СУРВАЛЖЛАГА: Наадмын хонь 80-180 мянган төгрөгийн үнэтэй зарагдаж байна

Түгээх    
2018-06-21 08:44:41 - Нийслэл

mal

-МАЛЧИД АВЧИРСАН МАЛАА ӨДӨР НЬ ОЙРОЛЦООХ ХУДГААС УСЛААД,
ОРОЙ БЭЛЧЭЭДЭГ-

Улсын баяр наадам болоход хэдхэн хоног үлдээд байна. Уг баярыг тохиолдуулан хөдөө орон нутгийн малчид  малаа хотод авчирч борлуулдаг. Энэ жилийн наадмын хонь ямар үнэ ханштай байгааг сурвалжлахаар өглөөний 10:00 цагт “Эмээлт малын зах”-ыг зорьсон юм.

Биднийг очиход харуул хамгаалалт хариуцсан В.Цэвэлмаа гэх бүсгүй дотогш орж буй машинд тасалбар олгоод зогсож байв. Захын үүдээр орон мал зарж буй хашаа руу очлоо. Олон жижиг өрөөтэй, цэнхэр төмөр хашаанд хонио хэд хэдээр нь хийсэн харагдав. Харин зарж буй эзэд нь хашаан дотроо зогсон худалдан авагчдад хонио үзүүлж байсан юм.

Хамгийн арын эгний захад байрлах 20 гаруй насны өндөр бор залуу дээр очтол  “Дундговь аймгийн Адаацаг сумаас  өнөө өглөө ирсэн. Ямар хонь сонирхож байна? Гайгүй яриад өгнө шүү” хэмээн ихэд уриалгахан тосож авлаа. Харин учир байдлаа хэлтэл тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

mal

Түүний цаахна талд байрлах Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумаас ирсэн З.Бүрнээ гэх малчин залуутай уулзан малын тарга тэвээрэг, үнэ ханш ямар байгаа талаар ярилцахаар болов. Тэрбээр “Малын үнэ ханш тарган туранхайгаасаа хамаараад янз бүр байна. Одоохондоо малын тэвээрэг тааруухан байгаа болохоор эр хонь 150-180, хязаалан 120-140, шүдлэн 100-120, төлөг 80 мянган төгрөгийн үнэтэй байна.

Ямаа 40-50 мянган төгрөг. Гэхдээ ямаа цөөхөн ирсэн, одоо бараг дуусч байх шиг байна. Энэ жил ихэнх аймагт зуншлага тааруухан байсан. Манай тийшээ ч мөн адил, одоо л гайгүй засрах шинжтэй байна” хэмээн ярьсан юм. Уг хашаанд малаа борлуулж буй малчид Архангай, Өвөрхангай, Дундговь, Увс, Завхан, Төв аймгийн сумдаас ирсэн байв.

Хол газрынх нь орой гараад өглөө ирдэг. Ойрхон сум нь өглөө ачаад шууд ирдэг аж. Тэд өглөөний 09:00 цагаас оройны 21:00 цаг хүртэл малаа борлуулдаг. Харин өдөр нь ойролцоох худгаас услаад шөнө нь уул руу гарч өвс идүүлдэг аж.

mal

Ийнхүү малчидтай уулзан тэдний яриа хөөрөөг сонсож явсаар урд эгнээнд ирэв. Учир нь энэ эгнээнд милээн хэдэн жил мал зарсан туршлагатай ченч байгаа хэмээн малчид зааж өгсөн юм. Саарал подволк, хөх саравчтай малгай өмссөн 50 гаруй насны өндөр туранхай ах малаа зараад их л завгүй харагдав.

Хашааных нь гадна хүү, охин хоёроо дагуулсан залуу гэр бүл хонь авахаар зогсож байна. Харин ямар хонь авахаа сайн мэдэхгүй байгаа бололтой. Өнөөх ченж тэдэнд туслан бүх хонио барьж, шүдийг нь үзүүлээд, үнэ ханшаа хэлж өгөв. Бүх хонийг нь шүдэлж үзээд, 140 мянгад хязаалан хонь авахаар болов.

