Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бамбарыг Катарт шилжүүлэн өгөв

Түгээх    
2018-07-16 18:53:06 - Спорт

fifaОХУ Хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах үүргийг Катарт шилжүүлэн өгчээ. Кремлийн ордны Георгийн Их танхимд болсон энэхүү ёслолын арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Катарын Эмир Тамим бин Хамад аль-Тани, Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жанни Инфантино нар оролцсон талаар FIFA мэдээлэв.

Энэхүү арга хэмжээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "ДАШТ-2018" тэмцээний хасагдах шатанд хэрэглэж байсан "АДИДАС" брэндийн “Телстар Мечта” бөмбөгийг өөрийн биеэр индэр дээрээс авч, Катарын Эмирт гардуулан өгсөн байна. Дараагийн буюу 22 дахь удаагийн хөлбөмбөгийн ДАШТ 2022 оны 11 дүгээр сарын 21-нээс 12 дугаар сарын 18-ны хооронд Катарт болох юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин "ДАШТ-2018" энд хүрээд өндөрлөлөө. Өнөөдөр тус тэмцээний бамбарыг ОХУ-аас Катарт шилжүүлэн өгөх ёслол тохиож байна. Энэхүү гайхалтай тэмцээнийг үздэг, сонирхдог бүх хүний сэтгэлд хүрэхийн төлөө хийсэн бүхнээрээ бид бахархаж байна. Дэлхийн хөлбөмбөгийн байгууллагууд болон дэлхийн өнцөг булан бүрээс ОХУ-д хүрэлцэн ирсэн зочид, үзэгчдээс бид асар их талархал хүлээн авлаа. Дараагийн ДАШТ-ийг Катарын нөхөрсөг ард түмэн мөн онцгой зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгджээ.

Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жанни Инфантино хэлэхдээ, “Ноён Ерөнхийлөгч өө, би өнөөдөр маш их баяртай байна. "Тавтай морил эрхэмсэг нөхөд өө” хэмээн орос, англи, араб хэлээр хэлээд, “Эдгээр үг биднийг бүтэн сарын турш дагалдан явсан бөгөөд цаашлаад ирэх дөрвөн жилийн хугацаанд мөн дагалдан явах болно. Хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах бамбарыг шилжүүлэн өгөх арга хэмжээг Кремлийн ордонд зохион байгуулж байгаа нь асар их хүндэтгэл юм” гэжээ.

Мөн тэрбээр “Хөлбөмбөг нь хүсэл, сэтгэл хөдлөл, хайр, гэр бүл, эв нэгдэл гэсэн сайхан зүйлсийг агуулдаг бөгөөд бид энэ бүхнийг ОХУ-д мэдэрсэн бол одоо бид энэ сайхан бүхнийг Катарт шилжүүлэн өглөө. ОХУ-д бидний харж мэдэрсэн сайхан, эерэг энерги бүхнийг Катарт мөн адил мэдэрнэ гэдэгт би итгэлтэй байна. Бид ОХУ-д хайртай болсон. Хүн бүрийг Катарт урьж байна” гэж мэдэгджээ.

Катарын Эмир Эмир Тамим бин Хамад аль-Тани хэлэхдээ, “үнэхээр гайхалтай ДАШТ-ийг зохион байгуулсан ОХУ болон таньд баяр хүргэе. Дараагийн ДАШТ-ийг зохион байгуулахад “Russia 2018” тэмцээнийг Зохион байгуулах хорооны гишүүд туслалцаа үзүүлж байгаад мөн талархал илэрхийлмээр байна. Үүний зэрэгцээ ДАШТ-2022 тэмцээнийг эх орондоо зохион байгуулах болсон нь Катарын хувьд маш чухал түүхэн үйл явдал болох юм. Энэхүү нэр хүндтэй үүргийг хүлээн авсан нь Арабын ертөнц даяар баяр хөөр авчирсан. Бид ОХУ-ын энэ амжилтыг давтана, магадгүй илүү сайн зохион байгуулна гэж найдаж байна” гэжээ.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 11

Зочин (202.179.*.*)
2018-07-17 17:24:29
yun bambar haana baigaa yamar bambar Futbol world cup-t yamar ch bambar heregledeggui. haanaasaa yamar garchig olj taviad bgaa yum

иргэн (202.9.*.*)
2018-07-17 12:37:10
Бодлоготой улс сайхан юм. Улсын нэр хүнд яаж өсөж байнаа. Ерөнхийлөгч нарын нэр хүнд ч огцом өслөө. Хэн ч мэддэгүй байсан Хорватын Ерөнхийлөгчийн нэр хүнд яаж өсвөө. Бас бүгд их мөнгөтэй боллоо. Гэтэл Манайх АСЕМ гээд бүх мөнгөө өгөөд тэгээд юу ч үгүй болсондоо. Зөвхөн Ерөнхийлөгчийн гоё дээлтэй зураг л үлдсэн байхаа.

