Налайхын уурхайг шууд хаана гэж ойлгож болохгүй

Түгээх    
2018-06-18 13:40:40 - Нийслэл

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаал, Нийслэлийн Засаг даргын захирамжаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж буй хууль бус нүүрс олборлолт, түүнээс иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилгоор тус дүүргийн оршин суугч иргэдийн дунд зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар болсон юм.  Санал асуулга  энэ сард 2 үе шаттай болсон бөгөөд гуравдугаар үе шатны хүрээнд зөвлөлдөх уулзалт хийж түүнээс гарсан үр дүнг засгийн газарт хүргүүлэхээр болсон билээ. Тэгвэл энэ сарын 16-ны өдөр  Налайх дүүрэгт сүүлийн шатны  хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөлгөөнд  НИТХ-ын дарга С.Амарсайхан, НЗД-ын ногоон хөгжил агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав нар болон холбогдох албаны хүмүүс, ахмад уурхайчид, дүүргийн иргэдийн төлөөлөл  болсон 300 гаруй иргэд  оролцсон томоохон хэлэлцүүлэг боллоо.

НИТХ-ын дарга С.Амарсайхан: " Налайхын уурхай байгуулагдсан цагаасаа Улаанбаатар хотыг бүхэлд нь нүүрсээр хангаж ирсэн эрчим хүчний ууган гал голомт. Тухайн үед 1500 гаруй хүн ажлын байраар хангаж ,олон мянган айл өрхийн амьдралыг авч явж байсан өгөөжтэй уурхай. Олон мянган уурхайчид гэнэт ажилгүй болсон, насаараа уурхайн гүнд ажиллаж эрүүл мэндээрээ хохирсон хүмүүс өнөөдөр нөхөн олговороо авч чадахгүй явж байна. Энэ зөвлөлдөх уулзалтаар бид гурван асуудал шийдэх гэж байна. Нэгдүгээрт, одоо явуулж байгаа уул уурхайн үйл ажиллагааг цааш нь ямар байдлаар шийдэх тухай, хоёрдугаарт энэ дүүргийн хөрсний эвдрэлд орсон 6600 га газарт хэрхэн нөхөн сэргээлт хийх, гуравдугаарт дүүргийн иргэдийг эрүүл баталгаатай ажлын байраар хэрхэн хангах зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Энэ асуудлыг үндэсний хэмжээнд авч хэлэлцэж шийдвэрлэх шаардлага тулгараад байна” гэлээ.

Налайх дүүргийн Засаг дарга Р.Раднаабазар: “Иргэд мэдээллээр бүрэн хангагдаагүй байна. Бид энэ уурхайг шууд үйл ажиллагааг нь зогсоож, хаах гээд байгаа зүйл биш.  Хамгийн гол нь гар аргаар нүүрс олборлож  байгаад алтан амь эрсдэж байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бид иргэдээ оролцуулж, саналыг нь авч хамтарч ажиллаж байгаа юм. Цаашид дүүрэг хөгжих хэрэгтэй. Энэ дүүрэгт амьдарч байгаа ахмад настан, залуу үе, хүүхэд багачууд эрүүл орчинд сайхан амьдрах ёстой. Дүүргийнхээ хөгжлийн гарцыг зөв тодорхойлох нь энэ уулзалтын гол зорилго юм”.

НД-ийн 6-р хорооны иргэн Ж.Дашдондог: “Налайхын ард түмэн уурхайгаа л түшиж амьдардаг. Тиймээс уурхайн амыг яг өнөөдөртөө шууд хаах нь зохисгүй шийдвэр. Хамгийн гол нь ажлын байргүй болохоороо уурхай руу зүтгээд байгаа юм. Ажлын байр хангалттай байдаг бол амь насаараа дэнчин тавин байж уурхай руу орох шаардлагагүй. Би их уурхайгаас эхлээд хувийн уурхайд хүртэл ажиллаж байсан. Шуудайгаар нь нүүрс үүрч байлаа, жоотуугаар хагалж ч байлаа. Энэ уулзалтын үр дүнд ажлын байр нэмэгдээсэй гэж хүсч байна. Мөн нүүрсээ эндээ боловсруулаад шахмал түлш үйлдвэрлэх, нүүрснээс ямар бүтээгдэхүүн гаргах боломж байгааг судлах хэрэгтэй”