Хосууд “Авсан хонио халуунд ачаад хот оролтой нь биш” хэмээн хоорондоо ярилцан, тэндэхийн мал нядалгааны газар руу усны тэргэн дээр хонио тавиад явсан юм. Тэд ч явлаа, бидний яриа ч эхэллээ. Хэнтэй ч эелдэг сайхан харьцчихдаг намуухан яриатай энэ хүнийг Ү.Ганбаатар гэдэг.

Тэрбээр “Би энэ ханшаанд мал зарж эхлээд нэлээд удаж байна. Ер өдөржингөө гадаа зогсоод мал зарна гэдэг тийм амар зүйл биш. Дээр нь бид өдөр болгон хашааны татвар гэж 10000 төгрөг төлдөг. Хүмүүс ченжүүд их ашигтай ажилладаг гэж боддог. Яг үнэндээ бол бид малчдаас авсан өртөг дээрээ тав, арван цаас л нэмдэг юм. Авсан малаа зарах гэж нилээн юм болно. Огт зарагдахгүй өдөр ч бий.

Өнгөрсөн зун  ихэнх аймаг ган гачиг ихтэй байсан тул өвөлдөө зуд турхантай хүндхэн жил болсон. Тиймээс бүх аймгийн мал тарга тэвээрэг тааруу байгаа. Яах вэ, бусдаасаа арай илүү тарга тэвээрэгтэй нь Төв аймгийн Лүн, Заамар, Угтаал сумын мал байна. Одоохондоо бол 180 мянгаас доош үнэтэй л зарагдаж байна. Удахгүй тарга, тэвээрэг нь илүү сайжирвал үнэ нь нэмэгдэх байх” хэмээн ярьсан юм.

Биднийг ийн ярилцах зуур гадаа шороо шуурч, малчдын нарнаас хамгаалж хийсэн сүүдрэвч ийш тийшээ ганхаж байв. “Ийм л хэцүү нөхцөлд ажилладаг шүү дээ, бид чинь. Халуунд нь халж, хүйтэнд нь хөрж явсаар цагаан байсан царай минь хар болж дууслаа” хэмээн тэндэхийн залуучууд ёжтой гэгч нь инээлдцгээв.

mal

mal

Махаа чанахад бэлэн болгож янзлуулвал 15000 төгрөг болно

Бид цааш яван мал нядалгааны газарт очлоо. Үүдэнд дөхөх тусам толгой шийр хуйхалж буй хиншүүний үнэр үнэртэж байв. Дотогш орвол эрэгтэйчүүд малаа муулж, эмэгтэйчүүд нь гэдэс дотрыг нь арилгаж харагдана. Харин махаа янзлуулж буй худалдан авагчид ихэд гайхсан шинжтэй харцгааж байв. Үүдний зүүн талд байрлах ширээ дээр гэдэс дотор цэвэрлэж буй ягаан халат, нүдний шилтэй 50 эргэм насны эмэгтэйгээс хэдэн төгрөгөөр цэвэрлэдэг талаар асуулаа.

Тэрбээр “Махыг нь хаа гуяар нь эвдээд, гэдэс дотрыг цэвэрлэж, амтлахад 15000 төгрөг болдог. Харин толгой, өвчүү, сүүл, шийрийг нь 8000 төгрөгөөр хуйхалж өгдөг” хэмээн тайлбарлав. Яг энэ үеэр гаднаас таяг тулсан 80 гаруй насны буурай, ач хүүгээ дагуулсаар махаа янзлуулахаар өнөөх эмэгтэй дээр ирлээ.

“Наадам болохоос өмнө махаа бэлдэж байгаа юм. Тэгэхгүй бол наадам дөхөхөөр малын үнэ өсчихнө. Бас замын түгжрэл ихсээд наашаа ирж чадахаа байчихна. Одоо хүн багатай амар байна” хэмээн инээмсэглэв.

Б.АЛТАНБАГАНА

mal

mal

mal

mal

mal

mal



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 13

Зочин (202.55.*.*)
2018-06-23 22:25:08
кк

Зочин (202.55.*.*)
2018-06-23 22:24:51
наадмынхаа хонийг аваад идчихсэн. аманд урсаж орж хайлаад л хачин сайхан байна

Зочин (112.72.*.*)
2018-06-21 19:43:00
наадмаар 1 төлөг зооглодог л байх даа.

Монгол сөнөж бн (77.81.*.*)
2018-06-21 18:04:03
Өмхий оркууд халуун зун тарган хонь унагаад тос өөхийг нь бялхуулан байж амаа олохгүй зуслаад араас нь халуун сүүтэй цай хар архи гулраад 40 гараад хавдар тусаад 45 тайдаа үхэж бн орк хүмүүс нь үхээд дуусна гэдэг бас нэг байгалын шалгарал юмлаа. Элэг цусны даралт ходоодны хавдар энэ хачин хооллолтоос болж үүсэж бгааг оркууд мэдэхгүй бсаар авсандаа ордог

Зочин (112.72.*.*)
2018-06-21 16:43:27
ХАЛУУН ЗУНААР ХОНИНЫ МАХ ИДЭХЭЭ БОЛИОСОЙ МОНГОЛЧУУД МИНЬ.

Зочин (112.72.*.*)
2018-06-21 16:42:46
ХАЛУУН ЗУНААР ХОНИНЫ МАХ ИДЭХЭЭ БОЛИОСОЙ МОНГОЛЧУУД МИНЬ.

ЗОЧИН (202.55.*.*)
2018-06-21 13:53:31
БАЙХ ЁСТОЙ ҮЙЛЧИЛГЭЭ БАС САЙХАН ЗАХ. БАЙЖ Л БАЙГ. ЭМЭЭЛТИЙН ЗАХ АМИНД ОРДОГ ШҮҮ БАЯРЛАЛАА

Зочин (66.181.*.*)
2018-06-21 12:35:16
ХАЛУУН ЗУНААР ТОС ӨӨХТЭЙ ХОНИНЫ МАХ ИДЭЭД ЭРГҮҮТСЭН ТӨЛӨГНҮҮД ВЭ ХӨЛДӨЖ ҮХЛЭЭ ЮУ ӨЛСӨЖ ҮХЛЭЭ ЮУ

Зочин (27.123.*.*)
2018-06-21 11:12:46
Medee unshaach,ene jil hotyn baruun zuun tald shineer malyn zah mah bolovsruulah uildver barij ashiglaltand oruulna geseen

Зочин (202.131.*.*)
2018-06-21 10:00:13
Хотын зүүн тал руу иймэрхүү үйлчилгээтэй малын зах баримаар бна. Ноднин Ургах нарангийн тэнд очиход шууд гадаа шороо бужигнасан газар төхөөрч гэдсийг нь шороотой хутгаад цэвэрлэхчээн болно лээ.

зочин (103.87.*.*)
2018-06-21 09:26:53
Эмээлтйг хаая.Махны бэлтгэл,худалдааг аюулгүй, эрүүл орчинд эрхлэх цаг болсон шүү.Эрүүл амьдарцгаая

Зочин (27.123.*.*)
2018-06-21 09:24:42
Тарваганы боодог идсэн үү

Зочин (27.123.*.*)
2018-06-21 09:15:39
Эмээлт захыг сайхан хөгжүүлж үйлдвэржүүлж чадахгүй л байна даа. ХХАХҮЯ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-22 18:53:56 - Энтертайнмент
Монгол Улсын уран хатгамалчдын уралдаанд 120 гаруй хүн оролцож байна
2018-09-22 13:27:43 - Орон нутаг
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 35 хувьтай байна
2018-09-22 13:20:41 - Спорт
Хакүхо М.Даваажаргал өнөөдөр давбал түрүүлэх болзлоо хангана
2018-09-22 13:16:31 - Байгаль Орчин
Бурхан Халдун уулыг хамгаалах асуудлаар олон улсын эрдэмтэд чуулж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-22 12:31:01 - Нийслэл
ТОЙМ: ТЭЦ-4 тэг зогсолт хийж, ам.доллар 2500 төгрөг давж, шатахууны үнэ орон нутагт нэмэгдэв
2018-09-22 12:17:01 - Энтертайнмент
Н.Мандах: Зам, дэд бүтцэд сөрөг нөлөөтэй элсний нүүдлийг зогсоох шинэ технологи МОНГОЛД нэвтрүүлсэн
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-22 10:52:33 - Байгаль Орчин
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-09-22 10:29:29 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт зөвшөөрөлгүй мал оруулсан малчдад мэдэгдэл хүргүүлжээ
2018-09-22 10:14:06 - Боловсрол
БНСУ-ын Засгийн газрын 2019 оны бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2018-09-22 09:59:36 - Нийслэл
Өнөөдөр дараах замууд 17.00 цаг хүртэл хаалттай байна
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
2018-09-21 16:39:55 - Нийслэл
Ерөнхий сайд АНУ дахь монголчуудтай уулзав
2018-09-21 16:34:39 - Нийслэл
У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
2018-09-21 16:27:37 - Гадаад
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018-09-21 16:12:59 - Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
2018-09-21 15:51:26 - Гадаад
Трамп Японы эрх баригч намын даргаар сонгогдсон Шинзо Абэд баяр хүргэв
2018-09-21 15:40:28 - Нийслэл
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно
2018-09-21 14:51:14 - Гадаад
Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсөв
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-21 14:03:33 - Нийслэл
СЭМҮТ-д эмчлүүлж буй 15-тай хүүхэд мансууруулах бодис хэрэглэсэн байжээ
2018-09-21 14:00:31 - Орон нутаг
Хүдэр, Ерөө орчмын тариалангийн бүс нутагт 30 см-ын зузаан цасан бүрхүүл тогтжээ
2018-09-21 13:52:03 - Эдийн засаг
MoneyGram үйлчилгээний Монгол дахь агент банкуудын зөвлөгөөн боллоо
2018-09-21 13:50:21 - Нийслэл
Түрээсийн орон сууцны бүртгэлийг цахимаар явуулна
2018-09-21 13:47:55 - Хууль
Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2018-09-21 13:43:12 - Улс төр
ФОТО: Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал зохион байгуулагдаж байна
2018-09-21 13:35:45 - Эдийн засаг
Хамтарсан зохицуулах хорооны хуралдаан болж байна
2018-09-21 13:25:19 - Эдийн засаг
“Номин тэтгэлэг” 2018-2019 зарлагдлаа
2018-09-21 13:03:31 - Хууль
Бөхийн өргөө удахгүй хэвийн үйл ажиллагаа явуулж эхлэх үү
2018-09-21 12:57:55 - Улс төр
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн болж байна
2018-09-21 12:38:06 - Эдийн засаг
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Баянхонгор аймагт нээлтээ хийлээ
2018-09-21 12:26:04 - Байгаль Орчин
“Агаарын бохирдлын асуудлыг өвөл цагийн утаагаар бүү төсөөл”
2018-09-21 12:22:09 - Шар
Дэлхийн аварга, Германы алдарт хөлбөмбөгч Лукас Подольски Хакухо аваргад өмсгөлөө бэлэглэжээ
2018-09-21 11:47:13 - Орон нутаг
Дархан, Сэлэнгийн замд нийт 1450 иргэн цасанд боогдсон байжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
2018-09-19 16:34:09 - Нийслэл
Цагдаагийн дарга нар 10 мянган ам.доллар, 50 сая төгрөг бэлнээр авсан байж болзошгүй гэв
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн
2018-09-20 16:35:38 - Нийслэл
ШУУРХАЙ: Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ чиглэлийн замуудыг хаалаа
2018-09-19 15:44:42 - Шар
Охидын 1000 гаруй нүцгэн зураг цуглуулсан 17 настай этгээдийг саатуулав
2018-09-19 17:54:13 - Нийслэл
“Приус 30” автомашиныг санаатай шатаасан уу
2018-09-19 08:07:34 - Эдийн засаг
"Тавантолгой"-н дансаа нээлгэх гэсэн иргэдийн хөлд Хөрөнгийн бирж дарагдаад байна