“60 тэрбумын” гэх хэрэг гэмт хэрэг биш болохыг тогтоосон баримтуудыг Л.Оюун-Эрдэнэд хүргүүлжээ

Түгээх    
2018-06-19 14:47:46 - Улс төр

gunbilegАвлигатай тэмцэх газрын үүдэнд хийсэн мэдэгдэлтэй нь холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболдын улс төрийн бодлогын зөвлөх, Ажлын албаны ахлагч Б.Гүнбилэг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд мэдээлэл хүргүүлжээ.

Мэдээлэлд “…Таны мэдэгдэлд дурдсан “60 тэрбумын” гэх асуудал нь 2016 оны сонгуулийн өмнө тодорхой зорилготойгоор урьдчилан бэлтгэсэн, 2017 оны сонгуульд ашиглагдсан гүтгэлгийн шинжтэй материал юм. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд хуулийн байгууллагууд уг асуудлыг өргөн хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулан удаа дараа шалгаад, Нийслэлийн прокуророос гэмт хэрэг биш гэсэн дүгнэлтийг албан ёсоор гаргасан” хэмээн дурдаад, холбогдох байгууллагуудын албан бичгийг хавсаргасан байна.

Хавсралт баримт бичгүүдэд Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын тогтоол, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газрын албан тоотууд багтсан байна.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ширэндэв, ахлах прокурор, Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн нарын 2017 оны 9-р сарын 4-нд ирүүлсэн 25 дугаар тогтоолд гэрч М.Энхболд, Г.Доржзодов, Б.Пүрэвдулам нарын зэрэг хүмүүсийн мэдүүлэг, бусад холбогдох баримтуудаас дүгнэж үзэхэд “…төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна” гээд, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах нь зүйтэй гэж үзэж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байна.

Цагдаагийн ерөнхий газраас Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт 2018 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр ирүүлсэн 01/248 тоот “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичигт “Монгол Ардын Намын дарга, нэр бүхий гишүүд Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн өмнө төрийн эрх мэдлийг хууль бусаар авах тухай яриа тохироо хийж, 60.0 тэрбум төгрөг босгосон тухай” мэдээлэлд АТГ-ын Мөрдөн байцаах албанаас 2017 оны 7-р сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтийн 170200016 дугаартай хэрэг нээж, АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан болохыг дурдсан байна.

Авлигатай тэмцэх газраас Г.Занданшатар сайдад 2018 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр мөн мэдээлэл хүргүүлжээ. Уг мэдээлэлд хамтарсан ажлын хэсгээс хийж гүйцэтгэсэн ажлын талаар танилцуулаад, “Бичлэгтэй холбогдуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 6 удаагийн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур өөр шинжээчдийн бүрэлдэхүүнтэй 1 удаагийн шинжээчийн дүгнэлт гаргасан. Олон нийтэд цахим сүлжээ ашиглан тараагдсан М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын зургийг оруулсан, мөн бичгийн хэлбэрээр текст оруулсан дуу, дүрсний бичлэгийн хувьд эвлүүлэг, монтаж хийгдсэн байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан.

Бичлэг хийсэн тоног төхөөрөмж, бичлэгийн эх хувийг шаардахад Г.Доржзодов бичлэг хийсэн тоног төхөөрөмжөөс бичлэгийг устгасан, бичлэг хийсэн тоног төхөөрөмж эвдэрсэн, бичлэгийн эх хувь байхгүй гэсэн тайлбар хийсэн. Бичлэг хийсэн гэх тоног төхөөрөмжийг түр хураан авч, шинжилгээний байгууллагад хүргүүлэхэд бичлэгийн эх хувь тухайн тоног төхөөрөмж дээр хадгалагдаагүй байсан болно.

Интернэт орчинд байгаа бичлэг, гомдол гаргагч нараас ирүүлсэн бичлэгүүдийн хувьд дуу авианы бичлэгт засвар хийж, фото зураг оруулж, хүн бүрийн яриаг текст хэлбэрээр бичлэгт оруулсан, дуу авианы бичлэгийг дуу, дүрсний бичлэг болгон засвар хийсэн, 162 минутын бичлэгийг 2 мин, 2 мин 40 сек, 40 мин, 90 мин хэмжээтэй болгон зассан, өөрчлөлт оруулсан болох нь тогтоогдсон” хэмээн дурджээ.

Түүнчлэн 2016 оны 7-р сараас хойших хугацаанд төрийн албанд шинээр болон дэвшин томилогдсон, ахлах мэргэжилтэн, түүнээс дээд шатны албан тушаалтны нэрсийг гарган, эдгээрээс 1500 төрийн албан хаагчдаас гэрчээр мэдүүлэг авсан болохыг тэмдэглэсэн байна.

Улмаар нэр бүхий хүмүүс төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдлууд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй болохыг тэмдэглэжээ.

Л.Оюун-Эрдэнэ гишүүнд илгээсэн баримтуудын нэг болох Тагнуулын ерөнхий газрын албан тоотод “Л.Оюун-Эрдэнээс 2018 оны 6-р сарын 15-ны өдөр хийсэн мэдэгдэлд дурдсан асуудалд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.2 дугаар зүйлд заасан Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байна” гэжээ.

Н.БАЯР

toot

toot



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 50

Ил тод (64.119.*.*)
2018-06-20 05:53:09
МАН ын үндсэн мэх явж байна. Намбарын хүүгээс хойш улам боловсоронгуй болсон эд. Бохир заваан зүйлийг ямар ч ичгүүргүй үйлдэнэ. Түүнийгээ маш шударга хамгийн зөв мэтээр олон дахин мэдэгдэл хийнэ. Буруудаад эхэлбэл таг дуугүй болно. Хэсэг хугацааны дараа олон нийтийг мартагнасны дараа давтамжтайгаар дахин дахин ярьсаар Худлыг үнэн болгодог. Уг нь ЗХУКНамын адил шууд татан буулгах байсан. Одоо 60.000.000.000 төгрөг, төрийг хууль бусаар авсаны төлөө зохих хүмүүст ялыг нь өгөөд МАНыг татан буулгах ёстой. Амалсан хүн байгаа Та ажлаа хий. Амласнаа биелүүл

ЗОЧИН (103.57.*.*)
2018-06-20 05:25:04
ЭНЭ ГЯЛААН ОДОО ЮУ ВЭ,БӨГС ДОЛООГЧИД НЬ Л ХЭРЭГ БИШ ГЭЖ ҮЗСЭНЭЭС БУС 60 ТЭРБУМЫН ХЭРЭГ ЧИНЬ БОДИТООРОО,АМЬДААРАА БАЙЖ Л БАЙГААШ ДЭЭ,ЭНЭ ДҮЛЗЭН БӨГС ДОЛООГЧДЫНХОО ХИЧНЭЭН ЦААС ҮЗҮҮЛЭЭД ЯАХНАВ ДЭЭ,НААДУУЛЫГ ЧИНЬ ХЭН Ч ТООХГҮЙ, ҮНЭШИХГҮЙ ХОШНОГО АРЧИХ ЦААС ШҮҮ ДЭЭ,60 ТЭРБУМЫН БИЧЛЭГ ЧИНЬ БОДИТ, ЭНХБОЛД СУНДУЙ НАР ЧИНЬ БОДИТ ХҮМҮҮС БИЗ ДЭЭ,БОДИТООРОО ТЭНД СУУЖ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ЯРИЛЦЦАГААЖ БУЙ НЬ, ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ НЬ БОДИТ ГЭДГИЙГ НЬ ГАДНА ДОТНЫ ШИНЖЭЭЧИД ХИЧНЭЭН УДАА БАТАЛЧИХСАН ШҮҮ ДЭЭ,ТЭГЭЭД ТЭНД ЭНХБОЛД ГЭЖ ӨӨР ДҮРИЙН,ХИЙ ҮЗЭГДЭЛ СУУЖ БАЙСАН ЮМУУ,ҮҮНИЙГ НЭГ ТАЙЛБАРЛААДАХААЧ ГҮНБАЛАГ ГУАЙ,ТАНЬД ИЧИХ НҮҮР АЛГА УУ,ЯАЖ ИНГЭЖ ХЭЛЖ ЯРЬЖ ЧАДАЖ БНА АА,ТАНЬД ЭЦЭГТ ТАНЬ ХАРАМСАЖ БНА.

