Өнөөдөр хотын дарга нар 2020 онд Сөүл, Чанчунд чуулах эсэхээ шийднэ

Түгээх    
2018-06-19 12:32:43 - Нийслэл

Өнөөдөр “АСЕМ вилла” цогцолборт Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум зохион байгуулалтын хуралдаанаа хийж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн санаачлагаар чуулдаг энэхүү форумын цар хүрээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаагийн зэрэгцээ бүс нутгийн хотууд өндөр ач холбогдол өгч, оролцоо нь нэмэгдэх болсон.

Бүс нутгийн эдийн засаг, соёл, боловсрол, тогтвортой хөгжил гээд олон асуудлыг ч уг форумаар хөндөн ярилцаж, нэгдсэн шийдэл гаргах боломжтой гэж хотын дарга нар үзэж байна. Тиймээс уг форумыг санаачлагч хот буюу Улаанбаатарт чуулж байхдаа байнгын ажиллагаатай институц болгох, хэлэлцэх сэдвийн хүрээг тэлэх, зохион байгуулах хотууд саналаа өгч, өрсөлдөөний механизмыг бүрдүүлэхийг Зүүн хойд Азийн хотын дарга нар дэвшүүлж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Улаанбаатар хот Зүүн хойд Азийн форумыг санаачлагчийн хувьд нарийн бичгийн дарга нарыг байгуулах, байнгын үйл ажиллагаатай болгох, мөн 4 жилд нэг удаа өөрийн хот буюу  Улаанбаатар хотод зохион байгуулах саналаа хотын дарга нарт уламжилж байна” гэж илтгэлдээ онцолсон. Харин форумыг хоёр жил тутам зохион байгуулахаар дүрмэндээ тусгах нь зүйтэй хэмээн тэрбээр тодотгосон юм.

Цаашид “Зүүн хойд Азийн форум” байнгын ажиллагаатай “Нарийн бичгийн дарга нарын газар”-тай байх асуудал болон 2020 онд хаана чуулга уулзалт хийхээ өнөөдрийн хуралдаанаараа шийдэж, төгсгөлийн бичиг баримтаа хотын дарга нар гаргана.  Хуралдааныг Нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан удирдаж, “Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг байнгын үйл ажиллагаатай механизм болгох нь” сэдвээр Форум зохион байгуулах ажлын хэсгийн зөвлөх Б.Бадрал танилцуулга хийлээ. Мөн  2020 онд Зүүн хойд Азийн форумыг зохион байгуулах хүсэлтээ илэрхийлж, өрсөлдөж байгаа Сөүл, Чанчун хотууд танилцуулгаа хийх юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Өчигдрийн хуралдаанаар хотууд бодлого, технологийн дэвшил, инновацийн мэдээллээ хуваалцсан. Хуралдаан зохих үр дүнгээ өгч, бүс нутгийн хотуудын хамтын ажиллагаа, бидний нийтлэг бэрхшээл  болж буй байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлтөд жинтэй хувь нэмэр болох бодлого шийдэл, хамтын ажиллагаанд эерэг нөлөөтэй төслүүд танилцуулагдсан гэдэгт эргэлзэхгүй байна.

Өнөөдөр Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум  маань хот суурин газруудын тулгамдсан асуудлаар санал солилцон, туршлага хуваалцдаг бүс нутгийн хамтын ажиллагааны чухал арга хэмжээ болжээ гэж  Улаанбаатар хотын зүгээс дүгнэн, форумын үйл ажиллагааг тогтомолжуулан, хотуудын хамтын ажиллагааны байнгын механизм болгох урьдчилсан нөхцөл бүрдсэн гэж үзэж байна” гэлээ.

Форумд оролцож байгаа хотын дарга нар нууц санал хураалтаар дараагийн форум зохион байгуулах хотыг сонгоно. Ингэснээр  2020 онд  Зүүн хойд Азийн хотын дарга нарын чуулах газар нь тодорхой болохын зэрэгцээ, форумынхаа дүрэм, нарийн бичгийн  дарга нарын газрын үйл ажиллагааны механизмыг тодорхойлно гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс  мэдээлэв.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 3

Зочин (202.179.*.*)
2018-06-19 13:43:45
hairan mongo

ichihgui (219.142.*.*)
2018-06-19 13:08:51
hotoo ehleed niitiin noiltoi bolgo uheruudee

ichihgui (219.142.*.*)
2018-06-19 13:08:43
hotoo ehleed niitiin noiltoi bolgo uheruudee

