БАЙНГЫН ХОРОО: "Тавантолгой"-н 30 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжлээ

Түгээх    
2018-06-22 14:54:21 - Улс төр

ezbhorooУИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх” тухай  тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалан Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх зохицуулалтыг тусгасан байна. Мөн тус ордын хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хөрш орнуудтай хэлэлцээ хийх, Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станцыг Тавантолгойн ордыг түшиглэн барих асуудлыг эцэслэн шийдвэрлэх талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллах зэрэг асуудал тусгажээ.

Түүнчлэн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги, Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлд тусгай зориулалтын авто зам барих болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх зэргийн тусгасныг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар танилцууллаа.

Тогтоолыг баталснаар Тавантолгойн орд газрыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого, эрх зүйн орчин тодорхой болох бөгөөд эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, иргэдийн хувьцааны ханш өсөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, олон улсын зах зээлд борлуулах боломж бүрдэнэ хэмээн Засгийн газар үзэж байгаа аж.

Хэлэлцүүлгийн үеэр Д.Эрдэнэбат гишүүн тогтоолын төслийг яаралтай хэлэлцэх болсон шалтгааныг тодруулахад УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир “Засгийн газраас тогтоолын төслийг яаралтай дэгээр өргөн барьсан бөгөөд хаврын чуулганы хугацаа дуусах дөхөж байгаа тул өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатай хэмээн тайлбарлав.

Мөн Л.Энх-Амгалан гишүүн 30 хувийн нэгж хувьцааны үнийг хэрхэн тооцож байгааг тодруулав. Сайд Д.Сумъяабазар “Одоогоор иргэдийн гар дээр байгаа нэгж хувьцаа 933 төгрөг бөгөөд гадаад, додоотын зах зээлд гаргах хувьцааг энэ үнээс дээгүүр байлгах бодлого, төлөвлөгөө боловсруулж байна” гэлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, “Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажиллаж байгаа, энэ компанийн тодорхой хувийг эргэлтэд оруулснаар одоо байгаагаасаа илүү ашигтай ажиллана гэсэн тооцоо, судалгаа бий юу. Газрын доорхи баялаг ард түмний өмч гэж Үндсэн хуульд заасан. Гэтэл энэ компанийн тодорхой хувийг гадаадын зах зээлд борлуулснаар Үндсэн хуулиа зөрчих юм биш үү” гэж асуув.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өндөр байгаа энэ үед  эдийн засгээ сэргээж, ажлын байр нэмэгдүүлэх хэрэгтэй. Тавантолгойг улстөржүүлэхгүйгээр ажиллуулах ёстой. Нэн тэргүүнд дотоодын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаална” гэлээ. Санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн 90 хувь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 8

30 huv ni hyatadiin medeld (91.231.*.*)
2018-06-23 19:41:33
Ene Mi.Enhboldiin erliizuud huch turen zutguulseer baigaad Tavan tolgoin 30 huviig hyataduudad beleglej undesendee dahin Petro china shig buteegdehuun huvaah geree gedeg ulger yarij luivar,hulgai deeremdeltee Mongoliin urvagch shunaltai gishuudied songuulid songogdohod ni munguur tetgej sponsorloj baisaniihaa hatruugaa barij Mongoliig dahin horloh bas dahin neg Mongold ashiggui Oyutolgoin araas Tavan Tolgoin ordiig oruulah zam ruu oruullaa.Mongold ashiggui bol odoo ene orduudig zaaval ashiglah albagui hav daraad hoich uedee uldeesen ni hojootoi baisan yum daa.

Монгол (66.181.*.*)
2018-06-23 10:49:37
Эрдэнэтийг хувьд огчлоо гээд буцааж авсан хэрүүлтэй одоо яагаад ТТ г зарах болов Тэнэг Ухна малаас ч доор гэж монголчуудыгаа доромжилж ханахгүй дээдэс юмаа

Зочин (112.72.*.*)
2018-06-22 19:30:41
Ойлгомжтой боллоо 60 тэрбум гэж долоогчид нь сэвээд эхэлсиймаа даанч ухэр монголчуудыг 60 тэрбумын улгэрээр хэрэлдуулээд байсан ийм учиртай байж ходогдоржийн ороосон дугуй ховдогтулга нь ингээд 4 жил хошгируулан ховдоглох нь дээ

Зочин (1.25.*.*)
2018-06-22 17:37:54
ИЙМ НАЙДВАРГҮЙ ЮМЫГ АВАХ ГАНЦ Ч ГАДНЫ КОМПАНИ БАЙХГҮЙ ӨӨРСНӨӨ ХЯМДААР ЦОХИХ ЗАЛЬТ МЭХ Л ХИЙЖ БАЙНА Ш ДЭЭ ДАРАА НЬ ОТ-ЫН ХЭРҮҮЛЭЭС Ч АЙМААР ЮМ БОЛНО ДОО

Зочин (27.123.*.*)
2018-06-22 16:35:24
Bolj baigaa yum bish uu? Sumya Sain bna bnaa.

цэцэг (59.153.*.*)
2018-06-22 15:56:39
энэ худалаа хүрэлсүх сумьбазар нар идэх ээлж гээд олгочихож !

М (202.179.*.*)
2018-06-22 15:35:33
АРДЧИЛСАН НАМ ХУЛГАЙЧ Ч АРДЫН НАМ МӨН Л ХУЛГАЙЧ ЮМ!!!

