С.Дулам: Өнөөдрөөс маргаантай бичигддэг 700 үгийн жагсаалтыг хэрэглэхгүй

Түгээх    
2018-06-19 13:18:38 - Энтертайнмент

Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс эрхлэн гаргаж буй "Монгол хэлний зав бичих дүрмийн журамласан толь" -ийн нээлт өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээлтийн ёслолын үеэр "Монгол Улс 1941 оноос кирилл бичгийн хэрэглээг нэвтрүүлсэн хэдий ч зөв бичих, үгсээ журамлах асуудал нэлээд хожуу эхэлж, Ц.Дамдинсүрэн тэргүүтэй эрдэмтэд анх журамлаж байв. Үүнээс хойш 35 жил өнгөрсөн ч нэгдсэн байдлаар дахин журамлаагүй юм. Өнөөдөр 38 мянган үгийг журамлаж, шинээр хэвлэн гаргалаа.

Энэ бол хэн нэгний үзэл бодол, хувийн байр сууринаас үл хамаарч, Монгол хэлний журамласан толийг төрөөс эрхлэн гаргаж байгаа нь энэ юм. Өнөөдрөөс эхлээд уг толийг онлайн байдлаар олон нийтэд нээлттэйгээр хэрэглүүлж эхэлнэ" гэж онцолсон юм. Мөн энэ үеэр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд тус толийг Дэлхийн банкны санхүүжилтээр хэвлэсэн учир Төрийн болон хэвлэл мэдээллийн байгууллага, ЕБС-иудад үнэгүй тараагдана гэдгийг тодотголоо.

"Монгол хэлний зав бичих дүрмийн журамласан толь"-ийг эрхлэн гаргахад Академич Л.Болд, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор Ц.Өнөрбаян, Монгол Улсын Ардын багш, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор М.Базаррагчаа, Ж.Баянсан нарын 28 эрдэмтэн судлаач оролцсон байна. Эрдэмтэд хоёр жил гаруй хугацаанд ажиллаж байж, уг толийг бүтээсэн аж. Энэхүү толийг http://toli.gov.mn/ хаягаар үзэх боломжтой.

Монголын Улсын Ардын багш С.Дулам "Сүүлийн хоёр жилийн турш манай эрдэмтэд хүчин чармайлт гарган ажилласны хүчинд энэ толийг гаргаж чадлаа. Эдгээр эрдэмтэд Акедимч Ц.Дамдинсүрэн тэргүүтэй эрдэмтдийн гаргаж байсан толийг дахин шинэчлэн, 38 мянган үгээр журамлалаа. Нутгийн аялгууны үг, нутаг нутгийн онцлогоос үүдээд 200 сая үгийн хэрэглээ байна гэсэн ерөнхий судалгаа байна.

Тиймээс бид эдгээр үгийг нийтлэг хэрэглээгээр нь эрэмбэлэн жагсааж, 38 мянга болгон хэрэглэгчдэдээ өргөн барьж байна. Энэ бол хэрэглээний түвшинд бүх нийтээрээ хэрэглэх боломжтой толь юм. Мэдээж эрдмийн маргаан үргэлжилнэ. Энэ маргаан үргэлжилж, дахин эрэмбэлэгдэх хүртэл уг толь бичиг хэрэглэгдсээр байх болно.

Олон жилийн турш монгол хэлний зөв бичих зүйн асуудал маргаан дагуулсаар ирсэн. Хамгийн ихээр маргаан дагуулж байсайн үгүүдийг манай эрдэмтэд тухайлан хэлэлцэж, журамласан. Хамгийн энгийнээр хэлэхэд, 700 үгийн жагсаалтыг хүртэл дахин журамласан гэсэн үг. Өнөөдрөөс эхлээд маргаантай бичигддэг 700 үгийн жагсаалтыг хэрэглэхгүй. Журамласан толинд үгсийг хэрхэн бичихээр зааасныг л дагана гэсэн үг. Би ийм их эрдэмтэн хүн. Энэ үгийг ингэж бичнэ гэсэн үг өнөөдрөөс байхгүй болж байна" гэв.

Г.ИТГЭЛ

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 12

Зочин (112.72.*.*)
2018-06-19 22:27:03
200сая гэж хэвлэлийн алдаа байх. бид өдөр тутам 3000-3500үг хэрэглэдэг. 5000-7000үг л мэддэг. нутгийн аялага энэтэрийг нэмээд монгол, буриад, өвөрлөгч, халимаг, тува, ойрд, уриахай, дөрвөд, торгууд, барга, үзэмчин, сартуул үгс зуун мянга байдаг гэж дуламын багшийн багшийн багшийн багш цэвэл гэгч өгүүлжээ. тэгэхээр дундаж мэдлэгтэй би гэхэд л монголоор 6000үг мэддэг. тэрний 1000-1500 үгийг нь ер нь хэрэглэдэггүй гэсэн үг. ер нь 100..000үг тогтоож, утга санаагийг нь судлахын тулд хүн унтахгүй, өөр юм хийхгүй 250-300 жил зарцуулдаг юм.

