М.Пүрэвсүх: Бүргэдээ хар нялхаас нь тэжээсэн болохоор бүр ижил дасал болчихдог юм

Түгээх    
2018-07-14 10:54:18 - Энтертайнмент

Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт багтсан “Дээлтэй Монгол” наадам 12 дахь жилдээ зохион байгуулагдсан билээ. Тус наадамд нийслэлийн бүх дүүргээс иргэд, аж ахуйн нэгж оролцож үндэсний дээл хувцас, ахуй соёлоо танилцуулсан юм. Энэ үеэр казак түмний төлөөлөл болох М.Пүрэвсүхтэй цөөн хором ярилцлаа.

-“Дээлтэй Монгол” наадамд аль дүүргээс хэд дэх жилдээ оролцож байна вэ?

-Би налайх дүүргээс дөрөв дэхь жилдээ оролцож байна. Энэ жил Манай дүүргээс маш олон хүн энэ наадамд оролцохоор ирсэн байгаа.Үндэснийхээ дээл хувцас, эдлэл хэрэглэл, гоёл зүүсгэлээрээ гангаран алхаж буй хүмүүс их сайхан харагдаж байна. Монголчууд чинь эрт дээр үеэс ахуй соёлоо хадгалж түүгээрээ бахархаж ирсэн ард түмэн шүү дээ. Одоо ахуй соёлоороо дэлхийд танигдах л үлдээд байна.

-Энэ жилийн наадам өмнөх жилээс юугаараа онцлог байна вэ?

-Жил жилийн наадам өөр өөрийн гэсэн онцлог шинжтэй байдаг. Нийслэл хот төдийгүй хөдөө орон нутгаас маш олон хүн зорьж ирсэн байна. Мөн Монгол наадгайн, дээл урлалын, язгуур урлагийн, хөгжмийн, уран бичлэгийн, Казак түмний өргөө зэрэг өөрсдийн онцлог бүхий барьсан нь иргэд жуулчдад Монгол үндэстний зан заншил, уламжлал өв соёлыг танилцуулсан сайхан наадам болж байна.

-Бүргэдтэй ирсэн болохоор хүмүүс их сонирхож байна. Харин бороонд нороод жоохон зутарчихав уу?

-Налайх дүүрэг Казак хүмүүстэй холбоотой байдаг болохоор энэхүү арга хэмжээнд бүргэд авч ирсэн юм. Хүмүүс бүргэдтэй ирэхээр их сонирхдог юм. Ялангуяа гадаад, дотоодоос ирсэн жуулчид, аялагчид  их сонирхож байна. Барьж үзнэ хамт зургаа даруулна. Гэхдээ өнөөдөр ийм их бороо орно гэж бодсонгүй. Бүргэдээ жоохон норгочихлоо.

-Бүргэд тэжээгээд хэдэн жил болж байна вэ?

-Бүргэд тэжээгээд 17 жил болж байна. Энэ бүргэдээ бол дэгдээхий байхаас л нь тэжээж эхэлсэн. Дэлхийд шувуугаар ан хийдэг үндэстэн тун ховор бөгөөд тэндний нэг нь казакчууд шүү дээ.Тиймээс би ямарч наадамд очсон бүргэдээ аваад л явдаг. Энэ нь түүх соёлоо сурталчилж, таниулж буйн нэг хэлбэр гэж боддог.

-Таныг бүргэдээ үнэссэн чинь хүмүүс их гайхаж байна. Яаж өөртөө дасгаж, сургадаг вэ?

-Харин тийм ээ. Бүргэдээ үнсэхээр хүмүүс их гайхаад байдаг юм. Зарим хүмүүс харвал заваарсан юм л гэж бодож байгаа байх. Бидэнд бол тийм биш. Бүргэдээ хар нялхаас нь тэжээсэн болохоор бүүр ижил дасал болчихдог юм. Харин ан хийж сургахын тулд нилээн хичээл зүтгэл шаардана. Бүргэдийг эхлээд савлуур дээр суулгаж сургадаг юм. Өөрөөр хэлбэл, хоёр шонгийн хооронд сур татаж байгаад түүн дээрээ бүргэдээ суулгана гэсэн үг. Дараа нь гар дээрээ авч явдаг болно. Морин дээр сургана. Хамгийн сүүлд ан хийж сургана.

-Бүргэдийг их цэвэрч амьтан гэж сонссон арчилгаа хэр шаарддаг вэ?

-Тийм ээ, бүргэд их цэвэрч амьтан. Арчилгаа нэг их шаардаад байдаггүй юм. Хумсыг нь урт ургачихвал засаж янзална. Махчин амьтан учир хоолыг нь тааруулж өгнө.

                                                                                                                        Б.АЛТАНБАГАНА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 4

алуурчин (202.9.*.*)
2018-07-15 08:26:06
амжилт

Зочин (103.212.*.*)
2018-07-15 00:24:44
harts n

Зочин (202.179.*.*)
2018-07-14 23:14:50
Tengeriin jigvvrteneec bvrged jinxene erelxeg snyvyy mun idleg snonxor ene xoyor zorigtoi jigvvrtnvvd vgvi bilee olon ylc ornyyd cvldendee zalcnaac kazakyyd jinxene ytgaar n snyvyytaigaa xaritsaj garsnyyldag yumdaa snonxor bol Mongol snvteen bvrged kazakyydiin baxarxalt snyvyy daa

Монгол сөнөж бн (77.81.*.*)
2018-07-14 16:53:50
Хэдэн бүргэд олж авч хэдэн цаас хийе байз

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-18 17:43:43 - Нийслэл
“TSETSERLEG UB” аппликэйшний сургалт боллоо
2018-10-18 17:42:28 - Нийслэл
Эрдэнэт үйлдвэрийн соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-18 17:10:49 - Гадаад
“Су-27” сөнөөгч онгоцны сүйрлийн улмаас амиа алдсан америк нисгэгчийн нэр ил болжээ
2018-10-18 16:46:00 - Боловсрол
ШУТИС-ийн профессорууд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдаар бүл нэмэв
2018-10-18 16:36:54 - Нийслэл
Цайзаас зүүн Алтан-Өлгий рүү өгсөх замыг засаж дууслаа
2018-10-18 16:34:21 - Орон нутаг
"Эрдэнэт үйлдвэр" ХХК 40 жил
2018-10-18 16:00:46 - Улс төр
Шадар сайдыг Куба Улсад урив
2018-10-18 16:00:20 - Улс төр
ФОТО: ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу манай улсад айлчиллаа
2018-10-18 15:23:18 - Хууль
“Kinder police” буюу цэцэрлэгийн эргүүлүүд ажиллаж эхэлнэ
2018-10-18 15:14:29 - Эрүүл мэнд
“Дархлаажуулалтын 10 хоног“ эхэллээ
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-18 14:58:50 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгуг хүлээн авч уулзав
2018-10-18 14:54:28 - Улс төр
Ерөнхийлөгчийн тэтгэлэг зарлагдлаа
2018-10-18 14:50:04 - Байгаль Орчин
“Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ
2018-10-18 14:36:47 - Боловсрол
“Спорт ба хөгжил” улсын дөрөвдүгээр зөвлөгөөн болж байна
2018-10-18 14:33:44 - Энтертайнмент
Сергей Шойгуг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнав
2018-10-18 14:19:12 - Улс төр
Ч.Хүрэлбаатар: Ирэх онд гурван ээлжээр хичээллэдгийг болиулах зорилт тавьсан
2018-10-18 14:18:36 - Нийслэл
Гурван цэцэрлэг, нэг сургууль барихаар газар чөлөөлөв
2018-10-18 14:12:24 - Улс төр
Путины мэндчилгээг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжлав
2018-10-18 14:04:41 - Улс төр
Д.Сумъяабазар: "Сентарра Гоулд" хувьцаагаа зарсан талаар мэдээлэлгүй байна
2018-10-18 13:59:30 - Нийслэл
Чехийн виз мэдүүлгийн төвтэй боллоо
2018-10-18 12:57:44 - Гадаад
Сэтгүүлч Хашоггийн асуудлаар Саудын Арабын Консулын газарт нэгжлэг шалгалт хийж дуусчээ
2018-10-18 12:38:06 - Байгаль Орчин
Улсын хэмжээнд ургац хураалтын ажил 73 хувьтай байна
2018-10-18 12:33:47 - Нийслэл
Баянзүрхийн гүүрний ажил 63.5 хувьтай байна
2018-10-18 12:26:49 - Шар
БНСУ-д ажиллахаар очсон бага ангийн багш эмэгтэй нас баржээ
2018-10-18 12:12:51 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн хараат бус гишүүдийг томилно
2018-10-18 12:02:53 - Спорт
Олимпын анхны алдартнуудын хөрөг бүхий мөнгөн зоосыг гардууллаа
2018-10-18 11:59:58 - Шар
Г.Ариунбаатар АСЕМ-ын зочдод тоглолтоо толилуулахаар болжээ
2018-10-18 11:55:21 - Эрүүл мэнд
“Дархлаажуулалтын 10 хоног”-оор 0-15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулна
2018-10-18 11:53:00 - Улс төр
Чуулган: “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 болон 51 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажлыг эрчимжүүлэхийг шаарджээ
2018-10-18 11:40:00 - Нийслэл
Ирэх сарын 1-нээс цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт хэрэгжинэ
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 11:03:09 - Улс төр
Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Ерөнхий шүүгчид гомдол гаргажээ
2018-10-18 10:56:40 - Улс төр
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу айлчилж байна
2018-10-18 10:54:22 - Нийслэл
Цэрэг татлага МАРГААШ эхэлнэ
2018-10-18 10:49:46 - Шар
Дэлхийн хошой аварга Шохей Оно Монголд иржээ
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-18 10:37:53 - Нийслэл
АТГ: Хурандаа Ч.Болдбаатар хураагдсан 1.3 сая ам.доллартай холбоогүй
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-16 16:35:39 - Шар
Төрийн дууллынхаа мөрүүдийг дуулсан хятад бүсгүйг шоронд хорьжээ