С.Бичүү: Ш.Гүрбазар ах надад “Оройтох нь ээ, оройтох нь” гэж хэлсэн

Түгээх    
2018-07-17 08:21:22 - Энтертайнмент

-БҮХ ЗҮЙЛ ДУУССАНЫ ДАРАА ХАРАМСАХ БИШ, ОРОЙТООГҮЙ БАЙГАА ДЭЭРЭЭ
БИЕ БИЕДЭЭ ХАЙРАА ИЛЧИЛ, ХАЛАМЖИЛ, ЭНХРИЙЛ-

“Будаггүй уруулын амт”, “Ахиж би дурламааргүй байна”, “Сарнай цэцэг”, “Би чамд хайртай”, “Зоргол нүдэн”, “Энхрийлмээр” зэрэг дуугаараа олны хайр хүндэтгэлийг хүлээгээд буй дуучин С.Бичүүтэй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Хүмүүс таны олон уран бүтээлийг сонсох дуртай байдаг. Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ сонин сайхнаас манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Энэ жил уран бүтээлийн олз омог арвинтай сайхан жил байна. Өнгөрсөн намар “Зоргол нүдэн” гэдэг уран бүтээлээ гаргасан. Тэр дуу маань хоёрдугаар сард болсон  “Морин хуур” наадмаас тусгай байрын шагнал хүртсэн. Аялгууг нь Аранзаа ах маань хийж өгсөн. Харин дараагийн дуугаа өнгөрсөн хавар сонсогчдын хүртээл болгосон. МУСГЗ, яруу найрагч Ш.Гүрбазарын шүлэг, МУУГЗ Д.Балхжавын аялгуу “Энхрийлмээр” гэдэг нэртэй уран бүтээл байгаа. Их сайхан гэгээн хайрын тухай өгүүлсэн дуу болсон.

-“Энхрийлмээр” үнэхээр сонсогчдын сэтгэл хүрсэн бүтээл болсон гэж боддог. Энэ дуу хэрхэн бүтсэн бэ?

“Энхрийлмээр” гэж дууны шүлгийг СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар ах бид хоёр хоолонд орж байхдаа ярилцсан юм. Дүүд нь хайрын тухай их гоё үгтэй шүлэг хэрэгтэй байна гэж хэлсэн. Миний дуунууд ихэвчлэн хайрын сэдэвтэй. Үүн дотроо бүтэлгүй хайрын ч гэж хэлмээр дуунууд олон бий. Одоо гэрэл гэгээтэй, сайхан хайрыг өгүүлсэн дуу хийх хэрэгтэй юм байна гэж ярилцаад сууж байсан юм. Удалгүй Гүрбазар ах “Оройтох нь ээ, оройтох нь” гэж надад хандаж хэлсэн юм. Үүнийг нь сонсоод л шууд дэлгэрүүлж, дууны шүлэг болгон бичүүлэх ёстой юм байна гэдэг санаа төрсөн. Шүлэг, аялгуу хоёр нь хоорондоо гайхалтай зохицсон дуу гэж боддог. Би ч мөн сайн дуулахыг хичээсэн. Энэ дуу олон хүний зүрх сэтгэлд хүрч,  урт удаан хугацааны турш тэдний дуртай дууны нэг байгаасай гэж хүсдэг юм.

-Дууны нэр нь их гоё. Анх шүлгээ бичиж эхлэхдээ л энэ нэрийг өгчихсөн байсан уу?

-Ямар нэр өгвөл хүний зүрх сэтгэлд хүрч чадах бол гэж их бодсон. Анх “Дурлалт минь” гэдэг шүлэг байсан. “Дурлалт минь” гэхээр “Үзэсгэлэнт минь” гэдэгтэй их төстэй ч юм шиг санагдаад, арай өөрөөр хийж үзье гэж шийдсэн юм. “Энхрийлмээр” гэвэл зүгээр ч юм шиг санагдсан. Хайр, дурлал  гэдэг угаасаа хил хязгааргүй. Хүн хэдэн насандаа хэнд ч дурлаж, түүнийгээ хайрлаж болно шүү дээ.