зочин (202.131.*.*)
2018-06-19 16:30:40
ашгүй дээ хачин хачин юм болгоод хаясан байсын. гэхдээ шинэ толиндоо бас ямраар тусгагдсан байгаа юм бол доо

Зочин (112.72.*.*)
2018-06-19 16:14:49
Hel hil mal 3 taigaa bhad hen bayn mongol bayn..turd shurgalsan samuural arilsan tsagt mongol gj tseejee deldeh shig aarhal jargaltai sonsogdonoo

Zochin (183.177.*.*)
2018-06-19 15:01:03
Ashgui dee yaj zarim ug bichihiig medehgui baisan ym. Degdeehei yum uu degdeehii yum uu geh med huuheddee mongol hel zaah gesen medehgui l bailaa

Рлд (150.129.*.*)
2018-06-19 14:35:10
Дулам гэдэг үг өөрөө маргаантай шүү кк

докто ГАНБОЛД (45.117.*.*)
2018-06-19 14:27:07
ДУЛАМ гуаг ардын багш гэхээр гайхаад байдаг юм. Монголд үүнээс том том нээлт ялангуяа тод үсэг, соёмбо үсэг болон Ц.Дамдинсүрэн судлал, монгол хэл судлалын агуу эрдэмтэн Р.ОТГОНБААТАР гуа хажууд нь их мөрөн дөлгөөн, эрдэмтэй хүн даруу гэдэг шиг дуугүй байх юм даа.

зөв дөө (202.21.*.*)
2018-06-19 14:26:00
Зөв дөө, ингээд бага багаар цэгцрээд явахсан. Жишээ нь, 1942 онд МУИС нь улсын их сургууль, гэтэл МҮИС гэсэн 1 сургууль бас гарч ирээд их муухай загнаж МУИС-ийн нэр хүндийг ашиглан хүмүүсийг төөрөгдүүлээд байдаг. Нэг нь улсын их сургууль, төрийн өмчийн их сургууль, нөгөө нь хувийн сургууль, иймд нэрнээсээ хараад л энэ нь улсынх, энэ нь хувийнх гэдгийг мэдэхээр байх учиртай. Ингэж л улсын нэр томъёоны комисс ажиллаж гольдролд нь оруулах хэрэгтэй. National гэдгийг гадаад оронд төрийн өмчийн сургууль л гэж ойлгодог, гэтэл манайд хувийн сургууль хүртэл National тодотголтой, үнэхээр эмх замбараагаа алдсан нэр томъёогоо сайн цэгцлээрэй

Зочин (66.181.*.*)
2018-06-19 14:22:19
Ene nom ymar vnetei we? Xotin nomin sanguudad ene nom zarj bga ymu?

Зочин (60.241.*.*)
2018-06-19 14:03:16
Krillee latinaar solison tsagt mongol uudulnushuu. Orosiin nuluunuus garna. Neg udur oros mongol manaih bichgiig n har geed bhwii

Зочин (202.21.*.*)
2018-06-19 13:44:20
200 сая үгийн хэрэглээ гэнэ үү?

Зочин (202.131.*.*)
2018-06-19 13:43:17
ЮУН САЙН ЮМ БЭ... АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ХЭЦҮҮ БАЙХАД ОВОО Ш ДЭЭ.

