Наадам үзэхээр виз мэдүүлж ирсэн жуулчин арилжааны БАНКУУДЫГ ЦӨЛМӨХ ЗОРИЛГОТОЙ байжээ

Түгээх    
2018-06-22 08:38:37 - Хууль

deerem

Сүүлийн үед арилжааны банкнуудаас их хэмжээний мөнгө залилдаг, хуурамч карт, пост машин ашиглаж их хэмжээний хохирол учруулдаг хэргүүд гарсаар буй. Тодруулж хэлбэл энэ төрлийн гэмт хэрэгт Монголчууд гэхээсээ илүү гадаад иргэд ихээхэн холбогдож байгаа нь анхаарал татаж байна.

Хамгийн сүүлд гэхэд Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид арилжааны банкны төлбөрийн картын мэдээллийг хууль бусаар олж аван хуурамч картуудад суулгаж гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. 

Хэргийг Монгол Улсын иргэн 1981 онд төрсөн А, Румын улсын иргэн 1978 онд төрсөн Е нар нь зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлддэг байсан бөгөөд гадаад улсын иргэдийн банкны картын мэдээллийг олж аван хууль бус үйлдэлдээ ашиглаж байсныг шалгалтын явцад тогтоожээ. Уг этгээдүүд Монгол Улсын нутаг дэвсгэрт 2018 оны тавдугаар сарын 30-ны өдрөөс энэ сарын 13-ны хооронд арилжааны банкуудын бэлэн мөнгөний машин /АТМ/-аас удаа дараагийн үйлдлээр 10 орчим сая төгрөг гаргаж авсан тухайгаа мэдүүлсэн байна.

Тэд хоёр жилийн өмнөөс интернэтээр танилцан харилцаж эхэлсэн бөгөөд Румыны иргэн Е Монгол Улсын иргэн А-ын урилгаар манай үндэсний баяр наадмыг үзэх, аялал хийх зорилготой гэж виз мэдүүлэн өнгөрөгч тавдугаар сард Монгол Улсад ирсэн байжээ. Тэдэнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

deerem

-5-12 ЖИЛ ХҮРТЭЛХ ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛТАЙ-

18.7 дугаар зүйл.Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах

1.Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 40

Зочин (202.9.*.*)
2018-06-25 20:02:00
Gadaad khun bol odoo Elbegee akh urshuune ee khe khe

mmm (64.119.*.*)
2018-06-25 19:45:33
za za gadaadaas hakerchin urij bank tsulmuuldeg ai ovoo gar yum daa,shorond orood bank bhgui odoo yaana daa

иргэн (202.9.*.*)
2018-06-25 13:15:44
наадамаар үзэх юм юу ч байхгүй тэрний оронд өмхийгөөс хүүхдүүдээ аваад хөдөө агаарт явсан нь дээр дээ бараг

цаашдаа (202.170.*.*)
2018-06-25 11:58:11
Цаашдаа ийтэрхүү хулгайч нарын зургийг нийтэлж бусдад таниулж байж л хулгай багасна. Ядахдаа нэрийг нь бичиж байл даа.

Bold (75.82.*.*)
2018-06-25 07:59:17
Нүүрийг нь харуул, нэрийг нь бич. Түмэн хүний эрхийг ичих ч үгүй зөрчиж байгаа хүний эрхийг хамгаална гэдэг шударгаёс мөн үү, Биш, харин ч хамсаатны үйлдэл шүү

Зочин (202.72.*.*)
2018-06-24 11:33:56
ХУЛГАЙЧЫН НҮҮРИЙГ НУУЖ ХАМГААЛДАГ НЬ ДАХИАД ХИЙГ ГЭСЭН ҮГ ҮҮ

Зочин (66.181.*.*)
2018-06-24 08:18:13
10- хан саяыг л авсан бн ш дээ! Банкуудыг Целмех энтр гэчихжээ! Юу ч байсан давсалж хэтрvvлж шоудах евчтэй

Зочин (202.131.*.*)
2018-06-23 22:06:10
А нэр нь хэн юм, хаана амьдардаг

Зочин (122.201.*.*)
2018-06-23 15:24:16
Хулгайчийн зургийг ийм байдалтай тавих хэрэг байна уу

Зочин (122.201.*.*)
2018-06-23 15:20:01
Наадам дээр емдний нь ар тал шарласан жуулчид хумуус л хардаг биз дээ ккк

