Хотууд нүүрстөрөгч багатай хөгжлийн шийдэл олохоор нэгдлээ

Түгээх    
2018-06-18 18:39:28 - Нийслэл

ubУур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг хотуудын төвшинд бууруулах  чиглэлээр арга замуудаа хэлэлцэж, туршлагаа хуваалцахаар Зүүн хойд Азийн бүс нутгийн 6 улсын, 18 хотын дарга нар болон олон улсын байгууллагын 300 гаруй төлөөлөгчид нэгдэн Улаанбаатар хотод чуулж байна. 

Экологи, шинэ технологи, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчноо хамгаалах,  ногоон хотын бодлогыг хөндөж, хотууд туршлагаа хуваалцаж хэрэгжүүлдэг нь энэ форумын  ач холбогдол юм.

Энэ удаагийн форум Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд Зүүн хойд Азийн хотууд ийнхүү бүс нутгаараа чуулж, “ногоон хот, нүүрс хүчлийн хийн бага ялгаралт бүхий хот”  болох  зорилгод нэгдлээ.

Хотын дарга форумыг нээж хэлсэн үгэндээ хотын хөгжлийн сайн бодлого бол санхүүжилт бага шаардах, богино хугацаанд үр дүнгээ өгөх хүлэмжийн хийг бууруулах шалгарсан технологийг нэвтрүүлэх юм хэмээн онцолсон. Тэрээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дэлхийн нийтийн зорилгод бүс нутгийн түүний дотор, хотуудын оруулах  хувь нэмрийг хэрэгжүүлэхэд онцгой үүрэг, нөлөө бүхий түншлэл, хамтын ажиллагаа, технологи дамжуулалтын суурь энэ форумаар тавигдана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Форумд оролцогч зочдод  хандан МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ ирүүлсэн тэрээр байгаль цаг уурын өөрчлөлт, хувьслын эсрэг хүн төрөлхтөн дангаараа биш даяаршиж, хамтдаа туулах шаардлага тулгарч байгааг онцлоод “хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах чиглэлээр аливаа төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, цэвэр технологийг нэвтрүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулахад Монгол Улсын Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана” гэлээ.

Улаанбаатар хотын санаачилсан Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум байгаль орчны сэдвийн дор чуулдаг онцлогтой бөгөөд энэ удаад ч  бүс нутгийн  газар зүйн байршил, эмзэг экосистем, уур амьсгалын өөрчлөлтийн талаар  дэлгэрэнгүй хэлэлцэж санал солилцлоо. Улаанбаатар хотын хувьд  цөлжилт, ган зуд нэмэгдсэнээс орон нутгаас хот руу шилжих хөдөлгөөн эрс өсөж байгаа нь хотын төлөвлөлтгүй тэлэлт, агаар, орчны бохирдлын үндэс болж байгааг форумд оролцогчид дүгнэсэн. 

Газар зүйн байршил, байгаль орчны тогтворгүй байдал, эдийн засгийн тогтолцооноос үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтүүд бусад хотуудад ч мөн адил бий бөгөөд нүүрсний хэрэглээ, авто тээврийн хэрэгсэл тоосжилтоос үүдэлтэй утаа бохирдлынхоо асуудлыг шийдэх оновчтой арга замыг олоогүй хотууд олон байгаа ажээ. Ийнхүү Зүүн хойд Азийн хотууд  нүүрстөрөгч багатай хөгжлийн шийдлийг олох,  нэг зорилго, нэг бодлогыг  байгаль орчин, ногоон хөгжилд  хэрэгжүүлэхээр нэгдэж байна. 

Дашрамд дурдахад, 2015 оны Парисын хэлэлцээрийн дагуу хүлэмжийн хийг бууруулахад дэлхийн улс орон бүр өөрсдийн нөөц бололцоогоор хувь нэмрээ оруулах үүрэг хүлээсэн бол манай улсын хувьд уг хэлэлцээрийг 2016 онд соёрхон баталж, 2030 он гэхэд хүлэмжийн хийг одоогийн түвшнээс 14 хувиар бууруулах зорилт тавьсан байна.

Н.БАЯРub

ub

ub



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 4

Үнэн (103.212.*.*)
2018-06-19 00:13:08
МАНАЙ ДАРГА НАРЫН ХАМГИЙН САЙН ЧАДДАГ 3 АЖИЛ БОЛ ХУРАЛ СЭМНИАР ЗОХИОН БАЙГУУЛАХ. ЯМАР НЭГ ЮМНЫ ХАШААНЫ Ч ХАМААГҮЙ ШАВ ТАВИХ. АЖИЛ ДЭЭРЭЭ НУУЦ АМРАГТАЙ БОЛОХ хаха

Үнэн (103.212.*.*)
2018-06-19 00:11:00
МАНАЙ ДАРГА НАРЫН ХАМГИЙН САЙН ЧАДДАГ 3 АЖИЛ БОЛ ХУРАЛ СЭМНИАР ЗОХИОН БАЙГУУЛАХ. ЯМАР НЭГ ЮМНЫ ХАШААНЫ Ч ХАМААГҮЙ ШАВ ТАВИХ. АЖИЛ ДЭЭРЭЭ НУУЦ АМРАГТАЙ БОЛОХ хаха

Зочин (59.153.*.*)
2018-06-18 22:34:42
AMERIKUUD DANGAARSHIL RUU

Зочин (150.129.*.*)
2018-06-18 19:10:17
МАНАЙ ДАРГА НЭРТЭНГҮҮД ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ БОЛОХООР ТИВИЙН ШИВШИГ, ДЭЛХИЙН ШИВШИГ БОЛООД ЯВЖ Л БАЙХААС ДО

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-18 17:09:08 - Орон нутаг
Гүюг хаанаас Ромын папад илгээсэн захидлын цор ганц хувилбарыг хүлээлгэн өгчээ
2018-07-18 17:06:12 - Нийслэл
Монголд он гарснаас хойш 202.7 мянган жуулчин иржээ
2018-07-18 17:02:17 - Нийслэл
“Найрамдал” цогцолборыг Алтан гадас одонгоор шагналаа
2018-07-18 17:00:40 - Шар
СТА Т.Дэлгэрмөрөн дурлалт бүсгүйгээ олонд ил болгов
2018-07-18 16:50:06 - Нийслэл
Гэрэлт гудамжийг тогтмол хянаж, дутагдлыг арилгана
2018-07-18 16:49:34 - Спорт
3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Тулгыг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав
2018-07-18 16:36:19 - Нийслэл
Асашёорюү Д.Дагвадорж япончуудад 10 мянган ам.доллар хандивлажээ
2018-07-18 16:13:21 - Гадаад
Мексикт цэргийн онгоц сүйрчээ
2018-07-18 16:03:58 - Хууль
Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан
2018-07-18 15:54:44 - Орон нутаг
Архангайд 12 орны 40 гаруй эрдэмтэн чуулж байна
2018-07-18 15:53:20 - Спорт
Жакартаг зорих эмэгтэй сагсан бөмбөгчдийн нэр тодорлоо
2018-07-18 15:49:47 - Хууль
Ах дүүс рүү бензин цацаж шатаасан иргэнийг баривчлан шалгаж байна
2018-07-18 15:27:06 - Байгаль Орчин
Гол усны ослоор 48 хүн амь насаа алджээ
2018-07-18 15:24:20 - Нийслэл
Баяр наадмын өдрүүдэд 179 тонн хог цэвэрлэжээ
2018-07-18 15:20:00 - Нийслэл
Өчигдөр 29 хүний амь насыг авран хамгаалжээ
2018-07-18 15:08:53 - Улс төр
Г.Ариунбуян: Өлгий сумын 530 айл өрхийн 2512 хүн гамшигт нэрвэгдээд байна
2018-07-18 15:00:55 - Шар
Казакстан руу хууль бусаар машин оруулж зардаг монгол "мафи"-ийг мөрдөж эхэлжээ
2018-07-18 14:57:06 - Эдийн засаг
СТАТИСТИК: Нийгмийн даатгалын сангийн зарлага 1.1 их наяд төгрөгт хүрчээ
2018-07-18 14:48:53 - Нийслэл
Монголд 92 орны 9600 иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна
2018-07-18 14:46:29 - Шар
Германы “Чингис хаан” хамтлаг ирэх жилийн наадмаар Монголд тоглолтоо хийнэ
2018-07-18 14:40:04 - Нийслэл
Морьт, завьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна
2018-07-18 14:39:11 - Нийслэл
Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны анхдугаар хуралдаан боллоо
2018-07-18 14:32:29 - Улс төр
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррестэй уулзав
2018-07-18 14:08:31 - Нийслэл
Яармагийн гүүр бүрэн засварлагдаж дууссанаар замын түгжрэл 50-60 хувь буурна
2018-07-18 14:05:24 - Гадаад
Европын холбоо Япон улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулав
2018-07-18 13:56:51 - Улс төр
“Төвийн бүсийн чуулга уулзалт-2018” энэ сарын 20-ноос 23-ны өдрүүдэд болно
2018-07-18 13:18:11 - Орон нутаг
Шүлхийтэй малаа нуусан малчдад торгууль ногдуулав
2018-07-18 13:08:23 - Спорт
Шатарчин охид Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгалаа
2018-07-18 13:01:36 - Гадаад
Трампыг Их Британид айлчлах үеэр түүнтэй хамт явсан тагнуулын ажилтан нас баржээ
2018-07-18 12:57:21 - Орон нутаг
Хаягдлын даланг сэргээн засварлажээ
2018-07-18 12:52:42 - Улс төр
Гадаадад тэтгэлгээр суралцах оюутнуудад батламж гардуулав
2018-07-18 12:42:00 - Улс төр
УИХ-ын гишүүд 2019 оны хаврын чуулганаас хурууны хээгээр санал хураалтад оролцоно
2018-07-18 12:37:38 - Спорт
Залуу бөхчүүд Энэтхэгийн дэвжээнд зодоглоно
2018-07-18 12:28:54 - Шар
113 жилийн өмнө живсэн, Оросын “эрдэнэсийн хөлөг онгоц” олджээ
2018-07-18 12:04:55 - Орон нутаг
Өмнөговь аймгаас олдсон цогцос хэн болохыг тогтоожээ
2018-07-18 11:58:23 - Орон нутаг
Сэлэнгэ аймагт үер бууж, дөрөвдүгээр цэцэрлэг усанд автав
2018-07-18 11:53:30 - Орон нутаг
Баян-Өлгийд үерт нэрвэгдсэн өрхийн тоо 530-д хүрсэн гэв
2018-07-18 11:41:24 - Эдийн засаг
Өрхийн нийт өр өмнөх оныхоос 18.2 хувиар өсчээ
2018-07-18 11:28:57 - Байгаль Орчин
Тарваган тахлын эсрэг дархлаажуулалт явагдаж байна
2018-07-18 11:26:32 - Хууль
Машин нь жалга руу унаж, хоёр иргэн цонхоор шидэгдсэн байжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй