Хөдөлмөрийн бүтээмж 2.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ

Түгээх    
2018-06-20 13:18:59 - Эдийн засаг

hodolmor

Хөдөлмөрийн бүтээмж 2016 онд 1.4 хувиар өссөн бол өнгөрөгч 2017 онд 2.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал, бизнесийн салбар дундаас мэдээлэл, холбооны салбар өнгөрсөн жил хамгийн их хөдөлмөрийн бүтээмжтэй ажилласан бол уул уурхай, олборлолтын салбар хамгийн бүтээмж муутай ажилласан аж. Тус салбарт ажиллах иргэдийн тоо өнгөрсөн онд 30.8 хувиар өссөн ч гарц буюу үйлдвэрлэл 7.1 хувиар буурсан нь энэ салбарын бүтээмж өмнөх оноос 37.9 хувиар буурахад нөлөөлжээ. Харин Мэдээлэл, холбооны салбарт өнгөрсөн онд 14,500 хүн ажиллаж, 394.6 тэрбум төгрөгийн нэмэгдэл өртөг бүтээсэн нь хамгийн өндөр бүтээмжид тооцогдож байна.

Монгол Улсын хөдөлмөрийн бүтээмжийн үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хороо тусгай аргачлалаар тооцон гаргадаг бөгөөд уг аргачлалыг 2017 оны нэгдүгээр сарын 6-нд шинэчилсэн байдаг. Тэгвэл уг шинэ аргачлалаар 2017 онд хөдөлмөрийн бүтээмж ямар байсныг доорх үзүүлэлтүүд харуулжээ. 

hodolmor

Бүтээмжийн үзүүлэлтийг нийт эдийн засаг, бизнесийн сектор болон эдийн засгийн үйл ажиллагааны салбарын түвшинд тооцжээ. Ингэхдээ нийт эдийн засгийн түвшинд  хөдөлмөрийн бүтээмжийг нэг ажиллагчид ногдох бодит ДНБ‐ээр хэмждэг байна. Гэтэл нэг хүнд ногдох ДНБ (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 2016 онд 0.9 хувиар буурсан бол 2017 онд 2.7 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдсэн жилд нь ДНБ багасч, ДНБ өссөн жилд нь хөдөлмөрийн бүтээмж буурсан байгаа биз. Энэ нь хүн амын өсөлт харьцангуй тогтвортой байхад ажиллагчдын тооны өөрчлөлт тогтворгүй байсантай холбоотой аж. Тухайлбал, ажиллагчид 2013 онд 4.4, 2014 онд 0.6, 2015 онд 3.6 хувиар өсөж байсан бол 2016 онд 0.3 хувиар буурч, харин 2017 онд 7.6 хувиар өссөн байна.

hodolmor

Үндэсний статистикийн хорооны эл судалгаанаас харахад бизнесийн салбарын бодит гарц 2011‐2017 онд жилд дунджаар 9.3 хувиар өсжээ. Зөвхөн 2016 онд 1.7 хувиар өссөн бол 2017 онд 3.6 хувиар өссөн байна. Энэ салбарт ажиллагчдын тоо ч мөн 2017 онд өмнөх жилээсээ 2.8 хувиар нэмэгджээ. Нийт эдийн засаг болон бизнесийн секторын хөдөлмөрийн бүтээмжийг харьцуулахад 2013 оноос бизнесийн секторын бүтээмжийн өсөлт нийт эдийн засгийнхаас өндөр байна. Нөгөө талаар бизнесийн бус секторын бүтээмжийн өсөлт доогуур байгаа аж. ДНБ‐ээр хэмжигдэх гарц нь тухайн улсад үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээний нийт өртөг гэсэн үг. ДНБ (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 2017 онд урьдчилсан гүйцэтгэлээр 16.1  их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 5.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 2017 оны байдлаар манай улсад 1,238,300 хүн хөдөлмөр эрхэлж байгаа нь өмнөх оныхоос 7.6 хувиар өссөн дүн юм.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-18 16:50:06 - Нийслэл
Гэрэлт гудамжийг тогтмол хянаж, дутагдлыг арилгана
2018-07-18 16:49:34 - Спорт
3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Тулгыг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав
2018-07-18 16:36:19 - Нийслэл
Асашёорюү Д.Дагвадорж япончуудад 10 мянган ам.доллар хандивлажээ
2018-07-18 16:13:21 - Гадаад
Мексикт цэргийн онгоц сүйрчээ
2018-07-18 16:03:58 - Хууль
Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан
2018-07-18 15:54:44 - Орон нутаг
Архангайд 12 орны 40 гаруй эрдэмтэн чуулж байна
2018-07-18 15:53:20 - Спорт
Жакартаг зорих эмэгтэй сагсан бөмбөгчдийн нэр тодорлоо
2018-07-18 15:49:47 - Хууль
Ах дүүс рүү бензин цацаж шатаасан иргэнийг баривчлан шалгаж байна
2018-07-18 15:27:06 - Байгаль Орчин
Гол усны ослоор 48 хүн амь насаа алджээ
2018-07-18 15:24:20 - Нийслэл
Баяр наадмын өдрүүдэд 179 тонн хог цэвэрлэжээ
2018-07-18 15:20:00 - Нийслэл
Өчигдөр 29 хүний амь насыг авран хамгаалжээ
2018-07-18 15:08:53 - Улс төр
Г.Ариунбуян: Өлгий сумын 530 айл өрхийн 2512 хүн гамшигт нэрвэгдээд байна
2018-07-18 15:00:55 - Шар
Казакстан руу хууль бусаар машин оруулж зардаг монгол "мафи"-ийг мөрдөж эхэлжээ
2018-07-18 14:57:06 - Эдийн засаг
СТАТИСТИК: Нийгмийн даатгалын сангийн зарлага 1.1 их наяд төгрөгт хүрчээ
2018-07-18 14:48:53 - Нийслэл
Монголд 92 орны 9600 иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна
2018-07-18 14:46:29 - Шар
Германы “Чингис хаан” хамтлаг ирэх жилийн наадмаар Монголд тоглолтоо хийнэ
2018-07-18 14:40:04 - Нийслэл
Морьт, завьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна
2018-07-18 14:39:11 - Нийслэл
Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны анхдугаар хуралдаан боллоо
2018-07-18 14:32:29 - Улс төр
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррестэй уулзав
2018-07-18 14:08:31 - Нийслэл
Яармагийн гүүр бүрэн засварлагдаж дууссанаар замын түгжрэл 50-60 хувь буурна
2018-07-18 14:05:24 - Гадаад
Европын холбоо Япон улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулав
2018-07-18 13:56:51 - Улс төр
“Төвийн бүсийн чуулга уулзалт-2018” энэ сарын 20-ноос 23-ны өдрүүдэд болно
2018-07-18 13:18:11 - Орон нутаг
Шүлхийтэй малаа нуусан малчдад торгууль ногдуулав
2018-07-18 13:08:23 - Спорт
Шатарчин охид Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгалаа
2018-07-18 13:01:36 - Гадаад
Трампыг Их Британид айлчлах үеэр түүнтэй хамт явсан тагнуулын ажилтан нас баржээ
2018-07-18 12:57:21 - Орон нутаг
Хаягдлын даланг сэргээн засварлажээ
2018-07-18 12:52:42 - Улс төр
Гадаадад тэтгэлгээр суралцах оюутнуудад батламж гардуулав
2018-07-18 12:42:00 - Улс төр
УИХ-ын гишүүд 2019 оны хаврын чуулганаас хурууны хээгээр санал хураалтад оролцоно
2018-07-18 12:37:38 - Спорт
Залуу бөхчүүд Энэтхэгийн дэвжээнд зодоглоно
2018-07-18 12:28:54 - Шар
113 жилийн өмнө живсэн, Оросын “эрдэнэсийн хөлөг онгоц” олджээ
2018-07-18 12:04:55 - Орон нутаг
Өмнөговь аймгаас олдсон цогцос хэн болохыг тогтоожээ
2018-07-18 11:58:23 - Орон нутаг
Сэлэнгэ аймагт үер бууж, дөрөвдүгээр цэцэрлэг усанд автав
2018-07-18 11:53:30 - Орон нутаг
Баян-Өлгийд үерт нэрвэгдсэн өрхийн тоо 530-д хүрсэн гэв
2018-07-18 11:41:24 - Эдийн засаг
Өрхийн нийт өр өмнөх оныхоос 18.2 хувиар өсчээ
2018-07-18 11:28:57 - Байгаль Орчин
Тарваган тахлын эсрэг дархлаажуулалт явагдаж байна
2018-07-18 11:26:32 - Хууль
Машин нь жалга руу унаж, хоёр иргэн цонхоор шидэгдсэн байжээ
2018-07-18 11:21:14 - Улс төр
Засгийн газар хуралдахгүй
2018-07-18 11:08:07 - Хууль
АТГ-ын дарга Х.Энхжаргал, С.Баяр нарын уулзсан бичлэг олон нийтэд ил болов
2018-07-18 10:58:36 - Эрүүл мэнд
Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтыг шинэчиллээ
2018-07-18 10:47:51 - Нийслэл
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана
Их уншсан
Их сэтгэгдэлтэй