Монгол хаад дэлхийн одон орон судлалын анхны төвүүдийг байгуулсан түүхтэй

Түгээх    
2018-07-16 09:13:13 - Энтертайнмент

Астрономи буюу одон орон судлал нь манай дэлхий дээрх хамгийн эртний шинжлэх ухаан юм. Одон орны шинжлэх ухааныг бусад шинжлэх ухааны үндэс суурь гэж үздэг. Хүн төрөлхтөн эрт дээр үеэс нар, сар, од, тэнгэрийн байдлыг ажиглан цаг хугацааг баримжаалах, зүг чигээ олох зэргээр аж амьдралаа төлөвлөж, байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч байсан ч астрономийг анх эртний Вавилон, Египет, Хятад зэрэг улсуудад шинжлэх ухааны түвшинд судалж эхэлсэн гэж үздэг.

Одон орныг судалснаар хүний нийгмийн хөгжилд асар их дэвшил гарсан. Нар, сар болон огторгуйн бусад эрхсийн хөдөлгөөн нь дэлхий дээр өдөр шөнө солигдох, дөрвөн улирал солигдох, цаг агаарын өөрчлөлт, далайн түрлэг зэрэгт нөлөөлдгийг улам бүр таньж мэдсэнээр хүмүүс газар тариалан, мал аж ахуй эрхлэх, далайн аялалд гарах, цаг тооны бичиг зохиох, газрын зураг зохиоход ашиглаж эхэлжээ.

Орчин үед хүн төрөлхтөн одон орон, гариг эрхсийг судлахдаа хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт, өндөр хүчин чадалтай дуран авиа, компьютер, өндөр хурдны интернэт мөн судалгааны зорилгоор хөөргөсөн олон хиймэл дагуулын мэдээллийг ашиглан эрчимтэй хөгжиж байна.

Ялангуяа 1990 онд дэлхийн агаар мандлын гаднах тойрог замд Хаббл гэдэг дуран хөөргөснөөс хойш гариг эрхсийн физик бүтэц, тогтоц зэргийг улам бүр нарийн шинжлэх боломжтой болсон. Өнөөдөр Хойд Америк, Япон, Австрали, Хятад зэрэг улсуудад одон орон судлал асар өндөр түвшинд хөгжжээ.

Манай Монголын ард түмэн ч эрт дээр үеэс эхлэн нар, сар, оддын өөрчлөлт, хөдөлгөөнийг өдөр тутмын амьдралдаа өргөн хэрэглэж эхэлсэн. Мөн хүн, байгаль, оддын холбоогоор юмыг урьдчилан төлөвлөж, монгол зурхайг хөгжүүлж иржээ.

-МОНГОЛ ХААД ДЭЛХИЙН ОДОН ОРОН СУДЛАЛЫН АНХНЫ
ТӨВҮҮДИЙГ БАЙГУУЛЖЭЭ-

Монголчууд дэлхийн одон орон судлалын гурван том төвийг барьж байгуулсан түүхтэй. Үүнд: Мөнх хааны зарлигаар 1256 онд Иранд "Одон орны төв", Хубилай хааны зарлигаар 1271 онд Юань гүрэнд "Одон орны удирдах төв",  Доголон Төмөр хааны ач Үлэгбэк 1417-1420 онд Самаркандад “Одон орны төв” байгуулж байжээ. Энэ гурван оргил нь Монгол хаадын үед тэдний санаачлагаар байгуулагдсан нь түүхэнд тэмдэглэн үлдсэн байдаг. Мөн тэдгээр хаад дэргэдээ газар газрын сайн эрдэмтэн зурхайчдыг урьж ажиллуулдаг байжээ. Одоо эдгээр оргилуудыг түүхийн дурсгалт байгууламж, музей болгон ашиглаж буй юм.

Хубилай хааны байгуулсан одон орны төв

Хубилай хаан шинжлэх ухааныг их дэмждэг, эрдэмтэн мэргэдээ хүндэлж, сонсдог хүн байжээ. Түүний зарлигаар 1276 онд Юань улсын тухайн үеийн нийслэл Дай Ду, одоогийн Бээжинд Одон орон судлалын төв байгуулах шийдвэр гарч байсан аж. Тухайн үедээ одон орон судлалын хамгийн сайн багаж, техник, чадварлаг эрдэмтэн мэргэдийг хүрээлэнд ажиллуулж байсан байна. Тухайлбал, гурван эр өргөж дийлэхээргүй хүнд хүрэл бөмбөрцөг, 365 градус болон минутын маш нарийн хуваарьтай цагираг бүхий асар том тэнгэрийн бөмбөрцгийг түүгээр үзүүлсэн байна.