зочин (202.179.*.*)
2018-06-19 22:59:46
БӨӨЛЖИС ЦУТГАМААР ЮМ ЗАЙЛЦГАА

зочин (150.129.*.*)
2018-06-19 19:58:12
Ми.Энхболдын аав Миеэгомботой хамт ажиллаж байсан Болдбаатар түүхчийн хүүэд нь энэ Гүнбилэг хуулийн холбооны тэргүүн гэж нэг хэсэг байсан одоо Ми. зөвлөхөөрөө авч өөрийгөө хамгаалуулж байх юм. Цаанаа урт гар хөл байна даа. Ер нь М.Энхболдыг хэн бэ гэдгийг Монголын сонгогчид мэддэг болсон байх аа. Одоо үнэнд гүйцэгдсэн байхаа. Залуучуудтай уралцаад яахав. Ичих хэрэгтэй. Өөрөө хүн муулж өрөөнөөс нь хөөж гарч ирсэн этгээд шүү.

Зочин (103.10.*.*)
2018-06-19 19:34:01
ХУЦВАА

бц (103.10.*.*)
2018-06-19 19:32:36
Г*Баттулга*Ц*Няамдорж о*нараа-одоо*үгээн,-хэ лээч

Eh oron (64.119.*.*)
2018-06-19 17:56:34
Odoo tegvvl nogoo bichileg taraasan hvnvvg toriin alban haagch gvtegsen hergeer hori hvn gvtgeh horoitoi bvr yal abdag zvvl anga baigaa negen buruugvi bol nogoohon buruutai gesen vg ali negen shiitgel abchiij ene hereg duusah estoi shvv dee

Монгол сөнөж бн (77.81.*.*)
2018-06-19 17:56:30
Аан тиймүү эвлүүлэг юм уу ? эвлүүлэг юм бол эвлүүлсэн хүнийг шоронд хориоч. Жэнко хүрэлсүх та хоер ингээд гүлдийгээд суусаар байх уу. ингэж аалз шиг алцганаж байхад чинь хужаагын эрлийз сандуй хар ганбаа нар улам ойртсоор. Мэлгэрийн тойрон хүрээлэгч нар бол бүгд эрлийзүүд гэдэг нь тодорхой боллоо. Энкбаярыг гаргаж энколдыг шоронд үхүүлэхээс

зочин (103.57.*.*)
2018-06-19 17:26:49
Худал үнэн мэдэгдэхгүй цаас шидэлцэж тоглодог цаг юм даа.20оны сонгуулид бас АН энэ бичлэг гүтгэлэг эвлүүлэгээ үзүүлж харуулах юм болж бна даа.нөгөө оюунгэрэл гадны шинжээчийн тайлбар дүгнэлт эвлүүлэг биш гэж баримт нотолгоо гаргаад бсан 20 онд гаргаж ирж өөрөө сонгуулид ашиглах уу. Айн.жигтэй юм болж бна даа.

зочин (103.57.*.*)
2018-06-19 17:26:33
Худал үнэн мэдэгдэхгүй цаас шидэлцэж тоглодог цаг юм даа.20оны сонгуулид бас АН энэ бичлэг гүтгэлэг эвлүүлэгээ үзүүлж харуулах юм болж бна даа.нөгөө оюунгэрэл гадны шинжээчийн тайлбар дүгнэлт эвлүүлэг биш гэж баримт нотолгоо гаргаад бсан 20 онд гаргаж ирж өөрөө сонгуулид ашиглах уу. Айн.жигтэй юм болж бна даа.