Зочин (122.201.*.*)
2018-06-23 15:18:30
Наадам хийхээр емхий унэрээ арилгаяа

Зочин (112.72.*.*)
2018-06-23 14:47:24
наадмыг хэн тоож үзэх вэ дээ.

aaaaa (27.123.*.*)
2018-06-23 03:26:55
haha pin kod ntr yriad malnuud min kod naan chin ymrch hamaaguie dahzmuud min urd taliin 16 orontoi too hoid taliin 3 orontoi too bhd naad hulgaich nart chin bolno. pin kod chin hereggu

Зочин (202.179.*.*)
2018-06-23 00:59:46
Уржнан ч тийм байсан байх. Түрүүнд нэг холбоотой мэдээн дээр хүмүүс шүүмжилсний дараа нэр дурдагдсан газрууд яаж вэ? гэтэл "засарсан" байсан. Номин болон зарим дэлгүүр одоо пин коод асуухаа больсон байсан. Худалдаа хөгжлийн банкны залуу бас "больсон" байсан. Гэвч тээр хол сууж байгаа миний түрийвчнээс гаргах гэж байсан цаасан дээр байгаа пин коод харчихаад хээв нэг тэр байна гээд чангаар зарлах юм. Банкны хүн тэгэхээр бүр гайхаж байна. Хамгийн болгоомжтой хүмүүс нь банкныхан байдаг. Тэд тэр бүү хэл хүмүүсийн дэргэд үйлчилж байхад хэзээ ч дансны дугаар чангаар асуудаггүй. Дандаа карт үзэж энэ үү тэр үү гэж төлөөлүүлжярьдаг хүмүүс. Тэгэхэд тэр муу бүдүүн гахай хүний пин коод хүмүүсийн дунд зарлачихаад юу ч болоогүй юм шиг сууж байдаг. Дээдэх дарга нь хүмүүстээ ажлын байрны зохих шаардлага тавьдаггүй, хэрхэн ажиллах талаар заадаггүй хядаггүй байх. Тэгээд бүр дураараа талд явж байгаа юм шиг.

Зочин (110.174.*.*)
2018-06-22 23:47:06
Монголын дэлгүүрүүд пин кодны хэрэггүй шууд уншуулаад мөнгө авчихдаг юм байх чинь билээ! Уржнан монголд очоод нилээд олон дэлгүүрт орсон нэг нь ч пин код асуугаагүй хэрэггүй юм билээ. Картаа алдвал өөр хүншууд ашиглах боломжтой гэсэн үг аймаар тэнэг

Зочин (27.123.*.*)
2018-06-22 21:43:04
Hudaldaa hugjil lav 2-3 oroldlogo hiih, genet ih hemjee guilgee hih bolohod shuud utsaar yarij bathaajuuldag yum bna lee

Зочин (182.160.*.*)
2018-06-22 20:14:05
Өөрсдөө их хайхрамжгүй пин кодоо өөрөө хийхгүй залхуураад дэлгүүрийн хүнд хэлж хийлгэдэг.

Зочин (202.179.*.*)
2018-06-22 15:45:44
tegeed yahiin malaa pin kodgui baihiimuu ain

Пин код (91.186.*.*)
2018-06-22 15:30:24
Монголоос өөр ямар ч улсад хүний ПИН КОД нэхэх эрх байхгүй. Энэ бол маш бүдүүлэг үйлчилгээ мөн.

Зочин (202.55.*.*)
2018-06-22 14:32:21
юунд нь гайхаад байгааын, тэнэгүүд цугласан хаана ч байдаг залилан л байна.. өөрийнхөө авулгүй байдлыг бусдад гай тарихгүйгээр хамгаалж сурцгаа..

temuujin (202.9.*.*)
2018-06-22 13:37:08
Захын дэлгүүрт ороход ПОС машин дээр хүний картыг авч уншуулаад, араас нь кодоо гэж нэхээд зогёож байгаа биз дээ.

Zochin (66.181.*.*)
2018-06-22 13:06:00
Manai mongol ulsiin bankni sistem nuutslal hamgaalalt gdg ym.ni muu bgag heleed bn da.

Зочин (202.5.*.*)
2018-06-22 13:00:44
Олон сайхан нэртэй цахим картууд гаргаад байдаг аюулгүй ажиллагаа хангаж чадахгүй байгаа хэрэг үү.Одоо техникийн хөгжил сайнтай, муутай байгааг харуулж байна. Ийм учраас цагдаагийн эдийн засгийн албыг улам бэхжүүлж, чадаврлаг боловсон хүчнээр хангах ёстой гэж бодож байна Бидний үед бичиг хэргийн ажилтнуудыг бичгийн машинаар ажил үйл ажиллагаагаа явуулахад цагдаагийн байгууллагын эдийн засгийн алба хурууны хээг албан ёсоор авч ажиллуулдаг байсан бидэнд асар өндөр шаардлага тавьдаг байсан. Одоо бол албан газарт хэн дуртай нь бие биеийнхээ компьютерт гар хүрч ажилладаг, бичиг хэргийн ажилтнуудын ажлын шаардлагыг үл тоодог,замбараагүй байдал ихээхэн газар авсан байна. Бичиг хэргийн өрөө гэхэд тусгаарласан удирдлагын зөвшөөрлөөр бүх ажил явагддаг байсан хариуцлагатай алба байлаа даа.

цэцэг (59.153.*.*)
2018-06-22 12:40:01
код ,дэлгүүр болон бусад үйлчилгээний газараас алдагдаж байгаа .

цэцэг (59.153.*.*)
2018-06-22 12:38:21
наад хоёрынхоо царайг нь харуул даа шоронд хий монголыг гадныхан ингэж хуурч чадахгүй заавал барьдаг гээд зурагтай нь олон нийтйн шүлжээнд тавь

Зочин (202.9.*.*)
2018-06-22 12:33:03
энэ гадаад нь бас нүүрээ нуугаад kk бид зургий нь харлаа гээд ямар таних биш энийг kkkkkkkk

zzochin (103.10.*.*)
2018-06-22 12:26:58
pin kodoo uguhgui gd yahiin. zarim 1 hachin setgehgui humuus bhiimaa. ali ymand gemt hereg gj bodoj yvahiin

Оожоо (202.9.*.*)
2018-06-22 11:58:12
Картаар дэлгүүрээс болон клонкоос шатхуун аваад тооцоо хийхэд үйлчилгээний ажилтан пин код оо гээд нэхээд зогсож байдаг шүү дээ

Irgen (103.26.*.*)
2018-06-22 11:42:08
ATM -d deer anhaaruulga gargatstai tomoor hevlej tavih heregtei bnaa, Mon shar shugam tataj ogoh heregtei, bankuud ene tal deer yu ch hiihgui bna.

зочин (103.206.*.*)
2018-06-22 11:35:45
Цагдаагийнханаа баярлалаа. Манай цгдаагийнхан уг нь бол чадвартай шүү дээ. амжилт хүсье. Асуудал тодорхой учир шүүхээр хэргийг шийдвэрлүүлж мэдээлэх эрэгтэй. том сургамж болно доо

Зочин (202.179.*.*)
2018-06-22 11:22:53
Монголчууд та нар ч гэсэн банкны машины дэргэд хэрхэн дугаарладгаа хараарай! Дараагийнх нь хүн нь хамт мөрөн дээгүүр эсвэл дэргэд ирээд харчихсан зогсож байдаг. Та нарын мэдээлэл танихгүй хүн хараад л зогсч байдаг. Энэ "соёл" мэддэг хулгайч ашиглахыг байг гэхгүй. Гайхмаар нь банк хүмүүсийг хол зогсоож дугаарлахыг шаардахгүй энд хүлээнэ үү гэсэн зураас ч тавиагүй болохоор хүмүүс наалдаж очиж хамт харсан шиг зогсдог. Тэгээд дараа нь банк алга болсон мөнгөнд нь хариуцлага хүлээх хэрэгтэй болно гэдгээ ойлгохгүй өөрсдийн хүрээнд бүх л боломжит сэргийлэх арга хэмжээг авах ёстой.

Зочин (202.179.*.*)
2018-06-22 11:15:35
Банк өөрөө надад каартаа илгээхдээ танаас өөр хэн ч мэдэх ёсгүй манай банкны ажилтан ч танаас асууух харах эрхгүй гэж бичгээр бичиж өгдөг. Дээрээс нь болоогүй юм үзээгүй царайлаад скочоор наалаа, банкны карт хайчиллаа ч гэх шиг. Хайчилна уу байна уу миний хэрэг. Хэтэрхий миний хувийн хэрэгт оролцож хувийн мэдээлэлд хууль бусаар шуудангийнхан халдлаа. Тэгсэн хэр нь хариуцлага хүлээхгүй гэж дуугардаг. Энэ бүдүүлэг алдаагаа засахыг ажилчиддаа сургалт хийхийг шаардаж байна. Гадаад илгээмжийн хүн гарч ирнэ гэчихээд гарч ирэхгүй хүлээлгэдэг үнэн бүдүүлэг юм. Хэрвээ надад их хэмжээний төлбөр гарч ирвэл би тэр хүүхэн болон шуудангийнхантай үзэлцэнэ. учир нь тэд каартны дугаар албадан харсан учир. Хуулийн дагуу л амьдарцгаая. Шалгадгаараа гааль л тоног төхөөрөмжөөрөө шалгана биз.