иргэн (202.9.*.*)
2018-07-17 12:35:21
Бодлоготой улс сайхан юм. Улсын нэр хүнд яаж өсөж байнаа. Ерөнхийлөгч нарын нэр хүнд ч огцом өслөө. Хэн ч мэддэгүй байсан Хорватын Ерөнхийлөгчийн нэр хүнд яаж өсвөө. Бас бүгд их мөнгөтэй боллоо. Гэтэл Манайх АСЕМ гээд бүх мөнгөө өгөөд тэгээд юу ч үгүй болсондоо. Зөвхөн Ерөнхийлөгчийн гоё дээлтэй зураг л үлдсэн байхаа.

Зочин (66.181.*.*)
2018-07-17 09:55:24
Ene setgegdel bichigchid chadahgui bol kriller n bicheeche.Zarim setgegdlig zalruulj oilgoh gej tam boloh uyma.Ugaasaal tsoorhoi bsan gedeg shig Oros uls bol ugaasa auga gedgee delhiid notolsond bayartai bna.

zochin (202.21.*.*)
2018-07-17 08:31:34
mongoliin bayachyyd bish dandaa hulgaichuud tatbar tologchdiin mongiig hulgailsan hulgaichuud shuudee

zochin (202.21.*.*)
2018-07-17 08:31:28
mongoliin bayachyyd bish dandaa hulgaichuud tatbar tologchdiin mongiig hulgailsan hulgaichuud shuudee

zochin (202.21.*.*)
2018-07-17 08:31:15
mongoliin bayachyyd bish dandaa hulgaichuud tatbar tologchdiin mongiig hulgailsan hulgaichuud shuudee

Зочин (66.181.*.*)
2018-07-17 07:36:55
Орос орон аугаа гэдэг ээ харуулсан даа , энэ бол нэгээхэн спортын арга хэмжээний тодий ! Цаана нь УЗУУЛЭХ олон гайхамшиг бий гэдгийг мэдэрцэгээх болно , зовхон ЦАГ ХУГАЦАА . . .

Zochin (145.253.*.*)
2018-07-17 05:41:21
Uneheer uul uurhain ezed mini olson mungunuusuu ard urged uls orondoo hul bumbugiin stadion, urlagiin tom talbai,delhiin hemjeenii huuhdiin park 3 iig l bariad uguuch guij bna, ur huuhed uls orniihoo tuluu buyan bolooch

Zochin (172.58.*.*)
2018-07-16 23:44:23
Yaa ganc bukhiine urgeegee yaayda ge baikad mungalchuud kol bombortsok tuglaj amjikuu

Zochin (91.141.*.*)
2018-07-16 19:25:09
Yoooy! Mongold 1 deed tuwshinii Station baiguulaad uguuch! Ganzhaniig! Baychuudaa!!!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-20 19:26:28 - Эдийн засаг
Долларын ханш өсөв
2018-08-20 19:12:05 - Спорт
ОУХМ Э.Сумъяа хүрэл медалийн төлөө барилдана
2018-08-20 18:47:45 - Шар
Хүүтэйгээ 65 жилийн дараа уулзав
2018-08-20 18:06:19 - Спорт
МУГТ П.Орхон алтан медалийн төлөө барилдана
2018-08-20 17:53:43 - Боловсрол
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн IX форум болно
2018-08-20 17:47:08 - Нийслэл
Ирэх амралтын өдрүүдэд “UB Food Festival” болно
2018-08-20 17:35:29 - Орон нутаг
Өлгийд үерт өртсөн айлуудад халуун бууруулах, өвдөлт намдаах эмийг витамин хэмээн тараажээ
2018-08-20 17:32:41 - Хууль
ББСБ-уудын нэрийг барьж залилан хийж буйг Санхүүгийн зохицуулах хорооноос сэрэмжлүүллээ
2018-08-20 17:30:18 - Боловсрол
“Бага насны хүүхдийн хөгжлийн онцлог-сургалтын арга зүй” сургалт нээлтээ хийлээ
2018-08-20 17:24:59 - Улс төр
С.Чинзориг: Цалин нэмэх шаардлага байгааг мэдэж байна
2018-08-20 17:21:46 - Боловсрол
ЕБС-ийн багш нарт зориулсан арга зүйн сургалт болж байна
2018-08-20 17:17:43 - Спорт
Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг нээлээ
2018-08-20 17:06:40 - Нийслэл
Дарь эхийн зам засварын ажил үргэлжилж байна
2018-08-20 17:03:50 - Нийслэл
Автотээврийн хэрэгслээс ялгарч буй утааг бууруулах төслийн үр дүнтэй танилцлаа
2018-08-20 17:01:37 - Спорт
ОУХМ Э.Нарангэрэл, Н.Золбоо нар эхний ялалтаа авлаа
2018-08-20 16:58:51 - Эдийн засаг
Хүнсний ногооны үнэ 12-46 хувиар буурчээ
2018-08-20 16:52:11 - Шар
Аризона мужийн нэгэн эмнэлгийн 16 сувилагч бүгд жирэмсэн болжээ
2018-08-20 16:34:03 - Гадаад
Тайваньд монгол оюутан амиа алджээ
2018-08-20 16:30:54 - Хууль
Хууль бусаар мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байжээ
2018-08-20 16:27:06 - Орон нутаг
“Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны хамтарсан дадлага сургалт эхэллээ
2018-08-20 15:39:36 - Нийслэл
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилна
2018-08-20 15:38:12 - Энтертайнмент
Монголчууд яагаад Toyota LC200-г сонгодог вэ
2018-08-20 15:27:03 - Эдийн засаг
Н.Баяртсайхан: Эдийн засгийн сэргэлт бий болоод удаагүй байгааг мартаж болохгүй
2018-08-20 15:24:55 - Орон нутаг
Үерийн улмаас орон гэргүй болсон 37 өрхөд гэр өглөө
2018-08-20 15:20:01 - Шар
МАХН Н.Энхбаярыг нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон уу
2018-08-20 15:18:11 - Нийслэл
Залуучуудын өдрөөр оюутан залуусыг цагийн болон байнгын ажлын байранд зуучилна
2018-08-20 15:04:26 - Гадаад
Солонгосын дайнаас хойш хүүгээ хараагүй 92 настай эх уулзалтыг тэсэн ядан хүлээж байна
2018-08-20 14:45:27 - Орон нутаг
Дарви, Манхан, Мянгад сумдад авто замын хяналтын пост ашиглалтад орлоо
2018-08-20 14:42:40 - Байгаль Орчин
Долоон судлаач мазаалайн судалгаа хийнэ
2018-08-20 13:54:19 - Боловсрол
Нийт 78 мянга гаруй хүүхэд цахимаар бүртгүүлээд байна
2018-08-20 13:50:56 - Хууль
Сар бүр хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна
2018-08-20 13:46:36 - Шар
Адриатын тэнгист унасан эмэгтэй 10 цагийн турш хөвсөөр амьд гарчээ
2018-08-20 13:28:23 - Хууль
Өвөрхангай аймагт баасан гаригт архи зарах зөрчил гарсаар байна
2018-08-20 13:18:31 - Улс төр
Үйлдвэрлэлийн бодлого үгүйлэгдэж байна
2018-08-20 13:16:05 - Спорт
Н.Батсуурь аваргын цолны мялаалга наадамд Н.Жаргалбаяр түрүүллээ
2018-08-20 13:10:39 - Нийслэл
Мал бүхий иргэдийг хориглосон бүсээс нүүлгэх ажил 97.5 хувьтай байна
2018-08-20 13:06:13 - Гадаад
Трампын цэргийн жагсаал 92 сая ам.долларын өртөгтэй юү
2018-08-20 13:02:48 - Хууль
“Stamford” нэртэй шинэ төрлийн сүлжээний улмаас иргэд 100 тэрбум төгрөгөөр хохирчээ
2018-08-20 12:51:50 - Нийслэл
Иргэдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгөх өдөрлөг болно
2018-08-20 12:45:56 - Орон нутаг
Зам тээврийн ослын улмаас нэг хүн гэмтжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-18 10:59:27 - Улс төр
Н.Энхбаяртай хүч хавсрах зорилготой М.Энхболдын “СҮҮЛЧИЙН ТОГЛОЛТ”
2018-08-18 11:05:45 - Хууль
Цагдаагийн ахлах мөрдөн байцаагч нотлох баримт хуурамчаар үйлдсэнийг шүүхээс тогтоожээ
2018-08-20 08:17:32 - Хууль
Хэвтэх бичигтэй хүүхдийг хэвтэх шаардлагагүй гэж буцааснаас амиа алджээ
2018-08-18 11:14:07 - Хууль
“Бороо гоулд” компани эртний олдворыг санаатайгаар нуун дарагдуулсан уу
2018-08-19 11:12:01 - Энтертайнмент
Монгол охин “Дэлхийн мисс”-ээр тодорч эх орондоо ирлээ
2018-08-20 13:02:48 - Хууль
“Stamford” нэртэй шинэ төрлийн сүлжээний улмаас иргэд 100 тэрбум төгрөгөөр хохирчээ
2018-08-20 08:17:36 - Эдийн засаг
Өндөр зардалтай, үр ашиггүй “Эрдэнэс Монгол” компанийг ТАТАН БУУЛГАЯ
2018-08-18 14:23:32 - Хууль
Барилгын ослоор нас барсан хүүгийн эцэг, эхийг хүлээн авч уулзав
2018-08-20 08:17:29 - Боловсрол
Энэ жил шинээр хүүхэд нь цэцэрлэг, сургуульд орох эцэг эхчүүдийн анхааралд
2018-08-20 13:46:36 - Шар
Адриатын тэнгист унасан эмэгтэй 10 цагийн турш хөвсөөр амьд гарчээ