ТӨСӨВ: 2018 оны эхний хагас жилд тэнцвэржүүлсэн тэнцэл 12.9 тэрбумын ашигтай гарчээ

Түгээх    
2018-07-20 08:49:38 - Улс төр

hurelbaatar

Засгийн газрын оруулж ирсэн саналын дагуу УИХ-аас 2018 оны улсын төсвийн нийт зарлагыг 9.6 их наяд, орлогыг 7.2 их наяд төгрөгөөр баталсан билээ. Харин төсвийн алдагдлыг 2.4 их наяд хүрнэ гэж төсөөлсөн юм. Төсвийн алдагдал ерөнхий дүнгээрээ өмнөх жилүүдийнхээс буурч, төсвийн зарлага 2017 оныхоос 1.1 их наядаар өсч батлагдсан билээ.

Бас нэг онцлууштай зүйл нь, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ажлаа авсан даруйдаа “Ямар ч тохиолдолд төсөвт тодотгол хийхгүй” гэж мэдэгдсэн. Холбогдох хууль тогтоомжийн дагуу төсөвт төсөвлөгдөөгүй зарлага гаргах, алдагдлын хэмжээ ихэссэн тохиолдолд тодотгол хийх учиртай. Яг энэ шалтгаанаар төсвийн тодотголыг жилд хоёр удаа хийх тохиолдол ч гардаг.

Өнгөрсөн 2017 онд төсвийн орлого 600 гаруй тэрбум төгрөгөөр даван биелсэн. Гэвч оны өмнөхөн Ерөнхийлөгчийн сонгуульд зориулан, хүүхдийн мөнгө тарааснаас үүдэж, төсөвтөө тодотгол хийсэн билээ. Ингэж төсөвт тодотгол хийх нэрээр өнөөх олсон 600 гаруй тэрбум төгрөгөө эргээд зарцуулахаар хуваарилсан нь харамсалтай.

Энэ жишгийг давтахгүй гэж зөрөөд байгаа нь нэг талаас Ч.Хүрэлбаатар сайдын зөв билээ. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох, шатахууны гаалийн онцгой албан татварыг хөнгөлөх зэргээр төсөвт төсөөлөгдөөгүй хэд хэдэн шийдвэрийг гаргасан.

Тухай бүр хуулинд нийцүүлэх үүднээс төсөвт тодотгол хийх шаардлагатай гэж мэргэжлийн хүрээнийхэн нь дуугарсан байдаг. Гэвч Сангийн сайд хөдлөөгүй. Энэ нь өнөөх л жаахан эмхэрч байгаа төсвөө задалж, давсан орлогоо дахин зарцуулдаг жишгээс тойрох сайн талтай юм.

Саяхан Үндэсний статистикийн хорооноос 2018 оны эхний хагас жилд төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 12.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан гэж мэдээлэв. Улмаар татварын нийт орлого 3.7 их наяд төгрөгт хүрсэн гэж тодотголоо. Энэ нь  өмнөх оны мөн үеэс  842.6 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт  аж.

Сангийн яамны албан ёсны цахим хуудаснаас харахад, өнгөрсөн тавдугаар сарын байдлаар 444 тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрөх ёстойгоос 564 тэрбум төвлөрсөн байна. Мөн зарлагын төлөвлөгөөний биелэлт 90 тэрбум орчмын хэмнэлттэй яваа гэж Сангийн яам мэдээлжээ.

Энэ оны төсвийн жилийн хугацаанд Засгийн газар богино хугацаа бүхий өндөр хүүтэй дотоодын бонд гаргахгүй байгаа. Улмаар хэд хэдэн бондын төлөлт хийж, арилжааны банкуудын сээфинд хэвтэж байдаг дотоодын бондын өрийн бичгийг нимгэлэх бодлого барьж буй. 

Үндсэндээ эрх баригч нам дотооддоо эв түнжинтэй байж чадвал 2018 оны төсөв хөндөгдөхгүйгээр оны төгсгөл хүрэх өндөр магадлалтай. Жил бүр төсвөө задалдаг улиг болсон өвчнийг давталгүй ард гарч гэмээнэ тодорхой үр нөлөө харагдана гэсэн хүлээлт өндөр байгаа юм.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 17

Эдийн засагч (43.242.*.*)
2018-07-22 15:35:52
Төсөв ашигтай гарна гэж яадаг байна аа. Эдийн засагч мэргэжилтэй ухаантай юм бол "ашиг" гэж юуг хэлдэгийг ойлгодог л баймаар юм. Төсвийн зарлагаас давсан орлогыг ашиг гэдэггүй юм шүү дээ.