МОнгол Шуудан даргад (202.179.*.*)
2018-06-22 11:06:56
Хүний хувийн мэдээлэлд халдахыг хориглодог ямар заалт байна. Монгол шуудангийнхан миний банкны карт харна гэж дайраад. Би тэд нарт тийм эрх байхгүй гэсэн гааль шалгадгаараа шалгах эрхтэй гэсэн. Аргагүйн эрхэнд би тэдэнд картаа харуулсан гэхдээ одоо тэд зөвхөн байнк бид 2 мэддэг мэдээлэл мэдэж байгаа тул мөнгө алга болбол чи хариуцлага хүлээнэ шүү гэтэл би юу гэж жүлээдэг юм гэж тэнэгтээд байна. Монгол шуудангийн хамгийн том даргад хэлэхэд мэдээлэл хамгаалах үүрэгтэй болохоос зөрчих эрхгүй шүү танай ажилчид. Наад захын юм мэдэхгүй хүний эрхэнд халдаад хүний наасан конвэрт задлаад ... Хэрвээ шуудан миний эрхэнд халдаж миний захидал задалж үзэх бол би захиагаа дугтуйд хийж явуулах ямар хэрэг байна? Шууд ил явуулна. Нуух эрхтэй болоод би дугтуйд хийж үзүүлэхээс татгалзаж байна. Ялангуяа миний банкны карт буюу мэдээлэл дугаар харах эрхгүй.

ZOchin (220.81.*.*)
2018-06-22 10:47:03
RUmiin ter chigtee cigaanuud muu humuus ter mongoliig cigaan bolgosugai

Zochin (220.179.*.*)
2018-06-22 10:46:54
Hunees liuvardaj hulgailj olj idsen zuil tiim amttai bdgiin bhdaa mongolchuud hezee iim bailadaa

зочин (202.9.*.*)
2018-06-22 10:30:58
румынчууд угаасаа хогийн хүмүүс байдаг юм

Зочин (49.181.*.*)
2018-06-22 10:14:52
Gadniihanii mungiig husch bnshdee. Mongolchuudiinh bish

Зочин (66.181.*.*)
2018-06-22 10:14:47
нэр усыг нь, зургийг нь бүтнээр нь гарга. гэмт хэрэгтнүүдээ хайрлаад хамгаалаад байгаа юмуу

иргэн (112.72.*.*)
2018-06-22 09:19:24
гэмт этгээдийн нүүр царайг ил болголдоо,ахиад гэмт хэрэг үйлдэхэд нь иргэд таньж садаа болно гээд хамгаалдаг юмуу.....

Зочин (103.229.*.*)
2018-06-22 09:08:29
энэ 1981 онд төрсөн иргэн А гэгч бол Монгол улсад, Монголчуудын дунд амьдрах эрхгүй паразит бна даа :( FUCK

