Холливуд стандартыг Монголд нутагшуулах анхны төсөл The Mongolian Connection

Түгээх    
2018-06-20 15:22:21 - Энтертайнмент

Холливудад данстай дэлхийн хэмжээний уран бүтээлчдийн хамтын бүтээл “The Mongolian Connection” уран сайхны кино удахгүй үзэгчдийн хүртээл болох нь ээ.  АНУ, Монгол, Казахстан, Турк, Герман, Англи, Австрали, Канад зэрэг 8 улсын уран бүтээлчид оролцсон тус киноны гол дүрд IFI /Ай-Фай/ продакшний ерөнхий продюсер, жүжигчин Б.Амарсайхан тоглосон байна.

Саяхныг хүртэл монгол кино уран бүтээлчдэд Холливуд хэмээх их газар “мөрөөдөл” төдийхөн байсан бол жүжигчин Б.Амарсайхан Холливудын бүтээлд дүрээ мөнхлөөд зогсохгүй, тэнд данстай олон улсын уран бүтээлчдийг Монголдоо авчран мэдлэг чадвар “know how”-аа хуваалцсан The Mongolian Connection киногоороо Монголын кино урлагийн салбарт түүхэн хуудас нэмж байна.

“Итгэл”, “Under the Turquoise sky” зэрэг уран бүтээлээрээ орчин үеийн кино урлагийн томоохон төлөөлөгч болоод байгаа IFI /Ай-Фай/ продакшн нь олон улсын хамтарсан төслүүд хэрэгжүүлдгээрээ онцлогтой.

The Mongolian Connection уран сайхны кинонд Монголын кино продюсингийн зах зээлийн гол тоглогчид болох Nomadia Pictures, Orange Entertainment нар хамтран продюсерлэж байна.

The Mongolian Connection киноны гол дүрд Б.Амарсайханаас гадна Kaiwi Lyman, Sanjar Madiev, Б.Цэцэг, дүрүүдэд Zhandos Aibassov, Т.Бархүү, Б.Янжиндулам нар тоглож, найруулагчаар Drew Thomas, ерөнхий зураглаач Josua Fischer, зураглаач George Ballenger, тулааны найруулагчаар Loyd Bateman зэрэг уран бүтээлчид ажилласан байна.

Зураглаачаар George Ballenger ажилласан бол түүний онцлох бүтээлийн жагсаалтанд Gangster Squad, Blackhat, Agents of S.H.I.E.L.D, The Last Man On Earth, Shameless, Inside Amy Schumer зэрэг Холливудын шилдэг кино, телевизийн олон ангит контентууд багтсан байна.

 

Тулааны урлагийн найруулагчаар Loyd Bateman ажилласан бол түүний онцлох бүтээлийн жагсаалтанд I Robot, Watchmen, Twilight Saga: Eclipse, Tron Legacy, Rise of the Planet of the Apes, Oblivion, Avengers Infinity War зэрэг 200 гаруй Холливудын болон бусад бүтээлүүд багтсан байна.

The Mongolian Connection киноны гол дүрд АНУ-ын жүжигчин Kaiwi Lyman тоглосон бөгөөд тэрээр Den of Thieves, American Violence, Hickok, American Horror Story зэрэг 120 гаруй уран сайхны кино болон олон ангит кино, телевизийн цуврал контентуудад ажилласан туршлагатай.

The Mongolian Connection киноны гол дүрд Казахстан улсын жүжигчин Sanjar Madiev тоглосон. Тэрээр ОХУ-ын хамгийн өндөр зардлаар олон улсын зах зээлд зориулагдан бүтээгдсэн The Guardians /Защитники/ буюу ОХУ-ын супер баатруудтай киноны гол дүрийг бүтээсэн бөгөөд онцлох бүтээлийн жагсаалтанд нь Marco Polo, The Way Home, Hunting the Phantom зэрэг кинонууд багтаж байна. Тэрээр Казахстаны урдаа барьдаг Англи хэлтэй жүжигчин бөгөөд олон улсын төслүүдэд голчлон ажилладгаараа онцлогтой.

Киноны пост продакшн АНУ-ын Лос Анжелес хотод хийгдэж байгаа гэдгийг эх сурвалж мэдээлсэн.

The Mongolian connection уран сайхны кино 2018 оны 10-р сарын 05-нд Монголд болон Казахстанд дэлхийн нээлтээ зэрэг хийх байна. Цаашлаад ОУ-ын А зэрэглэлийн фестивалуудад оролцож, АНУ болон Ази, Европын зах зээлд дистрибютерлэгдэх  тулаант, адал явдалт жанрын бүтээл гэдгийг дуулгахдаа таатай байна.

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

erdene (121.8.*.*)
2018-06-20 18:34:34
wow yamr goy yumbee.... Amarsaihan iim hiigeed bval harin goe sht....

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-19 17:54:13 - Нийслэл
“Приус 30” автомашиныг санаатай шатаасан уу
2018-09-19 17:44:09 - Гадаад
Монгол, Орос, Францын эрдэмтэд Монголын говиос солир хайна
2018-09-19 17:03:11 - Шар
Мүн Жэ Ин, Трамп нар есдүгээр сарын 24-ний өдөр Нью-Йоркт уулзана
2018-09-19 16:48:40 - Гадаад
АНУ-д болсон хар салхинд өртсөн болон хохирсон монгол иргэн байхгүй гэв
2018-09-19 16:48:19 - Улс төр
Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комисс хуралдав
2018-09-19 16:35:52 - Нийслэл
ФОТО: Сүхбаатарын талбайд 70 байгууллагын 4000 гаруй ажлын байр зарлагдлаа
2018-09-19 16:34:09 - Нийслэл
Цагдаагийн дарга нар 10 мянган ам.доллар, 50 сая төгрөг бэлнээр авсан байж болзошгүй гэв
2018-09-19 16:15:12 - Улс төр
УИХ-ын гишүүд хуулийн төсөл өргөн барилаа
2018-09-19 16:13:55 - Нийслэл
Түгээлтийн машинууд цагийн хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцоно
2018-09-19 16:09:30 - Хууль
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна
2018-09-19 16:01:44 - Орон нутаг
Хэрлэн, Улз голын ус бохирдолтой байгааг тогтоов
2018-09-19 15:50:43 - Нийслэл
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр бүлээрээ угаартаж амиа алджээ
2018-09-19 15:44:42 - Шар
Охидын 1000 гаруй нүцгэн зураг цуглуулсан 17 настай этгээдийг саатуулав
2018-09-19 14:29:42 - Байгаль Орчин
Увс, Ховд, Хөвсгөлийн зарим нутгаар 10-16 мм цас оржээ
2018-09-19 14:10:34 - Хууль
Хоёр настай хүүхэд хулгайлсан О гэгчийг эрэн сурвалжилж байна
2018-09-19 14:03:36 - Эдийн засаг
1000 инженерийн зөвлөгөөн болно
2018-09-19 13:52:10 - Улс төр
Баянзүрхийн товчоо орчмын замын асфальт бетон хучилтыг хийж байна
2018-09-19 13:49:38 - Спорт
Жүдо бөхийн ДАШТ маргааш эхэлнэ
2018-09-19 13:42:04 - Хууль
Цахим гэмт хэргийг хохирогч болчхоод цагдаагийн байгууллагад ханддаггүй гэв
2018-09-19 13:08:48 - Энтертайнмент
Өнөөдөр “Балдорж” шагнал гардуулах ёслол болно
2018-09-19 12:34:17 - Гадаад
ВИДЕО: Хоёр Солонгосын харилцаа сайжирч, улам дотно болж байна
2018-09-19 12:33:21 - Байгаль Орчин
Хэрлэн голын ус бохирдолтой байгааг тогтоожээ
2018-09-19 12:17:21 - Улс төр
Г.Баасан: Авлигачидтай тохиролцдог газар гэж АТГ-ыг нэрлэдэг болсон
2018-09-19 11:45:28 - Нийслэл
Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагын асуудлыг хэлэлцэнэ
2018-09-19 11:41:09 - Нийслэл
Завьт эргүүлийнхэн 280 хүний амь насыг авран хамгаалжээ
2018-09-19 11:33:34 - Нийслэл
Шенгений богино хугацааны визийн мэдүүлгийг Улаанбаатар хотод авна
2018-09-19 11:32:10 - Нийслэл
“Автомашингүй өдөр” нийтийн тээвэрт дараах өөрчлөлт орж байна
2018-09-19 10:31:25 - Энтертайнмент
ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газраас гэрэл зурагчдын дунд уралдаан зарлажээ
2018-09-19 10:20:04 - Улс төр
Сүхбаатар аймагт Ж.Батсуурь, С.Цэрэндондов нар ИТХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөнө
2018-09-19 10:18:13 - Орон нутаг
Хэрлэн голд ороод алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2018-09-19 10:09:43 - Нийслэл
Өнөөдөр “Намрын ногоон өдрүүд”-ийн нээлт болно
2018-09-19 10:07:11 - Улс төр
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2018-09-19 10:01:21 - Байгаль Орчин
Ерөнхийлөгч Завхан аймгийн Ар ганга уулын ойн цэвэрлэгээний ажлын явцтай танилцлаа
2018-09-19 09:56:06 - Нийслэл
Ажлын байрны нээлттэй өдөрлөг өнөөдөр эхэлнэ
2018-09-19 09:53:27 - Нийслэл
Зургаан дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
2018-09-19 08:37:21 - Шар
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2018-09-19 08:07:34 - Эдийн засаг
"Тавантолгой"-н дансаа нээлгэх гэсэн иргэдийн хөлд Хөрөнгийн бирж дарагдаад байна
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн
2018-09-19 07:52:04 - Улс төр
Нийслэлийн МАН-ын даргын сонгуулийг “тооноор орох 80 квот" нь шийдэх үү
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-17 16:48:14 - Хууль
Цагдаагийн дарга нарыг баривчилжээ
2018-09-17 10:06:36 - Хууль
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-өөс захирал П.Ганхүүг шалгах ажлын хэсэг гарчээ
2018-09-17 17:33:34 - Шар
Жүжигчин А.Туяа: Зарим залуус адгууснаас долоон дор амьдарч байна
2018-09-17 09:03:09 - Технологи
ТАНИЛЦ: “Тоёота” компанид автомашины загвар зохион бүтээгчээр ажилладаг О.ЭНХЖИНТЭЙ ярилцлаа
2018-09-18 07:54:43 - Хууль
Сайд нь буруугүй, дарга нь ч буруугүй. Цахилгаанчинд тохогдсон “ДЦС-4”-ийн осол
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
2018-09-18 14:20:52 - Хууль
Цагдаагийн дарга нар хээл хахуулийн хэрэгт холбогджээ
2018-09-18 18:07:52 - Нийслэл
Алга болсон хоёр настай хүүг Эрдэнэтээс олжээ
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн
2018-09-19 08:07:34 - Эдийн засаг
"Тавантолгой"-н дансаа нээлгэх гэсэн иргэдийн хөлд Хөрөнгийн бирж дарагдаад байна