Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил яагаад хоёр жил зогссон бэ

Түгээх    
2018-06-19 14:25:15 - Нийслэл

talbai

Нийслэлийн хүн амын 56,7 хувь нь гэр хороололд амьдарч байгаа өнөө үед “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийг шийдвэрлэхгүйгээр хотын хөгжлийн талаар хөндөх боломжгүй. Хотын иргэд, оршин суугчдын хамгийн их хүсэн хүлээсэн уг асуудлыг шийдвэрлэхээр тодорхой төсөв, төлөвлөгөөт ажлуудыг хийж эхэлсэн боловч сүүлийн 2 жил ямар ажил явагдаж байгаа нь тодорхойгүй байгаа.

Үүнтэй холбогдуулан НИТХ дахь АН-ын бүлэг Нийслэлийн Засаг даргад асуулга тавьж, энэ сарын НИТХ-ын хуралдаан дээр хариуг сонсохыг хүссэн байна. Зургаан асуулт тавьжээ.

1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10/38 тоот тогтоолоор Нийслэл хотыг нэг төвөөс олон төвт хот болгон хөгжүүлэхээр дэд төвүүдийн байршлыг тогтоох шийдвэр гаргаж, бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Эдгээрээс эхний ээлжинд хийгдэх Сэлбэ, Баянхошуу дэд төвийн дэд бүтэц, Яармаг, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвийн ажил өнөөдөр ямар шатанд явж байна вэ?


2. Нийслэлийн Засаг дарга 2018 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчидтэй уулзаж, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө тайлангуудыг авч дүгнэн, ажлыг эрчимжүүлэхээр болсон байна. Тэдгээр компаниудын өмнө тулгамдсан ямар асуудлыг хэрхэн шийдвэрлэж, ямар дэмжлэг үзүүлж ажилласан бэ?


3. Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 2016/06/10-ны өдрийн 120 дугаар тогтоолоор баталсан  “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны барилгын санхүүжилтийг зарцуулах журам”-ыг яагаад хэрэгжүүлэхгүй байгаа вэ? Барилгын ажил дуусах шатандаа яваа / гүйцэтгэл 90 хувиас дээш/ дахин төлөвлөлтийн ажилд зориулж 20 тэрбум төгрөгийг тусгасныг яагаад цуцалсан бэ?


4. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх “Аз жаргалтай хот” үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.2—т “Дагуул болон хаяа хот, тосгон, дэд төвүүд, шинэ суурьшлын бүсийг цогцоор нь хөгжүүлж, орлогод нийцсэн орон сууц, түрээсийн орон сууцыг хөгжүүлэх, залуучууд, залуу гэр бүлийг орон сууцжуулах, ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ” гэж тусгажээ. Энэ зорилтын хүрээнд ямар үр дүн гарсан бэ?


5. Мөн үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.5-д “Гэр хорооллыг шинэ үзэл баримтлалын дагуу хөгжүүлж, иргэдэд боломжийн өртөгтэй орон сууцтай болох “Зөв шийдэлтэй” дахин төлөвлөлтийг системтэйгээр хийнэ” гэж тусгасан байна. Энэ хүрээнд зөв шийдэлтэй дахин төлөвлөлтийн ажил эхэлсэн үү, иргэд төлбөрийн чадварт нийцсэн өртөгтэй орон сууцтай болж чадсан уу?


6. Үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.6-д “Газар шинэчлэн зохион байгуулах төслийг хэрэгжүүлж, инженерийн шугам сүлжээнд холбогдсон, тохилог орон сууц барих ажлыг дэмжинэ” гэж заасан байна. Уг зорилтын дагуу хичнээн орон сууц баригдаад байна вэ, ямар дэмжлэг үзүүлсэн бэ?

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 11

Зочин (182.160.*.*)
2018-06-20 09:12:06
батүүл яагаад хүү чулуудайтайгаа их мөнгө идсэн бэ гэж асуугаад бич хө