Мөн хавар намрын тэнцлийн үе дэх сарны сүүдрийг маш сайн тодорхойлдог багаж суурилуулжээ. Тухайн үед энэхүү одон орны төвд нарны жилийг маш нарийвчлалтай тодорхойлж байсан гэдэг. Хубилай хаан Монголын од зүйн мэдлэгээс улбаалаад Араб, Хятад, Энэтхэгийн дэвшилтэт аргыг хэрэглэн, 1000 гаруй од эрхсийн хөдөлгөөнийг тодорхойлжээ. Тухайн үедээ одон орондоо шинэ мэдлэг бий болгож байсан оргилыг Хубилай хаан бий болгосон түүхтэй юм.

Үлэгбэкийн байгуулсан одон орны төв

XV зууны үеийн дэлхийн цуутай одон оронч, математикч, геометрч Үлүлбэх хүн төрөлхтний шинжлэх ухаанд хийсэн бүтээснээрээ мөнхөрсөн, түүхнээ алтан үсгээр бичигдсэн суут хүмүүсийн нэг юм. Түүний авьяас билиг хар нялхад  нь илэрсэн гэдэг. Хүүхэд ахуйдаа одот тэнгэрийг ажиглаж, одон орны шинжлэх ухааныг шимтэн сонирхох болжээ.

Ялангуяа математикийн шинжлэх ухаанд маш их авьяастайн дээр ихэнх цагаа эцгийнхээ өвлүүлсэн баялаг номын санд өнгөрүүлдэг байсан аж. 1417-1420 онд Самаркандад –“Үлэгбэкийн медрес” хэмээх их сургууль, хүрээлэн байж болох газар байгуулж, исламын хамгийн алдартай далаад одон орончийг урьж аваачин, шинжлэх ухааны цоо шинэ үйлсийг хааны сан хөмрөгөөс санхүүжүүлж байжээ. Хожим нь улам өргөжсөөр Төв Ази дахь одон орны шинжлэх ухааны маш том, тэргүүлэх хүрээлэн болсон түүхтэй.

Мөнх хааны байгуулсан одон орны төв

Дэлхийгээс ховхрохгүйгээр од эрхсийн дундуур “нисэх” боломжийг 1925 онд анх германчууд бий болгосон гэдэг ч түүхийн хуудаснаа дэлхийн хамгийн анхны планетарийг монголчууд байгуулсныг тэмдэглэсэн нь бий. Үүний том жишээ нь Мөнх хааны зарлигаар 1256 онд Иранд байгуулсан “Одон орны төв” юм.

-1957 ОНД МОНГОЛЫН ОДОН ОРОН СУДЛАЛЫН ТӨВ БАЙГУУЛАГДАВ-

Монголын шинжлэх ухааны академийн (Ш.У.А) Одон Орон, Геофизикийн Судалгааны Төвийн (R.C.A.G) дэргэдэх Улаанбаатар “Одон орон судлах оргил” нь анх 1957 онд байгуулагдсан. Монгол Улсад “Одон орон судлал”-ын чиглэлээр ажилладаг төрийн өмчит цорын ганц байгууллага юм.

Тус төвийн зорилго нь “Суурь шинжлэх ухааны судалгааны танин мэдэхүйн онол, практикт бидний ажлын үр дүнг Дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн сан хөмрөгт оруулах, Монгол Улсад одон орон судлал, геофизикийн чиглэлээр судалгааны ажил явуулах, нийгэмд одон орон судлал, геофизикийн судалгааны талаарх шинэ мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх явдал” юм.

Одон орон судлах оргил дээр Нарны үзэгдэх гадарга дээрх физик судалгаа, Нарны аймгийн бага биетүүд болон солирын биетүүдийн ажиглалт, Солирын бөмбөгдөлтийн тогооны судалгаа, Дэлхий орчмын хог хаягдлын ажиглалт, Эртний Монголын математик одон орны түүхийн судалгаа гэсэн чиглэлээр ажлууд хийгддэг байна.

