ШӨХТГ шатахууны үнэ “ТЭНГЭРТ ХАДААД” байхад сүржин сүрдүүлгээс өөр юу хийв

Түгээх    
2018-07-20 08:49:49 - Эдийн засаг

kolonk

-ШАТАХУУНЫ ҮНЭ ДАХИАД Ч НЭМЭГДЭХИЙГ ДУУТ ДОХИОГООР САНУУЛСАН-

Он гарснаас хойш ард түмэн шатахууны үнийн өсөлтийг “гүйцэх”-ээ болив. Ард түмэнд битгий хэл холбогдох албаныхан, хяналтын байгууллага нь ч энэ асуудлыг дийлэхээ байжээ. Ялангуяа он гаруут үүссэн бензиний хомсдолын асуудал ард түмнийг бухимдуулж, нийгэмд багагүй стресс нэмээд буй юм.

Шатахууны хомсдол үүсч, үнэ нь өсөж эхэлсэнтэй холбогдуулан өргөн хэрэглээний АИ92, 80 бензиний онцгой албан татварыг тэглэж, шатахууны үнийг өсгөхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Гэвч өнөөдрийг хүртэл шатахууны үнэ тасралтгүй өссөн үзүүлэлттэй байгаа нь бодит байдал.

Хамгийн сүүлд буюу энэ оны долдугаар сарын 9-нд жолооч нар, ард иргэд шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцэн дуут дохио дуугаргаж, үнийг нь бууруулахыг шаардсан билээ.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхбат лайв бичлэг хийж иргэдийг тэмцэлд нэгдэхийг уриалсан. Тэрээр “Шатахууны үнэ дахиад ч нэмэгдэх нь. Намар наймдугаар сард нэмнэ. Бид төр засгийг анхаарлаа хандуулах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

kolonk

-ШАТАХУУН ИМПОРТЛОГЧИД ҮГСЭН ХУЙВАЛДСААР БАЙХ УУ-

Оны эхний өдрөөс ИМПОРТЛОГЧИД шатахуунаа хязгаарлаж эхлэхдээ ОХУ-ын “Роснефть” компанийн хоёр үйлдвэрт урсгал засварт орсон, үүнээс болж манайх руу нийлүүлэх түлшээ багасгаснаас нөөц багассан гэх тайлбар өгч байсан юм.

Импортлогчид үгссэн мэт шатахуунаа заралгүй нийгэмд зохиомол хомсдол үүсгэсэн. Манай улсад гаднаас шатахуун оруулж ирдэг тусгай зөвшөөрөлтэй 31 ахуйн нэгж байдаг. Үүнээс томоохон 15 компани тогтмол үйл ажиллагаа явуулж буй бөгөөд тэдний эрх ашгийг хамгаалдаг “Газрын тосны бүтээгдэхүүний импортлогчдын холбоо” гэх байгууллага бий.

Тэд тухайн үед импортлогчид 3-4 сарын өмнөөс алдагдалтай ажиллаж эхэлсэн тул Засгийн газарт хандан удаа дараа мэдэгдэл хийж байсан ч дорвитой шийдэлд хүрээгүй. Үнэд хамгийн их нөлөөлж байгаа зүйл бол өнгөрсөн онд нэмэгдсэн хоёр ч удаагийн шатахууны онцгой албан татвар юм. Мөн Олон улсын зах зээл дээрх нефтийн ханшийн өсөлт нөлөөлж байна” гэсэн овжин тайлбар хийж байв.

shuhtg

-ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР “НҮДЭН БАЛАЙ,
ЧИХЭН ДҮЛИЙ” ХЭВЭЭР-

Иргэд, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалдаг ШӨХТГ гэх сүржин нэртэй, дархан эрхтэй нэг байгууллага бий. Гэтэл шударга өрсөлдөөнийг сахих, хэрэглэгчдийн төлөө дуугарах үүрэгтэй тус байгууллага шатахууны үнийн дарамтаар эхэлсэн иргэдийн амьдралын дарамтыг хэрхэн шударга шүүв гэдэг асуулт гарч ирнэ.

Тэд шатахууны үнийн нэмэгдлийн дуулианы эхэнд буюу 2017 оны арванхоёрдугаар сарын 28-нд хяналт шалгалтын удирдамж баталж, нефтийн компаниудад шатахуун хязгаарласан гэдэг үндэслэлээр хяналт шалгалтаа хийж эхэлсэн.

Тухайн үед 20, эсвэл 30 мянга хүртэл төгрөгийн шатахуун өгөх, өөрийн банкны IC картаар өгөх, бэлэн мөнгөөр өгөхгүй байгаа үйлдэлд нь шалгалт хийсэн. Шалгалтын үр дүнд “Шатахууны хомсдол, хэрэглэгчдийг хохироож буй үйлдлээ зогсоо” гэж мэдэгдэл хүргүүлсэн байна.

Зохиомол хомсдол үүсгэсэн шатахуун импортлогчдын эрхийг түдгэлзүүлэх саналаа хүргүүлж, шатахууны компаниудыг шүүхэд өгч, хариуцлага тооцохоо ч бас зарласан юм.

shuhtgШӨХТГ-ын дарга Б.Лхагва "Улс орон даяар шатахууны хомсдол үүсэж, зарим ШТС-ууд үнээ нэмсэн байна. ШӨХТГ-аас 2017 оны дөрөвдүгээр сард шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож, хууль тогтоомжийн хүрээнд хэрхэн ажиллах зөвлөмжийг өгсөн. Бид зөвлөмж гаргасаар байтал нефть импортлогчид хоёр удаа үнэ нэмсэн байна.

