Ц.Баттулга: “Хатан булаг” суманд хилийн тухай хууль зөрчигдөж байна

Түгээх    
2018-06-18 13:40:09 - Хууль

“Үндэсний мэдээллийн” төвд өнөөдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын малчид, төлөөгчид тус сумын нутаг дэвсгэр дэх уул уурхайн хууль бус үйл ажиллагаа, Хилийн тухай хуулийн зөрчил үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Хатанбулаг сум нь Монгол Улсын өмнөд хил дээр оршдог Ханги хилийн боомт бүхий сум бөгөөд тухайн нутаг дэвсгэрт хилийн тухай хууль хэрэгждэггүй, иргэдийн амар тайван амьдрах орчин нөхцөл ноцтой зөрчигдсөөр байгаа аж. Тодруулбал, Хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.2 дахь хэсэгт заасан Хилийн зурваст газар ашиглах эрхийг зөвхөн Засгийн газар олгохоор заасан байдаг.

Тус сумын засаг дарга 2017 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн А/131 дүгээр захирамжаар Уул уурхайн томоохон компаниуд болох “Си ӨҮ ЭИ ЭЛ” ХХК, “Их говь энержи”, “Мон-Лаа ХХК”, “Өндөр Алтайн зам” компаниудад түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох эрх олгосон байна. Мөн “Анчин отго” компанид хилийн бүсэд өдрөөр жуулчин хүлээж авах хаалттай жуулчны бааз байгуулах эрх олгожээ. Тиймээс эдгээр компаниудын үйл ажиллагаанаас үүдэн тус сумын нутаг дэвсгэрт их хэмжээний тоосжилт үүсэн хүн малын эрүүл, аюулгүй байдалд сөрөг нөлөө үүсээд байгаа аж.

Тус хэвлэлийн хурлын үеэр “Нутаг амь” ТББ-ын тэргүүн Ц.Баттулга “Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар ашигт малтмал хайгуулын 11, ашиглалтын тав, нийт 16 компани тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнээс гадна өөр аймаг сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд Ханги хилийн боомт хүртэл тээвэрлэлт хийж 7-10 метрийн өргөнтэй дөрвөн салаа, дунджаар 170 км-ийн урттай замууд гараад байна.

Энэхүү салбарын хариуцлагагүй үйл ажиллагаа, төрийн хяналтгүй байдал, уялдаа холбоогүй хууль тогтоомжоос үүдэн Хатанбулаг сумын малчид иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан эрүүл аюулгүй байдалд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхүүд ноцтойгоор зөрчигдсөөр байна. Мөн малын халдварт өвчин их хэмжээгээр гарах, дотоод эд эрхтэн нь өвчлөх, ундны усны бохирдол үүсэх, харах орчин хязгаарлагдах зэрэг олон бэрхшээл тулгараад байна. 

Тиймээс холбогдох албан тушаалтнууд энэхүү зөрчлийг анхааралдаа аван иргэдийнхээ эрүүл аюулгүй байдлыг хангаж өгөхийг хүсэж байна” хэмээсэн юм. Энэ хугацаанд нутгийн иргэд, ТББ-ууд хамтран аймаг сумын удирдлагууд, холбогдох албаны байгууллагуудад удаа дараа хүсэлт илгээсэн боловч өнөөдрийг хүртэл тодорхой хариу өгөөгүй байгаа аж.