зочин (103.57.*.*)
2018-06-19 17:26:13
Худал үнэн мэдэгдэхгүй цаас шидэлцэж тоглодог цаг юм даа.20оны сонгуулид бас АН энэ бичлэг гүтгэлэг эвлүүлэгээ үзүүлж харуулах юм болж бна даа.нөгөө оюунгэрэл гадны шинжээчийн тайлбар дүгнэлт эвлүүлэг биш гэж баримт нотолгоо гаргаад бсан 20 онд гаргаж ирж өөрөө сонгуулид ашиглах уу. Айн.жигтэй юм болж бна даа.

зочин (103.57.*.*)
2018-06-19 17:25:52
Худал үнэн мэдэгдэхгүй цаас шидэлцэж тоглодог цаг юм даа.20оны сонгуулид бас АН энэ бичлэг гүтгэлэг эвлүүлэгээ үзүүлж харуулах юм болж бна даа.нөгөө оюунгэрэл гадны шинжээчийн тайлбар дүгнэлт эвлүүлэг биш гэж баримт нотолгоо гаргаад бсан 20 онд гаргаж ирж өөрөө сонгуулид ашиглах уу. Айн.жигтэй юм болж бна даа.

зочин (103.57.*.*)
2018-06-19 17:25:21
Худал үнэн мэдэгдэхгүй цаас шидэлцэж тоглодог цаг юм даа.20оны сонгуулид бас АН энэ бичлэг гүтгэлэг эвлүүлэгээ үзүүлж харуулах юм болж бна даа.нөгөө оюунгэрэл гадны шинжээчийн тайлбар дүгнэлт эвлүүлэг биш гэж баримт нотолгоо гаргаад бсан 20 онд гаргаж ирж өөрөө сонгуулид ашиглах уу. Айн.жигтэй юм болж бна даа.

зочин (103.57.*.*)
2018-06-19 17:24:58
Худал үнэн мэдэгдэхгүй цаас шидэлцэж тоглодог цаг юм даа.20оны сонгуулид бас АН энэ бичлэг гүтгэлэг эвлүүлэгээ үзүүлж харуулах юм болж бна даа.нөгөө оюунгэрэл гадны шинжээчийн тайлбар дүгнэлт эвлүүлэг биш гэж баримт нотолгоо гаргаад бсан 20 онд гаргаж ирж өөрөө сонгуулид ашиглах уу. Айн.жигтэй юм болж бна даа.

зочин (103.57.*.*)
2018-06-19 17:24:50
Худал үнэн мэдэгдэхгүй цаас шидэлцэж тоглодог цаг юм даа.20оны сонгуулид бас АН энэ бичлэг гүтгэлэг эвлүүлэгээ үзүүлж харуулах юм болж бна даа.нөгөө оюунгэрэл гадны шинжээчийн тайлбар дүгнэлт эвлүүлэг биш гэж баримт нотолгоо гаргаад бсан 20 онд гаргаж ирж өөрөө сонгуулид ашиглах уу. Айн.жигтэй юм болж бна даа.

Зочин (66.181.*.*)
2018-06-19 17:23:46
ene turiin ued gemt hereg bish um bol daraagiin turd shiideh tsag hugtsaani asuudal boloh bui za

Зочин (66.181.*.*)
2018-06-19 17:21:01
ene turd gemt hereg bish um bol daraagiin turd shiideh tsag hugtsaani asuudal boloh bui za

Зочин (202.179.*.*)
2018-06-19 17:02:10
Арай л ард тумнийг тэнэг гэж басаж бна даа

Зочин (203.91.*.*)
2018-06-19 16:47:49
Hujaagiin saltanii alchuur hoshnognii tsaas gagai shig hulgaich chi neg um oilgo end dotor chin shuukhin etsiin shiidver neg ch alga chi oilogj bn uu baas uuhuur duursen suganii us ee hutsmal muu umhii hulhaich ve yaadag nud ni uhad haichmaar

Зочин (122.201.*.*)
2018-06-19 16:46:48
БАТТУЛГА БАНЗАЛ ХЭЛСЭН АМАНДАА ХҮР ЧАДАХГҮЙ БОЛ АЖИЛАА ӨГ!