Нэгдүгээр сарын 9-ний байдлаар гурван компани хомсдол үүсгэсэн алдаа гаргасан. Тиймээс тус байгууллагуудын эрхийг түдгэлзүүлэхээр болж байгаа юм. Хоёр удаа давтан алдаатай үйлдэл хийсэн учраас “Магнай трейд” компанийн эрхийг цуцлах саналыг УУХҮЯ-нд манай байгууллагаас хүргүүлж байна. Шийдвэрийг УУХҮЯ-аас гаргана. “Магнай трейд”, “Тэс Петролиум”, “Петровис” компаниудыг шалгаж байна” хэмээн мэдэгдсэн.

Гэтэл өнөөдөр хэн шалгагдаж, хэн хариуцлага үүрч, эрх нь хасагдав гэдэг мэдээлэл сонирхол татна. Эрхээ цуцлуулахад хүртэл яригдсан “Магнай трейд” өнөөдрийг хүртэл доголдолгүй үйл ажиллагаагаа явуулж байгааг харж байна. Шатахуун импортлогч хэдэн монопол компани ард түмний амьдралаар шударга бус өрсөлдөөнөөр тоглоод байхад ШӨХТГ “өдрийн од” шиг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүржин мэдээлэл хийхээс хэтрэхгүй байгаа нь үнэн.

Шатахуун импортлогчдод хяналт шалгалт, хариуцлага тооцуулж тэднийг шүүхийн тавцанд аваачих ШӨХТГ-ын амлалт өдгөө нам жим. Өдөр бүр шахуу нэмэгдэж буй шатахууны үнийг хазаарлах үүрэгтэй байгууллага байгаа үгүй нь мэдэгдэхгүй дүлий дүмбэ оргисоор байгаа нь харамсалтай.

-ХУУРАМЧ ШАТАХУУН ЗАРДАГ КОМПАНИУДЫГ ЗАРЛАХ МОНГОЛЫН ШАТАХУУН ХЭРЭГЛЭГЧДИЙН ХОЛБООНЫ УДАА ДАРААГИЙН ОРОЛДЛОГО-

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо 2018 зургадугаар сарын 28-нд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Магнай трейд”, “М-Ойл”, “Зам зуур” зэрэг компаниудыг хуурамч шатахуун зардаг хэмээн  зарласан. Эдгээр компаниуд хуурамч шатахуун үйлдвэрлэдэг эх үүсвэр, ундарга болсон “Трафигура” компанийн “Трансгайд”-ын үйлдвэрээс шатахуун ачаад гарч байсан гэдэг.

Хоёр жилийн өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав нар “Зах зээл дээр хуурамч шатахуун зарагдаж байна” гэсэн мэдээллийг нийтэд дэлгэн тавьсан байдаг аж.

Эдгээр эрхмүүд завсрын бүтээгдэхүүнээр хуурамч шатахуун хольж нэрээд байгааг нийгэмд зарласан атлаа үр дүнтэйгээр арга хэмжээ аваагүй, араас нь яваагүй хэмээх шүүмжлэлийг “Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо”-ноос хүртсэн.

Тус холбоо хуурамч шатахууны асуудалд цэг тавих үүднээс зах зээл дээр зарагдаж байгаа шатахуунуудаас дээж аван, лабораториудад шинжилгээ хийлгээд, химийн ухааны эрдэмтэн докторуудад ханджээ.

Улмаар эрдэмтэн, докторуудын хэлсэн ярьсан, судалгааг үндэслээд “Чанаргүй буюу хуурамч шатахуун” гэж нэрлэсэн нь тэднийг тэмцэхэд хүргэсэн хэмээн тайлбарлацгааж буй юм.

“Нефтийн нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирээд нэрдэг, хольдог компаниудын үйл ажиллагааг зогсоох хүртэл дүгнэлт гарсан ч харамсалтай нь хууль бус үйл ажиллагаа явуулдаг нөхдүүд үргэлж хүчтэй, эрх мэдэлтэй хойно, бяр нь хүрэхгүй байгаа бололтой.

Монгол Улсын Стандартад “Нефтийн бүтээгдэхүүн импортлогч нар октан дээшлүүлэгч болон нэмэлт бодис нэмж болохгүй” гэсэн заалтыг шууд зөрсөн. Манайд ганц октан битгий хэл түмэн шидийн бодис холиод холимог хуурга шиг  шатахуун хэрэглэгч нарт нийлүүлж байна. Төр засгийн бүхий л байгууллагууд хуурамч шатахууны талаар мэдэж байгаа ч зогсоох нэгдсэн арга, шийдлээ олохгүй байна” гэцгээж буй юм.

-ДӨРӨВХӨН ХОНОГИЙН ӨМНӨ ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ АИ92 ШАТАХУУН
30 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭВ-

Үндэсний баяр наадмын өдрүүдэд ард түмний өргөн хэрэглэдэг АИ-92, АИ-80 авто бензиний үнэ дахин 30 төгрөгөөр нэмэгдэж, 1830 төгрөг болсон. “Петровис”-ийн шатахуун түгээх станц АИ-92 авто бензинээ байршлаасаа шалтгаалаад 1800-1830 төгрөгийн хооронд зарж байгаа бол “Тэс Петролиум”, “Сод Монгол”, “Магнай трейд” зэрэг шатахуун түгээх станцууд 1800 төгрөг болгосон юм.