Б.АЛТАНБАГАНА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-18 17:15:41 - Орон нутаг
Кувейт улсаас Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарт хагас тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ
2018-07-18 17:15:09 - Орон нутаг
Уул уурхайн компаниуд хаягдлын далан сэтэрч гол бохирдуулжээ
2018-07-18 17:09:08 - Орон нутаг
Гүюг хаанаас Ромын папад илгээсэн захидлын цор ганц хувилбарыг хүлээлгэн өгчээ
2018-07-18 17:06:12 - Нийслэл
Монголд он гарснаас хойш 202.7 мянган жуулчин иржээ
2018-07-18 17:02:17 - Нийслэл
“Найрамдал” цогцолборыг Алтан гадас одонгоор шагналаа
2018-07-18 17:00:40 - Шар
СТА Т.Дэлгэрмөрөн дурлалт бүсгүйгээ олонд ил болгов
2018-07-18 16:50:06 - Нийслэл
Гэрэлт гудамжийг тогтмол хянаж, дутагдлыг арилгана
2018-07-18 16:49:34 - Спорт
3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Тулгыг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав
2018-07-18 16:36:19 - Нийслэл
Асашёорюү Д.Дагвадорж япончуудад 10 мянган ам.доллар хандивлажээ
2018-07-18 16:13:21 - Гадаад
Мексикт цэргийн онгоц сүйрчээ
2018-07-18 16:03:58 - Хууль
Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан
2018-07-18 15:54:44 - Орон нутаг
Архангайд 12 орны 40 гаруй эрдэмтэн чуулж байна
2018-07-18 15:53:20 - Спорт
Жакартаг зорих эмэгтэй сагсан бөмбөгчдийн нэр тодорлоо
2018-07-18 15:49:47 - Хууль
Ах дүүс рүү бензин цацаж шатаасан иргэнийг баривчлан шалгаж байна
2018-07-18 15:27:06 - Байгаль Орчин
Гол усны ослоор 48 хүн амь насаа алджээ
2018-07-18 15:24:20 - Нийслэл
Баяр наадмын өдрүүдэд 179 тонн хог цэвэрлэжээ
2018-07-18 15:20:00 - Нийслэл
Өчигдөр 29 хүний амь насыг авран хамгаалжээ
2018-07-18 15:08:53 - Улс төр
Г.Ариунбуян: Өлгий сумын 530 айл өрхийн 2512 хүн гамшигт нэрвэгдээд байна
2018-07-18 15:00:55 - Шар
Казакстан руу хууль бусаар машин оруулж зардаг монгол "мафи"-ийг мөрдөж эхэлжээ
2018-07-18 14:57:06 - Эдийн засаг
СТАТИСТИК: Нийгмийн даатгалын сангийн зарлага 1.1 их наяд төгрөгт хүрчээ
2018-07-18 14:48:53 - Нийслэл
Монголд 92 орны 9600 иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна
2018-07-18 14:46:29 - Шар
Германы “Чингис хаан” хамтлаг ирэх жилийн наадмаар Монголд тоглолтоо хийнэ
2018-07-18 14:40:04 - Нийслэл
Морьт, завьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна
2018-07-18 14:39:11 - Нийслэл
Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны анхдугаар хуралдаан боллоо
2018-07-18 14:32:29 - Улс төр
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррестэй уулзав
2018-07-18 14:08:31 - Нийслэл
Яармагийн гүүр бүрэн засварлагдаж дууссанаар замын түгжрэл 50-60 хувь буурна
2018-07-18 14:05:24 - Гадаад
Европын холбоо Япон улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулав
2018-07-18 13:56:51 - Улс төр
“Төвийн бүсийн чуулга уулзалт-2018” энэ сарын 20-ноос 23-ны өдрүүдэд болно
2018-07-18 13:18:11 - Орон нутаг
Шүлхийтэй малаа нуусан малчдад торгууль ногдуулав
2018-07-18 13:08:23 - Спорт
Шатарчин охид Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгалаа
2018-07-18 13:01:36 - Гадаад
Трампыг Их Британид айлчлах үеэр түүнтэй хамт явсан тагнуулын ажилтан нас баржээ
2018-07-18 12:57:21 - Орон нутаг
Хаягдлын даланг сэргээн засварлажээ
2018-07-18 12:52:42 - Улс төр
Гадаадад тэтгэлгээр суралцах оюутнуудад батламж гардуулав
2018-07-18 12:42:00 - Улс төр
УИХ-ын гишүүд 2019 оны хаврын чуулганаас хурууны хээгээр санал хураалтад оролцоно
2018-07-18 12:37:38 - Спорт
Залуу бөхчүүд Энэтхэгийн дэвжээнд зодоглоно
2018-07-18 12:28:54 - Шар
113 жилийн өмнө живсэн, Оросын “эрдэнэсийн хөлөг онгоц” олджээ
2018-07-18 12:04:55 - Орон нутаг
Өмнөговь аймгаас олдсон цогцос хэн болохыг тогтоожээ
2018-07-18 11:58:23 - Орон нутаг
Сэлэнгэ аймагт үер бууж, дөрөвдүгээр цэцэрлэг усанд автав
2018-07-18 11:53:30 - Орон нутаг
Баян-Өлгийд үерт нэрвэгдсэн өрхийн тоо 530-д хүрсэн гэв
2018-07-18 11:41:24 - Эдийн засаг
Өрхийн нийт өр өмнөх оныхоос 18.2 хувиар өсчээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй