Олимпийн медальтнуудын хөрөгтэй зоос, марк худалдаанд гаргана

Түгээх    
2018-06-19 13:40:10 - Спорт

tamirchidiig

Өнөөдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, дэд сайд Г.Ганбаяр, сайдын ахлах зөвлөх С.Мөнхбат тэргүүтэй яамны удирдлагууд гавьяат тамирчин Н.Баярсайхан тэргүүтэй олимпийн наадмаас медаль хүртсэн үе үеийн тамирчдыг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад 1968 оны олимпийн наадмын анхны хүрэл медальт, Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Ардын багш, гавьяат тамирчин Д.Сэрээтэр, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, гавьяат тамирчин Н.Энхбат, гавьяат тамирчин Д.Нармандах нарын ахмад тамирчид хүрэлцэн иржээ. Мөн 2008 оны олимпийн наадмын алтан медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-ууган, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба, гавьяат тамирчин Д.Отгондалай нарын залуу тамирчид  оролцсон байна. 

Монгол Улсын түүхэнд 1968 онд олимпийн наадмаас анхны медаль хүртсэнээс хойш энэ онд 50 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд “Олимпийн медалтнуудын холбоо” олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчдын хөргөөр зоосон мөнгө хийх, цуврал маркыг худалдаанд гаргах гэж байгаагаа дуулгалаа. Түүнчлэн алдартай олимп, дэлхийн аваргын медалтнууд болон дасгалжуулагч багш нарын тухай ном хэвлэх, олимпийн аваргуудын хувцас сэлтийг Үндэсний түүхийн музейд тавьж, гадна, дотнын жуулчдад сурталчлах зэрэг ажил хийх аж.

Эдгээр ажлуудыг салбарын сайд Ц.Цогзолмаа бүрэн дүүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна. Тэрээр хэлэхдээ, “Улсын баяр наадмаас өмнө олимп, тив дэлхийн аваргуудтай Ерөнхий сайд, яамны удирдлагууд уулзалт зохион байгуулна. Токиогийн 2020 оны олимпд бэлтгэх, үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг хэрхэн хангах гээд олон чиглэлд ажиллаж эхлэх хэрэгтэй байна. Өнгөрсөн жил батлагдсан спортын тухай хууль ирэх жилээс хэрэгжинэ. Хууль хэрэгжсэнээр анх удаа биеийн тамирын арга зүйч улс даяар ажиллана. Гэтэл зургаан сарын дараа хууль хэрэгжих гэж байхад ажил эхлээгүй явна. Тиймээс та бүхэн энэ мэт бидний ажлыг дэмжиж, саналаа хэлээрэй”  гэжээ.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 4

Зочин (112.72.*.*)
2018-06-19 14:40:11
Цогзолмаа гэх алиалагчийг яах вэ. Байнга л жүжиглэх юмаа.

Зочин (112.72.*.*)
2018-06-19 14:39:27
Цогзолмаа гэх алиалагчийг яах вэ. Байнга л жүжиглэх юмаа.

Зочин (103.229.*.*)
2018-06-19 14:26:35
Дандаа хувиа хичээсэн юмнууд бдаг юм!!!!?? Багийн спортл жинхэнэ эх оронч болгодог!!!

Зочин (103.229.*.*)
2018-06-19 14:26:26
Дандаа хувиа хичээсэн юмнууд бдаг юм!!!!?? Багийн спортл жинхэнэ эх оронч болгодог!!!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-16 18:53:06 - Спорт
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бамбарыг Катарт шилжүүлэн өгөв
2018-07-16 18:05:12 - Нийслэл
Баяр наадмын өдрүүдээр 179 тонн хог цэвэрлэжээ
2018-07-16 17:58:52 - Нийслэл
“Алдар”-ын тамирчдад хүндэтгэл үзүүлэв
2018-07-16 17:07:16 - Спорт
Улсын цолтой бөхчүүдийн эрэмбийг шинэчилжээ
2018-07-16 16:59:27 - Хууль
Хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хотоос гарах дөрвөн чиглэлд хяналт шалгалт хийж байна
2018-07-16 16:28:49 - Эрүүл мэнд
Эмгүй эмчилгээ буюу “Өнгөт өдөр” урлагаар анагаах өдөрлөгийн нээлт боллоо
2018-07-16 16:12:04 - Гадаад
Путин: "ДАШТ 2018"-ын үеэр 25 сая кибер халдлага хийхийг оролдсон
2018-07-16 16:01:29 - Эдийн засаг
Ирэх долоо хоногт НӨАТ-ын азтан тодорно
2018-07-16 15:52:47 - Шар
“Алтан бөмбөг”-ийн эзэн Лука Модрич
2018-07-16 15:45:17 - Спорт
Завханчууд шинэ харцага Т.Бэгзсүрэнд “Ланд-200” автомашин бэлэглэжээ
2018-07-16 14:58:58 - Орон нутаг
Урьханы замд үер бууж, зорчих хэсгийг хязгаарлаад байна
2018-07-16 14:30:33 - Гадаад
АНУ Хойд Солонгосыг нууцаар уран олборлож байна хэмээн сэжиглэж байна
2018-07-16 14:29:04 - Энтертайнмент
Ахмад шатарчид дэлхийн аварга боллоо
2018-07-16 14:18:06 - Нийслэл
1.5-2 сая төгрөгийн цалинтай жолоочийн ажлын байрны бүртгэл эхэллээ
2018-07-16 14:17:50 - Нийслэл
Аврагчид 54 удаагийн дуудлагаар 72 иргэний амь насыг аварчээ
2018-07-16 14:13:52 - Энтертайнмент
Ч.Бадрал дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүлэв
2018-07-16 13:55:03 - Нийслэл
Зөвшөөрөлгүй самар, жимс түүвэл 300 мянган төгрөгөөр торгоно
2018-07-16 13:47:12 - Нийслэл
АНУ-ын эмч, мэргэжилтнүүд “Тэргэнцэр” төсөл хэрэгжүүлж байна
2018-07-16 13:42:28 - Шар
Амьтны хүрээлэнгээс “оргосон” ирвэс зургаан амьтан хөнөөж, гурвыг шархдуулжээ
2018-07-16 13:35:42 - Орон нутаг
Үерийн улмаас хаагдсан Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замыг өглөө нээжээ
2018-07-16 12:57:48 - Боловсрол
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 25-наас эхэлнэ
2018-07-16 12:56:12 - Шар
Ханхүү Уильям, Чарльз нар Трамптай уулзахаас татгалзжээ
2018-07-16 12:47:30 - Энтертайнмент
"Авьяаслаг Монголчууд 2016" шоуны ялагч О.Энх-Эрдэнэ Америкт суралцана
2018-07-16 12:44:20 - Хууль
Цагдаа нар үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан мөрдэс нэгт нөхрөө дурслаа
2018-07-16 12:39:16 - Орон нутаг
Наадмын өдрүүдэд Хөвсгөл нуурт аялагчдын ачаалал 5-6 дахин нэмэгджээ
2018-07-16 12:33:27 - Хууль
Хиамны үйлдвэрийн сантехникч ууранд түлэгдэж амиа алджээ
2018-07-16 12:07:08 - Орон нутаг
Өлгий суманд үер бууж, 275 айл өрх усанд автжээ
2018-07-16 11:59:47 - Байгаль Орчин
Н.Цэрэнбат: “ЦЭВЭРХЭН НААДАЦГААЯ” аяныг амжилттай зохион байгууллаа
2018-07-16 11:52:43 - Спорт
Б.Амина шатрын их мастер цол авсан Монголын ес дэх тамирчин боллоо
2018-07-16 11:52:18 - Гадаад
Өнөөдөр Трамп, Путин нар уулзана
2018-07-16 11:44:22 - Энтертайнмент
Музейн ажилтнуудад зориулан сургалт зохион байгуулна
2018-07-16 11:17:47 - Нийслэл
АИ-92 бензин дахин 30 төгрөгөөр нэмэгдлээ
2018-07-16 10:57:35 - Нийслэл
Зарим зах өнөөдрөөс ажиллаж эхэллээ
2018-07-16 10:53:51 - Спорт
Ж.Нарантунгалаг “One Championship Pursuit of Power“-т ялалт байгууллаа
2018-07-16 10:39:47 - Шар
Дуурийн дуучин Ч.Бадрал “Golden star-2018”-ын эзэн боллоо
2018-07-16 09:16:28 - Байгаль Орчин
Энэ сарын 20-ныг хүртэл ихэнх нутгаар УСАРХАГ БОРОО орно
2018-07-16 09:13:24 - Улс төр
Ээлжит бус чуулган зарлагдах уу
2018-07-16 09:13:21 - Нийслэл
Дэлхийн жишигт нийцсэн байт харвааны талбай эгэл залуусын санаачлага, хөдөлмөрөөр босч байна
2018-07-16 09:13:17 - Эрүүл мэнд
Хоолны хордлогод орсноос хойш 24 цаг өнгөрсөн бол ходоодоо угаах нь хамгийн сайн арга
2018-07-16 09:13:13 - Энтертайнмент
Монгол хаад дэлхийн одон орон судлалын анхны төвүүдийг байгуулсан түүхтэй
Их уншсан
Их сэтгэгдэлтэй