Б.АЛТАНБАГАНА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 25

зочин (202.131.*.*)
2018-07-17 14:17:42
Их хаадынхаа талаар ямарч мэдлэггүй өвөг дээдсээ басамжилаад байгаа хүмүүс юу ч уншиж сонсоод ойлгохгүй штэй

Зочин (103.57.*.*)
2018-07-17 00:55:03
hunnugiin ued odon oron sudlaj baisan

Зочин (203.169.*.*)
2018-07-16 23:32:52
Хамаагүй өөрсдийгөө худлаа магтаж байж, юм мэддэг дэлхийн эрдэмтдийн элэг доог болов доо. Одон орны төв гэвэл манай эриний өмнөх үеэс дундад Ази д ажиллаж байсан гэж урд нь уншсан юм баына.

Зочин (220.213.*.*)
2018-07-16 21:38:48
Энэтхэгийн баруун хойд нутагт Монгол хааны 14-16-р зууны үед эхлүүлсэн одон орны бас нэг ажил /одон орны цаг/ байдаг гэж сонссон, тэр цаг нь одоо ч ажилладаг гэсэн.

Зочин (60.241.*.*)
2018-07-16 19:27:08
Odoo bol negniigee haraasan ataarhsan huvia hicheesen agsarsan tumsugnuud l bn

Zochin. (91.141.*.*)
2018-07-16 19:19:16
Tuuh tuuheeree baisan n deer shuu! Mongolchuudiin maani hiisen zuil ene delhii deer ih! Tiim utgaraa ugaasaa tengerleg humuus! Zeejee balbaj demiirsen zuil bish! Busad ornuud yu ch hiigeegui baij hunii hiisniig ulaan zaim deeremdeed daraa n hiisen bolj duwchignuj bhd bid hiisneeree uwug deedseeree baharhah n tuiliin zuw buguud UNEN!!!!!

okej (64.119.*.*)
2018-07-16 15:47:13
та нар одоо хэн болчоод Аугаа хаануудыг хэн болох нь мэдэгдэхгүй юм гэдэг юм. Та нар хэнээс цэцэглэж уначаад эцэг өвгөдөө нэр сүрээр нь аймшиггүй дуудаж чадаж байнаа. бид хэзэээ ч солонгос хятад, япончуул шиг худлаа түүх гуйвуулж, улаан цайм соёлын довтолгоо хийдэггүй, дээр нь Казакууд шиг улаан цайм,Суут Их Хааныг манай хаан гэж элийрээгүй, түүх бол түүхээрээ л байсан нь дээр. хэний бодлогоор, хэний шашины мухар сүсгээр монголчуудын үүх түүхийг яриулахгүй байгаан. зүгээр хоорондоо одоо бүүр их түүхээ хүртэл ярьж болохгүй юу. Норвегуудын анх газрын тосоо олборлох, төсөл бүх зүйлийг нь арабад олон жил газрын тосны төсөл дээр ажиллаж байсан ираны нэг цагаач анх хийсэн юм гэсэн, гэтэл Норвегууд улаан цайм үгүйсэхгүй ч гэсэн бараг яридаггүй юм гэсэн ,оронд бид өөрсдөө мундаг байсан гэж яридаг юм гэсэн. Гэтэл манай монголчууд магтаад сайрхаад байж чадахгүй юмаа гэхэд эцэг өвгөд хүндэл

Зочин (103.57.*.*)
2018-07-16 15:26:16
Иран ч угаасаа эртний түүхтэй, одон оронтой улс шүү дээ. Ямар сайндаа одоо бидний хэрэглэж байгаа он тооллыг тэднээс санаа авч зохиосон байдаг.

Зочин (202.21.*.*)
2018-07-16 12:35:32
Монголын их хаад Хятадыг эзлэн сууж, тэдний алдаатай зурхайг засаж өгсөн гэдэг түүхийн үнэн баримтаар байдаг. Одон орон судлалын төв байгуулж, тэр үеийн хятад хуанли дээр бүх алдааг зассаж өгснөөр олон сая хятад тариачид зөв цаг нарт ургацаа тарьж, хурааж авдаг болсон. Үүний ачаар хятадын эдийн засаг огцом сайжирсан гэж түүхэнд үлдсэн байдаг.

Зочин (27.123.*.*)
2018-07-16 12:23:48
Oorsdoo buteegeegui. Zugeer demjsen. Demjseneer ni baharhaj boloh bh. Gehde tuilshirch bolohgui. Buteegeegui bol duugui l bh heregtei. Buteegsed ni dandaa soyol irgenshilt suurin ulsuud bga. Tednii eleg doog boloh dutav gene.

