Б.Тодбаяр: Заамрынхан бид үлдсэн ганц эрүүл тохойгоо ухуулаад амьдрах ч газаргүй боллоо

Түгээх    
2018-06-20 08:46:06 - Орон нутаг

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг, Өгөөмөрийн тохойг ухаж, улайран дайрч байгаа “Эко алт Заамар” компанийн хууль бус үйлдлийн талаар нутгийн иргэд манай сайтад мэдээлэл өглөө.

Нутгийн иргэд хэлэхдээ “1992 оноос улс орны эдийн засаг хүнд үед "Алт нэг" хөтөлбөр тус аймагт хэрэгжиж эхэлснээс хойш 26 жил энэ нутгийг ухаж сэндийчжээ. Энэ хугацаанд 42600,04 га талбайг 50 гаруй уурхай ашиглаж, улсад 140 тн алт тушаасан байдаг. Одоо бидэнд амьдрах газар нутаг байхгүй боллоо. 20 гаруй булаг шанд ширгэж Туул гол бүрэн сүйдэхэд хүрч, уурхайд шахагдсан малчин иргэд уулын оройд гэрээ барьж амьдарч байна.

Ард түмэн нутаг усгүй хэцүүдэж байхад Хайлааст багт хэсэгхэн эрүүл үлдсэн "Өгөөмөр" хайрхны ар, Туул голын үзэсгэлэнт тохой болох хаваржаа, зуслан, намаржааг маань ухаад эхэллээ. Манай тойргоос сонгогдсон эрхэм гишүүн Нямаагийн Энхболд та хаачив аа. Заамарчуудад таны тусламж хэрэгтэй байна” хэмээв.

Эл асуудлаар Заамар сумын Хайлааст багийн иргэн, “Эко алт Заамар” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохоор тэмцэж буй ажлын хэсгийн гишүүн Б.Тодбаяртай ярилцлаа.

-Заамар суманд яг юу болоод байгаа талаар та ярихгүй юу?

-Манай эндэхийнхний шүтдэг Өгөөмөр хайрхан уулын ар талд голын ай савыг “Эко алт Заамар” гэх компани хууль бусаар олборлолт хийхээр ухаад эхэлчихлээ. Энд “Урт нэртэй” хууль хэрэгжихгүй байна. Ард иргэд хуралдаад, эсэргүүцэж, буцаагаад нөхөн сэргээлт хийж өгөхийг шаардахад ард иргэд биднийг огт тоохгүй, хүлээж авахгүй байна. Бидний хэсэг бүлэг хүмүүсийг нийлж, ард иргэдийг уриалан турхирч байна гээд компанийн зүгээс гомдол гаргаад, цагдаагийн байгууллагад өгчихсөн байх юм. Бид иргэдийнхээ хурлыг зарлаад, хурлаасаа ажлын хэсэг томилоод үйл ажиллагаа явуулж тэмцэж байна. Гэвч бодитой үр дүнд ерөөсөө хүрэхгүй байна.

-Хэзээ, хаанаас олгосон лицензтэй компани юм бэ?

-Бид бичиг баримт, лиценз, зөвшөөрлийг нь гартаа авч хараагүй л байна. 1994 онд хайгуулын лиценз авсан. 2004 онд Канад эзэнтэй байсан гэж яриад байгаа юм. 2012 онд энэ компани манай суманд гурван төслөөр үйл ажиллагаа явуулж байгаад, 2016 онд яг энд олборлолт хийх А лиценз нь батлагдаад, үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэж яриад байгаа. Лицензийн зураглалаас харахад А лицензтэй нь үнэн байна гэсэн. Сумаас асуухад лицензтэй гээд байгаа юм. Гэтэл аливаа А лицензийг олгохдоо тухайн газар орны багийн хурлаар орж, нийгмийн хариуцлагын хүрээндээ ийм тийм ажлууд хийнэ, нөхөн сэргээнэ гэх мэт амлалтуудаа өгч байж багийн хуралд оролцогчдын 80 гаруй хувийн саналаар хүлээн зөвшөөрсөнд тооцож үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Гэтэл энэ компани манай багийн иргэдтэй огт хурал хийгээгүй. Хурлаар ямар ч тогтоол хэлэлцэгдээгүй. Өөрсдөө болохоор танай сум руу иргэдийн хурал хийе гэж хүсэлт гаргасан боловч танай сум сарын дотор хариу өгөөгүй учраас дараагийн хууль ёсны алхмаа хийж, дараагийн байгууллагаар батлуулаад үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэж яриад байгаа. Сумын удирдлагууд энэ компаниас ямар ч хүсэлт ирээгүй гэж хэлсэн. Уг нь хууль ёсоороо аймаг, сумын засаг дарга, байгаль орчны газар, мэргэжлийн хяналт  гэх мэт газрууд тавласан гэрээ хийж байж үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь олгодог юм байна. Гэтэл иргэддээ мэдэгдэхгүй, иргэдийн хурлаар оруулахгүй тавласан гэрээ хийчихсэн. Гол усны ойролцоо онцгой бүсэд 50 метрээс дээш газарт олборлолт хийхийн тулд сум, орон нутагтайгаа тавласан гэрээ хийх ёстой байдаг юм байна. Тэд дээгүүрээ зохицуулаад, тэр гэрээг нь хийчихсэн байна. Голын ай савд 200 метр олборлолт явуулах лицензтэй гээд байгаа. Гэтэл 200 метр байгаа эсэх нь тодорхойгүй. Сумын Байгаль орчны газраас газар дээр нь орж хэмжилт хийе гэхээр оруулахгүй байгаа.

-Энэ хэсэг тохой Заамар сумын малчид хаваржиж, зуншиж, намарждаг ганц эрүүл тохой гэж үнэн үү?

-Манай суманд үлдсэн ганц эрүүл газартай тохой шүү дээ. Гэтэл малчдыг тэр хавиар малаа бэлчээрлүүлээд явж байгаад хашаа руу нь мал нь орчихоор “Новшнууд минь, малаа аваад зайлаач” гээд харуул хамгаалалтынхан нь загнадаг гээд малчид гомдоллоод байгаа. Хашаа татсан талбай руу нь малчид малаа оруулж, малаа услах ч эрхгүй болчихсон байна гэсэн үг. 1992 оноос хойш “Алт-1” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш бүтэн 26 жилийн турш ухсаар байж манай суманд эрүүл газар бараг үлдээгүй. Манай сумын ард иргэд үр хүүхдээ аваад агаар салхинд гардаг, бургастай тохой, малаа зуншуулдаг зуншлага, хаваржаа, намаржаа, уяачдын морио уядаг газар байхгүй юу. Хажууханд нь манай Заамар сумын иргэдийн шүтдэг Өгөөмөр хайрхан гээд уулс хүртэл байна.

-Тус компани үйл ажиллагаагаа явуулж эхэлснийг та бүхэн хэзээ мэдсэн бэ?

-Бид энэ компани үйл ажиллагаагаа эхлүүлснийг зургадугаар сарын 12-нд мэдсэн. Зуугаад хүний бүрэлдэхүүнтэй ирээд уулзахад “Манайх А лицензтэй. Та нар дуугүй бай. Харин ч гадаад хүн ухах гэж байхад нь Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн худалдаж авсан нь их юм” гэх утгатай зүйл яриад зогсож байсан. Зургадугаар сарын 12-нд очиход хоёр эксковатор ажиллаж байсан бол одоо дөрөв, тав болоод ухаад байна.

-Сумын удирдлагууд юу ярьж байна вэ?

-Сумын удирдлагууд тэр тавласан гэрээг нь мэдэхгүй гээд л зогсож байна. Манай удирдлагууд цаад уурхайн нөлөөнд автаж авлига авсан, эсвэл айгаад байгаа юм уу огт хөдлөхгүй байна. Өчигдөр бид сумын удирдлагуудтай уулзах гээд очиход засаг дарга Самбуу болон бусад дарга нар бүгд байгаагүй. Хоосон хаалга мөргөөд, өдөржин хүлээж байгаад явсан. Нэг даргатай нь ярихад “Ний нуугүй хэлэхэд бид дарамт шахалтаас айж байна” гэж хэлсэн. Тэгэхээр хаанаас, хэн дарамт шахалт үзүүлээд байгааг мэдэх гээд үе шаттайгаар хөөцөлдөөд явах хэрэгтэй байна. Гэвч бидэнд цаг хугацаа үнэхээр алга. Дөрөв хоногийн хугацаанд хөөлцөлдөөд явж байх араар дөрвөн эксковатор ирээд ухаж байна. Тэгэхээр хамгийн түрүүнд үйл ажиллагааг нь зогсоох хэрэгтэй байна. Яаралтай үйл ажиллагааг нь зогсоох хэрэгтэй байгаа учраас хэвлэлийнхэн та бүхэнд хандаж байна. Мөн тэмцлийнхээ хурц хэлбэрт шилжээд, маргааш өглөө 10:00 цагаас иргэдийн бослого, жагсаал цуглаан зохион байгуулахаар болсон. Тэр жагсаал дээр цаад компани ямар хариу өгөх нь вэ. Бүр болохгүй бол ард иргэд хашааг нь хуу татаж ороод, үйл ажиллагааг нь зогсоох тийм л арга хэмжээ авахаар ярилцаж байна.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 23

Зочин (64.119.*.*)
2018-06-20 23:33:00
Sambuu chi shorond orno shu

Зочин (64.119.*.*)
2018-06-20 23:25:19
Zasag gej balai batsaan mungu avsan. Yan daa. Zasag aa buulga

Зочин (112.72.*.*)
2018-06-20 23:08:47
Ямар тэнэг юм бэ хэлэх ү г ч алга хайран гол ус

зочин (202.55.*.*)
2018-06-20 15:48:33
ийм сайхан устай хангайгаа сүйтгээд чимээгүй байлгах зорилгоор улс төр нь албаар Оюу Толгой Таван Толгой гэж хашгирч анхаарлыг өөр тийш нь хандуулдаг юм биш үү, Алт ухаад монголд ямар ч хэрэггүй, Харин нүүрс зэсээ амьдрахын эрхэнд гаргахаас өөр арга одоохондоо алгадаа

зочин (43.228.*.*)
2018-06-20 14:25:45
хотгор шанага, тост тосон бумба, петро дачин тасагаа авраачээ. томчуудын эсрэг тэмцэж чадахгүй байна уу. хөөрхий босоо монгол ч бол доо. бодвол тэднээс мөнгө аваа л даа.

Руугаа (66.181.*.*)
2018-06-20 14:09:40
Нямаагийн Энхболд гэж үхээнц санаачилга байхгүй бөгс долоогч аялдан дагагч ийм тойргийн гишүүнтэй одоо яая гэхэв дарлуулаад доромжлуулаад явахаас юуч хийхгүй байхад хичнээн удаа гаргав

ulaanbaatariin emegtei (77.87.*.*)
2018-06-20 12:18:13
Oorsdoo nutgaa hamgaalah heregtei shde.

Зочин (112.72.*.*)
2018-06-20 12:03:34
сонголтын хариу

Зочин (112.72.*.*)
2018-06-20 11:52:50
Ehleliig zasaagvi tsagt uy ch uurchlugduhgvi ..anh elbegdirj ochirbat nar vvniig gargasan tsaad sanaa ni bol mongolchuud hvrz bariad ehlevel manai tal bolnoo gsn utgatai.2 rt alta uhaad ehelbel mongol usgvi bolj usnaas bolj hoorondoo daitaj ev tvnjingvi bolno tehhed ezlehed amarhaan gj ...ardchilal mongol shn um uy ch avchraagvi shv ys uman deeree sots niigmeere yvsan bol bid jargaltai amidrah l bsiim shv

Vnen (27.123.*.*)
2018-06-20 11:42:16
Songohdson gishvvn ni buh hoer huvaalaa gej balai hervvl hiij baihaar ene asuudlaar hervvl hiivel arai l hvmvvst hvrne de

Зочин (202.131.*.*)
2018-06-20 11:33:43
ЗХУ, ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас: 88671597

zochin (202.70.*.*)
2018-06-20 10:46:54
ee burhan mini

Zochin (112.72.*.*)
2018-06-20 10:17:54
Hooe Suhbataa buhiin urguu geed yvaad baihiin tsaana chini yu bolood bgaag haraach chi shunaliin tulam mini

Зочин (202.179.*.*)
2018-06-20 10:15:47
buudaad hutgalaad yawal daa ta nr chadna sh dee

Зочин (202.131.*.*)
2018-06-20 10:02:46
tuv aimagaas devshij garsan gishuud ajlaa hiih tsag boljee gej.suhbat end l dugarmaar baigaa yum ug ni

Зочин (180.149.*.*)
2018-06-20 09:26:57
нийгмийн хариуцлагын хүрээ ч гэх шиг тийм хууль дүрэм хаана байна та бүхэн наад улсуудын төлсөн татвар мөнгөөр сургууль соёл эмнэлэг үйлчилгээ авч байгаа байх шүү

Зочин (180.149.*.*)
2018-06-20 09:24:44
нэгэнт лиценз зөвшөөрөл нь өгөгдсөн ажлаа хийж байгаа улсуудыг шантаажлах санаатай хэдэн балай та нар ухах ухуулахыг шийддэг гэж юу байсийн хууль дүрэмээ дагана уу гэхээс одоо энд тэндхийн хулгайч худалчууд нийлээд солиороод байдаг болж

Зочин (202.55.*.*)
2018-06-20 09:23:27
Овог дээдэс минь хойд уе бидэндээ гайхашигтай эх орон газар нутаг баялагаа бидний толоо халуун цус урсгаж алтан амьан ул хайрлан овлуулэн улдээсэн Ардчьлсан нэртэй хэдэн хулгайч эх орноосоо уравсан газар нутгийг минь зарсан эзэнгуй монгол болжээ Эзэнтэй болеоо ард тумэн минээ

zochin (27.123.*.*)
2018-06-20 09:10:46
irged n uursduu hulchgar uhaj bga humuusin gar hul bolj heden haltar tugruguur gazar shoroogoo duusgaj bgaadaa icheej ur huuheddee yu uldeeh gej bna maluudaa haraal ideesei muu amia bodogsod

Зочин (202.131.*.*)
2018-06-20 09:09:47
enhbold nertei 2 huvalz tanaihaas garaa biz dee boliulaachee usgui yahiig ni harna gej bgaa umuu

Зочин (103.9.*.*)
2018-06-20 09:07:50
Элбэгдоржын мэдлийн газар та бухэн яачиж чадахгуй их юм яривал та нарыг бариж шалгуулна удирдаад байгаа хунийг шоронд хийнэ шуу энэ асуудал дээ М Энхболд гуай та анхаараарай одоо хятадуудыг оруулна

Зочин (64.119.*.*)
2018-06-20 09:06:36
Хайран сайхан газар шороо. Уг нь их үнэ цэнэтэй олдсон шүү дээ. Нэг л өдөр байгалийн цээрлэл хүртэх байх даа энэ алтанд шунаад байгаа хүмүүс!

Зочин (112.72.*.*)
2018-06-20 09:00:06
aygui bol nutgiinhan uursduu uhaj ornodoo hamgaaltand avbal 1moson avaarai

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-25 18:15:29 - Гадаад
Тэнгист 49 хоносон индонез хүүг аварчээ
2018-09-25 18:02:29 - Шар
Алдарт “Миний эхнэр ба хадам ээж” зургийн нууцыг тайлав
2018-09-25 17:45:41 - Хууль
Ц.Нямдорж сайдтай холбоотой хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлжээ
2018-09-25 17:36:47 - Байгаль Орчин
Цаг агаарын болзошгүй үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2018-09-25 17:27:28 - Нийслэл
АТГ-т шалгагдаж буй төрийн албан хаагчийн гэрээс 1.3 сая ам.доллар олджээ
2018-09-25 17:18:07 - Нийслэл
Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцлоо
2018-09-25 17:14:07 - Нийслэл
Дэд төвүүдийг түшиглэн 10 мянган айлын орон сууц барина
2018-09-25 16:52:35 - Шар
Бяцхан охин хилэнцэт хорхойд долоон удаа хатгуулсан ч амьд үлджээ
2018-09-25 16:22:45 - Нийслэл
Х.Баделхан: Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд инженерийн бүтэц тавигдсаны дараа орон сууц барих асуудал шийдэгдэнэ
2018-09-25 16:17:01 - Орон нутаг
Хилийн боомтууд амарна
2018-09-25 16:16:07 - Шар
Их Британий саятны охин хачиртай талх идсэний улмаас амиа алджээ
2018-09-25 15:36:00 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзав
2018-09-25 15:35:21 - Хууль
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байна
2018-09-25 15:18:35 - Гадаад
Дипломат, албан паспортууд хүчингүй болохыг мэдэгдлээ
2018-09-25 15:14:17 - Улс төр
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа
2018-09-25 15:12:09 - Эдийн засаг
Архангай, Баянхонгор аймагт “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” үргэлжиллээ
2018-09-25 15:01:40 - Улс төр
УИХ-ын дарга М.Энхболд Хакүхо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа
2018-09-25 14:59:36 - Байгаль Орчин
Ногоон паспорт аян Сэлэнгэ, Дархан, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад хэрэгжлээ
2018-09-25 14:51:47 - Гадаад
Трамп Ким Чен Унтай хоёр дахь удаагаа уулзахаа мэдэгджээ
2018-09-25 14:28:56 - Улс төр
БАЙР СУУРЬ: Н.Энхбаяр МАХН-ын дарга МӨН, БИШ
2018-09-25 13:47:18 - Хууль
С.Зоригийг хөнөөсөн ялтнуудыг нээлттэй хорих ангид шилжүүлжээ
2018-09-25 13:46:21 - Энтертайнмент
М.Даваажаргал: Аав минь тэнгэрт гарсан ч хүү нь сайхан мэдээтэй ирлээ
2018-09-25 13:32:00 - Хууль
ЗТЯ-ны дэд сайд асан Х.Ержан тэргүүтэй дарга нарын хүүхдүүд ИНЕГ-ын зардлаар гадаадад сурчээ
2018-09-25 13:13:17 - Хууль
“Уран” дуудлагатай нохой дахин хэрэг илрүүлжээ
2018-09-25 13:01:59 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2535 төгрөгт хүрлээ
2018-09-25 12:52:56 - Хууль
АТГ: "Эрдэнэт"-ийн захирал асан Ч.Ганзориг нарын таван хүнийг шалгаж байна
2018-09-25 12:34:59 - Спорт
Хакухо М.Даваажаргал Төрийн ордонд зочилж байна
2018-09-25 12:14:28 - Шар
Монгол бүсгүй “Apple” компанийн программ хангамжийн инженерээр ажиллаж байна
2018-09-25 12:05:57 - Боловсрол
Нэгдүгээр сургуульд БСШУСЯ-ны албан тушаалтнуудын цохолттой 41 хүүхэд ирсэн гэв
2018-09-25 11:41:39 - Байгаль Орчин
Маргааш ихэнх нутгаар хүйтэрч, замын нөхцөл байдал муудах хандлагатай байна гэв
2018-09-25 11:00:20 - Орон нутаг
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ
2018-09-25 10:59:24 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Хар тамхины асуудалтай тэмцэх дэлхийн уриалга”-д Монгол Улс нэгдэж байгааг илэрхийллээ
2018-09-25 10:43:21 - Улс төр
МАХН-ын дүрмийг Дээд шүүх бүртгэжээ
2018-09-25 10:40:47 - Гадаад
Италийн Флоренц хотод 21 настай монгол оюутан хүчирхийлэлд өртжээ
2018-09-25 10:39:29 - Улс төр
З.Энхболд “Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдаан ОХУ-Монгол-БНХАУ чиглэлээр зохиогдохыг зарлав
2018-09-25 10:28:57 - Хууль
ЗТХЯ-ны мэргэжилтэн хуурамч бичиг баримт үйлдэн авлигал авдаг нь тогтоогджээ
2018-09-25 10:24:16 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжан улсад айлчилж байна
2018-09-25 10:22:06 - Эдийн засаг
Ханш, шатахууны үнэ, инфляци тойрсон асуудлаар
2018-09-25 10:18:34 - Нийслэл
“Бидэнд шийдэл байна”
2018-09-25 09:41:40 - Хууль
“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг саатуулжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-24 12:37:21 - Нийслэл
С.Батсүх: Хотын дарга С.Батболдын захиалгаар намайг зориуд саатуулсан
2018-09-25 13:46:21 - Энтертайнмент
М.Даваажаргал: Аав минь тэнгэрт гарсан ч хүү нь сайхан мэдээтэй ирлээ
2018-09-25 08:29:15 - Хууль
АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТ: “ДЦС-4”-т гарсан осолд ГУРВАН КОМПАНИ БУРУУТАЙ
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-25 17:27:28 - Нийслэл
АТГ-т шалгагдаж буй төрийн албан хаагчийн гэрээс 1.3 сая ам.доллар олджээ
2018-09-24 17:11:57 - Энтертайнмент
ФОТО: Африкийн дүрвэгчид эх оронд маань төрж өссөн бол хичнээн сайхан бэ