Сурагчдын дүрэмт хувцасны мөнгөнөөс завшсан боловсролын газрын дарга нарт торгох шийтгэл оноожээ

Түгээх    
2018-07-20 08:49:33 - Хууль

batzuu

Сурагчдын дүрэмт хувцас зарж борлуулсан мөнгөнөөс хувьдаа завшсан этгээдүүдэд холбогдох хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцэж шийдвэрлэжээ.

Тодруулбал П гэх багш мэргэжилтэй эмэгтэй Говьсүмбэр аймгийн Боловсролын газрын даргаар ажиллаж байхдаа “БҮ” ХК-ийн захирал Э-тэй ажил гүйцэтгэх гурван талт гэрээ байгуулжээ. Улмаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт 2014 оны наймдугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны аравдугаар сарын 21-ний өдрүүдэд тус компани үйлдвэрлэн нийлүүлсэн 180.933.740 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцсыг итгэмжлэгдэн хариуцаж байхдаа иргэн Б-гийн зарж борлуулсан орлогоос 40.533.049 төгрөгийг хувьдаа завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

Мөн иргэн Б нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрүүдэд “БҮ” ХК-аас үйлдвэрлэн нийлүүлсэн 180.933.740 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцсыг итгэмжлэгдэн хариуцаж байхдаа сурагчийн дүрэмт хувцас борлуулсан орлогоосоо 14.131.666 төгрөгийг завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь нотлох баримтуудаар нотлогджээ.

Тиймээс шүүхээс шүүгдэгч П-г өөрийн нөхөр Э-тэй бүлэглэж, бусдын эд хөрөнгийг завшиж онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг үйлдсэн гэж дүгнэн, тэдний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч тус бүрт 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийтгэжээ. Улмаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн байна.

Харин иргэн  Б-г 180.933.740 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцсыг итгэмжлэгдэн хариуцаж байхдаа сурагчийн дүрэмт хувцас борлуулсан орлогоос 14.131.666 төгрөгийг хувьдаа завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Өршөөл үзүүлэх тухай дээрх хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Улмаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П-ээс 15.716.524 төгрөгийг, шүүгдэгч Э-ээс 15.716.524 төгрөг, шүүгдэгч Б-гээс 10.839.396 төгрөг тус тус гаргуулж, “БҮ” ХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 23

Гууль (1.197.*.*)
2018-07-21 07:35:41
Улсаас хулгайлаад байвал улс оршооно ! Кармаа суйлах буруу улсын карманд орж хулгай хий !!! 50 саяыг хулгайлаад 200 гаар торгуулдаг ажилд Мэлгэр Миеэ оруулж огно

Гууль (1.197.*.*)
2018-07-21 07:35:37
Улсаас хулгайлаад байвал улс оршооно ! Кармаа суйлах буруу улсын карманд орж хулгай хий !!! 50 саяыг хулгайлаад 200 гаар торгуулдаг ажилд Мэлгэр Миеэ оруулж огно

Гууль (1.197.*.*)
2018-07-21 07:35:04
Улсаас хулгайлаад байвал улс оршооно ! Кармаа суйлах буруу улсын карманд орж хулгай хий !!! 50 саяыг хулгайлаад 200 гаар торгуулдаг ажилд Мэлгэр Миеэ оруулж огно

Зочин (202.9.*.*)
2018-07-20 17:25:13
төрд ажиллана гэдэг ажил хийх биш зүгээр л мөнгө луйвардах хэрэгсэл гэдгийг ерөнхийлөгчөөсөө авахуулаад манаач хүртлээ харууллаа шүү дээ. эрс цомогтогох хэрэгтэй. бидний татварын мөнгө гадаадаас өр тавьсан зээлийн мөнгө 2 л шүү дээ. төмөрзам тавина гэж олон зуун сая длр идээд дараа нь эрдэнэтийг хувьдаа авна гэдэг л хулгайчууд шүү дээ.

