“Найрамдал” цогцолборыг Алтан гадас одонгоор шагналаа

Түгээх    
2018-07-18 17:02:17 - Нийслэл

nairamdal

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын 40 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монголын залуу хойч үеийг сурган хүмүүжүүлэх, зөв иргэн болгон төлөвшүүлэх үйлст оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагч, багш сурган хүмүүжүүлэгчдийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг уншиж, сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Алтан гадас одонг “Найрамдал” цогцолборын туганд хүндэтгэлтэйгээр зүүж өглөө. Мөн Төрийн тэргүүн олон улсын “Найрамдал” цогцолборын 40 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох үеэрээ үг хэлсэн юм.

nairamdal

Тэрээр "Хүүхэд, багачууд аа. Багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтнууд аа. Хүндэт төлөөлөгч, зочид оо. Та бүхэнд Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын 40 жилийн ойн халуун мэндийг хүргэе. Хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр баригдсанаасаа хойших дөчин жилийн туршид “Найрамдал” олон улсын хүүхдийн цогцолборт монгол хүүхдүүдийн жаргал баясалтай, цовоо цолгин дуу хадсаар ирсэн билээ. Энд монгол хүүхдүүд гадаадын анд нөхөдтэйгөө танилцаж, нөхөрлөн, нэгнээсээ суралцсаар өнөөдрийг хүрсэн юм.

Хүүхдүүд нь жаргалтай өсөж байж улсын хөгжил урагшилдаг. 1960-1980 оны хооронд Монголын төрөөс хүн амаа өсгөх, хүүхдүүдээ тэтгэх алсын хараатай бодлогууд явуулсны үр дүнд 1920-иод онд 600 мянга гэгдэж байсан монголын хүн ам 3 сая гаруй болж 5 дахин өсөх үндсийг тавьсан юм. Тэр цаг үед хүүхдийн гэх тодотголтой олон байгууламж бий болж, хөгжиж цэцэглэж байснаас үлдсэн цөөхөн байгууллагын нэг нь “Найрамдал” цогцолбор болоод байна.

Монгол Улс орлого багатай, боломж хомс байхдаа ч хүүхдүүдээ анхаарлын гадна орхиж байгаагүй юм. “Хүүхэд нэгдүгээрт” гэх бодлогыг бид ямар ч тохиолдолд, хэзээ ч орхиж, гээж болохгүй. Олон хүүхэдтэй гэр бүлд “хүүхдийн мөнгө” олгодог болсноор 1960-1980 онуудад төрөлтийн тэсрэлт явагдаж, монголын “baby boom” гэх нэр томъёо бий болсон. Монголын төр залгамж чанартай байх ёстой.

Бид төр засгийнхаа өмнөх сайн туршлагуудыг үг дуугүй үргэлжлүүлэх учиртай. Тийм ч учраас миний зүгээс ямар нэг ялгаварлан гадуурхалгүйгээр хүүхэд бүрт “Хүүхдийн мөнгө олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачилсан юм. Хүүхдийн мөнгө бол халамж биш. Цөөн тоотой хүн амаа өсгөх уламжлалт бодлого, баялгийг тэгш хуваарилах арга хэрэгсэл гэдгийг би энд дахин хэлмээр байна. Бидний цөөхөн монголчууд хүүхдүүдээ, ирээдүйгээ хайрлах учиртай. Үүнийг ХХ зууны эхэнд сод найрагч Дашдоржийн Нацагдорж “Монголын үрс маш олон болтугай” хэмээн товч тодорхой илэрхийлсэн байдаг.

Бидний ирээдүй болсон хүүхдийн төлөөх Төрийн бодлого нь хүүхдийн мөнгөөр хязгаарлагдах ёсгүй. Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн төлөөх шинэ бүтээн байгуулалт, шинэ мэдлэг, технологийг нэвтрүүлэхэд Төр хөрөнгө оруулах үүрэгтэй. Хүүхдийг дээдэлж, хүүхдэд бүхнээ зориулж ирсэн ард түмэн бид, уламжлалаа хадгалж, цаг үргэлж ахиулж байх ёстой юм. Тийм учраас хуучны “Хүүхдийн төлөө фонд” шиг Хүүхэд, залуучуудад зориулагдсан бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх тусгай сан байгуулах, уг сангийн хөрөнгийг төсвөөс болон гадаад, дотоодын хандив, бусад эх үүсвэрээс бүрдүүлэх боломжтой байхаар бодлого боловсруулах шаардлага тулгарч байгааг Засгийн газар, УИХ соргогоор мэдэрч бодлого гаргаасай, санаачилгатай ажиллаасай гэж хүсэж байна.