Зочин (202.179.*.*)
2018-07-16 11:20:32
odoo oordsoo tuuh buteeh heregtei sh dee

Зочин (66.181.*.*)
2018-07-16 11:13:44
юу бүтээсэн юм бэ?Цээжээ ЧИНГИС гэж дэлдэх ээ больё.30 жил энэ хүнээр дэвтэр ном архи ундааны шил бөглөө барааны боодол хувцас хунар гээд Сосорбарам гуай дууриаж сахал үс тавилаа больё олон түмэн минь 21р зууны улсуудын хөгжил уруу явцгаая. Туйлширхаа хаясан дээр.

Зочин (202.9.*.*)
2018-07-16 11:11:38
Наадмын дараа монголчуудын "БИ" гэдэг сэтгэцийн өвчин нь хүрцаддаг асуудал байдаг!

Зочин (103.10.*.*)
2018-07-16 11:10:50
Чингис,Хувилай энэ тэр гээд аль галвын үнэн худал мэдэгдэхгүй юм ярьж хөөрцөглөөд байхаа болимоор юм.Тэр яриад байгаагаас чинь энэ Монгол нутагт ганц ч юм алга.Хувилай хааны ордон гээд гайхалтай цогцолбор гэхэд л Бээжинд.Ухараад байх хэрэггүй.Үнэндээ бол идсэн эрүү хуухайрдаг идүүлсэн бут ногоордог гэдэг л болсон .Үнэн гэвэл

Kkk (125.30.*.*)
2018-07-16 10:52:22
Ingej hudlaa tseejee deldej bolohgui ee. Persuud hiichihsen baisaniig ni nomiin santai ni hamt ochij shataasan ni bol unen baih.

Зочин (39.7.*.*)
2018-07-16 10:44:39
АНХНЫ ЦААСАН МӨНГӨ ГАРГАСАН, МОРИН ӨРТӨӨ БАЙГУУЛСАН ГЭЭЛ ХЭНИЙ Ч ИТГЭХГҮЙ, ААЛЬ ӨМНӨ НЬ ХЯТАДАД ДЭЛГЭРЧИХСЭН БАЙСАН ЮМЫГ МОНГОЛЧУУД ЭХЛҮҮЛСЭН ГЭЭЛ ИЛИЙРЭЭЛ БАЙДГИЙН

Зочин (39.7.*.*)
2018-07-16 10:43:38
АНХНЫ ЦААСАН МӨНГӨ ГАРГАСАН, МОРИН ӨРТӨӨ БАЙГУУЛСАН ГЭЭЛ ХЭНИЙ Ч ИТГЭХГҮЙ, ААЛЬ ӨМНӨ НЬ ХЯТАДАД ДЭЛГЭРЧИХСЭН БАЙСАН ЮМЫГ МОНГОЛЧУУД ЭХЛҮҮЛСЭН ГЭЭЛ ИЛИЙРЭЭЛ БАЙДГИЙН

Зочин (139.5.*.*)
2018-07-16 10:40:51
Б.Алтанбаган гэдэг хүн "дуран авай" гэдгийг мэдэхгүй, "дуран авиа" гэж шааж байж юу гээд гуцаад байгаан? Тэр одон төв чинь хубилайгаас аль эрт китайд байж л байсан юм байх чивлээ.

Зочин (202.9.*.*)
2018-07-16 10:24:47
Худлаа шаахай боль

Зочин (202.9.*.*)
2018-07-16 10:23:01
Яг үнэн шүү юм бүхнийг Монголоос гаралтай гэхээ болио Аль болгон Чингис Чингис гэж цээжээ дэлдэж дундад зууны үеийнхээр амьдрахаа болих хэрэгтэй түүхтэй ард түмэн ч түүхээ мартаж болохгүй ч яг өнөөдөртөө ирээдүйгээ бодож амьдрах хэрэгтэй байнаа өнөөдөрөөр амьдарцгаая

Зочин (202.9.*.*)
2018-07-16 10:19:53
Яг үнэн шүү юм бүхнийг Монголоос гаралтай гэхээ болио Аль болгон Чингис Чингис гэж цээжээ дэлдэж дундад зууны үеийнхээр амьдрахаа болих хэрэгтэй түүхтэй ард түмэн ч түүхээ мартаж болохгүй ч яг өнөөдөртөө ирээдүйгээ бодож амьдрах хэрэгтэй байнаа

Зочин (103.229.*.*)
2018-07-16 09:53:15
наад нэг солиорлоо больчихвол яасын, үмбүүнүүд ээ? юм болохоор л дэлхийн бүх юм монголоос гаралтай гэж гуцацгаана. одон орон судлалын байгууламжууд МЭӨ дэлхий даяар байсан - алдарт стоунхэдж, египетийн пирамид, маяа ацтекуудын суврагууд гээд зөндөө юм бий. мэдлэг боловсрол, соёл гэж мэдэхгүй монгол хаад дэлхийн шинжлэх ухааныг хөгжүүлэв гэж. хүн алж хүүхэн цохихоос өөр юм юу чаддаг байсын, чингис мингис нь. МЭӨ Ромын эзэнт гүрний үед Италид парламент ёс тогтсон, Ром хот ус сувагтай, асар том стадион-той байсан шт (манай төв цэнгэлдэхээс том). Египет, персийн соёл иргэншлийг яахын? өөрсдийгөө агуу гэж хошгоруулдаг энэ муухай сагсуу зангаасаа болж бид дэлхийн хөгжлөөс хоцорч дууслаа шт, мудакууд

Зочин (207.244.*.*)
2018-07-16 09:49:33
ШААГААД Л ...

Зочин (66.181.*.*)
2018-07-16 09:48:37
Манай Монголын эх нутагтаа түүхийн дурсгалт юу ч үлдээгүй билээ.Харин хятад узбек казак иран Ирак орос гэх мэт түүхт дурсгалаа үлдээжээ . Чингис хаан болон залгамжлагч хаад бага хаад бүгд гаднынханд түүх бүтээжээ.

Зочин (27.123.*.*)
2018-07-16 09:43:57
paah hudlaa shvv....Mongolchuud bureldhees umnu Horezmiin khaant uls ali xediin odon oronii tsamxagtai bsn shvv...ingej hudlaa tuuh bichixguiyeee altanbaganaa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-20 19:26:28 - Эдийн засаг
Долларын ханш өсөв
2018-08-20 19:12:05 - Спорт
ОУХМ Э.Сумъяа хүрэл медалийн төлөө барилдана
2018-08-20 18:47:45 - Шар
Хүүтэйгээ 65 жилийн дараа уулзав
2018-08-20 18:06:19 - Спорт
МУГТ П.Орхон алтан медалийн төлөө барилдана
2018-08-20 17:53:43 - Боловсрол
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн IX форум болно
2018-08-20 17:47:08 - Нийслэл
Ирэх амралтын өдрүүдэд “UB Food Festival” болно
2018-08-20 17:35:29 - Орон нутаг
Өлгийд үерт өртсөн айлуудад халуун бууруулах, өвдөлт намдаах эмийг витамин хэмээн тараажээ
2018-08-20 17:32:41 - Хууль
ББСБ-уудын нэрийг барьж залилан хийж буйг Санхүүгийн зохицуулах хорооноос сэрэмжлүүллээ
2018-08-20 17:30:18 - Боловсрол
“Бага насны хүүхдийн хөгжлийн онцлог-сургалтын арга зүй” сургалт нээлтээ хийлээ
2018-08-20 17:24:59 - Улс төр
С.Чинзориг: Цалин нэмэх шаардлага байгааг мэдэж байна
2018-08-20 17:21:46 - Боловсрол
ЕБС-ийн багш нарт зориулсан арга зүйн сургалт болж байна
2018-08-20 17:17:43 - Спорт
Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг нээлээ
2018-08-20 17:06:40 - Нийслэл
Дарь эхийн зам засварын ажил үргэлжилж байна
2018-08-20 17:03:50 - Нийслэл
Автотээврийн хэрэгслээс ялгарч буй утааг бууруулах төслийн үр дүнтэй танилцлаа
2018-08-20 17:01:37 - Спорт
ОУХМ Э.Нарангэрэл, Н.Золбоо нар эхний ялалтаа авлаа
2018-08-20 16:58:51 - Эдийн засаг
Хүнсний ногооны үнэ 12-46 хувиар буурчээ
2018-08-20 16:52:11 - Шар
Аризона мужийн нэгэн эмнэлгийн 16 сувилагч бүгд жирэмсэн болжээ
2018-08-20 16:34:03 - Гадаад
Тайваньд монгол оюутан амиа алджээ
2018-08-20 16:30:54 - Хууль
Хууль бусаар мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байжээ
2018-08-20 16:27:06 - Орон нутаг
“Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны хамтарсан дадлага сургалт эхэллээ
2018-08-20 15:39:36 - Нийслэл
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилна
2018-08-20 15:38:12 - Энтертайнмент
Монголчууд яагаад Toyota LC200-г сонгодог вэ
2018-08-20 15:27:03 - Эдийн засаг
Н.Баяртсайхан: Эдийн засгийн сэргэлт бий болоод удаагүй байгааг мартаж болохгүй
2018-08-20 15:24:55 - Орон нутаг
Үерийн улмаас орон гэргүй болсон 37 өрхөд гэр өглөө
2018-08-20 15:20:01 - Шар
МАХН Н.Энхбаярыг нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон уу
2018-08-20 15:18:11 - Нийслэл
Залуучуудын өдрөөр оюутан залуусыг цагийн болон байнгын ажлын байранд зуучилна
2018-08-20 15:04:26 - Гадаад
Солонгосын дайнаас хойш хүүгээ хараагүй 92 настай эх уулзалтыг тэсэн ядан хүлээж байна
2018-08-20 14:45:27 - Орон нутаг
Дарви, Манхан, Мянгад сумдад авто замын хяналтын пост ашиглалтад орлоо
2018-08-20 14:42:40 - Байгаль Орчин
Долоон судлаач мазаалайн судалгаа хийнэ
2018-08-20 13:54:19 - Боловсрол
Нийт 78 мянга гаруй хүүхэд цахимаар бүртгүүлээд байна
2018-08-20 13:50:56 - Хууль
Сар бүр хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна
2018-08-20 13:46:36 - Шар
Адриатын тэнгист унасан эмэгтэй 10 цагийн турш хөвсөөр амьд гарчээ
2018-08-20 13:28:23 - Хууль
Өвөрхангай аймагт баасан гаригт архи зарах зөрчил гарсаар байна
2018-08-20 13:18:31 - Улс төр
Үйлдвэрлэлийн бодлого үгүйлэгдэж байна
2018-08-20 13:16:05 - Спорт
Н.Батсуурь аваргын цолны мялаалга наадамд Н.Жаргалбаяр түрүүллээ
2018-08-20 13:10:39 - Нийслэл
Мал бүхий иргэдийг хориглосон бүсээс нүүлгэх ажил 97.5 хувьтай байна
2018-08-20 13:06:13 - Гадаад
Трампын цэргийн жагсаал 92 сая ам.долларын өртөгтэй юү
2018-08-20 13:02:48 - Хууль
“Stamford” нэртэй шинэ төрлийн сүлжээний улмаас иргэд 100 тэрбум төгрөгөөр хохирчээ
2018-08-20 12:51:50 - Нийслэл
Иргэдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгөх өдөрлөг болно
2018-08-20 12:45:56 - Орон нутаг
Зам тээврийн ослын улмаас нэг хүн гэмтжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-18 10:59:27 - Улс төр
Н.Энхбаяртай хүч хавсрах зорилготой М.Энхболдын “СҮҮЛЧИЙН ТОГЛОЛТ”
2018-08-18 11:05:45 - Хууль
Цагдаагийн ахлах мөрдөн байцаагч нотлох баримт хуурамчаар үйлдсэнийг шүүхээс тогтоожээ
2018-08-20 08:17:32 - Хууль
Хэвтэх бичигтэй хүүхдийг хэвтэх шаардлагагүй гэж буцааснаас амиа алджээ
2018-08-18 11:14:07 - Хууль
“Бороо гоулд” компани эртний олдворыг санаатайгаар нуун дарагдуулсан уу
2018-08-19 11:12:01 - Энтертайнмент
Монгол охин “Дэлхийн мисс”-ээр тодорч эх орондоо ирлээ
2018-08-20 13:02:48 - Хууль
“Stamford” нэртэй шинэ төрлийн сүлжээний улмаас иргэд 100 тэрбум төгрөгөөр хохирчээ
2018-08-20 08:17:36 - Эдийн засаг
Өндөр зардалтай, үр ашиггүй “Эрдэнэс Монгол” компанийг ТАТАН БУУЛГАЯ
2018-08-18 14:23:32 - Хууль
Барилгын ослоор нас барсан хүүгийн эцэг, эхийг хүлээн авч уулзав
2018-08-20 08:17:29 - Боловсрол
Энэ жил шинээр хүүхэд нь цэцэрлэг, сургуульд орох эцэг эхчүүдийн анхааралд
2018-08-20 13:46:36 - Шар
Адриатын тэнгист унасан эмэгтэй 10 цагийн турш хөвсөөр амьд гарчээ