“Алтай констракшн”, “Жинлүүр их” компаниудыг таван сая төгрөгөөр торгожээ

Түгээх    
2018-06-22 14:00:02 - Нийслэл

mergejliin hynalt

Өнөөдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын /НМХГ/ Хөдөлмөр нийгмийн хамгаалал тусгай хяналтын хэлтэс болон дэд бүтцийн хяналтын хэлтсээс мэдээлэл хийлээ. НМХГ-аас 2018 оны эхний хагас жилд гарсан үйлдвэрлэлийн болон барилгын өргөгч техникүүд дээр гарсан ослын шалтгаан авсан арга хэмжээнийхээ талаар  танилцуулав.

2017 онд  нийтдээ үйлдвэрлэлийн 32 осол бүртгэгджээ. Ослын улмаас 45 хүн гэмтсэн байна. Энэ оны байдлаар найман үйлдвэрлэлийн осол бүртгэгдсэн бөгөөд  ослын зургаа нь барилга байгууламжтай холбоотой осол юм. Тэр дундаа  өргөх зөөх мехнанизмтай холбоотой ослууд их байгаа аж.

НМХГ-ын дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга хэлэхдээ “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, журам, стандартыг хангаагүйн улмаас осол гарах шалтгаан болж байна” гэв.

Өргөх механизмын угсралтын болон ашиглалтын үеийн үйл ажиллагааг хангаагүй гарсан дээрх ослуудын зарим нь Эрүүгийн хэрэг  үүсгэж,  Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм. Тухайлбал, 2018 оны гуравдугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр болох Нарны хорооллын урд байрлах таван давхар барилгын ажилд ашиглагдаж байсан ачааны өргүүр унаж хоёр хүн гэмтсэн хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байна.

Зургадугаар сарын 13-ны өдөр “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ий ашиглалтад оруулсан БНХАУ-д үйлдвэрлэсэн тоглоомд зургаан хүүхэд, хоёр том хүн тоглож байгаад зогсох үед хос гар /сум/-ны нэг хугарч дээд талын хөлөгт байсан дөрвөн хүн бүхээгийн хамт доор байрласан хөлгийн бүхээгийн зүүн талыг дарж унасан байна. Тоглоомын гар /сум/-ны хугарсан хэсгийн металл хийц, холбоос шилбэ хуучин ан цав гарсан, ан цав нь 200 мм урттай байжээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг үүсгэж шалгаж байгаа аж.

Дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын 410 дугаар байрны баруун талд байрлах “Алтай констракшн” ХХК-ийн захиалгатай “Саруул” хорооллын дөрөвдүгээр ээлжийн барилга дээр ноцтой осол гарсан. Тодруулбал, 12 давхар бүхий  В7 блокын барилга угсралтын ажлыг хийх явцад цамхагт краны босоо секц хугарсны улмаас түүний дээд хэсэг болох сум, эсрэг ачаа, орой бүхээг угсралтын тавцан зэрэг эд ангиуд 42 м өндрөөс унасан билээ.

Үүний улмаас кранист гэмтэж гурван авто машин кранд дарагдсан. Тус краны угсралт засвар үйлчилгээний ажлыг чанаргүй гүйцэтгэсэн “Жинлүүр их” ХХК, “Өнөр хүч” ХХК-ий тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх дүгнэлтийг Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлж тавдугаар сарын 8-ны өдөр “Жинлүүр их” ХХК-ий тусгай зөвшөөрлийг цуцалж, “Өнөр хүч” ХХК-ий тусгай зөвшөөрлийг  түдгэлзүүлсэн байна. “Алтай констракш ХХК, “Жинлүүр их” ХХК, “Өнөр хүч” ХХК-ийг тус бүрд нь таван сая төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.