Зочин (122.201.*.*)
2018-06-19 16:46:48
БАТТУЛГА БАНЗАЛ ХЭЛСЭН АМАНДАА ХҮР ЧАДАХГҮЙ БОЛ АЖИЛАА ӨГ!

Зочин (122.201.*.*)
2018-06-19 16:45:52
60тэрбумаа хашаа нуур гэж худлаа хуцаж бна энхболд наймаачин энэ үнэн нотлогдсон үнэн баримт АН д байгаа шүү яааж ч чадахгүй 60нтэрбумийн ХУЛГАЙЧИДИЙГ шоронд шаар болсон

Зочин (122.201.*.*)
2018-06-19 16:45:52
60тэрбумаа хашаа нуур гэж худлаа хуцаж бна энхболд наймаачин энэ үнэн нотлогдсон үнэн баримт АН д байгаа шүү яааж ч чадахгүй 60нтэрбумийн ХУЛГАЙЧИДИЙГ шоронд шаар болсон

Зочин (122.201.*.*)
2018-06-19 16:45:41
60тэрбумаа хашаа нуур гэж худлаа хуцаж бна энхболд наймаачин энэ үнэн нотлогдсон үнэн баримт АН д байгаа шүү яааж ч чадахгүй 60нтэрбумийн ХУЛГАЙЧИДИЙГ шоронд шаар болсон

Зочин (122.201.*.*)
2018-06-19 16:45:41
60тэрбумаа хашаа нуур гэж худлаа хуцаж бна энхболд наймаачин энэ үнэн нотлогдсон үнэн баримт АН д байгаа шүү яааж ч чадахгүй 60нтэрбумийн ХУЛГАЙЧИДИЙГ шоронд шаар болсон

Зочин (27.123.*.*)
2018-06-19 16:43:01
ЖЕНКО АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЬЕ

Зориг (203.217.*.*)
2018-06-19 16:28:41
Ж.Болдбаатар гуайг 1996 онд Булган аймагт нэр дэвшихэд сөрөг сурталчилгаа нь Хужаагийн үр хойчис гэсэн юм яваад байдаг байж билээ

Раөё (27.123.*.*)
2018-06-19 16:28:20
Энхболд нь шүүхэд нөлөөлж хэрэгээ хэтэг сэхгүй болгож муу хужаа

цэцэг (103.57.*.*)
2018-06-19 16:14:50
ми энхболдоо энэ хэрэг биш юм бол өөр юу болох уу ?энэ маш том хэрэг, одоо биш юм гэхэд тун удахгүй маш том хэрэг байсан гэдэг нь ил болно.мигийн хэрэгийг тооцоод барахгүй л юм болох байхдаа !

Зочин (64.119.*.*)
2018-06-19 16:14:24
Одоо нөгөө эвлүүллэг гэдэг үлгэрээ дахин ярьж шившиг болох нь Ми 17 оноо болбаас уналтаа 20 оноо болбаас давтан үзүүлхэнэ эдүүгээгээс нэн тодорхой болбай

Зочин (66.181.*.*)
2018-06-19 16:08:58
Ene bas neg hurliiz uyga hutsad unav.

Руугаа (27.123.*.*)
2018-06-19 16:08:48
Цэцэрлэгийн хүүхэд хуурч байгаа бишдээ би зүүдэндээч мэлгэр. сандуй хоёр хулгайчийн дууг танина манай тагнуул цагдаа АТГ-т иймхэн юмыг таньчих шинжээч байхгүй юу

Зочин (103.57.*.*)
2018-06-19 15:57:51
Энэ чинь нөгөө...юу долоодог нөхөр байна даа.

