээгүйг иргэд цохон тэмдэглэж байв. Үүнээс гадна монгол хүн монгол нутагтаа малаа хариулах газаргүй болчихоод байгааг Орхон аймгийн Эрдэнэ, Дэнж багийн иргэд хэлж байна. Тус аймгийн хувьд цагаан тоос тулгамдсан асуудал болж, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг ч хэлж байлаа. Үүний зэрэгцээ Орхон аймгийн удирдлагууд хууль бусаар газар олгож, тэр ч бүү хэл наадмын талбайд барилга, орон сууц барих зөвшөөрөл олгосныг эсэргүүцэж байгаагаа уулзалтын үеэр иргэд хэлж байсан юм. Тэр ч бүү хэл өмнөх жил 100 сая төгрөгөөр явган хүний зам тавьсан боловч энэ жил автозамын шинэчлэл нэрийдлээр хуулсан байна. Үүнээч гадна Орхон аймгийн орон сууцны хороололд  7.4 сая төгрөгийн хогийн сав 56 байршилд тавьж, орон нутгийн төсвийн 500 орчим сая төгрөгийг үргүй зарцуулсныг иргэд буруутгаж байна. 

“Монголоо сонсъё” аяны хүрээнд Хөвсгөл аймгийн Түнэл, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тариалан, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур сумдад ажиллаж, намын гишүүд дэмжигчид, иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсож, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийгээд байна. Хөвсгөл аймгийн иргэд, хөдөлмөрчдийн хувьд бэлчээр ашиглалт, уул уурхай, халамжийн бодлого тэгш бус үйлчилж байгаа, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах байдал газар авч байгаа талаар уулзалтын үеэр ярьж байна. 

Эрх баригчдын бүрэн эрхийн хугацаа хэдийнэ талдаа орсон энэ цаг үед Ардчилсан намаас зохион байгуулж буй тус аяныг цагаа олсон ажил болохыг онцлоод хүүхдийн мөнгийг алагчлан олгож буй явдал, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, ажилгүйдэл  зэрэг нийгэмд тулгамдаад буй хариулт нэхсэн олон асуудлыг шийдвэрлэж өгөхийг эрх баригчдаас шаардаж байна.  “Хүүхэд бүрт мөнгийг нь яагаад олгохгүй байгаа юм бэ?” гэсэн ганцхан асуултыг уулзалт бүрийн эхэнд тавьж байв. Үүний цаана орон нутагт нүүрлэсэн ажилгүйдэл, ядуурлын асуудал хөндөгдөнө. 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө эрх баригч МАН-ын дэвшүүлсэн “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн хэрэгжилт хаана явааг хоёр сумаар ороход л бодит байдал бэлхнээ гэрчилнэ. Энэ мэтчилэн эрх баригчдын амлалт замхарч, бодлого, шийдвэр нь иргэдийн амьдралд бодит үр өгөөжөө өгөхгүй байгааг  хэлж байна.

 “Монголоо сонсъё” уриан дор зохион байгуулагдаж буй үндэсний аян нэг сарын турш үргэлжлэх бөгөөд ирэх сарын 15-нд өндөрлөнө. Улмаар бүх тайланг нэгтгэж, ҮБХ-ны хурлаар хэлэлцэн дүгнэх юм. Мөн Ардчилсан намын үзэл баримтлалын шинэчилсэн төслийг аяны хүрээнд орон даяар хэлэлцүүлж, иргэдийн саналыг тусгахаар ажиллаж байна. Анхан шатны байгууллага, гишүүд, дэмжигчидтэйгээ нягт уялдаа, холбоотой ажиллах, боловсон хүчнийг чадавхжуулах, өнөөгийн эрх баригчдын хийж, хэрэгжүүлсэн ажил, мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар ард түмний саналыг сонсохоор эхлүүлсэн “Монголоо сонсъё” үндэсний аяны баг, хамт олон  Архангай, Төв, Дорноговь, Хөвсгөл, Ховд гээд Монгол орны өнцөг булан бүрт хүрч  ажиллаж байна.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 3

зочин (66.181.*.*)
2018-05-28 13:00:26
эд сонсоод юу хийхэв дээ худал шоу ёрөнхийлөгч ёрөнхий сайд нь яваад сонсочихсон шүү харин өмнөх 4 жил монголыг дампууруулсанг нь асуух хэрэгтэй

Зочин (202.21.*.*)
2018-05-28 12:08:08
Дарханд бол угаасаа луйварчдаас айгаад ирж нэр дэвших ч хүн олдохгүй дээ. Бурмааг хамгийн сүүлд хошигруулж аваачаад цөм шатаагаад навс унагаагаад явуулсан. Одоо 20 онд хэнийг авчирч мөнгө саах уу гэж бодоод өлөн нүдлээд гараа үрээд сууж байгаа даа. Ардчилсан намын удирдлагууд тэднийг дийлдэггүй юм. Женко яахын байгаан.