E (27.123.*.*)
2018-06-19 13:36:23
Ashgui de

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-18 17:25:26 - Нийслэл
ХСҮТ-ийн цахилгааны эх үүсвэрийн орчимд хөрсний суулт, цөмрөлт үүсчээ
2018-07-18 17:15:41 - Орон нутаг
Кувейт улсаас Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарт хагас тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ
2018-07-18 17:15:09 - Орон нутаг
Уул уурхайн компаниуд хаягдлын далан сэтэрч гол бохирдуулжээ
2018-07-18 17:09:08 - Орон нутаг
Гүюг хаанаас Ромын папад илгээсэн захидлын цор ганц хувилбарыг хүлээлгэн өгчээ
2018-07-18 17:06:12 - Нийслэл
Монголд он гарснаас хойш 202.7 мянган жуулчин иржээ
2018-07-18 17:02:17 - Нийслэл
“Найрамдал” цогцолборыг Алтан гадас одонгоор шагналаа
2018-07-18 17:00:40 - Шар
СТА Т.Дэлгэрмөрөн дурлалт бүсгүйгээ олонд ил болгов
2018-07-18 16:50:06 - Нийслэл
Гэрэлт гудамжийг тогтмол хянаж, дутагдлыг арилгана
2018-07-18 16:49:34 - Спорт
3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Тулгыг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав
2018-07-18 16:36:19 - Нийслэл
Асашёорюү Д.Дагвадорж япончуудад 10 мянган ам.доллар хандивлажээ
2018-07-18 16:13:21 - Гадаад
Мексикт цэргийн онгоц сүйрчээ
2018-07-18 16:03:58 - Хууль
Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан
2018-07-18 15:54:44 - Орон нутаг
Архангайд 12 орны 40 гаруй эрдэмтэн чуулж байна
2018-07-18 15:53:20 - Спорт
Жакартаг зорих эмэгтэй сагсан бөмбөгчдийн нэр тодорлоо
2018-07-18 15:49:47 - Хууль
Ах дүүс рүү бензин цацаж шатаасан иргэнийг баривчлан шалгаж байна
2018-07-18 15:27:06 - Байгаль Орчин
Гол усны ослоор 48 хүн амь насаа алджээ
2018-07-18 15:24:20 - Нийслэл
Баяр наадмын өдрүүдэд 179 тонн хог цэвэрлэжээ
2018-07-18 15:20:00 - Нийслэл
Өчигдөр 29 хүний амь насыг авран хамгаалжээ
2018-07-18 15:08:53 - Улс төр
Г.Ариунбуян: Өлгий сумын 530 айл өрхийн 2512 хүн гамшигт нэрвэгдээд байна
2018-07-18 15:00:55 - Шар
Казакстан руу хууль бусаар машин оруулж зардаг монгол "мафи"-ийг мөрдөж эхэлжээ
2018-07-18 14:57:06 - Эдийн засаг
СТАТИСТИК: Нийгмийн даатгалын сангийн зарлага 1.1 их наяд төгрөгт хүрчээ
2018-07-18 14:48:53 - Нийслэл
Монголд 92 орны 9600 иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна
2018-07-18 14:46:29 - Шар
Германы “Чингис хаан” хамтлаг ирэх жилийн наадмаар Монголд тоглолтоо хийнэ
2018-07-18 14:40:04 - Нийслэл
Морьт, завьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна
2018-07-18 14:39:11 - Нийслэл
Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны анхдугаар хуралдаан боллоо
2018-07-18 14:32:29 - Улс төр
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррестэй уулзав
2018-07-18 14:08:31 - Нийслэл
Яармагийн гүүр бүрэн засварлагдаж дууссанаар замын түгжрэл 50-60 хувь буурна
2018-07-18 14:05:24 - Гадаад
Европын холбоо Япон улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулав
2018-07-18 13:56:51 - Улс төр
“Төвийн бүсийн чуулга уулзалт-2018” энэ сарын 20-ноос 23-ны өдрүүдэд болно
2018-07-18 13:18:11 - Орон нутаг
Шүлхийтэй малаа нуусан малчдад торгууль ногдуулав
2018-07-18 13:08:23 - Спорт
Шатарчин охид Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгалаа
2018-07-18 13:01:36 - Гадаад
Трампыг Их Британид айлчлах үеэр түүнтэй хамт явсан тагнуулын ажилтан нас баржээ
2018-07-18 12:57:21 - Орон нутаг
Хаягдлын даланг сэргээн засварлажээ
2018-07-18 12:52:42 - Улс төр
Гадаадад тэтгэлгээр суралцах оюутнуудад батламж гардуулав
2018-07-18 12:42:00 - Улс төр
УИХ-ын гишүүд 2019 оны хаврын чуулганаас хурууны хээгээр санал хураалтад оролцоно
2018-07-18 12:37:38 - Спорт
Залуу бөхчүүд Энэтхэгийн дэвжээнд зодоглоно
2018-07-18 12:28:54 - Шар
113 жилийн өмнө живсэн, Оросын “эрдэнэсийн хөлөг онгоц” олджээ
2018-07-18 12:04:55 - Орон нутаг
Өмнөговь аймгаас олдсон цогцос хэн болохыг тогтоожээ
2018-07-18 11:58:23 - Орон нутаг
Сэлэнгэ аймагт үер бууж, дөрөвдүгээр цэцэрлэг усанд автав
2018-07-18 11:53:30 - Орон нутаг
Баян-Өлгийд үерт нэрвэгдсэн өрхийн тоо 530-д хүрсэн гэв
Их уншсан
Их сэтгэгдэлтэй