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-16 18:53:06 - Спорт
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бамбарыг Катарт шилжүүлэн өгөв
2018-07-16 18:05:12 - Нийслэл
Баяр наадмын өдрүүдээр 179 тонн хог цэвэрлэжээ
2018-07-16 17:58:52 - Нийслэл
“Алдар”-ын тамирчдад хүндэтгэл үзүүлэв
2018-07-16 17:07:16 - Спорт
Улсын цолтой бөхчүүдийн эрэмбийг шинэчилжээ
2018-07-16 16:59:27 - Хууль
Хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хотоос гарах дөрвөн чиглэлд хяналт шалгалт хийж байна
2018-07-16 16:28:49 - Эрүүл мэнд
Эмгүй эмчилгээ буюу “Өнгөт өдөр” урлагаар анагаах өдөрлөгийн нээлт боллоо
2018-07-16 16:12:04 - Гадаад
Путин: "ДАШТ 2018"-ын үеэр 25 сая кибер халдлага хийхийг оролдсон
2018-07-16 16:01:29 - Эдийн засаг
Ирэх долоо хоногт НӨАТ-ын азтан тодорно
2018-07-16 15:52:47 - Шар
“Алтан бөмбөг”-ийн эзэн Лука Модрич
2018-07-16 15:45:17 - Спорт
Завханчууд шинэ харцага Т.Бэгзсүрэнд “Ланд-200” автомашин бэлэглэжээ
2018-07-16 14:58:58 - Орон нутаг
Урьханы замд үер бууж, зорчих хэсгийг хязгаарлаад байна
2018-07-16 14:30:33 - Гадаад
АНУ Хойд Солонгосыг нууцаар уран олборлож байна хэмээн сэжиглэж байна
2018-07-16 14:29:04 - Энтертайнмент
Ахмад шатарчид дэлхийн аварга боллоо
2018-07-16 14:18:06 - Нийслэл
1.5-2 сая төгрөгийн цалинтай жолоочийн ажлын байрны бүртгэл эхэллээ
2018-07-16 14:17:50 - Нийслэл
Аврагчид 54 удаагийн дуудлагаар 72 иргэний амь насыг аварчээ
2018-07-16 14:13:52 - Энтертайнмент
Ч.Бадрал дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүлэв
2018-07-16 13:55:03 - Нийслэл
Зөвшөөрөлгүй самар, жимс түүвэл 300 мянган төгрөгөөр торгоно
2018-07-16 13:47:12 - Нийслэл
АНУ-ын эмч, мэргэжилтнүүд “Тэргэнцэр” төсөл хэрэгжүүлж байна
2018-07-16 13:42:28 - Шар
Амьтны хүрээлэнгээс “оргосон” ирвэс зургаан амьтан хөнөөж, гурвыг шархдуулжээ
2018-07-16 13:35:42 - Орон нутаг
Үерийн улмаас хаагдсан Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замыг өглөө нээжээ
2018-07-16 12:57:48 - Боловсрол
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 25-наас эхэлнэ
2018-07-16 12:56:12 - Шар
Ханхүү Уильям, Чарльз нар Трамптай уулзахаас татгалзжээ
2018-07-16 12:47:30 - Энтертайнмент
"Авьяаслаг Монголчууд 2016" шоуны ялагч О.Энх-Эрдэнэ Америкт суралцана
2018-07-16 12:44:20 - Хууль
Цагдаа нар үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан мөрдэс нэгт нөхрөө дурслаа
2018-07-16 12:39:16 - Орон нутаг
Наадмын өдрүүдэд Хөвсгөл нуурт аялагчдын ачаалал 5-6 дахин нэмэгджээ
2018-07-16 12:33:27 - Хууль
Хиамны үйлдвэрийн сантехникч ууранд түлэгдэж амиа алджээ
2018-07-16 12:07:08 - Орон нутаг
Өлгий суманд үер бууж, 275 айл өрх усанд автжээ
2018-07-16 11:59:47 - Байгаль Орчин
Н.Цэрэнбат: “ЦЭВЭРХЭН НААДАЦГААЯ” аяныг амжилттай зохион байгууллаа
2018-07-16 11:52:43 - Спорт
Б.Амина шатрын их мастер цол авсан Монголын ес дэх тамирчин боллоо
2018-07-16 11:52:18 - Гадаад
Өнөөдөр Трамп, Путин нар уулзана
2018-07-16 11:44:22 - Энтертайнмент
Музейн ажилтнуудад зориулан сургалт зохион байгуулна
2018-07-16 11:17:47 - Нийслэл
АИ-92 бензин дахин 30 төгрөгөөр нэмэгдлээ
2018-07-16 10:57:35 - Нийслэл
Зарим зах өнөөдрөөс ажиллаж эхэллээ
2018-07-16 10:53:51 - Спорт
Ж.Нарантунгалаг “One Championship Pursuit of Power“-т ялалт байгууллаа
2018-07-16 10:39:47 - Шар
Дуурийн дуучин Ч.Бадрал “Golden star-2018”-ын эзэн боллоо
2018-07-16 09:16:28 - Байгаль Орчин
Энэ сарын 20-ныг хүртэл ихэнх нутгаар УСАРХАГ БОРОО орно
2018-07-16 09:13:24 - Улс төр
Ээлжит бус чуулган зарлагдах уу
2018-07-16 09:13:21 - Нийслэл
Дэлхийн жишигт нийцсэн байт харвааны талбай эгэл залуусын санаачлага, хөдөлмөрөөр босч байна
2018-07-16 09:13:17 - Эрүүл мэнд
Хоолны хордлогод орсноос хойш 24 цаг өнгөрсөн бол ходоодоо угаах нь хамгийн сайн арга
2018-07-16 09:13:13 - Энтертайнмент
Монгол хаад дэлхийн одон орон судлалын анхны төвүүдийг байгуулсан түүхтэй
Их уншсан
Их сэтгэгдэлтэй