НД-ийн 2-р хорооны  иргэн Б.Энхтайван: “Налайхын уурхай дээхнэ  үед 1000 гаруй хүн ажлуулж тэдний ар гэрийн амьдралыг залгуулдаг байлаа. Одоо нөхцөл байдал хүндрээд үйл ажиллагаа нь зогссон. Сүүлд хувийн уурхай гарч ирсэн ч нүүрс нь улам далд орж аюултай түвшинд хүрээд байна. Гэхдээ Налайхын ард түмэнд уурхайгаас өөр ажлын байр байхгүй. Олон жилийн өмнөөс нүүрс боловсруулах үйлдвэр барина гэж ярьсан. Одоо хүртэл хэрэгжээгүй байна. Манай дүүрэг хотод ойр хэрнээ хөгжил муутай. Иргэд ажилгүй болохоор худалдан авалт муу. Тиймээс манай залуучуудад ажлын байр хэрэгтэй байгаа юм. Үнэхээр энэ зөвлөгөөн дээр ярьж байгаачлан ажлын байрыг бий болгоод өгвөл бидэнд мэдээж сайхан байна шүү дээ"

Зөвлөлдөх уулзалтын үеэр уурхай ажиллуулдаг болон энгийн иргэд өөрсдийн санал бодлыг ийнхүү нээлттэй солилцож цаашдын гарцын талаар хэлэлцлээ. Мөн зөвлөлгөөний төгсгөлд Үндэсний статистикийн газраас бүх оролцогчдоос санал авсан бөгөөд энэхүү саналд зөвлөлдөх зөвлөлийн гишүүд дүгнэлт хийж Засгийн газарт өргөн барихаар боллоо.

Г.ИТГЭЛ




Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

зочин (27.123.*.*)
2018-06-18 15:12:13
Нүүрс боловсруулах ҮЙЛДВЭР,5-Р ЦАХИЛГААН СТАНЦ,ГЭР ХОРООЛЛЫН ОРОН СУУЦНЫ,БАРИЛГА гээд ярьвал ИХ ОЛОН ажилууд байгаа,НЭГ их сүртэй эхлээд сураг тасардаг, ЭДГЭЭР ТӨРИЙН ЗАХИРГААН УУД ЕР НЬ ЯГ ЯМАР ЗОРИЛГОТОЙ УЛСУУД БАЙДАГ ЮМ БЭ? МОНГОЛОО ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ЭХ ОРОН Ч ҮЗЭЛТЭЙ БОДЛОГОТОЙ ХҮН БАЙНА УУ...АРД ТҮМЭН МИНЬ...УДАХГҮЙ УСГҮЙ,ГАЗАРГҮЙ БОЛЛОО..АРД ИРГЭД ЭЭ..

