Францчууд 20 жилийн дараа дахин дэлхийн “Алтан дагина” цомын эзэн болов

Түгээх    
2018-07-16 09:13:10 - Спорт

fr

-52 ЖИЛИЙН ДАРАА ЗУРГААН ГООЛ ОРУУЛСАН ТҮҮХЭН ТОХИОЛДОЛ-

Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөгийн 21 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын алтан цомын төлөөх тэмцээн амжилттай болж, Францын шигшээ багийн ялалтаар өндөрлөлөө.

Улаанбаатарын цагаар 23 цаг (VII/16)-т Хорват, Францын шигшээ багийн тоглолт эхэлж, франчууд 4:2-оор хожиж, Дэлхийн аваргын "Алтан дагина" цомын эзнээр хоёр дахь удаагаа тодров.

Тоглолтын эхний хагасын 19 дэх минутад Гризманны хийсэн торгуулийн цохилтыг Манджукич мөргөж, өөрийн хаалганд авто гоол оруулснаар 1:0-ээр францчууд тэргүүлж эхэлсэн бол Хорватын багийн хувьд тоглолтын 28 дахь минутад Иван Перишич торгуулийн цохилтоос Францын хаалганд гоол оруулснаар багуудын оноо тэнцэж, тэмцээний уур амьсгалыг өөрчилж чадсан юм.

Тус тоглолтын 38 дахь минутад Перишичийн гар бөмбөгөнд хүрснээр Гризманн 11 метрээс торгуулийн цохилт хийж, амжилттай гоол оруулснаар 2:1-ээр францчууд тэргүүлж эхлэв.

Франц Хорватын хоёрдугаар хагасын тоглолтын 59 дэх минутад Погба Хорватын хаалганд гоол хийснээр Францчууд 3:1-ээр хожиж эхэлсэн бол 65 дахь минутад Люка Эрнандесийн дамжуулалтаар Мбаппе дахин гоол оруулж 4:1-ээр хорватчуудыг Францын шигшээ баг илүүрхэж эхэлсэн билээ.

Тоглолтын 69 дэх минутад Марио Манджукич Хорватын шигшээгийн багийн уур амьсгалыг сэргээсэн гоолыг Францын хаалгачийн алдааг ашиглан хийж, 4:2 болгож чадав. Энэхүү түүхэн тоглолтын сүүлийн хагасын 21 /+5/ минутын турш хорватууд ширүүн довтолсон ч дахин гоол оруулж чадалгүй цаг өндөрлөснөөр Францын шигшээ баг 20 жилийн дараа 2 дахь удаагаа 2018 оны Дэлхийн аваргын “Алтан дагина” цомын эзэн болсон юм.

Энэхүү ДАШТ-ий нэг онцлог нь аваргын төлөөх шигшээ тоглолтод 1966 оны ДАШТ-ээс хойш буюу 52 жилийн дараа 6 гоол оруулсан тохиолдол болж байна.

Бүтэн сар гаруйн хугацаанд үргэлжилсэн Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий шилдэг тоглогч /Алтан бөмбөгийн эзэн/-оор Хорватын шигшээ багийн ахлагч, хагас хамгаалагч Лука Модрич, хамгийн шилдэг залуу тоглогч /Мөнгөн бөмбөг/-оор Францын шигшээ багийн довтлогч, 19 настай Килиан Мбаппе нар тус тус тодров.

Тэмцээний шилдэг хаалгач /Алтан бээлий/-аар Бельгийн хаалгач Тибо Куртуа, шилдэг "Мэргэн бууч"-ийн “Золотой бутс” /алтан пүүз/ буюу хамгийн олон /6 гоол/ гоолын эзнээр Английн шигшээ багийн тамирчин Харри Кейн тодорсон юм. ДАШТ-ий хамгийн шилдэг шүүгчээр Аргентины Нестор Питана шалгарав.