Монголчуудаас өнгөрсөн зуунд хүүхдийн төлөө хийсэн хамгийн том, хамгийн хүртээмжтэй бүтээн байгуулалтын нэг болох “Найрамдал” зуслангийн 40 жилийн ойн мэндийг ахин дэвшүүлээд, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Улс орныхоо ирээдүй болсон та нар минь ихийг сурч, зөвийг дадуулж, эх орондоо ихийг бүтээх иргэн болж төлөвшөөрэй. Энэ үйлст зүтгэж байгаа багш, сурган хүмүүжүүлэгчдэдээ баярлалаа.

Хүүхдийн дуу цовоо цолгин, хүмүүжүүлэгч багш нарын сэтгэл тэнүүн байг. Мөнх тэнгэрийн хүчин дор монголын хүүхэд багачууд цэнгэл баясал дүүрэн байх болтугай” гээд олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн хамт олон, амрагч хүүхдүүдэд амжилт хүсч, баяр хүргэлээ.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 4

Зочин (103.10.*.*)
2018-07-19 08:40:41
Нэг мэдээнд Хангарьд гэж баых юм.Алтан гадамюс, Хангарьд хоёрын алиар нь шагнасан юм бэ.

Зочин (64.119.*.*)
2018-07-18 18:03:31
Баяр хүргье.

Зочин (202.9.*.*)
2018-07-18 17:49:05
Нийгмээрээ ингэж балайрч тэнэгэрсэн улс гэж байдаг л юм байна одоо багшийн дээдийн 20 жил ажилласан туцэнд ходолморийн гавьяаны улаан тугийн одон огох хэрэгтэй мон нарантуулын олон жил болсон наймаачдад худалдааны тэргууний ажилтан боондох хэрэгтэй халтуурчид бас барьцана шуу гавьяат тээвэрчин огох нь зуйтэй элбэгдоржид урлагийн гавьяат зутгэлтэн ог ог

Монгол сөнөж бн (77.81.*.*)
2018-07-18 17:29:42
Жэнко новшийн төмөр тараах яахав. Наад төмрийг чинь хартамхичин ялтан хулгайч дэлгэрмөрөн гээд хулгаыч зүүгээд явж бгаа найрамдал бол тэр хулгайчын зэрэгтэй газар уу

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-18 11:03:09 - Улс төр
Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Ерөнхий шүүгчид гомдол гаргажээ
2018-10-18 10:56:40 - Улс төр
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу айлчилж байна
2018-10-18 10:54:22 - Нийслэл
Цэрэг татлага МАРГААШ эхэлнэ
2018-10-18 10:49:46 - Шар
Дэлхийн хошой аварга Шохей Оно Монголд иржээ
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-18 10:37:53 - Нийслэл
АТГ: Хурандаа Ч.Болдбаатар хураагдсан 1.3 сая ам.доллартай холбоогүй
2018-10-18 10:30:12 - Нийслэл
“Х Apartment” хотхоны лифтнээс хүн унаж гэмтжээ
2018-10-18 10:29:36 - Нийслэл
Сонгинохайрхан дүүргийн 300 орчим айл найдвартай эрчим хүчинд холбогдлоо
2018-10-18 09:46:31 - Нийслэл
Айлчлалтай холбогдуулан зарим замыг хэсэгчлэн хаагаад байна
2018-10-18 09:43:28 - Улс төр
Ирэх оны улсын төсвийн төслийг хэлэлцэнэ
2018-10-18 07:58:59 - Байгаль Орчин
Улаанбаатарт 14 хэм дулаан байна
2018-10-18 07:50:14 - Улс төр
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг өмгөөлдөг УИХ-ын гишүүд
2018-10-18 07:43:17 - Эдийн засаг
Хөгжлийн банк 500 сая ам долларын өр нэмж тавьжээ
2018-10-18 07:43:14 - Хууль
Германд сурдаг монгол оюутан цахимаар Монголд амьдардаг иргэний банкны дансанд халдаж, 8.7 сая төгрөг авчээ
2018-10-18 07:43:11 - Нийслэл
БНСУ-д харласан иргэдийг сайн дураараа нутаг буцвал ӨРШӨӨНӨ
2018-10-18 07:42:55 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-10-17 17:22:42 - Нийслэл
Түгээлтийн автомашиныг цагийн хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулахыг зөвшөөрөхгүй гэв
2018-10-17 17:19:43 - Улс төр
Сурагчдыг хоёр сар амраах асуудлыг судлахаар болов
2018-10-17 17:09:00 - Байгаль Орчин
Энэ сарын 19-нөөс эхлэн ихэнх нутгаар хүйтэрнэ
2018-10-17 16:48:47 - Боловсрол
Соёлын өвийн дархлааны асуудлаар зөвлөлдлөө
2018-10-17 16:39:06 - Гадаад
Ким Чен Ун удахгүй ОХУ-д айлчилна
2018-10-17 16:30:27 - Улс төр
БНХАУ-ын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжих төслүүдийн явцыг эрчимжүүлнэ
2018-10-17 16:28:17 - Боловсрол
Хэл засалч Светлана Юрьевна манай улсад ажиллаж байна
2018-10-17 16:24:45 - Эдийн засаг
Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлнэ
2018-10-17 15:53:22 - Улс төр
Вакцин хийлгээгүй бол торгох нь зөв эсэхийг хэлэлцлээ
2018-10-17 15:47:09 - Шар
Нийслэлд 104 сая төгрөгийн алим устгалд оруулжээ
2018-10-17 15:37:06 - Нийслэл
“Centеrra Gold” компани хувьцаагаа зарсан нь хууль бус үйлдэл, Дээд шүүхэд гомдол гаргана гэв
2018-10-17 15:18:41 - Энтертайнмент
Гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа болно
2018-10-17 15:14:59 - Боловсрол
“НОМИН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”- ийн шилдгүүд тодорлоо
2018-10-17 15:06:48 - Нийслэл
Ubike” түрээсийн дугуйн үйлчилгээ ирэх долоо хоногоос завсарлана
2018-10-17 14:51:38 - Нийслэл
Явган хүний зам талбайг 3-5 дахин нэмэгдүүлнэ гэв
2018-10-17 14:01:38 - Улс төр
Т.Аюурсайхан: Н.Баяртсайхан ажлаа өгөх ёстой
2018-10-17 13:48:42 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга төсвөө хэмнэж, гурван “Аж үйлдвэрийн комбинат” байгуулах талаар албан бичиг хүргүүлэв
2018-10-17 13:34:43 - Эдийн засаг
Төв банкны үнэт цаас бол бонд биш
2018-10-17 13:20:05 - Шар
Хэнтий аймгаас машин хулгайлаад зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-17 13:18:14 - Эрүүл мэнд
Улсын хэмжээнд төрөлт 3.2 хувиар өсчээ
2018-10-17 13:14:21 - Эрүүл мэнд
"Дэлхийн мисс-2018"-д оролцох Э.Энхриймаа “Сүрьеэгүй Монгол” төсөл эхлүүллээ
2018-10-17 13:08:24 - Улс төр
Д.Сумъяабазар: Нэг сараас хойш шатахууны үнэд ямар ч зохицуулалт хийгээгүй
2018-10-17 12:52:45 - Улс төр
Хуулийн төслүүд өргөн барилаа
2018-10-17 12:44:39 - Нийслэл
Ирэх сарын 1-нээс гадаад паспортыг арван жилийн хугацаатайгаар олгодог болно
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-16 16:35:39 - Шар
Төрийн дууллынхаа мөрүүдийг дуулсан хятад бүсгүйг шоронд хорьжээ