Замын-Үүд суманд 15 МВт-ын нарны цахилгаан станц ашиглалтад орлоо

Түгээх    
2018-06-22 12:22:30 - Орон нутаг

hurelsuhМонгол Улсын Ерөнхий сайдын Дорноговь аймаг дахь албан томилолт Замын-Үүд суманд үргэлжилжээ. Бүс нутгийн логистикийн төвийн барилгын ажлын явц, Хилийн цогцолборын үйл ажиллагаа, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх ажилтай газар дээр нь танилцаж, сумын иргэдтэй уулзалт хийж, 15 МВт-ийн “Гэгээн” нарны цахилгаан станцыг ашиглалтад оруулах нээлтийн ёслолд оролцсон байна. 15 МВт-ийн Гэгээн нарны цахилгаан станц нь Замын-Үүд сумын гуравдугаар багт 40 га талбайг хамарч буй юм.

Японы Шигемицү Шожи болон Шарп корпораци, Монголын "Эрчим тээг" компанийн хөрөнгө оруулалтаар "Наран тээг" компани барилга угсралтыг нь хийж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгсөн байна. Гэгээн станц жилдээ 32 сая кВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай, манай орны эрс тэс цаг агаарын нөхцөлд тэсвэртэй хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгджээ.

Энэхүү дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор агаарт тархаж буй хүлэмжийн хийг 834 мянган тонноор бууруулж, 27 мянган тонн нүүрс, 202 мянган тонн усны хэрэглээг хэмнэх зэрэг байгаль орчинд ээлтэй, Замын-Үүд сумын иргэдэд үр өгөөжөө хүртээх бүтээн байгуулалт болжээ.

2030 он гэхэд нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах Монгол Улсын Засгийн газрын зорилтод бодитой хувь нэмэр оруулна гэв. Санхүү эдийн засгийн хувьд шинээр байнгын 20 ажлын байр бий болж, 25 жилийн дотор 37,11 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт оруулахаар тооцоолсон байна.

Сайншандын аж үйлдвэрийн парк, Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс болон уул уурхайн томоохон төслүүд хэрэгжих бүс нутгийн хэмжээнд эрс нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээг ханган, цаашид нэгдсэн сүлжээний тогтвортой, найдвартай үйл ажиллагааг дээшлүүлнэ.

Багануур, Замын-Үүд чиглэлийн эрчим хүчний шугамын ачааллыг хөнгөлж, системийн хувьд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж, алдагдлыг бууруулах аж.

hurelsuh

Бүс нутгийн логистикийн төвийн барилга угсралт 85 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын гишүүдийн хамтаар Замын-Үүд суманд баригдаж буй “Бүс нутгийн логистикийн төв”-ийн барилга, угсралтын ажлын явцтай танилцлаа. Ажлын гүйцэтгэл батлагдсан хуваарийн дагуу хийгдэж, 85 хувийн ажлын гүйцэтгэлтэй, энэ оны арван нэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Нийт 71.64 сая ам.долларын төсөвт өртөгтэйгөөс 45 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг АХБ-аас Монгол Улсын Засгийн газартай хийсэн гэрээний дагуу хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд санхүүжүүлэн ажиллаж байна.

Бүс нутгийн логистикийн төв нь Замын-Үүд сумын баруун урд хэсэгт 128 га талбайд баригдаж байна. Чингэлэг хүнд даацын агуулахын гурван бүс, 50-70 тонны даацтай гүүрэн өргөгч, механизмын засварын төв, төмөр замын өргөн болон нарийн царигийн ачилт буулгалтын 11.5 км төмөр зам, логистикийн төв рүү орох гарах төмөр замтай хоёр түвшинд огтлолцох хүнд даацын тээврийн хэрэгсэл явах боломжтой гүүрэн байгууламж 1.6 км авто зам, газар доогуурх байгууламж зэргээс бүрдэнэ.

Бүс нутгийн тээвэр логистикийн төв ашиглалтад орсноор Монгол Улсын импорт, экспорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, барилга, уул уурхайн том оврын тоног төхөөрөмж болон дамжин өнгөрөх транзит ачааг шилжүүлэн ачих техникийн шинэ боломж нээгдэнэ. Ингэснээр бүс нутаг дахь тээврийн коридоруудтай манай улсын орц, гарц өрсөлдөх таатай нөхцөл бүрдэнэ гэв. Мөн, уг төв ашиглалтад орсноор 300 орчим иргэн байнгын ажлын байраар хангагдана.

hurelsuh

hurelsuh

Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд 58.5 га газрыг аж ахуй нэгжүүдэд олгожээ

Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, авто зам холбоо, дохиолол суурилуулах зэрэг дэд бүтцийн барилга угсралтын ажлыг 362.2 га газарт хийжээ. Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 90 МВт-ын дулааны цахилгаан станц, дулаан дамжуулах төв, дулааны шугам хоолойг суурилуулаад байна.

Түүнчлэн худалдаа үйлчилгээ, зочид буудал, үйлдвэр, агуулах, логистик, шатахуун түгээгүүрийн зориулалтаар ашиглуулахаар 24 аж ахуй нэгжид 28 төрлийн төсөлд 58.5 га газрыг Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн албанаас иргэдэд олгожээ.

Д.ТУЯА

hurelsuh

hurelsuh



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 3

hnn (114.242.*.*)
2018-06-22 14:02:56
mod tariach ee

Зочин (66.181.*.*)
2018-06-22 13:55:35
Чөлөөт бүсийн нээлтээ хийж,үйл ажиллагаагаа эхлүүлээч?

Тьдгүүдгүү (66.181.*.*)
2018-06-22 13:26:58
Good job

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-18 17:02:17 - Нийслэл
“Найрамдал” цогцолборыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа
2018-07-18 17:00:40 - Шар
СТА Т.Дэлгэрмөрөн дурлалт бүсгүйгээ олонд ил болгов
2018-07-18 16:50:06 - Нийслэл
Гэрэлт гудамжийг тогтмол хянаж, дутагдлыг арилгана
2018-07-18 16:49:34 - Спорт
3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Тулгыг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав
2018-07-18 16:36:19 - Нийслэл
Асашёорюү Д.Дагвадорж япончуудад 10 мянган ам.доллар хандивлажээ
2018-07-18 16:13:21 - Гадаад
Мексикт цэргийн онгоц сүйрчээ
2018-07-18 16:03:58 - Хууль
Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан
2018-07-18 15:54:44 - Орон нутаг
Архангайд 12 орны 40 гаруй эрдэмтэн чуулж байна
2018-07-18 15:53:20 - Спорт
Жакартаг зорих эмэгтэй сагсан бөмбөгчдийн нэр тодорлоо
2018-07-18 15:49:47 - Хууль
Ах дүүс рүү бензин цацаж шатаасан иргэнийг баривчлан шалгаж байна
2018-07-18 15:27:06 - Байгаль Орчин
Гол усны ослоор 48 хүн амь насаа алджээ
2018-07-18 15:24:20 - Нийслэл
Баяр наадмын өдрүүдэд 179 тонн хог цэвэрлэжээ
2018-07-18 15:20:00 - Нийслэл
Өчигдөр 29 хүний амь насыг авран хамгаалжээ
2018-07-18 15:08:53 - Улс төр
Г.Ариунбуян: Өлгий сумын 530 айл өрхийн 2512 хүн гамшигт нэрвэгдээд байна
2018-07-18 15:00:55 - Шар
Казакстан руу хууль бусаар машин оруулж зардаг монгол "мафи"-ийг мөрдөж эхэлжээ
2018-07-18 14:57:06 - Эдийн засаг
СТАТИСТИК: Нийгмийн даатгалын сангийн зарлага 1.1 их наяд төгрөгт хүрчээ
2018-07-18 14:48:53 - Нийслэл
Монголд 92 орны 9600 иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна
2018-07-18 14:46:29 - Шар
Германы “Чингис хаан” хамтлаг ирэх жилийн наадмаар Монголд тоглолтоо хийнэ
2018-07-18 14:40:04 - Нийслэл
Морьт, завьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна
2018-07-18 14:39:11 - Нийслэл
Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны анхдугаар хуралдаан боллоо
2018-07-18 14:32:29 - Улс төр
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррестэй уулзав
2018-07-18 14:08:31 - Нийслэл
Яармагийн гүүр бүрэн засварлагдаж дууссанаар замын түгжрэл 50-60 хувь буурна
2018-07-18 14:05:24 - Гадаад
Европын холбоо Япон улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулав
2018-07-18 13:56:51 - Улс төр
“Төвийн бүсийн чуулга уулзалт-2018” энэ сарын 20-ноос 23-ны өдрүүдэд болно
2018-07-18 13:18:11 - Орон нутаг
Шүлхийтэй малаа нуусан малчдад торгууль ногдуулав
2018-07-18 13:08:23 - Спорт
Шатарчин охид Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгалаа
2018-07-18 13:01:36 - Гадаад
Трампыг Их Британид айлчлах үеэр түүнтэй хамт явсан тагнуулын ажилтан нас баржээ
2018-07-18 12:57:21 - Орон нутаг
Хаягдлын даланг сэргээн засварлажээ
2018-07-18 12:52:42 - Улс төр
Гадаадад тэтгэлгээр суралцах оюутнуудад батламж гардуулав
2018-07-18 12:42:00 - Улс төр
УИХ-ын гишүүд 2019 оны хаврын чуулганаас хурууны хээгээр санал хураалтад оролцоно
2018-07-18 12:37:38 - Спорт
Залуу бөхчүүд Энэтхэгийн дэвжээнд зодоглоно
2018-07-18 12:28:54 - Шар
113 жилийн өмнө живсэн, Оросын “эрдэнэсийн хөлөг онгоц” олджээ
2018-07-18 12:04:55 - Орон нутаг
Өмнөговь аймгаас олдсон цогцос хэн болохыг тогтоожээ
2018-07-18 11:58:23 - Орон нутаг
Сэлэнгэ аймагт үер бууж, дөрөвдүгээр цэцэрлэг усанд автав
2018-07-18 11:53:30 - Орон нутаг
Баян-Өлгийд үерт нэрвэгдсэн өрхийн тоо 530-д хүрсэн гэв
2018-07-18 11:41:24 - Эдийн засаг
Өрхийн нийт өр өмнөх оныхоос 18.2 хувиар өсчээ
2018-07-18 11:28:57 - Байгаль Орчин
Тарваган тахлын эсрэг дархлаажуулалт явагдаж байна
2018-07-18 11:26:32 - Хууль
Машин нь жалга руу унаж, хоёр иргэн цонхоор шидэгдсэн байжээ
2018-07-18 11:21:14 - Улс төр
Засгийн газар хуралдахгүй
2018-07-18 11:08:07 - Хууль
АТГ-ын дарга Х.Энхжаргал, С.Баяр нарын уулзсан бичлэг олон нийтэд ил болов
Их уншсан
Их сэтгэгдэлтэй