Л.Нинжбат: Захиргааны ерөнхий хуулийг өөрчилвөл иргэд, ААН-ийн эрх ашгийг боогдуулах хор уршигтай

Түгээх    
2018-06-19 18:44:17 - Хууль

huuliМонголын Хуульчдын холбооноос хоёр дахь жилдээ “Хуульчдын форум”-ыг “Тогтвортой хөгжлийн зорилтууд-Хуульчдын оролцоо” уриан дор өнөөдөр зохион байгууллаа. Монголын Хуульчдын холбооноос нийгэм, иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн хууль зүйн зохицуулалтыг мэргэжлийн түвшинд хэлэлцүүлж, санал, зөвлөмж гаргах, хуульчдын дуу хоолойг нийгэм болон бодлого тодорхойлогчдод хүргэх, хуульчдын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилготойгоор “Хуульчдын форум”-ыг зохион байгуулдаг уламжлал тогтоод буй. Форумын үеэр Захиргааны Ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар хуульч Л.Нинжбатаас тодрууллаа.

Захиргааны Ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг маргааш Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх гэж байна. Уг хуулийг УИХ-ын зарим гишүүд болон хуульчид эсэргүүцэж байна. Учир нь уг хуульд өөрчлөлт орсноор Засгийн газар түүний харьяа агентлагууд нутгийн захиргааны байгууллагууд бүгд захиргааны шүүхийн хяналтаас гарна гэж тэд үзэж буй юм.

-УИХ-аас Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна. Энэ өөрчлөлтөөр иргэд болон аж, ахуй нэгжийг хохироож, Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлэх гэж байна гэх мэдээлэл байна. Хуулийн өөрчлөлттэй танилцсан уу?

-Нэн түрүүнд Захиргааны шүүхийг байгуулсан, захиргааны эрх зүйн хөгжлийн тухай мэдээлэл өгөх ёстой. Таван жилийн өмнө захиргааны ерөнхий хууль, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийг баталж, Захиргааны хэргийн шүүхийг байгуулж байсан. Захиргааны ерөнхий хуулийн гол ач холбогдол нь иргэд, аж ахуй нэгж эрхээ хамгаалах, зөрчигдсөн эрхээ сэргээлэхийн тулд төр болон төрийн албан тушаалтнуудын хууль бус шийдвэрийн эсрэг шүүхэд хандахад чиглэдэг ач холбогдолтой юм. Энэ ач холбогдолын дагуу дагнасан хуулийг байгуулсан.Гэтэл одоо Засгийн газраас оруулж буй хуулийн төсөл нь Засгийн газар болон түүний харъяа байгууллагуудыг Захиргааны хэргийн шүүхийн харъяалалаас гаргаж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар болон түүний харъяа төрийн захиргааны байгууллагууд иргэний эрх ашгийг зөрчсөн, аж, ахуй нэгжүүдийн эрх ашгийг хөндсөн шийдсэн гаргасан тохиолдолд хандах газаргүй болгох гэж байна. Бүхэл бүтэн шүүхийн институцийг нурааж байна. Төрийн тогтолцооны хувьд энэ нь хойш ухарч буй маш том алхам. Иргэд, аж ахуй нэгж өөрсдийн эрх ашгийг хамгаалах эрхийг нь богдуулсан маш том хор уршигтай зүйл болж байна. Тиймээс уг хуулийг баталж болохгүй. УИХ-ын гишүүдэд хандан уриалахад, хуулийн салбарт ухралт болсон ардчилсан бус шийдвэрийг битгий гаргаасай гэж хүсч байна. Иргэд, сонгогчдынхоо эрх, ашгийг хамгаалсан төрийн түшээ байгаасай гэж та бүхэнд уриалмаар байна.

-Иргэд болон аж, ахуй нэгжүүдийн эрхээ хамгаалах эрхийг боогдуулах гэж байна та хэллээ. Хэрвээ уг хууль батлагдвал эрх нь зөрчигдсөн төрийн албан хаагчид аль байгууллагад хандах юм бэ?

-Тодорхойгүй байна. Хууль санаачлагч нь хохирсон гэх иргэдийг Үндсэн хуулийн цэцэд хандаж асуудлаа шийдүүлнэ гэж тайлбарлаж байна лээ. Тухайлбал, Яамны тендер хүчингүй болбол яах ёстой юм. Тендерийн асуудлыг Захиргааны хэргийн шүүхэд шийдвэрлэдэг байсан бол уг хуулийн өөрчлөлтөөр Үндсэн хуулийн цэцэд хандах нь байна шүү дээ. Ийм үл ойлголцсон нөхцөл байдал үүсчихээд байна. Тэгэхээр л энэ хуулийн өөрчлөлт буруу байгаа юм. Төр, захиргааны албанд ажиллаж байсан ажилчин ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан маргааныг Захиргааны хэргийн шүүхэд л шийдвэрлэдэг байсан. Гэтэл энэ хуулийн өөрчлөлтөөр Үндсэн хуулийн цэцээр шийдвэрлүүлэх нь. Цэц өөртөө ийм их ачааллыг хүлээж авахад бэлэн үү. Хамгийн гол цэцэд харъяалагдах маргаан мөн үү. Цэц нь Үндсэн хууль зөрчсөн маргааныг шийдвэрлэдэг байгууллага. Түүнээс салбар хуулиудын маргааныг хэлэлцэж, шийдвэрлэдэг байгууллага биш.

-Засгийн газраас төрийн томоохон өмчүүдийг хувьчлах эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирээд байна. Энэ хуулийн төслийг хэлэлцэхтэй холбогдуулан уг хуулийг батлахаар яаравчилж байна гэх маргаан олон нийтийн дунд байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Надад ийм хардлага байна. Хуулийн үндэслэл муутай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг оруулж ирж буй нь маш олон хардлагыг дагуулж байна. Тухайлбал, Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан маргаан шүүхээр хэлэлцэгдэж байгаа. Уг асуудлаар Засгийн газар ялагчаар үлдэхийн тулд өөрийгөө Захиргааны хэргийн шүүхээс гаргаж байна гэх хардлага байна. Мөн улсын томоохон үнэ, цэнэтэй аж, ахуй нэгжийг хувьчлах хөтөлбөрийг батлахаар хэлэлцэж байна. Хэлэлцэх явцад нь ямар нэгэн саад тотгор учрахаас сэргийлж дур зоргоороо аашлан энэ хуулийг батлах гэж байна гэх хардлага ч бас байна. Хардахаас өөр аргагүй байна. Уг хуулийн төслийг санаачилсан санаачлагчид энэ талаар байр, суурь тайлбараа огт илэрхийлэхгүй байна. Харин ч эсрэгээрээ нууцаар маш хурдтай байдлаар батлах гэж ажиллаж байгаа юм. Энэ нь ч иргэд, хуульчдын дунд хардлага үүсгэж байгаа юм.

-Хуульчид уг асуудлаар нэгдэн ямар нэгэн ажил хийх үү?

-Эгнээндээ 5000 гаруй хуульчийг нэгтгэсэн Монголын хуульчдын холбоо энэ асуудлаар байр, сууриа илэрхийлж мэдэгдлээ гаргасан. Ард иргэд бидний гаргасан мэдэгдэлтэй танилцах хэрэгтэй юм. Энэ хуульчид болон Захиргааны хэргийн шүүгчдийн эрх ашгийн асуудал биш. Энэ бол нийт иргэд болон аж, ахуй нэгжүүдийг эрхийг хамгаалах тогтолцооны асуудал. Тэдний эрх ашгийг асуудал энд яриад байгаа юм. Нийт захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэж буй маргааны 70-80 хувь нь үгүй болно. Тэгэхээр Захиргааны хэргийн шүүх чинь ямар ажил хийх юм бэ. Шүүхээ татан буулгах юм уу. Шүүгчдийг нь хааш нь явуулах юм. Энэ мэт маш буруу үр дагавартай. Улс төрчид мэргэжлийн хуульчдаа сонсох ёстой.

 Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 7

Зочин (202.131.*.*)
2018-06-20 11:36:45
ЗХУ, ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас: 88671597

Зочин (103.57.*.*)
2018-06-20 02:20:37
ORON NUTGIIN BIY DAASAN BOLGOHGUI BOL ORON NUTAG EZGUIRNE

irgen (59.153.*.*)
2018-06-19 23:29:04
manaio shuuh huuli bol irgedee hamgaalddgui ym bna leee .shine bair hudaldaj avaaad tusgai erxtei aj ahuigaar talbain hemjilt hiilgesen chine 3 mkb dutaad shuuhed ogson chine shuuh heregsehgui gej bgaam daa iiim l ulsad amidar ch bna dsaa or tas bhgui mkb mongo tolood bair zaraal irgediig luivardaj bhad shuuh baiguullaga hergsehgui geel shuuj bdag niigemd bna daaa.3

зочин (103.57.*.*)
2018-06-19 20:06:20
Төрийн банk миат цахгаан холбоо хөрөнгийн бирж хувичилахаар үнэгүйдүүлж ашиггүй бгаа учир хуулиа өөрчилж хулгай луйвараа хийж эхэлж байна хөө.20 оноос хойш монголд амидрахгүй юм шиг аашилж байх юмдаа.

зочин (103.57.*.*)
2018-06-19 20:06:13
Төрийн банk миат цахгаан холбоо хөрөнгийн бирж хувичилахаар үнэгүйдүүлж ашиггүй бгаа учир хуулиа өөрчилж хулгай луйвараа хийж эхэлж байна хөө.20 оноос хойш монголд амидрахгүй юм шиг аашилж байх юмдаа.

зочин (103.57.*.*)
2018-06-19 20:06:07
Төрийн банk миат цахгаан холбоо хөрөнгийн бирж хувичилахаар үнэгүйдүүлж ашиггүй бгаа учир хуулиа өөрчилж хулгай луйвараа хийж эхэлж байна хөө.20 оноос хойш монголд амидрахгүй юм шиг аашилж байх юмдаа.

