Путин, Трамп нар уулзаж, харилцаагаа хэвийн болгох эхний алхмаа хийв

Түгээх    
2018-07-17 14:06:02 - Гадаад

pt

"ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ НЬ ОХУ-ЫГ ӨРНӨДИЙН ОРНУУДЫН
ТУСГААРЛАЛТААС ГАРГАХ ЭХЛЭЛ ЮМ"

“Орос, АНУ харилцаагаа хэвийн болгох анхны алхмаа хийлээ. Үүнд Владимир Путин, Дональд Трамп нар итгэл төгс байна. Мэдээжийн хэрэг, энэ нь өнгөрсөн даваа гаригт Хельсинкэд болсон хоёр орны удирдагчдын анхны бүрэн хэмжээний уулзалтын гол үр дүн байлаа” хэмээн ТАСС агентлаг мэдээлжээ. Хоёр тал удирдагчдын уулзалт хамгийн чухал амжилт гэдэгт санал нэгдсэн байна.

Өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков хоёр улсын удирдагчдын яриа хэлэлцээ хийх хугацааг хэн ч хязгаарлахгүй бөгөөд уулзалтын дүнд хамтарсан мэдэгдэл гарах эсэхийг талууд өөрсдөө шийдвэрлэнэ гэж мэдэгдсэн билээ. Хоёр орны удирдагчдын яриа хэлэлцээ дөрвөн цагийн турш үргэлжилжээ.  

Оросын удирдагч Путин "Бид анхны бүрэн хэмжээний уулзалтдаа сэтгэл хангалуун байна. Бид Ерөнхийлөгч Трамптай сайтар ярилцлаа. Бие биенээ ойлгоход илүү дөхөм болсон гэж найдаж байна" хэмээн хэлжээ. Мөн тэрбээр “Дөрвөн цагийн турш хамтдаа өнгөрөөсөн цаг хугацаанд бүх асуудлыг нэг дор шийдэж чадсангүй, тийм боломж ч байхгүй юм. Гэхдээ эхний том алхам хийгдсэн" хэмээн мэдэгдсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч ч үүнтэй төстэй үнэлгээ өгчээ. Трамп "Үр дүнтэй яриа хэлэлцээ нь АНУ, ОХУ-ын төдийгүй дэлхий дахинд ашигтай" хэмээжээ. Тэрбээр өөрийн энэ бодлоо твиттерээр дамжуулан цацсаны зэрэгцээ өөр нэгэн чухал эшлэл тараасан нь "Миний хувьд улс төрийн ашиг тусын төлөө дэлхийг эрсдэлд оруулахаас илүү энх тайвны төлөө улс төрийн эрсдэл хүлээхэд бэлэн байна" гэх өгүүлбэр байжээ.

Цагаан ордны тэргүүн "Энэхүү дээд хэмжээний уулзалт нь урт хугацааны үйл явцын эхлэл” хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Мөн тэрээр "Бид гэрэлт ирээдүйн төлөөх эхний алхмаа хийлээ” гэж хэлээд, хоёр орны ард түмний нөхөрлөл, хамтын ажиллагаа, энх тайван байдлын төлөө гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Трамп “Ирээдүйд бид олон удаа уулзана гэдэгт итгэлтэй байна. Мөн бид өнөөдөр яригдаж буй бүх асуудлыг шийдэж чадна гэж найдаж байна" хэмээн хэлжээ.

pt

-ПУТИН ТРАМПАД ЦӨМИЙН ЗЭВСГИЙГ ҮЛ ДЭЛГЭРҮҮЛЭХ САНАЛ БҮХИЙ
БАРИМТ БИЧГИЙГ ДАМЖУУЛАН ӨГЧЭЭ-

Финляндын Ерөнхийлөгчийн ордонд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын ганцаарчилсан уулзалт болжээ. Уулзалтын эхэнд ОХУ-ын төрийн тэргүүн “Бид байнгын харилцаа холбоотой ажилласаар байгаа билээ. Бид хэд хэдэн удаа утсаар ярилцахын зэрэгцээ олон улсын арга хэмжээний үеэр уулзсан. Хоёр улсын харилцаа болон дэлхий дахинд тулгарч буй эмзэг асуудлуудыг нарийн авч хэлэлцэх цаг нь болсон гэж үзэж байна. Анхаарал хандуулах асуудал олон бий” гэж мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч ч хоёр улсын харилцааг сайжруулах боломжууд бийг цохон тэмдэглэсэн байна.

Яриа хэлэлцээ хийхийн өмнө талууд Финляндын төрийн тэргүүнтэй хамт зургаа татуулжээ. Хоёр улсын удирдагчдын хийсэн ганцаарчилсан уулзалтын дараах өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалтад ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков, төрийн тэргүүний туслах Юрий Ушаков, АНУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Жон Хантсман, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео, АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон, Ерөнхийлөгчийн туслах Фиона Хилл нар оролцсон байна.

Дээд хэмжээний уулзалтын дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн яриа хэлэлцээ тун амжилттай, ашиг тустай хийгээд нээлттэй, ажил хэрэгч байдалд болж өнгөрлөө” хэмээн хэлжээ. Түүнчлэн тэрбээр цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх талаархи санал бүхий бичгийг Трампад дамжуулан өгснөө дурдсан байна.

pt

ТРАМП: БИД УУЛЗЛАА, ОЛОН Ч АСУУДЛААР ЯРИЛЦЛАА.
БИДНИЙ ХАРИЛЦАА САЙЖИРЧ ЭХЭЛЛЭЭ

Уулзалтын эхэнд Путин “Болж өнгөрсөн яриа хэлэлцээнүүд нь ерөнхийлөгч Трамптай хамтран хоёр улсын харилцаан дахь сөрөг нөхцөл байдлыг залруулж, харилцааг хэвийн болгох эхний алхмуудыг төлөвлөх, харилцан итгэлцлийн түвшинг сэргээх хүслийг харуулж байна” хэмээн мэдэгджээ.

Түүнчлэн тэрбээр Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр хоёр улсын тусгай албаны ажилтнууд харилцаа холбоотой ажиллаж байсан талаар дурдахын сацуу хоёр улсын бизнесийн тэргүүлэгчдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулах талаар тохиролцоонд хүрэх, Сирийн асуудлыг зохицуулахад хамтран ажиллахад шаардлагатай бүх боломж талуудад бийг цохон тэмдэглэсэн байна.

Трамп “Дипломат арга зам, хамтын ажиллагаа, үр дүнтэй яриа хэлэлцээ хийхийг сөргөлдөөн, дайсагнасан харилцаанаас илүүд үзэж байгаа нь АНУ болон ОХУ-д төдийгүй дэлхий дахинд ээлтэй” гэжээ. Тэрбээр мөн “Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулахад Орос улс АНУ-тай хамтран ажиллана” гэж мэдэгдсэн байна.

Сэтгүүлчдэд хоёр талын хэвлэл мэдээллийн хэрэгслээс хоёр хоёр, нийт дөрвөн асуулт асуухыг зөвшөөрсөн байна. Ерөнхийлөгч нар дэлхийн эрчим хүчний зах зээлийн талаархи асуултууд, Орос Улс АНУ-ын улс төрийн үйл явцад хөндлөнгөөс оролцсон эсэх тухай асуултуудад хариулжээ.

2016 онд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр цахим халдлага хийсэн гэж ОХУ-ын цэргийн 12 албан хаагчийг буруушааж, тэдэнд хориг арга хэмжээ авсан нь АНУ-ын улс төрийн тоглоомын нэг хэсэг байсан гэдгийг Путин дурдаад, ОХУ АНУ-ын сонгуулийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцоогүй гэж мэдэгдсэн байна. Мөн тэрбээр ОХУ Трампын тухай алдагдсан мэдээллийг цуглуулсан гэх асуудлыг үгүйсгээд, Трампыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдэхээс өмнө түүнд ОХУ руу чиглэсэн ашиг сонирхол байгаагүй гэжээ.

Түүнийг шүүмжлэгч олон хүн амиа алдаж байгаа тухай Путинээс асуухад тэрбээр “ОХУ-д гарч буй гэмт хэргүүдэд асуудал бий” гэж тайлбарлажээ. Мөн тэрбээр АНУ-д ч гэсэн ийм асуудал бий гэдгийг онцлон тэмдэглээд, Жон Ф.Кеннедигийн амь насыг хөнөөсөн хэрэг, цагдаа хүчнийхэн болон иргэд хоорондын мөргөлдөөнийг дурджээ. Мөн тэрээр "Орос улс Голаны өндөрлөг орчимд энх тайвныг хангах болон Израилийн аюулгүй байдлыг хангах сонирхолтой байна" гэжээ.

Уулзалтын дараа Владимир Путин “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн дээд хэмжээний уулзалт нь ОХУ-ыг Өрнөдийн орнуудын тусгаарлалтаас  гаргах эхлэл юм” гэж мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Трамп “Бид уулзлаа. Олон ч асуудлаар ярилцлаа. Үнэнийг хэлэхэд дөрвөн цагийн өмнөөс бидний харилцаа сайжирч эхэллээ” гэж хэлжээ.

Цагаан ордны тэргүүнийг ийнхүү мэдэгдэх үед Путин тусгайлан бэлдэж авчирсан хөлбөмбөгийн ДАШТ-ий бөмбөгийг түүнд бэлэглэсэн байна. Трамп талархлаа илэрхийлээд, "Энэ бөмбөг миний хүү Барроных боллоо" хэмээн хэлж, танхимд байсан АНУ-ын Тэргүүн хатагтай Меланиа Трампад өгчээ.

Д.ТУЯА

pt

pt

pt

pt

pt



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 15

Японоос (126.33.*.*)
2018-07-18 08:15:30
Өнөөдөр Трамп уулзалтан дээр хэлсэн үгээ буцаагаад л сууж байна даа. Ккк Олон оронд ийм удирдагч гараад байвал арчилал үгүй болж хөрөнгөт нийгэм л давамгайландаа. Ард түмэнээ зориудаар тэнэг болгоод өөрсдөө дээр нь тухлах нийгэм. Залуучууд ном уншихгүй, юм сурахгүй бол тийм хүмүүсийг толгой дээрээ гаргаад байх болно доо.

Зочин (202.9.*.*)
2018-07-17 22:23:47
мундаг 2 шүү амжилт.Та нарын шийдвэр зэвсгийн наймаачдад цохилт болно шүү.Хоорондоо маш сайн ойлголцож орос монгол 2 шиг болоорой.

Зочин (103.57.*.*)
2018-07-17 19:23:12
krimiin guur manaid hamaagui

Зочин (66.181.*.*)
2018-07-17 18:21:27
Трамп дэлхийн удирдагчаас зовлолгоо аваад , сэтгэл оег буцаж байгаа нь барууныхны гожууд , бас дээр нь дээрлэхуу зан биш , хувь хуний ухаалаг , оортоо итгэмхий , прагматик шинж чанарын илэрхийлэл .... !

Зочин (66.181.*.*)
2018-07-17 18:04:41
Путин санаснаараа зvтгээд гарцаагvй байдалд оруулаад гарсан болтой!! Бvvр эрэсдэл хvлээсэн ч яахав !! гэдгээ хэлжээ. Гарцаагvй юмтай улаан нvvрээрээ тулгарсан хvний л хэлдэг vг дээ!!!

Зочин (66.181.*.*)
2018-07-17 18:04:41
Путин санаснаараа зvтгээд гарцаагvй байдалд оруулаад гарсан болтой!! Бvvр эрэсдэл хvлээсэн ч яахав !! гэдгээ хэлжээ. Гарцаагvй юмтай улаан нvvрээрээ тулгарсан хvний л хэлдэг vг дээ!!!

Зочин (66.181.*.*)
2018-07-17 18:04:41
Путин санаснаараа зvтгээд гарцаагvй байдалд оруулаад гарсан болтой!! Бvvр эрэсдэл хvлээсэн ч яахав !! гэдгээ хэлжээ. Гарцаагvй юмтай улаан нvvрээрээ тулгарсан хvний л хэлдэг vг дээ!!!

zochin (124.158.*.*)
2018-07-17 17:29:06
Монгол морь жижиг биетэй ч алсын замдаа даацтай хурдтай итгэл найдвартай даа

Сиььма (103.26.*.*)
2018-07-17 16:04:22
Манай еөк хятад луутай бүс бүсэлцэн сур харваал Хороо найруулаал Атаа жөтөөгөө ажил болгоол Хамгаалагчдаа дагуулж сүрииг үзүүлээл Өөр юу ч байдгүйэ Дэлхиин бодлого байтугай монголын бодлогоо ч диилдгүйээ Яанадаа БөхТөр үүд

zochin (66.181.*.*)
2018-07-17 15:31:16
ene gomo monhoo durak chin naadmiin talbaid huushuur ideed yvaj bna genuu ichij zovj medgui ain ooriigoo odoo osorjamaatai adilhan gej bodood bgamuu haashaan

Түса (66.181.*.*)
2018-07-17 14:48:34
Улс төр ойлгохгүй улсууд тэнэгээ харуулж хэрэггүй дээ. Тэр гэр орондоо чавганцын ажлаа хийж бай.

Иргэн (112.72.*.*)
2018-07-17 14:46:26
Оросд таюьсан хоригоос болж барууы орнууд асар их хохирсон. Энэ хохиролыг Трамп хариуцах уу

Иргэн (112.72.*.*)
2018-07-17 14:46:09
Оросд таюьсан хоригоос болж барууы орнууд асар их хохирсон. Энэ хохиролыг Трамп хариуцах уу

Зочин (103.229.*.*)
2018-07-17 14:23:11
Ene 2 yu ch shiidej chadahgui. Amerkiin tsaana jinhen luugaruud n suuj bga shu de.

Зочин (202.179.*.*)
2018-07-17 14:20:36
хэхэ одоо хоеулаа хужааг нухая гэсэн баихдаа монгол яанаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-14 15:21:52 - Орон нутаг
Усархаг аадрын улмаас Сайншанд-Хамарын хийдийн 2.5 км зам эвдэрчээ
2018-08-14 15:15:07 - Спорт
“Чингис хаан-2018” Азийн унадаг дугуйн наадмын бүртгэл эхэллээ
2018-08-14 15:00:07 - Шар
Японд халууны улмаас 144 хүн амиа алджээ
2018-08-14 14:39:17 - Спорт
Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээн эхэллээ
2018-08-14 14:31:04 - Нийслэл
Баянгол, Баянзүрх дүүрэгт хоёр иргэний газар эзэмших гэрчилгээг хүчингүй болголоо
2018-08-14 13:35:42 - Улс төр
Ц.Даваасүрэн: “Оюутолгой” Монголын төрөөр тоглоом хийдгээ болих хэрэгтэй
2018-08-14 13:29:40 - Байгаль Орчин
Улсын онцгой комиссын баг Айраг суманд ажиллаж байна
2018-08-14 13:21:27 - Боловсрол
Ардчилсан оюутны холбооноос их дээд сургуулиудад шаардлага хүргүүлжээ
2018-08-14 12:41:28 - Хууль
Нөхөн сонгууль явуулах тогтоол хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
2018-08-14 12:39:02 - Хууль
Хууль бусаар баавгайн савар тээвэрлэсэн иргэнд ял оноолоо
2018-08-14 12:36:53 - Улс төр
Эрээн рүү зорчиж буй монгол иргэдэд зориулан Вичат тусгай суваг нээжээ
2018-08-14 12:25:48 - Гадаад
Трамп 2019 оны санхүүгийн жилийн батлан хамгаалахын төсөвт гарын үсэг зурав
2018-08-14 12:16:19 - Боловсрол
Ц.Цогзолмаа АШУҮИС-ийн эмнэлэг, сургалтын цогцолборын барилгын ажилтай танилцлаа
2018-08-14 12:13:17 - Шар
Ходоодондоо кокаин “хадгалсан” зорчигчоос болж онгоц яаралтай газарджээ
2018-08-14 12:03:58 - Нийслэл
Сонгинохайрханы арын авто замын газар чөлөөлөлтийн ажил бүрэн хийгдэж дуусав
2018-08-14 11:46:35 - Спорт
ОУХМ А.Давааням бүтэн өнчин хүүхдүүдэд дүрэмт хувцас бэлэглэжээ
2018-08-14 11:46:18 - Орон нутаг
Увс аймагт гэрээт малчнаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлжээ
2018-08-14 11:37:17 - Орон нутаг
Мал угаалгын ажилд зөөврийн тоног төхөөрөмж ашиглаж байна
2018-08-14 11:34:03 - Нийслэл
Дарь-Эхийн замыг засах бэлтгэл ажил явагдаж байна
2018-08-14 11:31:13 - Нийслэл
Зургаан дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
2018-08-14 11:28:53 - Орон нутаг
Он гарсаар 67 хүн усны ослоор амь насаа алдаад байна
2018-08-14 10:57:59 - Орон нутаг
Зорчигчдод “Ган зам даатгал” ХХК-иас тусламж олгож байна
2018-08-14 10:33:55 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад Ц.Бат-Энх, Д.Амарбаясгалан нар яригдаж байна
2018-08-14 10:02:25 - Хууль
ТТХГ-ын орлогч Г.Баярмагнайг ажлаас нь чөлөөлж, бусдад нь сахилгын шийтгэл ногдууллаа
2018-08-14 09:25:03 - Байгаль Орчин
Улаанбаатарт 28-30 хэм дулаан байна
2018-08-14 08:56:19 - Орон нутаг
Хэнтий аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан залуусын цуглааны үеэр алга болсон 17 настай хүү амиа алдсан уу
2018-08-14 08:39:40 - Улс төр
МАН-ын УЗ өнөөдөр хуралдаж, Зам тээврийн хөгжлийн дэд сайдын ТОМИЛГОО-г хэлэлцэнэ
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-14 08:24:45 - Орон нутаг
Төмөр замын тээврийн үйл ажиллагаа хэвийн байдалд шилжлээ
2018-08-14 08:14:26 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
2018-08-13 19:42:41 - Боловсрол
Их, дээд сургуулийн 32 мянган оюутанд нийт 75 тэрбум төгрөгийн зээл олгоно
2018-08-13 19:06:22 - Нийслэл
Тарвага агнасан 30 орчим зөрчлөөс 10-нд хууль, хүчний байгууллагынхан холбогджээ
2018-08-13 18:58:43 - Орон нутаг
О.Баасанжав галт тэрэгний ослын үед самбаачлан ажиллаж, зорчигчдыг аварчээ
2018-08-13 18:34:57 - Шар
Б.Махбал 1.57 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй
2018-08-13 18:30:46 - Улс төр
Хотын дарга ажлын өрөөндөө архи уусан албан хаагчийг ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
2018-08-13 18:16:30 - Улс төр
Р.Мэргэнийг ЗТХЯ-ны ТНБД-ын албан үүргийг хариуцагчаар томиллоо
2018-08-13 17:33:34 - Хууль
Айлын хашааны гадна нярай хүүхэд орхиод явжээ
2018-08-13 16:59:22 - Байгаль Орчин
Үерийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхааруулж байна
2018-08-13 16:40:57 - Байгаль Орчин
Олон улсын тарвага судлаачдын VII хуралд 13 орны 121 эрдэмтэн оролцож байна
2018-08-13 16:39:24 - Нийслэл
“Барилга, орон сууц-2018” олон улсын үзэсгэлэн яармаг болно
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-13 08:47:30 - Хууль
Т.Сайнжаргал: Талийгчийг хүний ёсноос гажууд, харгис хэрцгийгээр, санаатайгаар бүлэглэн хөнөөсөн
2018-08-12 10:48:15 - Орон нутаг
ОХУ-ын төмөр замчид засвар хийхээр бие бүрэлдэхүүнээрээ иржээ
2018-08-12 18:20:01 - Улс төр
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар ажлаа өгөхөө мэдэгдлээ
2018-08-13 13:09:11 - Хууль
Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг солих уу
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-12 20:32:26 - Улс төр
У.Хүрэлсүх: ЗТХ-ийн сайд, дэд сайд, ТНБД болон газрын дарга нарыг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2018-08-11 11:22:17 - Боловсрол
Хувийн сургуулиудын төлбөр 28 мянган ам.доллар хүртэл байна
2018-08-13 18:34:57 - Шар
Б.Махбал 1.57 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй
2018-08-13 15:02:05 - Байгаль Орчин
Сэргээн босгох ажиллагаанд танк ажиллуулж байна
2018-08-13 13:31:10 - Улс төр
АРДЧИЛСАН НАМ: Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, УИХ тарах хэрэгтэй