Нийслэлийн хэмжээнд нийтдээ ашиглагдаж байгаа лифтний шалгалтын явцад илэрсэн зөрчлийн талаар танилцуулсан юм. Шалгалтаар илэрсэн зөрчил:

Өргөх механизм ашиглагч, эзэмшигч, засвар, үйлчилгээний тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагууд  нь техникийн  паспортад  хийгдэх  ашиглалт засварын талаарх хөтлөлтийг хийж хэвшээгүй,

Ашиглалтад орсон лифт, экскаваторын эзэмшигч ашиглагч нь тэдгээрийн ашиглалт хариуцагч инженер техникийн ажилтныг томилдоггүй

Лифт ашиглагч эзэмшигч нь сэлбэг хэрэгслийн нөөцгүй

Машины өрөөнд лифтний ашиглалтад хамааралгүй тоног төхөөрөмж байрлуулах, эд бараа хураах зөрчлүүд  тус тус илэрчээ. 

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 5

Зочин (112.72.*.*)
2018-06-23 19:33:39
угаасаа зах зээлийн нийгэм биш. орвэлийн гахай тэжээх төдий. юун эххболд% баттулга вэ.

болд (64.119.*.*)
2018-06-23 00:42:59
5ХАН САЯ АРАЙЧДЭЭ. ЭРХИЙГ НЬ ХААГААД ХАМХХД ӨГӨӨЧ БАТТУЛГА ГУАЙ. АДГУУСАНДАА НЭГ ӨДӨРТ ХИЙДЭГ ТАРИАНЫХ НЬ ҮНЭЭР ТОРГООД УХААРАХУУ ТЭ

Зочин (103.26.*.*)
2018-06-22 19:57:17
Энхболдийн монгийг эргэлдуулж байгаа улсуудыг хэн шийтгэх вэ дээ

Зочин (103.229.*.*)
2018-06-22 17:37:47
Эрхийг нь хасах байсан юм.

Зочин (202.70.*.*)
2018-06-22 14:21:18
ингэж бүтнээр хүний мэдээ угаагаад байхдаа яадгийнбэ хаха