Шатахуун импортлогчид өнөөдрийн байдлаар хотын төвөөр шатахуунаа нэмээгүй, харин захын гэр хорооллуудад нэмжээ. Хөдөө орон нутагт АИ-92 авто бензин 2000 төгрөгт хүрчээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахуун импортлогчид үнээ нэмэх талаар мэдэгдээгүй байна.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 74

логик (185.220.*.*)
2018-07-26 18:40:26
Монголчуудаа бид чинь бараг бүх бинзенээ орсоос авдаг шүү дээ. Тэгхээр тэнд нэмэгдээд байвал энд нэмэгдэнэ л гэсэн үг дээ. Энэ чинь зүгээр л логик

uiol (192.42.*.*)
2018-07-26 18:37:23
Petrovis yadaj naidvartai yumdaa. Busad n ch dee,, unee nemehgui baij huuramch binzin bidendee zaraad bdg yum bish bzdeee

Buk (104.223.*.*)
2018-07-26 18:14:46
Sayhan ene neftiin magnetuud uulzalt bolson doo. Ternees hoish l delhiid une n usuud bgaa. Gants Mongold bish l dee. Tegheer yah ch arga bhgui

user (66.181.*.*)
2018-07-26 18:10:57
Оросод хүртэл үнэ нь нэмэгдээд л байгаа юм билээ. Тэгхээр үнэ нэмэх ч одоо зах зээлийн л шийдэл л дээ....

Иргэн (202.179.*.*)
2018-07-21 18:44:20
Ийм засгийн газар байгаад яахав дээ огцорсон дээр

Зочин (66.181.*.*)
2018-07-21 17:12:07
ШӨХТГ гэж шатахуун импортлогчдоос авилгал авахаас өөр ажил мэддэггүй газар болж хувирсан даа хөөрхий.

иргэн (202.9.*.*)
2018-07-21 08:56:39
Отгонбилэг Эрдэнэт үйлдвэрээс мөнгө гаргаж НИК-гОюунгэрэлтэй хамтарч хувьчилж аваа биздээ.Анхнаасаа хууль бус явагдсан хувьчлалаа буцааж улсад авч ард түмний нурууг тэнийлгээч Улс орон чинь ард иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг онцгой газруудыг хувьчлах нь буруу гэдэг нь нь ойлгогдож байгаа биздээ.Төр муу менежер гэж яриад л шуналтангууд хууль бусаар ашигтай хэдэн үйлдвэрийг луйвраар хувьдаа авдаг.Энэ үйл явц НИК-н хувьчлалаас эх авч явсаар Эрдэнэт үйлдвэрийн 49-хувь хүртэл явж байна.Баттулга ерөнхийлөгч,Хүрэлсүх ерөнхий сайд нар зоригтой доривтой алхам хийж улс эх орноо авраачээ.Ард иргэд тэмцэж чадахаа больсон буудаад алаад байхаар яах юм бэ.

bayasaa (66.181.*.*)
2018-07-21 07:18:38
Etsesiin etsest ard tumen l hohirsn baina. Darga nar bayan uym snin .odoo bid zuw songolt hiitsgeeh heregtei.dahin buu songooroi..

Зочин (202.179.*.*)
2018-07-21 04:07:32
Удаан боловч маш сайн ойлгоно гэдэг тэнэг л гэсэн үг.

irgen (202.9.*.*)
2018-07-21 01:49:47
yanz yanziin yum bichihiin hench toohgui. nuguu zasag zaya hoyortoo gomd gedeg bolj bnadaa

зочин (66.181.*.*)
2018-07-21 00:20:19
Оросоос Роснефть-ийг оруулж ирье, Өөр арга алга,Эдэнд эх орон ард түмэн гах сэтгэл алга,Шуналын туламнууд,

Зочин (64.119.*.*)
2018-07-20 23:30:41
huulch shig zoolon bish heregjuuldeg baiguullaga chin hatuu baimaar

Зочин (202.21.*.*)
2018-07-20 21:58:34
ene Lhagva gej buzariin shunal ni dendsen muuhai hun deee.iim muuhai hun songoj baih gej hohi chini ard tumen nertei maluudaa.muulaad baisan MANLAI chini harin duugarch torguuli tavij chaddag baisan shuu.2016 ond MAH zasagt garanguutaa margaash shuud shatahuun imforlogchid tavisan 5 terbumiin torguuliig huchingui bolgoson hogiin novshnuud .iim yum songoson ard tumen nertei maluud hohi chini.shatanuunaa buur 10 myanga bolgooroo

Зочин (202.21.*.*)
2018-07-20 21:58:34
ene Lhagva gej buzariin shunal ni dendsen muuhai hun deee.iim muuhai hun songoj baih gej hohi chini ard tumen nertei maluudaa.muulaad baisan MANLAI chini harin duugarch torguuli tavij chaddag baisan shuu.2016 ond MAH zasagt garanguutaa margaash shuud shatahuun imforlogchid tavisan 5 terbumiin torguuliig huchingui bolgoson hogiin novshnuud .iim yum songoson ard tumen nertei maluud hohi chini.shatanuunaa buur 10 myanga bolgooroo

Зочин (64.119.*.*)
2018-07-20 21:54:18
Lhagva yu ch hiij chadahgui shvv dee...

Мар (202.9.*.*)
2018-07-20 20:57:44
Нөгөө 80 гээд байдашдаш байдаг бинзен чинь 92ш дэээ гээл хаасайгүй бичтх юм жоохон юм холсон болоол 92 тэгээл машиндаа мууу тэд маш их ашиг олсоооррррррр хөөрхийййй амв амь амь ааа бодсон бипг монголчууд минь

Т (202.9.*.*)
2018-07-20 20:57:40
Наад машиныхаа дугаарааа бөгсоүүүгэээ хиишээд зайл 8998маааааа

Мар (202.9.*.*)
2018-07-20 20:55:11
Нөгөө 80 гээд байдашдаш байдаг бинзен чинь 92ш дэээ гээл хаасайгүй бичтх юм жоохон юм холсон болоол 92 тэгээл машиндаа мууу тэд маш их ашиг олсоооррррррр хөөрхийййй амв амь амь ааа бодсон бипг монголчууд минь

Мар (202.9.*.*)
2018-07-20 20:55:07
Нөгөө 80 гээд байдашдаш байдаг бинзен чинь 92ш дэээ гээл хаасайгүй бичтх юм жоохон юм холсон болоол 92 тэгээл машиндаа мууу тэд маш их ашиг олсоооррррррр хөөрхийййй амв амь амь ааа бодсон бипг монголчууд минь

Мар (202.9.*.*)
2018-07-20 20:55:03
Нөгөө 80 гээд байдашдаш байдаг бинзен чинь 92ш дэээ гээл хаасайгүй бичтх юм жоохон юм холсон болоол 92 тэгээл машиндаа мууу тэд маш их ашиг олсоооррррррр хөөрхийййй амв амь амь ааа бодсон бипг монголчууд минь

Зочин (182.160.*.*)
2018-07-20 20:39:53
Нөгөө ер.сайд болохдоо шударга бустай амь хайргүй тэмцэнэ гээд байсан Хүрэлсүх яагаад таг чиг байна вэ.1630 ₮ байсан АИ 92 бензины үнэ хэдхэн сарын дотор хоёр дахин нэмэгдэж 1830 ₮ боллоо.Энэ ханаж цаддаггүй монопол болсон импортлогч компануудын эсрэг арга хэмжээ аваачээ ямар арчаагүй төр засаг вэ.Үүнээс чинь болоод бүх өргөн хэрэглээний хүнс барааны үнэ замбараагүй өсч байна ард иргэд чинь сөхөрлөө шүү.

Зочин (66.181.*.*)
2018-07-20 20:03:10
ХУУРАМЧ ШАТАХУУНААР ӨНДӨР АШИГ ОЛЖ БАЙСАН КОМПАНИУД ШҮҮ. ХУУРАМЧ ШАТАХУУНТАЙ НЬ НОЦОЛДООД ЭХЛЭНГҮҮТ ҮНЭЭ НЭМЭН ДАРАМТАЛЖ ЭХЭЛЛЭЭ

ard tumen (199.36.*.*)
2018-07-20 18:37:07
Huuramch shatahuun hiij ashig oldog suljeenii Traficura gedeg companiigaa ehleed shalgaldaa lalaruud. ene companii ard Mongoliin kirmaanii hulgaich Dambiin Khishgee bolon mongoliin tagnuuliin baiguullagad negen heltes guitsrtgeh ajil hiij baigaa gej neg yarihiig sonsloo. Udahgui il boloh gej bgaan gesen uls turchidteigee

Би Монгол хүн (27.123.*.*)
2018-07-20 18:21:21
Энэ луйварчидын тусгай зөвшөөрөлийг цуцалж олон улсын хэмжээнд "бензин нийлүүлэх"тендер зарлаачээ. Арабууд 800 төгрөгөөр бензин нийлүүлэх хүсэлтэй байгаа гэсэн шүү. Иргэдээ луйварчидын эсрэг тэмцэх цаг нь болжээ. Энэ луйварчидын гарт орж тэднийг дэмжээд байгаа Хүрэлсүхийг огцруулах хэрэгтэй

зочин (202.179.*.*)
2018-07-20 17:31:03
Төр,Засагийн нүд арайл сохроогүй байлтай,түүний гар хөл яам,сайдууд,ХЭАХ газар,ШӨЭТгазар энэ тэр гээжд нөгөө их хий цалинждаг нөхөд ер нь юу харж суунаа,таминь ээ,арайл дэндэ байнаш дээ.ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД БАГА ЗЭРЭГ БУУСАН,ӨССӨН НЬ БИДЭНД ИНГЭТЛЭЭ НӨЛӨӨЛӨХ ЁСГҮЙ,Шатахууны лицензээ цуцалаач,хураагаач,тэ р ороын коспаниудыг оруулж ирээч,Шатахуун импортлогчдын татварыг нэмээч гарц гаргалгааг хийгээч ээ трийн түшээд эрхэмүүд ээ.Энэ чиньбас л нэг ядууралд хүргэх шижим шүү дээ.

зочин (202.179.*.*)
2018-07-20 17:31:03
Төр,Засагийн нүд арайл сохроогүй байлтай,түүний гар хөл яам,сайдууд,ХЭАХ газар,ШӨЭТгазар энэ тэр гээжд нөгөө их хий цалинждаг нөхөд ер нь юу харж суунаа,таминь ээ,арайл дэндэ байнаш дээ.ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД БАГА ЗЭРЭГ БУУСАН,ӨССӨН НЬ БИДЭНД ИНГЭТЛЭЭ НӨЛӨӨЛӨХ ЁСГҮЙ,Шатахууны лицензээ цуцалаач,хураагаач,тэ р ороын коспаниудыг оруулж ирээч,Шатахуун импортлогчдын татварыг нэмээч гарц гаргалгааг хийгээч ээ трийн түшээд эрхэмүүд ээ.Энэ чиньбас л нэг ядууралд хүргэх шижим шүү дээ.