“Одоо л би чамдаа хайраа илчлэхгүй юм бол 

Оройтох нь ээ, оройтох нь

Чамайгаа би энхрийлмээр байна” гэж байгаа. Хоёр биедээ хайртай хэрнээ хэлж чадахгүй хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүст зориулаад одоо л хайртай гэж хэлэх хэрэгтэй. Бүх зүйл дууссаны дараа харамсах бус, оройтоогүй байгаа дээрээ бие биедээ хайраа илчил, бие биенээ халамжил, энхрийл гэсэн утга санаатай.

-Энэ дуу МУСГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар, МУУГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжав нартай хамтарч хийсэн хэд дэх уран бүтээл вэ?

-“Энхрийлмээр” дуу СГЗ, яруу найраг Ш.Гүрбазар, МУУГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжав нартай хамтран ажилласан миний хоёр дахь том уран бүтээл. Эхнийх нь “Чингис хотын дуулал” гэж гоё дуу бий. Би өөрөө Хэнтий аймгийн Чингис хотын уугуул. Тиймээс Чингис хотынхоо сүлд дууг санаачлаад, аймгийнхаа Засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр том уран бүтээл болгож гаргасан юм. Энэ дууны зураг авалт 2014 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл зургаан сарын хугацаанд хийгдэж дууссан. МУГЖ Хонгорзул шуранхайлж, “Чингис хаан” хамтлагийн ахлагч МУГЖ Д Жаргалсайхан бид хоёр дуулсан.

-Олон сайхан уран бүтээл тань ар араасаа гарч байна. Ойрын хугацаанд бие даасан тоглолтоо хийх төлөвлөгөө бий юү?

-Би 2007 онд “ Хайр 2007”, 2015 онд “Будаггүй уруулын амт” нэртэй хоёр бие даасан тоглолт хийсэн. Ирэх намар, арваннэгдүгээр сард “Энхрийлмээр” нэртэй гурав дахь бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж байна. Мөн тоглолтдоо зориулж шинэ цомгоо гаргана. Хүмүүсийн сонсох дуртай дуунуудаас бүрдсэн сайн цомог гаргахыг их хичээдэг. Тоо чухал биш. Надад дөрөв, таван цомог гаргах хэмжээний дуу бий. Гэхдээ сонсогчдод хэр хүрч, нөлөөлж байна вэ, тэдний сонсох дуртай дууны тоонд багтаж чадаж байна уу гэдэгт л анхаарах хэрэгтэй гэж боддог.

-ОДОО ААВЫН ТУХАЙ НЭГ САЙХАН ДУУ ХИЙЕ ГЭЖ БОДОЖ БАЙНА-

-“Би чамд хайртай” дууныхаа шүлгийг та өөрөө бичсэн. Мөн ая зохиодог гэж сонссон. Энэ талаараа ярихгүй юу?

-Тийм ээ. “Би чамд хайртай” дууныхаа шүлгийг би өөрөө бичсэн. Залуучуудын сонсох дуртай дууны нэг болж чадсан байх. Дууны ая зохиох бол тусдаа хүмүүсийн хийдэг ажил юм билээ.  Хоёр дууны ая бичих гэж оролдсон, олигтой болоогүй. Ер нь хүн чаддаг юмаа хийгээд л явж байвал илүү амжилт олох юм байна гэдгийг ойлгосон. Яах вэ, хааяа онгод орох ч гэх юм уу, гоё аялгуу орж ирэх үе байдаг л юм.

-Дууны үг буюу шүлэг их гоё байж хүмүүсийн сэтгэлд хүрдэг юм шиг санагддаг. Таны хувьд дууныхаа үг дээр хэр ажилладаг вэ?

-Тэгэлгүй яах вэ. Дууны шүлэг гэдэг их чухал. “Энхрийлмээр” дуу яг л үүний нэг жишээ болохоор дуу гэж би боддог.  Ямар ч хүн энэ дууг сонсоод хэлэх гэж буй утга санааг нь ойлгохоор тийм л гайхалтай уран бүтээл. Миний хувьд дуулахын тулд дууныхаа үгийг өөрөө редакторладаг. Мөн хоолойнхоо өнгө аяс, дууныхаа аялгуу, хайрцганд нь тохируулаад зангидах гэх мэт зүйлүүдийг хийдэг.