хужаануудын аалзны тороо гэж (202.9.*.*)
2018-06-19 15:52:24
энэний аав болдбаатар бас нэг бууны нохой ерөнхийлөгчийн сонгуулиар миеэг цэвэр монгол хүн би аав ээжий нь сайн танина залуугаасаа нөхөрлөсөн нтр гээл ярилцлага өгөөд өмөөрөөд ллртаад байсан бүдүүн данжаад өвгөн мөндөө их өөдгүй өвгөн байсан хүү нь ийм байхад гайхалтгүй. энэ гэр бүл ми овогтод том өртэй нь дамжиггүй

ЭДИЙН ЗАСАГЧ (66.181.*.*)
2018-06-19 15:46:07
ӨӨ, БҮР ИЙМДЭЭ ТУЛСАН УУ . АРДУУД БОСОХ ЦАГ НЬ ИРСНИЙ ДОХИО ЮУ ДАА. М.ЭНХБОЛД БОЛИВОЛ ТААРНА.

Зочин (202.21.*.*)
2018-06-19 15:45:38
Хуцдаг хог вэ

Зочин (202.131.*.*)
2018-06-19 15:35:01
ХӨНӨН-ИЙН ӨМХИЙ АМТУУД МОНГОЛЫН ТӨРИЙГ ДЭНДҮҮ БАСАМЖИЛЖ БАЙНА.

Обег (112.72.*.*)
2018-06-19 15:27:04
ОБЕГ газраас сэрэмжлуулэх нь оноодоийн байдлаар монгол улсын нутаг дэвсгэрт нийт 7 хэруулийн голомттой байна 60 тэрбумын хэруул хамгийн их тархалттай байгаа бол бохийн оргооний хэруулийг тур намжаагаад байна багш нарын хэруул эмч гарын хэруулийг цурманд оруулсан байдалтай байна

Түүхч Бат (66.181.*.*)
2018-06-19 15:20:55
Хайран сайхан Болдбаатар багшийн маань хүү улаан луйвачрдын гар хөл болжээ. Багш минь хүүгээ муу хүмүүжүүлжээ гэхээс өөр үг алга даа

иргэн (182.160.*.*)
2018-06-19 15:19:48
Гунбилэг гуай таньд хэлэхэд АТГазар нэг иймэрхуу бичиг хийгээд уйлдээд Энхболд гуайд огчихно. Ийм юманд итгэдэг ард тумэн байхгуй. Оюун эрдэнэ ард тумэнтэй адилхан бодож байгаа юм байна. Энхболд зовхон 60 тэрбум гэлтгуй газрын бизнесийг гардан хийж Улаанбаатарыг жинхэнэ авилгал хээл хахуулийн уур болгосон байх шуу. Маш олон асуудалтай Энхболд гуайн нэр муугаар холбогдож байдаг. Гантулга шиг оргодол огоод нэг шалгуулчихад гэмгуй байх. Оюун эрдэнэ та айлтгуй тэмцлээ ургэлжлуулэхийг хусье.

Зочин (103.10.*.*)
2018-06-19 15:19:16
.ЕР нь хүний үг яриаг түүний өгөлт,хэмнэл,өнгө ,орон зайн нөлөөлөл,сэтгэл санааны байдал зэрэг олон үзүүлэлтийг нь нэгэн хэвд оруулж эвлүүлнэ гэдэг байж боломгүй зүйл .Тухайн бичлэг эвлүүлэг мөн эсэхийг тогтоох ч тийм санаан зоргын асуудал биш .Тиймээс энэ бичлэгийг одоо гаднын мэргэжисэн байгууллага,мэргэшис н шинжээчидээр шинжлүүлэх хэрэгтэй.

Зочин (60.241.*.*)
2018-06-19 15:08:57
Hohoho hytad yallaa

Зочин (202.179.*.*)
2018-06-19 15:07:28
Гүнбилэг гэж гүнбөгс долоогчоо одоо атг т Энхжаргал байгаа болохоор хэрэг хэрэг биш болсон.2020 онд чи ингээд хуцаж чадах уу

Зочин (202.179.*.*)
2018-06-19 15:07:27
Гүнбилэг гэж гүнбөгс долоогчоо одоо атг т Энхжаргал байгаа болохоор хэрэг хэрэг биш болсон.2020 онд чи ингээд хуцаж чадах уу