зочин (202.179.*.*)
2018-07-20 17:31:03
Төр,Засагийн нүд арайл сохроогүй байлтай,түүний гар хөл яам,сайдууд,ХЭАХ газар,ШӨЭТгазар энэ тэр гээжд нөгөө их хий цалинждаг нөхөд ер нь юу харж суунаа,таминь ээ,арайл дэндэ байнаш дээ.ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД БАГА ЗЭРЭГ БУУСАН,ӨССӨН НЬ БИДЭНД ИНГЭТЛЭЭ НӨЛӨӨЛӨХ ЁСГҮЙ,Шатахууны лицензээ цуцалаач,хураагаач,тэ р ороын коспаниудыг оруулж ирээч,Шатахуун импортлогчдын татварыг нэмээч гарц гаргалгааг хийгээч ээ трийн түшээд эрхэмүүд ээ.Энэ чиньбас л нэг ядууралд хүргэх шижим шүү дээ.

Зочин (202.9.*.*)
2018-07-20 17:05:57
магнай яасан

Зочин (27.123.*.*)
2018-07-20 15:57:21
Нээрээ дүлий дүмбэ байна шүү

Зочин (203.91.*.*)
2018-07-20 15:08:05
Монголын төр шатахууны үнээ барьж чадахгүй О гэрэл авгайд идүүлэх бодлогыг засгийн газар барьж байна

Зочин (203.91.*.*)
2018-07-20 15:08:05
Монголын төр шатахууны үнээ барьж чадахгүй О гэрэл авгайд идүүлэх бодлогыг засгийн газар барьж байна

Зочин (202.179.*.*)
2018-07-20 15:00:51
Магнай ШӨХТГ-ын дарга байхад ШТС-уудтай алалцдаг байж билээ. ШТС-уудын захиралууд дээгүүр танил ихтэй, МАН-тай орооцолдсон нөхдүүд байсан учраас түүнийг огцруулж дөнгөсөн юм. Одоо яая гэхэв ард түмний сонголт энэ.

Зочин (202.9.*.*)
2018-07-20 14:23:27
Төрийн эргэлт хийсэн цагт молиго үмхэхээ болино шүү дээ ард түмээн.

Зочин (66.181.*.*)
2018-07-20 14:03:17
Энэ Лхагваа гэж Багануурыг балласан балай гар юу хийхэв дээ.

Зочин (139.5.*.*)
2018-07-20 13:14:15
ОХУ-ын нефтийн үнэ өссөн байна лээ шт, манайхаас үнэтэй болсон байна лээ шт бензин н худлаа шаахаа болчихооч

Зочин (66.181.*.*)
2018-07-20 13:06:54
Orosiin kolonkuudiig baiguulahiig zovshoorch orsolduuley

Зочин (122.201.*.*)
2018-07-20 13:03:59
МАГНАЙГАА САНААД БНАА

гансүх (202.179.*.*)
2018-07-20 13:01:24
16 ОНИЙ СОНГУУЛЬД ЮУ ЮУ ГЭЖ АМЛАЖ ГАРЛАА ЯМАРЧ ТӨРЛТЙН НЭГ Ч ТАТВАР НЭМЭХГҮЙ ГЭЖ АРД ТҮМНИЙГ АРАЙ ИХ ХУУРЧ БНА МАН

гансүх (202.179.*.*)
2018-07-20 13:01:24
16 ОНИЙ СОНГУУЛЬД ЮУ ЮУ ГЭЖ АМЛАЖ ГАРЛАА ЯМАРЧ ТӨРЛТЙН НЭГ Ч ТАТВАР НЭМЭХГҮЙ ГЭЖ АРД ТҮМНИЙГ АРАЙ ИХ ХУУРЧ БНА МАН

гансүх (202.179.*.*)
2018-07-20 13:01:22
16 ОНИЙ СОНГУУЛЬД ЮУ ЮУ ГЭЖ АМЛАЖ ГАРЛАА ЯМАРЧ ТӨРЛТЙН НЭГ Ч ТАТВАР НЭМЭХГҮЙ ГЭЖ АРД ТҮМНИЙГ АРАЙ ИХ ХУУРЧ БНА МАН

гансүх (202.179.*.*)
2018-07-20 13:01:21
16 ОНИЙ СОНГУУЛЬД ЮУ ЮУ ГЭЖ АМЛАЖ ГАРЛАА ЯМАРЧ ТӨРЛТЙН НЭГ Ч ТАТВАР НЭМЭХГҮЙ ГЭЖ АРД ТҮМНИЙГ АРАЙ ИХ ХУУРЧ БНА МАН

Зочин (202.9.*.*)
2018-07-20 13:00:27
9889УБ МАШИНЫ АЗЫН ДУГААР ЗАРНА naraaltan@yahoo.com

Зочин (202.9.*.*)
2018-07-20 13:00:20
9889УБ МАШИНЫ АЗЫН ДУГААР ЗАРНА naraaltan@yahoo.com

Зочин (202.9.*.*)
2018-07-20 13:00:16
9889УБ МАШИНЫ АЗЫН ДУГААР ЗАРНА naraaltan@yahoo.com

Зочин (202.9.*.*)
2018-07-20 13:00:08
9889УБ МАШИНЫ АЗЫН ДУГААР ЗАРНА naraaltan@yahoo.com

Хүрэлсүх сайдаа (119.40.*.*)
2018-07-20 12:54:59
Та Лхагва тэрнүүтэй ШӨХТГ-ын хэдэн тэнэг дарга нарыг үтэр түргэн солих хэрэгтэй. Наад тэнэгүүд чинь таньд ер тус болохгүй сай болно шүү

Зочин (103.10.*.*)
2018-07-20 12:34:40
Жил болгон л юмны үнэ өсдөг шд. Сүржигнээд байх шаардлагагүй ком-ны араас том том дуугарсадаа.