Зочин (66.181.*.*)
2018-07-21 23:08:57
ЭД НАРИИН ҮГЭНД ИТГЭХ ХЭЦҮҮ ШҮҮ СОНГУУЛИИН ХУГАЦАА ДӨХӨЖ БНА ЮУ Ч ГЭЖ ЯРИХААСАА СИИХГҮЙ ХҮМҮҮС ШДЭЭ

Зочин (66.181.*.*)
2018-07-21 23:08:56
ЭД НАРИИН ҮГЭНД ИТГЭХ ХЭЦҮҮ ШҮҮ СОНГУУЛИИН ХУГАЦАА ДӨХӨЖ БНА ЮУ Ч ГЭЖ ЯРИХААСАА СИИХГҮЙ ХҮМҮҮС ШДЭЭ

зориг (150.129.*.*)
2018-07-21 19:47:34
Сайн байна. Зарчимтай бөгөөд түүндээ үнэнч байна гэдэг одоо цагт хамгийн чухал зүйл. Битгий хазайгаарай. Амжилт хүсье.

Зочин (66.181.*.*)
2018-07-20 18:35:21
за одоо битгий дандаа туйлширч бай сайн л ажиллаж байншд

Зочин (122.201.*.*)
2018-07-20 12:25:47
Mangaruud etdes bayalgiin delxiin zax zeeliin yne usulttei baixad uursnuu xiisen yum shig xudlaa buraxaa boli songuuliin amlaltaa bielyyl

Л.Гантулга (202.21.*.*)
2018-07-20 11:58:25
ЭРДЭС БАЯЛАГЫН ҮНЭ ӨНДӨР БАЙГАА ДЭЭР ӨРНӨӨСӨӨ АХИУХАН ТӨЛӨӨД АВАХ НЬ Л ХЭРЭГТЭЙ ГЭДГИЙГ АЙЛ БҮРИЙН ААВ БҮР БОДОЖ БАЙГАА ДАА.

Төрөө (119.40.*.*)
2018-07-20 11:48:51
Сангийн сайдын төсөв тодотгохгүй гээд зарчмыг би бол дэмждэг. Аль ч ЗГ жилдээ нэг л удаа төсвөө батлуулах хэрэгтэй. Олон батлуулна гэдэг нь гарын салаагаараа татвар төлөгчдийн мөнгийг асгаж байгаатай адилхан зүйл.

Ooo (202.9.*.*)
2018-07-20 11:46:26
За даа ард түмнийг доромжилж ханахгүй юмдаа. Эдийн засаг ашигтай байна гэдэг ард түмний амьдрал сайжирснаар хэмжигддэг юм. Ухаан муутай ард түмэндээ юу ч гэж хэлсэн яадгийн гэж бодож байгаа юм байхдаа.

Ooo (202.9.*.*)
2018-07-20 11:46:23
За даа ард түмнийг доромжилж ханахгүй юмдаа. Эдийн засаг ашигтай байна гэдэг ард түмний амьдрал сайжирснаар хэмжигддэг юм. Ухаан муутай ард түмэндээ юу ч гэж хэлсэн яадгийн гэж бодож байгаа юм байхдаа.

Ooo (202.9.*.*)
2018-07-20 11:45:54
За даа ард түмнийг доромжилж ханахгүй юмдаа. Эдийн засаг ашигтай байна гэдэг ард түмний амьдрал сайжирснаар хэмжигддэг юм. Ухаан муутай ард түмэндээ юу ч гэж хэлсэн яадгийн гэж бодож байгаа юм байхдаа.

зочин (203.91.*.*)
2018-07-20 11:38:49
Энэ засаг сайн ажиллаж байгаа нь үнэн,,, Өр шир багасаж байна, эдийн засаг сэргээд ирлээ, Одоо том төслүүдээ хөдөлгөөд эхэлбэл ард иргэдийн орлого нэмэгдэх байх,,,хурдтай ажиллаарай.

Зочин (64.119.*.*)
2018-07-20 11:37:55
Хаана бнаа тэр чинь! Муу шаалтууруудаа!

Зочин (64.119.*.*)
2018-07-20 11:37:52
Хаана бнаа тэр чинь! Муу шаалтууруудаа!

Kub (27.123.*.*)
2018-07-20 11:20:18
Sain l bn

Зочин (43.243.*.*)
2018-07-20 10:45:55
Худлаа солиороол дуугай огцорч үз

Зочин (64.119.*.*)
2018-07-20 09:46:59
good

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-20 16:51:38 - Улс төр
Монгол, Германы Батлан хамгаалахын сайд нар хэлэлцээ хийлээ
2018-10-20 16:34:21 - Шар
Монгол бүсгүйчүүдтэй зугаацсан тэнгисийн цэргийн командлагчид ял оноожээ
2018-10-20 15:54:49 - Нийслэл
Энэ сарын 23-нд 100 мянган дахь өнгөрөлтийн нислэг гүйцэтгэгдэнэ
2018-10-20 15:51:59 - Шар
ОХУ-ын "АК-74М"-ыг дэлхийн хамгийн шилдэг зэвсгээр нэрлэжээ
2018-10-20 14:44:44 - Орон нутаг
Даваа гаригаас Цагааннуурын боомтоор насжилт хэтэрсэн микро автобус нэвтрүүлэхгүй
2018-10-20 14:19:38 - Гадаад
Путин, Трамп нар арваннэгдүгээр сард уулзаж магадгүй
2018-10-20 14:05:16 - Улс төр
Шадар сайд Ө.Энхтүвшин ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзлаа
2018-10-20 13:51:44 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга АСЕМ-ын зочид, төлөөлөгчидтэй дурсгалын зураг татуулав
2018-10-20 13:38:00 - Эдийн засаг
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол маргааш явагдана
2018-10-20 12:51:25 - Эрүүл мэнд
БНХАУ-ын эмч нар зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд үзлэг хийж байна
2018-10-20 12:33:40 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Хашогги амиа алдсаныг баталжээ
2018-10-20 12:27:11 - Нийслэл
Монголын хүүхдийн ордныг “Хангарьд” одонгоор шагнав
2018-10-20 11:27:25 - Улс төр
ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд айлчилж байна
2018-10-20 10:58:25 - Спорт
Олимпийн анхны медаль авсан түүхэн өдөр тохиож байна
2018-10-20 10:49:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2018-10-20 10:46:43 - Энтертайнмент
Б.Дуулал: Өөрөө шинэ хөгжмийн зэмсгүүд хийж, өвөрмөц дуугаралт гаргана
2018-10-20 10:32:13 - Эрүүл мэнд
Дархлааны эмчилгээний үр дүнд эмчилгээгүйд тооцогдож байсан өвчтөн ч эрүүл болж байна
2018-10-20 10:24:24 - Эдийн засаг
“Рио-Тинто” группийн удирдлагууд Монголын талтай уулзах хүсэлт тавьжээ
2018-10-20 10:10:13 - Хууль
Эхнэртээ улсын мөнгөнөөс гурван сая төгрөг шилжүүлсэн ТНБД хэн байв
2018-10-20 10:07:57 - Энтертайнмент
Л.Эрдэнэ-Очир: “Гамлет”-д тоглохыг хүсч, зургаан жилийн өмнөөс байнга уншдаг болсон
2018-10-20 09:59:47 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-10-19 18:10:07 - Байгаль Орчин
Хөвсгөл, Горхи Тэрэлжийн бүсийн даац хэтэрсэн тул дахин тусгай зөвшөөрөл олгохгүй гэв
2018-10-19 17:52:05 - Эдийн засаг
1072 хувьцаатай холбоотойгоор зөвлөмж гаргажээ
2018-10-19 17:47:32 - Хууль
“Намянгжү Монголын боловсролыг дэмжих сан” оюутнуудын тэтгэлгээ зогсоож байгаагаа мэдэгдэв
2018-10-19 17:24:43 - Нийслэл
Засгийн газраас Хүүхдийн ордонд 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ
2018-10-19 17:02:58 - Нийслэл
Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд өөрчлөлт орлоо
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-19 16:35:58 - Улс төр
Баруун таван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно
2018-10-19 15:21:17 - Хууль
Согтуурсан үедээ өөрийн төрсөн ээж, хойд эцгийгээ хутгалжээ
2018-10-19 14:11:23 - Улс төр
Стратегийн ордуудын орлогыг Монгол банкаар дамжуулах хуулийг дэмжлээ
2018-10-19 13:59:02 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Япон, Хойд Солонгосын тагнуулын төлөөлөгчид Монголд нууцаар уулзжээ
2018-10-19 13:38:05 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцож, үг хэллээ
2018-10-19 13:35:33 - Шар
Жастин Бибер нууцаар гэрлэжээ
2018-10-19 13:33:01 - Эрүүл мэнд
18-аас дээш насныхныг урьдчилан сэргийлэх үзлэгт ҮНЭГҮЙ хамруулж байна
2018-10-19 13:31:09 - Улс төр
Хүссэн хүүхэд бүрт мөнгө олгох хууль дэмжигдлээ
2018-10-19 13:12:24 - Эдийн засаг
ХХБанк Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургууль болон Өмнөговь аймгийн 5-р бүрэн дунд сургуулиудын номын санг тохижуулж өглөө
2018-10-19 12:56:41 - Улс төр
Германы Батлан хамгаалахын сайд маргааш манай улсад айлчилна
2018-10-19 12:53:34 - Шар
Дам тамхидалт илүү хортой болохыг тогтоожээ
2018-10-19 12:38:57 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрт 76 сая төгрөг олгохоор болжээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно
2018-10-19 09:55:29 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн 11 гишүүнийг баталгаажууллаа
2018-10-18 12:26:49 - Шар
БНСУ-д ажиллахаар очсон бага ангийн багш эмэгтэй нас баржээ