-Өөрийн тань дуунууд ихэвчлэн хайрын сэдэвтэй байдаг. Та өөрөө сонгож дуулаад байна уу. Эсвэл үг, аяыг нь бичсэн хүмүүс таныг сонгож өгөөд байна уу?

-Би өөрөө хайр дуулах их дуртай. Надад “Ээждээ зориулъя”, “Чингис хотын дуулал” гэсэн өөр сэдэвтэй хоёр дуу л бий. Бусад нь дандаа хайрын тухай. Учир нь амьдрал тэр чигээрээ хайр дээр, энхрийлэл дээр тогтдог шүү дээ.  Хүн алхам тутамдаа хайрыг мөрөөдөж, хэн нэгний хайртай хүн нь байхыг хүсдэг. Үүн дотроо бүтэлгүй, адармаатай хайр гэж бас байна. Үүнийг ч дуугаар илэрхийлж болно. Хайр бол хэзээ ч дуусахгүй, хуучрахгүй тийм л сэдэв. Тиймээс би дуугаараа тэр агуу хайрыг олон талаас нь харуулахыг зорьдог.

-Хайраас өөр сэдвээр уран бүтээл хийх үү?

-Одоо аавын тухай нэг сайхан дуу хийе гэж бодож байгаа. Хэдийгээр миний аав бурхан болсон ч Монголын мянга мянган аавуудад зориулагдсан дуу байх болно. Эр хүн болгон мөрөөддөг байх.  Аав шигээ үр хүүхэд, хань ижилдээ түшиг тулгууртай, нөмөр нөөлөгтэй хүн байхыг хүсдэг биз ээ. Би үүнийг маш олон жил бодож байгаа юм. Мөн залуу үеийг уриалан дуудсан ч юм уу, нэг тийм хэмнэлтэй дуу хийнэ. Сэдэв нь ямар ч байж болно. Ер нь төлөвлөсөн ажил их байна. Цаг хугацаа тохироо нь яаж бүрдэх нь вэ гэдэг л байна даа.

-Заримдаа хэт их сэтгэл зарцуулсан зүйл болдоггүй. Эсрэгээрээ санамсаргүй байхад амархан бүтэх тохиолдол ч байдаг. Уран бүтээлч хүний хувьд ийм зүйл хэр их гардаг вэ?

-Тийм тохиолдол байдаг шүү. Хэдэн сар жилээр хичээж чармайсан ажил ахиц муутай байх. Эсрэгээрээ санамсаргүй байдлааар шинэ уран бүтээл төрөх ч юм уу. Миний хамгийн хурдацтай бүтсэн уран бүтээл бол “Ахиж би дурлмааргүй байна” гэдэг дуу. Би студи дээр “Хайр 2007” цомгоо бичүүлж байсан. Тэр үед УИХ-ын Н.Учрал “Темон” гэдэг CD-гээ бичүүлж таараад, бид хоёр уулзсан юм. Миний энэ цомгийг мялаасан шинэ дуу хэрэгтэй байна гэж Н.Учралд ярьтал найзад нь “Ахиж би дурламааргүй байна” гээд их гоё шүлэг байгаа. Тэмцээнд ороод тэргүүн байр эзэлж байсан юм. Чи тэр шүлгийг нэг үзээч гэв.  Маргааш нь шүлгийг нь үзтэл “Зүрхний цохилт түг түг цохилно” гээд нэг тийм этгээд ч юм шиг их гоё мэдрэмж төрүүлсэн шүлэг байсан.  Тэгээд л шүлгэндээ аялгуу хийлгээд, хоолойн бичлэгтээ ороод санамсаргүй байдлаар  богино хугацаанд бүтсэн, миний дуртай дуунуудын минь нэг болсон доо. Харин хамгийн удаан бүтсэн уран бүтээл бол “Чингис хотын дуулал”, “Энхрийлмээр” хоёр байна. Гэхдээ бүгд олон хүний сонорт хүрч чадсан сайхан уран бүтээлүүд болсон гэж боддог.

Б.АЛТАНБАГАНА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 19

зочин (66.181.*.*)
2018-07-19 02:26:09
sain duuchin goe duu bolson ban lee

зочин (66.181.*.*)
2018-07-19 02:23:53
enhriilmeer tun sain buteel bolson ug aylguu zurag avalt tugs chamd tomoos tom amjilt

Зочин (202.9.*.*)
2018-07-18 18:48:53
гүрбазар ч тун ядуулаг хүн дээ. хичнээн дэмживч цаанаасаа л ядуулаг. бичсэн шүлэгэнцэрүүд нь ч ядуулаг.сайн уншиж үзээрэй. яруу найрагын хувьд ямар ч оршихуйгүй. сэтгэлийн хөөрлөөр л толгой холбохыг оролдсон юмуу гэмээр.

Дэмжигч (103.10.*.*)
2018-07-18 08:53:53
Нутгийн Дүүд уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.Дуунууд чинь маш их таалагддаг шүү

Дэмжигч (103.10.*.*)
2018-07-18 08:51:04
Нутгийн Дүүд уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.Дуунууд чинь маш их таалагддаг шүү

naran (103.212.*.*)
2018-07-17 21:34:41
dagaad duulchih duu daanch alga ...eniig tanidag hvn bnuu manaihaaan....neeg l ih tom tom yrisan sta um bishvv bichvvhen mini....ydaj baihad tsarai muutai nuruu namhan hamar ni navtgar tiimhen l amitan umdaa ...gavihgui um baij ichmeer l um baahan yrijdee yana ene hvn ....

kkkkkk (185.39.*.*)
2018-07-17 19:47:20
gvrbazar shuvgduj . huvi hvrtdeg tvmnii halaas uhahaa bolibol yasiim be.??? ene ork hudlaa chalchij baihiin orond tuuliin burgasnii hog tvvdeg ch boloosoi

kkkkkk (185.39.*.*)
2018-07-17 19:47:19
gvrbazar shuvgduj . huvi hvrtdeg tvmnii halaas uhahaa bolibol yasiim be.??? ene ork hudlaa chalchij baihiin orond tuuliin burgasnii hog tvvdeg ch boloosoi

kkkkkk (185.39.*.*)
2018-07-17 19:47:19
gvrbazar shuvgduj . huvi hvrtdeg tvmnii halaas uhahaa bolibol yasiim be.??? ene ork hudlaa chalchij baihiin orond tuuliin burgasnii hog tvvdeg ch boloosoi

kkkkkk (185.39.*.*)
2018-07-17 19:47:19
gvrbazar shuvgduj . huvi hvrtdeg tvmnii halaas uhahaa bolibol yasiim be.??? ene ork hudlaa chalchij baihiin orond tuuliin burgasnii hog tvvdeg ch boloosoi

kkkkkk (185.39.*.*)
2018-07-17 19:47:19
gvrbazar shuvgduj . huvi hvrtdeg tvmnii halaas uhahaa bolibol yasiim be.??? ene ork hudlaa chalchij baihiin orond tuuliin burgasnii hog tvvdeg ch boloosoi

Ароаль хэзээнии (103.26.*.*)
2018-07-17 16:05:59
Оройтсоөөөн Одоо солонгос явж оймс нэх

zochin (66.181.*.*)
2018-07-17 15:33:31
ene gomo monhoo huur ooriigoo osorjamaa shig tom od gej bodood bgam bna tee muu mal monofl re hun lav bish

зочин (43.250.*.*)
2018-07-17 10:02:41
Энхрийлмээр гоё дуу шүү.

зочин (43.250.*.*)
2018-07-17 10:00:53
Мундаг уран бүтээлч шүү. Бүх дуунд нь дуртай.

Зочин (119.40.*.*)
2018-07-17 09:55:56
iiish dee ene heden duuchin nertei batsaanuud uu haaana bnaa chinii duu heden jil duulagdsan bee ard tumend hudlaa neg toglolt hiih geheereei l gach irne sda

kkk (202.21.*.*)
2018-07-17 09:51:33
kkk ene yvdaggu duuchin odoo hurtel bgaad l bgaamu

Зочин (27.123.*.*)
2018-07-17 09:35:40
Хөхөөний шүлс уувал сайхан хоолойтой болно

Зочин (66.181.*.*)
2018-07-17 09:27:02
Аа дамшиг , хуний хоолоо олж идэх арга аа гэж ... Хоол ид ид , бас дахин ид ! Дуу ирнэ , тэгэхдээ бур нялуухан амт амтагдана , тэгээд долиухан зан чинь толовшино ... !!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-21 12:25:07 - Нийслэл
Цэцэрлэгийн цахим бүртгэл дуусахад хоёр өдөр үлдлээ
2018-08-21 12:19:56 - Спорт
Уулчин Ч.Мөнгөндалай: Эльбрусийн оргилд Монгол Улсынхаа далбааг мандуулаад ирлээ
2018-08-21 12:14:23 - Энтертайнмент
Алкохолгүй амьд хөгжмийн тоглолтыг 100 орчим залуус үзжээ
2018-08-21 12:08:30 - Эрүүл мэнд
Байгалийн гамшгийн үед идэвх зүтгэлтэй ажилласан эрүүл мэндийн ажилтнуудыг шагналаа
2018-08-21 12:04:39 - Эрүүл мэнд
Япон, Монголын анагаах ухааны III форум болж байна
2018-08-21 11:46:47 - Энтертайнмент
МУГЖ Г.Ариунбаатар “The Saint Petersburg Court Chapel” театрт бие даасан тоглолтоо хийнэ
2018-08-21 11:45:44 - Улс төр
Д.Сумъяабазар сайд БНХАУ-ын ӨМӨЗО-д айлчлав
2018-08-21 11:42:16 - Нийслэл
Нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалт явагдаж байна
2018-08-21 11:36:36 - Нийслэл
Таван дүүргийн дараах байршлуудад цахилгаан түр хязгаарлана
2018-08-21 11:34:56 - Хууль
З.Баянсэлэнгийг шүүх хуралд С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар гэрчийн мэдүүлэг өгчээ
2018-08-21 11:22:03 - Байгаль Орчин
Мазаалай хамгаалах чиглэлд төсөл хэрэгжиж байна
2018-08-21 11:16:44 - Спорт
Азийн наадам: Өнөөдрийн тэмцээний хуваарь
2018-08-21 11:10:10 - Орон нутаг
Дарханд таван настай охин сураггүй алга болжээ
2018-08-21 11:05:40 - Спорт
Азийн наадмаас А.Батцэцэг, Э.Сумьяа нар хүрэл медаль хүртлээ
2018-08-21 11:03:33 - Хууль
Яамдаас согтууруулах ундаа илэрчээ
2018-08-21 10:59:20 - Нийслэл
“UB Food Festival” энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана
2018-08-21 10:40:47 - Боловсрол
Зургаан настнуудыг 10 хоног бүртгэнэ
2018-08-21 10:05:57 - Нийслэл
Сэргээн босголтод оролцсон зарим албан хаагчдад Төрийн шагнал гардуулна
2018-08-21 08:19:27 - Байгаль Орчин
Улаанбаатарт 22 хэм дулаан байна
2018-08-21 08:17:45 - Спорт
Дэлхийн аварга П.Орхон: Кыргызстаны бөхөөс даагаа нэхэж, 11:0-ээр ялсандаа сэтгэл хангалуун байна
2018-08-21 08:17:43 - Энтертайнмент
Т.Оюунчимэг: “Ялгуун” брэнд түүх, соёл, өв уламжлалыг орчин үеийн хэрэглээнд шингээснээрээ хамгийн том давуу талтай
2018-08-21 08:17:39 - Улс төр
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн тавьсан шаардлагад М.Энхболд дарга хариу өгсөн үү
2018-08-21 08:17:36 - Боловсрол
АНУ-ын ахлах сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцах хөтөлбөрт оролцогчдын шалгаруулалт явагдана
2018-08-21 08:17:34 - Эдийн засаг
АИ92 бензиний үнэ 25-30 төгрөгөөр нэмэгджээ
2018-08-21 08:17:23 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-08-20 19:26:28 - Эдийн засаг
Долларын ханш өсөв
2018-08-20 19:12:05 - Спорт
ОУХМ Э.Сумъяа хүрэл медалийн төлөө барилдана
2018-08-20 18:47:45 - Шар
Хүүтэйгээ 65 жилийн дараа уулзав
2018-08-20 18:06:19 - Спорт
МУГТ П.Орхон алтан медалийн төлөө барилдана
2018-08-20 17:53:43 - Боловсрол
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн IX форум болно
2018-08-20 17:47:08 - Нийслэл
Ирэх амралтын өдрүүдэд “UB Food Festival” болно
2018-08-20 17:35:29 - Орон нутаг
Өлгийд үерт өртсөн айлуудад халуун бууруулах, өвдөлт намдаах эмийг витамин хэмээн тараажээ
2018-08-20 17:32:41 - Хууль
ББСБ-уудын нэрийг барьж залилан хийж буйг Санхүүгийн зохицуулах хорооноос сэрэмжлүүллээ
2018-08-20 17:30:18 - Боловсрол
“Бага насны хүүхдийн хөгжлийн онцлог-сургалтын арга зүй” сургалт нээлтээ хийлээ
2018-08-20 17:24:59 - Улс төр
С.Чинзориг: Цалин нэмэх шаардлага байгааг мэдэж байна
2018-08-20 17:21:46 - Боловсрол
ЕБС-ийн багш нарт зориулсан арга зүйн сургалт болж байна
2018-08-20 17:17:43 - Спорт
Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг нээлээ
2018-08-20 17:06:40 - Нийслэл
Дарь эхийн зам засварын ажил үргэлжилж байна
2018-08-20 17:03:50 - Нийслэл
Автотээврийн хэрэгслээс ялгарч буй утааг бууруулах төслийн үр дүнтэй танилцлаа
2018-08-20 17:01:37 - Спорт
ОУХМ Э.Нарангэрэл, Н.Золбоо нар эхний ялалтаа авлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-18 10:59:27 - Улс төр
Н.Энхбаяртай хүч хавсрах зорилготой М.Энхболдын “СҮҮЛЧИЙН ТОГЛОЛТ”
2018-08-18 11:05:45 - Хууль
Цагдаагийн ахлах мөрдөн байцаагч нотлох баримт хуурамчаар үйлдсэнийг шүүхээс тогтоожээ
2018-08-20 08:17:32 - Хууль
Хэвтэх бичигтэй хүүхдийг хэвтэх шаардлагагүй гэж буцааснаас амиа алджээ
2018-08-18 11:14:07 - Хууль
“Бороо гоулд” компани эртний олдворыг санаатайгаар нуун дарагдуулсан уу
2018-08-19 11:12:01 - Энтертайнмент
Монгол охин “Дэлхийн мисс”-ээр тодорч эх орондоо ирлээ
2018-08-20 13:02:48 - Хууль
“Stamford” нэртэй шинэ төрлийн сүлжээний улмаас иргэд 100 тэрбум төгрөгөөр хохирчээ
2018-08-20 18:47:45 - Шар
Хүүтэйгээ 65 жилийн дараа уулзав
2018-08-20 13:46:36 - Шар
Адриатын тэнгист унасан эмэгтэй 10 цагийн турш хөвсөөр амьд гарчээ
2018-08-20 08:17:36 - Эдийн засаг
Өндөр зардалтай, үр ашиггүй “Эрдэнэс Монгол” компанийг ТАТАН БУУЛГАЯ
2018-08-18 14:23:32 - Хууль
Барилгын ослоор нас барсан хүүгийн эцэг, эхийг хүлээн авч уулзав