Зочин (66.181.*.*)
2018-07-20 14:18:54
Төрийн албан хаагчид гэж бүгд хулгайч, авилгачид сууж байдаг. Асуудлыг зүгээр ном дүрэмээр нь шийдээд өгчихдөг түшмэл гэж байхгүй. Гар хараал, худлаа явуулаал үнэн сэжигийн. Амьдралдаа шудрага төрийн албан хаагчтай таарч үзсэнгүй дээ. Бүх шатандаа, хаана ямар л боломж гарч ирнэ идэж уух, завших санаатай байж байдаг. Төрийн албан хаагч хүн бүрийн толгойд нэг ийм чөтгөрийн санаа байж байдаг болж дээ. Энэ ч муу ёр шүү.

Гэрлээ (139.5.*.*)
2018-07-20 12:48:45
40 саяыг идээд 200 мянгаар торгуулчихдаг. Лайтаы юмаа. Хууль ч гууль болж дээ. Хулгайлаад, луйварлаад бай

Амаа (66.181.*.*)
2018-07-20 12:31:55
Оны шилдэг реклам. Хулгай хийвэл айлтгүй.

зочин (202.70.*.*)
2018-07-20 12:24:53
чааваас энэ гэмт хэргийн талаар мэдээлэл бичсэн ухааантай юм байх даа. Энд хүмүүжлийн чанартай, эсвэл ард түмэнд срэмжлүүлэг болох мэдээ нэг ч алга, ашиглаж завшаад, шүүх түүнийг нь өөгшүүлсэн мэт л харагдаад байна даа. Ийм шүүхтэнй байхад яаж шударга ёс тогтох вэ? өөрийгөө суртчилаад явдаг ШЕЗ-ийн дарга Лүндэндорж профессороо! таны хахуулаар оруулсан шүүгч нар нэг иймэрхүү. 80-90-иэд оны шүүх шүүх шиг байсан даа.

Zochin (64.119.*.*)
2018-07-20 12:18:41
Пүрэвцэцэг гэгч хүүхэн нөхөр Эрдэнэжаргалтайгаа хамтран хийжээ. АН 2012 онд энэ хүүхнийг аваачиж тавьсан, багш мэргэжилтэй л болохоос биш, боловсролын салбарт огт ажиллаагүй хүүхэн байсан юм. Гантөмөр сайд Увсын гаралтай хүмүүсийг хэт их хүмүүсийг захирал, даргын суудалд аваачсан. Одоо тэд нар нь багш, ажилтнаар зөвхөн Увсын хүмүүсээ л авч байна. Үүнийг нь шалгахад тун амархан, ажилд авсан хүмүүсийн РД шүүхэд л хангалттай.Орон тоо байгаа хэрнээ авдаггүй, багш олдохгүй байна гэж худал хэлнэ, тэгээд Увсын гаралтай хүн ирэхээр нь ямар ч шалгуургүй ажилд авна. Алдаа гаргасан ч нууна, ил гарвал арга хэмжээ авсан гэж худлаа тушаал гаргана. Боловсролын систем лампуурч байна даа хөөрхийс.

Zochin (66.181.*.*)
2018-07-20 12:04:06
Yamar baliar hvmvvs ve shorond hiij idsen mungiig ni tulvvl

Zochin (112.72.*.*)
2018-07-20 11:43:31
Ih idvel baga yal avna. Jiriin irgend horongo ideh alban tushaal bhgui uchir iim gemt hereg uildej chadahgui... huuli gj guuli bolj de

Зочин (202.179.*.*)
2018-07-20 11:24:29
Юун гоеийн хунээс хулгай хийцэн бол шоронд ороод дээр нь толбороо толийшд

zochin (122.201.*.*)
2018-07-20 11:11:48
Yer ni ene surguuliin zahural bas tsetserlegiin erhleh nar busdiin halaasni mongoor tansaglaad baigaag bvgd l medej bga shde. Ter no g ni medseer baij ilrvvled ingej gargaj ireed bwal iim asuudal arai l gaigvi bolno

уншигч (122.201.*.*)
2018-07-20 11:08:04
Идсэн менгийг нь телvvлэхгvй юм бол хvн бvр идэж болно гэсэн сурталчилгаа болж.

зочин (124.158.*.*)
2018-07-20 10:56:46
идсэн мөнгийг нь ч бүтэн гаргуулахгүй өршөөчихдөг нь ямар учир байнаа, өршөөж байгаа бол тэр мөнгийг нь хүүтэй нь авах хэрэгтэй шд

Зочин (202.131.*.*)
2018-07-20 10:56:34
Хууль зөрчөөд тэр нь шүүхээр тогтоогдсон юм бол нэрсийг нь ил болгооч.

Зочин (124.158.*.*)
2018-07-20 10:40:58
maniihan ideed bai ideed bai daraa ni urshuunu gedeg zarchimtai yum bna

гансүх (202.179.*.*)
2018-07-20 10:22:15
ИЙМ ХУУЛТАЙ БАЙХАД МОНГОЛ УЛС ХЭЗЭЭ Ч ХӨГЖИХГҮЙ

zochin (202.9.*.*)
2018-07-20 10:09:49
burhan mini,huhdin pormnos bas iddeg heregu.

ZOCHIN (124.158.*.*)
2018-07-20 09:54:48
shuud ajilas n halbal hashir n da busdad n surgamj bolno

ӨӨ (207.244.*.*)
2018-07-20 09:46:20
АЖЛААС НЬ ХАЛААД ЗАВШСАН МӨНГИЙГ НЬ 3 НУГАЛЖ ТӨЛҮҮЛЭЭЧ. ЮУН ӨРШӨӨЛ ВЭ?

zochin (66.181.*.*)
2018-07-20 09:43:04
За худлаа шааж нэг газраас мөнгө хуснаа. Дараа нь өршөөгдөх юм байна хүмүүсээ

Зочин (66.181.*.*)
2018-07-20 09:39:46
Болойч дээ тэр идсэн мөнгө гийг нь бүтнээр нь гаргуулаач

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-20 19:26:28 - Эдийн засаг
Долларын ханш өсөв
2018-08-20 19:12:05 - Спорт
ОУХМ Э.Сумъяа хүрэл медалийн төлөө барилдана
2018-08-20 18:47:45 - Шар
Хүүтэйгээ 65 жилийн дараа уулзав
2018-08-20 18:06:19 - Спорт
МУГТ П.Орхон алтан медалийн төлөө барилдана
2018-08-20 17:53:43 - Боловсрол
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн IX форум болно
2018-08-20 17:47:08 - Нийслэл
Ирэх амралтын өдрүүдэд “UB Food Festival” болно
2018-08-20 17:35:29 - Орон нутаг
Өлгийд үерт өртсөн айлуудад халуун бууруулах, өвдөлт намдаах эмийг витамин хэмээн тараажээ
2018-08-20 17:32:41 - Хууль
ББСБ-уудын нэрийг барьж залилан хийж буйг Санхүүгийн зохицуулах хорооноос сэрэмжлүүллээ
2018-08-20 17:30:18 - Боловсрол
“Бага насны хүүхдийн хөгжлийн онцлог-сургалтын арга зүй” сургалт нээлтээ хийлээ
2018-08-20 17:24:59 - Улс төр
С.Чинзориг: Цалин нэмэх шаардлага байгааг мэдэж байна
2018-08-20 17:21:46 - Боловсрол
ЕБС-ийн багш нарт зориулсан арга зүйн сургалт болж байна
2018-08-20 17:17:43 - Спорт
Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг нээлээ
2018-08-20 17:06:40 - Нийслэл
Дарь эхийн зам засварын ажил үргэлжилж байна
2018-08-20 17:03:50 - Нийслэл
Автотээврийн хэрэгслээс ялгарч буй утааг бууруулах төслийн үр дүнтэй танилцлаа
2018-08-20 17:01:37 - Спорт
ОУХМ Э.Нарангэрэл, Н.Золбоо нар эхний ялалтаа авлаа
2018-08-20 16:58:51 - Эдийн засаг
Хүнсний ногооны үнэ 12-46 хувиар буурчээ
2018-08-20 16:52:11 - Шар
Аризона мужийн нэгэн эмнэлгийн 16 сувилагч бүгд жирэмсэн болжээ
2018-08-20 16:34:03 - Гадаад
Тайваньд монгол оюутан амиа алджээ
2018-08-20 16:30:54 - Хууль
Хууль бусаар мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байжээ
2018-08-20 16:27:06 - Орон нутаг
“Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны хамтарсан дадлага сургалт эхэллээ
2018-08-20 15:39:36 - Нийслэл
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилна
2018-08-20 15:38:12 - Энтертайнмент
Монголчууд яагаад Toyota LC200-г сонгодог вэ
2018-08-20 15:27:03 - Эдийн засаг
Н.Баяртсайхан: Эдийн засгийн сэргэлт бий болоод удаагүй байгааг мартаж болохгүй
2018-08-20 15:24:55 - Орон нутаг
Үерийн улмаас орон гэргүй болсон 37 өрхөд гэр өглөө
2018-08-20 15:20:01 - Шар
МАХН Н.Энхбаярыг нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон уу
2018-08-20 15:18:11 - Нийслэл
Залуучуудын өдрөөр оюутан залуусыг цагийн болон байнгын ажлын байранд зуучилна
2018-08-20 15:04:26 - Гадаад
Солонгосын дайнаас хойш хүүгээ хараагүй 92 настай эх уулзалтыг тэсэн ядан хүлээж байна
2018-08-20 14:45:27 - Орон нутаг
Дарви, Манхан, Мянгад сумдад авто замын хяналтын пост ашиглалтад орлоо
2018-08-20 14:42:40 - Байгаль Орчин
Долоон судлаач мазаалайн судалгаа хийнэ
2018-08-20 13:54:19 - Боловсрол
Нийт 78 мянга гаруй хүүхэд цахимаар бүртгүүлээд байна
2018-08-20 13:50:56 - Хууль
Сар бүр хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна
2018-08-20 13:46:36 - Шар
Адриатын тэнгист унасан эмэгтэй 10 цагийн турш хөвсөөр амьд гарчээ
2018-08-20 13:28:23 - Хууль
Өвөрхангай аймагт баасан гаригт архи зарах зөрчил гарсаар байна
2018-08-20 13:18:31 - Улс төр
Үйлдвэрлэлийн бодлого үгүйлэгдэж байна
2018-08-20 13:16:05 - Спорт
Н.Батсуурь аваргын цолны мялаалга наадамд Н.Жаргалбаяр түрүүллээ
2018-08-20 13:10:39 - Нийслэл
Мал бүхий иргэдийг хориглосон бүсээс нүүлгэх ажил 97.5 хувьтай байна
2018-08-20 13:06:13 - Гадаад
Трампын цэргийн жагсаал 92 сая ам.долларын өртөгтэй юү
2018-08-20 13:02:48 - Хууль
“Stamford” нэртэй шинэ төрлийн сүлжээний улмаас иргэд 100 тэрбум төгрөгөөр хохирчээ
2018-08-20 12:51:50 - Нийслэл
Иргэдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгөх өдөрлөг болно
2018-08-20 12:45:56 - Орон нутаг
Зам тээврийн ослын улмаас нэг хүн гэмтжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-18 10:59:27 - Улс төр
Н.Энхбаяртай хүч хавсрах зорилготой М.Энхболдын “СҮҮЛЧИЙН ТОГЛОЛТ”
2018-08-18 11:05:45 - Хууль
Цагдаагийн ахлах мөрдөн байцаагч нотлох баримт хуурамчаар үйлдсэнийг шүүхээс тогтоожээ
2018-08-20 08:17:32 - Хууль
Хэвтэх бичигтэй хүүхдийг хэвтэх шаардлагагүй гэж буцааснаас амиа алджээ
2018-08-18 11:14:07 - Хууль
“Бороо гоулд” компани эртний олдворыг санаатайгаар нуун дарагдуулсан уу
2018-08-19 11:12:01 - Энтертайнмент
Монгол охин “Дэлхийн мисс”-ээр тодорч эх орондоо ирлээ
2018-08-20 13:02:48 - Хууль
“Stamford” нэртэй шинэ төрлийн сүлжээний улмаас иргэд 100 тэрбум төгрөгөөр хохирчээ
2018-08-20 08:17:36 - Эдийн засаг
Өндөр зардалтай, үр ашиггүй “Эрдэнэс Монгол” компанийг ТАТАН БУУЛГАЯ
2018-08-18 14:23:32 - Хууль
Барилгын ослоор нас барсан хүүгийн эцэг, эхийг хүлээн авч уулзав
2018-08-20 08:17:29 - Боловсрол
Энэ жил шинээр хүүхэд нь цэцэрлэг, сургуульд орох эцэг эхчүүдийн анхааралд
2018-08-20 13:46:36 - Шар
Адриатын тэнгист унасан эмэгтэй 10 цагийн турш хөвсөөр амьд гарчээ