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-18 17:09:08 - Орон нутаг
Гүюг хаанаас Ромын папад илгээсэн захидлын цор ганц хувилбарыг хүлээлгэн өгчээ
2018-07-18 17:06:17 - Энтертайнмент
Германы “Чингис хаан” хамтлаг ирэх онд Монголд тоглолтоо хийнэ
2018-07-18 17:06:12 - Нийслэл
Монголд он гарснаас хойш 202.7 мянган жуулчин иржээ
2018-07-18 17:02:17 - Нийслэл
“Найрамдал” цогцолборыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа
2018-07-18 17:00:40 - Шар
СТА Т.Дэлгэрмөрөн дурлалт бүсгүйгээ олонд ил болгов
2018-07-18 16:50:06 - Нийслэл
Гэрэлт гудамжийг тогтмол хянаж, дутагдлыг арилгана
2018-07-18 16:49:34 - Спорт
3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Тулгыг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав
2018-07-18 16:36:19 - Нийслэл
Асашёорюү Д.Дагвадорж япончуудад 10 мянган ам.доллар хандивлажээ
2018-07-18 16:13:21 - Гадаад
Мексикт цэргийн онгоц сүйрчээ
2018-07-18 16:03:58 - Хууль
Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан
2018-07-18 15:54:44 - Орон нутаг
Архангайд 12 орны 40 гаруй эрдэмтэн чуулж байна
2018-07-18 15:53:20 - Спорт
Жакартаг зорих эмэгтэй сагсан бөмбөгчдийн нэр тодорлоо
2018-07-18 15:49:47 - Хууль
Ах дүүс рүү бензин цацаж шатаасан иргэнийг баривчлан шалгаж байна
2018-07-18 15:27:06 - Байгаль Орчин
Гол усны ослоор 48 хүн амь насаа алджээ
2018-07-18 15:24:20 - Нийслэл
Баяр наадмын өдрүүдэд 179 тонн хог цэвэрлэжээ
2018-07-18 15:20:00 - Нийслэл
Өчигдөр 29 хүний амь насыг авран хамгаалжээ
2018-07-18 15:08:53 - Улс төр
Г.Ариунбуян: Өлгий сумын 530 айл өрхийн 2512 хүн гамшигт нэрвэгдээд байна
2018-07-18 15:00:55 - Шар
Казакстан руу хууль бусаар машин оруулж зардаг монгол "мафи"-ийг мөрдөж эхэлжээ
2018-07-18 14:57:06 - Эдийн засаг
СТАТИСТИК: Нийгмийн даатгалын сангийн зарлага 1.1 их наяд төгрөгт хүрчээ
2018-07-18 14:48:53 - Нийслэл
Монголд 92 орны 9600 иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна
2018-07-18 14:46:29 - Шар
Германы “Чингис хаан” хамтлаг ирэх жилийн наадмаар Монголд тоглолтоо хийнэ
2018-07-18 14:40:04 - Нийслэл
Морьт, завьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна
2018-07-18 14:39:11 - Нийслэл
Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны анхдугаар хуралдаан боллоо
2018-07-18 14:32:29 - Улс төр
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррестэй уулзав
2018-07-18 14:08:31 - Нийслэл
Яармагийн гүүр бүрэн засварлагдаж дууссанаар замын түгжрэл 50-60 хувь буурна
2018-07-18 14:05:24 - Гадаад
Европын холбоо Япон улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулав
2018-07-18 13:56:51 - Улс төр
“Төвийн бүсийн чуулга уулзалт-2018” энэ сарын 20-ноос 23-ны өдрүүдэд болно
2018-07-18 13:18:11 - Орон нутаг
Шүлхийтэй малаа нуусан малчдад торгууль ногдуулав
2018-07-18 13:08:23 - Спорт
Шатарчин охид Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгалаа
2018-07-18 13:01:36 - Гадаад
Трампыг Их Британид айлчлах үеэр түүнтэй хамт явсан тагнуулын ажилтан нас баржээ
2018-07-18 12:57:21 - Орон нутаг
Хаягдлын даланг сэргээн засварлажээ
2018-07-18 12:52:42 - Улс төр
Гадаадад тэтгэлгээр суралцах оюутнуудад батламж гардуулав
2018-07-18 12:42:00 - Улс төр
УИХ-ын гишүүд 2019 оны хаврын чуулганаас хурууны хээгээр санал хураалтад оролцоно
2018-07-18 12:37:38 - Спорт
Залуу бөхчүүд Энэтхэгийн дэвжээнд зодоглоно
2018-07-18 12:28:54 - Шар
113 жилийн өмнө живсэн, Оросын “эрдэнэсийн хөлөг онгоц” олджээ
2018-07-18 12:04:55 - Орон нутаг
Өмнөговь аймгаас олдсон цогцос хэн болохыг тогтоожээ
2018-07-18 11:58:23 - Орон нутаг
Сэлэнгэ аймагт үер бууж, дөрөвдүгээр цэцэрлэг усанд автав
2018-07-18 11:53:30 - Орон нутаг
Баян-Өлгийд үерт нэрвэгдсэн өрхийн тоо 530-д хүрсэн гэв
2018-07-18 11:41:24 - Эдийн засаг
Өрхийн нийт өр өмнөх оныхоос 18.2 хувиар өсчээ
2018-07-18 11:28:57 - Байгаль Орчин
Тарваган тахлын эсрэг дархлаажуулалт явагдаж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй