Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулна

Түгээх    
2018-06-18 19:52:43 - Нийслэл

asiaИрэх долдугаар сарын 3-наас 6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хуралд Ази номхон далайн бүс нутгийн 60 гаруй орон, олон улсын байгууллагын өндөр дээд хэмжээний 3000 орчим төлөөлөгч оролцохоор бүртгэлд хамрагдаад байна.

Азийн сайд нарын бага хурал нь бүс нутаг, олон улсад гамшгийн эрсдэлийг бууруулах ач холбогдлоороо хамгийн өндөрт тооцогддог НҮБ-ын томоохон арга хэмжээ бөгөөд 2016 онд БНЭУ-ын Шинэ Дели хотноо болсон “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурал”-аас хойш зохион байгуулагдсан анхны бүс нутгийн хэмжээний хурал гэдгээрээ онцлог юм.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлын гол зорилго нь ирэх 15 жилд дэлхий нийтээр гамшгийн эрсдэлийг бууруулахад баримтлах үндсэн зарчим, арга хэмжээ болох Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ахиц дэвшлийг бүс нутагт таниулахад чиглэгдэж байгаа юм.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлагдсан “Тогтвортой хөгжлийн зорилтууд”, “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын конвенц”, “Сендайн үйл ажиллагааны хүрээ” зэрэг дэлхий нийтийн дагаж баримтлах томоохон баримт бичгүүдийг өөрсдийн үндэсний онцлогтоо тохирсон эдийн засгийн үзэл баримтлал, хөгжлийн хэтийн бодлоготойгоо уялдуулсан урт хугацааны төлөвлөлтийг тусгах, дэлхий дахинд, бүс нутагт, улс орнууд, үндэстэн, орон нутаг, олон нийтийн түвшинд хэрхэн хэрэгжүүлэх эрхэм зорилго дэлхий нийтийн нэн тэргүүлэх чиглэлийн асуудал болж байна.

Монгол Улсын хувьд ч “2030 он хүртэлх Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг Улсын Их Хурлаар баталж нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжлийн зорилтуудын зэрэгцээ “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний чадавхыг бүрдүүлж, цаг агаарын аюулт үзэгдэл, байгалийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх” зорилтыг 3 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр оруулсан байдаг.

Өнгөрсөн онд Улаанбаатар хотноо чуулсан Ази, Европын (АСЕМ) дээд түвшний 11 дүгээр уулзалтад 50 гаруй орны төрийн тэргүүн, төлөөлөгчид оролцож “Улаанбаатарын тунхаг”-ийг батлан гаргасан билээ.

Энэхүү тунхаг бичигт 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөр, уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг бууруулах удирдлага зэрэг чиглэлээр түншлэл, хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэхээр тусгасан нь бидний хүлээж буй олон нийтийн чадавхыг бэхжүүлэх, түүнд суурилсан эрсдэлд тэсвэртэй тогтвортой хөгжлийг бий болгох зорилготой уялдаж байгаагаараа онцлогтой юм.

2016 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинэ Дели хотноо зохион байгуулагдсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурал”-аас “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүс нутгийн төлөвлөгөө, Делигийн тунхаглалыг батлан гаргасан. Энэ тунхаглал нь гамшгийн эрсдэлийг бууруулахад улс төрийн үүрэг, амлалтыг өгөхөд оршиж байгаа юм.

Монгол Улсад ирэх сард зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 бага хурлын үеэр Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн эхний гурван жилийн үйл ажиллагаа, Азийн бүсийн төлөвлөгөөний хэрэгжилт, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн улс орнуудын хүлээсэн үүрэг, амлалт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ахиц дэвшлийг үнэлж дүгнэнэ.

2018-2020 онд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх арга хэмжээг тодотгож, гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал”, Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл баримт бичгийг хэлэлцэн гаргах юм.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор зохион байгуулагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