Золоо (202.21.*.*)
2018-05-28 12:04:04
Наадах чинь Дарханд үр дүнгүй ажил болсон. Нөгөө алдарт Дашуудын гар хөлүүд Гантулга, Энхжаргал нар хотоос ирсэн ҮБХ-ны гишүүдээс хэдэн төгрөг салгаж аваад хувьдаа завшсан. Эмч нарын үздэг гэсэн ганцхан эмчтэй ирсэн улсуудыг уурлаж бухимдуулаад салсан. Хэдэн үүрийн дарга нар нь аваачсан гишүүдийхээ өмнө нүд нь бүлтэлзээд хэцүүхэн юм болсон доо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-18 10:49:46 - Шар
Дэлхийн хошой аварга Шохей Оно Монголд иржээ
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-18 10:37:53 - Нийслэл
АТГ: Хурандаа Ч.Болдбаатар хураагдсан 1.3 сая ам.доллартай холбоогүй
2018-10-18 10:30:12 - Нийслэл
“Х Apartment” хотхоны лифтнээс хүн унаж гэмтжээ
2018-10-18 10:29:36 - Нийслэл
Сонгинохайрхан дүүргийн 300 орчим айл найдвартай эрчим хүчинд холбогдлоо
2018-10-18 09:46:31 - Нийслэл
Айлчлалтай холбогдуулан зарим замыг хэсэгчлэн хаана
2018-10-18 09:43:28 - Улс төр
Ирэх оны улсын төсвийн төслийг хэлэлцэнэ
2018-10-18 07:58:59 - Байгаль Орчин
Улаанбаатарт 14 хэм дулаан байна
2018-10-18 07:50:14 - Улс төр
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг өмгөөлдөг УИХ-ын гишүүд
2018-10-18 07:43:17 - Эдийн засаг
Хөгжлийн банк 500 сая ам долларын өр нэмж тавьжээ
2018-10-18 07:43:14 - Хууль
Германд сурдаг монгол оюутан цахимаар Монголд амьдардаг иргэний банкны дансанд халдаж, 8.7 сая төгрөг авчээ
2018-10-18 07:43:11 - Нийслэл
БНСУ-д харласан иргэдийг сайн дураараа нутаг буцвал ӨРШӨӨНӨ
2018-10-18 07:42:55 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-10-17 17:22:42 - Нийслэл
Түгээлтийн автомашиныг цагийн хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулахыг зөвшөөрөхгүй гэв
2018-10-17 17:19:43 - Улс төр
Сурагчдыг хоёр сар амраах асуудлыг судлахаар болов
2018-10-17 17:09:00 - Байгаль Орчин
Энэ сарын 19-нөөс эхлэн ихэнх нутгаар хүйтэрнэ
2018-10-17 16:48:47 - Боловсрол
Соёлын өвийн дархлааны асуудлаар зөвлөлдлөө
2018-10-17 16:39:06 - Гадаад
Ким Чен Ун удахгүй ОХУ-д айлчилна
2018-10-17 16:30:27 - Улс төр
БНХАУ-ын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжих төслүүдийн явцыг эрчимжүүлнэ
2018-10-17 16:28:17 - Боловсрол
Хэл засалч Светлана Юрьевна манай улсад ажиллаж байна
2018-10-17 16:24:45 - Эдийн засаг
Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлнэ
2018-10-17 15:53:22 - Улс төр
Вакцин хийлгээгүй бол торгох нь зөв эсэхийг хэлэлцлээ
2018-10-17 15:47:09 - Шар
Нийслэлд 104 сая төгрөгийн алим устгалд оруулжээ
2018-10-17 15:37:06 - Нийслэл
“Centеrra Gold” компани хувьцаагаа зарсан нь хууль бус үйлдэл, Дээд шүүхэд гомдол гаргана гэв
2018-10-17 15:18:41 - Энтертайнмент
Гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа болно
2018-10-17 15:14:59 - Боловсрол
“НОМИН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”- ийн шилдгүүд тодорлоо
2018-10-17 15:06:48 - Нийслэл
Ubike” түрээсийн дугуйн үйлчилгээ ирэх долоо хоногоос завсарлана
2018-10-17 14:51:38 - Нийслэл
Явган хүний зам талбайг 3-5 дахин нэмэгдүүлнэ гэв
2018-10-17 14:01:38 - Улс төр
Т.Аюурсайхан: Н.Баяртсайхан ажлаа өгөх ёстой
2018-10-17 13:48:42 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга төсвөө хэмнэж, гурван “Аж үйлдвэрийн комбинат” байгуулах талаар албан бичиг хүргүүлэв
2018-10-17 13:34:43 - Эдийн засаг
Төв банкны үнэт цаас бол бонд биш
2018-10-17 13:20:05 - Шар
Хэнтий аймгаас машин хулгайлаад зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-17 13:18:14 - Эрүүл мэнд
Улсын хэмжээнд төрөлт 3.2 хувиар өсчээ
2018-10-17 13:14:21 - Эрүүл мэнд
"Дэлхийн мисс-2018"-д оролцох Э.Энхриймаа “Сүрьеэгүй Монгол” төсөл эхлүүллээ
2018-10-17 13:08:24 - Улс төр
Д.Сумъяабазар: Нэг сараас хойш шатахууны үнэд ямар ч зохицуулалт хийгээгүй
2018-10-17 12:52:45 - Улс төр
Хуулийн төслүүд өргөн барилаа
2018-10-17 12:44:39 - Нийслэл
Ирэх сарын 1-нээс гадаад паспортыг арван жилийн хугацаатайгаар олгодог болно
2018-10-17 12:26:12 - Улс төр
Ханшийн савлагаа, шатахууны үнээ барьж чадахгүй бол ЗГ-ыг огцруулах асуудлыг хөндөнө
2018-10-17 12:23:06 - Эдийн засаг
“Сүү” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга ажлаа хүлээлгэн өгчээ
2018-10-17 12:14:15 - Технологи
Эрдэмтэд хүний үснээс 50 дахин нимгэн мэдрэгч бүтээжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-16 16:35:39 - Шар
Төрийн дууллынхаа мөрүүдийг дуулсан хятад бүсгүйг шоронд хорьжээ