Монгол Улсын далбаатай хөлөг онгоцны бүртгэлийн тоо нэмэгдсээр байна

Түгээх    
2018-07-21 11:11:53 - Гадаад

Монгол Улс 2003 оноос далайд гарцгүй улсуудын далбаагаа мандуулах эрхийн хүрээнд хөлөг онгоцны нээлттэй бүртгэлийн үйл ажиллагааг Сингапур улсаас эхлүүлсэн байдаг. Энэ нь манай улсын хѳлѳг онгоцны бүртгэл дэлхийд Люксeмбург, Щвейцарь улсуудын дараа далайд гарцгүй орнуудын үүсгэн байгуулсан гурав дахь хѳлѳг онгоц бүртгэлийн газар болон гарч ирсэн түүхтэй.

Монгол Улсын Далайн захиргааны дарга С.Түвшинтөр хэлснээр өнөөдрийн байдлаар Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд өссөн дүнгээр 30-аад улсын 3000 гаруй хөлөг онгоцыг бүртгээд байгаагаас 300 орчим хөлөг онгоц байнгын бүртгэлтэй юм байна.

Манай улс хэдийгээр далайд гарцгүй ч Монголын хѳлѳг онгоцны бүртгэл нь зарим далайд гарцтай орнуудтай харьцуулахад бүртгэсэн онгоцны нийт даац болон тоогоор илүү. Энэ нь ѳнгѳрсѳн хугацаанд тухайн салбартаа тодорхой хэмжээний орон зайг эзэлж чадсаны илрэл ажээ.

Монгол Улс энгийн (энэ нь дотроо түр ба байнгын), богино хугацааны, моргэйж, хөлөг онгоц дангаар түрээслэх гэсэн төрлүүдээр хөлөг онгоц бүртгэдэг байна. Одоогийн байдлаар манай улс нийт таван улсад итгэмжлэсэн агент томилон ажиллаж, мөн “Lloyd's Register”, “Korean Register”, “Russian Maritime Register of Shipping” зэрэг хамтран ажиллаж, хүлээн зөвшөөрсөн байгууллагуудаар дамжуулан Монгол Улсад бүртгэлтэй хөлөг онгоцны үзлэг, шалгалтыг өргөн сүлжээгээр зохион байгуулж буй юм байна.

Далайд гарцгүй Монгол Улс усан замын тээвэрт бусад улсын хөлөг онгоцуудад зөвхөн далбаагаа ашиглуулж орлого олох хэлбэрээр оролцдог. Монгол Улс Хөвсгөл нуурт онгоц аялуулж эхлээд 100 гаруй жил, яг усан замын тээврийн салбар үүссэн 60 гаруй жилийн түүхтэй.

Далайн тээвэр гэдэг нь зөвхөн нэг орны асуудал биш, дэлхийн орнуудыг хамарсан асуудал учраас дэлхийн болон улс орны нийгэм, эдийн засаг өөрчлөгдөхийн хэрээр даган, хөгжин хувьссаар иржээ. Монгол Улс төрийн далбаагаа гадаадын орнуудын хөлөг онгоцонд ашиглуулж, түүнээсээ улсын төсөвт орлого оруулдаг.

Одоогоос зургаан жилийн өмнө Монгол Улсын далбааг мандуулан далайд гардаг байнгын бүртгэлтэй 320 хөлөг онгоц байжээ. Тодруулбал, Сингапурын 121, Малайзийн 44, Вьетнамын 27, Панамын 24, Хонгконгийн 25, Индионезийн 18, Хятадын 13, Малтийн таван хөлөг онгоц манай далбааг мандуулж байсан аж.

Манай далбааг Сингапур хамгийн ихээр ашигладаг байна. Учир нь Монгол Улс Сингапуртай “Монголын хөлөг онгоцны бүртгэл” хамтарсан компани байгуулан бүртгэлээ тэндээ явуулдаг. Газар зүйн байршлын хувьд ч, далбаа ашигладаг хамгийн олон онгоцтой гэдэг утгаар ч харилцаа холбоо сайтай ажилладаг аж.

Монгол Улс далбаагаа ашиглуулсныхаа хувьд хөлөг онгоцуудад бүрэн шалгалт хийх эрхтэй. Тодруулбал, манай далбаатай хөлөг онгоц хаана, хэдийд явна тэнд очиж шалгах боломжтой. Гарах зардлыг тухайн хөлөг онгоцыг эзэмшиж байгаа улс даадаг аж.

Монгол  Улсын хувьд  Далай ашиглах тухай хууль болон Усан замын тээврийн тухай хоёр гол хуулиар, мөн далайн салбарын олон улсын конвениудаар зохицуулагддаг. Монгол Улс 26 орчим олон улсын гэрээнд нэгджээ. Дамжин өнгөрөх тээвэр, аюулгүй байдал, байгаль орчин хамгаалах, хог хаягдал, тээвэр зэрэг олон хууль тогтоомж мөрдөх ёстой байдаг ажээ.

Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцонд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Монгол Улсын Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг байна. Зарим тохиолдолд тухайн хөлөг онгоц зорчиж яваа улсынхаа нийгмийн аюулгүй байдалд хор хөнөөл учруулбал тухайн нутаг дэвсгэрийн хуулиар зохицуулагддаг ажээ. Хэрэв ямар нэгэн хэрэг, зөрчил гарвал хөлөг онгоцны ахмад хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтаа явуулах бүрэн эрхтэй юм байна.

 Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 5

Зочин (139.5.*.*)
2018-07-22 00:56:24
Далайн тээвэр гэдэг энэ дэлхийд хамгийн ашигтай тээвэр. Япон улс далайн тээврээс маш их ашиг олдог тул газар хөдлөл, хар салхи, аадар борооны үерээс учирсан хохирлыг даатгалаар дамжуулж тэнцүүлж чаддаг. Өөрөөр хэлбэл даатгалын компани далайн тээвэр, байгалын эрсдлийг аль алийг нь хамаруулсан байдаг. Хамгийн их ашиг олох салбарыг байгалийн эрсдэлтэй хамт авч явж хөгжиж байна. Монголд усан тээвэр хөгжүүлэх хэрэгтэй. Туул, орхон гээд томоохон голыг дулааны улиралд усан тээвэрт ашигла. Далайгаас маш их ашиг олно.

Монгол сөнөж бн (77.81.*.*)
2018-07-21 17:51:59
Хар тамхи зэвсэг зөөхөд л ашиглаж бн

Пират (45.117.*.*)
2018-07-21 17:47:13
Удахгүй бүгд живнэ. Эзэд нь даатгал хийлгэсэн байгаа , тэгээд хуучирсан лаазнаасаа үлдэгдэл үнээс нь хамаагүй их мөнгө цохино.

Ene haha (222.239.*.*)
2018-07-21 13:43:53
Ene tm sn medee yu haha Usan ongotson dr zuger dalbaagaa taviulj mongo avch bga l gsn ug shde bas neg turliin yaduu uls gdgee batatgaj bga hereg shude~ manai dalbaag ashiglahad mash hymd uchraas l ashiglaj bhad baharhaad bh ym haha

Зочин (64.119.*.*)
2018-07-21 13:41:37
Hangai gj nuhriig udahgui buh barimtiig ni delgeh bno