иргэн (64.119.*.*)
2018-07-20 12:09:39
цэрэг хувцастай ТЭНЭГ толгойтой Е саадаа огцруулцгая бид өнөөдөр болж бүтэж амьдрал нь хэвийн царай гаргаж бие биенээсээ нэрэлхэж тэнэгтээд юү ч хожихгүй ИРЭЭДҮЙ маань мөхөж байна бүгд айцгая

Зочин (103.206.*.*)
2018-07-20 11:54:37
ШӨХТГ газар гэж байна уу. Магнайгаас хойш энэ байууллага байгаа эсэх нь мэдэгдэхээ болоив. Ажлаа хийгүй удирдагуудын толгойг илээд суух шаардлага байна уу. Хүрэлсүх энэ асуудад анхаарлаа хандуулж арга хэмжээ авахгүй бол энэ засгйн газрын хийсэн ажлын үр дүнг зориуд унагаахаар ийм үйл ажиллагаа явуулж байна.

Зочин (27.123.*.*)
2018-07-20 11:51:49
МАНгарууд өөрсдөө нефть импортлогчдын эзэд болохоор дүлий царайлаад сууж байх нь аргагүй шүү дээ. АНын үед Манлай тэргүүтэн яаж дуугарч байлаа даа. МАНыг сонгосондоо харамсаж бна.

Зочин (202.9.*.*)
2018-07-20 11:44:22
Төр мэдэлдээ авахаар л Оросууд манай төрөөс айгаад бензинээ хямдхан өгнө гэж бодож байгаа хүмүүс өрөвдмөөрөө. Дэммй гуагалж байхаар гаднаас би хямд бензин аваад ирье надад лиценз л өгчих гэж хэлэх аавын хүү байна уу? Байхгүй л байх. Яагаад гэвэл хэн ч бензин импортолсон Оросууд нэг л үнээр зарна ш дээ.

Зочин (66.181.*.*)
2018-07-20 11:38:08
Юу ч хийж чаддаггүй Хүрэлсүхийн ЗГ -ыг тараа. Хэлсэндээ Амласандаа хүрдэггүй Хүрэлсүхийн ЗГ ажлаа өгцгөө. Ажлаа хийж чаддаггүй Чадваргүй ЗГ-ын гишүүд огцор

Зочин (103.229.*.*)
2018-07-20 11:36:04
ШӨХТГазар байгаа юм уу татан буугдаагүй юм уу юу хийдэг юм бол

зочин (66.181.*.*)
2018-07-20 11:23:23
бёнзины үнэ тэнгэрт гарлаа гаднаас оруулж ирэх нёфьт бүдээгдхүүнийг төр мэдэлдээ ав ШӨХГ ажилаа хийё чадахгүй бол чаддаг газар нь өг намууд болон их хуралын гишүүд шатахуун оруулж ирдэг компиануудаас санхүүжилт авдаггаа болимоор тэдний гар хөл болж бна

Иргэн (202.9.*.*)
2018-07-20 11:21:20
ШӨХТГ-г Магнай байгуулаад буухдаа татан буулгсан юм шиг сураг алдарсан байгуулга

навч (202.9.*.*)
2018-07-20 11:16:28
Ийм хоолны савнуудын хэрэг алга байхгүй байхад нь болоод л байсан одоо татан буулгаж ажилгүй шүүгчдийг ажилтай болго

зочин (124.158.*.*)
2018-07-20 11:13:21
зах зээлийн өрсөлдөөний хуулиар авдаг татвараа аваад л хэн чадаж байгаа нь импортломоор юм. энэ хэдэн компаны толгойг илээд бүр даварсаар толгойд гарцан юм бишүү

zochin (66.181.*.*)
2018-07-20 11:11:55
Монголд Шатахууны үйлдвэр бариад эхэлсэн нь сайн байна. Баригдчихвал нефтийн үнэ хэвийн болох байлгүй дээ

Иргэн (43.228.*.*)
2018-07-20 11:07:31
Шатахуун нийтлэгч ХХК-г та нар арга хэмжээ авч чадахгүй байж дэмий юм битгий ярь.Наадуул чинь олон жил НАМ хамаагүй бүгдийг нь атгасан хүмүүс.Сайд дарга нар бүгдээрээ өртэй

зочин (124.158.*.*)
2018-07-20 11:06:14
ямар хөнгөлөлт байна бүгдийг нь эдлээд, хямд үнэтэй гадны компани-г оруулахгүй хуулиар хамгаалуулаад, дэлхийн жишигтэй үнийн өсөлтөөр л нийлдэг, үнэ бууралт бол падлий ч байхгүй, энэ шатахуун импортлогчид арай л давраад байна шдээ

харамсаж байна (122.201.*.*)
2018-07-20 11:01:33
ЭНЭ байгууллагыг татан буулгах хэрэгтэй. ТАТВАР төлөгчдийн мөнгөөр цалинждаг, хийсэн ажилгүй ийм байгууллагын хэрэг алга.

Зочин (43.243.*.*)
2018-07-20 10:44:38
Ерөнхий сайданцараа огцруулаа. Ямар ч чадамжгүй нөхөр юу ч хийсэнгүй ш дээ.

Зочин (202.9.*.*)
2018-07-20 10:38:19
Зүгээр л - Шатахуун импортлоход тусгай зөвшөөрөл олгодогоо больж хэн дуртай, чадсан нь шатахуун оруулж ирдэг болго. - Орж ирсэн шатахууны лабораторийн шинжилгээг хил дээр, хараат бус лаборатороор давхар хянаттай хийлгэ.

Зочин (202.9.*.*)
2018-07-20 10:38:19
Зүгээр л - Шатахуун импортлоход тусгай зөвшөөрөл олгодогоо больж хэн дуртай, чадсан нь шатахуун оруулж ирдэг болго. - Орж ирсэн шатахууны лабораторийн шинжилгээг хил дээр, хараат бус лаборатороор давхар хянаттай хийлгэ.