Д.ТУЯА

fr

fr

fr

fr

fr

fr

fr

fr

fr

fr

fr

fr

fr

fr



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 22

зочин (66.181.*.*)
2018-07-30 22:10:00
Хөлбөмбөг агуу хаан спорт гэдэг нь маргашгүй үнэн.Гэхдээ энэ улс төр урлаг спортоор дамжуулаад мөнгөний бизнес хийдэгээ дэлхий нийтээрээ бүгд болчихвол мөн ч сайханаа.Тэр үед л дэлхийд жинхэнээсээ энх тайван тогтох байх даа.Ай даа Бурхан тэнгэр минь ивээж туслаач.

zochin (66.181.*.*)
2018-07-30 22:03:09
Politics and sport, art are not worlds financial money businesses.

zochin (66.181.*.*)
2018-07-30 22:01:52
Politics and sport,art are not worlds financial money businesses.

Зочин (73.59.*.*)
2018-07-17 01:03:53
Та нар үхэр хөл бөмбөг тоглож байхыг үзсэн юм уу?

Зочин (66.181.*.*)
2018-07-16 21:20:10
Orkuud yasanch chadahgui.bi medej baina.

Зочин (66.181.*.*)
2018-07-16 21:20:09
Orkuud yasanch chadahgui.bi medej baina.

Зочин (202.9.*.*)
2018-07-16 20:38:12
монгол ч чадах уу. хөлбөмбөг тоглож. бид 12- р хороололд оросуудтай тоглохдоо хэмх биедүүлдэг байсанаа санаж байна.

Зочин (202.180.*.*)
2018-07-16 19:09:22
Сэтгүүлчээ энэ чинь Алтан Дагина биш ээ! Алтан Дагиныг Бразилийн шигшээ 1970 онд 3 дахь удаагаа ялаад бүр мөсөн гэртээ авчирч ирсэн. Энэ бол зүгээр л алтан цом. Жаахан түүх уншаачээ!

Зочин (202.9.*.*)
2018-07-16 17:56:15
агуу франц

Орк (202.131.*.*)
2018-07-16 17:12:09
Оркууд хөлбөмбөг тоглож чадах уу?

Зочин (27.123.*.*)
2018-07-16 16:08:56
Xorvat yls ev nairamdaltai.xvmvvs ni tom bietei zovlon vzsen bie biedee tysaldag yxaantai.manaixan esregeere

Зочин (103.26.*.*)
2018-07-16 15:36:41
3-ХАН САЯ МӨРТЛӨӨ ЯДУУРЛААС ГАРЧ ЧАДАХГҮЙ БАЙЖ ОЛОН ЮМ ХУЦАХ ХЭРЭГГҮЙ МАНГУУНУУДАА.

ZOCHIN (124.158.*.*)
2018-07-16 14:55:42
mongolchud uul n bagaas n beltgebel chadna da

Ганаа (37.168.*.*)
2018-07-16 14:49:21
Монгол улс хөл бөмбөгийн баг бэлдэх хэрэгтэй байна. Манай залуучууд бусад орноос тутахгүй. Хамгийн тод давуу тал бол бид ээжийнхээ сүүгээр хүн болсон шөрмөстэй хүмүүс. Угжны хүүхдүүд насан туршдаа цаанаа л нэг сульдаа байдаг. Европын орнууд бүгд угжных. Сайн анзаарах хэрэгтэй. Тэдэнтэй адилхан стандарт бэлтгэл хийхэд л хол илүү болно.

Зочин (85.0.*.*)
2018-07-16 14:40:55
uher mongolchuud barildhaas oor chadah yum ugui bilee

Зочин (202.179.*.*)
2018-07-16 14:02:43
Хорват 4 сая хүнтэй. Монгол 3 сая. Чадахгүй гэх газаргүй.

Зочин (27.123.*.*)
2018-07-16 13:08:37
Mongol xvnii xul bogino yxaan xvrexgvi bxaa.ydaj bxd uvul xviten xvmvvs ataarxyy xoron.xyviarlaj irsen mungiig ni xylgailj idseer bgd tsalingaa avch chadaxgvi tamirchid ni tyrax bx demii bx

Zochin (103.57.*.*)
2018-07-16 12:57:17
Mongol zaluuchuud beltgeltei uls ni togloltiin talbaigaar hangaad ugvul ypon, Korea 2_oos dutahgui l baimaar ter Mongoliin hul bumbugiin holboo orj irsen mungiig huvaaj ideed suudag gesen har lalaruud.

Zochin (103.57.*.*)
2018-07-16 12:56:13
Mongol zaluuchuud beltgeltei uls ni togloltiin talbaigaar hangaad ugvul ypon, Korea 2_oos dutahgui l baimaar ter Mongoliin hul bumbugiin holboo orj irsen mungiig huvaaj ideed suudag gesen har lalaruud.

Зочин (103.229.*.*)
2018-07-16 12:33:14
Сэтгүүлчээ наа зурагныхаа эх сурвалжийг бичээч! Зохиогчийн эрх шүү дээ

Зочин (27.123.*.*)
2018-07-16 11:32:13
5-7 наснаас эхэлж системтэй бэлтгэл хийснээр, шантралгүй бүх цагаа хөлбөмбөгт зориулснаар сая хөлбөмбөгчин болно. Монголд хөл бөмбөгийн мэргэжилтэн ажилладаг ч үр дүн гараагүй байна.

Зочин (122.201.*.*)
2018-07-16 11:10:25
Монголд нэг гайгуй баян нохор хэдэн хуухэд шилж аваад бэлдээд дэлхийн аврага болж чадахгуй л юм байхдаа. Тэгвэлч естой гое оо айн

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-21 12:25:07 - Нийслэл
Цэцэрлэгийн цахим бүртгэл дуусахад хоёр өдөр үлдлээ
2018-08-21 12:19:56 - Спорт
Уулчин Ч.Мөнгөндалай: Эльбрусийн оргилд Монгол Улсынхаа далбааг мандуулаад ирлээ
2018-08-21 12:14:23 - Энтертайнмент
Алкохолгүй амьд хөгжмийн тоглолтыг 100 орчим залуус үзжээ
2018-08-21 12:08:30 - Эрүүл мэнд
Байгалийн гамшгийн үед идэвх зүтгэлтэй ажилласан эрүүл мэндийн ажилтнуудыг шагналаа
2018-08-21 12:04:39 - Эрүүл мэнд
Япон, Монголын анагаах ухааны III форум болж байна
2018-08-21 11:46:47 - Энтертайнмент
МУГЖ Г.Ариунбаатар “The Saint Petersburg Court Chapel” театрт бие даасан тоглолтоо хийнэ
2018-08-21 11:45:44 - Улс төр
Д.Сумъяабазар сайд БНХАУ-ын ӨМӨЗО-д айлчлав
2018-08-21 11:42:16 - Нийслэл
Нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалт явагдаж байна
2018-08-21 11:36:36 - Нийслэл
Таван дүүргийн дараах байршлуудад цахилгаан түр хязгаарлана
2018-08-21 11:34:56 - Хууль
З.Баянсэлэнгийг шүүх хуралд С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар гэрчийн мэдүүлэг өгчээ
2018-08-21 11:22:03 - Байгаль Орчин
Мазаалай хамгаалах чиглэлд төсөл хэрэгжиж байна
2018-08-21 11:16:44 - Спорт
Азийн наадам: Өнөөдрийн тэмцээний хуваарь
2018-08-21 11:10:10 - Орон нутаг
Дарханд таван настай охин сураггүй алга болжээ
2018-08-21 11:05:40 - Спорт
Азийн наадмаас А.Батцэцэг, Э.Сумьяа нар хүрэл медаль хүртлээ
2018-08-21 11:03:33 - Хууль
Яамдаас согтууруулах ундаа илэрчээ
2018-08-21 10:59:20 - Нийслэл
“UB Food Festival” энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана
2018-08-21 10:40:47 - Боловсрол
Зургаан настнуудыг 10 хоног бүртгэнэ
2018-08-21 10:05:57 - Нийслэл
Сэргээн босголтод оролцсон зарим албан хаагчдад Төрийн шагнал гардуулна
2018-08-21 08:19:27 - Байгаль Орчин
Улаанбаатарт 22 хэм дулаан байна
2018-08-21 08:17:45 - Спорт
Дэлхийн аварга П.Орхон: Кыргызстаны бөхөөс даагаа нэхэж, 11:0-ээр ялсандаа сэтгэл хангалуун байна
2018-08-21 08:17:43 - Энтертайнмент
Т.Оюунчимэг: “Ялгуун” брэнд түүх, соёл, өв уламжлалыг орчин үеийн хэрэглээнд шингээснээрээ хамгийн том давуу талтай
2018-08-21 08:17:39 - Улс төр
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн тавьсан шаардлагад М.Энхболд дарга хариу өгсөн үү
2018-08-21 08:17:36 - Боловсрол
АНУ-ын ахлах сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцах хөтөлбөрт оролцогчдын шалгаруулалт явагдана
2018-08-21 08:17:34 - Эдийн засаг
АИ92 бензиний үнэ 25-30 төгрөгөөр нэмэгджээ
2018-08-21 08:17:23 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-08-20 19:26:28 - Эдийн засаг
Долларын ханш өсөв
2018-08-20 19:12:05 - Спорт
ОУХМ Э.Сумъяа хүрэл медалийн төлөө барилдана
2018-08-20 18:47:45 - Шар
Хүүтэйгээ 65 жилийн дараа уулзав
2018-08-20 18:06:19 - Спорт
МУГТ П.Орхон алтан медалийн төлөө барилдана
2018-08-20 17:53:43 - Боловсрол
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн IX форум болно
2018-08-20 17:47:08 - Нийслэл
Ирэх амралтын өдрүүдэд “UB Food Festival” болно
2018-08-20 17:35:29 - Орон нутаг
Өлгийд үерт өртсөн айлуудад халуун бууруулах, өвдөлт намдаах эмийг витамин хэмээн тараажээ
2018-08-20 17:32:41 - Хууль
ББСБ-уудын нэрийг барьж залилан хийж буйг Санхүүгийн зохицуулах хорооноос сэрэмжлүүллээ
2018-08-20 17:30:18 - Боловсрол
“Бага насны хүүхдийн хөгжлийн онцлог-сургалтын арга зүй” сургалт нээлтээ хийлээ
2018-08-20 17:24:59 - Улс төр
С.Чинзориг: Цалин нэмэх шаардлага байгааг мэдэж байна
2018-08-20 17:21:46 - Боловсрол
ЕБС-ийн багш нарт зориулсан арга зүйн сургалт болж байна
2018-08-20 17:17:43 - Спорт
Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг нээлээ
2018-08-20 17:06:40 - Нийслэл
Дарь эхийн зам засварын ажил үргэлжилж байна
2018-08-20 17:03:50 - Нийслэл
Автотээврийн хэрэгслээс ялгарч буй утааг бууруулах төслийн үр дүнтэй танилцлаа
2018-08-20 17:01:37 - Спорт
ОУХМ Э.Нарангэрэл, Н.Золбоо нар эхний ялалтаа авлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-18 10:59:27 - Улс төр
Н.Энхбаяртай хүч хавсрах зорилготой М.Энхболдын “СҮҮЛЧИЙН ТОГЛОЛТ”
2018-08-18 11:05:45 - Хууль
Цагдаагийн ахлах мөрдөн байцаагч нотлох баримт хуурамчаар үйлдсэнийг шүүхээс тогтоожээ
2018-08-20 08:17:32 - Хууль
Хэвтэх бичигтэй хүүхдийг хэвтэх шаардлагагүй гэж буцааснаас амиа алджээ
2018-08-18 11:14:07 - Хууль
“Бороо гоулд” компани эртний олдворыг санаатайгаар нуун дарагдуулсан уу
2018-08-19 11:12:01 - Энтертайнмент
Монгол охин “Дэлхийн мисс”-ээр тодорч эх орондоо ирлээ
2018-08-20 13:02:48 - Хууль
“Stamford” нэртэй шинэ төрлийн сүлжээний улмаас иргэд 100 тэрбум төгрөгөөр хохирчээ
2018-08-20 18:47:45 - Шар
Хүүтэйгээ 65 жилийн дараа уулзав
2018-08-20 13:46:36 - Шар
Адриатын тэнгист унасан эмэгтэй 10 цагийн турш хөвсөөр амьд гарчээ
2018-08-20 08:17:36 - Эдийн засаг
Өндөр зардалтай, үр ашиггүй “Эрдэнэс Монгол” компанийг ТАТАН БУУЛГАЯ
2018-08-18 14:23:32 - Хууль
Барилгын ослоор нас барсан хүүгийн эцэг, эхийг хүлээн авч уулзав