ЗОЧИН (103.57.*.*)
2018-06-20 05:34:45
УБ ХОТЫГ ХӨГЖҮҮЛЬЕ,УТААНААСАА САЛЪЯ ГЭВЭЛ "ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ"- ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ХХОРООЛЛУУД БАРЬЖ ОРОН СУУЦЖУУЛАХ ЯВДАЛ БОЛ 1-р АСУУДАЛ ГЭДГИЙГ НИТХ-ЫН МАН-ЫНХАН,МАХАН ТОЛГОЙ Сү.БАТБОЛД ОДОО БОЛТОЛ ОЙЛГООГҮЙ Л ЯВНА, ҮҮНИЙГ ОЙЛГОЖ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЭДНУУСЫН УХААН ТОЛГОЙ ХҮРЭХГҮЙ ШҮҮ ДЭЭ,АН МАШ ЗӨВ АСУУДАЛ ХӨНДЛӨӨ, УБ ХАЙРАН 2 ЖИЛ АЛДЛАА,ЭНЭ 2 ЖИЛД ИХ ЗҮЙЛ ХИЙХ ЁСТОЙ БАЙСАН,МАН ҮЗЭГДЭЖ ХАРАГДАХ ЮУ Ч ХИЙСЭНГҮЙ,ХИЙ ДЭМИЙ МӨНГӨ ЗАРСАН, ЦАГ АЛДСАН 2 ЖИЛ АЛДЛАА, ХАРАМСАЖ БНА.

зочин (66.181.*.*)
2018-06-19 22:33:47
БАТҮҮЛД буруу байхгүй Угаасаа МАН -ынхан гарч ирэхээрээ дандаа ингэж гай болдог юм Бүтэн 2 жил юу хийсэн бэ? Юу ч байхгүй,Харин ч бүр давраад хашаа байшинг газрыг ямар ч үнэгүй болгож орхилоо,Энэ арай л дэндэж байна

Зочин (112.72.*.*)
2018-06-19 21:57:47
нэрнээс цаашгүй мөнгө идэх арга байсан юм биш үү. жишээ нь ганц айл ч газар жорлонгоосоо салаагүй байхад батүүлийн хүү чулуудай гэгч тэрбум тэрбумаар нь гударчихсан байдаг.

Зочин (66.181.*.*)
2018-06-19 16:38:38
Энэ Су.Батболд ч дээ.Ярихаас хуралдахаас цаашгүй л юм даа

Зочин (112.72.*.*)
2018-06-19 15:28:51
Батуулийн чулуудайгийн гэр хорооллын барилганууд яагаад баригдаагуй вэ тэр 2 л сайн мэдэх юм бишуу шалтгааныг нь

балай (202.131.*.*)
2018-06-19 15:09:17
Бат-Үүл 10 хувийг нь цохих гэж л явуулах байсан

зочин (103.26.*.*)
2018-06-19 14:41:57
Пизда минь чи АНг үзэн ядаж МАНг дугуйлчад одоо битгий уль.

Зочин (103.229.*.*)
2018-06-19 14:30:36
Батvvл бсан бол ажил маш урагштай бх блаа!!?? Даанч яавдаа монголчуудаа!?

Зочин (103.229.*.*)
2018-06-19 14:30:28
Батvvл бсан бол ажил маш урагштай бх блаа!!?? Даанч яавдаа монголчуудаа!?

