Германы хаалганд бөмбөг ороход мексикчүүд нэгэн зэрэг үсэрснээс газар "хөдөлжээ"

Түгээх    
2018-06-18 19:20:20 - Шар

ОХУ-д болж буй Хөлбөмбөгийн ДАШТ-ий Мексик, Германы шигшээ багуудын тоглолтын үеэр Германы хаалганд бөмбөг ороход Мексикийн хөгжөөн дэмжигчдийн үйлдлийн улмаас Мехико хотноо газар хөдлөлтийн хэлбэлзэл үүссэн байна. Энэ талаар цунамигийн сэрэмжлүүлгийн үйлчилгээний “Владивосток" бүсийн мэдээлэл боловсруулах төвийн төлөөлөгч мэдээлснийг “РИА Новости” агентлаг уламжлав.

Өмнө нь газар хөдлөлтийн хяналт шинжилгээний SIMMSA сүлжээний мэдээлснээр, Мехико хотод "хиймэл" газар хөдлөлт бүртгэгджээ. Мэргэжилтнүүд “Газар хөдлөлтийн энэхүү хэлбэлзэл нь Мексикийн шигшээ баг өрсөлдөгчийнхөө хаалганд бөмбөг оруулах үед мексикчүүд нэгэн зэрэг олноороо үсэрсэнтэй холбоотой” гэж тайлбарлажээ.

Мэдээлэгч хэлэхдээ "Үүнийг газар хөдлөлт гэж нэрлэхэд хэцүү юм. Газар хөдлөлтийн хэлбэлзлийн долгион ихэвчлэн уян, түүнийг машинууд маш сайн мэдэрдэг. Газар хөдлөлтийн мэргэжилтнүүдэд энэ нь нэг их сонин биш. Хөгжөөн дэмжигчид газар хөдлөлтийн хэлбэлзэл болсон газраас холгүй байсан" гэжээ.

SIMMSA газар хөдлөлтийн мониторингийн сүлжээний мэдэгдэлд “Хотод суурилуулсан хоёр мэдрэгч төхөөрөмжийн үзүүлэлтээс харахад 11:32 цагт газар хөдлөлтийн хэлбэлзэл болсон” хэмээн онцолжээ. Мексикийн газар хөдлөлт судлаачдын мэдээллийг Чилийн судлаачид баталсан байна. Чилийн газар хөдлөлт судлалын албанаас “Германы эсрэг Мексик тоглон, гоол оруулах мөчид газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх манай төхөөрөмжид газар хөдлөлтийн хэлбэлзэл бүртгэгдсэн” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн ням гаригт буюу Герман, Мексикийн шигшээ багийн тоглолтын үеэр зөвхөн Мехико хотын төв талбай Сокалод 75 мянган хүн цугласан байна. Орон нутгийнхны ярьснаар, Мексикийн шигшээ Германы хаалганд бөмбөг оруулахад нутаг нэгтнүүд нь “магнайгаа хагартал” баярлажээ.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 10

Зочин (202.131.*.*)
2018-06-19 09:41:12
ЗХУ, СНГ, ОХУ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас: 88671597

Зочин (103.10.*.*)
2018-06-19 08:54:50
Юм дөнгөж эхэлж байна.Дуустал хаа ч байсан юм.Германичууд Олимпоор хоккейгоор Оросыг цус харвуулах шахсан шүү.Яаж ч мэднэ.Мехсик бол дуу хөгжим бүжгийн орон байх шүү

azaa (66.181.*.*)
2018-06-19 08:48:46
German gants hojigdoo l biz..dahiad delhiin avarga boloh ni todorhoi,amjilt

Зочин (49.182.*.*)
2018-06-19 08:46:55
Erguu

Зочин (98.234.*.*)
2018-06-19 03:05:50
Хятадууд оролцоогvй нь болж дээ, бараг ази тивийг " цемелне " шvv

Зочин (112.72.*.*)
2018-06-19 01:19:20
Дэлхиын 4 удаагийн аварга улсыг ялахад баярласан хүн маш их бсн гн. Нацистууд хожигдсон больж. Дайн дэгдээж олон орос үгүй хийсний хариу оросын талбаы хариугаа авбаа гэж кк

Зочин (183.78.*.*)
2018-06-18 21:17:48
Yu n manai xulgaich nar we

цэцэг (139.5.*.*)
2018-06-18 21:08:19
тэнэгт, мөн зөв хэлжээ

Зочин (112.72.*.*)
2018-06-18 19:52:52
Манай хулгайч нар мексикчуудийг ялсан юм чинь