Зочин (202.179.*.*)
2018-06-19 15:07:26
Гүнбилэг гэж гүнбөгс долоогчоо одоо атг т Энхжаргал байгаа болохоор хэрэг хэрэг биш болсон.2020 онд чи ингээд хуцаж чадах уу

ээнээ (202.131.*.*)
2018-06-19 15:05:52
Мэдээж Ми овогтын шахалт захиалгаар хуурамж дүгнэлт гаргасан байгаа шүү дэээээээ

B.BULGAN (64.119.*.*)
2018-06-19 15:02:12
MIYE USHUU BUGSUU UHUULAHAAS UMNU ZAILJ MONGOL TURIIG MINI TSEVERLEJ HAIRLA. GANTS CH BUSINESS HIIJ UZEEGUI GEDEG IH TOM FACT BAIGAA SHUU.3 TERBUM $ TOI YAJ BOLSNOO TAILBARLAH TSAG IH OIRTSONII DOO

Зочин (66.181.*.*)
2018-06-19 15:01:15
МОНГОЛЫГХЯТАД ГЭЖ БАТАЛСАН БИЧИГ ХҮРГҮҮЛЭЭ ЮУ УЛАЙРЧ ЭХЭЛЖ БАЙНА УУ ТА НАРТ ХҮРЛЭЭ ҮЗҮҮЛЭЭД ӨГНӨ ӨӨ МӨДХӨН

Зочин (66.181.*.*)
2018-06-19 14:58:35
МИ ОВОГТ ИЧДЭГГҮЙ ЮМ БАЙХ ДАА.