Зочин (103.229.*.*)
2018-06-19 14:30:22
Батvvл бсан бол ажил маш урагштай бх блаа!!?? Даанч яавдаа монголчуудаа!?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-21 13:17:38 - Эрүүл мэнд
Зүрхний төрөлхийн гажигтай 28 хүүхэд эрүүл болохоор Бээжин хотыг зорьжээ
2018-11-21 13:16:06 - Улс төр
БАЙР, СУУРЬ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй шалтгаан нь юу вэ
2018-11-21 13:13:24 - Спорт
Г.Мандахнаран тэргүүтэй таван бөх Казахстаныг зорив
2018-11-21 12:53:05 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2590 төгрөгийн үнэтэй байна
2018-11-21 12:44:41 - Спорт
Нохой чарганы аялалд Монгол эрчүүд өрсөлдөнө
2018-11-21 12:40:37 - Улс төр
З.Энхболд: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахад хоёрхон кноп дутлаа
2018-11-21 12:35:33 - Спорт
Г.Мандахнаран тэргүүтэй таван бөх Казахстаныг зорив
2018-11-21 12:07:42 - Эрүүл мэнд
Урьдчилан сэргийлэх үзлэгт 1400 гаруй хүүхэд хамрагдлаа
2018-11-21 11:53:24 - Хууль
Амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал дахин хойшлолоо
2018-11-21 11:46:56 - Технологи
Цэвэрлэгч робот танилцуулав
2018-11-21 11:45:51 - Байгаль Орчин
Буудай, төмсний хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломж бүрдсэн байна
2018-11-21 11:35:49 - Улс төр
Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ л гүйцэтгэж байна
2018-11-21 11:24:25 - Эдийн засаг
Амьдралын мөч бүрт хамтдаа
2018-11-21 11:21:43 - Улс төр
Ц.Эрдэнэбаяр: Шатахууны үнэ хоёрдугаар сараас бууна
2018-11-21 11:16:55 - Улс төр
Засгийн газрын тогтворгүй байдлаас үүдэж “Гэрэгэ” бондын ханш буурчээ
2018-11-21 11:10:29 - Хууль
Б.Гүнчинсүрэн: Түүх, Археологийн хүрээлэн малтлага судалгаанд оролцоогүй
2018-11-21 11:08:26 - Нийслэл
О.Ундрал охины ангийнханд сая төгрөг хандивлаж, багшийг нь шагнажээ
2018-11-21 11:04:43 - Улс төр
Дэд сайд Ш.Лхамсүрэн, ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор нарыг ажлаас нь чөлөөллөө
2018-11-21 11:04:17 - Нийслэл
“Ган үзэг-2018” сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулна
2018-11-21 10:26:01 - Нийслэл
Байшин шатаж, бага насны хүүхдүүд түлэгджээ
2018-11-21 10:18:39 - Спорт
Н.Түвшинбаяр тэргүүтэй 14 жүдоч Осакагийн Их дуулгад зодоглоно
2018-11-21 09:54:40 - Улс төр
Засгийн газрын хуралдаан болно
2018-11-21 08:04:29 - Байгаль Орчин
Улаанбаатарт 8 градус хүйтэн байна
2018-11-21 07:59:58 - Улс төр
Д.Амарбаясгаланг “ЯВУУЛАХ” уу, авч үлдэх үү
2018-11-21 07:57:38 - Энтертайнмент
Д.Отгонжаргал: Өдөр тутамдаа өмсөж болохуйц маш энгийн хийцтэй даашинз шинэ жилээр ТРЕНД болно
2018-11-21 07:57:26 - Нийслэл
Шударга ёсыг Ц.Нямдоржоос эхлүүлье нээлттэй сонсгол хийв
2018-11-21 07:52:25 - Хууль
Орцны жижүүр эмэгтэйг хүүхдээ төрүүлээд хаясан байж болзошгүй гэжээ
2018-11-21 07:46:34 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-11-20 18:30:02 - Нийслэл
“Улаанбаатарын мөнгөн шөнө” шоу тоглолтын найруулагчийг сонгон шалгаруулна гэв
2018-11-20 18:22:41 - Байгаль Орчин
Ойрын өдрүүдэд цас орохгүй, өдөртөө бага зэрэг дулаарна
2018-11-20 18:14:43 - Эрүүл мэнд
Монгол хүүхдэд долоон төрлийн вакцин хийж байна
2018-11-20 18:07:09 - Спорт
М.Нандинцэцэг ДАШТ-д хүрэл медалийн болзол хангалаа
2018-11-20 16:59:19 - Улс төр
Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ
2018-11-20 16:42:24 - Улс төр
Ардчилсан нам Засгийн газрыг огцруулахыг дэмжлээ
2018-11-20 16:35:45 - Спорт
Бухарестын дэвжээнээс манай бөхчүүд дөрвөн медаль хүртлээ
2018-11-20 16:24:20 - Эдийн засаг
Эрдэнэт үйлдвэрийн есөн сарын үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлт
2018-11-20 16:00:17 - Улс төр
Тавантолгой: Хятадын тал нүүрсний татан авалтаа эхлүүлжээ
2018-11-20 15:59:29 - Нийслэл
Даунтай залуус иргэний андгай өргөх ёслолд анх удаа оролцоно
2018-11-20 15:34:21 - Нийслэл
Б.Нямдаваа: МСҮТ-д мэргэжил эзэмшигчдийн 70 орчим хувь нь бүрэн ажлын байраар хангагддаг
2018-11-20 15:31:30 - Орон нутаг
Увс аймагт шатахууны үнийг эсэргүүцэн жагсаж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-20 08:17:22 - Улс төр
Засгийн газар ОГЦОРНО, ОГЦРОХГҮЙ
2018-11-20 08:02:27 - Хууль
ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон компаниудын захирлуудыг баривчилж эхэллээ
2018-11-20 07:49:02 - Хууль
УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбат зѳвлѳхөө халдлагад ѳртсѳн хэмээн худлаа мэдээлэл хийжээ
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-19 15:42:23 - Улс төр
Өнөөдөр Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина
2018-11-19 07:48:05 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан ББСБ-тай УИХ-ын гишүүдийн асуудлыг ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ
2018-11-19 11:29:41 - Улс төр
ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор ажлаа өгөх өргөдлөө гаргажээ
2018-11-20 14:56:03 - Улс төр
БАЙР СУУРЬ: Засгийн газрыг огцруулах үндэслэл хэр бодитой вэ
2018-11-19 07:43:41 - Орон нутаг
Тавантолгойд Ерөнхий сайдыг ирэх сургаар хэдэн халтар жолоочийг ийш тийш нь нуусан