asia



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

Зочин (199.115.*.*)
2018-06-18 22:14:10
ямар их хурал зохиодог юм бэ?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-21 13:26:17 - Улс төр
Н.Номтойбаяр: ЖДҮХС-гийн зээлийн асуудлыг эрх ашгийн зөрчилтэй Сангийн яам шалгаж байгаа нь буруу
2018-11-21 13:17:38 - Эрүүл мэнд
Зүрхний төрөлхийн гажигтай 28 хүүхэд эрүүл болохоор Бээжин хотыг зорьжээ
2018-11-21 13:16:06 - Улс төр
БАЙР СУУРЬ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй шалтгаан нь юу вэ
2018-11-21 13:13:24 - Спорт
Г.Мандахнаран тэргүүтэй таван бөх Казахстаныг зорив
2018-11-21 12:53:05 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2590 төгрөгийн үнэтэй байна
2018-11-21 12:44:41 - Спорт
Монгол залуус нохой чарганы аялалд өрсөлдөнө
2018-11-21 12:40:37 - Улс төр
З.Энхболд: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахад хоёрхон кноп дутлаа
2018-11-21 12:35:33 - Спорт
Г.Мандахнаран тэргүүтэй таван бөх Казахстаныг зорив
2018-11-21 12:07:42 - Эрүүл мэнд
Урьдчилан сэргийлэх үзлэгт 1400 гаруй хүүхэд хамрагдлаа
2018-11-21 11:53:24 - Хууль
Амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал дахин хойшлолоо
2018-11-21 11:46:56 - Технологи
Цэвэрлэгч робот танилцуулав
2018-11-21 11:45:51 - Байгаль Орчин
Буудай, төмсний хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломж бүрдсэн байна
2018-11-21 11:35:49 - Улс төр
Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ л гүйцэтгэж байна
2018-11-21 11:24:25 - Эдийн засаг
Амьдралын мөч бүрт хамтдаа
2018-11-21 11:21:43 - Улс төр
Ц.Эрдэнэбаяр: Шатахууны үнэ хоёрдугаар сараас бууна
2018-11-21 11:16:55 - Улс төр
Засгийн газрын тогтворгүй байдлаас үүдэж “Гэрэгэ” бондын ханш буурчээ
2018-11-21 11:10:29 - Хууль
Б.Гүнчинсүрэн: Түүх, Археологийн хүрээлэн малтлага судалгаанд оролцоогүй
2018-11-21 11:08:26 - Нийслэл
О.Ундрал охины ангийнханд сая төгрөг хандивлаж, багшийг нь шагнажээ
2018-11-21 11:04:43 - Улс төр
Дэд сайд Ш.Лхамсүрэн, ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор нарыг ажлаас нь чөлөөллөө
2018-11-21 11:04:17 - Нийслэл
“Ган үзэг-2018” сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулна
2018-11-21 10:26:01 - Нийслэл
Байшин шатаж, бага насны хүүхдүүд түлэгджээ
2018-11-21 10:18:39 - Спорт
Н.Түвшинбаяр тэргүүтэй 14 жүдоч Осакагийн Их дуулгад зодоглоно
2018-11-21 09:54:40 - Улс төр
Засгийн газрын хуралдаан болно
2018-11-21 08:04:29 - Байгаль Орчин
Улаанбаатарт 8 градус хүйтэн байна
2018-11-21 07:59:58 - Улс төр
Д.Амарбаясгаланг “ЯВУУЛАХ” уу, авч үлдэх үү
2018-11-21 07:57:38 - Энтертайнмент
Д.Отгонжаргал: Өдөр тутамдаа өмсөж болохуйц маш энгийн хийцтэй даашинз шинэ жилээр ТРЕНД болно
2018-11-21 07:57:26 - Нийслэл
Шударга ёсыг Ц.Нямдоржоос эхлүүлье нээлттэй сонсгол хийв
2018-11-21 07:52:25 - Хууль
Орцны жижүүр эмэгтэйг хүүхдээ төрүүлээд хаясан байж болзошгүй гэжээ
2018-11-21 07:46:34 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-11-20 18:30:02 - Нийслэл
“Улаанбаатарын мөнгөн шөнө” шоу тоглолтын найруулагчийг сонгон шалгаруулна гэв
2018-11-20 18:22:41 - Байгаль Орчин
Ойрын өдрүүдэд цас орохгүй, өдөртөө бага зэрэг дулаарна
2018-11-20 18:14:43 - Эрүүл мэнд
Монгол хүүхдэд долоон төрлийн вакцин хийж байна
2018-11-20 18:07:09 - Спорт
М.Нандинцэцэг ДАШТ-д хүрэл медалийн болзол хангалаа
2018-11-20 16:59:19 - Улс төр
Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ
2018-11-20 16:42:24 - Улс төр
Ардчилсан нам Засгийн газрыг огцруулахыг дэмжлээ
2018-11-20 16:35:45 - Спорт
Бухарестын дэвжээнээс манай бөхчүүд дөрвөн медаль хүртлээ
2018-11-20 16:24:20 - Эдийн засаг
Эрдэнэт үйлдвэрийн есөн сарын үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлт
2018-11-20 16:00:17 - Улс төр
Тавантолгой: Хятадын тал нүүрсний татан авалтаа эхлүүлжээ
2018-11-20 15:59:29 - Нийслэл
Даунтай залуус иргэний андгай өргөх ёслолд анх удаа оролцоно
2018-11-20 15:34:21 - Нийслэл
Б.Нямдаваа: МСҮТ-д мэргэжил эзэмшигчдийн 70 орчим хувь нь бүрэн ажлын байраар хангагддаг
Их уншсан
Их сэтгэгдэлтэй