Зочин (202.9.*.*)
2018-06-19 14:54:44
М.Энхболд зайлах цаг нь болцон.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-21 13:17:38 - Эрүүл мэнд
Зүрхний төрөлхийн гажигтай 28 хүүхэд эрүүл болохоор Бээжин хотыг зорьжээ
2018-11-21 13:16:06 - Улс төр
БАЙР, СУУРЬ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй шалтгаан нь юу вэ
2018-11-21 13:13:24 - Спорт
Г.Мандахнаран тэргүүтэй таван бөх Казахстаныг зорив
2018-11-21 12:53:05 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2590 төгрөгийн үнэтэй байна
2018-11-21 12:44:41 - Спорт
Нохой чарганы аялалд Монгол эрчүүд өрсөлдөнө
2018-11-21 12:40:37 - Улс төр
З.Энхболд: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахад хоёрхон кноп дутлаа
2018-11-21 12:35:33 - Спорт
Г.Мандахнаран тэргүүтэй таван бөх Казахстаныг зорив
2018-11-21 12:07:42 - Эрүүл мэнд
Урьдчилан сэргийлэх үзлэгт 1400 гаруй хүүхэд хамрагдлаа
2018-11-21 11:53:24 - Хууль
Амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал дахин хойшлолоо
2018-11-21 11:46:56 - Технологи
Цэвэрлэгч робот танилцуулав
2018-11-21 11:45:51 - Байгаль Орчин
Буудай, төмсний хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломж бүрдсэн байна
2018-11-21 11:35:49 - Улс төр
Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ л гүйцэтгэж байна
2018-11-21 11:24:25 - Эдийн засаг
Амьдралын мөч бүрт хамтдаа
2018-11-21 11:21:43 - Улс төр
Ц.Эрдэнэбаяр: Шатахууны үнэ хоёрдугаар сараас бууна
2018-11-21 11:16:55 - Улс төр
Засгийн газрын тогтворгүй байдлаас үүдэж “Гэрэгэ” бондын ханш буурчээ
2018-11-21 11:10:29 - Хууль
Б.Гүнчинсүрэн: Түүх, Археологийн хүрээлэн малтлага судалгаанд оролцоогүй
2018-11-21 11:08:26 - Нийслэл
О.Ундрал охины ангийнханд сая төгрөг хандивлаж, багшийг нь шагнажээ
2018-11-21 11:04:43 - Улс төр
Дэд сайд Ш.Лхамсүрэн, ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор нарыг ажлаас нь чөлөөллөө
2018-11-21 11:04:17 - Нийслэл
“Ган үзэг-2018” сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулна
2018-11-21 10:26:01 - Нийслэл
Байшин шатаж, бага насны хүүхдүүд түлэгджээ
2018-11-21 10:18:39 - Спорт
Н.Түвшинбаяр тэргүүтэй 14 жүдоч Осакагийн Их дуулгад зодоглоно
2018-11-21 09:54:40 - Улс төр
Засгийн газрын хуралдаан болно
2018-11-21 08:04:29 - Байгаль Орчин
Улаанбаатарт 8 градус хүйтэн байна
2018-11-21 07:59:58 - Улс төр
Д.Амарбаясгаланг “ЯВУУЛАХ” уу, авч үлдэх үү
2018-11-21 07:57:38 - Энтертайнмент
Д.Отгонжаргал: Өдөр тутамдаа өмсөж болохуйц маш энгийн хийцтэй даашинз шинэ жилээр ТРЕНД болно
2018-11-21 07:57:26 - Нийслэл
Шударга ёсыг Ц.Нямдоржоос эхлүүлье нээлттэй сонсгол хийв
2018-11-21 07:52:25 - Хууль
Орцны жижүүр эмэгтэйг хүүхдээ төрүүлээд хаясан байж болзошгүй гэжээ
2018-11-21 07:46:34 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-11-20 18:30:02 - Нийслэл
“Улаанбаатарын мөнгөн шөнө” шоу тоглолтын найруулагчийг сонгон шалгаруулна гэв
2018-11-20 18:22:41 - Байгаль Орчин
Ойрын өдрүүдэд цас орохгүй, өдөртөө бага зэрэг дулаарна
2018-11-20 18:14:43 - Эрүүл мэнд
Монгол хүүхдэд долоон төрлийн вакцин хийж байна
2018-11-20 18:07:09 - Спорт
М.Нандинцэцэг ДАШТ-д хүрэл медалийн болзол хангалаа
2018-11-20 16:59:19 - Улс төр
Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ
2018-11-20 16:42:24 - Улс төр
Ардчилсан нам Засгийн газрыг огцруулахыг дэмжлээ
2018-11-20 16:35:45 - Спорт
Бухарестын дэвжээнээс манай бөхчүүд дөрвөн медаль хүртлээ
2018-11-20 16:24:20 - Эдийн засаг
Эрдэнэт үйлдвэрийн есөн сарын үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлт
2018-11-20 16:00:17 - Улс төр
Тавантолгой: Хятадын тал нүүрсний татан авалтаа эхлүүлжээ
2018-11-20 15:59:29 - Нийслэл
Даунтай залуус иргэний андгай өргөх ёслолд анх удаа оролцоно
2018-11-20 15:34:21 - Нийслэл
Б.Нямдаваа: МСҮТ-д мэргэжил эзэмшигчдийн 70 орчим хувь нь бүрэн ажлын байраар хангагддаг
2018-11-20 15:31:30 - Орон нутаг
Увс аймагт шатахууны үнийг эсэргүүцэн жагсаж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-20 08:17:22 - Улс төр
Засгийн газар ОГЦОРНО, ОГЦРОХГҮЙ
2018-11-20 08:02:27 - Хууль
ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон компаниудын захирлуудыг баривчилж эхэллээ
2018-11-20 07:49:02 - Хууль
УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбат зѳвлѳхөө халдлагад ѳртсѳн хэмээн худлаа мэдээлэл хийжээ
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-19 15:42:23 - Улс төр
Өнөөдөр Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина
2018-11-19 07:48:05 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан ББСБ-тай УИХ-ын гишүүдийн асуудлыг ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ
2018-11-19 11:29:41 - Улс төр
ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор ажлаа өгөх өргөдлөө гаргажээ
2018-11-20 14:56:03 - Улс төр
БАЙР СУУРЬ: Засгийн газрыг огцруулах үндэслэл хэр бодитой вэ
2018-11-19 07:43:41 - Орон нутаг
Тавантолгойд Ерөнхий сайдыг ирэх сургаар хэдэн халтар жолоочийг ийш тийш нь нуусан