tenegt (126.163.*.*)
2018-06-18 19:27:02
mun ch tenegteh yum daa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-16 18:53:06 - Спорт
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бамбарыг Катарт шилжүүлэн өгөв
2018-07-16 18:05:12 - Нийслэл
Баяр наадмын өдрүүдээр 179 тонн хог цэвэрлэжээ
2018-07-16 17:58:52 - Нийслэл
“Алдар”-ын тамирчдад хүндэтгэл үзүүлэв
2018-07-16 17:07:16 - Спорт
Улсын цолтой бөхчүүдийн эрэмбийг шинэчилжээ
2018-07-16 16:59:27 - Хууль
Хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хотоос гарах дөрвөн чиглэлд хяналт шалгалт хийж байна
2018-07-16 16:28:49 - Эрүүл мэнд
Эмгүй эмчилгээ буюу “Өнгөт өдөр” урлагаар анагаах өдөрлөгийн нээлт боллоо
2018-07-16 16:12:04 - Гадаад
Путин: "ДАШТ 2018"-ын үеэр 25 сая кибер халдлага хийхийг оролдсон
2018-07-16 16:01:29 - Эдийн засаг
Ирэх долоо хоногт НӨАТ-ын азтан тодорно
2018-07-16 15:52:47 - Шар
“Алтан бөмбөг”-ийн эзэн Лука Модрич
2018-07-16 15:45:17 - Спорт
Завханчууд шинэ харцага Т.Бэгзсүрэнд “Ланд-200” автомашин бэлэглэжээ
2018-07-16 14:58:58 - Орон нутаг
Урьханы замд үер бууж, зорчих хэсгийг хязгаарлаад байна
2018-07-16 14:30:33 - Гадаад
АНУ Хойд Солонгосыг нууцаар уран олборлож байна хэмээн сэжиглэж байна
2018-07-16 14:29:04 - Энтертайнмент
Ахмад шатарчид дэлхийн аварга боллоо
2018-07-16 14:18:06 - Нийслэл
1.5-2 сая төгрөгийн цалинтай жолоочийн ажлын байрны бүртгэл эхэллээ
2018-07-16 14:17:50 - Нийслэл
Аврагчид 54 удаагийн дуудлагаар 72 иргэний амь насыг аварчээ
2018-07-16 14:13:52 - Энтертайнмент
Ч.Бадрал дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүлэв
2018-07-16 13:55:03 - Нийслэл
Зөвшөөрөлгүй самар, жимс түүвэл 300 мянган төгрөгөөр торгоно
2018-07-16 13:47:12 - Нийслэл
АНУ-ын эмч, мэргэжилтнүүд “Тэргэнцэр” төсөл хэрэгжүүлж байна
2018-07-16 13:42:28 - Шар
Амьтны хүрээлэнгээс “оргосон” ирвэс зургаан амьтан хөнөөж, гурвыг шархдуулжээ
2018-07-16 13:35:42 - Орон нутаг
Үерийн улмаас хаагдсан Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замыг өглөө нээжээ
2018-07-16 12:57:48 - Боловсрол
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 25-наас эхэлнэ
2018-07-16 12:56:12 - Шар
Ханхүү Уильям, Чарльз нар Трамптай уулзахаас татгалзжээ
2018-07-16 12:47:30 - Энтертайнмент
"Авьяаслаг Монголчууд 2016" шоуны ялагч О.Энх-Эрдэнэ Америкт суралцана
2018-07-16 12:44:20 - Хууль
Цагдаа нар үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан мөрдэс нэгт нөхрөө дурслаа
2018-07-16 12:39:16 - Орон нутаг
Наадмын өдрүүдэд Хөвсгөл нуурт аялагчдын ачаалал 5-6 дахин нэмэгджээ
2018-07-16 12:33:27 - Хууль
Хиамны үйлдвэрийн сантехникч ууранд түлэгдэж амиа алджээ
2018-07-16 12:07:08 - Орон нутаг
Өлгий суманд үер бууж, 275 айл өрх усанд автжээ
2018-07-16 11:59:47 - Байгаль Орчин
Н.Цэрэнбат: “ЦЭВЭРХЭН НААДАЦГААЯ” аяныг амжилттай зохион байгууллаа
2018-07-16 11:52:43 - Спорт
Б.Амина шатрын их мастер цол авсан Монголын ес дэх тамирчин боллоо
2018-07-16 11:52:18 - Гадаад
Өнөөдөр Трамп, Путин нар уулзана
2018-07-16 11:44:22 - Энтертайнмент
Музейн ажилтнуудад зориулан сургалт зохион байгуулна
2018-07-16 11:17:47 - Нийслэл
АИ-92 бензин дахин 30 төгрөгөөр нэмэгдлээ
2018-07-16 10:57:35 - Нийслэл
Зарим зах өнөөдрөөс ажиллаж эхэллээ
2018-07-16 10:53:51 - Спорт
Ж.Нарантунгалаг “One Championship Pursuit of Power“-т ялалт байгууллаа
2018-07-16 10:39:47 - Шар
Дуурийн дуучин Ч.Бадрал “Golden star-2018”-ын эзэн боллоо
2018-07-16 09:16:28 - Байгаль Орчин
Энэ сарын 20-ныг хүртэл ихэнх нутгаар УСАРХАГ БОРОО орно
2018-07-16 09:13:24 - Улс төр
Ээлжит бус чуулган зарлагдах уу
2018-07-16 09:13:21 - Нийслэл
Дэлхийн жишигт нийцсэн байт харвааны талбай эгэл залуусын санаачлага, хөдөлмөрөөр босч байна
2018-07-16 09:13:17 - Эрүүл мэнд
Хоолны хордлогод орсноос хойш 24 цаг өнгөрсөн бол ходоодоо угаах нь хамгийн сайн арга
2018-07-16 09:13:13 - Энтертайнмент
Монгол хаад дэлхийн одон орон судлалын анхны төвүүдийг байгуулсан түүхтэй
Их уншсан
Их сэтгэгдэлтэй