СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдийн уруул дээр бүү үнс. Үхэлд ч хүргэх аюултай

Түгээх    
2018-06-21 08:23:12 - Эрүүл мэнд

“Хүүхдийн эмнэлэг дээр дадлага хийж байгаад нэг аймшигтай зүйлийг харлаа. Нэг нас ч хүрээгүй хүүхэд комд орчихсон, амьдрах ямар ч боломжгүй болчихсон байна. Ямар шалтгаантайг нь судалж үзсэн чинь “herpes simplex virus”-тэй хүнд үнсүүлснээс болоод вирус нь аманд ороод, цаашлаад тархинд нь хүрч, ажиллагаагүй болсон байна.

“Herpes simplex virus” хүнд нэг халдвал хэзээ ч биеэс салдаггүй, насан туршдаа хүний биед хадгалагддаг вирус юм. “Dormant virus” гэж нэрлэдэг. Энэ нь манай монголчуудын хэлдгээр хомхой долоох. Монголчуудын дийлэнхийн аман дээр  хомхой долоож байсан гэвэл хилсдэхгүй байх. Тэгэхээр бараг бүгдээрээ тэр вирусын төв гэсэн үг. Тийм учраас айлын ХҮҮХЭД битгий үнсэж байгаач ээ гэж гуймаар байна.

Үнсүүлээд л шууд тийм болно гэж юу байх вэ гэж та бодож болох ч үнэхээр тийм тохиолдол байдаг юм байна. Эцэг, эхчүүдэд юун сүртэй юм бэ гэж бодож болохгүй. Бяцхан хүүхдүүд өөрсдийгөө хамгаалж чадахгүй болохоор та бүхэн цаашид сэрэмжлэх хэрэгтэй. Тиймээс хүүхдийн нүүрэн дээр битгий үнсээрэй. Өхөөрдөөд үнссэн нэгхэн үнсэлтээс болоод бяцхан охин амьдралгүй болсныг хараад сэтгэл минь өвдлөө” хэмээн фэйсбүүк хуудастаа нэгэн эмэгтэй бичсэн байв. Эл постыг сошиал орчинд олон мянган хүн шэйрлэж бие биедээ сэрэмжлүүлжээ.

Үнэхээр бид ийм юм байдаг гэж дуулаа ч үгүй байсан гэхэд болно. Бид өөрсдөө ч тэр, танил найз нөхөд ч үр хүүхдийн маань уруул дээр үнсэж байсан тохиолдол маш олон. Гэвч түүнээс үүдэлтэй вирусээр өвчилж, үхэх ч аюултай талаар хэн ч төсөөлөөгүй. Тиймээс эл вирусын талаар тодруулж, та бүхэнд мэдээлэл хүргэхээр шийдлээ.

-АМ, УРУУЛ, БЭЛЭГ ЭРХТЭН ОРЧИМД УСАРХАГ ЦЭВРҮҮНЦЭР
ГАРЧ ИЛЭРДЭГ ВИРУС-

Грек хэлний herpein буюу “мөлхөх” гэсэн үгээс энэ вирусын нэр гаралтай. Herpes Simplex вирусын хоёр төрөл байдаг (HSV1 ба HSV2). HSV-ийн хоёр дэд ангийг серологи дээр үндэслэн гаргажээ. Энэ вирус нь ямар ч амьтны ямар ч төрлийн эс дээр ургаж чаддаг аж.

Энгийн герпес вирус 1 болон 2 (HSV-1 ба HSV-2)-ийг өөрөөр мөн хүний герпес вирус 1 болон 2 (HHV1 болон HHV2)гэж нэрлэдэг ба хоёул Herpesviridae-ийн бүлд хамаарах вирусууд бөгөөд хүнээс хүнд халдварладаг. HSV-1 (энэ төрөл нь ихэвчлэн уруулын хомхой үүсгэдэг) болон HSV-2 (энэ төрөл нь ихэвчлэн бэлгийн герпес үүсгэдэг) хоёул өргөн тархсан, маш халдвартай вирусууд юм.

Эдгээр нь халдварлагдсан хүнд вирус боловсрох, вирусын репликаци явагдах үед халдварлах боломжтой байдаг. Энгийн герпес вирусын халдвартай хүмүүст илрэх шинж тэмдэг нь ам, уруул, бэлэг эрхтэн орчмын арьс болон салстад усархаг цэврүүнцэр гарах юм.

Бүр тодруулбал, энгийн герпес нэг нь ам уруул орчмоор цэврүүт тууралт гарах буюу хомхой долоох хэлбэрээр шинж тэмдэг илэрнэ. Энгийн герпес хоёр нь бэлэг эрхтэний орчмоор цэврүүт тууралт гарах загатнах шинж тэмдэг өгөх бөгөөд бэлгийн герпес гэж нэрлэгддэг. Дэлхий дээр 3,7 тэрбум буюу 50-иас доош насны хүмүүсийн 67 % нь энгийн герпес вирус 1-ийн халдвартай, 15-49 насны 417 сая хүнээс 11% нь энгийн герпес вирус 2-ын халдвартай болох нь бүртгэгджээ.

-ЭЛ ВИРУСЭЭР ӨВЧИЛСӨН НЯРАЙН 90 ХУВЬ НЬ ЭНДДЭГ-

Халдвар биеэс ялгарч буй бүх төрлийн шингэнээр дамжиж халдварлана. Үүнд: шүлс, хөхний сүү, үрийн шингэн, үтрээний шүүрэл, эхээс урагт гэх мэт. Хэн халдварт илүү өртөх эрсдэлтэй вэ гэвэл дархлалын систем суларсан, жирэмсэн хөхүүл эхчүүд, нярай болон бага насны хүүхдүүд бөгөөд энэ вирусээр нас баралт бага боловч 38% орчимд мэдрэлийн эмгэг үүсэх эрсдэлтэй. Нярайд тохиолдох хамгийн хүнд хэлбэр бөгөөд нярайн 90% нь энддэг гэсэн мэдээллийг эмч мэргэжилтнүүд өгч байна.

Хомхой долоосон хүн бусдад маш амархан вирус халдааж болно. Хомхой долоосон үед болон цэврүү арилсны дараахь хэд хоногт үнсэлцэх, аяга таваг дундаа хэрэглэх, хүрэлцэх байдлаар шууд халдана. Хомхой долоосон үед гараа байнга угаах хэрэгтэй бөгөөд цэврүүнд гараа хүргээд, дараа нь нүдэндээ хүргэх тун аюултай.

Анхдагч халдварлалт нь 0-5 насанд, өсвөр насны сүүл үеийн аль нэгэнд тохиолдох нь элбэг. Энэ үед вирус эрчимтэй олшрох боловч үндсэн халдварлалт нь ихэвчлэн клиник шинж тэмдгийг үзүүлдэггүй. Бага насны хүүхдэд вирусыг тээсэн насанд хүрэгч ганц удаагийн үнсэлтээр л HSV вирус халдварлуулж болдог байна.

Дээрх комд орсон хүүхэд “herpes simplex virus”-ээс үүдэлтэй энцефалит буюу тархины үрэвслээр өвдсөн байх бөгөөд энэ өвчнөөр өвчлөгсдийн 70% нь нас бардаг бөгөөд амьд үлдэгсдийн хувьд мэдрэлийн архаг үрэвсэлтэй үлддэг байна. Шинж тэмдэг эхлээд толгой өвдөх, халуурах, зан чанар өөрчлөгдөх мэтээр илэрч байсан бол өвчний хүнд үед гар хөл татах, парези (биеийн аль нэг хэсэг мэдээгүй болох), яриа нь ойлгогдохгүй болох мэтийн шинж тэмдэг илэрч эцэст нь комд ордог аж.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 8

Зочин (223.10.*.*)
2018-06-21 12:29:27
unen bhaa. yavaandaa mask, nudnii shil, beelii zuuj bgaad l iyebiyeteigee haritsah bhaa

Зочин (202.21.*.*)
2018-06-21 11:43:09
Za yostoi zuv yer n uruul deer n bas ... unesedeg uls jaahan bolovsrol nimgen l uls bdg shuu anzaaraad bhd. Ym unshij jaahan tarihandaa gerel nemeh tsag ug n bolson doo

Зочин (27.123.*.*)
2018-06-21 11:33:39
Deer ued hoyor garaara shanaan deerees bariad duhan deer unerledeg bailaa,odoo l uruul uruulaara nyaluurtsgaadag bolje

Зочин (27.123.*.*)
2018-06-21 11:00:48
Grek ulsad har umsgultei lam nar oor hoorondoo mendlehdee uruul deeree unsdeg l yum bn le. Irand bas tegdeg shig sanagdaj bn. Mongolchuud shuud frants unselteer mendeldeg boloh heregtei.

Зочин (66.181.*.*)
2018-06-21 10:44:38
Xudlaa. Xomxoigvi ved vnsej bno.

Зочин (202.9.*.*)
2018-06-21 10:20:22
unenshdee unen.s buduuleg zangaa haytsgaa.teneguudee

Зочин (27.123.*.*)
2018-06-21 10:17:12
МОНГОЛЧУУД ХҮҮХДИЙН ХАЦАР ДЭЭР НЬ Л ҮНСДЭГ. ЧАМ ШИГ ЮМ МЭДЭХГҮЙ ГЭЖ СДАНУУД Л УРУУЛ ДЭЭР НЬ ҮНСДЭГ БАЙХ. ХОВ БАЗДАГ ХҮМҮҮС ИХ БОЛОХООР ЦААШААГАА ЦУУРААД Л ТАРНА. НИЙГЭМД ХУДЛАА СЕНСАЦИ ДЭГДЭЭСЭН МЭДЛЭГГҮЙ ЭНЭ МЭТ ЮМНУУДЫГ ЯАХ ГЭЖ БИЧҮҮЛДЭГ БАЙНА АА. ЭРХИЙГ НЬ ХАСААЧ

Зочин (202.179.*.*)
2018-06-21 10:00:28
ЗА БИТГИЙ ХУЦАА ЗАЙЛАА

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-13 20:41:15 - Улс төр
Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас огцрууллаа
2018-11-13 19:46:45 - Улс төр
МАН-ын бүлэг: Хуралдааныг Я.Содбаатар даргалж байна
2018-11-13 19:29:49 - Улс төр
Д.Хаянхярвааг огцруулах асуудлаар саналын тоо тэнцсэн байна
2018-11-13 18:22:16 - Нийслэл
Гашуунсухайт боомт хэвийн ажиллаж эхэлжээ
2018-11-13 17:58:37 - Боловсрол
“Цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээлийн байдлыг дээшлүүлэх боломж ба шийдэл” сургалт болов
2018-11-13 17:50:10 - Энтертайнмент
Драмын театр “Оддын өвчин” инээдмийн жүжгээр нээлтээ хийнэ
2018-11-13 17:44:49 - Нийслэл
Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрыг албан ёсоор нээлээ
2018-11-13 17:42:10 - Улс төр
МАН-ын бүлэг: Д.Хаянхярвааг огцруулах асуудлыг хэлэлцэж байна
2018-11-13 17:34:16 - Нийслэл
Автомашинтай жагсагчид өнөөдрөөс жагсаалаа зогсоолоо
2018-11-13 17:13:28 - Энтертайнмент
ФОТО: Хүүхдийн гар зургийн XI нээлттэй олимпиадын шилдгүүд шалгарлаа
2018-11-13 16:59:40 - Нийслэл
Хар тамхины хэрэгт сэжиглэгдэн, эрэн сурвалжлагдаж байсан Ц.Баяраа гэгчийг баривчилжээ
2018-11-13 16:43:08 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэвлэлийн төлөөлөгч няцаалт хийлээ
2018-11-13 16:41:18 - Спорт
Д.Батбаяр: Сумо бөхөөс төрсөн аварга, арслан, заанууд эх орныхоо нэрийг дэлхий дахинд дуурсгаж байна
2018-11-13 16:37:11 - Гадаад
Ангела Меркелийг Макроны эхнэр хэмээн андуурчээ
2018-11-13 16:03:02 - Хууль
Дээд шүүх хоёр намыг бүртгэхээс татгалзав
2018-11-13 15:55:36 - Спорт
Ш.Даваадорж өвлийн усанд сэлэлтийн Дэлхийн цомоос дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ
2018-11-13 15:52:12 - Улс төр
МАН-ын бүлэг: Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад дэмжлээ
2018-11-13 15:43:16 - Улс төр
Засгийн газрыг огцруулах гишүүдийн гарын үсгийн тоо 36-д хүрчээ
2018-11-13 15:41:44 - Гадаад
Өмнөд Солонгос Хойд Солонгост 200 тонн жүржээр хариу бэлэг барив
2018-11-13 14:32:59 - Хууль
Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн нарыг АТГ-т шалгуулахаар өгсөн гэв
2018-11-13 14:12:06 - Гадаад
Газын зурвасаас Израиль руу 370 пуужин харважээ
2018-11-13 14:09:52 - Спорт
МУГТ О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн болно
2018-11-13 14:00:46 - Улс төр
БАЙР СУУРЬ: УИХ-ын гишүүд Засгийн газрыг огцруулахыг дэмжих үү
2018-11-13 13:09:12 - Нийслэл
Биеийнх нь 95 хувь түлэгдсэн нүүрс тээврийн жолооч эмчилгээний зардалгүй байна гэв
2018-11-13 12:48:07 - Байгаль Орчин
Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна
2018-11-13 12:36:35 - Орон нутаг
Найман тохой өндөр Мэгжид Жанрайсэг бурхан бүтээжээ
2018-11-13 12:27:45 - Нийслэл
“ЗАХИДАЛ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ” сэдэвт захидал бичлэгийн улсын уралдааны дүн гарлаа
2018-11-13 12:26:43 - Хууль
Зээл авч чадаагүй 800 компанийн төслийг АТГ-аас хянаж эхэлжээ
2018-11-13 12:16:43 - Орон нутаг
Уул руу аялахаар явсан хятад иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2018-11-13 11:57:45 - Нийслэл
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүүн талын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгоно
2018-11-13 11:52:15 - Улс төр
Сүх-ээр эхэлж Сүх-ээр дуусна
2018-11-13 11:49:40 - Хууль
“Маршал таун”-д зорчигчтой лифт унажээ
2018-11-13 11:48:07 - Улс төр
Д.Хаянхярваа, М.Энхболд нарыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ
2018-11-13 11:40:56 - Нийслэл
“Соната 6” загварын автомашин шатжээ
2018-11-13 11:32:30 - Эрүүл мэнд
Гэмтэл согог судлалын үндэсний төв мэс заслын шинэ арга нэвтрүүлэв
2018-11-13 11:29:42 - Улс төр
Б.Саранчимэг: Миний дүү ЖДҮХС-гаас зээл авсан нь үнэн
2018-11-13 11:10:30 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөж байна
2018-11-13 11:10:21 - Нийслэл
"Эрэл" ХХК-ийн газрын эрхийг цуцалжээ
2018-11-13 11:09:17 - Хууль
Ноён уултай холбоотой хэргийг эцэслэнэ
2018-11-13 10:57:05 - Нийслэл
Булгийн халиа үүссэн газруудад шороо асгаж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-12 07:30:48 - Хууль
Тѳрѳѳд нэг хоносон бяцхан хүүг боомилж хөнөөсөн хэрэг гарчээ
2018-11-12 17:11:36 - Улс төр
МАН-ЫН УЗ: Хотын дарга С.Батболдыг огцруулахаар шийдвэрлэв
2018-11-12 16:37:03 - Хууль
"Чингис хаан" нисэх буудалд газардсан зорчигч амьсгал хураажээ
2018-11-13 15:43:16 - Улс төр
Засгийн газрыг огцруулах гишүүдийн гарын үсгийн тоо 36-д хүрчээ
2018-11-12 10:55:32 - Улс төр
МАН-ЫН УЗ: М.Энхболд, Д.Хаянхярваа, С.Батболд нарт хариуцлага тооцох эсэхийг хэлэлцэж байна
2018-11-12 07:54:01 - Улс төр
Засгийн газрыг огцруулах асуудлаар хөшигний ард ямар гишүүд идэвхтэй ажиллаж эхлэв
2018-11-12 21:47:24 - Улс төр
МАН-ЫН УЗ: Д.Хаянхярваа, С.Батболд нарыг огцруулахыг дэмжиж, М.Энхболдыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо
2018-11-13 08:52:29 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын дөрвөн гишүүнийг МӨНГӨ УГААСАН байж болзошгүй хэргээр шалгаж байна
2018-11-13 14:00:46 - Улс төр
БАЙР СУУРЬ: УИХ-ын гишүүд Засгийн газрыг огцруулахыг дэмжих үү
2018-11-12 13:52:03 - Шар
“Mongolian next top model” нэвтрүүлэг ирэх сараас дэлгэцнээ гарна