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-21 13:26:17 - Улс төр
Н.Номтойбаяр: ЖДҮХС-гийн зээлийн асуудлыг эрх ашгийн зөрчилтэй Сангийн яам шалгаж байгаа нь буруу
2018-11-21 13:17:38 - Эрүүл мэнд
Зүрхний төрөлхийн гажигтай 28 хүүхэд эрүүл болохоор Бээжин хотыг зорьжээ
2018-11-21 13:16:06 - Улс төр
БАЙР, СУУРЬ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй шалтгаан нь юу вэ
2018-11-21 13:13:24 - Спорт
Г.Мандахнаран тэргүүтэй таван бөх Казахстаныг зорив
2018-11-21 12:53:05 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2590 төгрөгийн үнэтэй байна
2018-11-21 12:44:41 - Спорт
Нохой чарганы аялалд Монгол эрчүүд өрсөлдөнө
2018-11-21 12:40:37 - Улс төр
З.Энхболд: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахад хоёрхон кноп дутлаа
2018-11-21 12:35:33 - Спорт
Г.Мандахнаран тэргүүтэй таван бөх Казахстаныг зорив
2018-11-21 12:07:42 - Эрүүл мэнд
Урьдчилан сэргийлэх үзлэгт 1400 гаруй хүүхэд хамрагдлаа
2018-11-21 11:53:24 - Хууль
Амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал дахин хойшлолоо
2018-11-21 11:46:56 - Технологи
Цэвэрлэгч робот танилцуулав
2018-11-21 11:45:51 - Байгаль Орчин
Буудай, төмсний хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломж бүрдсэн байна
2018-11-21 11:35:49 - Улс төр
Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ л гүйцэтгэж байна
2018-11-21 11:24:25 - Эдийн засаг
Амьдралын мөч бүрт хамтдаа
2018-11-21 11:21:43 - Улс төр
Ц.Эрдэнэбаяр: Шатахууны үнэ хоёрдугаар сараас бууна
2018-11-21 11:16:55 - Улс төр
Засгийн газрын тогтворгүй байдлаас үүдэж “Гэрэгэ” бондын ханш буурчээ
2018-11-21 11:10:29 - Хууль
Б.Гүнчинсүрэн: Түүх, Археологийн хүрээлэн малтлага судалгаанд оролцоогүй
2018-11-21 11:08:26 - Нийслэл
О.Ундрал охины ангийнханд сая төгрөг хандивлаж, багшийг нь шагнажээ
2018-11-21 11:04:43 - Улс төр
Дэд сайд Ш.Лхамсүрэн, ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор нарыг ажлаас нь чөлөөллөө
2018-11-21 11:04:17 - Нийслэл
“Ган үзэг-2018” сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулна
2018-11-21 10:26:01 - Нийслэл
Байшин шатаж, бага насны хүүхдүүд түлэгджээ
2018-11-21 10:18:39 - Спорт
Н.Түвшинбаяр тэргүүтэй 14 жүдоч Осакагийн Их дуулгад зодоглоно
2018-11-21 09:54:40 - Улс төр
Засгийн газрын хуралдаан болно
2018-11-21 08:04:29 - Байгаль Орчин
Улаанбаатарт 8 градус хүйтэн байна
2018-11-21 07:59:58 - Улс төр
Д.Амарбаясгаланг “ЯВУУЛАХ” уу, авч үлдэх үү
2018-11-21 07:57:38 - Энтертайнмент
Д.Отгонжаргал: Өдөр тутамдаа өмсөж болохуйц маш энгийн хийцтэй даашинз шинэ жилээр ТРЕНД болно
2018-11-21 07:57:26 - Нийслэл
Шударга ёсыг Ц.Нямдоржоос эхлүүлье нээлттэй сонсгол хийв
2018-11-21 07:52:25 - Хууль
Орцны жижүүр эмэгтэйг хүүхдээ төрүүлээд хаясан байж болзошгүй гэжээ
2018-11-21 07:46:34 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-11-20 18:30:02 - Нийслэл
“Улаанбаатарын мөнгөн шөнө” шоу тоглолтын найруулагчийг сонгон шалгаруулна гэв
2018-11-20 18:22:41 - Байгаль Орчин
Ойрын өдрүүдэд цас орохгүй, өдөртөө бага зэрэг дулаарна
2018-11-20 18:14:43 - Эрүүл мэнд
Монгол хүүхдэд долоон төрлийн вакцин хийж байна
2018-11-20 18:07:09 - Спорт
М.Нандинцэцэг ДАШТ-д хүрэл медалийн болзол хангалаа
2018-11-20 16:59:19 - Улс төр
Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ
2018-11-20 16:42:24 - Улс төр
Ардчилсан нам Засгийн газрыг огцруулахыг дэмжлээ
2018-11-20 16:35:45 - Спорт
Бухарестын дэвжээнээс манай бөхчүүд дөрвөн медаль хүртлээ
2018-11-20 16:24:20 - Эдийн засаг
Эрдэнэт үйлдвэрийн есөн сарын үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлт
2018-11-20 16:00:17 - Улс төр
Тавантолгой: Хятадын тал нүүрсний татан авалтаа эхлүүлжээ
2018-11-20 15:59:29 - Нийслэл
Даунтай залуус иргэний андгай өргөх ёслолд анх удаа оролцоно
2018-11-20 15:34:21 - Нийслэл
Б.Нямдаваа: МСҮТ-д мэргэжил эзэмшигчдийн 70 орчим хувь нь бүрэн ажлын байраар хангагддаг
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-20 08:17:22 - Улс төр
Засгийн газар ОГЦОРНО, ОГЦРОХГҮЙ
2018-11-20 08:02:27 - Хууль
ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон компаниудын захирлуудыг баривчилж эхэллээ
2018-11-20 07:49:02 - Хууль
УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбат зѳвлѳхөө халдлагад ѳртсѳн хэмээн худлаа мэдээлэл хийжээ
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-19 15:42:23 - Улс төр
Өнөөдөр Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина
2018-11-19 07:48:05 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан ББСБ-тай УИХ-ын гишүүдийн асуудлыг ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ
2018-11-19 11:29:41 - Улс төр
ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор ажлаа өгөх өргөдлөө гаргажээ
2018-11-20 14:56:03 - Улс төр
БАЙР СУУРЬ: Засгийн газрыг огцруулах үндэслэл хэр бодитой вэ
2018-11-19 07:43:41 - Орон нутаг
Тавантолгойд Ерөнхий сайдыг ирэх сургаар хэдэн халтар жолоочийг ийш тийш нь нуусан