Зочин (124.158.*.*)
2018-07-20 10:33:42
энэ их хурал засгийн газрыг огцоруулы

Зочин (103.229.*.*)
2018-07-20 10:25:29
Шатахууны үнэ бууртал татвар төлөхгүй

Зочин (103.229.*.*)
2018-07-20 10:23:57
Ажлаа хийдэггүй ШӨХТГ ын санхүүжилтыг хуйвалдан нэмсэн шатахууны үнийн хэмжээгээр өдөр бүр хасах хэрэгтэй. Шатахууны үнийг хуйвалдан нэмэхэд засгийн газар арга хэмжээ авахгүй өмөөрсөн тайлбараа тавиад байвал бүх иргэд аан 7-р сарын татвараа төлөхгүй байх хөдөлгөөн өрнүүлнэ

зоя (103.9.*.*)
2018-07-20 10:15:20
ардын нам гарахаар бензин нэмэгддэг шүү дээ штс-н хантай холбоотой тэдний гар хөлүүд түрэвч нэгтэнгүүд юм шиг

ажлаа хийж чадахгүй (119.40.*.*)
2018-07-20 10:14:20
байгаа ШӨХТГ-ын дарга нарыш сольж, оронд нь иргэдийн төлөө зүтгэж чадах хүмүүсийг тавих хэрэгтэй. тэгэхгзй бол юу ч өөрчлөгпөхгүй ээ дээ

Зочин (182.160.*.*)
2018-07-20 10:10:22
Хүрэлсүхийн засгийн газрыг л огцруулах цаг болоод байна шдээ

Үнэ буулгаач ээ (202.21.*.*)
2018-07-20 09:45:46
Төр засаг анхаараач ээ. Шатахууны үнэ нэмэгдэхээр бүх бараа, үйлчилгээний үнэ өсдөг шүү дээ. Ард түмэн, хувийн хэвшлийнхэн сүйрэх нь ээ. Яаж амьдрах юи бэ?

tsetseg (27.123.*.*)
2018-07-20 09:42:58
ОХУ-д нефтийн үнэ буурч үүнийг дагаад рублийн үнэ багасаад байхад дээрх компаниуд үгсэн хуйвалдаж үнээ нэмж байна. Оросууд өөрсдөө бензин оруулж ирж зарна гээд байсныг зөвшөөрөх хэрэгтэй, тэрбайтугай юм нь бүгд гадны хамааралтай болчихоод байгаа юм чинь. ядаж ард түмэн хямдхан бензин хэрэглэнэ.

tsetseg (27.123.*.*)
2018-07-20 09:42:46
ОХУ-д нефтийн үнэ буурч үүнийг дагаад рублийн үнэ багасаад байхад дээрх компаниуд үгсэн хуйвалдаж үнээ нэмж байна. Оросууд өөрсдөө бензин оруулж ирж зарна гээд байсныг зөвшөөрөх хэрэгтэй, тэрбайтугай юм нь бүгд гадны хамааралтай болчихоод байгаа юм чинь. ядаж ард түмэн хямдхан бензин хэрэглэнэ.

tsetseg (27.123.*.*)
2018-07-20 09:42:34
ОХУ-д нефтийн үнэ буурч үүнийг дагаад рублийн үнэ багасаад байхад дээрх компаниуд үгсэн хуйвалдаж үнээ нэмж байна. Оросууд өөрсдөө бензин оруулж ирж зарна гээд байсныг зөвшөөрөх хэрэгтэй, тэрбайтугай юм нь бүгд гадны хамааралтай болчихоод байгаа юм чинь. ядаж ард түмэн хямдхан бензин хэрэглэнэ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-22 17:20:45 - Нийслэл
Үерт өртсөн болон эмзэг бүлгийн 117 хүнд сэтгэл зүйн анхны тусламж үзүүллээ
2018-10-22 17:10:30 - Нийслэл
Инженерийн шугам сүлжээний аюулгүй байдлыг хангана
2018-10-22 16:52:05 - Эрүүл мэнд
Амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс сэргийлээрэй
2018-10-22 16:42:09 - Орон нутаг
Оюутолгойд Австралиас мэргэжлийн тусгай баг ирж ажиллаж байна
2018-10-22 16:01:23 - Эрүүл мэнд
Оюутнуудын дунд үр хөндөлт, бэлгийн замын халдварт өвчин их байна гэв
2018-10-22 15:58:17 - Улс төр
Ж.Энхбаяр: Дархан, Эрдэнэтийг хотын статустай болговол Ерөнхийлөгчийн санал хэрэгжинэ
2018-10-22 15:35:08 - Нийслэл
АТГ-аас эрүүгийн дөрвөн хэргийг прокурорт шилжүүлжээ
2018-10-22 14:56:50 - Нийслэл
Хороодод "Хүүхэд хамгаалагч" тѳсөл эхлүүллээ
2018-10-22 14:51:27 - Улс төр
Д.Тэрбишдагва: Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд хийсэн дүгнэлтийг тун удахгүй УИХ-д өргөн мэдүүлнэ
2018-10-22 14:33:47 - Спорт
Хөлбөмбөгийн охидын шигшээ баг Азийн аваргад оролцохоор Ливан улсыг зорьжээ
2018-10-22 14:25:25 - Спорт
Сэргээш хэрэглэсэн тамирчныхаа өмнөөс Д.Энхбат, С.Ган-Эрдэнэ нар хариуцлага хүлээж, ажлаа өглөө
2018-10-22 14:12:08 - Нийслэл
Нийт 24 байршилд дуудлага худалдаа зарлалаа
2018-10-22 14:08:05 - Улс төр
Т.Аюурсайхан: Шаардлага биелүүлэхгүй бол Н.Баяртсайханыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барина
2018-10-22 14:05:23 - Байгаль Орчин
ТАНИЛЦ: Ирэх өвлийн цаг агаарын урьдчилсан төлөв
2018-10-22 14:00:30 - Гадаад
Саудын хаан Салман, хунтайжийн хамт сэтгүүлч Хашоггийн хүүд эмгэнэл илэрхийлжээ
2018-10-22 13:42:08 - Улс төр
МАН-ын бүлэг үдээс хойш үргэлжлүүлэн хуралдана
2018-10-22 13:22:37 - Нийслэл
“195 сая төгрөгөөр тавьсан замыг СҮЙТГЭЖ байхад цагдаа хүчнийхэн хөдөлдөггүй юм байна”
2018-10-22 13:12:23 - Боловсрол
Энэ долоо хоногт сурагчдын амралт эхэлнэ
2018-10-22 13:10:03 - Технологи
Гааль дээр агаарын чанар хэмжигч төхөөрөмжүүд гацжээ
2018-10-22 13:07:56 - Нийслэл
Өсвөр насны хүүхдүүд будаг шингэлэгч үнэртэн мансуурсан байжээ
2018-10-22 12:27:24 - Хууль
Хоёр этгээд нөхөрт нь хутга тулгаж, эхнэрийг нь авч явсан хэрэг гарчээ
2018-10-22 12:15:25 - Улс төр
Ардчилсан намын бүлэг: Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох ёстой
2018-10-22 12:02:55 - Гадаад
Керчийн коллежид гал нээсэн бичлэгийг дэлгэжээ
2018-10-22 11:49:10 - Хууль
Хүн амины ноцтой хэрэгтэнг 20 жилийн дараа баривчиллаа
2018-10-22 11:48:12 - Улс төр
ТОМИЛГОО: “ДЦС-4”-ийн захирлаар Ү.Төмөрхуягийг, “ДЦС-3”-ын удирдлагаар Л.Нямхүүг томилжээ
2018-10-22 11:24:27 - Хууль
Барьцаалан зээлдүүлэх төвд буу гаргаж танхайрчээ
2018-10-22 10:56:24 - Эдийн засаг
Монголд анх удаа ХХБанк болон shoppy.mn хамтран цахим зээлээр хүссэн бараагаа авах шийдлийг нэвтрүүлнэ
2018-10-22 10:45:24 - Хууль
Зам тээврийн ослын улмаас хоёр хүн нас баржээ
2018-10-22 10:40:36 - Улс төр
УИХ-ын гишүүн Ч.Улааны тойрогт ногоон зоорь барихад 413 сая төгрөг төсөвлөжээ
2018-10-22 10:35:52 - Нийслэл
Ц.Лхагважав: Автомашины бизнес төрд суугаа 60 тэрбумтнуудын мөнгө босгох бас нэг арга боллоо гэж хардаж байна
2018-10-22 10:32:55 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалаагаар 21368 азтан тодорлоо
2018-10-22 10:28:39 - Спорт
ДАШТ: Т.Түвшинтулга хүрэл медальтан боллоо
2018-10-22 09:53:56 - Эдийн засаг
З.Энхболд: Төсөв энэ чигээрээ батлагдвал 1990 оноос хойшхи хамгийн дампуу төсөв болно
2018-10-22 09:28:33 - Улс төр
Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг хуралдана
2018-10-22 08:38:08 - Байгаль Орчин
Улаанбаатарт 5 хэм дулаан байна
2018-10-22 08:29:33 - Нийслэл
СУРВАЛЖЛАГА: Монголын анхны ХУРДНЫ ЗАМ арваннэгдүгээр сард ашиглалтад орно
2018-10-22 08:20:57 - Энтертайнмент
Эрэлч нохой СОНИ удаан хүлээсэн эзэнтэйгээ уулзаж, тэтгэвэрт гарах өдрөө хүлээсээр үүрэндээ үлдэв
2018-10-22 08:18:05 - Технологи
Сузуки шинэ ЖИМНИ АВТОМАШИНЫ Азийн зах зээл дэх анхны нээлт Монгол улсад хийгдлээ
2018-10-22 07:49:01 - Улс төр
МАН-д Ж.Мөнхбат тэргүүтэй залуусын ФРАКЦ байгуулагджээ
2018-10-22 07:36:31 - Хууль
Турк сургуулийн захирал Вэйсел Акчай Монгол Улсын иргэн болох хүсэлт гаргажээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-20 16:34:21 - Шар
Монгол бүсгүйчүүдтэй зугаацсан тэнгисийн цэргийн командлагчид ял оноожээ
2018-10-22 12:27:24 - Хууль
Хоёр этгээд нөхөрт нь хутга тулгаж, эхнэрийг нь авч явсан хэрэг гарчээ
2018-10-20 10:10:13 - Хууль
Эхнэртээ улсын мөнгөнөөс гурван сая төгрөг шилжүүлсэн ТНБД хэн байв
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-22 08:29:33 - Нийслэл
СУРВАЛЖЛАГА: Монголын анхны ХУРДНЫ ЗАМ арваннэгдүгээр сард ашиглалтад орно
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно
2018-10-22 11:49:10 - Хууль
Хүн амины ноцтой хэрэгтэнг 20 жилийн дараа баривчиллаа
2018-10-20 15:51:59 - Шар
ОХУ-ын "АК-74М"-ыг дэлхийн хамгийн шилдэг зэвсгээр нэрлэжээ
2018-10-19 09:55:29 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн 11 гишүүнийг баталгаажууллаа