Зочин (64.119.*.*)
2018-06-19 19:58:16
Маш зев. Мэргэжлийн хуульчидаа сонсое, дэмжье! Энэ терийн авилгачид унэхээр дэндэж бна!!!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-18 17:25:26 - Нийслэл
ХСҮТ-ийн цахилгааны эх үүсвэрийн орчимд хөрсний суулт, цөмрөлт үүсчээ
2018-07-18 17:15:41 - Орон нутаг
Кувейт улсаас Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарт хагас тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ
2018-07-18 17:15:09 - Орон нутаг
Уул уурхайн компаниуд хаягдлын далан сэтэрч гол бохирдуулжээ
2018-07-18 17:09:08 - Орон нутаг
Гүюг хаанаас Ромын папад илгээсэн захидлын цор ганц хувилбарыг хүлээлгэн өгчээ
2018-07-18 17:06:12 - Нийслэл
Монголд он гарснаас хойш 202.7 мянган жуулчин иржээ
2018-07-18 17:02:17 - Нийслэл
“Найрамдал” цогцолборыг Алтан гадас одонгоор шагналаа
2018-07-18 17:00:40 - Шар
СТА Т.Дэлгэрмөрөн дурлалт бүсгүйгээ олонд ил болгов
2018-07-18 16:50:06 - Нийслэл
Гэрэлт гудамжийг тогтмол хянаж, дутагдлыг арилгана
2018-07-18 16:49:34 - Спорт
3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Тулгыг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав
2018-07-18 16:36:19 - Нийслэл
Асашёорюү Д.Дагвадорж япончуудад 10 мянган ам.доллар хандивлажээ
2018-07-18 16:13:21 - Гадаад
Мексикт цэргийн онгоц сүйрчээ
2018-07-18 16:03:58 - Хууль
Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан
2018-07-18 15:54:44 - Орон нутаг
Архангайд 12 орны 40 гаруй эрдэмтэн чуулж байна
2018-07-18 15:53:20 - Спорт
Жакартаг зорих эмэгтэй сагсан бөмбөгчдийн нэр тодорлоо
2018-07-18 15:49:47 - Хууль
Ах дүүс рүү бензин цацаж шатаасан иргэнийг баривчлан шалгаж байна
2018-07-18 15:27:06 - Байгаль Орчин
Гол усны ослоор 48 хүн амь насаа алджээ
2018-07-18 15:24:20 - Нийслэл
Баяр наадмын өдрүүдэд 179 тонн хог цэвэрлэжээ
2018-07-18 15:20:00 - Нийслэл
Өчигдөр 29 хүний амь насыг авран хамгаалжээ
2018-07-18 15:08:53 - Улс төр
Г.Ариунбуян: Өлгий сумын 530 айл өрхийн 2512 хүн гамшигт нэрвэгдээд байна
2018-07-18 15:00:55 - Шар
Казакстан руу хууль бусаар машин оруулж зардаг монгол "мафи"-ийг мөрдөж эхэлжээ
2018-07-18 14:57:06 - Эдийн засаг
СТАТИСТИК: Нийгмийн даатгалын сангийн зарлага 1.1 их наяд төгрөгт хүрчээ
2018-07-18 14:48:53 - Нийслэл
Монголд 92 орны 9600 иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна
2018-07-18 14:46:29 - Шар
Германы “Чингис хаан” хамтлаг ирэх жилийн наадмаар Монголд тоглолтоо хийнэ
2018-07-18 14:40:04 - Нийслэл
Морьт, завьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна
2018-07-18 14:39:11 - Нийслэл
Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны анхдугаар хуралдаан боллоо
2018-07-18 14:32:29 - Улс төр
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррестэй уулзав
2018-07-18 14:08:31 - Нийслэл
Яармагийн гүүр бүрэн засварлагдаж дууссанаар замын түгжрэл 50-60 хувь буурна
2018-07-18 14:05:24 - Гадаад
Европын холбоо Япон улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулав
2018-07-18 13:56:51 - Улс төр
“Төвийн бүсийн чуулга уулзалт-2018” энэ сарын 20-ноос 23-ны өдрүүдэд болно
2018-07-18 13:18:11 - Орон нутаг
Шүлхийтэй малаа нуусан малчдад торгууль ногдуулав
2018-07-18 13:08:23 - Спорт
Шатарчин охид Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгалаа
2018-07-18 13:01:36 - Гадаад
Трампыг Их Британид айлчлах үеэр түүнтэй хамт явсан тагнуулын ажилтан нас баржээ
2018-07-18 12:57:21 - Орон нутаг
Хаягдлын даланг сэргээн засварлажээ
2018-07-18 12:52:42 - Улс төр
Гадаадад тэтгэлгээр суралцах оюутнуудад батламж гардуулав
2018-07-18 12:42:00 - Улс төр
УИХ-ын гишүүд 2019 оны хаврын чуулганаас хурууны хээгээр санал хураалтад оролцоно
2018-07-18 12:37:38 - Спорт
Залуу бөхчүүд Энэтхэгийн дэвжээнд зодоглоно
2018-07-18 12:28:54 - Шар
113 жилийн өмнө живсэн, Оросын “эрдэнэсийн хөлөг онгоц” олджээ
2018-07-18 12:04:55 - Орон нутаг
Өмнөговь аймгаас олдсон цогцос хэн болохыг тогтоожээ
2018-07-18 11:58:23 - Орон нутаг
Сэлэнгэ аймагт үер бууж, дөрөвдүгээр цэцэрлэг усанд автав
2018-07-18 11:53:30 - Орон нутаг
Баян-Өлгийд үерт нэрвэгдсэн өрхийн тоо 530-д хүрсэн гэв
Их уншсан
Их сэтгэгдэлтэй