Гэр хорооллын дахин төлөвлөлтийг яагаад зогсоосон талаар асуулга тавьжээ

Түгээх    
2018-06-18 14:49:40 - Нийслэл

anНийслэлийн хүн амын 56,7 хувь нь гэр хороололд амьдарч байгаа өнөө үед “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийг шийдвэрлэхгүйгээр хотын хөгжлийн талаар хөндөх боломжгүй. Хотын иргэд, оршин суугчдын хамгийн их хүсэн хүлээсэн уг асуудлыг шийдвэрлэхээр тодорхой төсөв, төлөвлөгөөт ажлуудыг хийж эхэлсэн боловч сүүлийн хоёр жил ямар ажил явагдаж байгаа нь тодорхойгүй байгаа билээ. Үүнтэй холбогдуулан НИТХ дахь АН-ын бүлэг Нийслэлийн Засаг даргад асуулга тавьж, энэ сарын НИТХ-ын хуралдаан дээр хариуг сонсохыг хүссэн байна. Үүнд: 

1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10/38 тоот тогтоолоор Нийслэл хотыг нэг төвөөс олон төвт хот болгон хөгжүүлэхээр дэд төвүүдийн байршлыг тогтоох шийдвэр гаргаж, бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Эдгээрээс эхний ээлжинд хийгдэх Сэлбэ, Баянхошуу дэд төвийн дэд бүтэц, Яармаг, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвийн ажил өнөөдөр ямар шатанд явж байна вэ?

2. Нийслэлийн Засаг дарга 2018 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчидтэй уулзаж, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө тайлангуудыг авч дүгнэн, ажлыг эрчимжүүлэхээр болсон байна. Тэдгээр компаниудын өмнө тулгамдсан ямар асуудлыг хэрхэн шийдвэрлэж, ямар дэмжлэг үзүүлж ажилласан бэ?

3. Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 2016/06/10-ны өдрийн 120 дугаар тогтоолоор баталсан  “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны барилгын санхүүжилтийг зарцуулах журам”-ыг яагаад хэрэгжүүлэхгүй байгаа вэ? Барилгын ажил дуусах шатандаа яваа / гүйцэтгэл 90 хувиас дээш/ дахин төлөвлөлтийн ажилд зориулж 20 тэрбум төгрөгийг тусгасныг яагаад цуцалсан бэ?

4. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх “Аз жаргалтай хот” үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.2—т “Дагуул болон хаяа хот, тосгон, дэд төвүүд, шинэ суурьшлын бүсийг цогцоор нь хөгжүүлж, орлогод нийцсэн орон сууц, түрээсийн орон сууцыг хөгжүүлэх, залуучууд, залуу гэр бүлийг орон сууцжуулах, ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ” гэж тусгажээ. Энэ зорилтын хүрээнд ямар үр дүн гарсан бэ?

5. Мөн үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.5-д “Гэр хорооллыг шинэ үзэл баримтлалын дагуу хөгжүүлж, иргэдэд боломжийн өртөгтэй орон сууцтай болох “Зөв шийдэлтэй” дахин төлөвлөлтийг системтэйгээр хийнэ” гэж тусгасан байна. Энэ хүрээнд зөв шийдэлтэй дахин төлөвлөлтийн ажил эхэлсэн үү, иргэд төлбөрийн чадварт нийцсэн өртөгтэй орон сууцтай болж чадсан уу?

6. Үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.6-д “Газар шинэчлэн зохион байгуулах төслийг хэрэгжүүлж, инженерийн шугам сүлжээнд холбогдсон, тохилог орон сууц барих ажлыг дэмжинэ” гэж заасан байна. Уг зорилтын дагуу хичнээн орон сууц баригдаад байна вэ, ямар дэмжлэг үзүүлсэн бэ гэсэн зургаан асуултад хариулт авахыг хүсчээ. 