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-21 12:25:07 - Нийслэл
Цэцэрлэгийн цахим бүртгэл дуусахад хоёр өдөр үлдлээ
2018-08-21 12:19:56 - Спорт
Уулчин Ч.Мөнгөндалай: Эльбрусийн оргилд Монгол Улсынхаа далбааг мандуулаад ирлээ
2018-08-21 12:14:23 - Энтертайнмент
Алкохолгүй амьд хөгжмийн тоглолтыг 100 орчим залуус үзжээ
2018-08-21 12:08:30 - Эрүүл мэнд
Байгалийн гамшгийн үед идэвх зүтгэлтэй ажилласан эрүүл мэндийн ажилтнуудыг шагналаа
2018-08-21 12:04:39 - Эрүүл мэнд
Япон, Монголын анагаах ухааны III форум болж байна
2018-08-21 11:46:47 - Энтертайнмент
МУГЖ Г.Ариунбаатар “The Saint Petersburg Court Chapel” театрт бие даасан тоглолтоо хийнэ
2018-08-21 11:45:44 - Улс төр
Д.Сумъяабазар сайд БНХАУ-ын ӨМӨЗО-д айлчлав
2018-08-21 11:42:16 - Нийслэл
Нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалт явагдаж байна
2018-08-21 11:36:36 - Нийслэл
Таван дүүргийн дараах байршлуудад цахилгаан түр хязгаарлана
2018-08-21 11:34:56 - Хууль
З.Баянсэлэнгийг шүүх хуралд С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар гэрчийн мэдүүлэг өгчээ
2018-08-21 11:22:03 - Байгаль Орчин
Мазаалай хамгаалах чиглэлд төсөл хэрэгжиж байна
2018-08-21 11:16:44 - Спорт
Азийн наадам: Өнөөдрийн тэмцээний хуваарь
2018-08-21 11:10:10 - Орон нутаг
Дарханд таван настай охин сураггүй алга болжээ
2018-08-21 11:05:40 - Спорт
Азийн наадмаас А.Батцэцэг, Э.Сумьяа нар хүрэл медаль хүртлээ
2018-08-21 11:03:33 - Хууль
Яамдаас согтууруулах ундаа илэрчээ
2018-08-21 10:59:20 - Нийслэл
“UB Food Festival” энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана
2018-08-21 10:40:47 - Боловсрол
Зургаан настнуудыг 10 хоног бүртгэнэ
2018-08-21 10:05:57 - Нийслэл
Сэргээн босголтод оролцсон зарим албан хаагчдад Төрийн шагнал гардуулна
2018-08-21 08:19:27 - Байгаль Орчин
Улаанбаатарт 22 хэм дулаан байна
2018-08-21 08:17:45 - Спорт
Дэлхийн аварга П.Орхон: Кыргызстаны бөхөөс даагаа нэхэж, 11:0-ээр ялсандаа сэтгэл хангалуун байна
2018-08-21 08:17:43 - Энтертайнмент
Т.Оюунчимэг: “Ялгуун” брэнд түүх, соёл, өв уламжлалыг орчин үеийн хэрэглээнд шингээснээрээ хамгийн том давуу талтай
2018-08-21 08:17:39 - Улс төр
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн тавьсан шаардлагад М.Энхболд дарга хариу өгсөн үү
2018-08-21 08:17:36 - Боловсрол
АНУ-ын ахлах сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцах хөтөлбөрт оролцогчдын шалгаруулалт явагдана
2018-08-21 08:17:34 - Эдийн засаг
АИ92 бензиний үнэ 25-30 төгрөгөөр нэмэгджээ
2018-08-21 08:17:23 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-08-20 19:26:28 - Эдийн засаг
Долларын ханш өсөв
2018-08-20 19:12:05 - Спорт
ОУХМ Э.Сумъяа хүрэл медалийн төлөө барилдана
2018-08-20 18:47:45 - Шар
Хүүтэйгээ 65 жилийн дараа уулзав
2018-08-20 18:06:19 - Спорт
МУГТ П.Орхон алтан медалийн төлөө барилдана
2018-08-20 17:53:43 - Боловсрол
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн IX форум болно
2018-08-20 17:47:08 - Нийслэл
Ирэх амралтын өдрүүдэд “UB Food Festival” болно
2018-08-20 17:35:29 - Орон нутаг
Өлгийд үерт өртсөн айлуудад халуун бууруулах, өвдөлт намдаах эмийг витамин хэмээн тараажээ
2018-08-20 17:32:41 - Хууль
ББСБ-уудын нэрийг барьж залилан хийж буйг Санхүүгийн зохицуулах хорооноос сэрэмжлүүллээ
2018-08-20 17:30:18 - Боловсрол
“Бага насны хүүхдийн хөгжлийн онцлог-сургалтын арга зүй” сургалт нээлтээ хийлээ
2018-08-20 17:24:59 - Улс төр
С.Чинзориг: Цалин нэмэх шаардлага байгааг мэдэж байна
2018-08-20 17:21:46 - Боловсрол
ЕБС-ийн багш нарт зориулсан арга зүйн сургалт болж байна
2018-08-20 17:17:43 - Спорт
Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг нээлээ
2018-08-20 17:06:40 - Нийслэл
Дарь эхийн зам засварын ажил үргэлжилж байна
2018-08-20 17:03:50 - Нийслэл
Автотээврийн хэрэгслээс ялгарч буй утааг бууруулах төслийн үр дүнтэй танилцлаа
2018-08-20 17:01:37 - Спорт
ОУХМ Э.Нарангэрэл, Н.Золбоо нар эхний ялалтаа авлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-18 10:59:27 - Улс төр
Н.Энхбаяртай хүч хавсрах зорилготой М.Энхболдын “СҮҮЛЧИЙН ТОГЛОЛТ”
2018-08-18 11:05:45 - Хууль
Цагдаагийн ахлах мөрдөн байцаагч нотлох баримт хуурамчаар үйлдсэнийг шүүхээс тогтоожээ
2018-08-20 08:17:32 - Хууль
Хэвтэх бичигтэй хүүхдийг хэвтэх шаардлагагүй гэж буцааснаас амиа алджээ
2018-08-18 11:14:07 - Хууль
“Бороо гоулд” компани эртний олдворыг санаатайгаар нуун дарагдуулсан уу
2018-08-19 11:12:01 - Энтертайнмент
Монгол охин “Дэлхийн мисс”-ээр тодорч эх орондоо ирлээ
2018-08-20 13:02:48 - Хууль
“Stamford” нэртэй шинэ төрлийн сүлжээний улмаас иргэд 100 тэрбум төгрөгөөр хохирчээ
2018-08-20 18:47:45 - Шар
Хүүтэйгээ 65 жилийн дараа уулзав
2018-08-20 13:46:36 - Шар
Адриатын тэнгист унасан эмэгтэй 10 цагийн турш хөвсөөр амьд гарчээ
2018-08-20 08:17:36 - Эдийн засаг
Өндөр зардалтай, үр ашиггүй “Эрдэнэс Монгол” компанийг ТАТАН БУУЛГАЯ
2018-08-18 14:23:32 - Хууль
Барилгын ослоор нас барсан хүүгийн эцэг, эхийг хүлээн авч уулзав