Зочин (66.181.*.*)
2018-06-22 14:57:23
zugaalna da

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-18 17:02:17 - Нийслэл
“Найрамдал” цогцолборыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа
2018-07-18 17:00:40 - Шар
СТА Т.Дэлгэрмөрөн дурлалт бүсгүйгээ олонд ил болгов
2018-07-18 16:50:06 - Нийслэл
Гэрэлт гудамжийг тогтмол хянаж, дутагдлыг арилгана
2018-07-18 16:49:34 - Спорт
3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Тулгыг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав
2018-07-18 16:36:19 - Нийслэл
Асашёорюү Д.Дагвадорж япончуудад 10 мянган ам.доллар хандивлажээ
2018-07-18 16:13:21 - Гадаад
Мексикт цэргийн онгоц сүйрчээ
2018-07-18 16:03:58 - Хууль
Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан
2018-07-18 15:54:44 - Орон нутаг
Архангайд 12 орны 40 гаруй эрдэмтэн чуулж байна
2018-07-18 15:53:20 - Спорт
Жакартаг зорих эмэгтэй сагсан бөмбөгчдийн нэр тодорлоо
2018-07-18 15:49:47 - Хууль
Ах дүүс рүү бензин цацаж шатаасан иргэнийг баривчлан шалгаж байна
2018-07-18 15:27:06 - Байгаль Орчин
Гол усны ослоор 48 хүн амь насаа алджээ
2018-07-18 15:24:20 - Нийслэл
Баяр наадмын өдрүүдэд 179 тонн хог цэвэрлэжээ
2018-07-18 15:20:00 - Нийслэл
Өчигдөр 29 хүний амь насыг авран хамгаалжээ
2018-07-18 15:08:53 - Улс төр
Г.Ариунбуян: Өлгий сумын 530 айл өрхийн 2512 хүн гамшигт нэрвэгдээд байна
2018-07-18 15:00:55 - Шар
Казакстан руу хууль бусаар машин оруулж зардаг монгол "мафи"-ийг мөрдөж эхэлжээ
2018-07-18 14:57:06 - Эдийн засаг
СТАТИСТИК: Нийгмийн даатгалын сангийн зарлага 1.1 их наяд төгрөгт хүрчээ
2018-07-18 14:48:53 - Нийслэл
Монголд 92 орны 9600 иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна
2018-07-18 14:46:29 - Шар
Германы “Чингис хаан” хамтлаг ирэх жилийн наадмаар Монголд тоглолтоо хийнэ
2018-07-18 14:40:04 - Нийслэл
Морьт, завьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна
2018-07-18 14:39:11 - Нийслэл
Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны анхдугаар хуралдаан боллоо
2018-07-18 14:32:29 - Улс төр
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррестэй уулзав
2018-07-18 14:08:31 - Нийслэл
Яармагийн гүүр бүрэн засварлагдаж дууссанаар замын түгжрэл 50-60 хувь буурна
2018-07-18 14:05:24 - Гадаад
Европын холбоо Япон улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулав
2018-07-18 13:56:51 - Улс төр
“Төвийн бүсийн чуулга уулзалт-2018” энэ сарын 20-ноос 23-ны өдрүүдэд болно
2018-07-18 13:18:11 - Орон нутаг
Шүлхийтэй малаа нуусан малчдад торгууль ногдуулав
2018-07-18 13:08:23 - Спорт
Шатарчин охид Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгалаа
2018-07-18 13:01:36 - Гадаад
Трампыг Их Британид айлчлах үеэр түүнтэй хамт явсан тагнуулын ажилтан нас баржээ
2018-07-18 12:57:21 - Орон нутаг
Хаягдлын даланг сэргээн засварлажээ
2018-07-18 12:52:42 - Улс төр
Гадаадад тэтгэлгээр суралцах оюутнуудад батламж гардуулав
2018-07-18 12:42:00 - Улс төр
УИХ-ын гишүүд 2019 оны хаврын чуулганаас хурууны хээгээр санал хураалтад оролцоно
2018-07-18 12:37:38 - Спорт
Залуу бөхчүүд Энэтхэгийн дэвжээнд зодоглоно
2018-07-18 12:28:54 - Шар
113 жилийн өмнө живсэн, Оросын “эрдэнэсийн хөлөг онгоц” олджээ
2018-07-18 12:04:55 - Орон нутаг
Өмнөговь аймгаас олдсон цогцос хэн болохыг тогтоожээ
2018-07-18 11:58:23 - Орон нутаг
Сэлэнгэ аймагт үер бууж, дөрөвдүгээр цэцэрлэг усанд автав
2018-07-18 11:53:30 - Орон нутаг
Баян-Өлгийд үерт нэрвэгдсэн өрхийн тоо 530-д хүрсэн гэв
2018-07-18 11:41:24 - Эдийн засаг
Өрхийн нийт өр өмнөх оныхоос 18.2 хувиар өсчээ
2018-07-18 11:28:57 - Байгаль Орчин
Тарваган тахлын эсрэг дархлаажуулалт явагдаж байна
2018-07-18 11:26:32 - Хууль
Машин нь жалга руу унаж, хоёр иргэн цонхоор шидэгдсэн байжээ
2018-07-18 11:21:14 - Улс төр
Засгийн газар хуралдахгүй
2018-07-18 11:08:07 - Хууль
АТГ-ын дарга Х.Энхжаргал, С.Баяр нарын уулзсан бичлэг олон нийтэд ил болов
Их уншсан
Их сэтгэгдэлтэй