Х.Мандахбаяр: Монгол сэтгүүлчдийг БНСУ-д сургах тухай санал тавина

Түгээх    
2018-06-22 13:30:51 - Нийслэл

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн урилгаар БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Чон Гюү Сон тэргүүтэй төлөөлөгчид зургадугаар сарын 21-нээс 27-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Тус айлчлалын хүрээнд Монголын сэтгүүл зүйн өнөөгийн байдал, үйл ажиллагаатай танилцах, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудтай уулзах, хоёр орны сэтгүүлчид харилцан туршлага солилцох, сэтгүүл зүйн өнөөгийн хөгжлийг хурдасгах зорилгоор хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичигт оруулах юм.

БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч Чон Гюү Соноос гадна дэд ерөнхийлөгч Гүон Ху Үг, “Гуанжу Илб” сонины Чан Пил Сү, Тэгү хот болон Кёнбүг аймгийн сэтгүүлчдийн Холбооны ерөнхийлөгч Чүэ Гён Чоль, “Money Today” сонины салбар зөвлөлийн дарга Ким Жи Сан нарын арваад сэтгүүлч багтжээ. 

Монгол Солонгосын сэтгүүлчдийн хоёр байгууллага 2013 оноос анхны харилцан танилцах алхам хийж, 2014 оноос хамтын үйл ажиллагаа тогтворжиж эхэлжээ. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд долоон удаа төлөөлөгчөө харилцан солилцсон байна. БНСУ-ын Сэтгүүлчийн Холбоо нь хоёр жил тутамд Ерөнхийлөгчөө сонгодог бөгөөд аливаа нийгэм, ул төрийн асуудалд нэгдмэл байдлаар дуугарч чаддаг, Азийн орнууд дундаа хүчирхэг сэтгүүлзүйтэй гэдгээрээ ялгардаг ажээ.

-СЭТГҮҮЛЧДИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ-

Энэхүү уулзалтын үеэр БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны Ерөнхийлөгч Чон Гюү Сон хэлэхдээ “Х.Мандахбаяр ерөнхийлөгч болон олон сэтгүүлч цугласан явдалд талархаж байна. МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан Галаарид гуайг Монголын сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах, чөлөөт сэтгүүл зүйг хөгжүүлэхэд олон зүйл хийсэн гэдгийг сая мэдэж авлаа. Мөн хоёр улсын сэтгүүлчдийн хамтын ажиллагаа, харилцаа холбоог илүү өндөр түвшинд хөгжүүлэх тал дээр анхаарч байгаад талархаж байна. Энэ удаагийн уулзалтаар хоёр улсын сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр олон ажлууд яригдах, хийгдэх боломжтой юм.

Манай улсын хувьд чөлөөт хэвлэл болон сэтгүүлчдийн эрх ашгийг хангахад хамгийн түрүүнд сэтгүүлчдийг өөрсдийг нь хөгжүүлэх явдал чухал гэж боддог. Тийм учраас хойд Солонгосын сэтгүүлчдийн холбоо, болон сэтгүүл зүйн байгууллагын бусад төлөөллүүдийг нэг жилд нэлээн хэдэн удаагийн богино болон урт хугацааны сургалтад тогтмол хамруулдаг.

Мөн сэтгүүлч нарын баримтлах ёс зүйн дэг журмыг байнга шинэчилж, сар бүр ёс зүйтэй холбоотой сургалтуудыг зохион байгуулдаг юм. Иймэрхүү сургалтын нэгдсэн системийг тогтмол зохион байгуулж сайжруулах замаар чөлөөт сэтгүүл зүй болон, сэтгүүлч нарын эрх ашгийг хангадаг. Солонгосын сэтгүүлчдийн холбоо Монгол улсаас гадна Америк, Хятад, Вьетнам, Болгар, Индонези зэрэг улсуудтай өргөн харилцаатай байдаг” хэмээн ярилаа.

-ЖИЛ БҮР АРВАН СЭТГҮҮЛЧИЙГ ХЯТАД УЛСАД ТЭТГЭЛГЭЭР СУРГАХ АЖИЛ АМЖИЛТТАЙ ЭХЭЛСЭН-

Мөн МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэлэхдээ “МСНЭ Солонгосын сэтгүүлчдийн холбоотой хамтарч ажиллаад таван жилийн ойтой золгож байна. Энэ удаагийн Солонгос сэтгүүлчдийн айлчлал таван жилийн ойн хүрээнд хийгдэж байгаагаараа онцлогтой. МСНЭ-ийн зүгээс сэтгүүлчдийнхээ мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн ёс зүйг сахин хамгаалах тал дээр тодорхой ажлуулдыг хийнэ гэсэн санаачлагаар ажиллаж байна. Юун түрүүнд мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх Үндэсний хөтөлбөрийг дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр гаргасан.

Энэ хөтөлбөрийн хүрээнд хөрш орнуудын болон хамтын ажиллагаатай бусад орнуудын сэтгүүлчдийн холбоодтой хамтарч хөгжүүлэх бодлого баримтлана. Энэ ажлын хүрээнд жил бүр арван сэтгүүлчийг Хятад улсад тэтгэлгээр сургах ажил амжилттай эхэлсэн.

Энэ удаад Солонгосын сэтгүүлчдийн холбооны хүмүүстэй уулзаж байгаа найрсаг нөхөрлөл дээр тулгуурлан Монгол сэтгүүлчдийн Солонгос улсад удаан хугацаагаар сургах бодлогыг дэмжээч гэдэг санал тавих гэж байна. Түүнчлэн хоёр улсын хооронд хамтарсан контент бүтээх, контент солилцоог илүү өндөр түвшинд гаргах, сэтгүүлч солилцоог хэрэгжүүлэх зэрэг үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлэх болно” гэлээ.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 3

Зочин (124.45.*.*)
2018-06-22 15:56:38
Монголд сэтгүүлч бүр хэтэрхий олон байгаа биш үү? Харин тэднийг монгол хэл дээр зөв бичиж сургах, чадавхижуулах, ёс зүйтэй болгох нь чухал биш үү? Зарим сэтгүүлч авгай нар УИХ-ын гишүүн, сайд дарга болоод их төвөгтэй харагдаад байна уу?

sain bn (114.242.*.*)
2018-06-22 14:52:05
Солонгос явахаасаа өмнө монгол хэлээрээ зөв бичээд сурчих. Монгол хэлний сургалт явуулаач боловсролгүй сэтгүүлчиддээ

sain bn (114.242.*.*)
2018-06-22 14:51:54
Солонгос явахаасаа өмнө монгол хэлээрээ зөв бичээд сурчих. Монгол хэлний сургалт явуулаач боловсролгүй сэтгүүлчиддээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-16 18:53:06 - Спорт
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бамбарыг Катарт шилжүүлэн өгөв
2018-07-16 18:05:12 - Нийслэл
Баяр наадмын өдрүүдээр 179 тонн хог цэвэрлэжээ
2018-07-16 17:58:52 - Нийслэл
“Алдар”-ын тамирчдад хүндэтгэл үзүүлэв
2018-07-16 17:07:16 - Спорт
Улсын цолтой бөхчүүдийн эрэмбийг шинэчилжээ
2018-07-16 16:59:27 - Хууль
Хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хотоос гарах дөрвөн чиглэлд хяналт шалгалт хийж байна
2018-07-16 16:28:49 - Эрүүл мэнд
Эмгүй эмчилгээ буюу “Өнгөт өдөр” урлагаар анагаах өдөрлөгийн нээлт боллоо
2018-07-16 16:12:04 - Гадаад
Путин: "ДАШТ 2018"-ын үеэр 25 сая кибер халдлага хийхийг оролдсон
2018-07-16 16:01:29 - Эдийн засаг
Ирэх долоо хоногт НӨАТ-ын азтан тодорно
2018-07-16 15:52:47 - Шар
“Алтан бөмбөг”-ийн эзэн Лука Модрич
2018-07-16 15:45:17 - Спорт
Завханчууд шинэ харцага Т.Бэгзсүрэнд “Ланд-200” автомашин бэлэглэжээ
2018-07-16 14:58:58 - Орон нутаг
Урьханы замд үер бууж, зорчих хэсгийг хязгаарлаад байна
2018-07-16 14:30:33 - Гадаад
АНУ Хойд Солонгосыг нууцаар уран олборлож байна хэмээн сэжиглэж байна
2018-07-16 14:29:04 - Энтертайнмент
Ахмад шатарчид дэлхийн аварга боллоо
2018-07-16 14:18:06 - Нийслэл
1.5-2 сая төгрөгийн цалинтай жолоочийн ажлын байрны бүртгэл эхэллээ
2018-07-16 14:17:50 - Нийслэл
Аврагчид 54 удаагийн дуудлагаар 72 иргэний амь насыг аварчээ
2018-07-16 14:13:52 - Энтертайнмент
Ч.Бадрал дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүлэв
2018-07-16 13:55:03 - Нийслэл
Зөвшөөрөлгүй самар, жимс түүвэл 300 мянган төгрөгөөр торгоно
2018-07-16 13:47:12 - Нийслэл
АНУ-ын эмч, мэргэжилтнүүд “Тэргэнцэр” төсөл хэрэгжүүлж байна
2018-07-16 13:42:28 - Шар
Амьтны хүрээлэнгээс “оргосон” ирвэс зургаан амьтан хөнөөж, гурвыг шархдуулжээ
2018-07-16 13:35:42 - Орон нутаг
Үерийн улмаас хаагдсан Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замыг өглөө нээжээ
2018-07-16 12:57:48 - Боловсрол
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 25-наас эхэлнэ
2018-07-16 12:56:12 - Шар
Ханхүү Уильям, Чарльз нар Трамптай уулзахаас татгалзжээ
2018-07-16 12:47:30 - Энтертайнмент
"Авьяаслаг Монголчууд 2016" шоуны ялагч О.Энх-Эрдэнэ Америкт суралцана
2018-07-16 12:44:20 - Хууль
Цагдаа нар үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан мөрдэс нэгт нөхрөө дурслаа
2018-07-16 12:39:16 - Орон нутаг
Наадмын өдрүүдэд Хөвсгөл нуурт аялагчдын ачаалал 5-6 дахин нэмэгджээ
2018-07-16 12:33:27 - Хууль
Хиамны үйлдвэрийн сантехникч ууранд түлэгдэж амиа алджээ
2018-07-16 12:07:08 - Орон нутаг
Өлгий суманд үер бууж, 275 айл өрх усанд автжээ
2018-07-16 11:59:47 - Байгаль Орчин
Н.Цэрэнбат: “ЦЭВЭРХЭН НААДАЦГААЯ” аяныг амжилттай зохион байгууллаа
2018-07-16 11:52:43 - Спорт
Б.Амина шатрын их мастер цол авсан Монголын ес дэх тамирчин боллоо
2018-07-16 11:52:18 - Гадаад
Өнөөдөр Трамп, Путин нар уулзана
2018-07-16 11:44:22 - Энтертайнмент
Музейн ажилтнуудад зориулан сургалт зохион байгуулна
2018-07-16 11:17:47 - Нийслэл
АИ-92 бензин дахин 30 төгрөгөөр нэмэгдлээ
2018-07-16 10:57:35 - Нийслэл
Зарим зах өнөөдрөөс ажиллаж эхэллээ
2018-07-16 10:53:51 - Спорт
Ж.Нарантунгалаг “One Championship Pursuit of Power“-т ялалт байгууллаа
2018-07-16 10:39:47 - Шар
Дуурийн дуучин Ч.Бадрал “Golden star-2018”-ын эзэн боллоо
2018-07-16 09:16:28 - Байгаль Орчин
Энэ сарын 20-ныг хүртэл ихэнх нутгаар УСАРХАГ БОРОО орно
2018-07-16 09:13:24 - Улс төр
Ээлжит бус чуулган зарлагдах уу
2018-07-16 09:13:21 - Нийслэл
Дэлхийн жишигт нийцсэн байт харвааны талбай эгэл залуусын санаачлага, хөдөлмөрөөр босч байна
2018-07-16 09:13:17 - Эрүүл мэнд
Хоолны хордлогод орсноос хойш 24 цаг өнгөрсөн бол ходоодоо угаах нь хамгийн сайн арга
2018-07-16 09:13:13 - Энтертайнмент
Монгол хаад дэлхийн одон орон судлалын анхны төвүүдийг байгуулсан түүхтэй
Их уншсан
Их сэтгэгдэлтэй