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 14

chingeltei (66.181.*.*)
2018-06-19 08:55:58
15 khoroony 2 barilgiig duusgaachee 6 jil huleesen 4,5-han hun ajil hiij bna anhaaraldaa abaach hotyn dargaa

зочин (66.181.*.*)
2018-06-18 23:17:07
Хөөе хотын дарга нь хөдөөний хүн болоод л энэ ажил бараг зогссон гэж үнэн үү та минь ээ Уг нь батүүлийн үед овоо урэгштай явж байсан юмсан Дараагийн удаа Бат үүлийг ээ сонгое,Ядаж л хотын унага юм даа

Зочин (66.71.*.*)
2018-06-18 19:19:51
MAN-d uhaan ni hurehgui sh d, setgel buur ch baihgui

Зочин (66.71.*.*)
2018-06-18 19:19:48
MAN-d uhaan ni hurehgui sh d, setgel buur ch baihgui

Зочин (66.71.*.*)
2018-06-18 19:19:47
MAN-d uhaan ni hurehgui sh d, setgel buur ch baihgui

зочин (202.179.*.*)
2018-06-18 16:02:27
Батүүлийн эхлүүлсэн хүмүүсийг хошгоруулж,байрыг,бай шанг нь чөлөөлүүлээд одоо хүртэл энд тэнд орогнож яваа иргэдээ олон тайлбар хэлэлгүйгээр байртай болгоочээ,хотын даргаа??? Ялангуяа Баянзүрх дүүргийн 14,15-р хорооны хуучин Орос цэргийн байранд амьдрагсдыг 5 жил гудмаар тэнүүллээш дээ.Та нарт нүд,чих байна уу ??? эхрхэмүүд ээ,Батболдоо???

зочин (202.179.*.*)
2018-06-18 16:02:27
Батүүлийн эхлүүлсэн хүмүүсийг хошгоруулж,байрыг,бай шанг нь чөлөөлүүлээд одоо хүртэл энд тэнд орогнож яваа иргэдээ олон тайлбар хэлэлгүйгээр байртай болгоочээ,хотын даргаа??? Ялангуяа Баянзүрх дүүргийн 14,15-р хорооны хуучин Орос цэргийн байранд амьдрагсдыг 5 жил гудмаар тэнүүллээш дээ.Та нарт нүд,чих байна уу ??? эхрхэмүүд ээ,Батболдоо???

Иргэн (112.72.*.*)
2018-06-18 15:42:56
Гэр хохоололын дахин төлөвлөлтөө Бат-үүл дарга 2015 оноос бүтэлгүй зүйл гэж мэдээд чимээгүй болгоо биздээ. Одоо юугаа яриад байнаа.

Иргэн (112.72.*.*)
2018-06-18 15:42:55
Гэр хохоололын дахин төлөвлөлтөө Бат-үүл дарга 2015 оноос бүтэлгүй зүйл гэж мэдээд чимээгүй болгоо биздээ. Одоо юугаа яриад байнаа.

Иргэн (112.72.*.*)
2018-06-18 15:42:31
Гэр хохоололын дахин төлөвлөлтөө Бат-үүл дарга 2015 оноос бүтэлгүй зүйл гэж мэдээд чимээгүй болгоо биздээ. Одоо юугаа яриад байнаа.

Иргэн (112.72.*.*)
2018-06-18 15:42:21
Гэр хохоололын дахин төлөвлөлтөө Бат-үүл дарга 2015 оноос бүтэлгүй зүйл гэж мэдээд чимээгүй болгоо биздээ. Одоо юугаа яриад байнаа.

Зочин (182.160.*.*)
2018-06-18 15:09:01
батүүл гуай та одоо боль боль.

Зочин (122.201.*.*)
2018-06-18 15:04:24
БатҮүлийн хийсэн бүтээн байгуулалт пиараас МАН айж зогсоосон

үнэн (202.21.*.*)
2018-06-18 15:01:33
Яаг үнэндээ бол хашаатай иргэд ялангуяа нүүрний айлууд 0.4-07 га -гаа 950сая-2.8тэрбүм гэж үнэлсэн л дээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-18 17:15:41 - Орон нутаг
Кувейт улсаас Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарт хагас тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ
2018-07-18 17:15:09 - Орон нутаг
Уул уурхайн компаниуд хаягдлын далан сэтэрч гол бохирдуулжээ
2018-07-18 17:09:08 - Орон нутаг
Гүюг хаанаас Ромын папад илгээсэн захидлын цор ганц хувилбарыг хүлээлгэн өгчээ
2018-07-18 17:06:12 - Нийслэл
Монголд он гарснаас хойш 202.7 мянган жуулчин иржээ
2018-07-18 17:02:17 - Нийслэл
“Найрамдал” цогцолборыг Алтан гадас одонгоор шагналаа
2018-07-18 17:00:40 - Шар
СТА Т.Дэлгэрмөрөн дурлалт бүсгүйгээ олонд ил болгов
2018-07-18 16:50:06 - Нийслэл
Гэрэлт гудамжийг тогтмол хянаж, дутагдлыг арилгана
2018-07-18 16:49:34 - Спорт
3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Тулгыг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав
2018-07-18 16:36:19 - Нийслэл
Асашёорюү Д.Дагвадорж япончуудад 10 мянган ам.доллар хандивлажээ
2018-07-18 16:13:21 - Гадаад
Мексикт цэргийн онгоц сүйрчээ
2018-07-18 16:03:58 - Хууль
Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан
2018-07-18 15:54:44 - Орон нутаг
Архангайд 12 орны 40 гаруй эрдэмтэн чуулж байна
2018-07-18 15:53:20 - Спорт
Жакартаг зорих эмэгтэй сагсан бөмбөгчдийн нэр тодорлоо
2018-07-18 15:49:47 - Хууль
Ах дүүс рүү бензин цацаж шатаасан иргэнийг баривчлан шалгаж байна
2018-07-18 15:27:06 - Байгаль Орчин
Гол усны ослоор 48 хүн амь насаа алджээ
2018-07-18 15:24:20 - Нийслэл
Баяр наадмын өдрүүдэд 179 тонн хог цэвэрлэжээ
2018-07-18 15:20:00 - Нийслэл
Өчигдөр 29 хүний амь насыг авран хамгаалжээ
2018-07-18 15:08:53 - Улс төр
Г.Ариунбуян: Өлгий сумын 530 айл өрхийн 2512 хүн гамшигт нэрвэгдээд байна
2018-07-18 15:00:55 - Шар
Казакстан руу хууль бусаар машин оруулж зардаг монгол "мафи"-ийг мөрдөж эхэлжээ
2018-07-18 14:57:06 - Эдийн засаг
СТАТИСТИК: Нийгмийн даатгалын сангийн зарлага 1.1 их наяд төгрөгт хүрчээ
2018-07-18 14:48:53 - Нийслэл
Монголд 92 орны 9600 иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна
2018-07-18 14:46:29 - Шар
Германы “Чингис хаан” хамтлаг ирэх жилийн наадмаар Монголд тоглолтоо хийнэ
2018-07-18 14:40:04 - Нийслэл
Морьт, завьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна
2018-07-18 14:39:11 - Нийслэл
Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны анхдугаар хуралдаан боллоо
2018-07-18 14:32:29 - Улс төр
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррестэй уулзав
2018-07-18 14:08:31 - Нийслэл
Яармагийн гүүр бүрэн засварлагдаж дууссанаар замын түгжрэл 50-60 хувь буурна
2018-07-18 14:05:24 - Гадаад
Европын холбоо Япон улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулав
2018-07-18 13:56:51 - Улс төр
“Төвийн бүсийн чуулга уулзалт-2018” энэ сарын 20-ноос 23-ны өдрүүдэд болно
2018-07-18 13:18:11 - Орон нутаг
Шүлхийтэй малаа нуусан малчдад торгууль ногдуулав
2018-07-18 13:08:23 - Спорт
Шатарчин охид Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгалаа
2018-07-18 13:01:36 - Гадаад
Трампыг Их Британид айлчлах үеэр түүнтэй хамт явсан тагнуулын ажилтан нас баржээ
2018-07-18 12:57:21 - Орон нутаг
Хаягдлын даланг сэргээн засварлажээ
2018-07-18 12:52:42 - Улс төр
Гадаадад тэтгэлгээр суралцах оюутнуудад батламж гардуулав
2018-07-18 12:42:00 - Улс төр
УИХ-ын гишүүд 2019 оны хаврын чуулганаас хурууны хээгээр санал хураалтад оролцоно
2018-07-18 12:37:38 - Спорт
Залуу бөхчүүд Энэтхэгийн дэвжээнд зодоглоно
2018-07-18 12:28:54 - Шар
113 жилийн өмнө живсэн, Оросын “эрдэнэсийн хөлөг онгоц” олджээ
2018-07-18 12:04:55 - Орон нутаг
Өмнөговь аймгаас олдсон цогцос хэн болохыг тогтоожээ
2018-07-18 11:58:23 - Орон нутаг
Сэлэнгэ аймагт үер бууж, дөрөвдүгээр цэцэрлэг усанд автав
2018-07-18 11:53:30 - Орон нутаг
Баян-Өлгийд үерт нэрвэгдсэн өрхийн тоо 530-д хүрсэн гэв
2018-07-18 11:41:24 - Эдийн засаг
Өрхийн нийт өр өмнөх оныхоос 18.2 хувиар өсчээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй