Монгол Улсын агаарын зайг бүрэн хянах ADS-B ажиглалтын систем нэвтэрлээ

Түгээх    
2018-06-21 13:35:06 - Технологи

nisehИргэний нисэхийн ерөнхий газар автомат, ажиглалтын “ADS-B” системийг өнөөдрөөс /2018 оны 6 сарын 21/ нэвтрүүлж, нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлагад ашиглаж эхэллээ.

Ингэснээр нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлагад ашиглаж буй ажиглалтын тоног төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагаа дээшилж, аюулгүй, үр ашигтай нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээг Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдэд тасралтгүй үзүүлэх боломж нэмэгдэж байна.

Ажиглалтын системийг ашиглалтад оруулахын өмнө “Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлөгт нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлагын үйлчилгээ үзүүлэхдээ автомат хамааралтай ажиглалтын системийг 2018 оны 6 сарын 21-ны өдрөөс эхлэн ашиглана” гэсэн мэдээллийг Монгол Улсын Нислэгийн мэдээллийн эмхэтгэлээр олон улсын болон дотоодын авиа компаниудад хүргээд байсан.

Агаарын навигацийн үйлчилгээнд нэвтрүүлж байгаа энэхүү орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан автомат, ажиглалтын “ADS-B” системийг нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлагын зайчлалд ашиглаж эхэлснээр Монгол Улс агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлөгт нислэгийн таатай, аюулгүй, найдвартай, тасралтгүй үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэж, нислэгийн үр ашиг дээшилж, чиг шулуун нислэг хийх боломж бүрдсэнээр дамжин өнгөрөх өнгөрөлтийн нислэгийн тоо нэмэгдэх олон давуу талууд нээгдэж байна.

Агаарын навигацийн үйлчилгээнд ажиглалтын тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх зорилгоор 2007 оноос эхлэн хэрэгжүүлсэн төслийн үр дүнд 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдөр нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээнд ажиглалтын тоног төхөөрөмжийг нэвтрүүлээд байсан юм.Ингэснээр 2012 оноос хойш өнөөг хүртэл, 7 иж бүрдэл ажиглалтын радиолокаторын тоног төхөөрөмжийн тусламжтайгаар 4 ажиглалтын удирдлагын бүсэд ажиглалтын удирдлагын үйлчилгээ явуулж байв.

2013 оноос эхлэн орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан ажиглалтын системийг нэвтрүүлэх, ажиглалтын тоног төхөөрөмжийн хамрах хүрээг өргөтгөх, ажиглалтын системийн ашиглалтын зардлыг бууруулах, найдвартай ажиллагааг сайжруулах, олон улсын иргэний нисэхийн байгууллагаас бүс нутгийн хэмжээнд агаарын навигацийн үйлчилгээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор дэвшүүлэн тавьсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор автомат хамааралтай ажиглалтын ADS-B системийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг гарган хэрэгжүүлэхээр ажиллаж ирсэн билээ.

Дээрх ажлын хүрээнд 12 иж бүрдэл автомат, ажиглалтын “ADS-B” системийг суурилуулан бүсийн болон хөрш улс орнуудын төлөвлөгөөтэй уялдуулан аюулгүй ажиллагааны үнэлгээ, ADS-B системийн илрүүлэлтийн судалгаа, автомат системд илэрсэн үл нийцлүүдийг арилгах зэрэг нэлээд ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэсний үр дүнд 2016 оноос энэхүү системийг нислэгийн хөдөлгөөний удирдлагад нөхцөл байдлыг танин мэдэх зорилгоор ашиглаж эхлээд байсан.

Үе шаттай, төлөвлөгөөт ажлуудын үр дүнд Ази, Номхон далайн бүсийн орнуудаас манай Монгол Улс тэргүүн эгнээнд Автомат хамааралтай ажиглалтын “ADS-B” системийг өнөөдрөөс эхлэн нислэгийн хөдөлгөөний ажиглалт, удирдлагын зайчлалд ийнхүү ашигладаг боллоо.

 “ADS-B” системийг шинээр нэвтрүүлэхийн тулд НХҮА-ны мэдээллийн ажилтан, нислэгийн удирдагч гэсэн 109 мэргэжилтнийг сургалтад хамруулсан. Ингэснээр мэдээллийн ажилтан, нислэгийн удирдагчийн ажлын байранд тавигдах шаардлага мөн шинэ түвшинд гарч байна.

Мөн энэ өдөр агаарын замын үндсэн цэгийн нэр болон солбицолд өөрчлөлт оруулах ажлыг давхар хэрэгжүүлж эхэллээ.

Д.ТУЯА

niseh

niseh

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 7

guest (158.69.*.*)
2018-06-22 13:37:15
Www.updown.mn/51920.html

angijav (158.69.*.*)
2018-06-22 13:32:48
Angijav yariad baisan yumaa hiijee dee yanz n' , sain bn.

CNS (128.199.*.*)
2018-06-22 13:28:18
Manai engineer ah nariin 5-6 jiliin hodolmor , muuuundag muuundag

Зочин (27.123.*.*)
2018-06-21 20:06:50
Одоо агаарийн товтолгооноос хамгаалах хэдэн пүүжинтэй болвол бүүр аятайхан болчохоор юм байна

Зочин (166.137.*.*)
2018-06-21 14:50:42
Barag l ulsiin nuuts shig medeelel bna daa

Mash saihan bolomjoo ashiglya (91.231.*.*)
2018-06-21 14:49:19
Mongolchuud bolomjuudaa ene meteer zuv adhiglah yum bol tusagaar ulsiin mini batalgaa ulam bur behjih bolno.Amjilt husie,Bayr hurgie.

Зочин (103.111.*.*)
2018-06-21 14:00:33
Олон улсад нислэгийн найдвартай удирдлагаараа манай Монгол улс дээгүүр үнэлэгддэг юм байна лээ. ингээд ажил хийгээд байвал манай улсын дээгүүр дамжин өнгөрдөг онгоц улам нэмэгдэж манай улс агаарын орон зайгаа ашиглан мөнгө олох асар их боломж нэмэгдэж байгаа юм. Юун тэр уул уурхай. Good job aviation

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-16 18:53:06 - Спорт
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бамбарыг Катарт шилжүүлэн өгөв
2018-07-16 18:05:12 - Нийслэл
Баяр наадмын өдрүүдээр 179 тонн хог цэвэрлэжээ
2018-07-16 17:58:52 - Нийслэл
“Алдар”-ын тамирчдад хүндэтгэл үзүүлэв
2018-07-16 17:07:16 - Спорт
Улсын цолтой бөхчүүдийн эрэмбийг шинэчилжээ
2018-07-16 16:59:27 - Хууль
Хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хотоос гарах дөрвөн чиглэлд хяналт шалгалт хийж байна
2018-07-16 16:28:49 - Эрүүл мэнд
Эмгүй эмчилгээ буюу “Өнгөт өдөр” урлагаар анагаах өдөрлөгийн нээлт боллоо
2018-07-16 16:12:04 - Гадаад
Путин: "ДАШТ 2018"-ын үеэр 25 сая кибер халдлага хийхийг оролдсон
2018-07-16 16:01:29 - Эдийн засаг
Ирэх долоо хоногт НӨАТ-ын азтан тодорно
2018-07-16 15:52:47 - Шар
“Алтан бөмбөг”-ийн эзэн Лука Модрич
2018-07-16 15:45:17 - Спорт
Завханчууд шинэ харцага Т.Бэгзсүрэнд “Ланд-200” автомашин бэлэглэжээ
2018-07-16 14:58:58 - Орон нутаг
Урьханы замд үер бууж, зорчих хэсгийг хязгаарлаад байна
2018-07-16 14:30:33 - Гадаад
АНУ Хойд Солонгосыг нууцаар уран олборлож байна хэмээн сэжиглэж байна
2018-07-16 14:29:04 - Энтертайнмент
Ахмад шатарчид дэлхийн аварга боллоо
2018-07-16 14:18:06 - Нийслэл
1.5-2 сая төгрөгийн цалинтай жолоочийн ажлын байрны бүртгэл эхэллээ
2018-07-16 14:17:50 - Нийслэл
Аврагчид 54 удаагийн дуудлагаар 72 иргэний амь насыг аварчээ
2018-07-16 14:13:52 - Энтертайнмент
Ч.Бадрал дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүлэв
2018-07-16 13:55:03 - Нийслэл
Зөвшөөрөлгүй самар, жимс түүвэл 300 мянган төгрөгөөр торгоно
2018-07-16 13:47:12 - Нийслэл
АНУ-ын эмч, мэргэжилтнүүд “Тэргэнцэр” төсөл хэрэгжүүлж байна
2018-07-16 13:42:28 - Шар
Амьтны хүрээлэнгээс “оргосон” ирвэс зургаан амьтан хөнөөж, гурвыг шархдуулжээ
2018-07-16 13:35:42 - Орон нутаг
Үерийн улмаас хаагдсан Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замыг өглөө нээжээ
2018-07-16 12:57:48 - Боловсрол
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 25-наас эхэлнэ
2018-07-16 12:56:12 - Шар
Ханхүү Уильям, Чарльз нар Трамптай уулзахаас татгалзжээ
2018-07-16 12:47:30 - Энтертайнмент
"Авьяаслаг Монголчууд 2016" шоуны ялагч О.Энх-Эрдэнэ Америкт суралцана
2018-07-16 12:44:20 - Хууль
Цагдаа нар үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан мөрдэс нэгт нөхрөө дурслаа
2018-07-16 12:39:16 - Орон нутаг
Наадмын өдрүүдэд Хөвсгөл нуурт аялагчдын ачаалал 5-6 дахин нэмэгджээ
2018-07-16 12:33:27 - Хууль
Хиамны үйлдвэрийн сантехникч ууранд түлэгдэж амиа алджээ
2018-07-16 12:07:08 - Орон нутаг
Өлгий суманд үер бууж, 275 айл өрх усанд автжээ
2018-07-16 11:59:47 - Байгаль Орчин
Н.Цэрэнбат: “ЦЭВЭРХЭН НААДАЦГААЯ” аяныг амжилттай зохион байгууллаа
2018-07-16 11:52:43 - Спорт
Б.Амина шатрын их мастер цол авсан Монголын ес дэх тамирчин боллоо
2018-07-16 11:52:18 - Гадаад
Өнөөдөр Трамп, Путин нар уулзана
2018-07-16 11:44:22 - Энтертайнмент
Музейн ажилтнуудад зориулан сургалт зохион байгуулна
2018-07-16 11:17:47 - Нийслэл
АИ-92 бензин дахин 30 төгрөгөөр нэмэгдлээ
2018-07-16 10:57:35 - Нийслэл
Зарим зах өнөөдрөөс ажиллаж эхэллээ
2018-07-16 10:53:51 - Спорт
Ж.Нарантунгалаг “One Championship Pursuit of Power“-т ялалт байгууллаа
2018-07-16 10:39:47 - Шар
Дуурийн дуучин Ч.Бадрал “Golden star-2018”-ын эзэн боллоо
2018-07-16 09:16:28 - Байгаль Орчин
Энэ сарын 20-ныг хүртэл ихэнх нутгаар УСАРХАГ БОРОО орно
2018-07-16 09:13:24 - Улс төр
Ээлжит бус чуулган зарлагдах уу
2018-07-16 09:13:21 - Нийслэл
Дэлхийн жишигт нийцсэн байт харвааны талбай эгэл залуусын санаачлага, хөдөлмөрөөр босч байна
2018-07-16 09:13:17 - Эрүүл мэнд
Хоолны хордлогод орсноос хойш 24 цаг өнгөрсөн бол ходоодоо угаах нь хамгийн сайн арга
2018-07-16 09:13:13 - Энтертайнмент
Монгол хаад дэлхийн одон орон судлалын анхны төвүүдийг байгуулсан түүхтэй
Их уншсан
Их сэтгэгдэлтэй