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-18 17:25:26 - Нийслэл
ХСҮТ-ийн цахилгааны эх үүсвэрийн орчимд хөрсний суулт, цөмрөлт үүсчээ
2018-07-18 17:15:41 - Орон нутаг
Кувейт улсаас Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарт хагас тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ
2018-07-18 17:15:09 - Орон нутаг
Уул уурхайн компаниуд хаягдлын далан сэтэрч гол бохирдуулжээ
2018-07-18 17:09:08 - Орон нутаг
Гүюг хаанаас Ромын папад илгээсэн захидлын цор ганц хувилбарыг хүлээлгэн өгчээ
2018-07-18 17:06:12 - Нийслэл
Монголд он гарснаас хойш 202.7 мянган жуулчин иржээ
2018-07-18 17:02:17 - Нийслэл
“Найрамдал” цогцолборыг Алтан гадас одонгоор шагналаа
2018-07-18 17:00:40 - Шар
СТА Т.Дэлгэрмөрөн дурлалт бүсгүйгээ олонд ил болгов
2018-07-18 16:50:06 - Нийслэл
Гэрэлт гудамжийг тогтмол хянаж, дутагдлыг арилгана
2018-07-18 16:49:34 - Спорт
3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Тулгыг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав
2018-07-18 16:36:19 - Нийслэл
Асашёорюү Д.Дагвадорж япончуудад 10 мянган ам.доллар хандивлажээ
2018-07-18 16:13:21 - Гадаад
Мексикт цэргийн онгоц сүйрчээ
2018-07-18 16:03:58 - Хууль
Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан
2018-07-18 15:54:44 - Орон нутаг
Архангайд 12 орны 40 гаруй эрдэмтэн чуулж байна
2018-07-18 15:53:20 - Спорт
Жакартаг зорих эмэгтэй сагсан бөмбөгчдийн нэр тодорлоо
2018-07-18 15:49:47 - Хууль
Ах дүүс рүү бензин цацаж шатаасан иргэнийг баривчлан шалгаж байна
2018-07-18 15:27:06 - Байгаль Орчин
Гол усны ослоор 48 хүн амь насаа алджээ
2018-07-18 15:24:20 - Нийслэл
Баяр наадмын өдрүүдэд 179 тонн хог цэвэрлэжээ
2018-07-18 15:20:00 - Нийслэл
Өчигдөр 29 хүний амь насыг авран хамгаалжээ
2018-07-18 15:08:53 - Улс төр
Г.Ариунбуян: Өлгий сумын 530 айл өрхийн 2512 хүн гамшигт нэрвэгдээд байна
2018-07-18 15:00:55 - Шар
Казакстан руу хууль бусаар машин оруулж зардаг монгол "мафи"-ийг мөрдөж эхэлжээ
2018-07-18 14:57:06 - Эдийн засаг
СТАТИСТИК: Нийгмийн даатгалын сангийн зарлага 1.1 их наяд төгрөгт хүрчээ
2018-07-18 14:48:53 - Нийслэл
Монголд 92 орны 9600 иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна
2018-07-18 14:46:29 - Шар
Германы “Чингис хаан” хамтлаг ирэх жилийн наадмаар Монголд тоглолтоо хийнэ
2018-07-18 14:40:04 - Нийслэл
Морьт, завьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна
2018-07-18 14:39:11 - Нийслэл
Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны анхдугаар хуралдаан боллоо
2018-07-18 14:32:29 - Улс төр
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррестэй уулзав
2018-07-18 14:08:31 - Нийслэл
Яармагийн гүүр бүрэн засварлагдаж дууссанаар замын түгжрэл 50-60 хувь буурна
2018-07-18 14:05:24 - Гадаад
Европын холбоо Япон улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулав
2018-07-18 13:56:51 - Улс төр
“Төвийн бүсийн чуулга уулзалт-2018” энэ сарын 20-ноос 23-ны өдрүүдэд болно
2018-07-18 13:18:11 - Орон нутаг
Шүлхийтэй малаа нуусан малчдад торгууль ногдуулав
2018-07-18 13:08:23 - Спорт
Шатарчин охид Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгалаа
2018-07-18 13:01:36 - Гадаад
Трампыг Их Британид айлчлах үеэр түүнтэй хамт явсан тагнуулын ажилтан нас баржээ
2018-07-18 12:57:21 - Орон нутаг
Хаягдлын даланг сэргээн засварлажээ
2018-07-18 12:52:42 - Улс төр
Гадаадад тэтгэлгээр суралцах оюутнуудад батламж гардуулав
2018-07-18 12:42:00 - Улс төр
УИХ-ын гишүүд 2019 оны хаврын чуулганаас хурууны хээгээр санал хураалтад оролцоно
2018-07-18 12:37:38 - Спорт
Залуу бөхчүүд Энэтхэгийн дэвжээнд зодоглоно
2018-07-18 12:28:54 - Шар
113 жилийн өмнө живсэн, Оросын “эрдэнэсийн хөлөг онгоц” олджээ
2018-07-18 12:04:55 - Орон нутаг
Өмнөговь аймгаас олдсон цогцос хэн болохыг тогтоожээ
2018-07-18 11:58:23 - Орон нутаг
Сэлэнгэ аймагт үер бууж, дөрөвдүгээр цэцэрлэг усанд автав
2018-07-18 11:53:30 - Орон нутаг
Баян-Өлгийд үерт нэрвэгдсэн өрхийн тоо 530-д хүрсэн гэв
Их уншсан
Их сэтгэгдэлтэй